Монгол эрчүүддээ хандаж хэлсэн Өвгөдийн үгс

0 Сэтгэгдэл бичих:
www.superunified.org
Мөнх тэнгэрийн зарлиг
Монгол түмэнг сэргээлээ
Мөнхөд орших өвгөдийн онгод
Мөнгөн бороо шиг буулаа
Өрх болгоны дээр толгой дараалан бууж
Өнгөт орчлонг улаачаар дамжуулж үзлээ.
Үндэс угсаа минь хэрхэн доройтсныг
Өөрийн нүдээр тольдон харлаа.
Тэнгэрлэг оронд минь манан татаад
Тэнэг хүмүүсээр дүүрсэн байнам
Сүр ихтэй Монгол хүний
Сүлд хиймор доройтсон байнам

.

Харанхуй бүдүүлэг ноёлж
Хаан төр гудайсан байнам
Хамаг олны толгой дээр
Харийн хөвүүд ноёлсон байнам

ЭЭ халаг гэж...

Эсгий Монгол гэрүүд минь
Эрээн болтлоо халтартаж
Эрийн хугархай эрчүүд
Энд тэнд дайвалзаж байнам

Цөст их Монгол хүний
Зүрх сэтгэл гундсан байнам
Алаг хорвоог мөнгөөр хэмжиж
Архин далайд живсэн байнам

Хүний дээд Монгол эрчүүд хаана байна?
Хүнлэг нандин Монгол эхчүүд минь хаана байна?
Хайран сайхан соёл минь хаана байна?
Халуун цусаараа бүтээсэн түүх минь хаана байна?

Бусдаас илүү их боломжыг та бүхэнд олгож
Хамаг хүнд хангалттай нутаг үлдээсэн
Миний Монголынх гээд хэлчих бүх зүйлийг
Нэгийг ч дутаахгүй та нарт өвлүүлсэн.

Дуулах дуу, дуурсах алдар
Эдлэх эрх, эрх чөлөө
Итгэл сэтгэл, эр зориг
Соёл уламжлал
Түүх шастир
Хүлэг морьд, хүчит баатрууд
Ардын ухаан, арга эв
Бүгдийг та бүхэнд үлдээсэн
Ээ халаг гэж...

Мөнх тэнгэртээ мэдүүлэхээс эмээж
Өвгө дээдсээсээ аврал эрэхгүй
Арга барахдаа харийн дээдэст мөргөж
Алтан ургаа гутаасан байна та нар.

Тэнгэрийн орондоо биднийг тайван байсан гэж
Тэнэгхэн та нар бодож байсан уу?
Улаач бүрийн амийг хөнөөхдөө
Урдах нүглээсээ зугтаана гэж бодсон уу?

Харийн дээдэст мөргөөд
Ивээгдэнэ гэж санасан уу?
Хураасан их өс өө
Уучлана гэж бодсон уу?

Андуурч байна та нар
Хий хоосон шашнуудад
Хэтэрхий их итгээд
Үнэн амьдралаас тасраад
Өдий хол явсан байна.

Мөнхийн тэнгэрийн хуулинд тэрсэлж
Мөдхөн сөнөх шахсан байна
Огторгуйн хуулиас төсөөрөн алсарч
Осолдож улсаа гундаасан байна.

Хөх Монгол минь одоо доройтож
Хөлөө олохгүй дотроо жийлцээд
Толгойгоо мэдэхгүй төр булаалдаад
Үндэс язгуур мөхөөхийн ирмэгт

Өрх болгоны өвөг дээдэс
Өндөр тэнгэрээс бууж ирээд
Өнчин, ядуу, өвчтэй хүмүүст
Өөрийн чадлаараа тусалж байна

Хаан Монголыг доройтуулсан эздийг
Хамгийн хатуу тэнгэрийн хуулиар гэсгээнэ!
Үр удмыг нь хүйс тэмтэрч
Үндэс угсааг таслах болно!

Жирийн нэгэн ард түмэн биш
Жинхэнэ тэнгэрийн хөвгүүдийг
Ингэж тамалж гутаасны төлөө
Ийм шийтгэл тохиосон нь зөв!

Учраа мэдэж уучлал хүсч
Уул нүглээ ойлгож засах нэгэн бээр байваас
Төрсөн биеийг нь төөрүүлж
Төр түмний өмнө амийг нь хэтрүүлсүгэй

Анхлан хийсэн алдаагаа давтаж
Алтан дэлхийг хордуулан буулгаж
Атгахан амиа өндөрт тавьсан нэгний
Аминчхан биеийг алж хөнөөсү!

Дээд тэнгэрийн зарлигийг
Дэргэд минь удахгүй үйлд
Монгол эхийн хэвлийг бузарласан
Мунхаг явдалт хүмүүн бүрийн

Сэтгэлийг нь шатаа
Зүрхийг нь үхүүл
Үрсийг нь устга
Үлдсэнийг хүйс тэмтэр!

Монгол нэрийг бузарласан
Солиот, согтуу бүрийн
Сүнсийг нь булаа
Сүүдэргүй болго!

Одоо сэргэх цаг ирсэн.
Онгод дээдэс Монголыгоо удирдана
Мэргэд, ухаант Монгол хүний гарт
Нэгдсэн Монголыг атгуулах болно.

Эв нэгдлийн чухлыг мэдэрч
Ингэж та бүхнийг олон зуун жил зовоов
Эзэн дээдсийн суудлаас шалбаагт унатал
Энэ Монголыг золиослож ухаан суув.

Даянг удирдах тэнгэрийн хөвүүд минь
Дайсны чинь хүч бидний үеийнхтэй адил
Аймаг омгоос эхлээд алтан дэлхийг нэгтгэсэн
Аугаа дээдсийнхээ үрс гэдгийг санацгаа!

Одоо мориндоо мордцгоо.
Сэлмээ чангахан атга
Бодлоо цэгцтэй байлга!
Босоо заяагаа шүтээ!

Энэ цагийнхаа нөхцөлд тааруулж
Эцэг дээдсийнхээ зарлигийг биелүүл
Харагдах бие байхгүй боловч
Хар ухаанд чинь нэмэр болсу бид !

Ертөнцийн хуулиар дэлхийг тэгшитгэ
Хүний сэтгэлийг хайраар тэтгэ
Итгэл гэдгийг бусдад үзүүүл
Зүтгэл гэдгийг бусдаар үнэлүүл!

Чи тэнгэрийн хөвүүн!
Үүнийг сонсоод сэтгэл чинь хөдөлж байвал
Үүнийг мэдрээд зүрх чинь догдолж байвал
Дээд тэнгэрийн сахиустайгаа мэдрээд
Дэргэдээ байгаа баатруудыгаа нэгтгээд

Алдагсан нэр хүндийнхээ төлөө
Алслагдсан Монгол түмнийхээ төлөө
Аврал нэхсэн байгал эхийнхээ төлөө
Алтан дэлхийд ноёлох Монгол заяаны төлөө

Цусаа дуустал
Хөлсөө шууртал
Ухаанаа шавхаж тэмц
Урагшаа зүтгэж дайт.

Алалдах дайнд сэлэм цусгүй байдаггүй
Амь эрсдэх шархдаж зовохоос бүү ай
Алтан амь онгодийг бид хамгаална
Алалдах дайсны нүдийг бид халхална.

Сүр чинь бадарч байна хөвүүд минь
Сүрд чинь намирч байна баатрууд минь
Сүлд чинь эгшиглэж байна Монголчууд минь
Сүнс ч биед чинь байна Монгол эрчүүд минь ээ!

Их хэнгэрэгийн дуугаар зоригыг чинь чангалая
Ихэс дээдсийн зарлигаар зүрхийг чинь чангалая
Үр хүүхдийн чинь ирээдүй таны гарт байна
Үлдсэн амьдралын чинь тоо таны өмнө зурайж байна
Уухай Уухай Уухай
Үнэн үргэлж ялдаг юм
Уухай Уухай Уухай
Монгол үргэлж ялдаг юм
Уухай Уухай Уухай
Тэнгэрийн хуулин дор амьдрахтүн!
www.mongolchuudaa.com

С.Батаа 2011он

Leave a Reply

Labels