Товч мэдээлэл, Тодорхой мэдэгдэл

0 Сэтгэгдэл бичих:

Оросын баян бизнесмен, онолын физикч Юрий Мильнер сая хоёр сарын өмнө Суурь Физикийн Шагнал бий болгосноо зарлаа. Жил бүр 3 хүнд тус бүр 3 сая долларын шагнал гардуулах юм байна. 2012 оны шагналтнаар 9 хүнийг Мильнер өөрөөтодруулж, 27 сая доллар хүртээлээ. Тэр 9 хүн нь нэрт физикчид бөгөөд дараахи онуудад Шалгаруулах хорооны гишүүд байх юм байна.
Мөнгөнийхөө хувьд Нобелийнхоос 3 дахин их нь нэг хэрэг. Чухал нь, шалгаруулах нөхцөл нь ил тод, шууд шулуухан юм. Наад зах нь, 2013 оны шагналтныг тодруулах шүүгч 9 хүн хэн болохыг урьдаас мэдээж байна. Тэд шудрага царайлахаас илүү, шудрага байх шаардлагатай тулгарч байна. Нобелийн шагналын шүүгчид, шалгаруулах горимыг хэн ч мэддэггүй далд байдаг.


Ер нь бол ялангуяа суурь физикийн салбарт нэг ийм шагнал бий болох түүхэн шаардлага цаанаасаа гарцаагүй байна. Соёл иргэншлийн цаашдын хувь төөрөг онолын физикт шинэ суурь нээлт, нэвтрэлт хийгдэж чадах эсэхээс шууд хамаарах болоод байна. Гэтэл суурь нээлтийн боломж ердөө ганцхан байгаа. Үлдсэн нь ганцхан. Энэ нь супернэгдлийн онолын нээлт. Нэгдсэн онолын асуудлыг 1923 онд А. Эйнштейн дэвшүүлсэн юм. Чингээд 90 жил энэ асуудлын шийдэлд хүн төрөлхтөн оюуны нөөцөө шавхан дайчилж зүтгэсэн боловч амжилтад хүрсэнгүй. Санаа оноо олон гарсан боловч нэг нь ч үр дүнд хүрсэнгүй. Энэ байдал цаашид үргэлжилвээс, шинжлэх ухаан мухардаж, технологийн дэвшил зогсож, улмаар үйлдвэрлэл хямарч, эдийн засаг сүйрэх нигууртай. Үүнээс гарах гарцыг асар шуурхай эрэлхийлэх шаардлагыг хэн бүхэн ойлгодог болсон цаг.
                 Чингээд өнөөдөр шинжлэх ухаанд ер ямар том бага шагнал байдаг вэ, тэр бүхэнд нэр дэвших ганц шинэ суурь ажил бий нь миний ажил юм. Өөр байхгүй шүү.
Ингээд бид танай хамар хашаа, хажуу орцонд 15 жилийн өмнөөс нээгдэж боловсорсон супернэгдлийн онолыг Мильнерын шагналд номинац хийлээ. Уг шагналын хоум сайтад бөглөх материал нь саяхан албан ёсоор гарсныг л бөглөсөн хэрэг. Сайт хариуд нь Thank you for nomination гэхшүү үг гаргасан гэсэн. Хүрсэн байх гэж найдаж байна.
Гэхдээ осолтой. Сүлжээ нь гэж хэн дуртай хорлогчдын хувьд өгөөш л болж байдаг зүйл шүү дээ. Ноцтой асуудлаар тэгэтлээ найдах хэрэгсэл биш. Хэдэн жилийн өмнө миний нэг танил бизнесмен Германд яриа хэлэлцээ хийж ирээд имэйл илгээж эхэлсэн юм. Гэтэл тэндээс нь хариу ирдэггүй гэж надад хэллээ. Хачин юмаа, юу болдог байна гэж гайхаж байна. Би хэллээ, энэ имейл чинь албан ёсны харилцааны хэрэгсэл биш. Чи ядаж факсд, чадаж захиа бичээд агаарын шуудангаар явуул. Барууны соёлд цаасан дээр ирсэн бичгийг л албан ёсны гэж үзэж, заавал хариулдаг заншилтай юм гэж. Мань эр факсдаад дор нь хариу авчихлаа гэж ярьсан. Том асуудлын харилцаанд том осол гардгийн нэг жишээ хэлье. Хуучин үед манай ГЯЯ-наас АНУ-тай дипломат харилцаа тогтоох асуудлаар нааштай хариу өгсөн захидлаа АНУ-ын Төрийн департаментад дипломат шуудангаар явуулсанд тэр захидал нь сураггүй алга болчихсон гэх мэт ослууд гардаг.
            Дотоодын дайснууд миний нэрээр боловч эцэстээ монголчуудын хаягаар түүхэнд яригдах ололтын маань эсрэг 9-р сарын 11-ний өдрийг тохиолдуулан дайн зарласан тухай түрүүчийн нийтлэлд дурдсан. Одоо мөнөөх шагналын Шалгаруулах хороонд баахан имейл илгээж тэдгээр хүмүүсийн гайхашралыг барж, дурыг гутаах нь бараг дамжиггүй. Энэ бол Монголд элбэг тохиолддог, бараг уламжлал болсон үзэгдэл.
              Нөгөөтэйгүүр, супернэгдлийн онолыг явж явж чухам Монголд нээсэн нь олон улсын гайхашралыг барж, дургүйг хүргэх гаж донж үзэгдэл мөнөөс мөн. Их гүрнүүд сүрэг суут судлаачидтайгаа, санхүүгийн далай шиг нөөцтөйгөө хэдэн арван жил ухнадаад эцэст хий тавьсан асуудлыг нэг муу монгол шийдлээ гэхээр шоконд орж шээс алдахдаа хүрнэ.  Нөгөө 9 шүүгч гэхэд хүнд байдалд орно. Тэд мөнөөх л нэгдсэн онолын төлөө насаараа зүтгэсэн хүмүүс. Тэдний өмнө миний ажлын товч эмхэтгэл англи, орос хэлээр очлоо. Үгүй ядахдаа, Хятад, Япон, Энэтхэг, бүр болиод Солонгосоос бол бас ч яахав гэхсэн. Гэтэл Монголоос. Шүүгчид Монгол гэж хальт сонссоноос цаашгүй нь илт мэдээж. Тэд ганцхан юм мэдэж, ерөөс шинжлэх ухаан ганцхан юм хүлээж байгаа. Юув гэвэл, супернэгдлийн онолын логик үзэл баримтлал, үндсэн математик постулат нь хүний санаанд орохын аргагүй юм байгаа гэж. Хүний санаанд орох юм аль амбасын үед дуучихсан нь чухамхүү нэгдсэн онол тэгтэл удаан хүлээгдэж цөхрүүлсний гол шалтгаан юм.
                    Тэгээд тэр санаанд орохгүй юм нь чухам юу болох, яагаад супернэгдлийн онол үнэхээр байгуулагдсаныг тэд харна. Ертөнцөд оршин буй бүхнийг, түүний дотор хүний генетикийг хялбархаан тооцдог, тайлбарладаг үгүүлшгүй хүчирхэг онол юм байна гэж харахгүй биш харна. Гэтэл хэн хүн эцсийн эцэст хүний мөн чанар гэдэг бузар булай мөртлөө түгээмэл үзэгдэлтэй тулгардаг гэсэн үгтэй. Нөгөө шүүгчдийн хүний мөн чанар илэрч эхлэнэ. Юутай ч энэ жилдээ больвол часан юм гэсэн санал гарна. Гэтэл тэд улаан нүүртэй хүмүүс. Мөн чанараас гадна хүнд бас нэр төр, мэргэжлийн зэрэг зиндааны нэр төр гэж бас нэг юм байна. Хүний нүүр, тэр тусмаа физикчид,математикчдынхаа нүүрийг харах эрхтэй байхын тулд тэд хүний мөн чанар гэдэг булайгаасаа татгалзах хэрийн ухаан санаатай хүмүүс болов уу гэж найдаж байна.
                      Суурь шинжлэх ухааны эцсийн онол Монголд нээгдсэн. Энэ онол туйлын онол, үнэмлэх мэдлэг учраас баталгаатай эсэхээс танаас бүү хэл, надаас асуухгүй тийм аугаа шинж чанартай юм. Өөрөө өөрийгөө 100 биш, 1000 хувь баталдаг тийм онолоор орчлон ертөнц байгуулдагдсан юм бийна л даа гээд ойлгочих.
                   Монголыг би тэжээнэ, та бүхэн нэг их санаа зоволтгүй гэж би 15 жилийн өмнө хэлсэн, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр цацсан. Одоо дахиад хэлж байна, цацаж байна.
Тэгвэл юугаар тэжээх юм? Эн түрүүнд урмаар. Та монгол угсаатан хүн мөн бол таны рейтинг чинсаа өнөөгийн дэлхийд 1-р байр сууринд очно. Даяар зах зээлд худалдаж иддэг ганц юм чинь үндэсний рейтинг чинсаа гэж мэдэхгүй бол одоо мэдэж ав, мэддэг бол 1-рт бичигдэх рейтинг чинсааныхаа хэрээр бодож сэтгэ, ажиллаж үйлдэв.
                        Хэрэв монголчууд хүсвэл, бурмаар бас тэжээнэ. Энэ нь хялбархан боловч Монгол Улс гэдэг субъектээс өөрөөс нь хамаарах хэрэг. Өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж энэ онолыг боловсруулсан 15 жилд Монгол Улс гэдэг субъект, түүний төр засаг монгол хүн, энэ улсын сайн муу, болох болохгүй бүхэнд оролцсоор ирсэн иргэн миний судалгаа, хүрсэн үр дүнг нэг нүдээр ч харсангүй. Эндээ эрж бэдэрч, ажиллаж амьдарч яваа мань мэт монголчуудад итгэдэггүй төр засаг юм байна. Тэгээд одоо гадаадын монголчууд гэж солиорцгоох болсон нь нэгийг илт үгүүлнэ. Энэ асуудлын наад цаадхыг дараа авч үзнэ. “Их Гурвалжин” ном гарсан 1997 онд нэг дипломатч гудамжинд тааралдаад хэлсэн үг батлагдаж байгаа юм. Монголд юм хийгээд урамгүй байдаг юмдаа гэж тэр хүн хэлсэн юм. Миний хувьд Монголоос урам горьдохгүй, харин Монголд түүхэн агуу урам зориг өгөх зорилго эхнээсээ тавьсан юм.
             Байдал иймэрхүү. Тэнгэр гэдэг Дээд субъект муу Монголдоо шинжлэх ухааны төгсгөлийн аугаа ололт гэдэг үлгэрийн хүчирхэг зэвсэг атгуулчихаад, түүнээс урган гарах үйл явц, тодорхой хэлбэл, Монголоос дэлхийн хөгжил дэвшлийг хөтлөх үйл явцыг удирдлага, жолоодлогогүй хаячихсан биш байх. Тиймээс хэдэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль асар амин чухал болж байна. Түүхэн аугаа их гүрэн Монгол Улс дахин Сэргэн мандаж, дэлхийг оройлон дагуулах бодит үндэслэл нь бий боллоо.
                     Өнгөрсөн жилүүдэд би болон цөөн зарим бид хэд Монгол Улсын Ерөнхийлөгч байх хэрийн цар түвшин, зам мөрийн хүнийг нүдээ ширгэтэл харлаа. Харагдсангүй. Гэхдээ Тэнгэр мэдээд хажуу орц, хамар хашааны нэгэнд байлгаж байгаа байх. Хэрэв хэн нэгэнд, би тийм цар түвшин, зам мөрийн бодгаль чинь байна гэсэн зөн билиг төрвөөс бидэнд мэдэгд.
Ийм товч мэдээлэл, тодорхой мэдэгдэл байна.

Leave a Reply

Labels