ЦАГИЙН МӨЧЛӨГ (Мөхлийн асуудал, Сэхлийн шийдэл)

0 Сэтгэгдэл бичих:
                     Бэсүд Ч. Эрдэнэ, Одон орны Хааны нийгэмлэгийн  гишүүн (Их Британи)            Sed quando submoventa eri ignorantia…            Мунхагийн харанхуйг арилгах цаг ирэхүй дор…                                 ...
Continue reading →

Эрээвэр хурааварыг иш татан харьцуулахуй дор

0 Сэтгэгдэл бичих:
Нийтлэлч Ц.Тайхар Газар өмчлөл Монгол улсад гай тарьсан ганц мулгуу шийдэл. Захиалагч нь гадаад улс орон. Намаа ялуулахын тулд хуулсан санаа, харийн зөвлөгөө. Сохор олныг сонороор нь хууран мялаах гэсэн сонгуулийн харалган санаачлага. Өөрийн дураар сэлгэн амьдрахыг нь аргамжсан нүүдэлчдийн соёлыг устгах бодлого. Өмхий өтгөө нэг дор овоолж өлгий нутгаа бохирлосон нүгэл. Алсдаа иргэдээс нь худалдаж аваад өмчөө хамгаалах нэрийдлээр цэргийн хамгаалалт ...
Continue reading →

ГАНБААТАР VERSUS БАЯРЦОГТ буюу Үйлдлийн шинжлэлийн үндсэн теорем

0 Сэтгэгдэл бичих:
Сангийн сайд (хойшид CC) асан дэд спикер С. Баярцогт Үйлдвэрчний эвлэлийн гэх цол, гудамжны хэмээх гуншинтай гишүүн С. Ганбаатар (хойшид ГҮЭ)- тай ТВ-ээр мэтгэлцлээ. Төр түмний бодлоор бол Монголд ганцхан асуудал байх ба энэ нь Оюутолгой. Хоёрдугаарт  санавал санах, үгүй бол үгүй асуудал гэвэл та бидний толгой. Энэ хоёрдугаар зэрэглэлийн толгойнууд маань хар ухаан, муу санаандаа сайн уу гэвэл, сайн. Гэтэл ...
Continue reading →

БАХАРХЛЫН ӨДРИЙН БАЗААХГҮЙ НЭГЭН ХЭРЭГ ЯВДАЛ

0 Сэтгэгдэл бичих:
Албан ёсны урилга заллагаас нь харвал, “Их эзэн ЧИНГИС ХААН мэндэлсний 850 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал” болжээ. Хуралд Ц. Элбэгдорж “Тэмүжин-Чингэс бол монголчууд бидний хаан бахархал юм” гэсэн илтгэл тавьжээ. Ажиглав уу, хурал нь Чингисийг хүндэтгэх гээд, илтгэгч нь Чингэсээр бахархах гээд… Илтгэгч этгээд хаанаас ч юм хаашаа ч юм одох зам зууртаа Монголд буухад нь хурал таараад лай болсон уу гэтэл өөрийнх ...
Continue reading →

Сайн цагийн мянган бурхан

0 Сэтгэгдэл бичих:
Орчлон ертөнц нууцлаг юмсаар дүүрэн байна. Олны үг ортой гэдгийг дагавал одоо өрнөн буй амьдрал маань орчлонгийн цаг хугацааны онцгой нэгэн мөчлөгт хамаарах мэт. Байгаль ертөнцийн үүсэл хувьсалын явцад онцлог үйл явдал олон байсаар ирсэний наад захын жишээ нь оюун ухаант хүн үүссэн цаг мөч. Тийм онцлог цаг мөчүүд байсаар ирсэн бөгөөд цаашид ч тохиох онцгой цаг мөчүүдэд чухам юу болох эсэхийг мэдэх нь чухамдаа ертөнцийн гүн нууцыг тайлах мэт ...
Continue reading →

Онолын Физик, Академич Хавтгайн Намсрай ба 100 сая төгрөгийн шагналын асуудалд

0 Сэтгэгдэл бичих:
ХХ зууны туйлын зорилго ч, хүрсэн оргил нь ч онолын физикийн ухаан байлаа. 1900 Макс Планк квант онолыг, 1905 онд Альберт Эйнштейн харьцангуйн онолыг үндэслэсэн юм. Онолын физикч гэдэг ажил мэргэжил, албан тушаалтай албан ёсоор болсон анхны хүн нь Планк. Монголын  боловсролд шинжлэх ухаан жинхэнэ ёсоор орж ирсэн түүх гэвэл 1943 онд Москвад монгол бичгээр хэвлэж нааш нь ачуулсан Шулуун шугамын тригонометр ном юм. Дэлхийн дайны ид үед тийм ...
Continue reading →

Оршихуйн зохирол

0 Сэтгэгдэл бичих:
Хэдийгээр нүүдлийн соёл оршихуйтайгаа зохирсон гайхамшигтай амьдрах арга зам байсан авч угаас хүмүн төрөлтний танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэл өнөөгийн суурин соёлд хүргэжээ гэлтэй. Энэ нь нүүдлийн соёлд танин мэдэхүйн хөгжил өрнөөгүй гэсэн тайлбар биш. Зарим талаар маш гүнзгий мэдлэгт хүрсэн нь илт илэрхий. Гэбчү мунхагын балагаар уу эсвэл угаасаа овог аймаг улс үндэстэнүүдийн  үргэлжид тэмцэлдэж ирсэний  үрээр үү соёл ...
Continue reading →

Labels