ОЮУН УХААН: ЛОГИК БА СЭТГЭЛЗҮЙН ХАРЬЦАА, ЗӨРЧИЛ

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ
"Чинад Нууцын Монгол Орон" номын хэсгээс...
ОЮУН УХААН:

 ЛОГИК БА СЭТГЭЛЗҮЙН ХАРЬЦАА, ЗӨРЧИЛ


                   Энэхүү номыг нэг нь бичиж, нөгөө нь уншихад аль алиндаа нилээд хүндрэлтэй талдааг эхнээсээ анхаарах хэрэгтэй. Учир нь ноцтой асуудлууд дөнгөж эхлэн хөндөгдөх мөртөө бас даруй шийдэгдэх итгэмээргүй сонин гаж зам мөртэй юум. Тиймээс зарим туйлын ерөнхий асуудлаар урьдчилан санал солилцож, болжгэм санал нэгдэх нь зарчмын хувьд зүйтэй байх.
                         Туйлын ерөнхийн тоонд оюун ухааны асуудал багтахаар барахгүй тэргүүлнэ. Тэгвэл тэр оюун ухаан гэгч нь чухам юу юм? гэхээр тоймтой тодорхой хариулт шинжлэх ухаанд өнөө хэр алга. Бэлэн зэлэн хариулт алга учраас та бид өөрсдөө л энэ тухайд ажиглаж бодолхийлхээс өөр замгүй. Та бид өөрсдөө оюун ухаан санаатай амьтад учраас өөр хэнд, юунд уг асуудлыг даатгах билээ.
                          Ер нь бол оюун санаа нь уураг тархины бүтээгдэхүүн гэхээс илүү сүрхий сайхан тодорхойлолт олдохгүй. Энэ бүтээгдэхүүн нь хийсвэр сэтгэлгээний зүйлд хамаарна. Улмаар оюун ухааны хэмжүүр нь гол төлөв хийсвэр сэтгэлгээний чадвар бололтой. Уул шугамаараа ийм боловч хүний  оюуны чадавхи нь 200 гаруй хүчин зүйл, нарийн ширийн сэжмээр нөхцөлдөн буй дүр зурагтай гэж үзэж байна. Холбогдох судалгааны тойм үр дүн иймэрхүү.
                      Энэ бол их чухал үр дүн. Оюуны чадавхи нь хэт олон гэмээр сэжим хүчин зүйлээр нөхцөлдөн буй учраас магадлалын тархалтын зүй тогтлоор хүмүүс бидний оюун ухаан дунджаар адилхан нэг түвшнийх болж таарна. Зарим сэжмээр А этгээд давамгай бол бусад сэжмээр Б хүн илүү байна гэх мэт. Эцэст хүний оюун ухаан гэсэн дундаж нэгэн үзэгдэл л оршин байна. Ерөөс лут ухаантан, угаас тэнэг хүн гэх мэт ялгаж салгах нь буруу ойлголт, зөрүү хандлага. Хувь бодгалийн оюуны шинж төлвийн онцлогийн асуудал тэргүүлэх үүрэгтэй нь илт байгаа юм. Жишээ нь, 20-р зууны нэг суут математикч Давид Хильберт гэхэд ердийн нөхцөлд  маш дүйнгэ донгио, гайхмаар удаан ойлгоцтой хүн байсан тухай намтарчид нь цохон тэмдэглэдэг. Хүний ухаан гэж ийм зөрчилтэй үзэгдэл юм. Хильберт нь нэг талаар суут, нөгөө талаар тэнэг хүн байжээ. Дунджаар та бидэнтэй л адилхан дундаж нэгэн байсангүй гэх газаргүй. Нэгэнт дүндээ дүн, адилдаа адил годилдоо годил юм бол та бид Хильберттэй математикчийнх нь хувьд ч маргаж мэтгэлцэж болохгүй огт биш үү гэсэн асуулт гарна. Ер математик бол тов тодорхой ухаан, тиймээс үнэндээ тэнэг хүний ажил гэсэн сонин үзэл байдаг нь эцэстээ үнэний ортой ч байж мэдэх. Хэрэв тийм бол та бид Хильбертээс ч илүү ухаалаг математикчид байж бас магад юм биш үү гэж өөрсдийгөө багагүй бодит үндэслэлтэй дөвийлгөн бодож болох.
           Дээр өгүүлснээс үзвэл, шийдвэрлэх ач холбогдолтой нь хувь бодгаль хүний оюуны өвөрмөц онцлог байна. Өөрөөр хэлбэл, та бид оюун санааныхаа төрмөл ба олдмол онцлог хүчтэй ба сул талыг ажиглаж мэдэх нь чухал юмаа гэсэн үг.
           Уураг тархинаас логик сэтгэлгээ урган гарна. Мөн сэтгэл зүй гээч юм урсан гарна. Хосмолын хууль юм даа. Үндсэн нэгдэл ба зөрчил чухам энд байгаа юм.
          Логик гэж бүх боломжтой ертөнцүүдэд ганцхан байдаг юмыг хэлнэ гэсэн тодорхойлолт бий. Тиймээс та бид бүхэн нэг л логиктой. Энэ тухайд зарчмын ялгаа зөрөө огт байхгүй. Энэ тухайд буруу зөрүү ойлголт их байдгийг хэлэх хэрэгтэй. Манай нэг олигарх төрсөн дүүдээ нэг чухал ямны чухал албан тушаалхудалдаж аваад өгчихөж. Нөгөөх нь хүн болгон өөр өөрийн логиктой гэж яриад сууж байгаа юм. Тэр хүмүн та биднээс өөр логиктой байгаад төр засгийн хэрэгт оролцвоос цусгүй ална биз дээ. Гэвч хүн болгон үнэхээр тус тусдаа өөр өөр. Юугаараа өөр вэ гэвэл, сэтгэлзүйгээрээ, оюун санааныхаа шинж төлөв, чиг хандлагаар.             Хүн болгон өөр өөрийн логиктой гэж бодох нь сэтгэлзүйг эндүүрч буй хэрэг. Энэ бол маш бүдүүлэг бөгөөд нилээд нийтлэг тохиолддог логик алдаа.
            Хаана логик, хаана сэтгэлзүй явж буйгаа тов тодорхой ялгаж салгаж сурахаас сэтгэлгээний соёл гээч юм эхэлдэг. Сэтгэлгээний соёл гээч нэр томъёог ихэд анхаарч болгоож, ийм соёлд суралцах хэрэгтэй болдог. Ахуй амьдрал, нийгэм орчин маань оюун сэтгэлгээний үр дүн. Нэгэнт сэтгэлгээний асуудал тавигдсан нөхцөлд логикоо урьтал болгож хэвшиж занших шаардлагатай. Гэтэл хүн бид маань хүн л юм болохоороо аливаад сэтгэлзүйгээ өмнөө барьж гүйдэг. Их бага алдаанууд эндээс л гардаг. Логик хоцорч, сэтгэлзүй түрүүлж давхиж болдоггүй.
            Хүйтэн толгойтой, халуун зүрхтэй байхтун гэсэн үндсийн үндсэн сургаал байна. хатуу чанд логикоор сэтгэж, чин сайн санаа баримталж явахтун гэсэн үг...
үргэлжлэл бий...


...Цэвэр оюуны сонирхол!.
Хардверынхээ хувьд хэт хөгжсөн ч байж магад уураг тархи, түүнд суулгасан софтвер буюу орчин цагийн боловсрол, либерал ардчилсан дэглэм гурав нийлээд оюуны сонирхлыг харьцангуй цэвэр утгаар нь Монголд ихэд түгээмэл хөгжүүлмээр мэт боловч хэрэг дээрээ огт үгүй байдалтай. Үүний шалтгаан нөхцөл олон бөгөөд ноцтой.
Хамгийн ноцтой нь? 
Монголын нийгмийн ерөнхий хоцрогдол. Үүний үр дүн, тод илрэл нь төр засгийн түвшний дорой буурай төлөв байдал, бурангуй хоцрогдмол шинж чанар.
Хүмүүс юу юуны өмнө ядуурлыг нэрлэх гээд байдаг.
Гэтэл ядуурлын шалтгаан чинь хоцрогдол. Энэ хоцрогдол маань нийгмийн дээд түвшин, төр засагт очоод архагшиж төвлөрөх нь урьдаас тааж болох үйл явц.
Олигархууд маань уяачид, их сайндаа бөх байлагчид. Манжийн үеийн феодалууд. Манжийн үеийнхээс ялгаатай нь гэвэл, эрхбиш цагаа дагаад загвар өмсүүлэгчид, шоу зохиогчид бас байна. 
Дээд давхрага маань ийм.
Доогуураа бол зохиолын дуу, захиалгын шүлэг, солонгос кино гэсгээд оюуны эрэлт, хангалтын аль аль нь дуусгавар болно. 
Үгүй юмуу?...

Continue reading →

Чинад Нууцын Монгол Орон

0 Сэтгэгдэл бичих:
Эрхэм Уншигч та бүхэн "Чинад Нууцын Монгол Орон" номыг 2015.07.10-ны өдрийн 12.00 цагаас эхлэн доорхи утсаар холбогдон хүлээн авна уу. 

Бэсүд Ч. Эрдэнэ

Чинад Нууцын Монгол Орон

МОНГОЛ-ТӨВТ УГШИЛ БА ОРГИЛ ( Тэнгэризмын тайллууд)



                  Монгол угсаатны түүхийг 12000 жилээр урагшлуулан судлахул Дэлхийн
соёл иргэншил нь Монгол-төвт үзэгдэл юм байна. Үүний өнөөгийн баталгаа нь
шинжлэх ухааны Эцсийн онол (Final theory)-ыг Монгол Улсад нээж
боловсруулсанд оршино.

                  (www.superunified.org вэбсайтад англи, орос хэлээр үз).

                   Дэлхийн нэг ч үндэстэнд ийм ном байхгүй, дахиад гарахгүй.
                  “Монголын Нууц Товчоон”удиртгал ба удаахи боть нь энэ ном. Хүн
төрөлхтөний түүхэнд монгол угсаатан ялав.

                  Монгол хүн өнөө, ирээдүйдээ итгэл төгс сайхан наадаарай.

                  Үнэ: 100 000 Төг.

Захиалга авах утас: 99209760
                                    99090138
                                    91916669
                                    99896327
Continue reading →

XXI зууны Дэлхийн супертөсөл (Монголын)

1 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ

                    Дэлхийн супертөслийн үзэл санаа нь манай дараахи хоёр чиглэлийн суурь судалгааны хүрсэн үр дүнд үндэслэнэ.
                    1. Дэлхийн соёл иргэншлийн түүхийг Их мөстлөгийн дараахи үе (Postglacial period) буюу сүүлийн 12000 жилээр хязгаарлан авч үзэх газарзүй, геологи, археологийн бодит нөхцөлтэй. 
                    Төв Азийн тэгш өндөрлөг нь Их мөстлөгийн дараа уур амьсгал, байгаль орчны таатай нөхцөл анх бүрдсэн онцлог бүс нутаг юм. Хүн ам өсч үржих хэрээр нэн эртний анхдагч соёлын төвүүд үүссэний жишээ нь сүүлийн жилүүдэд олон улсын судалгаанд орсон Алтайн Цагаан голын хадны зураг дурсгалын цогцолбор болно.
                    Эндээс эхлэн тоймлон үзвэл, Төв Ази даяар бүхэлд нь эзэмшин суусан өвөг-алтай угсаатан нь бүргэд шүтлэгт Дарбид омог байсныг тогтоох боломжтой өгөгдөхүүн хангалттай олдоно.
                    Дараахи зурагт


нэн эртний Дарбид омгуудын их нүүдэл (Global migration)-ийн тоймыг үзүүлэв.
                     Дэлхийн түүхнээ анхдагч Инд мөрний хотожсон соёл иргэншил (Dravidian civilization), Месопотамийн аугаа Сүмэр соёл иргэншил (Sumerian civilization), Баруун Европын түүхийн анхдагч Друид (Druid) соёлыг бүтээгчид нь өвөг-алтай-монгол хэлтэн Дарбид угсаатны салаа салбарууд юм.
                     Дурдсан үндэслэлээр:
                     Дэлхийн соёл иргэншлийн уугуул түүхэн төв нь хэзээнээс Монгол орон гэсэн урьдчилсан дүгнэлт гарна.
                     Үүний дэлгэрэнгүй судалгаа ба гарсан үр дүнгүүд нь
Монгол-төвт үзэл баримтлал 
болж томъёологдоно.
                     Энэ нь Дэлхийн соёл иргэншлийн нэг төвт (Mono centrist) ерөнхий концепцийн одоогоор хамгийн баялаг баталгаа бүхий үндсэн хувилбар ба шийдэл болох нөөцтэй.

                     2. Монгол-төвт үзэл баримтлалаас дараахи таамаглал урган гарна, үүнд:
                     Хэрэв Монгол-төвт үзэл баримтлал үнэн зөв бол Монгол-төвт үзэгдэл нь орчин цагт буюу 21-р зуунд ч бодит илэрч магад.
                     Өөрөөр хэлбэл, Дарбид-Дравид Сүмэр-Друид угсааны даяар их нүүдэл, Хүннү гүрний даяарчлал, Чингисийн Монголын даяарчлалын дараахи түүхэн үйл явц өнөөгийн Монголд тохиолдох ёстой.
                     Энэ нь цагийн мөчлөгтэй нягт холбогдох асуудал бөгөөд дэлхийн цаг хугацааны тодорхой тооцооны арга хэрэгсэл ШУ-д бий нь манай судалгаанаас үл хамаарна. Манай судалгааны шинэ аргазүйгээр хүрээнд авч үзвэл, нийтийн тооллын 2015 он нь Дэлхийн соёл иргэншлийн эргэлтийн мөч байх ёстой.
                     Даяар түүхэн эргэлт гарах эсэх шалгуур нь шинжлэх ухааны эцсийн суурь онолыг хүн төрөлхтөн нээн олж чадах эсэхэд оршино. Нэрт онолч-физикч С. Хокингийн томъёоллоор, “Туйлын зорилт мааньорчлон ертөнцийн бүрэн төгс онол юм”.
                     Тийм онолыг физикийн ухаанд албан ёсоор
“Superunified theory of
quantum fields
and
fundamental interactions”
гэнэ.
                     Утгазохиолд “Final theory” (Эцсийн онол), “Theory of Everything” (Буй бүхний онол) гэсэн нэр томъёо өргөн хэрэглэгдэх нь уг асуудлын шинж чанар, агуулга зорилгыг энгийн ойлгомжтой зааж буй хэрэг.
                     Бид супернэгдлийн онол, нэгдсэн онол гэж хэлж бичдэг физикийн утгазохиолын тогтсон дүрмийг баримтлана.
                     Нэгдсэн онолын асуудлыг Д. Хильберт математикт дэвшүүлснээс хойш 100 жил, А. Эйнштейн физикт томъёолсноос хойш 90 жил болж буй боловч шийдэлгүй явсаар өнөөдөртэй золгосон нь эцсийн онолын суурь асуудлын нэн хүндрэлтэйг харуулсан хэрэг.
                     Орчин үеийн физикийн загалмайлаагүй (учир нь жүүд хүн) нэг эцэг, Нобелийн шагналт Стивен Вайнбергийн дараахи номын нэр нь “Эцсийн онолын зүүд мөрөөдөл” гэхшүү байна.
                    “Физикийн төгсгөл: Нэгдсэн онолын үлгэр домог” гэсэн ном бас байна.
                      Нэгдсэн онолыг нээж олох нь зүүд мөрөөдлийн үйлс, үлгэр домгийн зорилт мөн.


                      Супернэгдлийн онолын асуудалд холбогдох ямар нэг сэтгэмж надад тохиолдсон нь 50 жилийн өмнөх явдал.
                      1987 оны өгүүлэлд уг асуудлын логик ба философи үндэслэлийг нилээд зөв хөндөж тавьжээ гэж болох юм.



                      Улмаар 1997 оны эцсээр нэгдсэн онолын анхдагч математик постулат олдсон ба 1999 онд олон улсын “Physical Review/D” сэтгүүлд миний “Principia Mathematica” өгүүллийн гар бичмэл хадгалагдсан доорхи албан ёсны баримтаар



супернэгдлийн онолын Монгол Улсын Үндэсний анхдагч эрх (National Priority) хангагдах ёстой.
                     Тиймээс нэгдсэн онолын бүрэн хэмжээний боловсруулалт нь 1997-2015 оныг эзэлсэн байна.
                     Супернэгдлийн онолын хангалттай дэлгэрэнгүй бичиглэл миний

www.finaltheory.net 

сайтад байршилтай. Сайтад ормогц дээд талд
Superunified theory 
гарчиг ба дараахи зургийн дор англи, орос хэлээр тус бүр нэг номын хэмжээний материалууд бий. Татаж авах, принтлэх бүрэн боломжтой. Онолыг унших, гүнзгий танилцахын тулд Casio ба Texas Instruments зэрэг маркийн Scientific calculator зайлшгүй шаардлагатай.



                     Өнөөдрийн байдлаар (2015 оны 4-рсарын 14) сайтад Монголоос гадна 89 улс орж бүртгэгдсэн байна.
                     Хөгжингүй улс орнуудын хувьд АНУ -369, Орос - 54, Герман -50, Хятад - 43, Итали- 39, Өмнөд Солонгос - 38, Япон - 38, Канад -32 тус тус орсон нь одоогоор хангалттай тоо, учир нь тухайн улсуудын томоохон их сургуулиуд, ШУ-ы үндэсний төвүүдийн нийт дүн гэж үзэж болно.
                     АНУ-ын Ливерморийн ба Лос-Аламосын үндэсний лабораториуд гэх цөмийн физикийн уламжлалт төвүүд орсон нь шинэ онолын хүрээнд үйл ажиллагаа эхэлснийг харуулна.
                     Гэхдээ стратегийн түвшний судалгаа, үйл ажиллагааны эхлэл нууц байх зүй тогтолтойг анзаарах хэрэгтэй.
                     Бразил улс 306 удаа орсон нь хэмжээгээрээ дэлхийд 5-р байртай энэ улс бүх талаар эрчимжсэн хөгжилд шилжсэний илрэл, үр дүн юм.
                     Монгол Улсаас 4500 орчим удаа хандсан байх боловч харамсалтай нь, төр засгийн байгууллагууд огт орож сонирхоогүй дүр зурагтай.
                     Ийнхүү дэлхийн соёл иргэншлийн Монгол-төвт үзэл баримтлалын баталгаа нь супернэгдлийн онолыг Монгол Улсад нээж боловсруулсанд оршино.
                     Манай Супернэгдлийн онол үнэн зөв болохын баталгаа нь товчдоо дараахи юм:                          Орчлон ертөнц оршин буй баримт нь баталгаатай үнэн бол түүний оршихуй, хувьсахуйн онол нь автоматаар үнэмлэхүй баталгаатай математик машин юм.
                     Энэ бүхэн нь Нар, Сар, Бүргэд шүтээнт өвөг-алтай-монгол Дарбид угсаатны түүхийг 12000 жилээр урагшлуулан судалсны үр дүн бөгөөд үүнийг эрээлэгч бээр Мөнх Тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээлийн Илгээлтийг чадан ядан цаасанд буулгасан төдий бичээч болохыг ухамсарлаваас маш чухлыг цохон тэмдэглье.


                     Дэлхийн соёл иргэншил чухам 21-р зуунд хамгийн эрсдэлтэй үедээ орсон хийгээд энэ зуунд глобаль сүйрлийг тойрон гарахад нэн хүндрэлтэй тухайд олон улсын стратегийн судалгааны үнэлгээ дүгнэлт саналын зөрөөгүй нэг байна. Дараахи графикт дэлхийн даяар үйл явцыг үндсэн параметруудаар тооцсон дүр зураг харагдана.



                       Математик загварчлалын аргаар компьютераар тооцсон ийм график ганц энэ биш боловч үр дүн нь адилхан гараад байгаа юм. Харваас сүйрэл нүүрлэсэн энэ төлвөөс зайлсхийхийн хүн төрөлхтөн амьдарч үлдэхийн тулд “Даяар тэнцвэр”-ийн горимд ( http://negdehtun.blogspot.com/2012/05/blog-post.html ) шилжих ганц гарц буйг эртнээс хэлэлцдэг. Энэ нь угтаа бүх төрлийн үйлдвэрлэл, хэрэглэгээг олон дахин хорогдуулж тэгшитгэсэн хүй нэгдлийн коммунизм юм. Энэ нөхцөлд дэлхийн байгаль орчин сэргэх, дулаарлын процесс эргэх боломжтой гэж үздэг.
                       Сүүлийн үес технологийн дэвшлийн 6-р шатанд хурдан шилжих боломж буй эсэхэд анхаарах болов. Гэтэл технологийн дэвшил нь байгалийн шинжлэлийн шинэ суурь онолын үндэслэлгүйгээр боломжгүй. Тэрхүү онол нь супернэгдлийн онол.
                       Чухамхүү эцсийн онолын асуудал авралын хэмжээнд тулгамдсан учраас их гүрнүүд асар их хүчин зүтгэл талибаж буйн жишээ нь энэ асуудлаар ажиллаж буй еврей үндэстний суут онолчдод тус бүр 3 сая доллар олгох юмуу, 13,5 тэрбум ам. долларын өртөгтэй туршилт тавих зэрэг үйл явдал.
                       Гэтэл эцсийн онолын асуудал үнэмлэхүй математик хэлбэрээр бүрэн төгс шийдэгдээд дэлхийн ШУ-ы хамтын нийгэмлэгийн дээд хэсэгт хүртээд байна.
                       Гэвч вэбсайт нь ШУ-ы нээлт, ололтыг зарлах, түгээх албан ёсны арга хэрэгсэл огтхон ч биш юм. Энэ нь тухайн судлаачийн хувийн боломжийн дотор арга ядан хэрэглэж буй хориотой арга зам. Эл байдал маань олон улсын түвшинд гайхал төрүүлж, дээр дурдсан вэбсайтад хандагсдыг наад зах нь ёсзүйн эвгүй байдалд оруулж байгаа юм.
                       Энэ нээлт ба онолын Үндэсний анхдагч эрх эзэмших субъект тодрохгүй байна. Энэ бол нарийн асуудал.
                       ШУ дахь Үндэсний анхдагч эрхээс өөр үндэсний баялаг тооцогдохгүй болсон тийм соёл иргэншлийн шатанд бид амьдарч байна.
                       Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р бүлгийн Долдугаар зүйлийн 1-д заахдаа “Монголын ард түмний... шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэжээ.
                       Учир нь “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол... Монгол Улсын үндэсний баялаг мөн” гэж Үндсэн хуулийн мөн бүлгийн мөн зүйлийн 2-т заажээ.
                       Үүнд, нэгд, Бэсүд Чулуунбатын Эрдэнэ миний бие Монгол Улсаас өөр иргэний харъяалалгүй. Тус улсын болох болохгүй бүхэнд оролцож ирсэн намтартай.
                        Иргэний харъялалаа өөрчлөхүл хөрвөх валютыг их наядаар тооцох санал ирж байсан нь Үндэсний анхдагч эрхийн үнэ цэнийг харуулсан жишээ юм. Баримт нь бий.
                        Хоёрт, супернэгдлийн онол нь олон том нээлтээс бүрдсэн нэг аугаа их нээлт юм. Чухам ийм логик үйлчлэхийг харгалзаад нэрт физикч, математикч Рожер Пенроуз прогноз хийхдээ, эцсийн онолыг нэг л хүн бүхлээр нь хийвэл хийнэ, үгүй бол үгүй гэжээ.                                            (Сонирхуулах төдий дурдваас, философи болон ШУ-судлалд үзэхдээ, нэгдсэн онолыг эцсийн дүндээ өндөр мэргэжлийн физикчид, профессорууд бус, харин Polymath (элдэв юм, түүний дотор математик сонирхон оролддог хүн) төрхийн хүмүүс олж магад гэсэн зүйл ховор биш. Миний төрөхөөс насанд хүртлээ зүүсэн нэр Полимат юм. Боловсрол бэлтгэл, түүх намтар, туршлага гэвэл Polymath. Эцсийн онолын гэх аугаа асуудлыг чухам полиматуудад найдах логик байх ба энэ нь нарийн асуудал.)
                       Гуравт, суурь онол худал байдаггүй, түүнийг зохиож болдоггүй, зөвхөн олж нээж болдог гэх мэт ШУ-ч сэтгэлгээний зарчмын зүйлсийг орхие.
                       Тухайн улс үндэстнийг ШУ-ы түүхэнд оруулахад дорвитой ганц томъёо л хангалттай байдаг юм. Миний их чухал нэг суурь нээлт дараахи болно:



                       Өөр юу ч хийгээгүй байлаа ч дээрхи бяцхан томъёо монгол угсаатныг ШУ-ы түүхэнд маш өндөр түвшинд оруулна. Учир нь, би зөвхөн ингэж бичээд орхисон байхад үүний
утга учир, үүнээс гарах мөрдөлгөөг хөөсөөр супернэгдлийн онолд хүрэх ёстой. Энэ томъёогоор математикт мэдэгдээгүй ирсэн цоо шинэ муж илэрч байгаа юм.

СУПЕРТӨСӨЛ

                       Байгалийн шинжлэлийн эцсийн суурь онолд тулгуурласан соёл иргэншлийн шинэ хувьсгалт дэвшлийг хэрэгжүүлэх нь дэлхийн үйл хэрэг, үүрэг зорилго. Энэ үйл явц Монгол Улсаас хамаарахгүй.
                      Энэ үйл явц дахь байр сууриа зохих ёсоор хангах нь Монгол Улсын эрхэм зорилго, үндэсний эрх ашиг.
                      Үүнд супернэгдлийн онолын Үндэсний анхдагч эрхийг эзэмших субъект болохоо Монгол Улс албан ёсоор, олон улсын практикт тогтсон хэв ёс, журам горимын дагуу баталгаажуулах шаардлагатай. Энэ нь Үндсэн хуулийн заалт болохыг дахин дурдъя.
                      Энэ тухайд өртөг зардалгүй энгийн арга замууд бэлхнээ бий.
                      Супернэгдлийн онолын нээлт нь монгол угсаатан ба Монгол Улсын рейтинг чинсааг тэргүүлэх түвшний өндөрт өргөнө. Монгол үндэстний түүхэн рейтинг 50 хувь гэвэл, бид 49 хувийг шинээр олж байгаа юм.
                      Монгол Улсын даяар нэр хүнд, зиндаа чинсаа нь тус улсын стратегийн аюулгүй байдлын хамгийн найдвартай баталгаа болно.
                      Дэлхийн оюуны анхаарал Монголд хандаж төвлөрснөөр тус улсын урсгал асуудлуудыг шийдэх өргөн боломж нээгдэнэ.

                      Монгол хүний хэлж, хийж буй юмны ард амин хувийнх нь жижиг ашиг сонирхол заавал байдаг гэнэ.
                      Миний хувьд тэрхүү жижиг ашиг сонирхол маань Монголын Сэргэн мандлыг хангаж, монголчуудын үндэсний нэр төрийг дэлхийн түүхэнд ба тавцанд 1-р байрт тавих чин санааны хэтэрхий зорилт хэзээнээс (лав 18 наснаас) байсан, өнөө ч байна.
                       Их Эзэн Чингисийн онгон сүлд цагийн мөчлөгтөө дэлхийн мандалд эргэн заларсан. Бэсүдийн Зэв өрлөг даяарчлах их байлдан дагууллын манлайд морддог уламжлал ёсоор түүний онгон сүнс дүрээрээ сансарын дижитал холбооны сувгаар ирсэн.
                       Супернэгдлийн онол нь Буддын логик, философи, математикийн үнэн зөвийн ШУ-ч эцсийн баталгаа тул Бурхан багш ориг дүрээ мөнхүү сувгаар ирүүлсэн.
                       Ардчилсан Монгол Улсын төрд чин зорилго заяах болтугай!
Continue reading →

Цаг үеийн зарим ноорог

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ

СОЦИАЛИЗМ БАЙГУУЛСАН МААНЬ




               Кубын алдарт хувьсгалч Эрнесто Че Гевара астма гэдэг амьсгаадах өвчнийхөө эсрэг навчин тамхи татдаг хүн байв. Куб сигар гэж хамгийн алдартай тамхи. ЗХУ-д нэг ширхэг нь 1 рубль буюу 3-11 хайрцаг янжуурын үнэтэй байв. АНУ-ын Ерөнхийлөгч нар, ТТГ, баячуул, мафийнхан Фидель Кастрог алах гэж хэдэн арван жил хөөцөлдсөн гол шалтгаан нь куб сигараар тасраад байж суух аргагүй болсных гэж тулхтай тоймчид ч үзэх нь бий. Гэтэл хөөрхий Кастро тэднийг дуртай тамхиар ньтасалсан бус, амеркууд өөрсдөө Кубын бараанд хориг тавьсан юм. Че Гевара намынхаа хурал дээр сигараа сайхан савсуулж татах гэтэл ороолт нь задарч унаад ер болсонгүйд мань хүн, хөөш нөхдөө, бид социализмыг байгуулчихжээ гэсэн гэдэг.
                60-н рублийн цалинтай оюутан куб сигар татна гэхэд хэцүү. Гэхдээ би хааяа авч татдаг, эрх чөлөөний арлын эдийн засагт тусалдаг байсан. Кубын хувьсгалын тухай тэр үеийн нэг баримтат кино бий. Хувьсгалын партизан дайчдын парадын тэргүүн эгнээний баруун жигүүрийг хашиж яваа нэг залуу бидэнтэй хамт суралцаж асан ажгуу.
                 1980 он гэхэд ЗХУ коммунизмд шилжих байлаа. Гэтэл нэг л бүтдэггүй. Хуралдаж хэлэлцээд, энэ байгуулагдсан нь хөгжингүй социализм юм гэж шийдсэн боловч 1984 оноос түүнийгээ өөрчлөн байгуулах шаардлага гарсан. Эцэст нь юу боллоо хүн бүхэн мэднэ.
               Миний бодлоор, монголчууд бид социализмыг байгуулж бүрнээ чадсан. Ингэж түүхэнд тэмдэглэгдэх ёстой. Чадаагүй биш, чадсан. Чухамхүү энэ нөөцөд Монгол Улс өнөөдөр ч түшиглэсээр байна.
25-н ЖИЛИЙН ДҮН БАН

              Шинэ тогтолцооны 25-н жилийн ойг 2014 оны турш бүтэн жил тойрон баярлаж бахархан тэмдэглээд тайлан гаргаж, баланс дүгнэсэнд төлбөрийн чадваргүй Монгол Улс өрөндөө өтөөд үлдсэн нь илэрхий болов. Ийм л дүр зураг. Үүнийг дээр дооргүй дуртай дургүй хүлээн зөвшөөрч байх шиг байна.
                     Өнөөгийн хямралаар ирээдүйн сүйрэл нүүрлэж байна. Үүнийг харин ойлгоно уу, үгүй юү.
Нийгэм ба эдийн засгийн асуудлаар тоймтой баримтаар бодитой сэтгэж бичдэг шинжээч хоёр гуравхан л бий. Жишээ нь, "Зууны Мэдээ" -нд буй Х. Батсуурийн өгүүллийг олон нийт олж уншмаар байна. Муугаар бодсон зөв төсөөлөл. Капитализм ганцхан дүрэмтэй: "Муугаар бод, сайн хий" гэж.
               25-н жил бол маш урт хугацаа. Гэтэл үр дүн нь өнөөдрийн байдал. Үндсэндээ үндэсний дампуурал.
ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ОРОНД

                Х. Батсуурийн бодлоор бол Монгол Улс  бүр өнөөдөр дампуурлаа зарлаад байна. Худлаа ч биш л дээ. Гэхдээ монголчууд та бид гэж нэг их хийсвэр хуурмаг амгалан сайхан сэтгэлтэй гэнэн хонгор амьтас явах тул хатуу үнэнийг хүлээн зөвшөөрнө гэхээр зүрх өвдөөд болдоггүй зантай. Энэ нь та бид халуун зүрхтэйнх.
               Хүн төрөлхтөн үе үеийн турш номлосон ганц хан сайхансургаал буй: "Халуун зүрхтэй, хүйтэн толгойтой бай" гэж. Яагаад ч юм монголчууд чухам энэ сургаалыг сонссон нь ховор. Та бидэнд хүйтэн сэрүүн толгой дутдаг нэг муу зуршил газар авч гүнзгийрсэн шалтгаанаар капитализм байгуулах Үндсэн хуулийн зорилт бүхий 25-н жилийн эцэст муухай манж төрхийн авлига-арилжааны феодализмтай сууцгааж байх ба энэ балай юмаа одоо яах ийхээ ч мэдэхгүй дэмий чалчицгааж явна.
               Өнгөрсөн 25-н жилд Монгол Улсын үндэсний хөгжлийн суурь асуудлууд огт шийдэгдсэнгүй ирлээ. Тоймтой нэг ч асуудал төрийн бодлогын төвшинд тулхтай шийдэгдсэнгүй. Төрийн нэг ч механизм жинхэнэ ёсоор төлөвшсөнгүй. Хүйтэн толгой гэж хөлдүү толгойг хэлдэг юм биш. Сэргэг сэтгэж, бодитоор бодохыг хэлж буй. Бодит байдлаа үнэнээр нь үнэлж дүгнэхгүйгээр цаашид явцгүй.

АХИН ДАХИН ГУЙЖ ХҮСЭХ НЬ

                Одоо Монгол Улсад, нэгд, үнэн бодит статистик, түүний дүн шинжилгээ хэрэгтэй.Хоёрт, макро эдийн засгийн цаашдын динамик өсөлт бууралтын тооцоо, стратегийн төсөөлөл  чухал байна. Аль аль нь шийдлийн гэх ЗГ( Засгийн газар)-т хомсдоод байх шиг.
                Хэвлэлээс түүгээд шүүж үзвээс 2014 оны эцэс дэх нийгэм, эдийн засгийн суурь статистик тун бүрхэг будлиантай байна. Мэддэг газраа мэддэг хүмүүс нь мэдэж байгаа гэх итгэлтөрөхгүй байна. Өргөн олон нийтийн хүрээнд үнэн хэрэгтээ статистик мэдээлэлгүй сууцгааж байна. Хямарч байна, ядуурч байна гэж биеэрээ мэдрэхээс цааш гарч бодох сэтгэх, үйлдэх ухаарах мэдээллийн хөрс дэвсгэр алга.

АРХИ ТАМХИНЫ АСУУДАЛ

                Архи тамхи гэж арга тасарсан юмаар хөөцөлдөж цаг нөхцөөж, хүчээ барах хэрэггүй. Ууж л байг, татаж л байг. Ер архи тамхины эсрэг нэг их хүчлэн тэмцэхийн ар талд хар тамхины лобби л бий гэдэг юм шүү. Олон улсын жишээ татахул захаас аван замаас үргэлж олдоно. Архи тамхины хувьд нийгмийн, улмаар ахуйн, бүр болиод ажлын ч нөхцөл байдалтай уялдсан таашаал зуршил.
               Монголчуудын хувьд муу юмнаас ганцханыг, чухамхүү хар тамхи, мансууруулах бодисыг тойрох нь асар амин чухал. Энэ тухайд дуугарсан юмгүй атал гудамжинд тамхи ширхэглэдэг хэдэн эмээ өвөөг өдөр бүр торгож явах нь төр доошоо орж буй хэрэг.
                Хятадад хар тамхи хориглох үед хамрын тамхи орлож гарсан юм. Хөөрөг барих нь монголынхоос илүү манжийн ёс. манай томчуул толгойноосоо хөөрөгөө хувийн баярхал, үндэсний бахархал болгож явах ба гол төлөв хятад хийц харагддаг. Монгол хийцийн хөөрөг ямагт маш зохист харьцаат дизайнтайн сацуу хоёр бөөрөндөөам анагайн хашгирч буй хүний дүр сийлэгдсэн байна. Энэ нь Зүүнгарын 2 сая хүн амыг манж-хятадын цэрэг аймаглан устгасны өшөө хонзонгийн мөнхийн дурсгал юм.

ХҮН АМЫН ХОХИРОЛ

                Монгол улсын хүн ам 1 сая болсон нь 1962 он гэнэ. Бүүр түүр санаж байна. 2 сая болсон нь 1988 он байх. Төв монголчууд 3-н саяуулаа сая боллоо.
                600-н мянгаас 1 сая болтол 40-н жил, 1 саяас 2 саяд иртэл 26-н жил, 2 саяас Х.Монголжин охин мэндлэх хүртэл бас 26-н жил.
                1 саяас 2 сая 26-н жил,
                2 саяас 3-н сая 26-н жил.
                Энд нэг юм харагдахгүй байна уу. Социализмын үеийн хүн амын өсөлтийн хурдаар бодвол өнөө бид 4 саяулаа бужигнаж баймаар юм шиг.
                Ардын хувьсгалын дараахь ба Дэлхийн 2-р дайн дуусталхи үеийн хүн амын хохиролыг бид төсөөлж бас тайлбарлаж чадна. Эм нь сувайрч, эмээл нь хувхайрсан үе гэсэн үг бий. 1960, 70, 80-аад онуудад ч цэрэгжсэн улс байлаа. Гэхдээ хүн амын өсөлт саараагүй.
                Ардчилсан хувьсгалаар Монгол Улс ил далд сая хүний хохирол амсчээ гэсэн тооцоо харагдахгүй гэх газаргүй бишүү. Дээрх тоотой тоогүй хүн амын хохирол эрс өссөн нь нүднээ илт байсан зүйл.
                Хулганы хамраас цус гаргаагүй нь үнэн байх. Улсын баатар Э.Бат-Үүл үхэр огдой чавхдаад л гүйж явав гэж. Үгээ олж мөөр гэмээр юм манай улс төрд амны уншлага, ухаангүй сурталчилгаа болоод явдгийн жишээ нь демографийн асуудлыг ор тас мартчихаад хулгана ярьдаг явдал. 
                3-н сая дахь иргэн төрсөн далимаар Монгол Улс демографийн асуудлаа бага сага ч болов ярих ёстой байлаа. Том бага аль ч улсад хүн амын асуудал нь стратегийн төвшинд тавигддаг юм. Гэтэл ярьсангүй. Хүн ам 3-н сая хүрлээ гэхээр албан шаалтаар худлаа маасагнаж гүйсэн Ц.Элбэгдорж гэхэд өнгөрсөн жил баахан мөнгө зарж Хятадын Синьзяны ховог сайрынхэдэн торгуудыг л тойглож өнгөрлөө бололтой мэдээлэл байна. Худал гэхээсээ урьдаар шалгаж нягталж үзээрэй. Монгол угсаатны асуудал энд энэхүү Монгол Улсад шийдэгдэнэ шүү. Шийдэгдэхдээ түүхэн аугаа тэнгэрлиг арга замаар шийдэгдэнэ.

ЭХ ОРОН, ЭХ ОРОНЧИД

                 Сүүлийн жилүүдэд "эх орон", "эх оронч" гэдэг үг хараалын үг болоод хэн хүн хэлэхээс ч цэрвэж байна. Нийгмийн хөдөлгөөний санаачлагч, оролцогчдын эсрэг олон жил чиглэсэн зорилгоор явуулсан сурталчилгааны үр дүн ингэж гарлаа.
                   Ц.Элбэгдорж бичиж байна: "Хувь хүний баатарлаг тэмцэл, бодлогын шүүмжлэлийн ард мэргэн хүний хэлснээр "хувийнх нь жижиг сонирхол нуугддаг"" гэж.
                  Ц.Элбэгдоржийн "мэргэн хүн" нь Баабар гэж бага ангийн хүүхэд ч мэдэж байгаа. Таарсан таар шуудайнууд гэдэг шиг Монголын нийгмийн өмдтэй бурхан нь Баабар. Бомбо гэж даруй танихгүй аваас хэцүүдэнэ дээ энэ улс.
                  Хувийнхаа жижиг сонирхолоор баатарлаг тэмцээд, бодлогыг шүүмжлээд, цаазын хэмжээний ял заалгаад байдаггүй л юм даа. Тэмцээгүй, шүүмжлээгүйн үр дүн нь өрөнд баригдсан Монгол. Төлбөрийн чадвартай болохын тулд цаашид тэмцэх, шүүмжлэх шаардлага зайлшгүй тулгарна.
                 Одоохондоо эх орон байна. Иргэд нь байна. Эх орныхоо төлөө иргэд нь тэмцэх ёстой. Эсбөгөөс хожимдох осолтой нь илт нөхцөл байдал нүүрлээд байна. Шийдлийн гэх бачимдсан ЗГ( Засгийн газар), шинэ ЕС( Ерөнхий сайд)-ын нүдэнд минерал баялаг, уул уурхайгаас өөр юм харагдахгүй нь мэдээж ба хямралын далимаар Монгол орны газар нутаг, байгаль орчныг зандалчлан самраад сарны гадаргуу болгох чиг шугам тодорлоо.

ҮНДЭСНИЙ НЭГЭН ЗАНШИЛ

               Ардын аж ахуйтны үе юм даа. Манайд бараг 2 метр урт том цахиур буу байх. Хавар намар хотонд чоно эргээд байхул орой бүрэнхийгээр түүнийг нэг панхийлгэждөхиө өгнө. Дарь, хорголж бэлтгэхээс өгсүүлээд цэнэглэх хүртэл бөөн ажил болно. Эцэст гох дармагц гал манасхийн утаа дэгдэж, тэнгэр ниргэх мэт дуу нь хавь ойрын уул хаданд цуурайтан нүргэлнэ. Хэр баргийн зүрх зоригтой боохойнууд ч сэрэмж авдаг байсан байх. Манай хотонд чоно орсон тохиолдлыг би санахгүй байна.
                   1921 оны Ардын хувьсгал нь газарзүйн хувьд завсрын бүсийн Монгол орны байгаль орчин нэн эмзэг хэврэг болохыг эхний мөчөөс анхааруулсан байдаг. 1990 оны Ардчилсан хувьсгалын нэг лоозон ч байгаль орчны асуудалд чиглэж байлаа. Гэтэл капиталист анхны хуримтлалын аймшигт шуурга нүүрлэж Монгол орны хөрсийг орвонгоор нь урвуулж, ой хээрийг түймэрдэн устгаж, ан амьтныг хүйс тэмтрэн хядаж дуусгаад байна. Одоо үлдсэнийг авран хамгаалах нь үндэстэн оршихуйн амин чухал зорилт боллоо.
               Энэ нөхцөлд наад зах нь урт нэртэй хуулийг цуцлуулахгүйн төлөө хэдэн нөхөд Монгол заншлаар хотны захад буу тавьсан ухаантай болсон юмуу даа. Тэдэнд цаазын хэмжээний ял өгөөд дээд шатны шүүх эрхбиш арай хөнгөлсөн байдалтай. Ямар юмных нь зандалчлах байхав, заншлын дотор л хийсэн үйл. Өнөөгийн шүүх цагдаа үүнийг ойлгохгүй байх нь аргагүй.
             Харин эх орон гэж хэн хүний төрсөн өссөн газар нутгаас өөр юм бишийг хаана хаанаа ойлгох ёстой. Хотожсон шалтгаанаар хүмүүсийн сэтгэл зүрхэнд эх орон, төрсөн бууц, өссөн уул тал, хонио хариулж, адуугаа манасан гүвээ дов гэдэг ойлголт сарнин замхарч байна. Эх орон гэдэг ойлголтыг Ц.Элбэгдорж ихэд бузар муухай доромж өнгө аясаар сая хэлж бичээд үүнийгээ Сэтгэлгээний хувьсгал гэж үзсэн байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч гэгчийг энэ асуудлаар харалтгүй.
            Харин Монгол Улсын Дээд шүүх одоохондоо хараахан гэмт хэрэг болчихоогүй эх оронч гэдэг ойлголтоор асуудалд хандаж, Ц.Мөнхбаяр нарын буу тавьсан хэргийг дахин хянаж, хэлтрүүлэн үзэхийг иргэн миний биегуйж хүсэх байна. Алтны хэдэн компани, лиценз эзэмшигчдийг эс тооцвол Монголын олон нийтийн үгүй ядахдаа энгийн олонхи гол усны эх булгийг хамгаалагч Ц.Мөнхбаяр нарын асуудлыг тэдний талд шийдүүлэхийн төлөө байна. Ерөнхий сайд мессежээрээ санал асуулга явуулаад үзэж болох.

Орчин үед хамгийн үнэтэй ашигт малтмал ганцхан болсон. Энэ нь ундны цэнгэг ус. Орчин үеийн философид ганцхан шинэ баримтлал бий болсон. Байгалийг ашиглахдаа бус, шүтэхдээ гэж.

Continue reading →

ЕВРЕЙН НЭГЭН ҮЛГЭР; МОНГОЛ БА СУПЕРНЭГДЛИЙН ОНОЛ

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ БИД ЯЛАВ номоос...

               Иудаизмийн тухай нэгэн ном дараахи үлгэрээр төгсдөг юм. Даалин дүүрэн зоос ганзгалсан нэг морьтон алс замд аялж явав гэнэ. Замд нь нэгэн үерлэсэн их гол хөндөлсөв гэнэ. Аа, хэдэн зоос хаяж гарам гаргаад гаталчихъя гэж нөгөө морьтон шийдээд зоосоо ус руу шидээд эхэлж. Нэг мэдсэн зоос нь дуусаад ганцхан нь гарт нь баригдсан атал гарам байдаггүй. Мань эр айж гайхаад эргэн тойрноо хартал голын тэрүүхэн доохонд завьтай хүн байж байх юм гэнэ. Үлдсэн ганц зоосоо өгөөд гол гаталжээ.
                   Ердөө ийм үлгэр. Еврей нар зүгээр нэг дэмий үлгэр зохиож суудаг улс даанч биш. Бид яг энэ үлгэрээр яваад байгаа юм.
                     Ядуурал хоцрогдлоо гэтлэнэ гэж байдаг баялагаа хаяад эцэст нь хоосон хоцорч, дордож үлддэг жишиг байна.
                Ядуурал хоцрогдол бол манай их хурлынхан уясан мориороо гаталдаг Онгийн голын хуурай сайр биш. Энэ бол үерлэж булингартсан ноцтой их аюул.
                   Бусдад завьтай хүн хүн гол гаргах гээд зогч байсангүй. Эсвэл олж харсангүй. Бидний хувьд түүхэн төөргөөрөө тийм бирваазтай таарлаа. Энэ нь супернэгдлийн онол. Эргэн тойрноо ажиглаж олж харангуут ганц зоос шидээд л цаад эрэгт гарчих. Ганзаган дахиа хадгалчих.
                 Хамгийн багаар хамгийн ихэд хүрэхийг логик гэнэ.
                 Еврейн ухаан гэж энэ логикийг баримтлахыг л хэлж байгаа юм.
                 Бид Дунд Азийн өндөр ууланд  зунжин практик хийж явав. Нэг өдөр олон оюутан нэг багахан өндөрлөг дээр гарах хэрэг гарлаа. Гэвч өндөрлөг нь эгц босоо хана мэт харагдаж байна. Алтайд төрж өссөнийх түрүүлээд гарчихъя гэж бодлоо. Үнэхээр эгц цавчим гэж дэндүүгээс гадна ерөөс тэндхийн уулсын хажуу хүнээс өндөр халуун орны модлог бут ургамалтайг хэлэх үү. Бид бас бага ч гэсэн үүргэвчтэй явах. Дээр гарт тааралдсан юмнаас дүүжилж мацсаар байгаад ер нь түрүүлээд гараад ирэх шиг боллоо. Гэтэл оргилд хөл тавиад хартал манай курсын ганц тэрчгэр еврей байдаг маань гарч ирээд суучихсан хөлсөө арчиж байх юм. энэ надад их сургамж өгсөн билээ. Хүн бүр л уралдсан. Авиралтад  хэн хэнээ хараагүй, харах ч боломжгүй. Гэтэл нөгөө тэрчгэр л яаж ийгээд түрүүлж байгаа юм. Бусдууд нилээд хойно цухуйсан санагдана. Хагас нь буцсан байсан.
                 Он жилийн удаанд яг санахгүй байна, гэхдээ мөн тэр тэрчгэр гэж одоо бодогдоод байна. Мөн нэг удаа ууланд цуваагаар явж байтал миний өмнө явсан хүн хальтраад нисээд өглөө. Би үүргэвчнийх нь оосроос барьж авч амжсан боловч алганы арьстай хамт аваад яваад өглөө. Эгц ханан хадан хажуу руу ойж бөмбөрөөд харагдахгүй болчихиж байгаа юм. Хавцлын тээр доор Коксу ( Хөх ус  буюу Цэнхэр гол гэсэн үг) голын ус ногоорч байх боловч хавцлын хананаас харагдахгүй. Бид зогсоод чимээ чагналаа, мань нөхөр голд үйхээс өөр зам байхгүй нь тодорхой. Чимээ гарсангүй. гэхдээ их өндөрт дуулдахгүй байж бас болно. Гэлээ гээд нэг нөхрөө хавцалд үйчихээд яваад өгөлтэй биш. Тэр үеийн орос оюутнууд бараг бүгдээр арми флотод алба хаасан шкаф шиг юмнууд байх. Зюбин гэж бид хоёр их дотносодог белорусс байсан маань, энэ нэг газар тээглээд тогтчихсон байхаа, голд унасан бол чимээ цуурай заавал сонсдоно, би хойноос нь бууж харах гээд үзье гэлээ. Тэгээд Тютин билэв үү бас нэг орос нийлээд бид гурав яаж ийгээд доошиллоо. Тэгсэн ашгүй нилээд дор бяцхандэвсэг харагдаж манай нөхөр хажуулдаад хэвтэж байна. Амьд юм. Дуудсан чинь толгой дохимор аядаад дуугарахгүй юм. Уналтын хүндцөхилтөөс хэсэг ухаан алдаад багтарчихсан хэрэг. Мань нөхөр биеэ хурааж бөмбөрсөндөө л азаар амьд гарсан. Сул тавьсан бол салам цохиулаад дуусах юм. Танай судлаач бас дээрээс бөмбөрсөн чулуунд цохиулаад багтарч л байв. Эгц газраас бөмбөрсөн чулуу чалоот уналтын хурдаар ирдэг. Ууланд хэн өндөрт байна, тэр ноёлдог. Үнэндээ ууланд явахад түрүүлэхдээ бус, түрүүнд явахад аюул бага байдаг юм. Хүний хөл гараар чулуу байтугай, том хад хөдөлдөг. Би өөрөө тийм хаддээрээсээ хөдөлгөчихөөд амьсгаа зогсчихож байсан удаатай. Яг тэр газар хожим талибанууд ороод ирчихсэн тухай Оросын телевиз мэдээлж байсан билээ. Багахан боловч хүнд тулаан болсон байх ёстой.  Казахстаны цэрэг орсон сураг байдаг. Мөн тэр үед тэр хавиар нэг геологч галинит буюу хар тугалганы хүдрийн илэрц эрээд яваад байх. Гэтэл нэг өдөр Павлова гэдэг оюутан бид хоёулхнаа явж байгаад нэг асган дунд гэрийн чинээ том цул цэвэр галинит олж үздэг юм. Орой нь нөгөө геологчийг дуудаад нэг их баяртай амьтад хэллээ.Геологч нэг муу морьтой. Мориор нилээд дөхөж болохоор газар гэлээ. Мань нөхөр маргааш нь заалгаад явсан нь олсонгүй ирлээ. Дахин хоёр өдөр эрээд бас олсонгүй. Та хоёр буруу юм үзсэн байх гэж байна. Бид хоёр галинитаа нэг муу танилгүй яахав дээ. Тэгээд бид хоёр нөгөө газар луугаа явлаа. Байдаггүй. Бид хоёр ямар орой дээр гарч сууж байгаад яаж асга руу буусан, хаашаа чиглэж бууснаа яг мэдээд хэд хэд өгсч бууж үзлээ байдаггүй.Уг нь асган дунд гэрийн чинээ том хар юм сондгой хэвтэж л байсан юм даа. Бид хоёр бүр цохиж тоншиж, зурж үзээд явсан юм. Сүүлд нь олон хүн оролцож хайсан. Сураг байхгүй. Өнөөг хүртэл гайхдаг юм.Алс хэт нь нэг том юм олох дохио байсан юмуу, хэн мэдлээ гэж одоо бодогдох. Үзсэн харсан, олсон мэдсэнээ бушуухан бичээд хэвлүүлээд байхгүй бол алга болчихдог юм байна гэж тэр цагаас бодох болсон. Тиймээс нэгдсэн онолын зүйлийг түүхий түргэн чигээр ньхэвлүүлэхэд ихэд анхаарч ирсэн. Үнэндээ арай ахиухан соёлт оронд бол илүү ажил, дэмий өртөг зардалтайюм их хийсэн.
                    Ийм нэг элдэв бяцхан түүх.
                 Байгаль орчноо газрын дээрхи доорхи бүгдтэй нь цөлмөх үйл явц маань алтан зоосоо усанд шидээд дуусгахтай ав адилхан үр дүнд хүргэнэ дээ. Гачигдлын гол гэтэлгэх бирвааз тань Супернэгдлийн онол. Шууд хэлэхэд Оюу ба Таван толгой биш шүү. Та бидний хар толгой. Энэ толгойд суулгах хэрэглээний софтвер хөтөлбөр нь супернэгдлийн гэдэг байгалийн шинжлэлийн шинэ, тэр тусмаа бүр эцсийн суурь онол юм даа.
             Учир иймээс энэ номыг болгоон уншсан хэн хүн бээр санал сэтгэгдлээ бичиж ирүүлбээс тусгай ном болгон хэвлүүлж болохуйц мэт. Маргах мэтгэх юм мэдээж гарна, муу сайн хэлэх нь мундахгүй. Гэлээ гээд монголчуудын цөм бүрэлдэхүүн тулгамдсан зарим асуудлаар санал солилцох хэрэгцээ гарна. Энэ тухайд цаг алдваас судлаач буруугүй шүү гэдгээ урьдаас анхааруулсу!!!
Continue reading →

Чоно ба сэтгүүлзүй

1 Сэтгэгдэл бичих:
Чоно ба сэтгүүлзүй

Бэсүд Ч. Эрдэнэ

                Монголын утгазохиолд чонын сэдэв гүн угшилтай, өнөө ч тусгалтай, нөлөөтэй. Шинэ үеийн монголын сэтгүүлзүй чоно хамгаалах асуудлаар бага сага хөндөх болсон нь туйлын сайшаалтай хэрэг.
               Энэ мэтхэнийг эрээлэгч миний бие Монгол улсын гадаад сурталчилгааны салбарт хуучин шинэ үеийн 25 жил ажилласан нэгэн. Тэгээд 1998 онд боловуу, хөдөө томилолтоор явж ирээд “Үнэн” сонинд нэг мэдээ бичиж, дотоодын хэвлэлд бараг анх удаа хандсу гэж бодлоо. Маргааш өглөө нь “Үнэн” сонин тэргүүн нүүрэндээ, нэг нөхөр 14 билэв үү, чонын бэлтрэг суйлж хүйс тэмтэрсэн тухай мэдээг нэн бахархалтайяа бичиж нийтэлсэн байлаа. Ой гутсан, аймшиг төрсөн. Тэгээд мэдээ өгөхөө больсон.
               Геологийн эринүүд, байгалийн хувьслууд, түүхийн үеүүд, нийгмийн байгууллуудыг даван туулсаар Монгол орны чимэг, бахархал, нүүдлийн соёл иргэншлийн  гайхамшиг болсоор ирсэн сүүгээр бойжигч амьтадын баялаг их сүрэг хандгай, бугаас эхлээд хэрэм зурам хүртлээ гулууз, арьс, сүүл, чив болон ачигдаж дууссан аймшигт экоцидийн 25 жил байлаа. Үгүй ядахдаа үлэг гүрвэлийн олигтой яс ч одоо үлдээгүй. Байгаль орчин нь түүхэнд тохиолдоогүй цар хурдцаар сүйрч буй улс орон гэвэл өнөөдөр зөвхөн Монгол.
               Аймшигт экоцидийн энэ 25 жил нь өршөөлгүй геноцидийн үе бас байлаа. Нэг сая хүн амаас 2 сая хүртэл 26 жил, 2 саяас 3 сая хүртэл бас 26 жил орсон нь энэ геноцидийн цар хэмжээг харуулна. Хамраас нь цус гаргаагүй гэж Э. Бат-Үүлийн баталдаг үхэр огдой, үлийн оготно л өсч үржсэн байх.
              Энэ бүх үгүйрэл сүйрэл, хэлмэгдэл золиосын эцсийн үр дүн нь өнөөдөр төлбөрийн чадваргүй гуйланчилсан Монгол Улс.
              Одоо үлдсэн нь газар нутаг, хэвлийн баялаг. Уур амьсгалын дулаарал, хуурайшлын мөчлөг, Монгол орны завсрын эмзэг байгаль орчны нөхцөлд уул уурхайн компаниуд цөлжилтийн олон зуугаас хэдэн мянган голомтыг гадаадын хөрөнгө оруулалт гэх бас л өр зээлээр үүсгэхээр ухаан жолоогүй шүлэнгэтэн байна. Газрын тухай хуулийн төсөл нь хэрэгжвээс Монгол Улсын ирээдүйн оршихуй ерөөс лөөлөө болох нь тодорхой.
               Аливаа үндэстэнд үндэсний эрхэмсэг оршихуй гэж нэг ойлголт байдаг юм. Энэ бол үндэстэн оршин тогтох суурь тулгуур нөхцөл. Ахуйн оршихуйд дулдуйдах нь мөхөхийн удиртгал нөхцөл болдог жамтай. Мөхлийн үйл явц түргэн, нэг хоёр үеийн дотор ч тохиолдоно. Монгол Улс экоцид, геноцидийн нэг бүтэн үеийг өнгөрөөгөөд байна. Үүнтэй холбогдон нэн ноцтой нь юув гэвэл, ардчилал, зах зээл гээчийн 25 жил нь боловсролын навс уналтын үе бас байснаар энэ үес төрж өссөн манай залуу үед монгол угсаатны оршихуй, дэвшихүй, хөгжихүйн үндсэн асуудлуудаар ойлголт өгч, сонирхол төрүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэхэд маш бэрхшээлтэй нь нэгэнт илт байна.
              Аль ч улс оронд ямар нэг шалтгаанаар “алдагдсан үе” тохиолддог. Маоист Хятадад тохиолдсон. Орост манайхтай адил тохиолдоод одоо хоёрдахь үеээ тавиад туучихгүйн төлөө бүх хүчээр чармайж байна. Учир нь, дахиад нэг үеийг боловсролгүй алдваас ОХУ гэдэг их гүрний асуудал унтрана. Монгол маань Гүүглээр их үсрээд шар мэдээ, улстөрийн хийрхэл, хэрүүл уруул, ерөнхийдөө гэвэл дэлхийн баячуулын балаг, топ-моделиудын өгзгийг түүж харснаас цааш боловсролгүй менежер, хуульч, сэтгүүлчдийн гэх мэт бас нэг үеийг бэлтгэвээс үндэсний тусгаар тогтнол, угсаатны оршихуй ганхана. Боловсрол хариуцсан сайд залууг юугаараа “Оны шилдэг залуу”-гаар шалгарсныг хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслээр хөөж үзвээс, нэг их хичээж гэнээртэй дуулсан бичлэг Интернетд байхаас өөр шалгарсан гавъяа оролцоо огт алга. Одоо Ерөнхий сайд нь хип-хопдож халаах болуужин гэмээр дампууралд нийгмийн сэтгэхүй умбажээ. Нэг Ерөнхийлөгч нь одоо титэм үг гэж хөвөргөөд салахаа больсон. Өнөөгийн Ерөнхийлөгч нь цэцэн мэргэн үгийнхээ ботийг хэдийнэ хэвлэчихсэн харагдсан. Үг хэл дагнаж, үйл хөдлөл орхигдсон нь өнөөгийн дүр зураг, ирээдүйн дампуурал.
                Дашрамд, “Утгазохиол, урлаг” сонин онч мэргэн үг (афоризм)-ийн “Билиглүүн бичээс” уралдаан зарласан байна. Афоризмаар алдаршсан хүмүүс дэлхийд 5-6-аас илүү гэхэд 10 хүрэхгүй. Гэхдээ том хүмүүс афоризм төрлийн зүйл олон цөөн үлдээсэн байх нь нийтлэг. Эйнштейнээс хамгийн алдартай нь “Хоёр хязгааргүй байна. Ертөнц хязгааргүй, хүний тэнэг бас хязгааргүй, гэхдээ ертөнцийн хязгааргүйд эргэлзэж болно” гэсэн хэллэг.  Афоризмыг зориуд зохиосон нь байхгүйтэй адил ховор. Амьдралын туршлагаа эгзэгтэй урнаар эрсдэлтэй товчилсон нь “Билиглүүн бичээс” гэлтэй юм. “Нахиу хамартай хүн Монгол Улсын Ерөнхийлөгч байх ёсгүй” гэж миний нэг танил агсан туршлагаараа хэлсэн нь миний санаанд үлдсэн эгзэг, эрсдэлтэй афоризм юм. Бивээр “Монгол Улсын Ерөнхийлөгч хүзүүгүй хүн байж болно. Харин хүзүүнд нь залгаастай хохимойд нь уураг тархи заяасан эсэх нь асуудал” гэж бодит туршлагадаа тулгуурлан хэлээд дурдсан уралдаанд дээгүүр байр горилмоор байна. Яагаад Эйнштейн хүнийг хязгааргүй тэнэгээр нь дуудах болов? Шинжлэх ухааны бүх түүх нь хүн гээч амьтны суу билгийг бус, чухам тэнэг мунхагийг харуулдаг логик хуультай юм. Энэ түүхийг л товчлоод хаа нэгтээ санаандгүй хэлчихсэн хэрэг. Эхлээд л тэнэг балай юм биш бол тэнд нээлт байхгүй гэж Эйнштейн бас хэлсэн нь шинжлэх ухааны хөгжлийн хууль. Өөрөөр хэлбэл, “Аливаа нээлт ямагт тэнэг асуултын хариулт байна” гэж хүмүн төрөлхтөн надаас өмнө мэдэх боловч яг таг ингээд афоризм хэлчихсэн нь үгүй бололтой.
              Хээрийн боохой, гэрийн нохой байна. Зөвхөн нохойгоор шог зураг хийдэг зураач А. Батбаярын ном шинэ сонин үзэгдэл болж оршив. Түүний тайлбарлалтгүй нэг зураг.
                 Урлаг бол үндэсний зөн хэмээнэ. Зөн гүйж, совин татаагүй бол урлаг гэж хуулбараас цаашгүй зүйл. Монгол банхар агуу том булуу олж зуугаад ирнэ гэсэн зөн билиг шог зураач А. Батбаярт төржээ. Тийнхүү яаж яваад, юу олоод ирсэн тухайд энэхүү сонин дахь миний түрүүчийн өгүүллүүдэд бий. 
                     Ц. Элбэгдоржийг нохой гэвэл муу нохой. Дэвэн дэлхийгээр яс горьдон худал хэнхэглэн гүйх боловч хувьдаа бэлэг цуглуулснаас өөр бүтээсэн юм үгүй нь нэг хэрэг гэхэд жинхэнэ монгол банхарын дааж ядан зуугаад ирсэн аугаа түүхэн булууг Монгол Улсын Үндсэн хууль ёсоор харж маналцаад сууж мэддэггүй монгол сэтгэлгүй золбин санаат нохой. 

Зян Руны “Лан Түтэн”

              Дэлхий даяаршаад ганц том тосгон болчихсоны жишээ хэлье. 1990 оны цагаан морин жил Англид суралцаж ахуйд манай нэг багш Пол Ниблок, манай нэг найз чамтай уулзана гээд байх юм, уулзахыг бодоорой гэж хэдэн ч удаа хэлсэн юм.  
              Тэр найз нь хэн юу болохыг хэн мэдэхэв, сураггүй л байлаа. Гэтэл сургуулиа төгсөөд Уэльсийн нийслэл Кардиффаас Лондонд ирж Элчин сайдын яамнаа ортол мань нөхөр намайг тэнд хүлээгээд сууж байсан нь английн нэрт сэтгүүлч Жаспер Бекер юм. Таны надтай уулзах хэрэг зориг юусан бол гэтэл, би Монголд очмоор байна, хэр баргаараа судлаад нэг ном бичих бодолтой, намайг очиход тусалж үзээрэй гэх юм. За даа, очсон хойно тань харагдах байлгүй дээ, би хойноо эзэнгүй орхичихсон хөлтэй хөлгүй хоёр хөгшиндөө санаа зовох, бушуухан харихаас өөр юм одоохондоо толгойд алга, Монгол ч хэцүү л байгаа сураг чимээтэй энэ тэр гэлээ. 
              Ялигүй хожим 1991 оны эхээр Жаспер Бекер хүрээд ирлээ. Нэг унаа, нэг хэлмэрч хэрэгтэй гэнэ. Унаа нь өдрийн 35 ам. доллар, хэлмэрч нь 50 доллараар гадаадынханд үйлчлэдэг тариф тогтоод байв. Энэ надад үнэтэйдээд байна, хямдруулаад унаа, хэлмэрч залгуулж үзээч гэж гуйх юм. Яая гэхэв, МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал ганц УАЗ-аа, сайн англи хэлтэй ганц хүнээ өгөөд явуулчихлаа. Мань Бекер хот хөдөөгүй нилээд явж бичсэн “The Lost Country” нь шинэ Монгол Улс мэндэлж буй тухай дэлхийд гарсан анхны ном юм.
              1967 онд буюу монгол-хятадын харилцаа Сюй Шүжяны цэрэг Хүрээнд цөмрөн ирэхээс арай наахнуур муудсан цаг үед  Монголын Ардын армийн Мото-буудлагын тусгай 2-р батальон Чойбалсанд шилжин байрлахад үүнийг эрээлэгч шинэ цэрэг байв. Мөн тэр жил Зян Рүн гэх хятад залуу Хятадын “Соёлын хувьсгал”-ын илгээлтээр Өвөр Монголын малчин айлд урилгагүй зочноор ирж суурьшжээ. Тус тусын илгээлт өвөрлөн сөрөгцөн зогссон бид хоёрыг их үсрээд таван өртөө газар л зааглаж байсан дүр зурагтай. 
              Хожим 1997 онд миний бие Бээжинд сурвалжлагчаар суухуйд Жаспер Бекер Хонконгийн “South China Morning Post” сониныг мөн Бээжинд төлөөлж таарсан юм. Энэ сонин, түүний сурвалжлагч Бекер нь Хятадын талаархи мэдээлэл, дүн шинжилгээний маш томоохон эх сурвалж байсныг хэлэх хэрэгтэй. Тэр үес улс орнууд Хятадад суулгах томилолтдоо ихэд анхаарч байсны улмаас олон улсын томоохон сэтгүүлчидтэй чухам Бээжинд уулзаж учрах, мэдээлэл, прогноз солилцох боломжтой байлаа. Хятадыг Орос, Монгол лугаа ардчилж хэзээ ч болохгүй гэсэн миний үзэл бодолд Барууны сэтгүүлчид эхлээд ихэд дургүйцдэг байсан бол төдөлгүй, чинийх ер нь зөв юмшиг, гуравдахь зам гэж байж болохгүй гэх газаргүй харагдаад байх чинь гэх болсон.  
             Тэгсээр мөнөөх Зян Рун хэмээгч боловсролгүй ч биш байлтай хүн өвөрлөгч ахуйд олон жил хоол хороож, өлсгөлөнг гэтэлснээ бодолхийлэн бичсэн “Лан Түтэн” ном нь хятадын уранзохиолд шинэ үзэгдэл болсноор дэлхийд ч багагүй нэрийг олсон сураг гарав. Зян Рун англи хэлээр орчуулагдсан номоо Жаспер Бекерт гарын үсэгтэй дурсгажээ. 

                    Тэр номыг Бекер түүний танил сэтгүүлч Б. Лутаад өгснийг би түр авч уншсан хэрэг. Эртний уламжлалтай хятадын утгазохиолоос шинэ сэргэг сэдэв сэлт хүлээж байсан дэлхийн сонирхолд нийцсэн роман болсон шалтгаанаар санаандгүй нилээд нэрд гарсан зохиол. Роман гэх боловч нуршууг нь хасвал муугүй тууж. Нуршуу нь ерөөс хятадын утгазохиолын нэг онцлог гэлтэй ч юм. Чухам хятад уншигчиддаа бол ямар нэг юм гүнзгий бодуулах хэрийн зохиол. Гадаад талдаа бол ямар боловч наад зах нь монгол угсаатны Бөртэ-Чинуа онгон сүлд тотемын нэрийг таниулж, цаашлаад байгаль ертөнц, хүн амьтны оршихуйн нарийн ширийн учир начрыг цухас боловч хөндсөнөөрөө анхаарал татсан нь аргагүй юм. 
                   Мао Зэдуны “Соёлын хувьсгал”-ын үед “улаан хамгаалагчид” нь өвөрмонголчуудыг барьж аваад толгойгоор нь галтай шавар пийшинд шургуулж яргалдаг тухай олон улсын зарим радио станц мэдээлэхийг би хоёр чихээрээ сонссон удаатай. Яаж байгаа юм бэ гэхээр, монголуудын хөлдүү толгойг гэсгээж байгаа юм гэдэг байжээ. Үүнтэй харьцуулбал монгол зан заншил, ахуй соёлын зүйлд хандсан Зян Руны ном нь Хятадын соёлын хувьд гарсан бараг хувьсгалын хэмжээний үзэгдэл ч гэж үзэж болох талтай.
                  Нөгөөтэйгүүр Хятадын эдийн засгийн өсөлт ба түүний байгаль орчны хор хөнөөл эвлэршгүй шатандаа тулсан нь нууц биш нөхцөлд асуудлыг гүн гүнзгий талаас нь урансайхны сонирхолтой аргазүйгээр авч үзэх нийгмийн захиалга бий болсон нь мэдээж. 
                 Иймэрхүү шалтгаанаар Хятад улс 30 хол гаруй ч юмуу сая доллар зарж үрж, гадаадын нэрт найруулагчийг урьж залж кино бүтээсэн нь цахар аялгаар орчуулагдан Монголд гарч эхэллээ гэнэ. Үзсэнгүй болохоор хэлэх юм алга. Трейлерыг нь харвал том найруулагчийн гар хөл мэдэгдэм бололтой.  
                 Монголчууд бид мега төслийнхөө хар нүүрс хэмлэсээр хожим хэмжээгүй  баяжицгаан гадагшаа нутаг сэлгэн арилах байлаа ч одоо уламжлалт онго сахиус саарал чоно тэргүүтэн ан амьтнаа барж идэн хөлдүү толгойлохоо  болимоорсанж. “Чонон сүлд” кино нь зах зээлийн хомхой шуналыг бага ч атугай хазаарлах, нийгмийн цэвдэг сэтгэлийг ялигүй ч атугай уяруулахад  нэмэх болох биз хэмээн найдна.



Continue reading →

Байгалийн цогц

0 Сэтгэгдэл бичих:
Canis lupus Linnaeus

Бэсүд Ч. Эрдэнэ

Байгалийн цогц

                Соёлжиж иргэншсэн өнөөгийн хүн уншиж танилцсан, үгүй ядахдаа дам сонссон байх ёстой 15 ном бий гэх ба чухам ямар 15 ном болохыг хүмүүс өөрсдөө мэдэхийн тулд 1500 ном унших ёстой болдог гэсэн үг бий.
                Ер нь бол түүхэн алдартай номын тоо 15 дотор багтах тун магад. Үнэнхүү аугаа их судалгаа, нээлтийг шүүж тунгаахул гарын арван хуруунд багтаад ирэх байдал бий. Ямар боловч Карл Линнейн “Байгалийн цогц” хэмээх аврага бүтээл 15-д ч, 10-т ч орно.

                1758 онд бүрэн хэвлэгдсэн энэ номонд амьтан, ургамлыг ангилах шинжлэх ухааны онол, аргазүйг анх боловсруулж, амьтны 4400, ургамлын 7700 төрөл зүйлийг ангилан тодорхойлсон байна. 
                   Монголын үндэсний онго сахиус домогт Бөртэ Чину-а нь шинжлэх ухааны нэрээрээ Canis lupus Linnaeus бөгөөд нэрт судлаач А. Г. Банниковын “Млекопитающие Монгольской Народной Республики (Монгол орны сүүгээр бойжигч амьтад)” хэмээх суурь бүтээлд чонын судлагдахуун олон нүүр эзэлж анх тоймлогдсон юм. Ер тухайн үедээ Монгол орны иж бүрэн судалгааг ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн Монголын комисс эхлүүлэн өрнүүлэхэд нөр их хүчин зүтгэл гаргаж, судалгааны материалаа нэн өндөр түвшинд боловсруулан хэвлэсэн нь өнөө ч Монгол орны байгальд холбогдох бүхий л сэдвээрхи нэвтэрхий толь хэвээр байна. А. Г. Банниковын 1954 онд хэвлэгдсэн том ном гэхэд Монголын комиссын бүтээлийн 53-р боть юм. 
                  Хүн ба чонын харьцаа буурал эртнийх. Түүхийн өмнөх гэж утгазохиолд хэлдэг тэр эрт үеийнх. Хүн ба чоно дулаан агуй оромж булаацалдан хамтран амьдарч асан үед анх гэршүүлсэн амьтан нь чоно болж, нохойн төрөл зүйл үүссэн байдалтай. Орос Алтайд 35000 жилийн өмнөх нохойн яс олдсон мэдээ бий.
                   Энэ үүднээс алтай угсаатны чоно онго эрхэмлэх ёс түүхээр нөхцөлдсөн нь илэрхий. Ер нь бол монгол угсаатан чоныг, тюрк угсаатан нохойг эрхэмлэх байдлаар алтайчууд ялгарсан байдаг. Тюрк угсаатны түүх соёл ба нохойн холбоог казах-оросын нэрт яруу найрагч Олжас Сулейменов ихэд тодруулан судалж нийтэлсэн бий. Орост ногай-татар үндэстэн байх ба ногайчууд нь өөрийн нутаг дэвсгэргүй үлдчихсэн ганц үндэстэн болов. Ийм зуйгуул үндэстэн бий нь Орост багагүй хүндрэлтэйг тэмдэглэж байна. Тухайн үедээ ногайчуудыг халимагууд дарсан түүхтэй. “Ногай” нь ”Нохой” л доо.
         Хүн, чонын харьцаа бас хүндрэлтэй, зөрчилтэй. А. Г. Банниковын зөв зүйтэй тэмдэглэснээр, Монгол орон бол чонын онцгой тархацтай нутаг. Нөгөө талаар Монгол маань мал аж ахуйн орон. Чоно, хонь, хүн гурав яаж ийж зэрэгцэн оршсоор ирсэн байна. Банников “Современная Монголия” сэтгүүлээс (хожим англи, орос хэлээр гарах болсон энэ сэтгүүлийг 1980-аад онд миний бие эрхэлж асан удаатай) эшлэн тэмдэглэхдээ, 1929-1930 онд хээрийн боохойн аманд 4000 тэмээ, 23000 адуу, 22000 үхэр, 177000 хонь, 28000 ямаа хоол болсон байна. 
            Нөгөө талаар, 1909 онд монголчууд 121400 чонын арьс экспортлосон нь рекорд үзүүлэлт байх. 1908 онд Хаалганд 120000, Хиагтад 1314 ширхэг чонын арьс гаргаж байжээ. 
                Ардын хувьсгалын дараахи үе гэхэд 1927 онд 9900, 1931 онд 7840 арьс гэх мэт бэлтгэж гадаадад гаргасан нь ерөнхийдөө дундаж тоо. 1930-1940-өөд оны байдлаар авч үзвэл, хамгийн олон чоно алж, арьсыг нь бэлтгэдгээр Увс, Дорнод, Өвөрхангай, Завхан, Архайгай  аймгууд эхний байруудыг дараалан эзэлж байсан статистик байна. Хуучин үед Архангай аймгийн Хашаат сумын хоршооны дэлгүүрт үлгэрийн том чонын арьс зарж байсныг санах юм. Энэ нь Банниковын тодорхойлсон чонын зарим үнэт дэд төрлүүдийн нэг байсан болов уу. 
                Шинэ үед чонын гулууз махыг вагон вагоноор ачиж экспортлох болов. Хэдэн жилийн өмнө юм, Улаанбаатар төмөр замын төв буудлын өмнө чоно, зээрийн гулуузыг холиод өрж хураасантай таарсан. Бодвол, Хятадад гаргахаар хөдөөнөөс ачиж ирснийг цагдаа хураасан нь тэр байх. Нүд хальтирмаар муухай юм билээ. 
              Ер шинэ үед Банниковын номонд орсон Монгол орны сүүгээр бойжигч амьтдыг хүйгээр нь хядаж, Хятадад экспортлосоор энэ их өргөн уудам газар нутаг маань ан амьтангүй хувхайрч гүйцлээ. Хятадыг чонын мах тэргүүтэн юугаар ч цатгаж дуусах арга хэзээ ч байхгүй. Монголд мөхөл учрах аюул энэ талаас нэг нигууртайг санах цаг болсон баймаар.
                   Гэтэл Байгаль орчны яам нь энд тэнд ор мөр төдий үлдсэн хэдэн аргаль угалз, янгир тэхийг өршөөлгүй устгах шийдвэр гаргаж суудаг байна. Ирэх сонгууль хүртэл түр хугацаанд сайдаар суусан бизнес авгай нь турж үхэхдээ тулсан хэрэг үү. Ерөөс агнуурын зөвшөөрөл өгөхийг хуулиар чандлан хориглох ёстой. Хангай, Хэнтийд амь тээж үлдсэн ганц муу үнэг (Vulpes vulpes Linnaeus)-ийг мэдрэлийн өвчтэй нэг нөхөр алахаар амь тавин хөөгөөр БХЯ-ы ганц нисдэг тэргийг сүйрүүлсэн нь Монголын нийгмийн сэтгэл мэдрэлийн эрүүл ахуй бүхэлдээ ноцтой, нэн осолтой алдагдсаны баримт, баталгаа юм.


Continue reading →

Labels