Ил Захидал: МОНГОЛ СУДЛАЛ

0 Сэтгэгдэл бичих:
Ил Захидал
Сэдэв нь: Монгол судлал

ШУА-н Түүх, археологийн хүрээлэнгийн Захирал,
Олон улсын монгол судлалын холбооны ЕНД
профессор С. Чулуун Танаа

                  Олон улсын Монгол судлалыг 1818 оноос буюу татар түмний нийслэл Казань хотод Азийн музей байгуулагдсанаас эхлэн тоолж 200 жилийн настай гэхүл та бүхний албан ёсны онол, шийдэл тул молхи хүн, толхи судлаач миний бие юу гэх хэдий боловч “Түүхийн эцэг” Херодот Төв Азиас гаралтай нүүдэлчин скиф, сак омгуудын тухай дуурсган дурссан гэх юмуу, эртний хятадын их түүхч Сима Цян, дараа нь грек-ромын их түүхч Прискус нар болвоос ерөөс Дорно, Өрнийн Хүннүгийн түүхийн тухайд үндсэн эх сурвалжууд гэхүл олон улсын монгол судлал өнө эртний уламжлалтайг үгүйсгэх юун.
                 Эн түрүүнд Таны гэгээрсэн анхаарлыг дараахи нэгэн зүйлд хандуулахдаа хүлцэл өчье. Монгол Улс төрийнхөө тогтсон ёсыг “Хүннү”-гээс эхлэн 2227 жилээр тоолов. Эртний аман аялгаа баримталсан сонгомол монгол бичгийн хэлнээ “Хүмүн” байх ба хятад хэлэнд “Хүннү” гэхшүү галиглагдахаас өөрцгүй юм. Европ зүгийн хэл бичигт “Hun”, “Гунн” хэмээн сунжирч зүгширчээ. Хүмүн нартай ойр дөт гүнзгий харилцаатай асан готуудын удмын герман үндэстний хэлнээ “Hune” (аврага хүн) ч бий гэх мэт. “Хүннү”-чүүдийн өөрийн нэр нь монгол хэлний “Хүмүн” байжухуй. Эл “Хүмүн” ба латин “Homo”,улмаар, жишээ нь, англи “Human”, ер Европ зүгийн “Humanism” сэлт нь нэн эртний нэг нэгдмэл язгуураас гарвальтай нь маргах зүйл төдийлэн биш. Чухал нь юунд вэ гэвэл, “Хүннү” нэр нь чухамхүү монгол хэлээр “Хүмүн” хэмээх хялбархан боловч суурь тайлал, тайлбартайд оршино. Хүннүчүүд өвөг эртний монгол хэлээр хэлэлцэж байжээ гэсэн үг. Тюрк төрлийн ямар ч хэлээр “Хүмүн” огт тайлбарлагдахгүй. Гэтэл өнөөгийн тюрк угсаатнууд “Хүннү”-г монгол биш, тюрк гэж булаацалдах ба яван явсаар Чингис хаан ч хиад боржигин монгол бус, тюрк хүн байсан мэт ярьж бичихдээ тулжээ.
             Эрхэм профессор оо,
түүх бол улс төр, стратегийн хүчин зүйл хэмээсэн нийтлэг үзэл баримтлалтай Та бид хоёр санал нийлэхгүй хараахан биш байх. Тиймээс Монгол Улс төрийнхөө өв уламжлалыг нэгэнт Хүннү гүрнээс эхлэн хэлэлцэх болсон ахул энэхүү хятадчилсан үгээр бус, уугуул монгол нэрээр нь Хүмүн гүрэн гэх мэт хэлж бичиж занших эсэх нь түүхчдийн үндэсний ухамсар хийгээд түүх бичлэгийн соёлоос бүрнээ шалтгаална. ШУА-н Археологийн хүрээлэнгээс эрхэлсэн үнэхээр сайхан зурагт ном надад байна. Харамсалтай нь, нэр нь “Treasures of the Xiongnu” юм. Гадаад дотоодгүй заавал хятадаар, тэр тусмаа доромж дүрс бичгийн үгээр нь сурталчилах хэрэгтэй үгүйг Та цаашид болгооно уу. Зүгээр л “Treasures of the Hun” гэвээс англи хэлт дэлхийд илүү ойр дөт ойлгомжтой баймаар юмсан гэх мэт. Монголчууд та бид аливаа нэг юм санах сэдэхдээ гол гогцоог нь заавал хайнга дутуу зангидаж орхиод байх ба энэ нь, жишээ нь, үгүүлэн буй тохиолдолд логик битүүрэх ёстой шинжлэх ухааны хуулийг зөрчиж байна. “Xiongnu” бол “Humun” гэж монгол судлалд мөрдөж тогтвоос үр нөлөө нь тунчиг чамлалтгүй байх учиртай.
             Нөгөөтэйгүүр ер Алтай судлалд монгол ба тюрк хэл, соёл, түүхийн харьцаа хэзээнээс будлиан маргаантай, улмаар нэн сонирхолтой сэдэв. Зарчмын асуудал нь юув гэхүл, аль нь анхдагч, аль хоёрдогч юм бэ гэдэгт оршино. Тюрк үндэстнүүд олон ба одоо тусгаар улсууд болж тодорлоо. Тэдний хүч, хөрөнгө Монголтой харьцуулшгүй их нь тюрк судлалыг үзэл сурталжуулах, зарим талаар улстөржүүлэх хандлагад хүргэж байна. Энэ нь шинжлэх ухааны талаасаа гавьтай шальтай юм биш боловч өнөө цагийн эгзэг ээдрээтэй нөхцөлд стратегийн хор холбогдолгүй ч бас биш юм. Казах-оросын нэрт яруу найрагч Олжас Сулейменовын ба миний судалгааг хавсаргаваас монгол-тюркийн анхдагч, хоёрдогчийн асуудал их сонин шийдтэйг дашрамд цухас дурдъя.      
                    Эрхэм хүндэт профессор оо,
                    Та бээр эл “Open Door”  сонинд “Монгол судлалыг хөгжүүлэх нь хүн төрөлхтөнд оруулж буй хувь нэмэр” хэмээсэн нь мэргэн түргэн сайхан зөгнөл байна. Мөхөс хүн толхи судлаач надад олдсон энэхүү завшаанаар миний бие Таны сонорт гол асуудлаа хүргэюү гэхдээ баахан бэргэх хэдий боловч асуудлуудыг авч хэлэлцэхээс өөр зүй жам, журам горим шинжлэх ухааны салбарт байхгүйг Та харгалзан үзэх буйзаа. Харин гэтэл танай ШУА энэ талын хэв ёс, журам горим, хэрэгцээ шаардлагыг огт мэддэггүйгээр үл барам, маш мугуйд бурангуй бодлого баримталсаар шинж тогтолцооны он жилүүдийг харамсалтайяа барж явааг дашрамд боловч цохон дурдахдаа Танаас өршөөл мянгантаа эрсү, би.
                Эл ялдамд Таны таалалд нийцүүлэн тэмдэглүүштэй нь юув гэвэл, гадаадын судлаачид мөнгө, хөрөнгөтэйгөө уван цуван ирж манайхтай хамсаж буй учраас монголын археологи л ганцаар дэвжиж буй салбар гэж би дангаар бус, олон нийт үзэх талдаа байдаг юм. Монгол судлалд хамаарах миний судалгаа ч монголын археологийн хуучин, шинэ, нэн шинэхэн үр дүнгүүдэд тууштай тулгуурладаг юмаа. Нэрт археологич доктор Н. Сэр-Оджав гуай нэгэнтээ надад (Уучлаарай, ууж идэж суухдаа) хэлэхдээ, “Монголын түүх туушдаа хад чулуундаа бичээстэй байдаг юм” гээд яагаад ч юм над руу ноцтой харж билээ. Хад чулуунд бичээстэй энэ түүхийг дэлхийн энгээр даяаршуулах баримжаа сэжим гаргаж, үзэл баримтлал дэвшүүлсэн нь ШУА-н сурвалжлагч гишүүн, түүхч, археологич доктор Х. Пэрлээ (жинхэнэ нэр нь академич Ц. Дамдинсүрэнгийн бичлэгээр Пэрэнлэй юм) ажгуу.
             Чингээд миний хувьд гол асуудлаа Танаа тун товчхон танилцуулъя. Монголын үндэсний түүхийн түүхэн эх сурвалж маань “Монголын Нууц Товчоон”. Өнөө хэр их муу судлагдсан сурвалж бичиг гэж хувьдаа боддог, хэлдэг нэгэн. Дотоод, гадаадад хийгдсэн хэд хэдэн хөрвүүлэг, орчуулга төдий л байх ба шинжлэх ухаанч өргөн дэлгэр тайлал, гүн гүнзгий тайлбартай хэвлэсэн “МНТ” хараахан нэг ч алга. Нөгөө нэг эх сурвалж “Марко Пологийн Ном”-ыг хуучин үеийн зөвлөлтүүд 370 хуудсаар хэвлэсний 140 хуудас нь тайлал, тайлбар (Научный аппарат) байна гэх мэт жишээтэй. Энэ тухайд профессор Ш. Чоймаагийн шинэ хөрвүүлэг, доктор Б. Сумъяабаатарын ховор том ном сайн эхлэл, зүйтэй санаачлага байгаа юм. Гадаад дахь англи орчуулгаас шинэ хийгээд олон улсын үнэлгээгээр хамгийн сайн нь Кэмбрижийн их сургуулийн Монгол судлалын төвийг үндэслэгч дагуур монгол Онон Өргөнгөө гуайнх. Монголчууд сайхан түүхээ муухай бичиж байна гэж үздэг хүн байсан юм. Ардчилсан хувьсгалын 1990 онд юмдаа, Англид миний бие суралцах үес хөгшин нэг бус удаа ирж уулзаж, гэртээ урьж байв. Нэг удаа би хэллээ, “Онон голоор нутагтайг Онолголынхон гэсээр сунжирч Монгол болчихсон юм” гэж. Онон Өргөнгөө гуай нэг их анзаарсан шинж үзүүлээгүй боловч хожим  номондоо дурдсан бий. Ер их сайхан задгай сэтгэлгээтэй эрдэмтэн байжухуй. Монголд нэг удаа л ирсэн ба буцахдаа хоёр томоохон чемодан ном авчээ. Гааль дээр ачааны төлбөр яадаг билээ гээд зогсож байтал нь нэг орос, би гаалийн хүүхнийг аргалж сатааруулах хооронд араа нь гарчих гэж дохьжээ. Бодвол, хүнд ачаатай настай хүнийг хүндэлсэн хэрэг байх. Үнэхээр тэгэж гараад Москвад буугаад таксинд суув гэнэ. Дайны үеийн Японд их сургууль төгссөн мань хүн орос хэлнээс “Почему нет, бабушка” гэсэн ганц хэллэгтэй, түүнийгээ л жолоочид дахин дахин хэлсэнд нэгэн зочид буудалд хүргэжээ гэнэ.
            “Why not”, “Почему нет”, “Яагаад болохгүй гэж” гэх нь ер зарчмын ерөнхий агуулга бүхий ихээхэн нудгатай хэллэг. Үгүүлвээс, миний бие профессор С. Чулуун Танаа асуудал дэвшүүлж яагаад болохгүй гэж? Өглөө бүр Нар мандаж Дэлхийг тойрсоор жаргадаг. Гэтэл Дэлхий гараг Нар эрхсээ тойрдог байж яагаад болохгүй гэж Николай Коперник асууснаар шинжлэх ухаан орчин цагийн утга чанараараа үүссэн билээ. Улмаар Таны эрхэлсэн Олон улсын монгол судлалд хувьсгал хийж яагаад болохгүй гэж?! Why not?!
                Чингээд Таны оюуныг баахан чилээсэндээ хүлцэл өчих сацуу гол гогцоо асуудалдаа даруй орсу. Айл гэр бүрийн хойморт залагдсан байх ёстой гэсэн Төрийн зарлигтай “МНТ” маань монголчууд та биднийг “Дээр Тэнгэрээс заяат төрсөн” хэмээсэн шууд шулуухан тунхаглалаар эхэлдэг. Яагаад? Хэрхэн ямар учраас? Үүний цаана ямар нэг гүн гүнзгий учир шалтгаан нуугдан байж яагаад болохгүй гэж?! Үүнээс монгол судлал эхлэхгүй бол өөр юунаас.
                    Ерөнхий нэгэн зүйлд Таны анхаарлыг хандуулъя. Юув гэвэл, сэтгэлгээний соёл гэж нэг юм байх ба орчин цагийн сэтгэлгээний соёлд чухамхүү домгийн зүйлд жаахан тулхтай хандах нэгэн дүрэм баримтлах болсон юм. Үлгэрийн гэмээр домгийн цаана заавал нэг учир начир байдаг байна гэж ойлгогдсон хэрэг. Ер бодоод үз л дээ, түүхийн ухаан гэхэд домгоос бусад нь судлагдаад дуусчихсан. Судласугай гэхүл домог л үлдсэн.
                 Ийнхүү “МНТ”-ы тулгуур домгийг цаг хугацаанд урагшлуулан хөөж үзвээс, энэхүү домог 1240 онд зохиогдсон бус, наад зах нь 10000-аад жилийн уламжлалтай нь мөнөөх хад чулууны зургаас дурайтал харагдаж буй юм.
                 Тийнхүү Монголын үндэсний түүхийг дэлхийн бөмбөрцөг дээрхи Их мөстлөгийн дараахи үе буюу 12000 жилээр хөөн үзсэн нь миний “Чинад Нууцын Монгол Орон” ном юм.
                  Энэхүү судалгаанаас Дэлхийн соёл иргэншил хэзээнээс Монгол-төвт байсаар иржээ гэсэн дүгнэлт гарч, Монгол-төвт загвар томъёологддог юм. Даян дэлхийн Монгол-төвт загвартай дангаар нь маргая гэвэл маргаж болно. Гэхдээ хэцүү. Учир нь далд байсан түүхэн баримтуудын логик гинжин хэлхээг няцаах боломж үнэн хэрэгтээ нэн хомс.
              Хэрэв соёл иргэншил Монгол-төвт нь үнэний мөртэй ахул тэр нь чухамхүү өнөөдөр дахин батлагдах ёстой мөчлөг ирж, цаг нь болсон гэсэн математик тооцоо хийгддэг юм. Тэгвэл 21-р зуун, гутгаар Мянганд дэлхийн соёл иргэгншлийн Монгол-төвт Тэнгэрийн хуулийг яаж, юугаар батлах буй гэсэн ноцтойгоо ноцтой асуулт үүсч, асуудал тавигдах нь илт мэдээжийн хэрэг.
                   Бэсүд Зэв өрлөг 90 түмтийн манлайд мордож, Сүбэдэй Баатар гэзэг дарсан цаг буй. Чөлөөлөх дайнд 20000 морьт-механикжсан цэрэг хөдөлсөн цаг үе бас бий. Өнөө үед Монголын Зэвсэгт хүчний рот, батальонууд энхийг сахиулах үйлсэд ханатай ч, бахархалтай ч оролцож л байна. Хуучин үеийн ноцтой мөчид онцгой ганц батальоны 3 жилийн цэрэг миний бие өнөө ч дагаад давхичихмаар хорхой хүрдэг. Үүргэвчээ даахгүй байх л даа, гэхдээ санаа сайн байхад болохгүй юм гэж байдаггүй гэх нэгэн дүрэм сэтгэлгээний соёлын хүрээнд бас байна.
                Гэлээ гээд цаг үе маань үнэнхүү өөр. Ямар шинжлэх ухаан байна, тийм соёл иргэншил байна гэж дэлхийн түгээмэл түүх (Universal history, Всеобщая история)-ээр нотлогдож батлагдсан. Гэтэл шинжлэх ухаан төгсөөгүй байна. Төгсгөхийн тулд шинжлэх ухааны эцсийн суурь ерөнхий онолыг нээж боловсруулах ёстой юм. “Буй бүхний Эцсийн онол” (Final theory of Everything) гэж нийтлэг утгазохиолд хялбар дөхөм хэлж бичдэг. Супернэгдлийн онол гэх нь физик, математикт хамаарах мэргэжлийн нэр томъёо.
                 Чингээд миний бие монгол судлалын хүрээнд Монгол-төвт загварыг түүхэн үндэслэлээр томъёолмогц Дээр Тэнгэр уухайлан шуурч шүүрч аваад сая дээр дурдсан ШУ-ы эцсийн ерөнхий суурь онолыг илгээсэнд миний бие математик хэлээр нь чадан ядан  бичиглээд олон улсад вэбсайтаар түгээж байнам. Энэ нь Монгол-төвтийн үнэмлэхүй баталгаа болно. Монгол хүн зөнгөөрөө гэж эртний үг. Монгол-төвтөд монгол хүн зүгээр зөнгөөрөө итгэчихэд болоод явчихна. Физикийг нь математиктай нь би даах юм, Тэнгэр мэднэ.
              Олон улс дахь монгол судлал бол түүх, угсаатны зүйн ухааны сонгомол салбар хэдий ч зогсонги, мухардмал байдалд орсон нь илт зүйл. Та л сэргээх дэвжээх талаас нь бодож сэтгэж, хичээж зүтгэж байх бололтой. Гол асуудлаа онож харах хэрэгтэй. Монгол судлалын гол хүндрэл нь концепцийн хомсдол. Аттилын Хүннү, Чингисийн Монголын түүх нь концепцийнхаа хувьд үндсэндээ шавхагдаж төгссөн. Харин байгаль, түүхийн ямар зүй жамаар Аттила, Тэмүчин нар төрж тодорсон бэ гэж асуугаад хариуг олвоос цоо шинэ концепци байх юм. Тэр нь Тэнгэрийн зарлигаар миний томъёолсон Монгол-төвт дэлхийн ерөнхий концепци, тодорхой загвар.
                Аливаа ШУ-ыг сэргээн урагшлуулдаг юм ганцхан байдаг. Тэр нь шинэ сэргэг концепци. ШУ-ы энэхүү логикийг доктор, профессор Та сайн мэднэ. Мэдэхийнхээ хэрээр баримтлах нь ч мэдээж буйзаа.
                 Олон улсын монгол судлал цаашид өөрийн эрхгүй өргөжин гүнзгийрч, Таны хэлснээр “Хүн төрөлхтөнд оруулах хувь нэмэр” болох хөрс дэвсгэр, харвах суурь нь шинэ концепци байхаас өөр зам байхгүй. Шинэ концепци нь Монгол-төвт үзэл баримтлал. Энэ концепци Мөнх Тэнгэрийн Хүчин дор, Их Суу Залийн ивээл дор үнэмлэхүй баталгаатайг дээр дурдсан.
                Жүүд үндэстэн “Бурханаас сонгогдсон” домогтой. Судар шаштирт нь бэлхнээ бичигдсэн домог. Еврейчүүд хичнээн үхэж хатаж байлаа ч домогтоо итгэж биширдэг. Бурханаас сонгогдсон нь худал биз гэе гэтэл яавч үнэн байдаг. Дэлхийн бүх салбарт жүүд үндэстнүүд ноёрхож байна. Жишээ нь, бүх салбарт олгогдсон нийт Нобелийн шагналын 26 хувийг еврейчүүд дагнан хүртсэн статистиктай. Бүүр нэг дор орчихсон жүүд “Энэ золигийн Бурхан нь одоо сонголтоо өөрчилж болоогүй юмуу” гэж гомдоллосон гэдэг. Тэгэтлээ итгэж биширдэгт тэдний хүч нөөц, чадал боломж оршино. Бурхан нь сонгосон ахул хүнд хүнд сорилт давуулж турших нь зүйн хэрэг. Бурхан нь амласан ёсоороо жүүд нарыг эх нутагт нь буцаан төвлөрүүлснээр Израиль улс 70 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Олон улсын экспертүүдийн тоймлосноор, Израиль нь өнөөдөр хамгийн өндөр түвшний хөгжингүй орон юм.
              “Дээр Тэнгэрээс заяат төрсөн”  хэмээх бичмэл байтугай, зурмал домогтой угсаатан бас байнаа. Даанч гачлантай нь, үүндээ итгэж биширдэг монгол олдохгүйдээ тулсан. Тэнгэрийн сорил, шагналын зүй жамаар Монголын маань бууралт, өсөлтийн далайц аймшигтай их. Унахдаа байх үгүй нь мэдэгдэхгүйдээ хүрнэ, босохдоо Чингисийн Монголын эн цард хүрч босох заяатай. Дэлхийн тавцанд давамгайлах ээлжит мөчлөг нь тохиож байна.
               Түүхэн өрсөлдөөн зөвхөн оюуны салбарт байна. Чингисийн монголууд бусдаас арай л илүү сөгөөтэй сэргэг сэтгэж байсанд хүчирхэгийн нууц нь оршиж байжухуй гэж дэлхийн ухаанд саяхнаас орж байна. Жүүд нар илүү сэтгэдэг учраас л бүх салбарт, түүний дотор та бидний дагнан сонирхдог санхүү, эдийн засагт ноёрхлоо тогтоожээ. Монгол Улсын гадаад өр гэхэд цэвэр жүүд нарт тавьсан өр. Тиймээс Израилийн зүгээс монголын газар нутгийг нууцхан судлаад яваа мэдээ бий.
          Гэбчү түүхийн төгсгөлд Тэнгэрээс заяат ба Бурханаас сонгогдсон хоёрхон угсаатан халз тулаанд уригдахаас өөр логикгүй. Ийм зүйлийг утгазохиолд Хамбургийн сорил гэнэ. Тулааны талбар нь ШУ-ы эцсийн онолын асуудал. Асуудлын шийдлийг суут жүүд онолчдоос хүлээгээд цөхрөнгөө барсанд Тэнгэр мэдээд та бидний төв монголчуудын гарт үнэмлэхүй аугаа их ялалтыг хүртээн соёрхлоо. Үлдсэн нь үндэсний Сэргэн мандлын стратегийн бодлого, зорилгын хүрээндэхь бага сага тактикийн асуудал.
               Дээр үгүүлсэн маань санал хүсэлт огт бус, аливаад Таныг албадсан нь огт үгүй. Мэддэгт мэргэн цоохор гэлээ ч мэдэхгүйд эрээн цоохор төдий мэдээлэл хүргэж буй хэрэг, болгооно уу.

Хүндэтгэн ёсолсон иргэн
Бэсүд Ч. Эрдэнэ

    

  

      
            
       
          
   
      
Continue reading →

Labels