Ч.Эрдэнэ: Ядуу улсад хамгийн ашигтай бизнес улс төр

0 Сэтгэгдэл бичих:

www.superunified.org
-Бусад нь буруу замаар яваад байна гэж үү?

-Нөгөөдүүл чинь шууд сөрөг талаас дарах өөрийн явцуу ашиг сонирхлыг бодоод байдаг. Ядуу улсын нэг аюул бол байгалийн хууль байдаг. Ядуу улсад хамгийн ашигтай бизнес улс төр. Реалполитикийн үндсэн теором бол энэ. Одоо тэгээд хар л даа. УИХ-д сууна гэдэг ерөөсөө л бизнес шүү дээ. Өөрийнхөө компанид тендерээр юм авах. Төсвөөс мөнгө хуваарилуулах. Баян улсад бол парламентад орно гэдэг лайны ажил. Улс орны төлөө хариуцлага хүлээгээд баахан хуралдаад. Хэн хүнд ойлгомжтой. Надад бас таньдаг шударга бизнесмэн байдаг.
Тэд нар ярьж л байдаг юм. Өөрөө очоод УИХ-д суудаггүй юмаа гэхэд тэнд компанийнх нь нэг лобби суух хэрэгтэй. Эдийн засгийн хууль үндсэн теором нь ийм юм даа. Их хуралдаа очиж л гол бизнесээ хийх ёстой. Эндээс яаж гарах вэ гэхээр эдийн засаг нь баяжих, эдийн засгийн өсөлт, эргэлт бий болох хэрэгтэй. Тэгтэл өнөөгийн стратегийн судалгааны эцсийн дүгнэлтийн аюул нь юу вэ гэхээр өнөө хоцрогдоод ядуурсан улс үсрэнгүй хөгжих ердийн арга зам байхгүй.

Хаалттай. Энэ Оюутолгой, Тавантолгой чинь ердийн арга зам. Ази, Африк байтугай Америк энэ шатыг чинь өнгөрөөд явчихсан хамгийн ердийн зам. Ашигт малтмал олборлоод баяжих байсан бол ЗХУ баяжихгүй яасан юм бэ. Болдоггүй байхгүй юу. Тэгэхээр ер бусын зам хэрэгтэй. Буш ерөнхийлөгч үе залгамжилсан эцэг, хүү байв. Муу биш юм. Үе залгамжилсан засаглал муу хэлбэр огт биш.
Эцэг нь ерөнхийлөгч байхдаа асар их юм үзэж харж туршлага хуримтлуулаад тэр бүх хуримталсан үзэл санаа, туршлага чинь хүү дээр нь очихоор заавал нэг юм болж хувирч байгаа юм. Америк ерөөсөө хүү Буш ерөнхийлөгчийн үед эргээд харж байгаа юм. Америк бусдад асар их тусламж үзүүлсэн. Монголд гэхэд шинэ тогтолцооны эхэн үед жилд 10, 11 сая ам.доллар өгч байсан юм. Гэтэл ХХ зуунд Америкаас үзүүлсэн бүх тусламжийг эргээд харсан чинь дэлхий дээр үлдсэн юм юу ч байхгүй. Юу ч байхгүй нь нэг хэрэг. Тусламж үзүүлсэн нь үнэн.
Гэтэл нөгөө тусламж нь Америкт бүр муу нэр өгөөд үлдчихсэн. “Америкийн тусламж гэж хэрэггүй юм байдаг юм. Манай дарга ноёдыг хахуульддаг мөнгө байхгүй юу” гэж. Үнэхээр 1990 оноос хойш жил болгон Монголд өгч байсан 10, 11 сая доллар хаачсан. Хэн авсан юм бэ, юунд хэрэглэсэн юм бэ бүү мэд. Монголд юу үлдсэн юм бэ?
Дэлхий даяар ийм. Тэгэхээр бага Буш ерөнхийлөгч бодсон. Америк огт тусламж үзүүлэхгүй гээд гэнэт гараа хумихаад суучихаар чинь нэрд муухай. Наанаас нь НҮБ та нар тусламж үзүүл гээд шахаад байдаг. Тусламжаа юм болгохын тулд ерөөсөө ядуу буурай, хөгжөөгүй орнуудыг гэрээгээр ажиллуулах хэрэгтэй. Ажиллах юм нь юу байгаа юм бэ гэж бодсон. Ядуу орнуудын ганц байгалийн нөөц түүхий эд бол уураг тархинд буй бор бодис. Тийм учраас Мянганы сорилын санг зарлаад ерийн зам хаалттай.
Ер бусын сайхан шийдлүүдийг олоод ир. Өөрийнхөө улс орон байтугай дэлхийг дэвшүүлэх, хөгжүүлэх шийдлүүдийг олоод ирвэл бэлэн мөнгийг аманд чинь багтсан тоогоор өгье гэсэн. Манайх нэг юм цэргийн ажиллагаанд оролцож байгаа энэ тэр гээд төмөр замд хөдөлгүүр авья гэсэн бүтэхээ болио биз дээ. Тэгээд эмнэлэг, боловсрол руу нэг жаахан жаахан юм ороод байгаа биз дээ. Уг нь олигтой ерөнхийлөгчтэй Монгол хүн дэлхийд гайхуулах онол хийж гэдэгт итгэсэн бол англи хэлээр бичсэн хар том номыг маань Обама дээр барьж ороод эхний ээлжинд 5 тэрбум хэрэгтэй байна.
Хархоринд олон улсын нэгдсэн онол технологийн хүрээлэн байгуулна гэх байхгүй юу. Обама ерөнхийлөгч чинь 9 зүйлтэй шинжлэх ухааны программыг өөрийнхөө гол программ болгож дэвшүүлсэн. Иймэрхүү юмнуудыг манай төр засгийн түвшинд мэдэж гадарлах хүн алга. Мэдэж гадарлах хүнгүй байгаа нь учир байгаа юмаа.

МАНАЙ УЛСЫН УДИРДЛАГАД ТЕХНОКРАТ БОЛОВСРОЛ, МЭДЛЭГТЭЙ ХҮН ШААРДЛАГАТАЙ

-Энэ бүхэн явж явж төрийг удирдаж байгаа хүмүүсийн чадамжтай холбогдоод байнаа даа…?

-Ерөөсөө орчин үеийн улс орны удирдлагуудад технократууд их хэрэгтэй болсон. Хятадад ялгаагүй. Шанхайн үндсэндээ инженер улсууд дээшээ гараад ирсэн.
Технократ сэтгэл зүй, арга барил, технократ боловсрол, түүнээс үндэслэсэн улс орныг жолоодох технократ мэдлэг, боловсрол хэрэгтэй байна. Оросын Путинг хар л даа. КГБ-ийн нэг офицер. Энэ хүн чинь стратегийн бөмбөгдөгч онгоц жолоодоод явдаг. “Су” гэдэг хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоцыг жолоодоод явчихдаг. Хятадууд түүнийг үзээд бүр бахархаж сүйд болсон байгаа юм. Ийм удирдагчтай болохсон гэж. Наад улс орноо удирдах нь дараагийн асуудал.
Тийм чадвартай, технократ. Төрийн толгойд боловсрол, чадвартай, технократууд гарч ирэхэд юмыг засч өөрчилдөг юм байна гэдэг нь практик дээр харагдаж байна. Манайд чинь менежер, хуульч, манай ерөнхийлөгч чинь цэргийн сэтгүүлч л гэж байгаа. Ядаж тэр ажлаа хийгээгүй. Сэтгүүлч чинь бас хийгээд явбал асар их туршлага хуримтлуулдаг. Зүгээр л баахан лоозон ярьж байгаад гараад ирсэн хүн чинь юу мэдэх юм бэ.
Саяын ярьдагийг чинь ерөнхийлөгч нарт яриад л байсан. Ухаж ойлгохгүй хүн чинь зайлуул чихний хажуугаар нь өнгөрөө биз. Инженер сэтгэлгээтэй хүн бол шал өөрөөр хүлээж авдаг. Ер нь дараагийн ээлжинд төрийн толгойд технократуудыг дэмжиж гаргахгүй бол дандаа хуульч, орчуулагч, зохиолч, сэтгүүлч гээд явж болохгүй нь.

-Цаг хугацааны хувьд Монголчууд сэргэх үе нь болоод байна гэж Та үзээд байгаа. Цаг хугацааны давтамжаа яаж гаргасан бэ?

-Дэлхийн байдалд чинь 1984 оноос эрс өөрчлөлт орлоо шүү дээ. Хүйтэн дайн дууссан. Социалист систем тэр чигээрээ байхгүй болсон. Бүх нийтээрээ капитализмд орсон. Ардчилсан хувьсгал ялсан юм. Үүнийг 1984 оноос өмнө улсууд урьдчилж хэлсэн. Дэлхийн бүх байдал өөрчлөгдөнө гэдгийг геофизикчид тооцсон. Тэгээд би хараад байлаа. 1984 оноос юу болох юм бэ, тооцдог арга нь юу юм бэ гээд л.
1983 онд Л.И.Брежнев нас барсан. Социалист лагерийн том удирдагч нь өнгөрсөн. Андропов гарч ирээд хуурай хууль зарлаад л архи дарсыг зарахаа больсон. Горбачёвын өөрчлөн байгуулалт гарч ирсэн тэр үйл явц нь ардчилсан хувьсгал болоод дэлхийн нийт өөрчлөгдлөө. Дэлхийн дулаарал бас тэр үеэс эхэлсэн. Цаг уурын өөрчлөлт экологийн сүйрэл тэр үеэс ихтэй. Тэр мөчлөгийг геофизикчид тооцдог аргатай юм.

-Яаж тооцож гаргасан юм бол?

-Тэр арга нарийн. Технократ түвшинд ойлгож мэддэг зүйл. Энэ аргачлаар би тооцож үзсэн. Гарцаагүй Монголын дахин сэргэлтийн үе. Хүсэл мөрөөдөл, үлгэр домгийн зүйл биш. Тооцоонд үндэслэсэн зүйл. Асар өндөр нарийвчлалтай тооцдог. Нарны системийн хөдөлгөөнтэй холбоотой. Нөгөө хүн гэж амьтан чинь байгалийн үзэгдэл. Хулгана, жоомтой яг адил. Байгалийн мөлчлөгүүд, нарны системийн процессууд хүнд нөлөөлдөг. Хүний хамгийн том алдаа бол өөрийгөө байгалиас дээгүүр тавиад байдаг. Нэг л их сүрхий амьтан өөрөө бодож боловсруулаад түүгээрээ яваад байгаа юм шиг.
Түүн шиг худлаа юм байхгүй. Байгальд захирагдаад явж байгаагаа мэдэх хэрэгтэй. Тэр мөчлөгийг чинь өгч байгаа. Зөв ухаан зарах юм бол байгалийн мөчлөгт нэгдээд яв. Энэ тухай Эйнштейний үг бий шүү дээ, “Тухайн нөхцөлд ямар чиг шугам байгаль нийгэмд яваад байна вэ тэрэнтэй аль болох паралель яв. Хэрэв паралель явахгүй огтлолцоод, огтлолцсон өнцөг нь бүр их болоод байх юм бол өөрөө л байхгүй болно” гэж.
Яагаад гэвэл наана чинь байгалийн чиг урсгал тодорхой болоод том урсгал явж байна. Одоо зүй нь миний хэлээд байгаад сүрхий үнэмшихээсээ илүү ер нь монголд байгалийн мөчлөг ирсэн гэдгийг ойлгоод явахад болно. Би заримдаа гудамжинд жирийн танихгүй хүнтэй таараад Монгол дэлхийн төв болно, бид дахин сэргэж дэлхийн төв болно гэхэд “Өө цаг нь болсон” гээд зүгээр хэлээд өнгөрдөг хүн байдаг юм.

СОЁЛ ИРГЭНШЛИЙН ШИНЭ ХУВЬСГАЛ БОЛНО, БОЛОХООС Ч ӨӨР АРГАГҮЙ

-Таны энэ «Супер нэгдлийн онол”-ын ач холбогдол, Монголд юу авч ирэх юм бэ? Тодорхой хугацааны дараа ямар түвшинд хүрэх вэ?

-Дэлхий нь аваад хэрэгжүүлбэл дэлхийд соёл иргэншлийн хувьсгал болно. Болохоос өөр арга байхгүй. Хүний бодож санадаг бүхэн эрс өөрчлөгдөнө. Хэрэв энэ онолыг дэлхийн энгээр түгээгээд зарлаад өгчихвөл монгол үндэстэн дэлхийн төв байсан юм байна. Дахиад түүх давтагдлаа. Ёстой дэлхийд 1 дүгээр үндэстэн мөн юм байна гэдэг үндэсний рейтинг чансаа өсч эхний байрт гарна даа. Зарж иддэг юм чинь рейтинг чансаа. Одоо манайх НҮБ-ын жагсаалтаар 120 дугаар байрт явж байна. Түүнтэй маргах арга байхгүй.
Тэр чинь тодорхой бодит үзүүлэлтээр гардаг юм. Бидэнд Монголын түүх гэдэг юм чинь халаасны 50 оноо шууд өгч байгаа юм. Тэр халаасны 50 оноон дээр дахиад 50 оноо нэмэхэд 100 оноотой болно. Тэгээд рейтинг чансаагаараа эхний эгнээнд жагсана. НҮБ жагсаана уу, байна уу хамаагүй. Бүх дэлхийн хүн амын сэтгэл зүйд энэ Монголчууд үнэхээр яаж ч болохгүй улс юм байна гэж. Жүүдүүдийг хүлээн зөвшөөрдөг.
Алаад, устгаад л байна. 10 сая энд тэнд үлдчихээд, тодорхой шийдвэрлэх салбарт ноёлох байр суурьтай явж ирлээ. Дэлхийн эдийн засаг, улс төр хэдэн Масонуудын гарт л байна шүү дээ. Масонуудын ард чинь 72 еврей байдаг л гэдэг. Тэр 72 еврейг хэн ч мэдэхгүй. Дараагийн ээлж нь биднийх. Бурхнаас сонгогдсон жүүдүүд хийдгээ хийжээ. Одоо дээд тэнгэр заяат Монголчуудын ээлж ирлээ гэж ойлго. Дээр байгаа нөхдүүдээс өгч байгаа өгөгдөл.
Миний номыг унш. Ном дотор хоёр зураг бий түүнийг сайн ажигла. Энэ хүн яг юу яриад байгаа юм бэ гээд анхааралтай унш. Ер нь хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч өрсөлдөөн. Тэр өрсөлдөөнд улс, үндэстэн бүхэн оролцож байна. Хэрвээ оролцохгүй бол нөгөө улс үндэстэн чинь хоцроод мөхчихнө. Өрсөлдөх чадвар гэдэг бол амьдрах чадварын нэг нэр. Одоо дэлхийд өрсөлдөж байгаа ганц юм чинь “Супер нэгдлийн онол”.
Шинжлэх ухааны шинэ суурь онолыг хэн олох вэ гэдэг өрсөлдөөн дэлхий дээр явж байгаа. Америк бол гүйцэгдэшгүй, Хятад дэлхийг бүрхэж аваад нам дарна. Тэгвэл Монгол оллоо. Монголд олдсон нь учиртай, огт тохиолдлын зүйл биш. Тэр дээрээс өгч байгаа өгөгдөл. Энд дашрамд хэлэхэд Хятадаас надад ирсэн имэйл байна. Хэрвээ ”Супер нэгдлийн онол”-ыг нээсэн анхдагч эрхийг манайд өгвөл 7 их наяд доллар, фаунд, еврогийн аль нэгээравья гэсэн. Зарах бололцоо надад байна. Тийм санал санаачилга ирсэн.
Яагаад гэвэл энэ онолыг хаана нээнэ вэ, тэр чинь дэлхийд тэргүүлэх үндэстэн болох юм. Өөрөөр хэлбэл дахиад ийм том ололт хүн төрөлхтний түүхэнд тохиолдохгүй. Хамгийн сүүлчийн, хамгийн агуу ололт энэ байгаа юм. Би ухаандаа Өвөрмонгол болох нь л дээ. Тэгье гэвэл ядах юм алга л даа. Тэгээд Өвөрмонгол ч юмуу, Хятадад өгчихвөл 7 их наяд доллар, фаунд өгөх нь.
Хятад улсын иргэн болох нь л дээ. Цаана нь мөнгөөр ярих юм бол ийм үнэтэй юм явж байгаа юм. 7 их наяд бага тоо 25 их наяд хүртэл ярилцья гэдэг санал байгаа. Тэр бүгдийг би хувилж аваад баримтжуулсан. Монгол Улсын ерөнхийлөгчид хүртэл тэр мэдээллээ явуулсан. Онолыг минь ойлгодоггүй юмаа гэхэд эрх биш мөнгөө ойлгодог юм байгаа биз дээ. Дэлхийн нэгдүгээрт жагсаж байгаа үндэстэн Америк, Солонгосын визэнд очерлоод байх уу, үгүй юу.
Бусдыг дарамталж амьдарна. Ер нь том үндэстнүүд нэг бол эн тэгш харилцах үндэслэлтэй хүмүүст дуртай. Бүр илүү үндэслэлтэй дээрээс нь харьцахад хялбар хүлээж авдаг. Бид энэ дэлхийн тэнгэрийн умдаг атгаад дэлхийн дэвшлийн үндэслэлийг эзэмшиж байгаа нөхцөлд хэнтэй ч дээрээс нь харьцах боломжтой болно.
Америкт очоод визний журмаа жаахан өөрчлөөч гэж гуйхын оронд зүгээр визгүй болгочих. Дэлхийд ийм гавьяа байгуулсан цөөхөн Монголчуудыг виз энэ тэр гээд яахав дээ гэх байхгүй юу. Хүннү, Чингисийн үеийн гүрэн шиг хүчний байр сууринаас хандах боломж нээгдэх юм. Ертөнц гэдэг чинь хүчний байр суурийг үнэлдэг. Хэн хүчтэй, хэний гарт юм байгаа вэ тэр л бусдыг захирч тэргүүлэх учиртай.

-Та номоо “Бид ялав” гэж яагаад өнгөрсөн цагаар нэрлэв. Энэ бүхэн чинь хэрэгжээд бид ялчихсан юм шиг сэтгэгдэл төрж байна л даа. «Бид ялна» гэж болоогүй юм уу?

-“Бид ялав” гэж үү, аливааг томоор бод гэж би түрүүн хэлсэн. Гадаа гудамжинд ямар байх нь хамаагүй. “Бид ялна” гэж нэрлэхээр хэзээ ялах юм бэ, гол ялалт чинь аль хэдийнэ ном болчихоод байна шүү дээ. Ялгаагүй дайн боллоо. Хот суурин балгас болчихсон. Гэхдээ ялалтын туг Рейхастаг дээр мандаад байж байх ёстой.
Бусад нь авах юм байхгүй ч ялалтын туг мандаж байгаа биз. Монголын хагас хүн та бидний толгой дээр мандаж байсан байхгүй юу. Хорезмын ханан дээр. Ялсан учраас ялав гэж өнгөрсөн цаг дээр бичсэн. Өнгөрсөн цаг чинь өөрөө олон төлөвтэй. Урьд өнгөрсөн, одоо өнгөрсөн цаг гэж байна. Саяхан өнгөрсөн санаа гэж ойлго. Монгол хэл, англи хэл хоёр чинь буруу ярьж зөв ойлгодог хэл гэж Чой.Лувсанжав гуай хэлдэг үнэн юм шүү.
Одоо энэ англи хэлний сургалтын нэг нааштай нь хүмүүс бусад гадаад хэл мэдэхгүй учраас шууд монгол хэлнээс англи хэл сурч байгаа. Энэ бол маш хэрэгтэй. Яагаад гэвэл логикгүй хэлнээс л логикгүй хэлэнд шилжээд явчихаж байгаа юм. Зарим нэг хүндрэлийг алгасаж байгаа юм. Орос хэл сайтай, герман хэл сайтай хүн англи хэлийг сайн сурч өгдөггүй. Яагаад гэвэл орос, герман хэл хатуу логиктой хэл. Эхлээд оросоор бодоод дараа нь орчуулаад байдаг юм. Монгол хэлнээс шууд англи хэл рүү үзэж байгаа учраас хүндрэл үүсэхгүй байгаа юм.
(Үргэлжлэл бий)
Д.Догсмаа

Leave a Reply

Labels