МОНГОЛЫН МЕТАФИЗИК СУРГААЛЫГ ОЙЛГОХ БА ОРЧУУЛАХУЙ

0 Сэтгэгдэл бичих:

МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР ИХ СУУ ЗАЛИЙН ИВЭЭЛ ДОР.

www.superunified.org


Монгол угсаатны Үндсэн хууль бол энэхүү хоёр мөрт тунхаг. Сэргэн мандлын сайн цаг ирэхээр Монгол Улсын Үндэсн хуулийн 1-р бүлгийн 1-р зүйл ийм байх болно. Тэрт цаг тун холгүй. Тэнгэр тодорхой хүмүүсээ дээш нь дэвшүүлж, түүхээ тааллаараа бүтээх байх. Энэ тухайд Монгол гэж хоосон газар сэтгэгсэд алдас хийхээс болгоомжилбол зохино.Эн түрүүнд монголчууд та бид өөрсдөө энэ хоёр мөрийнхөө утга агуулгыг яв цав тов тодорхой ойлгосон байх шаардлагатай.Мөнх Тэнгэр нь орчломн ертөнц, сансар хорвоо. Энэ бол хүчний үйлчлэл бүхий физик оршихуй. Их суу заль нь тэрхүү физик оршихуйг бүтээж буй түгээмэл дээд оюун ухаан.Ер байгалийн шинжлэлийн ухаанд эцсийн ганцхан асуудал хэзээнээс байв.энэ нь орчлон ертөнцийг үүсгэж хувьсган бүтээсэн тийм Дээд оюун санаа цаана нь байна уу, эсвэл сансар хорвоо нь цэвэр тохиолдлын, олон хувилбартай ч байж болох узэгдэл юмуу гэж. Их Ньютоны үзлээр бол тийм Supreme Intelligence оршин баймаар бөгөөд өнөөгийн дийлэнх олонхи физикчид ч энэ үзлийг баримтална.Чухамхүү энэ учираас физикийн Superunification Theory -н асуудал зарчмын хувьд математик шийдтэйд итгэл алдарсангүй иржээ.Ийнхүү тэрхүү нэгдсэн онол одоо буй, түүний зарим үндэслэл, шинж чанарын зүйлтэй бид энэ номоор цухас танилцаж болохуйц.Суу нь Билиг, Заль нь Арга. Суу нь стратегийн, үндэслэлийн түвшиний, Заль нь тактикийн, шийдийн түвшиний сэтгэлгээг хэлж байна. Энэхүү хомсдол нь Supreme Intelligence. Энэхүү дээд оюн ухааныг математик хэлээр цагаан дээр хараар буулгая гэвээс Superunification theory болно.Ийм дэс дараалал, томъёоллоор Монголын язгуур үндэсний метафизик буюу физикийн чанадад нэвтэрсэн сургаалыг ухаж ойлгохтун. Үүнээс илүү шинжлэхүхаан, филисофи, үзэл суртал, шашин сүсэг, улс төр хэзээ ч байгаагүй, энэ мөрүүдийг нэг нь бичиж, нөгөө нь уншиж буй мөчөөс хойш бур ч байхгүй ээ. Монгол хэмээх сүр сүлд бухий нэрийг сүнс сахиусаа болгон зүүж явах хүсэлтэй нэгнүүд байваас дээрхийг эхлээд өөрсдөө ойлго, дараа нь бусдад зөв зуйтэй орчуулгаар хүргэ.Энэхүү даяар тунхаглалын 2-р шадыг ер зөв ойлгож, зүйтэй орчуулсан нь дэлхийн утга зохиолд харагдахгүй байна. Зөв нь Supreme Intelligence, Высший Разум гэх мэт байх нь байна шүү дээ. Эзэнт гүрэн Их Монгол Улсын үед хууль цаазын зүйлс, улс төрийн баримт бичгүүдийн эх бичиг нь монголоор зохиогдож, дараа нь харъяат түмнүүдийн олон хэлээр орчуулагдах журамтай байжээ. Аливаа зарлиг сэлтийг дээрхи Тэнгэрийн тунхагаар толгойлох ба түүнийг, жишээ нь хятадаар хөрвүүлсэн нь 2-р шадын орчуулга учир дутагдалтай байна. Их хаад, Монгол ноёд мэдэж байсан боловч эднүүсийн хэр нь тэр юм гээд орхидог байсан бололтой. Тэнгэрийн даяар тунхаглалыг хятадаар яв цав зөв зүйтэй буулгахыг өнөө цагийн тэргүүн синологич, муугүй Монголч торгууд ястан Ц.Сүрэнжавт хувийн зүгээс итгэн найдаж даалгасу, би.

Leave a Reply

Labels