ӨЧИЛ

2 Сэтгэгдэл бичих:

Бэсүд. Ч. Эрдэнэ
Туйлын зорилт маань Ертөнцийн бүрэн 
төгс онол .
Стивен Хокинг
Бодит байдалд хүрэх үнэн зөв замыг олсон гэхэд би итгэшгүй.
 Рожер Пенроуз


                  Товчдоо, “Би Монголыг тэжээнэ” гэж ам алдсан хүн. Олон нийт 20 жилийн өмнөөс мэдэж, хэзээ яахул хэмээн хүлээж буй. Миний бие амлалтаасаа буцаагүй, дахин давтан хэлж сануулсаар ирэв. Чухам юу хийгээд суугааг минь түмэн ардын дийлэнхи олонхи биш гэхэд тал хагас нь таамгаар ч болов зөнгөөрөө мэдэж суугаа. Гэхдээ түүхэн үйл явц удааширч буй сэтгэгдэл нийхэмд байх ба энэ ч зүйн хэрэг. Харин буруутан нь би биш. Гэмтэй    хүн өчиг мэдүүлэг өгдөг, гавъяатай нэгэн нь өчил өчиж үйл хэргээ тайлбарладаг.   
          Дорнодахинд ерөнхийгөөс эхлэж тусгай руу шилжих логиктой. Хамгаас ерөнхий нь юусан билээ гэхүл “Дээр Тэнгэрээс заяат төрсөн” тухай домог, эсвэл тунхаглал. Энэхүү тунхаглал домог 1240 онд МТН-д анх дуурссан биш амсанж. Арваад мянган жилийн настай ч байж магад Алтайн хадны сийлбэр зурагт нэг бол Тэнгэрээс буусан сансарын хүн, нөгөө бол тэнгэртэй харьцдаг хуягласан бөө байна.
 
                                                           


     Алтай-монгол угсаатны анхны хөрөг дүр юм. Энэ өгөгдлөөр хөөн үзвээс монголын үндэсний түүхийг 12000 жилээр буюу Их мөстлөгийн дараахи үеэр туушид нь сэргээн судалж болдог юм. “Монголын Нууц Товчоон”-ы удаахи боть нь миний “Чинад Нууцын Монгол Орон” ном (2015). Хүлцэл үл өчсү. Хүлээн авна уу, байна уу, хэр баргийн тань асуудал. Монгол маань та бидний танин мэдэх байтугай, тааж төсөөлдгөөс ч үлэмж олон дахин илүү нарийн нандин нууцтай юм. Товчдоо, дараахи загвар хүчинтэй.
                                                                  
                Тэнгэр нэрийн дор гадаад орчлон ертөнц, сансар хорвоог бүхий л дотоод ил далд агуулгатай нь ойлгоно. Тэнгэр нь түүнээс заяат төрсөн угсаатандаа хүчирхэгжих хүчин зүйлийг үе үе илгээн ирүүлдэг байна. Хүннү гүрэн, Чингисийн Монголын далд учир шалтгаан ийм. Илгээсэн хүчин зүйлээр нь монгол угсаатан дэлхийг нөмрөн даяарчилж түвхнүүлдэг юм.
                 “Хэн хүчирхэг байсан бэ, тэрбээр дахин хүчирхэгжинэ” гэх нь түүхийн логик ба философийн аксиом юм шүү. Хэзээ, яаж гэсэн асуудал л үлдэнэ. Хүчирхэг байсан нь байгалийн ямар нэг зүй тогтлын зүйл тул цаг нь ирэхээр дахин үйлчлэнэ гэсэн үг.
          Тэмүжинг төрүүлсэн нь Тэнгэр мэдсэн хэрэг. Тэгвэл өнөөгийн бидний Монголыг хүчирхэгжүүлэх ямар арга чарга байх бол? Тэнгэр л мэднэ. Та бид таах аргагүй. Тийнхүү Тэнгэр мэдээд чухам юу илгээн ирүүлж, ямар хүчин зүйл та бидэнд гардуулав?
                   Анхаарахтун! Хүн төрөлхтөний соёл иргэншлийн хөгжил, дэвшлийн гол хүчин зүйл нь шинжлэхүй ухаан (ШУ). Дэлхийн томоохон сэтгэгчид Хокинг, Пенроуз нараас дээр иш татсаныг уншигч абугай бүр зориуд хичээл зүтгэл гаргаад сайн уншаадхаач.  Асуудал юув гэхүл, ШУ өндөр дээд шатанд гарсан боловч танин мэдэхүйн туйлын зорилт хараахан хэрэгжээгүй байна. Орчлон ертөнцийн төгс бүрэн онол алга. Нөгөөтэйгүүр, ерөөс өнөө буй бөгөөд боловсролын бүх шатанд зааж сургадаг  ШУ маань орчлонгийн бодит байдалд хүрэх үнэн зөв арга зам мөн эсэхэд эргэлзэх нь ганц Пенроуз биш, харьцангуй нийтлэг үзэл бодол. Орчин цагийн ШУ гэгч буруу замаар будаа тээсэн учраас буцахдаа хүн төрөлхтөний туйлын зорилтыг хэрэгжүүлээд ирж чадахгүй байна л даа.
                    Чингээд ШУ-чаар танин мэдэх үнэн зөв арга хэрэгслийг нээн олж, туйлын зорилтоо хэрэгжүүлэх асуудлыг утгазохиолд хялбар ойлгомжтойгоор “Буй бүхний эцсийн онол” (Final theory of Everything)-ын гэж нэрлэдэг. Ухваас зохих нь, ШУ-д цорын ганц бөгөөд эцсийн асуудал үлджээ гэж. Энэ нь мэргэжлийн хэлээрээ супернэгдлийн онолын асуудал. Мэдээж хэрэг, дэлхийн ШУ 1920-аад оноос хойш уг асуудлаар нөр их хүч талибан хөрөнгө зарж оролдсоор боловч эцэст мухардаж, итгэл алдарсан байна. Угтаа бол суут жүүд онолчдоос горьдон хүлээсээр байх нь илт мэдээж зүйл.
                  Тэгэхээр хэрэв Дээр Тэнгэр муу Монголоо дахин нэг дайчласу хэмээхүл та бидэнд эцсийн онолын асуудлын суурь шийдлийг хэлээд өгчихөөс өөр арга чарга тунчиг ховор, даанч байхгүй. Тиймийн тул төрөхөөс нь эхлээд тал бичээчээ урьдчилан бэлтгэсэн нь танай судлаач миний бие болох учрыг ухаж ойлговоос уншигч та бээр бүхнийг нэгмөсөн мэдсэнтэй ялгаагүй.
                   Бурханаас сонгогдсон домогтой жүүд үндэстэн байна. Тэнгэрээс заяат төрсөн домогтой монгол угсаатан байна. Өөр ийм донж домогтой гаж үндэстэн байхгүй. Дэлхийн утгазохиолыг би нэг муу гадарлах хүн. Ер дэлхийн утгазохиол гэж үнэнхүү агуу юм бий. Монголын нууцыг би ганцаар одоо мэдээд хэлж буй хэрхэвч биш. “Тэнгэрийн ташуур” нь хүннү-монголчууд гэж дэлхийн түгээмэл түүх, утгазохиолд хэлэгдсээр 1567 жил болж байна. Танин мэдэхүйн туйлын онолыг Монгол газар Э үсгээр эхэлсэн нэр бүхий монгол хүмүн олох юм гэсэн гоц мэргэн жүүд зөгнөл 463 жилийн өмнөх шүү.
                    Чингээд тэрхүү зүүд мөрөөдлийн онол нь цэвэр математик хэлбэр, физик агуулгаараа миний
                WWW.finaltheory.net
вебсайтад саяхан орсон. В5 форматаар 451 хуудас материал бий. Олон зуун томъёо, тэгшитгэл байх нь зүйн хэрэг.    
                    Асар чухал нэг зүйлийг яв цав миний хэлснээр яг таг ухаарч ойлгоод яв, үүнд: хэрэв монгол угсаатан, Монгол Улс яаж ийгээд өнөө байж байгаагүйсэн бол дэлхийн ШУ супернэгдлийн онолыг хэзээ ч нээж олж чадахгүй байсаар төөргөө харж, зургаа зуруулах байсан. Мөнөөх С. Хокингийн ноцтой анхааруулснаар, “Соёл иргэншил хөгжлийнхөө хамгийн осол эрсдэлтэй шатанд шилжээд байна, энэ 21-р зуунд соёл иргэншил даяар сүйрлийг тойрч гарахад туйлын түвэгтэй”.  
            Улмаар эцсийн нэгдсэн онолын асуудал нь дан ганц ШУ-ы төдий биш, харин хүн төрөлхтөний Авралын асуудал юмаа. Монголчууд та бид Авралын замыг нээж оллоо, үлдсэн нь бусдын хариуцлага гэсэн хэрэг. Хэрэв хүсвэл соёл иргэншил цаг үл алдан үнэмлэхүй мэдлэгийн системд суралцан эзэмших замаар хувьсгалт шинэ технологиудад шилжин аврагдах ганц гарц байна. Эс хүсээд даяар сүйрэлд огцом автан бүх нийтээрээ чөтгөр шулам руугаа тонилох магадлал басхүү нэн багагүй. Үүний учир шалтгаан нь дэлхийн албан ёсны ШУ гэдэг үзэгдэлд өөрт нь агуулагдаж байна. Би хэлж буй юм хэрхэвч биш. Миний чацуутан Дональд сонгогдсон даруй АНУ-г бүрхсэн сүрт жагсаалууд болсныг манайд мартсан байх. Тэр жагсаалуудын нэг гол лоозон нь “Шинжлэх ухаан гэж ялзарсан хуйвалдаан биш шүү” байсан юм.

    

   
                        ШУ нь ялзарсан хуйвалдаан болчихсон байна. “Liberal”-ын голч орчуулга нь “Ялзарсан”. Ерөөс “ялзарсан либерализм” гэж тогтмол хэллэг.  
                       “Scientific American” бол олон улсад маш нэр нөлөөтэй том сэтгүүл. Энэ сэтгүүл хүртэл “ШУ-ы амыг бүү хамхиулахтун” (Don’t let science be silenced) гэсэн уриатай гардаг болсон гээд бодчих.   
                        Дэлхийн бүх том хотуудад нэгдсэн уриан дор ШУ-ы төлөө марш болж өнгөрсөн.  

                                                
                    

Хаанахын ч юм бэ нэг жагсаалын нэг буланд харъя.

                              

Юу гэж байна? Шашин нь ЯАГААД, ЯМАР УЧРААС гэж асуудаг гэнэ. Орчлон орших, эс орших магадлал тавь тавин хувь нь энгийн ойлгомжтой. Гэтэл оршин байна, яагаад гэх мэт. ШУ нь ХЭРХЭН ЯАЖ гэж илт харуулах ёстой юм. Танин мэдэхүйн үйл явц хосмол хоёр урсгалтайг Барууны залуучууд мэдэж буй нь сайн хэрэг. Манайд бүх шатны боловсролын систем навс унасны харгайгаар залуу үе аливаад мунгинаж гүйцсэн байна.  FACTS MATTER гэжээ. Ерөөс факт баримтыг баримталдаг юмыг л ШУ гэх. Бодит баримт мөн үү, биш үү гэсэн ганцхан зарчим л ШУ-д хүчинтэй. Баримт нь баримт бол юу ч байж болно. Бурхан байна гэсэн баримт олдохул баримтаараа л явна.
              Тэгвэл та бидний гарт баримт байна уу, байхул ямар баримт байна вэ?
              Логик ба математикийн хувьд бүрэн гүйцэд боловсрогдсон супернэгдлийн онол баримт болоод Интернетэд дэлгэгдэн байж байна. Байж байгаа нь баримт. Харин онол үнэн үү, худал уу нь ШУ дахь баталгаа, нотолгооны асуудал. Супернэгдлийн онол чухам юуг нэгтгэв? Сонгодог цэвэр (хэрэглээний хэрхэвч бус!) математик ба орчин үеийн онолыг физикийг. 218 жилийн өмнө Карл Гаусс байгуулж, математикчдийн хаан цол хүртсэн цэвэр математик ба 331 жилийн их Ньютоны үндэслэсэн онолын физикийг нэгтгэвээс эцсийн онол сая байгуулагдах ёстойг дэлхийн ШУ-д хэн ч сэтгэсэнгүй өдий хүрчээ. Гайхалтай хэрэг. Угтаа ухаангүй тэнэгийн л асуудал. Эйнштейний хэлснээр, хоёр хязгааргүй байна. Нэгд, хүний тэнэг хязгааргүй. Хоёрт, ертөнц бас нэг хязгааргүй. Гэвч ертөнцийн хязгааргүйд эргэлзэж болохгүй гэх газаргүй. Уншигч одоо өөрөө бодоод үз. Дээд сургуульд дээд математик нэрээр заадаг юм бол хэрэглээний математик. Мөнөөх Ньютон 1666 онд тахлаас зугтаж Кэмбрижээс зулраад хөдөө гэртээ гиюүрч суух зуураа зохион бүтээсэн нь хэрэглээний математик. Физикийн ухаан энэ математикаар замнаж ирэв. Гэтэл Ертөнц үүсэхээс өмнө хүний зохиосон математик байгаагүй байлтайяа даа. Тэгвэл Оршихуйгаас урьд юу байсан бэ? Оршихуйгаас өмнөх хийсвэр оршихуйг апирори үзэгдэл гэж философид хэлдэг. Тийм оршихуй нь цэвэр математик юм. Цэвэр математик нь ердөө л тооны онол. Ийнхүү нэгдсэн онол ёсоор та бидний ажиглан мэдэрч буй физик Ертөнц маань угтаа Универсаль Математик машин юм байна. Хардвер биш, софтвер гэсэн үг. Хүн төрөлхтөний түүхнээ аугаа их нээлт хоёрхон байдаг юм. Нэг нь, математик цэгийн тухай Эвклидийн сургаал. Нөгөө нь, Буддха Бурхан багшийн номлосон хоосон чанар буюу зам мөр, шүтэн барилдахуйн философи. Угийн угт хатуу матери төрлийн юм бий гэхүл эцэс төгсгөлгүй логик зөрчилд орчихдог юм. Угийн угт зам мөр төдий ямар нэг хийсвэрлэл буй гэхүл логик зөрчил арилаад тэр зам мөрийг олох ШУ-ны тодорхой асуудал л үлдэнэ. Орчин цагийн хэлээр бол Оршихуйн суурь математик томъёо, тэгшитгэлийг нээж олох асуудал гэж Нобелийн шагналт В. Хайзенберг зөв зүйтэй ойлгосон бараг ганц хүн. Тийм томъёо, тэгшитгэлүүдийг дэс дараалан олвоос эцсийн онол.
           Дээрхи мэт сэтгэмжүүдийн философи хураангуй нь 1987 онд хэвлүүлсэн “Цэг ба Ертөнц” өгүүлэл байсан юм.
           Ийнхүү үнэмлэхүй мэдлэгийн цогцыг Тэнгэрийн захиас даалгавар, дохио зангаагаар энэ газарт буулган бичиглэж чадсан тул Чингисийн тэнгэрлэг онгон Тэмүчин хөвгүүн Бөртэ охиныг буулгасан цогт идэр 13 насныхаа дүрийг сансар огторгуйн гүнээс өнгөт зургаар ирүүлж урамшуулсан нь хүн төрөлхтөний түүхнээ хосгүй гайхамшигт тохиолдол юмаа.
         Түүнчлэн Буддын логик ба философи батлагдсан тул Бурхан багшийн онгон дүр бас бууж ирсэн юм. Ертөнцийн математик машин нь манай үеийн дижитал электроник мэдээлэл-холбооны хэрэгсэлтэй шууд холбогдох боломжтой ба ёстой нь нэгэнт батлагдсан тухайд миний ном болон вэбсайтаас дэлгэрэнгүй тодорхой үзэж болох.        
                  ШУ-ы эцсийн онолын нээлтийн учир холбогдол Монголд хэрхэн тусах тухайд товчдоо:
  1. Монгол Улсын рейтинг чинсаа олон улсын тавцанд 1-рт тавигдана. Чингисийн Монголын Эзэнт гүрний түүх та бидэнд халаасны 50 оноо хадгалуулсан дээр нэмээд 49 оноо зулгааж байгаа юм. Үлдсэн 1-хэн оноог гүйцээн авах эсэх нь харин өнөөдрийн төр засагт ногдох түүхэн том хариуцлага. Дэлхийн хамгийн аугаа Эзэнт гүрний голомтын хувьд Монголын тусгаар тогтнолд халдах хэрийн алдаа ба алдас хийж, нүгэл хилэнц нэгмөсөн хураах хүчин байх ёсгүй. Үүнтэй зэрэгцэн хүн төрөлхтөнд Үнэмлэхүй мэдлэгийн систем авчирснаар соёл иргэншлийн глобаль аюулгүй байдлын гарц нээснийхээ хувьд Монгол Улсын стратегийн аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засаг, ахуй амьжиргааны нэн зохистой орчин нөхцөл үнэмлэхүй баталгаажин хангагдах ёстой.
  2. Улмаар, жишээ нь, Монгол Улсын гадаад өр гэгч зүйл зуун хувь даруй цуцлагдах ёстой. Ингэж хэлэхээр дээр дооргүй харваж хялайхаа урьтал болгох огт хэрэггүй. Хүлээзнэ, жаахан бод. Энэ чинь даяараа зах зээлийн ертөнц. Хүн төрөлхтөний туйлын зорилтыг хэрэгжүүлсэн нээлт, ололт үнэ өртөггүй.  байх уу. Мартагдсан шахам Монгол мэрзийж үлдээгүйсэн бол дэлхийн ШУ эцсийн онолоо хэзээ ч олж чадахгүй соёл иргэншилтэйгээ мөхөх нигууртай байлаа. Эцсийн хугацааг 2060 он гэж их суут Ньютон 300 жилийн өмнө тооцсон бий. Их Ньютоны үндэслэсэн онолын физикийг монголчууд та бид эцсийн онолоор төгсгөн буй юм. Эцсийн онолд 2060 он бас заалттай зоогдчихсон байна. Манай гадаад өр 30 тэрбум ам. долларт тэмүүлж байна. Нарийн яривал хүрчихсэн ч байх. Энэ юу гэсэн үг вэ? Угтаа хялбархаан математик бодлого. Бодлогын хариу нь: Өнөөдөр нэгэнт бий болсон бодит байдалд Монгол Улс өрийн дарамтаас гарахгүй. Улмаар ард нийтийн ахуй амьжиргааны түвшин дээшлэх боломж хаалттай. Монгол Улсын гадаад өрийг цуцлах нь наад захын юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейд шууд тавихад дийлэнхи олонхийн санал хүчээр зулгаах тооцоо байна.   
  3. Цаашлаад дэлхийн соёл иргэншил гэж нэг юм буй нь үнэн ахул Монгол Улс, монголчуудын нээж олсон Авралын замыг урамшуулан шагнах журмаар харамгүй ивээн тэтгэх учиртай. Бэлэн тавьсан бооцоо нь ч байж л байна. АНУ-ын Мянганы Сорилын Сан гэж юув? Даяар хэрэгцээ, шаардлагын шинэ сайхан юм олоод ирвэл бэлэн мөнгийг аманд чинь багтах хэрээр тоолно гэсэн стратегийн бооцоо мөрий шүү дээ. Мянганы сорил нь жинхэнэ утгаараа ШУ-ы эцсийн онолыг олох эсэх ганцхан асуудалд холбогдоно. Конгресс, Сенатын голыг цохиулаад яахав гэх үүднээс эхний ээлжинд 5-хан тэрбумыг одоогоор авъя гээд миний чацуутан Дональд дээр ороход үгүй гэх нүүр их гүрэнд байхгүй юм шүү. Тоглоом хатуу. Тэгээд Их 20-д багтсан гүрэн улсууд тус бүрээс ядаж нэг нэг тэрбум долларын хандив авах ёстой үндэслэл нь эцсийн онол маань.

         Энэ мэт зүй ёсны зүйлийг зөөлхөөн төдий хөндөж хэлэхээр урьдаас үхэж хатна л даа. Учир нь та бид бол муусайн “Манжийн хойч”-ууд. Манай нутагт “Муу манжийн хойч” гэж хараал бий. Бага ангид юмдаа, хамаатны нэг хөгшнөөс асуулаа: Эднүүс чинь тэгээд манжийн эрлийз юмуу гэж. “Ямар ацных нь ядаж эрлийз байхав. Манжийн үед зориг золбоотой, ухаантай овсгоотой бүгдийг хядаад барчихсан юм. Муусайн манжийн хойч нар л үлдэж ургаараа удамшаад яваа юм” гэж билээ. Монгол угсаатан тархсан газар орон бүрт удаа дараагийн геноцид учирсаар 21-р зуунтай золгов. Гэвч миний хувийн ажиглалт, дүгнэлт, тооцоогоор бол монгол угсаатны уугуул язгуур удамшлын цөм хадгалагдан үлдэж чадаад биологийнхоо зүй жамаар сэргэн дэвжих хандлагатай байна. Хуучин тогтолцооны үед манай хүн ам 1 саяас 2 сая болоход 26 жил орсон. Гэтэл 2 саяас 3 сая хүрэхэд бас 26 жил оров. Энэ чинь шинэ тогтолцооны үед ч маш хүнд, асар хохиролтой геноцидад нэрвэгджээ гэсэн үг. Ёстой ямар ацных нь оготнын хамраас цус гаргаагүй хувьсгал байхавдээ. Монголд хүн амзүйн бодлого бүү хэл, тэр талын ойлголт ч алга болсон. Хүн ам, үйлдвэрлэх хүчний идэвхитэй, чадвартай хэсэг нь тэр чигээрээ цагаачлаад гарчихсан. Үлдсэн нь мөнөөх манжийн хойчууд. Хамаг хүндрэл бэрхшээл, гай гамшиг үүнд. Тэнгэр хэмээх Их Суу Залийн монголч бодлого зорилго, стратеги тактикийг манжийн хойчуудад ойлгуулах шиг зовлонтой ажил, гачлантай үйл байдаггүй юм байна.     
              Чингээд Тэнгэрийн өгөгдлөөр уламжилсан миний судалгааны товч хялбар, хямд төсөр тойм нь энэ ном болно.



                                                                     

.  
Үндэсний үзэл санаа (National idea) гэж нэг үндсэн ухагдахуун бий. Хэрэв төв монголчууд эе эвээ хичээж, эвлэлдэн нэгдье гэх нь худал үг, чалчаа солиорол бус, үнэхээр хол ойрын эрмэлзэл, сонирхол ахул үндэснийхээ үзэл санааг нэг нь тодорхой томёолж, нөгөө нь дуртай дургүй мөрдөхгүйгээр бүтэх үйл хэрэг нэгээхэн ч олдохгүй. Энэ байдлаа эрхбиш харж байгаа биз. Монгол үндэстний үзэл санааг ой ухаандаа нилээд ухамсартайгаар агуулж шингээсэн эсэхээс та бие ба  сэтгэл, тархи хийгээд зүрхээрээ Монгол Улсын иргэн, монгол хүн мөн биш нь жинхэнэ ёсоор харагдах болно. Хэрэв хүсвэл, үндэсний үзэл санаа бүхэлдэн тогтох судалгааны суурь үндэслэл нь энэ номонд бүрнээ буй.
                      PAX MONGOLICA гэж Дэлхийг Монголоордаяарчлан  төвхнүүлэх утгатай монгол судлал дахь уламжлалт ойлголт. Цаг нь ирсэн, нөхцөл бүрдсэн байна. Төслийн номоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад илгээсэн. Хэдэн сар өнгөрөхөд хариу алга. Ямар тугийн дор сонгуульд ялснаа Ерөнхийлөгч санавал санахаар. Миний “Бид Ялав” ном 2012 онд гарсан. Тэр даруй инженер, урлаач Ишдоржийн Цогдорж соёмбоор “Монгол Ялав” эвхмэл зохиож, металлд үйлдэн зүүлт хийсэн юм. Энэ зүүлт одоо Польш Улсын Төв Радиогийн үндэсний оркестрын төгөлдөр хуурч, Шемановскийн хөгжмийн Академийн багш миний ач охин Н. Ичинд байгаа.
                      Гэтэл “Монгол Ялав” логотип Ерөнхийлөгчийн сонгуулиар гэнэт мандаад АН-ыг нэр дэвшигчтэй нь гарцаагүй ялуулав. Угтаа бол сонгуульд энэ хэрийн гавъяа оролцоо байсан ахул үнэ өртөг нь тэрбумаар яригдана шүү дээ. Гэхдээ дээр нэр дурдсан бид гурвын дунд гуравхан зуун саяыг хаячихна бизээ гэж бичсэн маань голыг нь цохиулчих шиг боллоо. Уг нь би тоглосон ухаантай юм. Манай нутагт хатуу тоглодог заншилтай нь гай чирлээ. Шинэ цэрэг миний бие хал цэрэг Завханы Цагааннохойн ам руу нүцгэн хөлөө чихчихэж билээ.  Мань эр доод орон дээр хэвтээд учиргүй ам цуурах нь эгдүү хөдөлгөөд тэгсэн юм. Би дээд орон дээр. Шинэ цэргийн шивэртэй хөл гэж хачин юм байгаа. Нэг нь хөлөө татаж чадахгүй, нөгөө нь учрыг олохгүй гацаад уддаг юм билээ. Царайг нь ажаад байтал гайхсан мэлэрсэн байдал нь аяндаа хувьссаар энэ шинэ цэргийг алъя гэсэн бодолд хүрч байх нь илэрхий харагдав. Ротын цэргүүд харж л байгаа, Ардын Армийн түүхэнд үзэгдээгүй явдал байх. Би шүлс болсон хөлөө шүдэнд нь урсан ч суга татаад өвлийн шөнө нүцгэн гараад гүйчихсэн. Бусад рот, батарейгаар орж гарч амиа аргалаад үүрээр буцаж ирсэнсэн.
              Ер нь бол үндэснийхээ бичгээр Монгол ялав гээд зөв уншиж сурваас хэнбугайд ч хэрэг болохгүй гэх газаргүй мэт. Цогдорж бид хоёрын олзуурхсан нь юув гэвэл, зөвхөн Монгол Ялав гэхэд л гайхамшигтай нарийн зохиролтой эвхмэл ерөөлтэй юмшиг үүснэ. Супернагдлийн онолын нээлтээр Монгол аль хэдийнэ ялав. Дэлхийд тархсан 10-хан сая жүүд үндэстэн бүх салбарын Нобелийн шагналын 26 хувийг хүртсэн байдаг юм. Тэднийг давах цорын ганц боломж нь эцсийн суурь онолыг нээх. Бурханаас сонгогдсон жүүд нар хийдгээ хийсэн, авдгаа авсан нь маргах боломжгүй үнэн. Гэвч Тэнгэрээс заяат монгол угсаатны ээлж гэж бас байлгүй яахавдээ.

                                              

   
                 Шинэ цэрэг би хал цэрэг Цагааннохойн аманд хөлөө хийснээ дурдсан нь наргианы төдий бас биш. Дээр Тэнгэрийн зарлигаар монголчууд шивэртэй хөлөө дэлхийн аманд чихэх цаг мөч тооцоо ёсоор ирдэг байхгүй юү. ШУ бол яаж ч болохгүй Өрнийн соёлын үндсэн бүтээгдэхүүн, түүний хүчирхэгийн ноён нуруу. Дорнодахин суурь ШУ-д муугүй гэлээ ч сурагчийн шатандаа байна. Харин Дорно, Өрнийн заагт монголчууд та бид оршин байна. Цаг нь ирлээ л бол Өрнө, Дорно тийш хоёр хөлөө жийж, эрхийгээ хөхүүлээд хэвтэж байх Тэнгэрийн Зарлиг байна.
               Тиймээс Хиад Боржигин  Есүхэйн Тэмүчин-Чингис хаан “Санааг нь авбаас бие нь хаа холдох” хэмээжихүй гэрээслэн захисан нь гоц мэргэн зөн билиг байсан агаад өнөөгийн Монгол Улс ШУ-ы эцсийн онолоор дэлхийг дайлан эзлэх ёстой юм гэнэ. Үүнээс улбаалан 20-р зууны их улстөрч Уинстон Леонард Спенсер-Чёрчиль зөгнөхдөө “Ирээдүйн Эзэнт гүрэн оюун санааных байх болно” гэжээ.
         Чингээд ганц асуулт үлдэнэ: Үндэсний лидер жолоодогч хаана, хэн байна?!.

2 Responses so far

  1. Anonym says:

    Casino Site | Best Odds | Lucky Club Live
    Visit Lucky Club Live for latest odds, promotions, and promotions to win BIG. Check the latest promotions at Lucky Club Live!How do luckyclub.live I deposit?How do I claim my welcome bonus?

  2. Situs Judi Slot Online Resmi 2021 - JTHub
    JTHub - Judi Slot Online Resmi 2021 · Pragmatic Play. 평택 출장안마 Slot games Pragmatic Play merupakan provider judi 서산 출장안마 online yang paling terkenal 태백 출장샵 dan 전라북도 출장안마 provider pragmatic 제천 출장마사지 play.

Leave a Reply

Labels