ГАНБААТАР VERSUS БАЯРЦОГТ буюу Үйлдлийн шинжлэлийн үндсэн теорем

0 Сэтгэгдэл бичих:


Сангийн сайд (хойшид CC) асан дэд спикер С. Баярцогт Үйлдвэрчний эвлэлийн гэх цол, гудамжны хэмээх гуншинтай гишүүн С. Ганбаатар (хойшид ГҮЭ)- тай ТВ-ээр мэтгэлцлээ.
Төр түмний бодлоор бол Монголд ганцхан асуудал байх ба энэ нь Оюутолгой. Хоёрдугаарт  санавал санах, үгүй бол үгүй асуудал гэвэл та бидний толгой.
Энэ хоёрдугаар зэрэглэлийн толгойнууд маань хар ухаан, муу санаандаа сайн уу гэвэл, сайн.
Гэтэл гайтай нь, хар ухааны гаргалгаанууд нарийн шинжлэх ухааны теоремуудтай эрс тэс харгалдаад явчихдаг. Дийлэнхи олонхи тохиолдолд хар ухааны мэдээжи йн мэт гаргалгаанууд яг нарийндаа шал худлаа болчихдог номтой. Орчин цагийн онцлог гэвэл, хар ухаан байна, аа бас нарийн шинжлэх ухаан байна. Ийм болохыг мэдэх нь орчин үеийн сэтгэлгээний соёлын гол гогцоо сэжим болно.

Оюутолгой байна. Оюутолгойн гэрээ байна. Энэ хүү гэрээ маань монголын тал д гарцаагүй хожилтой гэрээ байх ёстой гэж монголчууд бид бодмоор, тэгэж бодож ч байна. Өөр яах юм гэлтэй. Өөр яалгах гээд байгаа юм гэлтэй.
Ажил хэргийг гардан хариуцаж байсан хүнийхээ хувьд СС нь ГҮЭ-гээ тоо баримт, хүснэгт жагсаалтаар зүгээр булаад хаячихлаа. Худлаа өрөвч царайлдаг монголчуудын хувьд ГҮЭ-г өрөвдмөөр ч байдалтай харагдлаа.
СС-ын туйлын итгэл үнэмшилтэй баримтлан буй байр сууриар бол Оюунтолгойн гэрээ нь Монгол Улсын хувьд ямар ч эрсдэлгүй гайхамшигтай гэрээ юм байна. Өөрөөр хэлбэл, цэвэр хожилтой, цэвэр хожчихсон гэрээ юм байна. Аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг. Хэн хүн хийсэн юмаараа бахархах нь зүйн хэрэг. Гэтэл аймаар юм чухам энд бий. Орчин үед Үйлдлийн шинжлэл гэдэг цэвэр математик салбар ухаан байна. Амьдрал гэдэг маань та бидний хийх, эс хийх үйлдлүүдээс бүрддэг. Оюутолгойн гэрээ бол нэгхэн л үйлдэл. СС-ын итгэл үнэмшлээр бо л огт эрсдэлг үй , цэвэр хожчихсон гэрээ юм байна. Монгол Улс баталгаатай хожим юм гэж л хэлээд байгаа.
Үйлдлийн шинжлэлд хожих, хожигдохгүй байх гэсэн хоёр нэр томъёо байна. Ингээд хар ухаанаар бодвоос, хожлоо баталгаажуулах нь эн түрүүний амин чухал зорилт баймаар. СС маань тийнхүү баталгаажуулсан гэж бардам байна.
Гэтэл Үйлдлийн шинжлэл (Analysis of operations) гэдэг ухаанд ганц айдаг, хэрхэвч хийж болдоггүй юм нь энэхүү хожлоо баталгаажуулах. Учир нь, Хожлоо бүү баталгаажуул, хожигдохгүйгээ баталгаажуул гэсэн үндсийн үндсэн теорем байна.
Энэ бол баталгаатай математик теорем бөгөөд ийм юмтай маргаж хэрхэвч болдоггүй. Энэ талын математикийн үүсэл хөгжил нь суут математикч Янош (Жон) фон Нойманнтай холбоотой тул түүний нэг алдартай үгийг сануулъя. Фон Нойманн хичээл зааж байтал нэг оюутан: Хөөе, хэн гуай, таны наад математикийг чинь би ердөө ойлгохгүй байна гэж дуугарчээ. Хариуд нь профессор Нойманн хатуухан хэлсэн нь: Хөөш, банди ээ, математик гэж чамд ойлгогдохын тулд байгаа юм биш, чи чадвал зүгээр мэдэж аваад хэрэглээд яв гэсэн гэдэг.
Үйлдлийн шинжлэлийн дээр дурдсан үндсэн теоремыг ойлгоход амар биш, хэцүү. Хэн хүн, пүүс компани, улс гүрнүүд хожихтун гэж баталгаатай зүтгэмээр атал, юун хожих, хожигдохгүй өнгөрөхөө л бодвол барав гэж хэлж байна. Бүр дургүй хүрмээр
теорем биш үү.
Хүний гээч амьтны хэтэрхий ухаантайд юмуу, эсвэл дэн дүү тэнэгт нь үйлдлийн шинжээчид, математикчид гайхаад бардаггүй. Юув гэвэл, баталгаа бүхий математик теоремын хувьд дур хүрнэ үү, дургүй нь хүрнэ үү, огтоос падлийгүй байдаг. Баталгаатай теоремыг зүгээр мэдэж аваад хэрэглээд явах ёстой.
Гэтэл мэдлээ ч, итгэдэггүй, баримталдаггүй. Тойрч гарах гэж зүтгээд унадаг. Тэгээд зайлшгүй дампуурдаг.
Зүүн Өмнөд Азиас эхэлсэн санхүүгийн хямрал 1998 оноос өрнөсөн. Түүнээс хойш хэд хэдэн маш том дампуурлууд болсон. Яасан бэ гэвэл, тэд хожлоо баталгаажуулаад, хожоод яваад байсан. Үүнийг
дэлхийн том толгой улстөрчид шуналын харгай гэж энгийн хар үгээр хэлс эн б ай га а. Үйлдлийн шинжлэлийн нэр томъёогоор хэлбэл, хожигдохгүйгээбаталгаажуулаагүй, үндсэн теоремыг мөрдөөгүйн харгай юм. Теорем байна, хэлээд л байдаг, заагаад л байдаг, гэтэл дампуураад л байдаг.
Аливаа үйл явц тоглоом байна. Тоглоомд нүүдэл байна. Энэ нь үйлдэл. Хожигдохгүйгээ л баталгаажуул. Хожигдохгүй бол хожно гэсэн үг. Хэр хэмжээгээр хожих нь тэр цагийн тэнгэр мэддэг
асуудал. Хайнцана, тэнцэнэ гэж бас байна. Хар ухаанаар хэлбэл ийм бөгөөд энэ тухайд үйлдлийн шинжлэлийн үндсэн теоремыг ойлгож ядах юмгүй.
Шат ар чи д мэдн э дэ э, хожил авчихсан байрлалаас л хожигдох нь олонтаа. Тиймээс ямар ч сайн шатарчин, ямар ч муу шатарчинтай тоглохдоо ямар боловч хайнцах байрлал эхлээд олж авах ёстой
болдог. Ийм л юм.  Нэгхэн жишээ. Мэтгэлцээнд СС нь нэгэн хүснэгтийг олон дахин үзүүлж, гол үндэслэлээ болголоо. Ашиг олж байсан ч Айвенхоу татвараа төлнө, орлого, зарлага тэнцсэн ч татвараа төлнө, ашиг олоогүй, алдагдалтай байлаа ч татвараа төлнө гэсэн хүснэгт. Үүнийгээ Монгол Улс хэзээ ч, ямар ч эрсдэл хүлээхгүйн үлгэр жишээ гэж хэлж байна. Зүгээр хар ухаанаар л бод. Алдагдалтай уурхайгаас татвараа авчих, аваад бай. Гэрээний заалт биелэхгүй биш биелнэ. Тэр хооронд алдагдалтай мөртөө татвараа төлдөг уурхай дампуурна. Монгол Улс хожигдож
үлдэнэ гэсэн үг. Нөгөө тал ямар боловч хайнцсанд тооцоод гараад яваад өгнө. Дэлхийн зах зээл дээр алдагдалтай ажиллах нөхцөл байдал олонтаа үүснэ.
Ийнхүү Монгол Улс хожигдохгүй буюу Оюутолгой дампуурахгүй байх баталгааг л эхлээд хангах ёстойг үйлдлийн шинжлэлийн ухааны үндсэн теорем гээд байгаа юм. Гэтэл гэрээнд чухам дампуурах нөхцлийг суулгаад өгчихсөн юм биш үү.
Өгүүлэн буй мэтгэлцээний байдлаас харвал, ГҮЭ нь ерөнхийдөө илүү зөв ярих гээд байх юм. Чухам “орд газар маань” гэж сануулах гээд байгаа нь зөвөөс зөв. Даанч мань хүн онолын ерөнхий ойлголтоор хэлж мэдэхгүй б ай на . Тайлбарл ъя . Оюутолгой гэж байгалиас бидэнд заяасан өмч. Түүнийг ашиглах асуудлаар хоёр тал хэлэлцээний ширээний ард сууна.
Суумагч хоёр талын толгойд ганцхан үндсэн асуудал эргэлдэж эхлэх ёстой. Энэ нь стратегийн санаачлага гэдэг асуудал. Стратегийн санаачлагыг Монгол Улс авах байгалиас заяамал үндэслэл нь Оюутолгой өөрөө юм . Үүни йг нөгөө тал мэд эх боловч хэлэлцээний явцад стратегийн санаачлагыг монголын талаас булаан авахын төлөө тэмцэнэ. Энэ бол гол зорилго нь байх болно. Ингэж булаан авах туршлага бол үндэстэн дамнасан этгээдүүдийн үндсэн өмч хөрөнгө байдаг.
Стратегийн санаачлагыг гартаа барина гэдэг бол үйл явцын туршид тактикийн маневр хийх эрх чөлөө эзэмшинэ гэсэн үг шүү дээ. Өнөөгийн дэлхийн зах зээлийн эрсдэл, ээдрээтэй нөхцөл байдалд энүүн шиг хэрэгтэй юм угтаа байхгүй юм. Хожигдохгүй л гэвэл, стратегийн санаачлагаа хадгал гэсэн хуультай. Цаг цагт нь маневр хийх боломжгүйгээр дампуурах нигууртай.
Чингээд Оюутолгойн гэрээгээр Монгол Улс байгалиас заяасан стратегийн санаачлагаа хадгалав уу, эсвэл Фрийдландад алдчихав уу гэсэн гол гогцоо асуулт гарцаагүй гарах ба уг төслийн хувь заяа үндсэндээ үүгээр шийдэгдэнэ.
Стратегийн санаачлага нь үйл явц, нөхцөл байдлын аяс хандлагаар хүсэл зоргоороо маневрлах
эрх чөлөө учраас үндсэн параметр нь цаг хугацаа болно. Гэрээг зөрчиж болохгүй. Тэгвэл гэрээг хэдэн жилээр байгуулчихваа л гэсэн асуудал. Хэдий хэр урт богино хугацаагаар өөрийгөө хүлж баглаад тушаачихваа л гэсэн хэл. Оюутолгойг гэрээнд манай 3 сайд үсэг зурсан санагдана. Нэг нь лав төрөлхийн дебиль харагддаг. 30 жилээр зурчихжээ.
Өнөө цагийн стратегийн судалгаанд баримтлан буй зарчмын нэг үнэлгээ дүгнэлт бий. Их үсрээд 20 жилээр л бод, төлөвлө, цааш нь харах бололцоо ч, хэрэгцээ ч байхгүй гэдэг. Хоёр жилийн цаадхийг харж чадахгүй болчихсон цаг үе шүү дээ. Айвенхоу нь наанаа болохоор, алдагдалтай ажиллалаа ч татвараа төлсөөр Монгол Улсын төлөө дуусна гээд, цаанаа болохоор энэ 30 жилээр хүлж баглаад хаячихаж байгаа юм. Бид гэрээг 5 жилээр зурна гэж зүтгээд, нөгөө талаа хүндлэх журмаар 10 жил дээр тогтох ёстой байсан. Бүр бууж өглөө гэхэд 15 жил. Одоо бол Монгол Улсаас маневр хийх боломж өнө мөнх хаалттай. Өнөөгийн хурдцын нөхцөлд 30 жил бол өнө мөнхтэй ялгаагүй. Ингээд үндсэн параметраар авч үзвэл, Оюутолгойн гэрээ бол стратегийн санаачлага алдсан г эрээ . Нэгэнт нөгөө тал с тратегийн санаачлагыг булаан авсан тул одоо манайхан гэрээнд зарим нэг юм эргэж харвал яанав гэхээр цаадуул нь хуцваа, та нар гэж шууд хэлж байна.
Стратегийн санаачлагыг нөгөө тал гартаа авсан бас бус параметрууд гэрээнд явж байх шиг байна.
Үүнийг ГҮЭ гишүүн хар зөнгөөрөө мэдрэх боловч ССын өмнөөс онол номлолын түвшинд хэлж чадахгүй алуулаад байх мэт. Энэ бүхнийг мини й бие одоо ухаанта й царайлаад хэлж байгаа юм биш шүү. Бүүр өмнөөс хэлж бичсээр ирсэн. Тэр бүхнээс энд зөвхөн ганц сэжмийг л Ганбаатар, Баярцогт нарын мэтгэлцээний далимд дурдлаа.
Оюутолгой бол том төсөл. Энэ нүсэр төслийн ард эхлээд хэн хүний хөх инээд хүрмээр жижигхэн нэг хүчин зүйл үйлчлэснийг би хэзээ ч дурдаагүй, цаашид ч нилээд хугацаанд дурдахгүй.
Гэлээ гээд том төсөл маань том төслийнхөө хувьд Монгол Улсад ашгаа өгнө. Ялангуяа яг төслийн хүрээнд ажиллаж буй, ажиллах хүмүүст өндөр ашигтай байх болно. Уул уурхайн нэг онцлог бол энэ.
Миний нэг мэргэжил бол өнгөт металлын гүний уурхайн өндөр зэрэглэлийн нэвтрэгч юм. Оросууд байтугай, германуудаас сурсан мэргэжил. Ид насны чадалтай залуучууд 2-3 жил ажиллахад л болоод явчихна гэх мэтийг дурдаад хариу хүлээе.

Leave a Reply

Labels