Иудаизмийн тухай нэгэн ном дараахи үлгэрээр төгсдөг юм. Даалин дүүрэн зоос ганзгалсан нэг морьтон алс замд аялж явав гэнэ. Замд нь нэгэн үерлэсэн их гол хөндөлсөв гэнэ. Аа, хэдэн зоос хаяж гарам гаргаад гаталчихъя гэж нөгөө морьтон шийдээд зоосоо ус руу шидээд эхэлж. Нэг мэдсэн зоос нь дуусаад ганцхан нь гарт нь баригдсан атал гарам байдаггүй. Мань эр айж гайхаад эргэн тойрноо хартал голын тэрүүхэн доохонд завьтай хүн байж байх юм гэнэ. Үлдсэн ганц зоосоо өгөөд гол гаталжээ.
Ердөө ийм үлгэр. Еврей нар зүгээр нэг дэмий үлгэр зохиож суудаг улс даанч биш. Бид яг энэ үлгэрээр яваад байгаа юм.
Ядуурал хоцрогдлоо гэтлэнэ гэж байдаг баялагаа хаяад эцэст нь хоосон хоцорч, дордож үлддэг жишиг байна.
Ядуурал хоцрогдол бол манай их хурлынхан уясан мориороо гаталдаг Онгийн голын хуурай сайр биш. Энэ бол үерлэж булингартсан ноцтой их аюул.
Бусдад завьтай хүн хүн гол гаргах гээд зогч байсангүй. Эсвэл олж харсангүй. Бидний хувьд түүхэн төөргөөрөө тийм бирваазтай таарлаа. Энэ нь супернэгдлийн онол. Эргэн тойрноо ажиглаж олж харангуут ганц зоос шидээд л цаад эрэгт гарчих. Ганзаган дахиа хадгалчих.
Хамгийн багаар хамгийн ихэд хүрэхийг логик гэнэ.
Еврейн ухаан гэж энэ логикийг баримтлахыг л хэлж байгаа юм.
Бид Дунд Азийн өндөр ууланд зунжин практик хийж явав. Нэг өдөр олон оюутан нэг багахан өндөрлөг дээр гарах хэрэг гарлаа. Гэвч өндөрлөг нь эгц босоо хана мэт харагдаж байна. Алтайд төрж өссөнийх түрүүлээд гарчихъя гэж бодлоо. Үнэхээр эгц цавчим гэж дэндүүгээс гадна ерөөс тэндхийн уулсын хажуу хүнээс өндөр халуун орны модлог бут ургамалтайг хэлэх үү. Бид бас бага ч гэсэн үүргэвчтэй явах. Дээр гарт тааралдсан юмнаас дүүжилж мацсаар байгаад ер нь түрүүлээд гараад ирэх шиг боллоо. Гэтэл оргилд хөл тавиад хартал манай курсын ганц тэрчгэр еврей байдаг маань гарч ирээд суучихсан хөлсөө арчиж байх юм. энэ надад их сургамж өгсөн билээ. Хүн бүр л уралдсан. Авиралтад хэн хэнээ хараагүй, харах ч боломжгүй. Гэтэл нөгөө тэрчгэр л яаж ийгээд түрүүлж байгаа юм. Бусдууд нилээд хойно цухуйсан санагдана. Хагас нь буцсан байсан.
Он жилийн удаанд яг санахгүй байна, гэхдээ мөн тэр тэрчгэр гэж одоо бодогдоод байна. Мөн нэг удаа ууланд цуваагаар явж байтал миний өмнө явсан хүн хальтраад нисээд өглөө. Би үүргэвчнийх нь оосроос барьж авч амжсан боловч алганы арьстай хамт аваад яваад өглөө. Эгц ханан хадан хажуу руу ойж бөмбөрөөд харагдахгүй болчихиж байгаа юм. Хавцлын тээр доор Коксу ( Хөх ус буюу Цэнхэр гол гэсэн үг) голын ус ногоорч байх боловч хавцлын хананаас харагдахгүй. Бид зогсоод чимээ чагналаа, мань нөхөр голд үйхээс өөр зам байхгүй нь тодорхой. Чимээ гарсангүй. гэхдээ их өндөрт дуулдахгүй байж бас болно. Гэлээ гээд нэг нөхрөө хавцалд үйчихээд яваад өгөлтэй биш. Тэр үеийн орос оюутнууд бараг бүгдээр арми флотод алба хаасан шкаф шиг юмнууд байх. Зюбин гэж бид хоёр их дотносодог белорусс байсан маань, энэ нэг газар тээглээд тогтчихсон байхаа, голд унасан бол чимээ цуурай заавал сонсдоно, би хойноос нь бууж харах гээд үзье гэлээ. Тэгээд Тютин билэв үү бас нэг орос нийлээд бид гурав яаж ийгээд доошиллоо. Тэгсэн ашгүй нилээд дор бяцхандэвсэг харагдаж манай нөхөр хажуулдаад хэвтэж байна. Амьд юм. Дуудсан чинь толгой дохимор аядаад дуугарахгүй юм. Уналтын хүндцөхилтөөс хэсэг ухаан алдаад багтарчихсан хэрэг. Мань нөхөр биеэ хурааж бөмбөрсөндөө л азаар амьд гарсан. Сул тавьсан бол салам цохиулаад дуусах юм. Танай судлаач бас дээрээс бөмбөрсөн чулуунд цохиулаад багтарч л байв. Эгц газраас бөмбөрсөн чулуу чалоот уналтын хурдаар ирдэг. Ууланд хэн өндөрт байна, тэр ноёлдог. Үнэндээ ууланд явахад түрүүлэхдээ бус, түрүүнд явахад аюул бага байдаг юм. Хүний хөл гараар чулуу байтугай, том хад хөдөлдөг. Би өөрөө тийм хаддээрээсээ хөдөлгөчихөөд амьсгаа зогсчихож байсан удаатай. Яг тэр газар хожим талибанууд ороод ирчихсэн тухай Оросын телевиз мэдээлж байсан билээ. Багахан боловч хүнд тулаан болсон байх ёстой. Казахстаны цэрэг орсон сураг байдаг. Мөн тэр үед тэр хавиар нэг геологч галинит буюу хар тугалганы хүдрийн илэрц эрээд яваад байх. Гэтэл нэг өдөр Павлова гэдэг оюутан бид хоёулхнаа явж байгаад нэг асган дунд гэрийн чинээ том цул цэвэр галинит олж үздэг юм. Орой нь нөгөө геологчийг дуудаад нэг их баяртай амьтад хэллээ.Геологч нэг муу морьтой. Мориор нилээд дөхөж болохоор газар гэлээ. Мань нөхөр маргааш нь заалгаад явсан нь олсонгүй ирлээ. Дахин хоёр өдөр эрээд бас олсонгүй. Та хоёр буруу юм үзсэн байх гэж байна. Бид хоёр галинитаа нэг муу танилгүй яахав дээ. Тэгээд бид хоёр нөгөө газар луугаа явлаа. Байдаггүй. Бид хоёр ямар орой дээр гарч сууж байгаад яаж асга руу буусан, хаашаа чиглэж бууснаа яг мэдээд хэд хэд өгсч бууж үзлээ байдаггүй.Уг нь асган дунд гэрийн чинээ том хар юм сондгой хэвтэж л байсан юм даа. Бид хоёр бүр цохиж тоншиж, зурж үзээд явсан юм. Сүүлд нь олон хүн оролцож хайсан. Сураг байхгүй. Өнөөг хүртэл гайхдаг юм.Алс хэт нь нэг том юм олох дохио байсан юмуу, хэн мэдлээ гэж одоо бодогдох. Үзсэн харсан, олсон мэдсэнээ бушуухан бичээд хэвлүүлээд байхгүй бол алга болчихдог юм байна гэж тэр цагаас бодох болсон. Тиймээс нэгдсэн онолын зүйлийг түүхий түргэн чигээр ньхэвлүүлэхэд ихэд анхаарч ирсэн. Үнэндээ арай ахиухан соёлт оронд бол илүү ажил, дэмий өртөг зардалтайюм их хийсэн.
Ийм нэг элдэв бяцхан түүх.
Байгаль орчноо газрын дээрхи доорхи бүгдтэй нь цөлмөх үйл явц маань алтан зоосоо усанд шидээд дуусгахтай ав адилхан үр дүнд хүргэнэ дээ. Гачигдлын гол гэтэлгэх бирвааз тань Супернэгдлийн онол. Шууд хэлэхэд Оюу ба Таван толгой биш шүү. Та бидний хар толгой. Энэ толгойд суулгах хэрэглээний софтвер хөтөлбөр нь супернэгдлийн гэдэг байгалийн шинжлэлийн шинэ, тэр тусмаа бүр эцсийн суурь онол юм даа.
Учир иймээс энэ номыг болгоон уншсан хэн хүн бээр санал сэтгэгдлээ бичиж ирүүлбээс тусгай ном болгон хэвлүүлж болохуйц мэт. Маргах мэтгэх юм мэдээж гарна, муу сайн хэлэх нь мундахгүй. Гэлээ гээд монголчуудын цөм бүрэлдэхүүн тулгамдсан зарим асуудлаар санал солилцох хэрэгцээ гарна. Энэ тухайд цаг алдваас судлаач буруугүй шүү гэдгээ урьдаас анхааруулсу!!!