Бэсүд Ч. Эрдэни: Дэлхийн түүхийг судлаад байхаар Монгол руу л төвлөрдөг
www.superunified.org
Судлаач Ч.Эрдэнийн цуврал ярилцлага - 7
-Шамбалын орон гэж байдаг уу? Таны номыг уншиж байхад байдаг юм шиг бичсэн байсан?
-Энэ номын эцэст өнгөт зурагтай нэг хэсэг бий. Шамбалын орон гэж домог үзэл бас аль ч соёлд байна. Буддын соёлд Шамбал нэрээрээ байдаг. Христийн соёлд ч, Исламын соёлд ч бий. Тийм нэг аврал эрэх ёстой газар. Дашрамд хэлэхэд жүүд, монгол хоёрын ялаатай тал нь еврейчүүд чинь өглөө болгон месия гэж аврал ирэхийг хүлээж залбирна. Еврейн судард өглөө бүр шинэ аврал ирэх ёстой. Тэр цагт энэ дэлхийн бүх байдал сайхан болно гэсэн номлол байдаг. Буддын соёлд аврал ирэх ёстой газар нь Шамбалын орон. Шамбалын орон хаана байдаг юм бэ гээд хайгаад явдаг. Дорно дахинд нэг их хайдаггүй. Дорно дахинд Шамбалын орон байдаг гээд бодолтой байдаг учраас тайвшраад байдаг.
Адольф Гитлер шууд Төвд рүү шамбалын орныг хайх хэдэн экспедиц явууллаа шүү дээ. Шамбалын орон хаана байна вэ гэдэг сонин асуудал. Утга зохиолд удаа дараа энд тэнд бие биенээсээ хамааралгүйгээр заасан нь Энэтхэгээс, Төвдөөс хойгуур гэж заасан байдаг. Төвдөөс хойгуур юм бол хаана байна. Тэгэхээр чинь Монгол руу ороод ирнэ.
Төвд бол төв Азийн хэсэг учраас Төвдөөс хойгуур болохоор Монголын нутаг руу ороод ирнэ. Монголын нутагт хаана байгаа юм бэ гээд томоохон судлаачид онол, практикийн хувьд экспедиц зохион байгуулж хайсан нь зөндөө байдаг.Шамбалын орон байгаа гэдгийг баталгаа нь юу байх юм гэхээр. Тэнд газар дор баахан мэргэжд сууж байгаа. Мөн л ялгаа байхгүй эцсийн үнэн, туйлын мэдлэгийг хүн төрөлхтөнд өгөх ёстой юм. Шамбалын орныг хайгаад өнөөг хүртэл тэр газар гэж олдсонгүй. Зөвхөн домгийг нь аваад үзье л дээ. Дүйнхорын ван тавина гэдэг Калачикрагийн онолтой холбоотой. Калачикрагийн онол чинь шууд шамбалын орны ойлголттой холбоотой. Тэр цагийн мөчлөг эргэлтээрээ Шамбалын орноос үнэмлэхүй мэдлэг өнөөгийн хэлээр “Супер нэгдлийн онол” чинь хүрээд ирнэ гэж байгаа юм. Үүнд л Шамбалын орны утга байгаа юм. Домог ёсоороо. Одоо би тэр домгийг нь барьж сууж байгаад өөрийнхөө хар номыг тавьж байгаад Шамбалын орон хаана байна гэвэл, дэлхийн бүх соёлтой бүх хүн шамбалын орон гэдэг чинь танай орон юм бишүү. Та аль сумын уугуул юм бэ гэнэ. Шамбалын орныг тогтоох шалгуур нь хаанаас эцсийн мэдлэг гэж яриад байгаа юм хүрээд ирэв. Тэр хүн чинь нэг газар төрж өссөн уугуул нутагтай байгаа. Тэр нутаг нь хаа ч байж болно. Энэ тодорхой өгүүлэн буй тохиолдолд Говь-Алтай аймгийн Цогт сум юм байна. Цогт сумын дээд талд Бурханбуудай уул бий. Урагшаа доод талд нь Ээжхайрхан байдаг. Бурхан уул дээд талд нь доод талд нь ээж хайрхан байгаа нь бас л нэг юм хэлээд байгаа биз. Тэр хоёр уулын дунд би төрж өссөн юм. Оросын хуучин сүсэгтнүүд хэзээ ч байсан одоо ч байна. Старый верци оросоор Христийн шашны л нэг урсгал л даа. Гэхдээ христийн шашныг эхнээс нь үгүйсгэх опозит хүч болоод явсан улс. Эртний юмыг асар их мэддэг гэж хэлдэг. Соёл иргэншилд нэг их ороогүй бөглүү газар очоод суучихдаг. Тийм хүмүүс чинь эртний хүмүүсийн юмыг бодитоор өвөлж авахаас биш шинэ соёл иргэншилд орно гэж байдаггүй. Одоо хүртэл тосгондоо радио, цахилгаан хэрэгсэл хэрэглэдэггүй. Яагаад старый верцийн домог дотор Шамбалын орны тухай яриад байдаг юм бэ. Тэд “Цагаан ус” буюу “белый вода”гэж нэрлэсэн байдаг. Тэр нь зүгээр утгаараа Шамбалын орон. Цагаан усыг олохын тулд Монголын цэрэг баруун тийшээ байлдан эзэлсэн тэр мөрөөр буцаад явах юм бол шамбалын оронд хүрэх юм гэсэн домог ярьдаг. Алтайн хязгаарт Оросын хуучин сүсэгтнүүд их элбэг. Алтайн хязгаарын хуучин сүсэгтнүүд домгийнхоо ёсоор яг урагшаа явсан байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын цэрэг яаж баруун тийшээ явсан замаар. Эхлээд баахан давстай нуур таарсан. Тэр нь мэдээж их нууруудын хотгор. Тэгээд уул дамжаад урагшаа явж байтал том хийд таарсан нь Нарванчин хийд байгаа юм. Урагшаа явсаар байтал Бога гоош хэмээх уул таарна гэж. Тэр нь бурхан буудай уул байгаа юм. Бурхан буудай ууланд хүрэхэд шамбалын орныг оллоо гэж ойлгоод буцсан байдаг. Шамбалын орныг надаас та биднээс өмнө тэр Оросын стара верци буюу хуучин сүсэгтнүүд олоод буцжээ. Энэ номонд бичсэн санагдаж байна. Бурхан буудай уулаас доошоо буугаад цаашаа юу байнав гээд үзэхээр Төгрөгийн голыг уруудаж яваад Үрэлтийн хөндийгөөр даваад орно. Нэг бол хойгоор Сагсайн голыг дагаж яваад одоо тэр Сайгсайн голын доод талд Азид хоёрт ордог далан байгаа юм. Усан сан байгуулсан далан. Тэр хоёр хөндийн аль нэгээр хатан хайрхан “Ээж уул” хүрдэг. “Ээж уул”-нд хүрээд харсан цул боржин дэлхийн газарзүйн гайхамшигтай сонин үзэгдэл. Нөгөөдөхийг үзээд жаахан дээшээ өгсөнө л дөө. Хуурай сайр байсан газраас гэв гэнэт ус ороод ирж байгаа юм. Тэгэхээр нөгөө хуучин сүсэгтнүүд нэлээд гайхаа биз. Ёстой нөгөө цагаан ус гэдэг чинь энэ байна гэж. Энэ чухам хаанаас гараад байгаа юм бол гээд явна биз. Сул хаднаас ус гараад байхаар чинь. Усыг жаахан дагаад явахаар есөн тогоонд хүрч байгаа юм. Энэ чинь жинхэнэ эд шидийн газар байна. Шамбалын орны нүд нь есөн тогоо байдаг юм байна гэж үзээд цаашаад яваагүй буцаж өөрсдийн утга зохиолдоо дурдаж үлдээсэн байх юм. Дурдатгалыг том судлаач Рерих олж үзээд хэлсэн байдаг. Тухайн үедээ Рерихийн дурдатгалд бичснээр ер нь энэ бурхан багш Алтайгаар аялсан гэх домог Энэтхэг, Монгол хоёр газар түгээмэл байсан гэж бичдэг юм. Бурхан багш Алтайгаар аяласан гэх домог тухайн үедээ Энэтхэг, Монгол хоёрт зүгээр түгээмэл. Нэг айлд ороход л домог ярьдаг, судар номоо гаргаж уншдаг байж.Бурхан буудай уул гэдэг нэр чинь буудай гэдэг нь будда болсон. Уг нэр нь Бурхануул гэдэг. Хэрэв бурхан багш Алтайгаар аялсан бол бурхануулын нэрийг өөрөө өгсөн юм биз биз. Цаашаад ингээд судлаад хөгөөд байхад сонин. Яг Оросын хуучин сүсэгтнүүд бол жинхэнэ Дорнот Славян овгоо хадгалж үлдсэн. Тэд яагаад шамбалын орныг сонирхож белый вода, цагаан ус гээд яваад байсан бэ тэгээд яагаад олсон бэ. Исүс Христ бас азиар аяласан гэдэг домог бий. Хуучин сүсэгтнүүд чинь Исүс Христийн маш сөрөг урсгал шүү дээ. Исүс Христос азиар аяласан юм биш биз. Тэр домог их нийтлэг. Энэтхэг, Пакистаны нутагт Христосийн булш нь байдаг гэдэг. Барууны жуулчид очдог, христийн булш гээд чулуун хөшөөтэй булш бий шүү дээ. Нөгөө нэг домог нь Исүс Христос 33 насандаа Азиар аялаж байгаад буцаад Израйлийн нутагт очсон гэдэг домог бий.
-Исүс Христос гэдэг чинь эцсийн дүндээ яг юу гэсэн үг юм бэ?
-Исүс, Христ гэдэг чинь европын аль ч хэлэнд байхгүй. . Эхлээд загалмай байгаад дараа нь тийм төрлийн үг үүссэнээс биш. Ер нь дэлхийн түүх чинь жаахан хөөх дээр Монгол руу хүссэн хүсээгүй төвлөрөөд ирдэг. Энэ яагаад Эрдэнээгээс урд төвлөрүүлээгүй гэхээр Хүннүгийн ба Чингисийн байлдан дагууллын улмаас арай илүү өндөр хотожсон соёлтой барууны талд сөрөг хандлага үүсчихсэн. Юмыг сайн талаас нь биш муу талаас нь судлаад яриад байдаг болсон. Тэгсэн нөлөө нь бидэнд ч туссан. Бид чинь Монголын түүх, дэлхийн түүх хоёрыг гадаадад юу гэж бичиж байна гэдэг талаас нь хараад байдаг. Өөрийнхөө толгойгоор бодоод өөрөө хөөж судлаад явсангүй. Одоо ингээд яваад ирэхлээр тэр түүх чинь монголоос цацраад байхаас биш өөр газраас цацрахгүй. Өөр хаанаас цацрах юм бэ, хятадаас цацарна гээд юу цацрах юм бэ. Хятадаас цацарсан бол тэр хятадууд чинь хятад бичигтэйгээ эндтэнд явж байх ёстой биз дээ. Ерөөсөө ганц найдвартай газар нь ерөнхий бодсон ч Монголчууд л байхгүй юу. Шамбалын орон бол тогтоогдсон. Домгоороо, үлгэрээрээ, шашин, шинжлэх ухааны талаасаа нотолгоо нь юу гэхээр тэндээс л Супер нэгдлийн онол гарах ёстой. Үнэмлэхүй мэдлэг шамбалын орноос ирэх ёстой.
-Та Бурхан-Уулыг шамбалын орон мөн гэж үзэж байна уу?
-Бурхан-Уул, Ээж Хайрханы хоорондох газар нутаг бол Шамбалын орон. Оросууд яагаад цагаан ус гээд байгаа юм бэ. Тэр цагаан голын хадны зургууд байна тэр чинь эртний соёлын нэг төв. Таван богдоос эх авдаг цагаан голын хөндий чинь тэр чигээрээ миний судалж байгаа гол хадны зургийн өгөгдөхүүн чинь Таван богдын цагаан голын хадны зураг. Цагаан гол гэдгийг чинь оросууд орчуулахаараа бело воде болно биз дээ. Оросын стара верци гэдэг чинь яг одоо европ талаасаа их хуучны мэдлэгтэй хоцорсон улс тэд байдаг. Яагаад гэхээр христийн шашныг хүлээн зөвшөөрч үндсэндээ ороогүй. Сүүлчийн соёл иргэншлийн нөлөөнд огт ороогүй. Модонд хэдэн зуун жилийн турш амьдарсан улс. Далаад оны үед нэг тийм гэр бүлийг “Комсомольская правда” сониныхон оллоо шүү дээ. Бүр эзгүй тайга дээгүүр нисдэг тэргээр явж байсан геологчид модон байшин орц олж харсан байдаг. Хүн байдаггүй газар юу байдаг билээ гээд очсон чинь зэрлэг болчихсон эрэгтэй, эмэгтэй, хүүхэд байсан. Тэднийг чинь хүчээр авч ирээд соёл иргэншилд оруулсан бүгд үхсэн шүү дээ. Эрүүл орчинд байсан зэрлэг хүмүүсийг чинь ханиадтай балиар орчинд аваад ирэхээр дороо л үхдэг юм билээ. Тэр Оросын хуучны сүсэгтнүүд шамбалын орны домгийг хадгалж, бога гоош бурхан уулын нэрийг бога гоош гэж маш нарийн тодорхой баримттай хэлсэн. Бога гоошыг орчуулахад цагаан гол, цагаан ус тэр нь шамбалын оронтой холбоотой. Шамбалын орны хойд хязгаар чинь л Говьалтайн цагаан гол. Юмыг сайн гүнзий мэдээд зоригтой хэлж сурах хэрэгтэй.
-Өөрийн тань ярианаас домог бол эрин цаг, ирээдүй цагийн толь юм байна гэж ойлгогдож байна? Домгийг өнөөгийн түвшинд хүний хоосон, хий мөрөөдөл гэж ойлгоод байх шиг?
-Домог гэдэг чинь дам үг буюу түүхэн улбаатай үг сунжраад үлдсэн гэж ойлгож болно. Яг өнөөгийн өндөрлөгийн сэтгэлгээ, соёлын аксём бол заавал цаана учир утгатай, баримттай байдаг. Олон зууны турш олон олон үеийн турш хийсвэр мөрөөдөл шиг сонсогдох боловч угтаа бодит уг учиг байдаг. Жишээ нь Грекийн Трой хот байна. Энэ чинь Гомер Майерийн тууль дотор явж байгаа домог байгаа шүү дээ. Модон морь хийчихээд тэр дотроо баахан цэрэг суулгаад нөгөөдүүл нь гарч ирээд Трой хотыг эзэлж авлаа гээд л. Хүүхдийн үлгэр шиг юм л байгаа юм. Тэгсэн Шлемман гэдэг хүн тэр Трой хот үнэн байх гээд хүүхдийн гэнэн сэтгэлээр бодчихож. Трой хотыг үнэн гэдгийг батлахын тулд хүн их юм мэдэж судлах хэрэгтэй. Нөгөө нөхөр чинь 30 гаруй хэл судалсан байгаа юм. Маш олон хэлийг түргэн сурсан хүн бол Шлемман. Тэгээд л 30 гаруй насандаа Трой хотоо хайж яваад олсон байдаг. Өнөөгийн Туркийн нутгаас “Гэсэр Лик” гэдэг толгой л байгаа байхгүй юу. Энэ толгой чинь Трой хотын туурь. Шороонд булагдсаар байгаад ийм болсон юм биш биз гээд малтсан Трой хот мөн байсан. Тэндээс жинхэнэ эртний Грекийн дурсгалууд алтан титэм, дурсгалууд, архи уудаг эвэр гарсан байдаг юм. Домог бүр учигтай. Бодит түүхэн учиг байсан учраас сүүлд шинжлэх ухааны судалгааны явцад батлагдах явц илэрхий байна. Түүн шиг Шамбалын домог тийм л байна.
Д.Догсмаа
Abonnieren
Kommentare zum Post (Atom)