ALT_IMG

Нийтлэл 1

Том бодол тухайн үндэстнийг дайчилдаг, авардаг!“Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс” бүтээлээрээ олны танил болсон сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ саяхан “Бид ялав” номоо уншигчдын гар дээр хүргэлээ. “МОНЦАМЭ мэдээ” сонины сэтгүүлч, уран бүтээлчид түүнтэй уулзаж шинэ ном, судалгаа шинжилгээний ажлынх нь талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.Цааш нь унших......

ALT_IMG

Нийтлэл 2.

Дэлхийн түүхийг судлаад байхаар Монгол руу л төвлөрдөг. Энэ номын эцэст өнгөт зурагтай нэг хэсэг бий. Шамбалын орон гэж домог үзэл бас аль ч соёлд байна. Буддын соёлд Шамбал нэрээрээ байдаг. Христийн соёлд ч, Исламын соёлд ч бий. Тийм нэг аврал эрэх ёстой газар. Цааш нь унших...

Alt img

Нийтлэл 3

БИД ЯЛАВ Монгол-Төвт Үзлийн Угшил ба Оргил (Тэнгэризмийн тайллууд) Их Гурвалжин- ы сэлбэж зассан гутгаар хэвлэл. Залуус та бүхэн энэхүү номыг бүтнээр нь уншиж сэтгэлийн таашаал авч, Монгол үндэстнээрээ бахархах Монгол үндэстнийхээ төлөө зүтгэх сэтгэлийн галыг олж аваасай хэмээн хүснэм... Цааш нь унших...

ALT_IMG

Нийтлэл 4

Эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ Их гурвалжин. Монгол үндэстний оюуны сор болсон эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ гуайн Их гурвалжин номноос... Их гурвалжин ном бол Монгол үндэстнээ, Монгол төр улсаа гэх эх оронч үндэстний үзэлт хүн бүрийн гарын авлага сурах бичиг нь болж чадсан бүтээл юм.Цааш нь унших...

ALT_IMG

Нийтлэл 5

МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР ИХ СУУ ЗАЛИЙН ИВЭЭЛ ДОР. Монгол угсаатны Үндсэн хууль бол энэхүү хоёр мөрт тунхаг. Сэргэн мандлын сайн цаг ирэхээр Монгол Улсын Үндэсн хуулийн 1-р бүлгийн 1-р зүйл ийм байх болно. Тэрт цаг тун холгүй. Цааш нь унших...

“Алдаа бол гэмт хэрэг биш, түүнээс долоон дор”...

0 Сэтгэгдэл бичих:

ТӨР ЗАСАГ ТҮМЭН ОЛНОО ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ИНҮ
  Миний бие 1997-2012 онд Superunified theory of quantum fields and fundamental interactions буюу супернэгдлийн онолыг боловсруулан төгсгөж, онолын хангалттай дэлгэрэнгүйг саявтар англи, орос хэлээр
сайтад байрлуулав.
Нэгдсэн онолын үнэн зөв, баталгаатайд урьдаас эргэлзэх шаардлага огтхон ч үгүй. Орчлон Ертөнц өөрөө баталгаатай оршин буй үзэгдэл тул түүний математик онол нь баталгаагаа автоматаар агуулан буй юм.
Супернэгдлийн онол бол танин мэдэхүйн эцсийн үр дүн. Нэрт физикч С. Хокингийн хэлснээр, энэ онолыг олж нээх нь хүн төрөлхтөний туйлын зорилт мөн бөгөөд энэ онолд хүрэхгүй аваас дэлхий дахин энэ 21-р зуунд даяар сүйрлийг тойрч гарахад нэн хүндрэлтэй байх болно.
Үүнтэй холбогдуулан эн түрүүнд Үндсэн хуулиа эргээд нэг харцгаамаар юмшиг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5-д Мал сүрэг бол үндэсний баялаг мөнбөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заажээ. Энэ бол хэлбэрэлтгүй хэрэгжиж яваа заалт. Ямаа бүр толгой тоолон төсвийн мөнгө авсан. Хонь болгонд компьютераас дутахгүй хэрэгсэл зүүж өгөх тухай ярьцгааж байсан, зүүсэн байх. Тэмээг ч төсвөөс татааслах тухай яриа байсан, тэгээ л биз. Адуу бол… Хээрийн өвс тоож идэхээ болиод супермаркетуудаас тэжээгдэх болсон. Үндсэн хууль маань хэрэгжих ёстой, хэрэгжиж байна, малын тухайд.
Нөгөөтэйгүүр мөнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1-р заалт ёсоор болМонголын ард түмний… шинжлэх ухааноюуны өв төрийн хамгаалалтад байнахэмээжүхүй.
Учир юун гэвээс, мөн зүйлийн 2-рт зааснаар Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол… МонголУлсын үндэсний баялаг мөн юм гэнэ.
Үндсэн хуулийн дээрхи гурван заалтыг харьцуулаад харвал, иргэн нь эс гэхэд түүнээс шинжлэх ухаанд олсон ололт нь үндэсний баялаг мөн, тиймээс төрийн хамгаалалтад байх учиргүй гэх газаргүй мэт ойлгогдмоор. Энэ тухайд Дээд шүүх чухам яаж тайбарласан юмуу, тайлбарлахыг төдийлэн мэдэхгүй байна. Ямар боловч малын тоо толгойн болон хүний толгой тархины өгөөжийн зүйлийг ав адилхан үндэсний баялаг мөн гэж Монгол Улсын Үндсэн хуульд үзсэн мэт. Нэгд энэ.
Хоёрт, олон улсын тогтсон заншлаар “Шинжлэх ухаан” (Science, Wissenschaft, Наука)-д байгалийн шинжлэлийн салбаруудыг, бусдыг “Хүмүнлэгийн ухаан”(Humanities)-д хамаатуулан ойлгодог.
Шинжлэх ба хүмүнлэгийн ухааны үйлсэд оролцогсодыг нийтэд нь “Шинжлэх ухааны олон нийт” (Science community, Научная общественность) гэнэ.
Монгол Улсын шинжлэх ухааны олон нийтэд дээр дурдсан сайтыг  зарлан мэдэгдэх завшаан тохиолдсон сацуу тэмдэглэх нь:
Нэгдсэн онол маань суурь шинжлэх ухааны эцсийн хувьсгал байх ёстой, байгаа ч юм. Энэ онолын нээлт, боловсруулалт бол хэдэн монголчууд бидний тухайд түүхэн гайхамшигт ололт ба ялалт. Учир нь ерөөс дэлхийн шинжлэх ухааны хувьд зүүд мөрөөдлийг нь биелүүлж, үлгэр домгийнх нь зорилтыг хэрэгжүүлж байгаа юм. Хүний соёл иргэншил цаашид амьдарч үлдэн өрнөн хөгжих ганц гарц боломж нь энэ онол.
Шинжлэх ухааны хувьсгалын эхний мөчид худлаа ухаантай царай эсгэх туйлын хялбархан. Харин ялигүй боловч үнэн ухаан зарах нь туйлын хэцүүг манай шинжлэх ухааны олон нийт түүхээс эрхбиш гадарлах байх. Үгүй байлаа ч ялигүй ухаан зарж хандах нь шинжлэх ухаанд худал үнэн хавьтан амьжиргаагаа залгуулж яваа та бүхний амин хувийн ашиг сонирхлын хэрэг шүү.
Шинжлэх ухааны түүхээс үзвэл, шинэ нээлт ололтод эхнээсээ зөв зүйтэй, шинжлэх ухаанч зарчмаар хандах нь үндэсний ба нийт хүн төрөлхтөний эрх ашгийн амин чухал асуудал болохыг тэмдэглье.
Шинжлэх ухааны ололт, нээлтийн хувь заяаг тухайн үндэсний төр засгууд дэлхийн шинжлэх ухаан, соёл иргэншлийн өмнө хариуцдаг зүй жамтай юм. Чухам тиймээс Монгол Улс сүрхий сайндаа шинжлэх ухааны өв сан, оюуны үнэт зүйлийн асуудлыг Үндсэн хуулиндаа тусгасан бус, олон улсын өмнө хүлээсэн хариуцлагаа хуульчилж байгаа юм.
Өгүүлэн буй асуудалын эргэн тойрныг ШУА гэгч анхаарч зохицуулах, зохион байгуулах ёстой боловч “нүүдэлчид” гэхээс өөр үг хэл, үзэл бодол мэдэхгүй Ерөнхийлөгчтэй энэ байгууллагаас үхсэн үлийгээ хүлээх билээ дээ.
Гуравт. Монгол түмний зөн билигч хүлээлт биелэж, улс үндэстэн сэргэн мандахын бодит үндэслэл нь дэлхийн шинжлэх ухаанд зуун жил цөхөртлөө хүлээсэн эцсийн онол, туйлын мэдлэгийг та бид нээн олж, боловсруулсан явдал.
Монгол хэлтэн угсаатны олон улсын рейтинг чинсаа дахин 1-рт бичигдэх үндэслэл нь Нэгдсэн онолын үндсэн математик постулатуудыг нээж, онолыг бүрэн боловсруулсан нь соёл иргэншлийн туйлын зорилтыг хэрэгжүүлсэн түүхэн аугаа ололт болно.
Гэтэл манай нийгмийн бодит ахуй нөхцөлд үндэстнээ үгүйсгэх үзэл төр засгийн түвшинд ч давамгайлж, шинжлэх ухаанч аяс хандлага, орчин цагийн сэтгэлгээний соёл илт дутагдаж байна. Чухам Монгол Улсын дотор манай судалгаа, түүний өрнөл, нэгэнт хүрсэн үр дүнг мухар сохороор улайран эсэргүүцэх, санаатайгаар хориг саад тавих, зориуд үл тоомсорлон хөсөрдүүлэх явдал илт ажиглагдсаар ирлээ. Үүний цаана үндэсний эрхэм дээд эрх ашигт дайсагнасан дотоодын харш хүчин зохион байгуулалттай үйлчилж байхыг үгүйсгэмгүй байдалтай. Сүүлийн хэдэн зууны турш дахь үндэсний бууралт доройтлын шалтгаанаар удамшин угшсан үндэстнээ үгүйсгэх бурангуй мунхаг сэтгэлзүй оршин байна.
Монголын шинэ түүхэн өрнөл, ололт амжилт, дэлхий дахины ач холбогдолтой гавъяа оролцооноос бид өөрсдөө айж цочин эсэргүүцэн тэмцэх бус, харин урамшин зоригжиж эрчимжих ёстойсон.
Гадаад талаас хэрхэн яаж хүлээж авах бол гэсэн асуулт олон нийтээс олонтаа гардаг. Энэ ч зүйн хэрэг. Хариулт нь дараахи болно.
Ер шинжлэх ухаанд эцсийн ганцхан асуудал үлдсэн, тэр нь нэгдсэн онолын асуудал. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй, ойлгохгүй байсан ч мэдээд авах шаардлагатай. Шинжлэх ухаанд ойлгохгүй байсан ч, зүгээр мэдээд ав гэсэн хатуу чанд зарчимтай. Их гүрнүүд байна. Үй олон суут судлаачид жагсаж байна. Хөрөнгийг тэрбум тэрбумаар нь цутгаж байна. Тэгсээр олон арван жил өнгөрлөө. Дэлхийн шинжлэх ухаан цөхөрч гүйцсэн байна. Гэтэл хэн юм, юу юм бүү мэд, нэг монгол?! Энэ чинь тэдний хувьд ухаан нь балартаж, мэдрэл нь саажаад харваж хялайхдаа тулах сэтгэлзүйн асар аймшигтай цохилт. Түүхнээ ерөөс өрсөлдөөн л байна. Үнэмлэхүй өрсөлдөөн зөвхөн оюуны салбарт байна. Чухамхүү энэ өрсөлдөөнд эцсийн эцэст монгол угсаатан ялж байгаа юм. Энэ чинь тэдэнд бүү хэл, бидэнд аймшигтай. Тиймээс тэд шок, нокдаунд орж үнэмлэхүй өрсөлдөөний тавцан дээр хэсэг хугацаанд тоолуулж хэвтэх хүндэтгэх шалтгаан бийг бид бодолцох ёстой. Гэтэл тоолж буй шүүгч нь шинжлэх ухаан гэдэг түгээмэл нийтлэг үзэгдэл. Тэр нь нокаут тоолуулаад талийваас соёл иргэншилд гарц үлдэхгүй юм. Соёл иргэншлийн аврал нь супернэгдлийн онол юм. Иудей-Христийн шашныхан өглөө оройгүй залбирч хүлээгээд байдаг тэрхүү Аврал Messiah нь энэ онол шүү дээ. Иудей-Христийн шашны 2-р гол төлөөлөгчийн зөгнөснөөр, Аврал хэзээ ч Европоос ирэхгүй, Азиас ирнэ гэсэн нь учиртай байжээ.
Дөрөвт. Монголын уламжлалт ухамсар, ухагдахуунаар хэлбэл, Авралыг Дээр Тэнгэрээс илгээвэл илгээнэ, үгүй бол үгүй. Илгээе гэвэл хэзээ, хаана, хэрхэн ямар замаар илгээхээ Тэнгэр мэдэх ба мэдсэн хэрэг. Миний бие зөвхөн бичээч нь. Төгс математик баталгаа нотолгоотой, тэр бүхэн нь дэлхий нийтэд Интернет сүлжээгээр ил тод цацагдаж эхэлсэн зүйл ярьж байна шүү.
Энэ тухайд маш товч боловч тодруулж өгөх зүйл байна. Юув гэвэл, нэгдсэн онол маань шинжлэх ухаанч, рациональ танин мэдэхүйн эцсийн онол, туйлын синтез. Чухам энэ учраас ил ертөнцийн бүрэн төгс онол нь далд ертөнц, эзотерик оршихуйг илрүүлж байна. Шинжлэх ухаанч мэдлэг, боловсрол, сэтгэлзүйн үүднээс санамсаргүй хэрэг гэж харагдаж болох. Гэвч чухам ийм юм танин мэдэхүйн эцсийн шатанд тохиолдож магад юмуу, ёстой нь ердөө л Курт Гёделийн математик-логикийн нэгэн теоремын мөрдөлгөө юм. Тиймээс шашин, шинжлэх ухаан гүн гүнзгий нэгдэлтэй болоод явчихваас айж гайхах шаардлагагүй, шинжлэх ухаанд аль 1934 онд батлагдсан нэгэн теоремын зайлшгүй мөрдөлгөө юм бизээ гээд айван тайван хүлээж авах хэрэгтэй болно. Харин шинжлэх ухаан, шашнууд нэгдэхдээ даяар эрхшээх ямар далбаан дор? Ийм асуудал хүссэн хүсээгүй үүснэ. Уугуул язгуур үзэгдэл нь тэнгризм.
Ертөнц, амьдрал, хүнийг Бурхан бүтээсэн гэвэл шашны шийд. Бурхан яаж бүтээв гэвэл ШУ-ы асуудал. Ньютоны уламжлалаар хэлбэл, бүхнийг бүтээгч ба захирагч ямар нэг Дээд Оюуны асуудал. Түүнийг юу гэж нэрлэх нь нэр томъёоны төдий зүйл. Тэр Дээд оюун санааг монголчууд бид Тэнгэр хэмээх ёстойг уугуул уламжлал, утгазохиолд үндсэн хуульчлан заасан бий шүү дээ.
Тавд. Шинжлэх ухааныг орчин үеийн утга чанараар нь Николай Коперник хэмээх польш хүн үүсгэсэн нь шинжлэх ухааны анхдугаар хувьсгал юм. Ерөнхийлөгч саяхан Польшид айлчилсан гэнэ. Махны жин татуулах гэсэн юм шиг жар далан бизнесмен ачиж явсан гэнэ. Уг нь бол миний ганц ном барьж очоод танай анхны хувьсгалыг манайх эцсийн хувьсгалаар гүйцээх болчихжээ янз нь. Пан польшууд, их монголчууд ч агуу ард түмнүүд юмаа гэсэнсэн бол… Мань эр цаашаа Давосын чуулганд очсон гэнэ. Дугуй ширээнийх нь дунд миний номыг чулуудчихаад, энэ Давос гэж дэмий донгосч мунгинахаас өөр эдгүйгээс дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн элэг доог болж гүйцлээ, одоо бүх асуудлын зарчмын шийд олдлоо, энэ байна, хувилж аваад тарцгаа, даруй түргэн судалцгаа, яах ийх шийдтэйгээ дараа жил уулзацгаая гэхсэн.
Монголын ард түмнийг бэлгэдэх эрх үүрэгтэй Ерөнхийлөгч маань энэ хэдхэн монголынхоо хэн нь юу хийгээд явааг анзаарч мэдэхээр үл барам, ач холбогдол өгч, ашиг хонжоог нь олж долж суух ёстой албан тушаалтан. Монгол хүнийг голж шилж, гадагшаа л гайхаж бишрэн горьдож явдаг Ерөнхийлөгч манай бэлгэдэл хараахан яавч биш.
Ерөөс Үндсэн хуулиар тунхагласан зорилт маань капитализм. Капитализм бол шинжлэх ухаан, үйлдвэрлэл. Орчин цагийн менежментын үндсэн хууль нь хөдөлмөрийн хуваарь. Мал өсгөж, шүлэг бичиж, зохиолын дуу аялж, шоу зохиож, морь уралдуулж, бөх барилдуулж, сая доллар цүнхэлж санжигнуулаад гүйж явах сэлт нь хөдөлмөрийн хуваарь. Энэ хөдөлмөрийн хуваарь дотор хэн нэгэн юмуу, хэсэг бүлэг хүн шинжлэх ухаанаар оролдож судалж суух нь байх ёстой үзэгдэл, зайлшгүй үзэгдэл. Үүнийг урьдаас үгүйсгэх, эсэргүүцэх явдал хэрхэвч байж болохгүйг шинжлэх ухааны асуудлаархи олон улсын суурь баримт бичгүүдэд тов тодорхой заасан байдаг. Хоцрогдсон буурай ядуу улсуудад шинжлэх ухааны судалгааг бараг гэмт хэрэг, судлаачийг гэмт хэрэгтэнд шууд тооцоод явчих хандлагатайг тэдгээр баримт бичгүүдэд ноцтой анхааруулсан юм шүү. Манай Ерөнхийлөгч гэхэд Эрдэнэ гэгч нэг аюултай залилан амьтан гараад ирлээ гэж бодоод явах.
Тиймээс дараагийн ээлжинд та бид орчин цагийн сэтгэлгээний соёл боловсролтой, орчин цагийн онцлог, суурь асуудлуудаар чиг баримжаатай, монгол үндэстний эрхэм зорилт, тэргүүлэх эрх ашгийн үүднээс зориг эрмэлзэлтэй хувь хүн Ерөнхийлөгч амин чухал шаардлага болохнээ. Нийгмийн эрэлт байваас хангалт яаж ийгээд боломжтой гэсэн номтой. Тиймээс манай олон нийт нийгмийн тийм эрэлтийг бий болгох хэрэгтэй байна.
Зургаад. Оюу ба Тавантолгойн асуудлууд ерөнхийдөө замарсан байдалтай байна. Ингэх болуужин гэж урьд өмнө цөхөртлөө бичсэн тул энд орхие. Та бид бүхний толгой тархины асуудлыг замруулж хэрхэвч боломгүй. Ер нь бол уран сайхны соёлоюун сэтгэлгээний соёл гэсэн хоёр соёл байна гээд энэ хоёр соёлын зохистой харьцааны тухай их анхаарч хэлэлцдэг юм. Сайн дурын уран сайханчдынхаа хувьд гэвэл монголчууд та бид үнэхээрийн хосгүй нэгнүүд. Сайн согтсон үедээ би хүртэл дуулдаг мэт. Харин хосгүйнхээ улмаас өрөөсгөлдөж эхэллээ. Одоо оюун сэтгэлгээний соёлд анхаарч төвлөрөхгүй бол болохгүй болоод байна. Орчин цагийн соёлын үндсэн бүрэлдэхүүнхэсэг нь физикийн ухаан гэсэн үгээр алдарт физикч, Нобелийн шагналт Ричард Фейнман жил тойрон уншсан олон боть лекцээ төгсгөсөн нь учиргүй биш юм шүү. Учир нь, хүн төрөлтний туйлын зорилт нь орчлон ертөнцөө танин мэдэх. Энэ ертөнцөө далд ертөнцтэй нь танин мэдэхгүйгээр урагш алхах орон зай ардчилал, зах зээлд байтугай, энэ ертөнцөд байхгүй юм.
Хүнийг мал болгож байна гэж Р. Чойном тухайн үедээ уурссан байдаг. Өнөөдөр манайд хүнээ малнаас дорд үзэх болов. Манайдаа тэргүүлэх нэг сонин намайг болон миний судалгаа, үр дүнг хар сохроор гоочилж суудаг. Гэтэл тэр сонин аймаг тус бүрийн наадамд дээгүүр давхидаг хэдэн адууны бүртгэл жагсаалтыг дэлгэрэнгүй намтартай нь
нийтлэх ажилтай. Үндэсний ба нийгмийн үнэт зүйлсийг адуу тэргүүлэх боллоо.
Эцэст нь. Киад боржигин Есүхэйн Тэмүчин-Чингис хааныг хүрэл, шавар хөшөө болгож байна. Хаан өөрөө цорын ганц хөшөө чулуу босгохдоо өөртөө бус, монгол хүний хосгүй авъяас чадварт дуурсган зориулжээ. Энэ бол Чингисийн улстөрийн гэрээслэл юм.
Үндэсний эрхэм зорилт маань эцсийнхээ дүндээ капитализм буюу хөрөнгөтний ардчилал, авлига-арилжааны зах зээл хэрхэвч бус. Өнөөгийн Монгол Улсыг дэлхий дахинд Чингисийн Монголын цар түвшин, нэр нөлөөний хэмжээнд дахин сэргээн мандуулах явдал. Бодит үндэслэл нь шинжлэх ухааны эцсийн онолын нээлт. Төр засаг хүсэхгүй байж болно, мэдэх чадах цар түвшингүй ч биз.Алдаа бол гэмт хэрэг биштүүнээс долоон дор гэж Наполеон Бонапартын хэлснийг орчин үеийн удирдлага, менежментын ухаанд баримталдаг юм. Төр засгаас гадна түмэн олон бий. Түмэн олон түүхэн төөрөгтөө төөрөлдөж алдас хийхгүй байх гэсэн итгэл хадгалж үлдсү, би.
Бэсүд Ч. Эрдэнэ, судлаач

Continue reading →

Коммунизм уу? ЭСВЭЛ Хүмүний зам уу?

0 Сэтгэгдэл бичих:

Олон үндэстний хэлнээ адил утгатай ч яльгүй  өөрөөр бичиж өөрөөр дуудагддаг маш эртний шинжтэй үгнүүд байна. Тухайлбал Гэсэр гэдэг үгтэй хасар, засах, зевс, цезар, царь, гусарь, канцлер, гангстер гэх мэт үгнүүд нэг язгуур эхтэй бөгөөд бүгд хүчирхэг агуу гэсэн утгыг агуулж байна.
Хүмүн гэдэг  үг  homo, human, homonyme, humaine, humus, hune, homme гэх мэт адил утгаар олон үндэстний хэлэнд хэрэглэгдсээр ирсэн нь хомо сапиенс сапиенс нэг төвөөс тархсан ба хэл соёл ч мөн нэг төвт байж улмаар өсөлт үржилт, овог аймгийн тэмцэл зөрчлийн улмаас алсарч өөрчлөгдсөн нь илт. Хүүхэд төрөөд хүн болохын тулд дууриахаас өөр арга байхгүй. Энэ зүй тогтол  хүн төрөлтөнд нээлт, ололт, техник технологи, мэдлэг чадвар, туршлагаа хуулан дууриан суралцсаар харилцан хамааралтайгаар хөгжин хүмүн төрөлтөн гэсэн нэгэн нийгмийг цогцлоож байна.  Дууриах, дагах, хуулах зэрэг нь хүнд байгалиас заяагдсан зайлшгүй байх ёстой зан авир ба өөрөөр хүний нийгэм соёл иргэншлийг өдий хүртэл хадгалан хөгжүүлэх  боломж хаалттай (хадны бичээс, судар энэ тэрийг эс тооцвол) ба хүн гэдэг амьтан л өөрийн биеээр, үр удмаараа дамжуулан соёл иргэншлийг тасралтгүй тээж яваа билээ.
Нийгэм нийхэм, бүлгэм бүлхэм –ийн ялгаа онолын түвшинд эсвэл үзэл санааны түвшинд ч эрс ялгаатай үгнүүд. Үг бүр өөрийн эрчим, оноч дохио, ертөнцийн аливаа нэг зүй тогтлыг илэрхийлсэн ая дантай. Дорно өрнийн тэмцэл тулаан, харилцан найрсаг харилцаа худалдааны үр дүнд улс үндэснүүд мэдлэг соёл, амьдрах арга туршлага, ололт амжилт, үзэл бодлоо солилцдог байсан үеийг бодвол одоо дижитал технологийн ололтын үр дүнд соёл иргэншлийн даяарчлалыг интернет ба бусад мэдээллийн хэрэгслэл түлхүү хангаж байна.

Коммунизм бол үлгэрийн юм шиг нийхэм-ийн байгууламж. Маш сайн сайхнаар хийсвэрлэн сэтгэсэн гайхамшигтай онол. Францаас анх  энэ үзэл суртал үүсэлтэй гэж хүнээс сонсон ба бодвол өрнийхөн ном зохиолд дурьдаад өмчлөөд авсан нь илт.  Зэрлэг бүдүүлэг гэх нүүдэлчид  аль эртнээс энэ сайн сайхан нийхмийн байгууламжыг мэддэг тэр тусмаа XIII зуунд байгуулчихсан байсан нь нэн тодорхой ч харин онол номлол болгон ном зохиол үзэл суртал болгон өргөжүүлсэн нь хожим соёл иргэншлийн томоохон төвүүдийн нэг болсон Франц байх нь дамжиггүй.  Франц хэлээр  коммунизмыг Communisme (homonymie ) гэх.  Энэ нэр томъёо франц хэлнээ homonymie, homme, homonyme  гэсэн үгтэй холбоотой атлаа яагаад орос хэлнээ эв хамтын, хамтралын гэсэн нэр утгатай болсоор асар хүчирхэг үзэл суртал болон 20-р зууныг бүхэлд нь донсолгов.  Молхи миний ойлголтоор гуманизм буюу хүмүний зам ( хүмүнизм) гэж орчуулж ойлгосон бол нүүдэлчдийн тэр тусмаа өвөг монгол, алтай хэлнээ анх товъёологдсон хүмүний зам гэсэн язгуур үг ба үзэл санааны утгатай дүйх байсан. Ерөөс хүн төрөлхтөн ямар арга замаар явах ёстой юм гэдгийг үнэндээ одоо хүртэл мэдээгүй л яваа гэхэд хэлсдэхгүй. Ямар замаар замнах нь орчлон ертөнцөө бүрэн таниж мэдэхтэй шууд холбоотой.  Учир нь байгаль ертөнцийг ба өөрсдийнхөө амьдралын утга учрыг бүрэн танин мэдээгүй бол тэгээд юу мэдэж ямар жам, замаар замнахыг зөв гэж үзэх юм. Байгаль ертөнцийн оршихуйн суурь хуулийг нээгүй үед чухам ямар нийхэм-ийг  хүмүнизм гэж үзэх нь эргэлзэх зүйл мөнөөсөө мөн.
Хүмүнлэг нийгэм байгуулах гэсэн санаа хүн төрөлхтний эрт үеэс одоо хүртэл яригдсаар байсан, байгаа үзэл санаа. Ер нь хүн төрөлхтөн ямар нийгэм байгуулах нь зөв юм бол гэж үе үеийн турш бодож сэтгэж байсан хүмүүсийн бараг бүгдийнх нь толгойд хүмүнлэг нийгэм байгуулах бодол орж ирсэн л байж таараа. Гэтэл хэрэгжүүлэх гэхээр чухам тэр хүмүнлэг нийгэм хүмүний зам чинь тэгээд яг ямар нийгэм байж таарах вэ гэхээр ойлгомжгүй болчдог. Ухаандаа өнөөдрийн ардчилсан нийгэм бол хүмүнлэг нийгэм гэж хэлж цуурайтуулж тунхаглаж байгаа ч яг бодит байдал дээр мөнгө эрх мэдлийн дор хууль тэгш бус, мөн байгалийн баялаг бүх нийтийн өмч гэсэн хэдий ч хөрөнгө мөнгөтэй цөөхөн хэсэг бүлэг хүний л мэдэлд байна шүү дээ. Үүнийг хүмүнлэг нийгэм гэхээсээ илүү ханадаггүй зэрлэг капитализм гэж болохгүй юү? Дундад иргэн улсад Коммунист нам нь мөн л капитализмыг босгож эдийн засгийн хамгийн хүчирхэг гүрэн болно гээд байгалийн баялагыг барж дуусгаж байна. Хойд Солонгос мөн л Коммунизм байгуулах нэрийн дор цэрэгжсэн диктатуртай хаалттай байгаа нь эв хамтач үзэл үү эсвэл хүмүнлэг нийгэм үү . Ойлгомжгүй нэртэй ч ойлгомжтой дарангуйлал ба диктатур.   Үнэхээр нийгэм нийхэм хоёр эсрэг утгатай хоёр өөр үг. Дэлхий дахинд хүмүнлэг нийгэм гэсэн уриатай капитализмыг цогцлоож байна гэж дүгнэх байна. Онол бий болохын өмнө үзэл байна. Тиймээс коммунизм гэсэн үзэл онол боловсрогдсоны дараа Ленин ах  хэрэгжүүлэхдээ яг үнэндээ дэлхий нийтээр нь ардчилаад хаяцан юм. Хожим залгамжлагчид нь бүүр хамтралжуулаад манайд нэгдэлжүүлээд гэх мэт олон өөр хувилбар болоод явчихсан. Ийнхүү их нүүдэлчдийн онол хүмүний зам үзэл бодлын түвшинд, онол номлолын түвшинд, хэрэгжүүлэх аргын түвшинд, үр дүнгийн түвшинд ч өөр өөр болсон юм байна гэх мэт.  Тэгэхээр коммунизм байгуулах нь угтаа хүмүнлэг нийгэм байгуулах зорилт учир онолын хувьд үзэл санааны хувьд буруу юм алга. Угтаа анх энэ нийгмийн үзэл санааг сэдсэн нөхдийг би лав хувьдаа маш сайн сэтгэсэн байна гэж дүгнэх. Харин онолыг боловсруулах тэр тусмаа яаж ойлгож яамар арга замаар хэрэгжүүлэх нь тэс өөр асуудал байжээ.  Эсвэл капитализм л хэрэгждэг бусад нь хийсвэрлэлд л оршдог тийм хууль байгальд байдаг юм уу? Үгүй л байлтай.

Хүн гэдэг амьтан хэдэн их наяад атомаас бүрдсэн гэдгийг бид мэднэ.

Humus гэдэг үг нь хөрс судлалд органик бодисыг хэлдэг юм байна.  Домог, дам үгт Хүмэй аав хүнийг хөрс шороогоор бүтээсэн гэснийг ч хаа нэгтээ уншиж л байсан санагдана. Хүмүн гэдэг энэ нэртэй холбоотой Хүй, Күэн, Хүннү гэх мэт ч үг бүгд л утгаа алдаагүй. Угтаа байгальтай хүйгээрээ холбоотой байгалиас бүтсэн гэсэнтэй зөрчилгүй л байна. Хүн байгалийн хувьсалын бүтээл гэдэг нь баараа байхгүй ба эх болсон байгаль оршихуйгаа хайрлаж зохицож амьдрах нь хүмүнлэг байхын наад захын дохио гэдгийг сануулна. Оршихуйн үнэн учир шалтгааныг танин мэдсэн цагт хүмүний зам гэдэг нь сонгодог утгаараа ойлгомжтой болно. Танин мэдсэний эцэст түүнд зохирох шаарддлагатай ба эс бөгөөс хүн гэдэг төрөл зүйл устах болно. Устахгүйн тулд зохирох л болно. Зохирохын өмнө таниж мэдэж нээх ёстой. Тэр нь харин хүний уураг тархи, оюун ухааны хязгаар тул нээхэд машид хүндрэлтэй. Гэвч хүмүний өлгий амьдрал үүсгэсэн Алтай шамбалаас оршихуйн мөнхийн зарчимыг илгээснийг онцлон дурьдсу.
  Тайхар
2013-02-27. УБ
Continue reading →

ТЭНЭГ ХҮН ТЭНГЭРЭЭС АХ...

0 Сэтгэгдэл бичих:

Хүн болон төрсөн хэн бүрт байх цор ганц үнэмлэхүй эрх чөлөө бол бодол хүсэл нь.
Ийм тийм юм бодож болохгүй гэсэн хориг энэ дэлхийн хаана ч алга. Юугаа сэтгэж, юуг бодож, юу хүсэх нь таны дур ба хэрийн асуудал. Харин бодол санаа тань үг болон хэлэгдэж, үйл болон хэрэгжих нь өөр хэрэг. Угтаа хүний бодол санаа хязгааргүйд тэмүүлэх ч бодот чадал мэдэл нь хязгаартай тул харьцангуйн эрх чөлөөнд захирагдахаас аргагүй юм.
 Байгалийн язгуур зарчим хүмүнд тэр чигээрээ хуулбарлагдсаны хүн дээр илрэх илрэл нь хүний мөн чанар билээ. Хүний мөн чанар гэдэг нь эцсийн эцэст байгалийн зарчмыг дагах гарцаагүй сонголт гэж ойлгогдоно. Хүссэн ч эс хүссэн ч байгалийн зарчим хүнийг өөрийн эрхгүй цаана нь удирдаж байдагт  амьдралын утга учир орших. Харин хүн төрөлтөн олон “изм”-үүдийг сонгон явсаар эцэстээ нийгмийн байгууламжаа сайжруулахаасаа өмнө амьдрах орчин оршихуйгаа алдах ноцтой асуудалтай тулгарлаа.

Хүн төрөлтөн энэ олон нийгмийн байгууламжыг солихдоо сайн сайхныг цогцлоохын тусын тулд байв уу гэвэл бараг л үгүй. Мэдээж наанаа бол тийм гэсэн тайлбартай. Цаана нь бол амьдарч үлдэх, амьд байхын тулд, өөрийгөө хамгаалахын тулд өрнөсөн тэмцлийн дүнд сонгогдчихсон байдаг юм. Улс үндэстэнүүд өөрсдийгөө хамгаалах, бусдыг тэргүүлэх,  үр удмаа үлдээж тэднийг хүчирхэг байлгахын тулд л төрөө байгуулж засгаа сонгож байгаа. Гэтэл манай улсын төрийн бодлого нь дэлхий нийтийн чиг хандлагыг дагах мөртлөө үндэсний хэв шинжээ алдахгүй байх, үнэт зүйлсээ даяарчлалд уусгаж устгахгүй байх, үндэсний аюулгүй байдлаа дархлах, дэлхийн чиг хандлагатай хорших өөрийн тусхай загвар замналыг бий болгох зэрэг амин чухал асуудлыг цогцлоохын төлөө тархиа шатаахын оронд засгийн гишүүдээ загнан зааварлах, хотын ажилд хошуу дүрэлцэх, урлагын тоглолт санхүүжүүлэх, гадаадад төгс ардчилалыг номлох энэ тэрийг голчлох юм. Аа нөгөө засгийн нөхөд нь нь гэвэл хэдхэн уурхай, үйлдвэр, зам, барилга барих л ажилтай. Ингээд л гүйцээ. Тэгээд бүх иргэдээ хөлсний ажилчин болгох юм гэнээ. Нийслэлийг удирддаг хүн сүрэг нь орондоо ч, орцондоо ч, хотдоо ч хоггүй байя, машинаар биш автобусаар аялая гэх мэт явах суух, цэвэрлэх угаахыг зааварлах ажилтай.  УИХ нь огт хэрэгждэггүй ба хэрэгжүүлдэггүй олон хувьсагчтай хууль зохиох нэг ажилтай. Нөгөө бол сумдаа, намдаа, дүүрэгтээ, хороондоо хогны сав, цэцэрлэг, тоглоомын талбай л барьдаг хүн сүрэг юм уу хаашаа юм. Уг нь бол УИХ нь улсын цэцдүүдийн нэгдэл байж улс эх орны оюун санааны хамгаалалт болж, дархан замыг заагч алтан гадас лугаа орших ёстой баймаар байдаг. Үгүй ядахнаа хуулиа энгийнчлэн оновчтой хялбаршуулж хэрэгждэг болгохын чухлыг олж харахгүй эсрэгээр нь хязгааргүй задалж бараг хуулийг насаараа судлаад ч мэдэж хүчирхээргүй болгож цаг барж суух юм. Ийм л төр улс засаг надад харагдаад удаж байна. Ингэж харж байгаа нь надад олгосон ардчилал таны буян. Ингэж бичих эрх олгосны төлөө би ардчилалыг дэмжсээр ирсэн. Гагц бичих хэлэх эрхийн төлөө биш хамгийн гол нь дэлхий нийтээрээ энэ замруу аажим шилжсээр байгаагаас бултаж байж дараа нь хүчээр богтлуулахгүйн төлөө бас дэмжсэн. Энэ нийтлэлээр би ардчилалыг муулж МАН- ыг магтаж байгаа юм биш. Надад нам хэрэггүй. Энэ улс үндэстнийг удирдаад олныг оройлоод аваад явчих тэргүүн хэрэгтэй байна. Улс эх орноо ийм ядуу дээрээ чадуу байгаад харамсаж үнэхээр Монгол Үндэстний Алтан Ардчилалыг дархан бүтээх өөр арга зам, өөр санааг илэрхийлж байна. Угаасаа ардчилсан нийгмийн эцсийн мөн чанар нь нидэр дээрээ хүчтэй нь хүчгүйгээ гэсэн байгалийн зарчимтай яг адил хэрнээ бидэр дээрээ хүмүүнлэг энэрэнгүй дүрээр үйлчилнэ.
Ардчилсан нийгэмд хүн бүр тэгш эрхтэй байх агаад зөвхөн хэн хичээнэ тэр амьдарч чадах чадвартай байна гэдгээрээ байгалийн зарчимтай шууд нийцэж байна. Харин амьдрахын төлөө биш тэжээлгэхийн төлөөх хүн сүргийг ардчилал энэрч асарч явдаг нь байгалийн хуулийн эсрэг. Тиймдээ ч өнөөдөр дэлхий нийтээр хямарч байна. Гэвч тэдгээр хүн сүргээ тэжээж  байхгүй бол тоо толгой нь олширвол эргээд тэжээгчээ нухна. Хүн тэжээвэл толгой цусдана гэдэг тэр. Энэ мэт мэдээжийн юмыг дурдахын учир нь байгалийн зарчмыг хэрхэн энэ нийгмийн байгууламжид суулгах тухай асуудал юм. Ардчилсан нийгмийн гол алдаа нь дэлхий нийтийн эдийн засгийн гүн хямралыг төрүүлдэг “изм” гэдгээ мэддэггүйнх. Энэ хямрал хэрэв нэг тэсэрвэл дэлхий даяар эмх замбараагүй байдал садарч төсөөллөөс ч хэцүү байдал үүсэх магадлалтай. Тодорхой нөхцөл байдлыг бусад улс орнууд мэдэхийн дээдээр мэдэж батлан хамгаалахдаа биш бараг нухчин дарахад зориулан цэргийн ба зэвсгийн нөөц хөрөнгө оруулалтаа бууруулалгүй байна. Ардчилсан нийгмийн хямралын шалтгаан нь хязгааргүй баялаг бүтээх, хязгааргүй эрх мэдэлтэй байх шуналыг тэтгэдэгтээ юм. Орчлон ертөнцөд хязгааргүй юм гэвэл зөвхөн идеал юм л байх боломжтой харин материаллаг зүйл бүхэн хягаартай. Өөрөөр хэлбэл оюун санааны сэтгэл зүрхний амьдрал хязгааргүйд тэмүүлэх боломжтой ч эдлэж хэрэглэх материаллаг баялагыг бүтээх ямагт хязгаартай.
Ардчилалын хувь заяа яах вэ гэдэг нууц байна. Гэхдээ таамаг тооцоо байж л байгаа. Байлгүй ч яахав. Дэлхийн нөөц шавхагдаж байна. Хүний амьдрах онцгой нөхцөл болох ус, агаар, байгаль амьтад сүйрч байна. Энэ бүхнийг зогсоох, ардчилалын хямралыг арилгах аргыг дэлхий нийтээр хайсаар бэдэрсээр л байна. Мэдээж хямарчихгүйн тулд санал бодол солилцож хуралдаж зөвлөлдөж байгаа нь Давосын чуулган.
Шийд ч алга, арга ч алга, олигтой санал санаачлага ч ядаж гарахгүй байна. Тэгнэ л дэ. Өдөр тутам өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд зөвхөн ганцхан нөөц болох  дэлхийгээ ухаж барж байна. Амьд байх байгалийн зарчим үйлчилж байгаа хойно ухахаас өөр аргагүй. Харин ухахаас өөр арга байхгүй нь угтаа техник технологийнх нь боломжыг бүрдүүлсэн ШУ-ны нээлтийн мэдлэгийн түвшний хүрсэн хязгаар. Бүх ололт амжилт, хөгжил давшил,  арга чарга нь нээлтийн эрхэнд түүний хүрээнд.
Уг нь ухаж шатаахаас өөр аргыг олж илрүүлэх нь боловсрол олгохын утга учир ба ШУ-ны зорилт. Улс орон бүр л ШУ-ны хөгжил давшилд зориулан хөрөнгө, шагнал гаргаж байгаа ч шинэ нээлт тэр бүр гарахгүй  л дээ. Манай улс ШУ-ны хөгжилд хөрөнгөө нарийлах нь угтаа Монгол хүн ШУ-ны салбарт явцгүйдээ гэж төр засаг нь өөрөө үзэж байгаагийн баталгаа юм шиг. Гэтэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ мөн төдий хэмжээгээр багасан дуусч буй дэлхийн нөөцийг огт тооцолгүйгээр спорт урлаг цэнгүүний зардалд асар их хэмжээний хөрөнгө зарж байгаа нь нэг талаараа ардчилсан нийгэм гэдэг ард түмэнд таалагдахгүй бол сонгогдохгүйн аргагүйдэл байж болох. Боловсролыг бус тэр тусмаа биеийн хөгжлийн хөрөнгө оруулалтыг хэт илүү үзэж буй нь залуу үеийг тэр чигээрээ боловсролын тэвчээргүй бие бялдрын тэвчээрийг илүүд үзэхэд уриалж байна. Энэ улс орны эцсийн найдвар ба мөн Алтан Ардчилалын эхний зөв алхам бол цэвэр оюуны өндөр боловсролтой иргэдийг төрүүлэхэд спорт урлаг соёлын хөрөнгө оруулалттайгаа дүйцэхээр хөрөнгө үрж зарж байх явдал. Спорт баялаг нэг их бүтээхгүй. Энэ бол дайн дажингүй үеийн энхийн тулалдаан. Цаана нь мөн л мөнөөх байгалийн хууль өдөөгөөд л түүнийгээ дарж байгаа нь тэр юм. Соёл урлаг, утга зохиол хүмүний боловсролд, сэтгэл ухамсарт сайн сайхнаар нөлөөлсөөр сайнаар хандах   хүмүүжил олгож байгаа ч хангалтгүйн учир шалтгаан нь орчлонгийн үнэнийг нэг мөр баттай хэлэхэд бус олон бодгалуудын дотоод хувь хүний хийсвэрлэлээр илрэх тул хоорондоо мөнхийн зөрчилтэй. Мөн л эцсийн дүндээ хүнийг хувааж талцахад хүргэдэг. Шашин шүтлэг хүний ариун явдалыг сануулж,  муу сэтгэлийг арилгаж аливаад асар гүн гүнзгий хандаж сургасаар байгаа ч хэт олон шашны үзлийн зөрчилдөөн хүн төрөлтнийг хувааж улмаар хүний ертөнцийг засах бус харгалдуулан хагаралдуулах нь байнга. Эдгээр арга замууын аль аль орших жамтай ч оройлох найдвар байхгүй гэдгийг шууд хэлье.

Тэхээр эцсийн ганц найдвар бол Ертөнцийн төгс онол, Бүх юмсын онол, Тэнгэрийн бошиг, Бурханы санааг мэдэх явдал юм. Анализын анализын тухай ойлголт. Өөрөөр хэлбэл хүний оюуны хязгаараас давсан ололтын тухай, орчлон ертөнцийг бүхэлд нь онож тайлбарлах танин мэдэхүйн цоо шинэ байгалийн зарчмын тухай хэлж байна. Энэ чин үнэн дор аяндаа хүний ертөнцөд буй шашин ч, төр засаг ч,  урлаг ч,  өнөөгийн ШУ-ны бүх ололт амжилт ч, ер хүн төрөлтний хураасан хуримтлуулсан бүхэн нэгдэн нийлэх тухай ярьж байна.  Энэ бүх нэгдлийг ШУ-ны жирийн нээлт хангахгүй жирийн хүн ч хийхгүй. Учир нь хүний ой ухаан хязгаартай. Заавал биднээс дээгүүр оюун санаа оролцож байж цаг хугацааны торгон заагт илэрдэг гэмээр юм. Гэвч оршихуйн жамыг таньж, ёсыг бүтээж, төрийг босгохыг хүн төрөлтнөөс шаардаж буйгаараа хүний оролцоо зайлшгүй чухал. Хүн төрөлтөнд сорилт тулгарсан бөгөөд биднээс авч буй шүүлэг нь хүн бүрт хамаарна. Улс орнуудад энэ талын судалгаа хийгдэж байгаа ч онолын физик гэсэн нэрээр хэлж заншсан. Гэхдээ яг онолын бус ихэвчлэн туршилтын физик үйл ажиллагаа явуулж байна. Туршилтаар туршилтын үр дүнг алдаатай хэмжиж авах ба түүн дээрээ үндэслэн орчлонд буй хувирашгүй тогтмолуудыг ойролцоогоор мэдэж авах юм. Гэтэл туршилтыг материйн протон, нейтроны түвшинд тавих нь асар өртөг зардалтайгаас гадна нөгөөтэйгүүр эгэл бөөмсийн задралаар эгэл бөөмсийн үүтгэгчийг олно гэдэг бүтэлгүй оролдлого. Олон янзын онол байгаа ч аль нь ч эгэл бөөмсийг хэрхэн үүтгэж байгааг тайлбарлаж чадахгүй байгаа нь угтаа дээд оюун санааны таалалд нийцээгүйнх ч байж болох шүү дээ. Тайлбарлаж чадахгүй байгаа учир туршилтаар тогтоох гэж асар их цаг хөрөнгө зарлагдаж осолтой туршилт тавьсаар л байна. Нөгөө талаар туршилтын физикээс гадна хэт эзотеркжсэн ШУ-ны чиглэлүүд мөн л орчлон ертөнцийг тайлбарлах оролдлого хийсээр байна. Бүтээсэн арга зам мөрийг үгээр батлана гэхээр ёстой юуг яаж ойлгох, ойлгуулахыг хэлэхийн бүү мэд. Гэвч бид аль алинийг нь ор тас үгүйсгэхгүй ч асуудлын голыг энд бид өөрөөр авч үзэх юм. Онолын физикийн зорилго нь орчлон ертөнцийн нэгдсэн орны онолыг туршилтаар бус эсвэл шашны үг номлолоор бус харин цэвэр математик тэгштгэлээр харуулах үзүүлэх батлах нотлох явдал.
Ямар математик байна, тийм физик оршино. Өөрөөр хэлбэл байгалийн зарчим яаж үйлчилнэ тэр зарчмыг дагана гэсэн үг.  Ийм л ертөнц оршин байгааг бид харсаар байтал харж мэдэрч байгаа тул зөвхөн ийм байхаар бүтээсэн олон бус ганцхан үнэн зам буюу монголоор жамыг таних ёстой. Тэр зам, жамыг мэдэхийг хүсэх нь хүний хувьд оюуных нь хязгаар бөгөөд хүн төрөлтний хүрч болох эцсийн үнэмлэхүй мэдлэг бөгөөд мэдсэнээрээ сэтгэл оюунаа удирдан амьдарч үлдэх хууль болно. Үүнийг Супернэгдлийн онол гэнэ. Хүн төрөлтөн дэлхийг аврах юм яриад байх юм. Болж л байна  л даа гэхдээ өөрийгөө аварч үлдэхээ эхлээд бодмоор юм. Хүнтэй хүнгүй дэлхий эргэнэ. Бохирдсон ч шимэгч хувалз нь устахаар дэлхий сэргэдэгээрээ сэргээд эргэдэгээрээ эргэнэ за. Амьдарч үлдэхийн тулд Бэсүд Ч. Эрдэнийн нээсэн Супернэгдлийн онолыг сурцгаа судалцгааааа.
Нийтлэлч Тайхар
Continue reading →

МЭДЭЭЛЛИЙН СОЁЛ

0 Сэтгэгдэл бичих:

Одоо гол төлөв информатик гэх болсон кибернетикийн ухааныг үндэслэгч Норберт Винерын Хүн гээч амьтныг хүн ёсоор ашиглахуй хэмээх ном буй. Энэ бол онцгой чухал ойлголт.
Нэг хүн нөгөө хүнийг хүн ёсоор ашиглах, нийхэм гишүүдээ хүн ёсоор ашиглах асуудал байна. Үүнээс үлэмж илүүтэйгээр хүн өөрийн биесэтгэл,оюунаа хүн ёсоор ашиглах асуудал урган гардаг.
Хэн хүнд байгаль эхээс үнэ өртөггүй заяагдсан амины ба хувийн өмч нь бие, сэтгэл, оюун гурав. Энэ өмчөө хүн ёсоор ашиглаж сурахын үндэс нь мэдээллийн соёл.
20-р зууны дунд үеэс дэлхий дахин мэдээллийн эринд шилжсэн. Энэ нь хоёр шалтгаантай.
Нэгд, дэлхийн соёл иргэншил, шинжлэх ухаан өсч хөгжих хэрээр мэдээллийн үйлдвэрлэл эрс хурдацтай нэмэгдсэн.
Хоёрт, мэдээлэл-холбооны цахим техник, технологи үүсч хөгжсөн.
Ингээд мэдээллийн тэсрэлт гэдэг үзэгдэл ноёрхож эхэлсэн.
Энэ үзэгдлийн ашиг хонжоо, хор холбогдлын тухай задлан шинжилсэн утгазохиол уул шиг бий.
Мэдээллийн тэсрэлт нь эн түрүүнд мэдээллийн илүүдэл гэсэн үг. Тэгвэл социализмын үед мэдээллийн хомсдол ноёрхож байлаа. Ер дэлхийн соёл иргэншлийн тухайн түвшинд ерөнхийдөө мэдээллийн хомсдол ноёрхож байлаа.
Ингээд мэдээллийн илүүдэл, хомсдолыг харьцуулан харж, аль нь юугаараа сайн ба муу юм гэдгийг тогтоох хэрэгтэй болно.
Эн түрүүнд дараахи дүгнэлт хийгддэг:
Мэдээллийн илүүдэлхомсдол хоёулаа сүйрлийн аюултай.
Их тогтож бодоорой. Дээрхи өгүүлбэр бол батлагдсан математик теорем. Тиймээс эргэлзэж тээнэгэлзэх явдал байж болохгүй.
Социалист нийхэм мөхсөн гол шалтгаан нь мэдээллийн хомсдол. Яагаад?Мэдээлэл бол удирдлагын түүхий эд. Бас л баталгаатай теорем. Түүхий эдийн дутагдалтай удирдлага хяналтаа алдана.
Өнөөгийн даяар капиталист нийхэмд мэдээллийн илүүдэл ноёрхон буй нь мөнхүү сүйрлийн осолтой. Яагаад?
Хувь хүн танаар жишээ авъя. Танд амин чухал ямар нэг мэдээлэл хэрэгтэй боллоо гэж бодъё. Таны өмнө мэдээллийн бааз хэзээ ч бэлэн байна. Хомсдолын нөхцөлд танд хэрэгтэй амин чухал мэдээлэл огт алга байж магад ба та байхгүй нь шууд олж хараад илүү зардал чирэгдэл гаргахгүй. Хэрэв буй бол та мэдээллийн бяцхан цөөрмөөс алтан загасыг шууд олж хараад дэгээдээд авчихна.
Илүүдлийн нөхцөлд нөгөө алтан загас яавч байгаа. Харин илүүдлийн далайд түүнийг та олж хараад дэгээдээд авах магадлал тэгт тэмүүлнэ.
Ингээд илүүдэл, хомсдол хоёр дүндээ дүн адилхан.
Үүнээс гарах арга замыг мэдээлэлтэй харьцах соёл гэнэ. Энэ соёлыг эзэмших нь өнөө үед хүн өөрийгөө ба бусдыг хүн ёсоор ашиглах үндсийн үндсэн арга зам.
Ерөөс боловсрол гэж мэдээллийн соёл-оос юм бус гэж үзэх болсон. Боловсрол гэж ердөө ямар мэдээлэл хаана байдаг, байж болохыг мэдэх, хэрэгтэй мэдээллээ хялбархан олох дадал заншил юм.
Мэдээллийн соёл гэж том ойлголт, бүхэл бүтэн философи, практик туршлагын цогц. Энэ цогцын угийн угт мэдээлэл гэж ерөөс юу вэ гэсэн асуулт, түүний хариулт оршино.
Ямарваа маргаангүй хариулт зөвхөн математикт байдаг. Тиймээс мэдээлэл гэж юу вэ гэдэгт математик хариулах ёстой, тэгээд хариулдаг. Орчин үеийн мэдээллийн математик онол гэвэл хэдэн боть болно.
Та бидний хувьд энэ бүхэн холбогдолгүй. Холбогдолтой нь маш хялбархан.
Бид өдөр, цаг, хором, мөч дутам сонголт хийж байдаг. Амьдрал, аж төрөл гэж энэ. Ерөнхий тохиолдолд 2 боломжоос нэгийг сонгох хэрэг гарна. Зөв сонголт хийхийн тулд танд мэдээлэл хэрэгтэй. Сохроор сонговоос та 50 хувь ононо, 50 хувь алдана. 2 сонголтоос алийг нь сонговоос зөв болохыг зааж өгсөн яв цав мэдээлэл 1 бит хэмжээтэй.
Шинжлэх ухаан гэж хэмжихээс эхэлдэг юмыг хэлдэг. Мэдээллийг хэмждэг. 2-оос нэгийг сонгох мэдээлэл 1 бит бол олноос нэгийг сонгох мэдээлэл илүү бит багтаана. “Information”-ыг доктор Д. Бямбасүрэн Онч дохио гэж орчуулсан байдаг. Оновчтой сонголт хийлгэх дохио зангаа нь мэдээлэл.
Одоо зүгээр монгол хэлний логикоор хар. “Мэдээлэл” нь МэдэхМэдүүлэх язгууртай. Тиймээс мэдээлэл нь жинхэнэ утга чанараа Мэдлэг. Тиймээс мэдээллийн далайд мэдлэг өгөх, өгөхгүй хоёр төрлийн мэдээлэл байгаа. Мэдээллийн тэсрэлтийн нөхцөлд илүүдэл нь, бохирдол нь үлэмж давамгайлна. Интернетын нөхцөлд бохирын урсгал цутгаж байгаа. Энэ үерт живж далд орохгүйн тулд мэдээллийн соёл чухал болно. Энэ бол хувь хүний боловсрол, соёлын тэргүүлэх бүрэлдэхүүн хэсэг болсонд орчин цагтийн гол онцлог оршино.
Та бидний уураг тархи байна. Энэ бол мэдээлэл боловсруулах хэрэгсэл. Мэдээллийн багтаамж нь ч, боловсруулах чадал нь ч тун чамлалттай. Мэдээллийн илүүдэл, далай, үер нь хэн хүний уураг тархины мэдээлэл боловсруулах даацаас олон дахин хэтэрдэг.
Энэ тухайд нэг аюултай үзэгдэл байдаг. Мэдээллийн урсгал нь мэдээлэл боловсруулах тухайн хэрэгслийн даац чадлаас хэтэрсэн нөхцөлд хэрэгсэл нь гацаж унтардаг.Уураг тархи, компьютер хоёр адилхан мэдээлэл боловсруулах, боловсруулснаа хариу шийд болгож өгөх л үүрэгтэй хэрэгслүүд. Жишээ авъя. Говь-Алтайд зуд болжээ. Бүх зам, даваа хаагдсан тул төвөөс онгоц нисгэжээ. Цаг агаар онц муу, газрын байдал тодорхой бус нөхцөлд нисгэгч минут дутам өөрчлөгдөн буй байдалд тухай бүр зөв шийд гаргахын тулд асар их мэдээллийг секундын дотор боловсруулж, шийд гарган онгоцоо жолоодов. Гэтэл уураг тархиных нь даац хэтрээд ухаан алдчихсан. Энэ нөхцөлд 2-р нисгэгч, (тэр нь эмэгтэй нисгэгч байв) жолоог гартаа авч сумын төвд осолгүй буулгасан. Энэ бол дэлхийн агаарын тээврийн түүхэнд цөөнгүй тохиолдсон үзэгдэл. Одоо ч онгоцны учир үл мэдэгдэх ослууд гардгийн цаана нисгэгчийн тархины гацаа бий.
Нил Армстронг Саран дээр анх буусан хүн. Сарны гадаргад ойртох тусам хөлгийн компьюпер гадаргын байдлыг үнэлэн аюулгүй тэгш хатуу газар олж буулгах ёстой байсан. Гэтэл гадаргаас ойрхон зайд удаан ниссэн ч компьютерын мэдээлэл боловсруулах дааж хэтрээд улаан гэрэл асаад унтарчихсан. Армстронгийн мэдэлд 8 секунд л үлдсэн байв. Хэрэв амжихгүй бол тэрбээр саран дээр мөнх үлдэнэ. Армстронг амжиж нэг боломжтой жижигхэн талбай олж хараад гар жолоодлогоор буусан. Армстронгийн тархи бас гацаж болох байсан. Сансрын нисэгчид онцгой бэлтгэлтэй хүмүүс байхын учир тэр юм. Сарны орбитод үлдсэн Коллинз нь Армстронг амжилттай сарандаад буцаж ирэхэд нислэгийн журнал гэдэг албан ёсны түүхэн баримт бичгийг хүзүүндээ зүүсэн байснаа аваад ураад хаячихсан. Энэ бол асар их эрсдэлийг давсан сэтгэлзүйн тэсрэлт юм.
Өнөөгийн ердийн нөхцөлд мэдээллийн илүүдэл чөлөөтөй олдоцтой байгаа нь та бидний мэдээл боловсруулах даац чадвараас хэтэрхий давсан хэрэг. Энэ нөхцөлд мэдээлэлтэй зах замбараагүй харьцсанаас бидний толгой тархи мөн л гацаанд орж байгаа юм. Огт ухаан алдаад уначихгүй байна. Гэхдээ уураг тархи маань ерөнхийдөө гацааны байдалд орж, мэдээлэл авах, боловсруулахаас татгалзах төлөвт ямар нэг хэмжээгээр шилжиж байна. Энэ нь оюуны залхуурал гэдэг үзэгдэлд хүргэж байна. Энэ нь оюуны хомсдолоос өөр үзэгдэл, хиймэл үзэгдэл. Ердөө л Интернет ухаад өөрт нь огт хэрэггүй, ямарваа мэдлэгийн агуулгагүй мэдээлэл хараад суучихаар уураг тархи маань үндсэн үүрэг буюу мэдлэг хүлээн авах, сэтгэн бодох үйлээсээ татгалзах болно. Энэ бол байгалийн хууль бөгөөд өнөөдөр нэг тийм гаж сонин, жинхэнэ мэдээлэл олж харах чадваргүй, мэдлэг хүлээн авах сонирхолгүй залуучууд нийтлэг ажиглагдах болсны гол шалтгаан нь энэ.
(Үргэлжлэл бий)
Continue reading →

ЦАГИЙН МӨЧЛӨГ (Мөхлийн асуудал, Сэхлийн шийдэл)

0 Сэтгэгдэл бичих:


                 
  
Бэсүд Ч. Эрдэнэ,
Одон орны Хааны нийгэмлэгийн  гишүүн (Их Британи)         
  Sed quando submoventa eri ignorantia…  
         Мунхагийн харанхуйг арилгах цаг ирэхүй дор…
                                                     Michel de Nostradame                                                                                                       
                                                    Одоо цаг нь ирсэн. 
                                                      Далай блама Данзанжамц  
                                                     Сэтгэх ёстой боллоо.                                   

Бичигчдийн гачлан
Хэвлэл, нийтлэлийн ажил хэрэг эрхэлдэг хүмүүсийн амны уншлага болсон нэг хэллэг байна.“Хүмүүс юм уншихаа больсон” гэж. Үнэн л дээ. Тээр жил доктор Л. Дашням надад хэлсэн нь:“Бичдэг уншдагийн тоо адилхан” гэж. Угтаа үнэн л дээ. Монголчууд бид түүхийнхээ туршид уншиж сураагүй, тийм заншил суугаагүй түмэн. Тангад үсгийн ганц хоёр ном авч авдрандаа хийгээд мартчихдагаа ном соёл хүндэлдэг гэж хөөрцгөөнө. Ном сугавчлах бүү хэл, сонин гартаа барьсан хүн гудамжинд харагддаггүй ганц хот гэвэл дэлхий дахинд манай нийслэл байж халаах тун магад. Хүмүүс уншихаа больчихсон, их сайндаа 1-2 хуудас л уншина, илүү бичээд хэрэггүй гэж хэвлэл, нийтлэлийн бизнес эрхлэгчид хэлэх юм. Энэ үнэн. Үнэний эсрэг юм хэлэх хэцүү. Гэхдээ энд нэг асуулт гардаг. Юм уншдаггүй
хүмүүст зориулж юм бичих хэрэг байна уу?
Орон цаг, огторгуй хугацаа
20-р зуунд хамгийн их хэлэгдэж бичигдсэн үг. Үүнгүй физик байтугай, философи байхгүй болсон. Гэтэл цаг хугацаа гэж юув? Хэн ч мэдэхгүй явж ирэв. Ньютоныхоор бол үнэмлэхүй математик цаг хугацаа байна. Тэгвэл тэр үнэмлэхүй цаг хугацааных нь математик тэмдэглэгээ нь юув? Хэн ч мэдэхгүй явж ирлээ. Цаг хугацаа гэж байна уу, байна. Оршин байгаа нь үнэмлэхүй агуулга биш үү. Ньютон гэж тэнэг юм боддог, ярьдаг хүн байсангүй байлтай.
Орчин үеийн физикт цагийг латин жижиг t үсгээр тэмдэглэдэг. Ертөнц үүсэхэд латин, грек, кирил, монгол, тангад цагаан толгой байгаагүй байлтай. Юу байв гэвэл тоо гэж томчуул хэлдэг. Тоо биш байлаа ч тэгэж үзэхээс өөр аргагүй тийм зарчмын хязгаарлалт бий юм. Энэ нь шинжлэх ухаанч онолын танин мэдэхүйн хязгаарлалт. Улмаар Ньютоны үнэмлэхүй математик цаг хугацааны язгуур үндсэн тэмдэглэгээ нь ямар нэг тоо байж таарах юм. Үгийн сайн тоо бөгөөтөл дуустал үл үгүүлэх гэж Киад Боржигин Тэмүчин Чингис хаан хэлжээ. Тиймээс үнэмлэхүй математик цагийг Тэнгэр Бурханаас тэмдэглэсэн тэр нэг тоог хязгааргүй олон тооны дотроос олох хэрэгтэй болохнээ гэх мэтчилэн бичээд ирвэл унших хүн бүр олдохгүйг мэдэж байна.
Тиймээс товчилъё. Цаг хугацаа гэж мөчлөгтэй үзэгдэл. Гол шинж чанар, онцлог нь энэ. Оршин буй бүхэн цаг хугацаанд захирагдана. Зүй тогтол нь мөчлөг. Амьдрал үүсч хувьссаар хүн бий болсон үйл явцын мөчлөгүүд бэлхнээ илт байна. Зоологийн ангиллаар Homo Sapiens гэдэг зүйл амьтан үүсээд 45-хан мянган жил болж байна. Дэлхийн бөмбөрцөг дээрхи геологийн ба биологийн түүхтэй харьцуулбал өчүүхэн хугацаа. Гэхдээ биологийн хувьсал сүүл тийшээ хурдассан, нийгмийн хувьсал эрс хурдассаар өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нь анхаарал татах ба энэ үүднээс 45000 жил бол их урт хугацаа гэж үзэх болов. Мөнөөх л мөчлөгийн асуудал босч ирээд буй хэрэг. Хүний дундаж нас бол байгалиас заяасан мөчлөг. Байгальд цагийн мөчлөг л байна. Тэгвэл хүн төрөлхтөний оршин амьдрах хугацаа цаанаасаа заалттай
байхыг үгүйсгэх аргагүй болж байгаа юм. Орчлонд дэлхийнхээс өөр амьдрал харагдахгүй байна. Энэ нь оюунт амьдрал богино настай, мөхдөг мөчлөгтөй байж магадаар тайлбарлагдана гэж философид үзэх нь бий. Ингээд мөхлийн асуудал гүн гүнзгий агуулгаараа босч ирдгиймаа.
Мөхлийн асуудал
50 жилийн өмнөх явдал. Ташкентын Улсын Их сургууль. Физикийн факультет. Геофизикийн анхны лекц. Багш нь Оросын үе залгамжилсан нэрт хүмүүсийн удам доцент Романовский. Сэдэв нь: “Геофизикийн ухааны судлагдахуун ба дэлхий сөнөх 10 боломж”. Түүнээс хойш геофизикийн талаас ч, физикийн зүгээс ч нэмж хэлэлцэх болсон боломжууд бас бий. Үүнийг дурдахын учир юун гэвэл, мөхөл сэхлийн сэдэв нь танин мэдэхүй, шинжлэх ухааны төв асуудал хэзээнээс мөнийг хэлж анхааруулах гэсэн хэрэг. Сүйрэл мөхлийн асуудал бол гавиж шалихгүй мөртөө гавъяа шагналаа даахаа больсон зарим нийтлэлчдийн инээж ханиадаг, тогложшоглодог сэдэв хэрхэвч биш юмаа, хатагтай, ноёд оо.
Хүн гээч амьтан байна. Байгалийн эн цараар авч үзвэл, хулс зэгсний туяхан ногоон мөчир шиг тун чадуухан арчаагүй амьтан. Энэ тухай 17-р зууныих математикч Блез Паскаль хэлсэн байх ба түүний “Сэтгэмжүүд” нь Барууны соёлын ширээний ном байсаар байна. Учир нь, Паскаль мөнөөх хүн гээч арчаагүй амьтныг сэтгэдэг амьтан гэж онцлоод, сэтгэх арга зам, аяс хандлагын зүйлийг шинжлэх ухаан, шашны хосмол чанараар нь үзүүлсэнд оршино.
Хүн гэж сэтгэдэг амьтан учраас мөхөл нүүрлэх боломж сэжмүүдийг цаг ямагт анхаарч амьдрахаас өөрцгүй. Тэгээд эрхбиш сэтгэдэг амьтан учраас авралынхаа замыг эрж бэдрэх ганц ид шидтэй. Бурхадыг бодож олсон нь сүрхий сайндаа биш, авралаа даатгах эзэн хариуцагчийг томилсон заль шахам юм. Мөхлөөс айдаг, аврал эрдэг амьтныг хүн гэнэ гэж нэг афоризм хэлбэл утгазохиолын түүхэнд орох нь юу юм, гэхдээ худлаа гээд өмнөөс босоод ирэх адгууслаг амьтас тэр болгон олдохгүй байх.
Тодруулгууд
Амьдралын өлгий маань туйлын том утгаараа Ертөнц. Ертөнцийг тэр том утгаар нь судалдаг ухааныг космологи гэнэ. Ертөнц үүссэн эхний мөч бий гэж үздэг. Ингээд цаг хугацааны асуудал ороод ирнэ. Ертөнц тэлж буй нь ажиглагдана. Тэлэх мөчлөг нь төгсөөд эргээд агшваас ертөнц шатаж дуусна. Тэлээд байвал хөлдөж дуусна. Ертөнц хөлдөж дуусах юм байна гэж үзсэн гурван физикч 2011 оны Нобелийн шагнал хүртээд байгаа. Ертөнц 14 тэрбум жилийн настай бол хөлдөх хүртэл… Тиймээс ертөнцийн зүгээс аврал байхгүй болж байна.
Нарны аймаг.
Нарны систем ямар боловч наад зах нь 4 тэрбум жил энэ байдлаар ийм янзаар эргэлдэн оршиж байна. Энэ нь галактикийн хоёр агуу мөчрийн хоорондахь асар уудам хоосон зайд орчихсонтой холбоотой. Элдэв гаднын од эрхэстэй харгалдах мөргөлдөх аюулгүй сансрын орчинд ийнхүү удтал байсан нь Дэлхий гараг дээр амьдрал үүсээд хүн бид энэ мэт хэрэлдэж хэлэлцэн суух болсны үндсэн нөхцөл юм.
Гэтэл Нарны систем энэ чигээрээ мөнх байх эсэх асуудал үүснэ. Одон орончдын мөрөөдлийн ганц асуудал бол Нарны системийн тогтвортой байдлын баталгаа олох явдал. Параметрууд өчүүхэн бага хувиар алдагдахад дэлхий дээр хүн байтугай, харх, жоом ч хуйхлагдах юмуу, хөлдөж дуусна. Гэтэл өнөөг хүртэл Нарны систем тогтвортой гэсэн баталгаа байхгүй юм. Их бага хэлбэлзэл, мөчлөгүүд нь системийг эвдэн бусниулахгүй тухайд Лаплас, Лагранж нарын их математикчид баталсан. Гэвч энэ нь үнэмлэхүй математик баталгаа хэрхэвч биш юм. Ер нь бол шинжлэх ухаанч мэдлэг гүнзгийрэх тусам айдас нэмэгддэг жамтай байна. Баабарын мэдэж яриад байгаа бага ангийн Түмэн бодис сурах бичгийн түвшинд бол үнэхээр айхгүй байж болно. Гачлантай нь, боловсрол олон шаттай. Манайд астрономи заахаа больчихсоныг сая л мэдлээ. Нэрт астрономич Амбарцумяны лекцийн дараа түүнээс, энэ астрономи чинь ер ямар хэрэгтэй юм бэ гэж асуусанд, гахай газар ширтэж, хүн тэнгэр харж явдаг ялгаатай амьтад шүү дээ гэсэн гэдэг. Ерөөс шинжлэх ухаан гэгч үзэгдэл үүсч хөгжсөн нь үнэн хэрэгтээ дан ганц тэнгэр харж явдагтай эхнээсээ эцсээ хүртэл холбоотой юм. Тэгээд тэнгэр хараад байтал холын зарим одод гэнэт тэсэрдэг нь ажиглагдав. Ойрхон тэсэрвэл Нарны аймгийг энергийн цацрагаараа шараад дуусгачих нь тодорхой. Ийм магадлалыг одон орончид тооцоод л сууж байдаг. Гарагууд Нарыг тойрон эргэлдэх явцдаа нэг шугамд жагсдаг үзэгдэл харьцангуй богинохон мөчлөгөөр давтагддаг. Угтаа ердийн үзэгдэл. Гэхдээ энэ мөчлөг ойртох үед чухам одон орончдын зүрхний цохилт түргэсдэг. Учир нь, гарагуудын парад бол Нарны системийн нэн эмзэг үзэгдэл, тиймээс осол эрсдэлгүй биш үздэг. Ямар нэг ялигүй хэлбэлзэл хуримталсаар санаандгүй өөрчлөлт оруулах магадлал байхгүй гэх газаргүй. Наран дээр үргэлж тэсрэлт болж байх ба дунджаар 11,3 жилд тэсрэлтийн тоо олширдог. Ердийн үзэгдэл. Гэхдээ ердийнхөөс илүү том тэсрэлт болж, дэлхийг шарах магадлал үгүйсгэгдэхгүй. Нарны энерги цөмийн урвалаас ялгарч байгаа. Гэхдээ Нарны физик, холбогдох үзэгдлийг өнөө хэр их муу мэдэж байна гэж сүүлийн үес үзэх болов. Харин Нар энергиэ алдсаар эцэст шал өөр од болж мөхөх нь зайлшгүй тооцоотой юм.
Нар маань Тэнгэрийн заадас ч гэдэг, Сүүн зам ч гэдэг галактикийн хоёр мөчрийн завсар дахь хоосон зайд удаан оршин байгаа нь Нарны системд амьдрал үүсч хөгжсөн үндсэн нөхцөл гэдгийг дээр дурдсан. Галактик өөрөө эргэлдэж буй боловч мөчрөөрөө Нарны аймгийг хамчих асуудлын тухайд утгазохиолд ямар нэг зүйл алга мэт. Гэхдээ манай галактик өөр нэг галактикийн зүгт ойртож яваа ба очиж мөргөлдөх нь бараг гарцаагүй. Дэлхий байна. Зарим геофизикчдийн урьдчилан тооцсоноор, 1984 оноос дэлхий дээрхи бүхий л нөхцөл байдал өөрчлөгдөнө гэсэн. Нарны системийн дотоод хөдөлгөөний нэгэн параметраар нөхцөлдсөн урт хугацааны мөчлөг 1984 онд шилжсэнтэй холбоотой прогноз байв. Түүхийг урагшлуулан харвал, дэлхийн бүхий л байдал энэ мөчлөгтэй уялдсан нь харагддаг байна. Тэгээд энэ
удаа ч бүхий л нөхцөл байдал өөрчлөгдөж байна, өөрчлөгдсөөр байна. Социализм унасан нь Нарны системийн хөдөлгөөний зүй тогтолтой холбоотой геофизикийн үзэгдэл ч бас мөн юм. 1984 оноос байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, далайц нэмэгдэнэ гэсэн, нэмэгдэж л байна. Цаашхийг таах аргагүй байдал нүүрлэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сүйрэл эргэлт буцалтгүй болсноор хүний соёл иргэншил мөхөх магадлал чухам өнөө манай үед илт нүүрлэх боллоо. Дэлхий даяар уншигддаг ном бичдэг физикч Стивен Хокинг хэлсэн нь доор байна. Манай галактикт цорын ганц
байж мэдэх сэтгэдэг
амьтныхаа хувьд хүн бид амьдарч үлдмээр байна гээд гэтэл бид түүхийнхээ өсөн нэмэгдэж буй аюултай үед ороод байна гэжээ. Энэ мянганд байтугай, энэ 21-р зуунд сүйрлийг тойрч гарахад их хүндрэлтэй байх болно гэж Хокинг нэмж хэлсэн байна.
Энэ чинь АНУ-ын Ерөнхийлөгч урьж, хувьдаа хоёр цаг лекц уншуулдаг хүн.
Кэмбрижээс тэтгэвэрт гарахад нь Канад шинэ төвдөө аваад явчихсан байналээ.
Соёл иргэншлийн сүйрэл нь 2012 онд цуурсан төдий сэдэв хэрхэвч биш.  Дэлхийн даяар ирээдүйн асуудлыг анхлан судлах стратегийн зорилгоор
байгуулагдсан Ромын клуб 1972 онд “Өсөлтийн хязгаар” номоо гаргаснаас  хойш 40 жил өнгөрлөө. Математик загварчлал, тооцоогоор үйлдсэн тэрхүү
судалгаагаар юу харагдав? Дэлхий дахин өсөлтийнхөө хязгаарт хүрч, улмаар хар аяндаа үйл явц эдийн засаг, экологийн сүйрэлд хүргэнэ. Ийм л юм
харагдсан. Харин чухам хэзээ даяар сүйрэл нүүрлэх вэ? Чухам одоо гэж хэлбэл тоймтой, мэдлэгтэй маргах боломж тун бага. Өдөр дутмын хэвлэл, телевизийн мэдээ алдаг оног уншдаг үздэг хүмүүст бол эл байдал нилээд ойлгомжтой байх.
Чингээд дүн бангаараа бол сүйрэл мөхлийн асуудал хэзээ ямагт байна. Ертөнц хөлдөх, галактик мөргөлдөх, Нар тэсрэх, Нарны аймаг тогтвороо алдах гэх мэтийг орхие. Харин дэлхийн өнөөгийн байдлаар тулгамдсан асуудал яавч болоод байна. Харин заавал 2012 оны 12-р сарын 21-нд нэг нь мөхөл зөгнөж, нөгөөх нь инээж ханиахдаа асуудал огт биш. Үнэн хэрэгтээ зөгнөсөн нь, зөгнөлийг хар зөнгөөрөө дагаад хотоос гараад явчихсан нь угтаа буруугүй юм шүү. Зүгээр өмнө, тэр тусмаа хойно нь хэнхэг хар ухаанаараа түрээ барьсан нийтлэлчид илүү буруутай. Байгалийн гамшиг учирч байна. Давтамж, далайц нь нэмэгдсэн. Дэлхийн байдал эвгүй байна. Магадлалын тархалт нь жил, сар, өдрүүдээр жигд. Мөнөөх 21-нд ч магадлал байна. 31-нд ч юу болохыг хэн мэдлээ, магадлал байж л байгаа. Чухам 21-нд гэхчилэн төвлөрч донтох мухар сүсгийн зүйлийн буруу нь юув гэвэл, мөхөл сүйрлийн бодит асуудлууд, дүн шинжилгээнээс анхаарлыг хөндийрүүлж байна. Хэвлэлд хэлэгдсэн хамгийн инээдтэй нэг өгүүлбэр бий. “НАСА сүйрэл болохгүйг албан ёсоор зарласан” гэж. Нэг бол НАСА нь эргүүтсэн, нөгөө бол манайхан НАСА-г гүтгэсэн хэрэг. 21-нд сүйрэл тохиохгүйг мэдэх арга НАСА-д бүү хэл, бүх шинжлэх ухаанд
байхгүй. Мөхөх үгүйг байтугай, Нью-Йоркийн цаг агаарыг мэдэхээ больчихсон НАСА нь гамшиг болох болохгүйг албан ёсоор зарладаг газар биш. За даа, Тэнгэр бурхан ч газар дэлхийн явдалд барьц алдах болсон шиг.
Тиймээс манайд Гамшиг судлалын хүрээлэн байгуулагдсан байх ба тэндхийн профессор Сэр-Одын Хүрэлсүх “Бурханы физик”“Шашны физик” зэрэг ном бичиж суугаа нь ерөнхийдөө байдал хэцүүдэж аргагүйдсэнийх биз.
Цаг хугацааны мөчлөг
Нарны жил нарийндаа яривал 365, 256… хоногтой юм. Бутархай тоо, байдаг л нэг тоо харагдаж байна. Бодвоос, тохиолдлын тоо баймаар. Гэтэл зориуд гэмээр зохицуулсан асар өндөр нарийвчлалтай онолын тоо байгаа юм шүү. Шинжлэх ухааны түүхэн он цагийн дарааллыг ажиглаваас бас л сонин сэтгэгдэл төрдөг. Цаанаас нь зохицуулсан мөчлөгүүдэд агуу их нээлт ололтууд тохиогоод байгаа юм шиг.
Майя цаглабарын 5126 жилийн мөчлөг 2012 оноор төгсөж буй нь нэг хэрэг. Ер ажиглаж ба тооцож болох бүх онцлог мөчлөгүүд 2012 онд шилжиж буй байдалтай. Түүний дотор нэн эртнээс улбаатай мэдээлэлд буй монголын 15804 жилийн мөчлөг ч шилжиж байна. Гэхдээ энэ бол дараа тусд нь ярих цоо шинэ сэдэв. 21-нд холбогдох мэдээллийг тоймлон үзвээс, дэлхийн хүн амын 20-иод хувь нь үнэхээр айж бэргэсэн бололтой. Түүний дотор чухам геофизикчид, одон орончид өөрсдөө нилээд болгоомжилсон байхыг үгүйсгэх аргагүй. Гэнэтийн сүрт үзэгдэл, сүйрлийн магадлал өчүүхэн бага, гэхдээ цагийн мөчлөгийн тохиолтой хавсрах нь тулхтай мэрэгжилтнүүдийг сэрхийлгэхгүй байж чадахгүй юм. Байгаль ертөнцийг цагийн мөчлөг захирч буй.
Тэгвэл томоохон түүхэн мөчлөгүүд бүгд 2012 онд шилжирч буй нь юу гэсэн үг юм бэ?
Дэлхий дахин Христийн он тооллоор явж байна. Энэ тооллын тухайд нэг хүн их аятайхан хэлсэн байдаг. 1-р онд тэр Иисус Христос нь төрөөгүй байж болно, гэхдээ дэлхий дээр ер ямар нэг юм болсондог шүү гэж. Тэгээд энэ он тооллоор нь харахаар соёл иргэншлийн үе шат бүрийг тодорхойлж яваа шинжлэх ухааны суурь нээлтүүд урьдаас тооцогдсон мэт тодорхой он жилд тохиосон байх юм. Хэрэв энэ байдал үнэний ор мөртэй бол бүх том мөчлөгүүд шилжирсэн 2012 онд юу болох ёстойв?
Мөнөөх Стивен Хокингийн нэр нүүрийг өмнөө барьваас тэрбээр

гэжээ. Туйлын зорилт маань орчлон ертөнцийн бүрэн төгс онол гэж байна.
Туйлын энэ зорилтод хүрэхэд шинжлэх ухаан бүрнээ бэлтгэгдсэн гэж үздэг бөгөөд тэрхүү бүрэн төгс онолыг супернэгдлийн онол гэх юм гэж албан ёсоор тохиролцоод удаж байна. Манай академич, 100 000 000 төгрөгийн шагналт Хавтгайн Намсрайн нэр томъёогоор бол “материйн нэгдсэн онол босгох” асуудал.
Тэгэхээр 2012 онд материйн нэгдсэн онолыг босгож боловсруулаад бэлэн болгосон байх ёстой болно. Тийм юм үнэхээр болсныг миний
www.superunified.org
www.superunified.com
caйтаас үзэж болох ба үүгээр хүн төрөлхтөний соёл иргэншлийн шинэ түүхэн аугаа эрин 2013 оны 1-р сарын 1-нээр эхэлж буй учрыг уншигч ухваас Монгол Улс дэлхийн даяарчлал дэвшлийг дахин хөтлөх болно. Мерси боку.
Continue reading →

Labels