PAX MONGOLICA

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч.Эрдэнэ
PAX MONGOLICA
ҮНДЭСНИЙ ДАЯАР ТӨСӨЛ:
- Монголын гарц, Дэлхийн аврал-
"Санааг ану авбаас
Бие инү хаа холдох
"
-Киад Боржигин Есүхэйн Тэмүчин 
Чингис хааны Гэрээслэл
"Ирээдүйн эзэнт гүрэн болвоос
оюун санааных байх болно
"
- Уинстон Рандольф Чёрчилль
- Улс төрч Нобелийн шагналт...

                   Энэхүү номыг уншигч хэн хүн бээр хар захын тоосонд дарагдаж явлаа ч,  харь гүрний тэргүүнтэй хэлэлцэж суулаа ч өөрийн бахархал арай үлэмж, хараа арай дээгүүр, нуруу арай цэх, сэтгэл арай уужим, санаа арай хол, бодол арай цэлмэг, зориг арай агуу болох болтугай гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барив, зохиогч би...
                   Харьжсан сэтгэлзүй, доройтсон оюун санаа, алдагдсан зөн, буурсан өөрийн үнэлэмж, зээлдсэн үзэл баримтлал, дуураймал үйл ажиллагаа, жижгэрсэн ашиг сонирхол, эл бүх сөрөг тэрслүү, ул сууриар маань идсэн хүчин зүйлүүдийг даван туулж, үндэсний сэргэн мандлыг зөгнөлөөс бодит үйлс болгох тавилан цаанаасаа заяагдсан юмаа гэхэд цагийн хүрдийн тэр гогцооноос зуураад заасан хэмнэлд нь багтан дэвших, даяар өрсөлдөөн, даяарших үйл явцад тэргүүлэх байр суурийн төлөө тэмцэх бяр чадал, хүсэл эрмэлзэл байх нь уу, үгүй юу гэсэн тулгамдсан асуудал бидний өмнө тавигдаж байна...
Өчил
(Prolegomena)
                   Товчдоо, май үүнийг зараад идчих гэж Монгол Улс, түүний төр засаг, түмэн ардад хэлэх юмтай нь танай толхи судлаач молхи хүн ганц миний бие л байгаа юм.
                   Товчдоо, Монгол маань өнөөдөр дэлхийд гартаа юмтай ганц улс, тэр юм нь хүн төрөлхтөний  соёл иргэншлийн хувь заяанд үнэмлэхүй ач холбогдолтойд хамаг учир оршино.
                   Утга зохиолын эртний уламжлалд Prolegomena гэхүл өмнөтгөл, удиртгал байх сацуу чухал нь, өчил, учирлал бас байдаг заншилтай.
                    Зохиогч бээр мэдэх юмаа эргэлзээ мадаггүй мэдээд илэн далангүй хэлж байна гэж эрээ цээргүй урьдчилан анхааруулахыг Prolegomena гэнэ. Тийнхүү би юу хэлнэ вэ, та бүхэн хүлцэн тэвчиж хүлээн авахыг хичээмү, чин сэтгэлээс.
                    Үүгээр PAX MONGOLICA даяар төслийг зарлаж байна. Энэ нь Монголоор ба Монголоос дэлхийг дахин даяарчилж төвхнүүлнэ гэсэн хэрэг. Тийм хүчирхэг үндэслэлийг Дээр Тэнгэрээс гардуулсан болохыг эл товхимолд бүх талаар тодруулна.
                     Хэн хүчирхэг байсан бэ, тэр дахин хүчирхэгжинэ гэж түүхийн философийн логик аксиом.  Аттиллын Хүннү гүрэн, Чингисийн Их Монгол Улсын дараа өнөөгийн та бидний төв монгол үндэстэн, бөмбөрцгийн монгол угсаатан түүхийнхээ эн цард хүрч үндэсний ба дэлхийн нийт соёл иргэншлийн шинэ хувьсгалт дэвшлийг хангах түүхэн болзоо учирлаа, Дээр Тэнгэрээс.
                      Толилуулан буй эл товхимол нь “Чинад Нууцын Монгол Орон” номын 10-ны 1, надад буй мэдээлэл, өгөгдөхүүний 100-ны 1 хувь. Эдийн засаг ийм шахаанд оруулсан нь сайн хэрэг. Учир нь, гүйцэд хийсэн судалгааны үр дүн сайхан товчлогддог онцлогтой.
                      Уншигчид энэ товхимолоос Үндэсний үзэл санааныхаа бодит үндэслэл, логик, философийг мэдлэгтээ нэмэрлэж, урам зоригоо хөгжөөн цэнгэх буйзаа.
Миний мэдүүлэг
                     Толхи судлаач, молхи хүн мунхаг ард миний бие “Би Монголыг тэжээнэ” хэмээн хориод жилийн өмнөөс амлав.
                     Монголд ингэж айхтар ам алдсан нэг ч олигарх улстөрч, банкны эзэн, алтны магнат, мафийн босс, газрын наймаач, сүлжээний шулаач, төсвийн хулгайч, тендерын луйварчин, шилдэг менежер, мянгат малчин, түмэн га-гийн тариаланч, үндэсний хүнд ба хөнгөн үйлдвэрчин байхгүй. Ингээд хэлчих адгийн популист гэхэд УИХ-ын гишүүд төрийн түшээдээс олдоогуй л байхгүй юү.
                      Тиймээс “Би Монголыг тэжээнэ” гэх нь түүхэн хосгүй ховор үг ба үзэгдэл. Хүмүүс гайхдаг алмайрдаг, дур нь гутаж уур нь хүрдэг, эсэргүүцэн тэмцдэг. Зүйн хэрэг л дээ. Гэхдээ бас итгэдэг, хүлээдэг. Юмыг яаж мэдэхэв, монголын заяа их гэж битүүхэн горьддог.
                       Миний бие муу юмнаас ганцханыг тойрсон нь худлаа амлах. Май зараад идчих гэх гартаа бэлэн юмтай хүний хувиар амлаж буй хэрэг.
                      Эрхэмсэг оршихуй байна. Материаллаг оршихуй байна. Харилцан шүтэлцээтэй хосмол үзэгдлүүд. Өгүүлвээс, Монголын өнөөгийн ахуй ядуу байвч монгол үндэстэн хамгийн аугаа эзэнт гүрний үр удам тул монгол хүн чадуу байх ёсгүй.
                       Анхдагч нь Үндэсний Эрхэмсэг Оршихуй. Та монгол хүн мөн болвоосминий судалгааны үр дүнгүүд Таныг урмаар тэжээнэ. Халбагадаж сэрээдээд амруугаа дөхүүлж чадах бол бурмаар ч бас тэжээнэ. Ийм л амлалт.
                        Үндэсний ба дэлхийн PAX MONGOLICA мега төслийн бодит үндэслэл нь Дээр ТНГРИ-н бэлэг, үндэслэлийг хэрэгжүүлэх үзэл санаа нь минийх.
                        Харин гүйцэтгэл нь?!
                        Төр засаг, түмэн олны бодлого, зорилгын хэрэг.
                        Ер нь бол нийт хүн төрөлхтөний хэрэгжүүлэх төсөл.
Учир нь, соёл иргэншил, шинжлэх ухааны цаашдын дэвшил, хөгжил нь зөвхөн ба дан ганц супернэгдлийн онолыг олж нээсэн нөхцөлд боломжтой. Өөр гарц зарчмын хувьд байхгүй.
                        Тиймээс энэ бол зүүд мөрөөдлийн хэмжээнд удтал хүлээгдэн буй глобаль төсөл...


Интернет эх сурвалжаас ишлэх нь:
"If at first the idea is not absurd, then there is no hope for it"- Albert Einstein

"Хэрэв санаа чинь эхнээсээ утгагүй юм биш бол найдваргүй гэсэн үг"-Альберт Эйнштейн.

PAX MONGOLICA үндэсний даяар төслийн
эл товхимол олон уншигчдад эхнээсээ утгагүй юм харагдах магад. 
Тэр тусмаа найдвартай...
Учир нь, хүний санаанд орох бүхэн ороод аль эрт дуусчихсан. Хүний санаанд ороогүй нь:
1. Дэлхийн соёл иргэншлийн түүхийг Монголын өнцгөөс харах.
2. Дэлхийн шинжлэх ухааныг Монгол ухаанаар төгсгөх.
Монголчууд Дээр ТНГРИЗаяат Төрсөн гэж Монголчуудын санаанд ороод бусдын САНАА-нд ороогүйг ТА БИД батлах хувьтай юм байна...

Номын үнэ: 20.000 MNT

Холбогдох дугаар: 91292049

Leave a Reply

Labels