Оршихуйн зохирол

0 Сэтгэгдэл бичих:



Хэдийгээр нүүдлийн соёл оршихуйтайгаа зохирсон гайхамшигтай амьдрах арга зам байсан авч угаас хүмүн төрөлтний танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэл өнөөгийн суурин соёлд хүргэжээ гэлтэй. Энэ нь нүүдлийн соёлд танин мэдэхүйн хөгжил өрнөөгүй гэсэн тайлбар биш. Зарим талаар маш гүнзгий мэдлэгт хүрсэн нь илт илэрхий.

Гэбчү мунхагын балагаар уу эсвэл угаасаа овог аймаг улс үндэстэнүүдийн  үргэлжид тэмцэлдэж ирсэний  үрээр үү соёл иргэншил энэ цаг хүртэл ийм болсоныг бид харж байна. Цаашид бид нэрмээс болоод оршихуйгаа золиод үргэлжлүүлэх үү эсвэл амьдарч буй хугацаандаа энэ байдлыг өөрчлөх үү гэдэг асуудал дэлхий даяар далай даян дархан хурц болов. Суурин соёлын үрээр байгалийг судлан байгалийн элементүүдийг нээж олж судлаж танин мэдсэнээр Шинжлэхүй Ухаан хөгжиж улмаар ертөнцийн чинад нууцийг тайлах зорилтонд тэмүүлэн буй. 



Энэ зорилтыг биелүүлэх арга зам нь өнөөгийн ШУ-нд Супернэгдлийн онол гэж нэрлэгддэг. Энэ онолын ололт амжилтыг урьд нь хуримтлуулсан туршилт туршлагын үндсэн дээр хураасан мэдлэгтэй хослуулан цаашид оршихуйтай хэрхэн зөв хандах арга замаа олж мэдсэнээр хүн төрөлхтөн генийн доройтолд орох экологийн сүйрэлд орох хохирлоос зайлж гарах учиртай. Дорныхон агуужим сэтгэлтэй учир билгийн чадвар өндөр харин өрнийхөн аргын чадвар илүүтэй нь энэхүү нэгдсэн орны онолын хүрээнд хамтрах шаардлагыг үүсгэж байна. Угтаа тэнгэр бурхадын тааллаар дорно өрнийг нэгтгэх санаа байжээ гэлтэй. Супернэгдлийн онолын хүрээнд өнөө буй бүх техник технологи, танин мэдэхүй өөрчлөгдөнө. Байгалийн язгуур хууль захирч бид түүнд зохирно гэсэн үг. Мэдлэг боловсрол олж авах арга энгийн болох агаад бага зардлаар угтаа анхны инвариант мэдлэгийг суулгамагц цаашид өөрөө тэлэх фрактал задрал уураг тархийг ажиллуулан хүнийг боловсруулах юм. Магадгүй тооцоолох бүх техник ийм шинэ алгоритм суулган программчилснаар өөрчлөгдөн хялбар ажиллагаатай болохоос гадна асар их мэдээллийг боловсруулан оновчтой үр дүнг мэдээллэж эхлэх юм. Эсвэл эсрэгээрээ энэ боломж зөвхөн байгальд байхаас хүний бүтээж чадах асуудал биш болох ахул хүмүн төрөлхтөн асар гүн мэдлэгтэйгээ үлдэхийн чацуу оршихуйгаа тонон дуусгах нь осолтой юм гэдгийг онолоор тооцож мэдээд будилахгүйгээр зохироод амьдраад явах нь мөн асар чухал. Онолын үр нөлөө энэ нөхцөлд ч огт үнэ цэнээ алдахгүй. Бэсүд Ч. Эрдэнийн нээсэн Супернэгдлийн онол үнэхээр энэ бүх асуудалд цэг тавьж хариултыг хангалттай өгөх юм. Даанч энэ онолын үнэнхүү гайхамшигтай хүчин чадлыг энэ цагт нээгч өөрөө мэдэж байгаагаас гадна би бээр хэлтэлж байгаа юм. Цаашид хүмүн төрөлтөн бүгд суралцах ба хар аяандаа хүрэлцэн тэлнэ. Энэхүү оюун санааны ололтоо Монгол Улс үндэсний эрхэм дээд баялаг гэж зарлаад хамгаалтанд авчмаар байгаан. Тэгээд бусад улсуудтай эртнээс гэрээ хийгээд техник технологийн патентад нь хамтарсан эрх эдлээд татвараа аваад явах хэрэгтэй. Монголдоо түрүүлж суралцаад гадаад орнуудад очиж эксперт хийх хэрэгтэй. Маш их орлого маш том баталгаа шүү. Тэртээ тэргүй үндэсний эрхэм дээд баялаг гээд зарлачихаар үндэстэний алдар хүнд  оюун санааны чадал чансаагаа бас дархалчиж байгаа юм. Энэ л бидний дэлхий даяар хийх хэтийн улс төр ашиг сонирхол. Хүн төрөлхтөн энэ онолоор тэнэгийн гүүрийг гатлаад ирмэгц өв өгсөн дээд эс нь угтаад авах юм. Чухам үүний дараа жинхэнэ эзотерк тодорхой болно. Магадгүй бидний физик амьдралыг биднээс дээгүүр систем шүүгээд байж байхыг үгүйсгэхгүй л. Гагц бид зайлшгүй танин мэдэхүйн үнэн замд орох ёстой бөгөөд тэр цагт ертөнцийн чинад дахь хангалттай мэдлэг мэдээлэлтэй учрах юм. Энэ онолын хүрээнд жинхэнэ абсолют юм гэж юуг ойлгох тухай судалгаа хийсэн ба энэ тухай дараагийн нийтлэлүүдээр тайлагнах болно.

Leave a Reply

Labels