Ил захидал ¹ 4
Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиагийн Элбэгдорж Танаа
Өргөн мэдүүлэх мину:
Ил захидал ¹ 1, 2, 3-т өгүүлсэн маань супернэгдлийн онол, холбогдох асуудлууд. Энэ онолын тухайд Фалес тэргүүтэй эртний домогт долоон мэргэдээс эхлээд Эйнштейн хүртэлхи их сэтгэгчид бүгд прогноз таамаглал, хүсэл мөрөөдөл, гэрээслэл юугаа хэлсэн байдаг. Энэ бүхний биелэл, тэдний зөвийн баталгаа нь өнөө бэлхнээ буй супернэгдлийн онол. Энэ нөхцөлд шинжлэх ухаанд хоёр сайхан заншил буйг дурдсу. Нэгд, та нартай зөв байснаас тэдэнтэй хамт буруу байх нь нэр төрийн хэрэг гэж хэлдэг. Хоёрт, танай бурхан тэнэг биш бол ийм л математик баримталсан байх ёстой гэж гөрддөг. Алдах онох гэдэг чинь эгзэгтэй нарийн зүйл. Монголын төлөө алдсан улстөрч л түүхэнд үлдэнэ. Өөрийнхөө төлөө үргэлж оносон улстөрч үлдэхгүй. Ерөнхийлөгч Танаас ерөөс алдаа дутагдал гарахгүй нь гачлантай юм. Н. Энхбаяр гурав том алдсан. Их өрийг шийдсэн, Мянганы замыг санаачилсан, гадаадад цэрэг илгээсэн. Алдаа л гээд байсан. Гэмт хэргийн хэмжээнд л яриад байсан. Гэтэл Н. Энхбаярын эдгээр алдаа нь өнөөдөр Монгол Улсын гурван тулгуур түшиг болж байна бишүү.
Бүхэлдээ алдаанаас бүтдэг юмыг шинжлэх ухаан гэдэг. Учир нь, алдааг онож хийж гэмээнэ нээлт байдаг. Супернэгдлийн буюу эцсийн онол нь мэдээж хамгийн том алдаа, гэхдээ айхтар онтудсан алдаа. Монгол хүн 335 алдад онтудсан нь Чингис хаан тоож хөшөө дурсгал босгосон ганц түүхэн үйл явдал. Өнөө буй хоёр суурь онол болох квант онол, харьцангуйн онолууд нь том алдаанууд бөгөөд тийм болохыг үндэслэгчид нь өөрсдөө бусдаас түрүүнд мэдэж байсан. Эдгээр том нээлтүүд буюу их алдаанууд 20-р зуунаа туушид нь дааж гарлаа. Тэгээд нэгдсэн онолоор солигдлоо. Манай онол лав 21-р зуунаа өлхөн даагаад цааш харна. Ер нь бол 3-р мянганаа чирээд гарах байх.
Ертөнц хоёр туйлтай, хосмол чанартай. Тэнгэр ч байна, тийрэн ч байна. Тэнгэр мэдэхгүй төр байж болно гэхэд тийрэнгээс бусдыг үл сонсох төр байж хэрхэвч болохгүй. “Өдрийн сонин” (дугаар 230(4245), 2012.09.26) Монголдоо өрсөлдөөнгүй үзэл сурталч Баабарын ””Сюпер нэгдлийн онол”” өгүүллийг нийтэлжээ. (Баабар гарчгаа хашилтад авсан тул би давхар хашилт хэрэглэв. Мөн Баабар сюпер гэж бичихдээ их ухаан зарсан ухаантай юм) Ардчилсан хувьсгаалын улаан цагаан хоолой Баабарын эрээлсэн тоо томшгүй хов жив, хог новшийн нэг нь энэ. Боловсролгүй хоцорчихсон балчруудын баастай бурхан Баабарыг ухааны учиггүй ч биш юм боловуу гэж миний бие таасан үе байсан нь талаар болов. Тийрэн бол тийрэн л байдаг, ухаалаг тийрэн гэж байдаггүй нь илаар болов. Монгол Улсын дээд удирдлагын санаа сэтгэгдлийг Баабар нэгмөр тодорхойлсоор яваа нь илт мэдээжийн хэрэг. Үүнтэй эрхбиш маргахгүй байх.
Баабарын тэр өгүүллийн цаад наад агуулга зорилго, атгаг хорон санааг манай олон нийтийн оюунлаг хэсэг бүрнээ ойлгож ухаарсныг эн түрүүнд цохон тэмдэглье. Мань хүн Монгол Улс, монгол угсаатны оюун сэтгэлгээний түүхэн аугаа нээлт ололтыг эсэргүүцэн тэмцэж байгаа нь тэр юм, чааваас. Супернэгдлийн онолын сэдэв бол Баабараас хязгааргүй хол давчихсан сэдэв. Улайрсандаа болоод юуны эсрэг юу ярьж буйгаа ухаардаггүй адгуус юм байна.
Манай нээлт ололтоор суурь шинжлэх ухааны эцсийн, тиймээс хамгийн хүнд зорилтыг шийдсэнийхээ төлөө монгол угсаатны зиндаа чинсаа дэлхийн түүхэнд үүрд мөнх 1-рт бичигдэх учиртай. Үүнд л энэ тийрэн туйлаас тэчъядан хорсох ба өөрийн эрх нөлөөний зарим хэвлэлийг дайсагналдаа турхиран ашигласаар ирэв. Нөгөөдүүл нь мэдээж таарсан таар шуудайнууд. Боловсролын уналтын уршиг. Мань эр бүр доошоо ороод сэтгэц мэдрэлийн ноцтой согогтой нь Интернетийн ар талаас ч илэрхий банди нарыг хүртэл турхирав. Намайг наад зах нь Шархад руу ачуулах, цаад зах нь алуулахаар санаархсан юм билээ. Урьд нь мань хүн ямар нэг тохиолдлоор тэгэж болгоод, дараа нь цэвэр үлдээд байсан юмдаг уу. Сэжиг төрөхгүй гэх газаргүй л.
Католик хар лам Николай Коперник орчин цагийн шинжлэх ухааныг үүсгэхдээ, “худлаа тальтганасан чалчаа тийрэнгүүдийн үгийг үл авч хэлэлцмой” гэж урьдаас сэрэмжлүүлдэг хатуу журам, яхир уламжлал тогтоосон билээ. Эсбөгөөс ШУ, соёл иргэншлийн тухай ярилтгүй шүү дээ.
Ардчилал гэж тэнэгийнхээ хэрээр чалчих эрх чөлөө хараахан биш. Ардчилал бол сэтгэлгээний соёл, оюуны чадавхи шаарддаг тогтолцоо. Ардчилал маань, Ерөнхийлөгч өө, авлига-арилжааны феодализмаас Үндсэн хуулийн зорилтот капитализмд дэвшин орох эсэх нь гагцхүү үндэсний оюун сэтгэлгээний нэн өндөр түвшинд түшиглэсэн төр шиг төрийн нөхцөлд л боломжтой. Гэтэл өнөөгийн монголын нийгмийн сэтгэхүйн эрүүл ахуй алдагдаж гүйцээд байна. Шалиг шоу, налиг улс төрөөс өөр юм алга. Бүр болиод Баабарын тооцоогоор, 76-ийн нэр бүхий 19 нь сэтгэл мэдрэлийн талын гажиг согогтой гэнэ. Энэ ч нэг их нууц биш бөгөөд харин эл байдлын учир шалтгаан, үүр уурхайг тодотгох шаардлагатай. Төр засгийн зарим түлхүүр албан тушаалд зориудаар юмшиг ерөөс удамшлын дебиль юмнуудыг түүж томилох нь харагддаг. Зориудаар ч хийж байгаа ажил болох нь зарим жишээгээр тодордог. Гэвч асуудал ерөнхийдөө клиникийн түвшний сэтгэцийн согог, мэдрэлийн гажиг гэдэг нейропатологийн үзэгдэлд огт бус. Асуудал улс төрд. Улстөрийн механизмд. Амины ашиг сонирхолтой, хувийн бизнес зорилготой, мөнгөний ганц шалгууртай улс төр байна. Ийм л улс төрөөр УИХ-ын дийлэнхи олонхи бүрддэг. Ийм улс төр, түүнээс төрд зай завсаргүй шахсан хүмүүс нь хар аяндаа улс төрийн цагаан солио өвчин тусцгаадаг. Амьдрах ганц арга нь улс төрийн халхавч болдгоос тэр. Энэ явцуу нүх сүв, нуувчиндаа бөөс хуурс шиг шигдэж шивээлснээр Монгол гэдэг том үзэгдэл ор тас мартагдав. Гадаад гаралтай хөрөнгөтний ардчилсан хувьсгалын партизанууд, аялдан дагалдагчдын үзэл суртал гэвэл, тэдний гадаад эзэд аливаад ялж давамгайлах ёстой гэдэгт оршино. Зөвлөлтийн нөхдүүд ялах ёстой байсан бол одоо америк ноёд. Монгол маань тэдний тооцоонд ордоггүй. Монгол хүний нээлт ололт, монголчуудын түүхэн амжилтад тэдний нүд хорсож заналхийлдгийн шалтгаан нөхцөл нь ийм. Энэ цагаан солио нь улстөрийнх боловч сэтгэцийн согог, мэдрэлийн гажиг болж даамжрах үйл явц илт. Зүй тогтол нь ийм. Нийгмийн сэтгэхүйг эрүүл ахуйн хэм хэмжээнд нь эргэж оруулахуйц эн түрүүний арга хэмжээ нь нэгд, Үндсэн хуульд оруулсан засваруудыг даруй цуцлах, хоёрт, намуудын гишүүнчлэлийг хуулиар хориглох. Сонгогчдын үгүй ядаж энгийн олонхи үүний талд буй боловуу. Энэ тухайд албан ёсны санал асуулга чухал байна.
Улс төр бол жинхэнэ утга чанараараа үндэсний амбийц. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийд залрах нь хувийн амбийц. Хувийн амбийц хэрэгжсэн ахул үндэсний амбийц залгамжлах ёстой. Эсбөгөөс Монгол маань улс шиг улс харагдахгүй болж, төр үгүйлэгдэж байна.
Эшлэвээс, “Би Монголын түүхэнд сайн нэртэй Ерөнхийлөгчийн хувьд үүрд үлдэхийг хүсч байна” хэмээжүхүй. Хувь хүний л амбийц юм биз. Болохгүй гэх газаргүй, гагцхүү Монголын төрийн босго нэн өндөр. Урьд үеийн түүхээр нөхцөлдсөн хатуу чанд стандарт. Чингисийн Монголын нэр нөлөөг даян дэлхийд дахин сэргээн мандуулахаас наагуур намхан босго өнөөгийн муусайн монголчууд Та бидэнд өгөгдөөгүй. Наагуур бодвоос Таны хэлээр популизм, миний хэлээр шалиг шоу, налиг улс төр л болно. Явбаас өндөр уулыг ч давж, өргөн мөрнийг ч гаталдаг. Монголчуудын үндэсний амбийцийг Тэнгэр тэтгэснээр супернэгдлийн онол иргэн миний гарт орж, улмаар дэлхийн түүхэн шинэ дэвшил Монгол Улсаас бүхэлдээ хамаарах зайлшгүй нөхцөл гарцаагүй бүрдэж байгаа юм. Монголын ба дэлхийн түүхэн бодит үйл явцын төөрөг ийм санамсаргүй мэт боловч урьдаас тооцогдсон эргэлт мөчлөгтэй зурагджээ.
Үндэсний үзэл чухлын тухайд сануулмаар байна. Миний энэ үзэл хуучин үед ч нууц байгаагүй. КГБ-д досье ч байсан. Монголын досьег бүхэлд нь хожим Япон худалдаж авсан мэдээ чимээ бий. Супернэгдлийн онол бол үндэсний үзлийн зөн билгээр бүтсэн үндэсний үзэл баримтлалын дээд хэлбэр. Тиймээс л ардчиллын нэр зүүсэн зарим хүмүүс үүнийг үзэн ядаж үхэж хатаад байгаа юм. Гадаад хувьсгалаар цаад эзэд л солигддог, дотоод хувьсгалаар үндэстэн дэвшдэг. Өгүүлэн буй онол нь зөвхөн ШУ, танин мэдэхүйн бус, хүн төрөлхтөний соёл иргэншлийн хувьсгал болно. Монгол Улсын Ерөнхийлөгч эндээ 2-р хувьсгал хийх эсэх нь нэг хэрэг, харин дэлхийн хувьсгал хийх нигуур Монгол Улсад ногдов. Тэнгэр мэдсэн зүйл, мэддэг гэдгээ дахин баталсан үйл явц.
Супернэгдлийн онолыг нээж боловсруулсан нь монгол яс цуст, хэл соёлт угсаатнаас хүн төрөлхтөн, түүний соёл иргэншлийн өмнө байгуулж буй хосгүй гавъяа юм. Дэлхий дахин ингэж үнэлээд, ингэж хэлэхэд тун ялихгүй хугацаа орно. Хэрэв Монгол Улс, түүний харъяат нэгэн ард байгаагүйсэн бол нэгдсэн онолыг нэг бол хэзээ ч олохгүй, нөгөө бол хугацаа хожимдож олох магадлал асар өндөр. Аль ч нөхцөлд соёл иргэншлийн сүйрэл нүүрлэнэ.
Супернэгдлийн онолыг нээж боловсруулсан нь монгол яс цуст, хэл соёлт угсаатнаас хүн төрөлхтөн, түүний соёл иргэншлийн өмнө байгуулж буй хосгүй гавъяа юм. Дэлхий дахин ингэж үнэлээд, ингэж хэлэхэд тун ялихгүй хугацаа орно. Хэрэв Монгол Улс, түүний харъяат нэгэн ард байгаагүйсэн бол нэгдсэн онолыг нэг бол хэзээ ч олохгүй, нөгөө бол хугацаа хожимдож олох магадлал асар өндөр. Аль ч нөхцөлд соёл иргэншлийн сүйрэл нүүрлэнэ.
Супернэгдлийн онолоор эн түрүүнд танин мэдэхүйн үнэн зөв арга хэрэгсэл сая нээгдсэн хэрэг юм. Урьдчилан таагдашгүй математик ид шид, ертөнц оршихуй, хувьсахуйн хосгүй уран гайхамшигт шийдлүүд, танин мэдэхүйн үнэмлэхүй үр дүнгүүдийг миний www.superunified.org сайтад орж superunified theory-г нээн үзэж болно.
Өргөн мэдүүлсэн Бэсүд Ч. Эрдэнэ