ALT_IMG

Нийтлэл 1

Том бодол тухайн үндэстнийг дайчилдаг, авардаг!“Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс” бүтээлээрээ олны танил болсон сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ саяхан “Бид ялав” номоо уншигчдын гар дээр хүргэлээ. “МОНЦАМЭ мэдээ” сонины сэтгүүлч, уран бүтээлчид түүнтэй уулзаж шинэ ном, судалгаа шинжилгээний ажлынх нь талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.Цааш нь унших......

ALT_IMG

Нийтлэл 2.

Дэлхийн түүхийг судлаад байхаар Монгол руу л төвлөрдөг. Энэ номын эцэст өнгөт зурагтай нэг хэсэг бий. Шамбалын орон гэж домог үзэл бас аль ч соёлд байна. Буддын соёлд Шамбал нэрээрээ байдаг. Христийн соёлд ч, Исламын соёлд ч бий. Тийм нэг аврал эрэх ёстой газар. Цааш нь унших...

Alt img

Нийтлэл 3

БИД ЯЛАВ Монгол-Төвт Үзлийн Угшил ба Оргил (Тэнгэризмийн тайллууд) Их Гурвалжин- ы сэлбэж зассан гутгаар хэвлэл. Залуус та бүхэн энэхүү номыг бүтнээр нь уншиж сэтгэлийн таашаал авч, Монгол үндэстнээрээ бахархах Монгол үндэстнийхээ төлөө зүтгэх сэтгэлийн галыг олж аваасай хэмээн хүснэм... Цааш нь унших...

ALT_IMG

Нийтлэл 4

Эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ Их гурвалжин. Монгол үндэстний оюуны сор болсон эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ гуайн Их гурвалжин номноос... Их гурвалжин ном бол Монгол үндэстнээ, Монгол төр улсаа гэх эх оронч үндэстний үзэлт хүн бүрийн гарын авлага сурах бичиг нь болж чадсан бүтээл юм.Цааш нь унших...

ALT_IMG

Нийтлэл 5

МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР ИХ СУУ ЗАЛИЙН ИВЭЭЛ ДОР. Монгол угсаатны Үндсэн хууль бол энэхүү хоёр мөрт тунхаг. Сэргэн мандлын сайн цаг ирэхээр Монгол Улсын Үндэсн хуулийн 1-р бүлгийн 1-р зүйл ийм байх болно. Тэрт цаг тун холгүй. Цааш нь унших...

Маш нууц, уншаад устга

0 Сэтгэгдэл бичих:
Маш нууц, уншаад устга


           “Маш нууц” монгол кино гарч “Өргөө” үзэгчдээр дүүрэн байна.Дарханд болсон гэж домоглодог үйл явдлаас сэдэвлэн социализмын үеийн Ардын армиийн дотоод амьдралыг ерөнхийдөө дундажлан үзүүлэх, зарим газар туйлшруулан харуулах гэсэн бололтой. Цэргийн амьдралыг мэдсэн ч байна, үгүй нь ч бас байна.
            1967он. БНМАУ-ын цэргийн байгуулалт шинээр дахин өрнүүн эхэлсэн жил. Улиастайн Мянган цэргийн карантин гэх үнэхээр түүхэн домогт том үзэгдэл байлаа.Тэр жилийн Карантины дарга нь хав хэмээх Чимид дэслэгч. Маш жижигхэн хүн л дээ. Метр тавиас яавч хэтрэхгүй нуруутай нэгэн. Гэхдээ Ардын армийн шилдэг цуутай офицер. Благовещенскийн цэргийн сургууль төгссөн. Спортын бүх төрлөөр монгол, зөвлөлтийн зэрэгтэй. Дурдсан киноны гол баатрууд чанга дуугарах гэж хичээсэн бололтой. Естой юу ч биш, Чимид дэслэгчийн команд өгөх дуу гэж ертөнцөд байхгүй хахир хатуу. Карантины жагсаалын дарга нь ахлах түрүүч Хуанбей. Бидний үед “Жа” гэсэн үг байгаагүй. Юунаас болсныг огт санах биш, гэхдээ нэг өдөр Хуанбей бид хоёр барилцаад авсан. “Зовлонт хайрхан”-ы энгэрт.Би Узбекистанд суралцаж асан тул бага сага казах хэлээр ч хэрэлдлээ. Тюрк төрлийн хэлний узбек, казах аялгууд зөөлөн хатуугаараа зөвхөн ялгардаг. Жа маань “Манай төр бол албадлагын төр” гэсэн нь миний санаанаас гардаггүй. Өнөө үеийн жа нар төрөө яаж тодорхойлохыг мэдэхгүй байна. Зөвлөлийн цэргийн ангиудад “Чадахгүй бол сургана, хүсэхгүй бол албадна”гэсэн самбар ямагт байх ба энэ нь аль ч армид гол зарчим юм. Жа бээр карантины штаб руу аваад явлаа. Чимид дэслэгч голд ортол муухай орилоод “Шөнө нүхэнд суулга, геологи, уул уурхайгаас ирсэн адуу шиг амьтан байна”гээд гаргалаа. Улс ардын аж ахуйн бүхэл бүтэн салбарыг адуу шиг амьтадтай мэт хэлсэнд гомдож байлаа. Үдийн хоолонд орлоо. Мэдээж, “Байлдагч Эрдэнэ бос, но-омхон!” команд өглөө. Зуны эхэн сар. Халуун гэж юухэв.Жа тай ноцолдож маргаснаас ам ангаж хатаад хэцүү байна. Дээгүүр хараад зогсоод л байлаа. Асар дүүрэн цэрэг нэг, хоёрдугаар хоолоо идэх юм, дараа нь хар цайгаа үхэр шиг ууцгааж хөлс нь гарах юм. “Нөхөр ахлах түрүүчид, хоол идэхийг зөвшөөрнө үү” гэхүл жа маань ядаж цай уулгах байсан биз. Гэхдээ гүрийчихлээ. Орой нь шөнө дөл болтол сургууль хийсээр миний нүхэнд суух асуудал замхараад өнгөрсөн. Тэгэж байтал зохих тооны бидний хэсэг шинэ цэрэг Дорнод руу ачигдлаа. Ханхай гуч дээр өдөр шөнөгүй сэгсчүүллээ. Хичнээн хугацаа өнгөрсөн юм, бүү мэд.Шөнө тэвшин дээр унтахад нэг мэдэхэд урд талд нь бензины торхонд толгой дэлсэж сэрэх, нөгөө бол хамгийн хойт талд дээр дээр ойгоод сая сэрэх.Ядаж бороо цутгаад, тэрэг нь шарваад явахгүй.
              Юмс үзэгдэл жил жилээр өөр л дөө. Одоо хүмүүс мэдэхгүй, мэдэх нь мартсан нь юув гэвэл, 1967 он бол Аугаа их Октябрийн социалист хувьсгалын 50 жилийн ойн жил. Хятадууд болохоор “Зөвлөлт, Монголын муусайн урвагч оппортунист ревизионистууд их ойн баяр хийнэ гэвэл горьдсоны гарз, бут ниргэнэ” гэж заналхийлжээ. (Энэ оппортунист, ревизионист гэдгийг тайлбарлахын тулд улстөрийн онолын бүхэл бүтэн лекц хэрэгтэй болно.) Тиймээс 1945 оноос хойш БНМАУ анх удаа Ардын армийн ангийг улсын хилд ойртуулан байрлуулах шаардлагатай болжээ. Тэр анги нь Маршал Х. Чойбалсангийн нэрэмжит мото-буудлагын тусгай бригадын мото-буудлагын тусгай 2-р батальон байснаар бидний шинэ цэрэг бүл нэмэж буй хэрэг. Мэдээж, зуны лагерь угтлаа. Хуаран байр гэх юм огт алга. Карантин гэх аймаар юмнаас ангидаа ирсэн тул гайгүй байх гэж бид найдаж байлаа. Гэтэл ёстой чонын амнаас гарч, барын аманд оров гэгч болов.1967 оны шинэ цэргийг 1965 оны бага дарга нар сурган хүмүүжүүлнэ шүү дээ. Гэтэл яагаад ч юм чухам тэр 1965 оны манай батальоны цэргүүд үхэхээс бусдыг үзсэн гэнэ. Намайг яаж сургасан бэ, чамайг би тэгэж л сургана гэдэг бол аль ч армийн ёс. Зарчмын хувьд буруу юм огт байхгүй. Карантин шинээр эхэллээ. Дундговийн ямбиг хэмээх ахлах түрүүч Мөрдэлэгийн Баасанжав, Завханы түрүүч ногоон Базаррагчаа, мөн аймгийн ахлах байлдагч хар Гочоо гээд үргэлжлэнэ. Үхэхээс бусдыг үзсэн нөгөөдүүл чинь өөрийнхөө ээлжинд үгээ хэлэх нь тодорхой. 6-р сарын хагас, 7-р сар, 8-р сар, 9-р сар. Бид бүтэн нойртой хоноогүй. Дийлэнхидээ 2 цаг, 4 цаг л унтана. Ийм үед 15 минут унтахад л нойр ханадаг болдог юм. Дэлхийн түүхэнд орсон том хүмүүс хоногт 4 цагаас илүү унтдаггүй байжээ гэдэг. Өдөржин эцэс төгсгөлгүй жагсаал, элдэв сургууль. Халуун наранд хичнээн ч цаг зогсож болно. Ерөөс гэнэт зүгээр унаад өгье, эд нар алвал алаг, сэрэхгүй унтаад л дуусъя гэж бодогдох үе аль олон. Хамт ажиллаж байгаад цэрэгт бас хамт хуваарьлагдан ирсэн Санжид нэг өдөр хэлж байна: Түрүүч нарын нэгийг алах юмсан, амархан алдаг ямар арга байдаг вэ гэх юм. Уншсан дуулснаа санаад, судсанд нь ус тарьчихдаг юм гэсэн гэж билээ, би. Муухай юм шүү.Дээхнэ үед Ганц худагт нэг айхтар харгис хэрцгий офицер байжээ. Шөнө ширээн дээрээ унтаж байхад нь тэндхийн харгалзагч нар шинельд нь бензин асгаад асаачихжээ. Мань хүн цонхоо бүлт цохиж үсэрч гараад шинелиэ тайлж амжсан гэдэг. Түүнээс болсон уу, яасан, хожим тэр бээр цагдаагийн маш шудрага сайн офицер болсон нь ухаалаг, угаас чадварлаг хүний чанар. Одоо Мөрдөн байцаахын урд талд түр баривчлах байр байх. Цонх нь шилгүй нэг давхар гараж маягийн юм байх. Баригдлаа, нэг хонолоо. Гадаа идэр ес тачигнаад хөлдөж үхэхнээ. Лав хориод хүн чихсэн тул дунд нь амь тээлээ. Өглөө нь дуудлаа.Дарга нь дээр дурдсан офицер болж таарав. Ойлгов уу гэж мань ахмад асууж байна. Ойлгосонгүй гэж хэрдээ бардам дуугаар хариуллаа. Хоёрдахь өдрийн өглөө бас дуудаад асуулаа. Ойлгосонгүй л гэлээ. Гуравдахь өдрийн өглөө түүх давтагдлаа. 4-дэхь өдрийн өглөө шийдэж ядсан боловч ойлголоо гээд суллагдсан. Гурав хоноход нийтийн дунд өглөө оруулж өгдөг 8-ын хувинтай хүйтэн уснаас өөр юмгүй газар л даа.
             Тусгай 2-р батальоны 1965 оны бага дарга нар, тэдний нухалж бэлтгэсэн 1967 оны цэрэг гэж Ардын армид олон жил яригдсан онцгой үзэгдэл. Өнөө би шинжлэх ухаанд Монголыг тэжээх хэрийн том үр дүнтэй сууж байгаа хүн. Үүний маш чухал нэг үндэс нь бие, сэтгэлийн тэрхүү бэлтгэл. Тийм бэлтгэлийн дараа хүнд хэцүүгээс айж бэргэх юм байхгүй болдог.Карантинаас хоёр цэрэг ачааллаа даахгүй ухаан солиорсон. Гэнэт жагсаалаас гарч суугаад нэг их сайхан шүлэг уншиж, мэлмэртэл уйлаад эхэлснийг санаж байна. Би олон хэлээр яруу найраг унших дуртай. Гэхдээ хэтэрхий уянгасаж гэнээртэх нь сэтгэхүйн хор холбогдолтой мэт.Арай гэж карантин дуусаад ротод иртэл цулгүй газар хуаран байр, батальоны бас бусыг барих нүсэр ажил эхлэв. Зөвлөлтийн угсармал модон казарм төмөр замаар буулаа. Тэндээс ачихад би гол төлөв явах.Нэг угсармал байшинд 84 нэр төрлийн эд анги ордог юм. Нарийн ажил. Зочид буудал, офицерын орон сууц зэрэг төлөвлөөгүй юм бас барина, аль болохоор их юм хулгай хийж ир гэж дарга нар тушаана. Тушаал бол тушаал. Нэг удаа нилээн хэдэн хаалга, цонх илүү аччихаад байтал орос хүүхэн,энд байсан хаалга цонх алга болчиж, та нар хулгайлсан, адилхан хээр хонохдоо тулж байхад ямар муухай юм бэ, энэ монгол цэргүүд энэ тэр болоод шуугиан тарив. Манай машин нилээд холдсон байгаа. Чи очоод үзэхгүй юү, чи өөрөө Чойбалсангийн хулгайч нарт зарчихаад мөнгий нь авснаас гарцаагүй энэ тэр гэж би дайрлаа. Хоёр орос цэрэг 69-өө асаагаад давхисан боловч манай машиныг гүйцэлгүй унтарчихав гэх мэт эцэс төгсгөлгүй их ажил.
              Зөвлөлтийн анги нэгтгэлүүд үер мэт нөмрөн орж ирж байв.Гэнэт түгшүүрийн дохиогоор ачигдаад буучихсан тул чухам хаана ирснээ мэдэхгүй. Аль алины маань хувьд Хятадтай дайн зайлшгүй гэсэн ганц ойлголттой. Гэтэл азаар тэр намар, өвлийн хүйтэн гэж чигтэйхэн. Ер халуун зунаар хүйтэрчихсэн. Орос цэргүүд 8-р сард дулаан хувцсандаа ороод бөөнийсөн юмнууд явах. Монгол цэргүүд биднийгээ дарга нар мэдээж гүрийлгэчихсэн. Хуучин цэргүүд майк энэ тэр давхарлаж өмсөх боловч жагсаалын үзлэг хаачихав. Карантин дээр Гэлэгбаатар нүхэнд нүцгэн суухаар, би дээр нь хувцастай манахаар шийтгүүллээ. Тэр шөнийн Хэрлэнгийн чийгтэй жавар гэж юүхэв. Ер хөлдөхнээ. Би гал тогоо руу явлаа. Тэр нь гадаа хээр талд л даа. Оны хоёр цэрэг хонины толгой чанаад гаргаж байна. Хуйхыг нь хуу татаж зумлаж аваад бид хоёр халуун юм үмхэлж амь ороод өглөө болтол тэслээ. Намайг явсан хооронд түрүүч нар нэг цэргийг нүх рүү явуулжээ.Нөгөө нөхөр маань очоод, Эрдэнэ нь алга, гал зуух руу явсан гэж Гэлэгбаатар нь хэлж байна гэж ховложээ. Хэрэв тэгэж ховлоогүй бол түрүүч нар бид хоёрыг осгож үхнэ гэж айгаад нүхнээс гаргах байсан байх. (Тэр намар Улаанбаатар гарнизоны Комендантын сахилгад нэг цэрэг осгож үхэхдээ өглөө болтол хангинатал дуулсан гэдэг, хөөрхий). Хожим тэр ховчийг манай оны нэг цэрэг ална гээд байдаг байсан. Бүүр хожим мань эр яльгүй хэргээр 1 жилийн ял авч Хар Айргийн шоронд байхдаа бас хов зөөгөөд хоригдлуудад алуулсан байдаг. Цэрэг, шорон хоёрт ялигүй хов амины үнэтэй нь ганц монголын ёс биш.Дашрамд, америк цэргүүд дургүй хүрсэн түрүүч нараа хорлох, алах олон аргатай байдаг. Наад зах нь гуталд нь юм хийнэ. Тиймээс бага дарга нар нь өглөө гутлаа сэгсэрч үзэх заншилтай. АНУ-ын тэнгисийн явган цэргийн бэлтгэлийн тухай номыг ЗХУ-д орчуулсныг олж уншсан. Орчуулсан нь америк цэргийг ямар муухай харгис аргаар бэлтгэдгийг харуулах гэсэн үзэл суртлын арга хэмжээ. Гэвч бид тэднээс дутуугүй бэлтгэлтэй байв. Одоо манай онцгойнхон тэднээс ба биднээс илүү бэлтгэгдсэн байх ёстой.
           1967 оны зун, намар, өвлийн ер бусын хүйтэн нь чухамхүү Дээр Тэнгэр хятад-монголын зэвсэгт мөргөлдөөнөөс аварсан явдал гэж одоо ч бодож байна. Октябрийн 50 жилийн ойгоор манай батальоны баярын парад Чойбалсан хотод болов. Өглөөнөөс нүүр нүдгүй цасан шуурга тавив. Хүйтэн нь гэж онцгой. Бид хуаран байраа барьж арай дуусаагүй тул хөлдүү майхандаа байж, өлчирийн туйл болсон боловч тэр өдрийн хүйтэнд чичэрч байлаа. 1941 оны өвөл Москва орчимд ер бусын их хүйтэрсэн нь германчуудыг зэвсэг техниктэй нь хөлдөөж Москваг аварсан гэдэг. 1968 оны өвөл Даманы арлын тулгаралт болсон бөгөөд хятад цэргүүд цасан дээр дэвсэх сүрлэн дэвсгэртэй байжээ. Манай батальон өндөржүүлсэн бэлэн байдалд орж, Хэрлэнгийн хөвөөний ганга жалгуудын гүн цасан хунгарын доогуур нүх ухаж байрлаж байв.Одоо БНХАУ цэргээ цасан дотор нүцгэн хэвтүүлж чийрэгжүүлж байна. Хаашаа байлдах бэлтгэл вэ гэмээр.
            Чингээд байтал манай ротын дарга гээдгэр хэмээх Намсрай Улаанбаатарт Төрийн Хүндэт харуулын захирлаар томилогдов.Хожим тэндээ нэг алдаа гаргаад халагдсан боловч ер гялалзсан офицер байв. Шинэ тогтолцооны эхэнд намайг багагүй дарга болсныг сонсоод орж ирсэн. Нэг муу Москвичтай, бензин хийх арга байна уу гэсэн. Бензин хамгийн ховор тэр жилүүдэд бензинтэй ганц хүн нь би байлаа л даа. Мөнөөх хав хэмээх ахлах дэслэгч Чимид манай ротын даргаар ирнэ гэсэн сураг сонсдов. Үүнийг сонсонгуут ротын хал цэргүүд,түргэхэн ирээсэй, дарж өгнөө гэж төлөвлөөд байв. Тэдэнд үхэхээс бусдыг үзүүлсэн нь мань хүн юмсанж. Яах нь вэ, харж л байя гэсэн спортын сонирхол шинэ цэрэг бидэнд байлаа. Тэгээд үнэхээр дарчихсан юм шүү. Ердөө л бослого байсан. Ротын захирагчийн эсрэг хал цэргүүдийн бослого. Ямар ч команд тушаал биелүүлэхгүй болчихсон. Жишээ нь, нэг хал цэргийн үсийг авхуулна гэж хэдэн өдрийн дайн болно. Зодолдлоо гээд хэдэн хүнтэй хичнээн хугацаанд зодолдох юм. Сахилгад хийнэ гэхээр сахилга чинь жаргалын ордон байхгүй юү. Тэр үеийн болгар янжуур татаж, орос вафли идье гэвэл сахилгад сууна. Онжавууд яаж ийгээд л хамгийн ховор зэврийг олоод сахилгад нэвтрүүлнэ. 6 төг-ийн цалинтай бид яаж олдог байсан юм, бүү мэд. Тэр үед ар гэрээс эргэлт ирнэ гэж огт мэддэггүй байсан. 3 жил болоход Дорнодын партизан өвгөн л хүүгээ эргэж ирсэн нь батальон даяархи ганц тохиолдол. 1970-аад оны үед л эрүү өвдөг нь нийлэх шахсан хөгшчүүл Зүүнбаян луу шуудайтай юм чирээд явдаг болсон. Манай батальоны дарга гэвэл, хоер дайнд оролцсон, Байтагт байлдсан дэд хурандаа Сэнгээ. Цэргүүд бид эцгээ гэж үнэн санаанаасаа хэлдэг байсан. Цэргээ өмөөрөхдөө Батлан хамгаалахын сайд Ж. Лхагвасүрэн генералтай ч үзчихдэг хүн байв. Манай батальонд зөвлөлтийн цэргийн зөвлөх дэд хурандаа Соловьев байх. Батальон дарга болохоор, энэ муу орос манай хоол идэж байж “танай анги” тэглээ ингэлээ гэж ярьдаг хог байгаа юм гэдэгсэн. Одоо манай офицерууд гадаадад үүрэг гүйцэтгэхдээ очсон анги салбараа манайх гэдэг үгээр илэрхийлж байдаг биз. Монголд даргаа эцэг гэдэг өөр тийм тохиолдол би мэдэхгүй. Штабын дарга хошууч Доржсүрэн их хатуу яхир хүн байв. Батальон захирагч амралтаа авсан хойгуур штабын дарга сахилгын шинэ шорон бүтээн байгуулав. Газар ухаж битүү цемент цутгаад дангинасан төмөр хаалга хийлгэсэн.Гестапо ч тийм шорон хийлгээгүй байх. Амьд амьтанд арай ахадсан зүйл байв. Сэнгээ дэд хурандаа мэдээж дургүйцсэн боловч цэргүүд нэг арга олох биз гэж бодсон байх. Хэсэг хугацааны дараа манай ротын харуулын ээлж ирлээ. Сахилга маань харуулын объектуудын нэг л дээ. Нэг онжаваа зориуд сахилгад суулгалаа. Сахилгын харуул нь бас онжавууд байх юм. Төмрийн хөрөө энэ тэрийг бэлтгэлээ. Суусан хүн маань шөнөдөө хаалганы олон нугасыг тас хөрөөдөж унагах ёстой. Маш хүнд, бараг боломжгүй ажил байв.Гэхдээ амжсан. Маргааш нь бөөн асуудал босох нь мэдээж. Гэхдээ сахилгад суусан хүн сууж л байсан, гараад алга болчихоогүй. Харуул цаг цагаар солигдохдоо шоронгоос нүд салгаагүй. Хаалга эвдэрсэн нь хүний хийж чадах ажил биш нь илт. Сахилгыг гүйдэлтэй газар барьснаас чөтгөр л ажилласан байх гэхээс өөр яалтай.
          Тэр шинэд биш, хуучин сахилгад бидний гурван цэрэг сууж таарсан удаатай. Би гэхэд Доржсүрэн хошуучтай барилцаж авсан хэрэг. Хотоос Машлай тэргүүтэй концерт Чойбалсанд ирэх сурагтай байв. Нэг өдөр нөгөө хоёр маань хэлж байна: Өвгөөн, бид хоёр өнөө орой гараад ирье, тэр концертыг үзмээр байна, чи маргааш болохгүй юү, тамхитай ирнээ хөө гэж. Өглөө босоход ирчихсэн л байсан. Тэгээд өдөр нь намайг сахилгаас гаргалаа. Сайдын шалгалт ойртсон тул тасгаа шалгалтад бэлтгэ гэв. Гэтэл Л. Аюуш Баатарын орны бүтээлэг алга болсон тухай бөөн сенсаац дэгджээ. Манай батальонд БНМАУ-ын Баатар Лувсанцэрэнгийн Аюушийн дурсгал мөнх хадгалагдаж, түүний ор 1-р ротод байх ба нэр нь оройн тоонд дурдагдана.Манай хоёр л туучихгүй юу даа. Бодвол, айлд 35 төг-өөр зарчихсан хэрэг. Нэг нь онжав палиг Чинбат гэх хүнд гар (Д. Сүхбаатарын Галсангийн нууц хүү гэж жилийн дараа мэдсэн хоёр хүний нэг нь би), нөгөөх нь нэг оноор ах цэрэг Алтанманиад гэж бас л хүнд гар. Батальоны бүх цэргүүдийг нэгбүрчлэн сэжиглэлээ гэхэд бид гурав л найдвартай алибитай байхгүй юү.
        Тэгсээр манай батальон Зүүнбаянд нүүж шилжин байрлах болов. Нүсэр ажил шүү дээ. 350 мотор хөдөлж байгаа юм. Замгүй газраар даялан явах тул усны сав хэрэгтэй. Айлуудын 40-ийн бидоныг хуу хамав. Би лав хоёрыг айлын гаднаас хуссан. Батальон ачаалаад эхлэх байранд гарлаа. Тэгтэл ямар нэг үйл явдал болж удаашраад замд гарч өгдөггүй. Юу болсон бэ гэвэл, гурван цэрэг Чойбалсангийн төвд хүнсний дэлгүүрт ортол худалдагч, кассчин нь байдаггүй, харин касс нь юмуу, сейф нь онгорхой байжээ. Мөнгийг шуртхийж хамаад л гарсан байна. 25000 төгрөг. Цагдан сэргийлэх тэр чигээрээ хөдлөх нь мэдээж. Мань нөхдүүд гараад мөнгөө багцаагаар тоолж үзсэн байх ба түүнийг нэг хүн харснаар хэргийн эзэн нь тэр өдөр замдаа гарах манай батальон болох нь илэрхий юм. Нэгэнт нүүж буй учраас мөнгөө аваад явж таарна. Чингээд эхлэх байранд гарсан батальоныг зогсоож нэгжлэг мөрдлөг явуулснаар мөнгийг тээврийн салааны жолооч Чулууны машины кабины хаалганы завсраас олжээ. Чулуун бол хосгүй гайхамшигтай хөгжимчин цэрэг. Таван зэмсэг дээр зэрэг тоглоно шүү дээ. Одооны авъастнууд гэж юу ч биш. Залуучуудын ордны гол саксофончин манай батальонд байлаа. Саяхан болтол салбартаа тэргүүлж байсан 7-р гуанзны ахлах тогооч Биндэръя бид онжавууд. Хүний нөөцийн хувьд манай батальонд дутуу юм ерөөс байгаагүй.Хулгайлсан мөнгийг нуухад тусалсан хэргээрээ Чулуун дөрвөн жилийн ял авсан. Бид хоёр нилээд дотно харилцаатай хүмүүс байв. Өвгөн чинь хорихын даргын тэрэг барьж байгаа гээд хожим давхиж явсан. Хэргийн тухайд түүхнээ том хэрэг. Хурандаа генерал Ж. Лхагвасүрэн БХЯ-ны сайдаас буусан нэг шалтгаан энэ. Хожим миний бие “Монгол Улс” сэтгүүлийг эрхэлж байхдаа жанжны дурдатгал номоос оросоор орчуулж нийтлэсэн удаатай. 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын армийн давшилтыг холбоотон гүрнүүдийн гэрээгээр Хятадын Цагаан хэрмээр хязгаарлан зогсоосныг ихэд харамсангүй өнгөөр дурдсан бий. Бээжин хүртэл ганц өдрийн морин марш л үлдээд байсандаа гэж санаашран дурссан “Залуу жанжин” Ж. Лхагвасүрэн генерал манай ангид олон ирсэн. Жижигхэн онгоцоор ирнэ. Би нэг удаа тэр онгоцны манаанд гарсан. Нэрт генерал Б. Цог манай батальонд бараг долоон хоног дутам ирдэг тийм хүнд үе түүхэнд байв.
             Зүүнбаянд байрласан анхны анги нь манай батальон. Наадмын өмнөхөн юм. Оройхон буудаллаад майхан саваа босгож, нэг их сайхан ор засаад яг оронгуут хорвоо орвонгоороо эргээд явчихав. Элсэн шуурганд хийсэн унаж болох бүхэн уналаа. Яаж ийж хувцлаад мөлхөж гартал ерөөс нүд нээх арга алга. Агаар байхгүй, тасралтгүй хөвөлзөх элсний өтгөн урсгал. Унасан асрынхаа доогуур шургаад унтаад өгцгөөсөн. Над мэт Алтайн хүнд Дорнодын тал гэж дасахад мөн ч хэцүү. Тэгээд дараа нь Говийн угалз угтаж байдаг. Батальон дахиад л бүхнийг эхнээс нь барьж байгуулах ажил эхлэв. Элсээр шуурах нь долоон хоног алгасахгүй. Одоо харин цаг уур нь өөрчлөгдсөн байдалтай. Гэтэл 10 000 цэрэг бүхий дивизээс ор мөр үлдээгүйг би хэдэн жилийн өмнө харсан. Ротын дарга хар Чимид тэнд буйг дуулаад очиж золгосон юм. Манай батальоны штаб хаана байна гэсэн чинь овгор элс зааж байх юм.
               Батлан хамгаалахын шинэ сайд армийн генерал Батын Дорж ирэх гэнэ. Манай рот тэргүүний рот тул хүндэт харуулд жагсах үүрэг үргэлж ногдоно. Тэр өдөр би гайтай юм шиг батальон жижүүрийн туслах байж таарав. Сайд нь яг хэзээ юугаар яаж ирэхийг хэн мэдлээ. Үдийн хоол өнгөрч байтал тэнгэрт гэнэт моторын дуу гарсанд харвал нисдэг тэрэг ойртон ирж байна. Нөгөө сайд нь гэж сэтгэлээ. Штаб мэдээгүй байдаг яачихсан улс вэ гэж хараалаа. Бүх юм миний толгой дээр ирж байгаа байхгүй юү. Хав Чимэд хал цэргүүдэд дарагдаад явсны дараа манай салаан дарга хар хэмээх Чимэд ротын даргаар дэвшсэн юм.Ротын дарга элдвийг үзсэн хашир хүн ашгүй ойр байж. Рот хам хум жагсаж амжлаа. Ангийн удирдлага бахардсан юмнууд штаб гэх нүхэн байрнаас гүйцгээж ирэв бололтой.Сайд дээрээс харав бололтой ангийн байрлал болох асар майхнуудын хажууд буулаа. Асар том онгоц. Бөгс нь онгойгоод 69 гарч ирж байх юм. Монголын цэргийн домогт дарга Б. Дорж сайдаар томилогдохдоо армийн тэргүүн шугамын ганц анги болох манай батальонд зориуд сүрийг үзүүлэх бодлого барьсан юм. Ж,Лхагвасүрэн генералын дараа тэгэх хэрэгцээ байсан байх. Цэрэг бидэнд хэн юу байх нь падлийгүй. Харин тэр үед батальон дарга, улстөрийн орлогч бөглөө хэмээх Санжаа дэд хурандаа нар чинь адилхан хоёр дайнд оролцсон армийн ахмадууд тул угтаа хилийн цэргийн хүн Б. Доржийг тоогоо ч уу, үгүй ч үү сэтгэгдэл байсан байх.Сайд өдөртөө буцсан. Ж. Лхагвасүрэн сайд заавал хоноглодог, цэргүүдтэй уулздаг, хурал хуй хийдэг байсан.
               Армийн генерал Б. Дорж тэр жилийн намар дахин ирдэг юм. Лайтай тэргүүний манай рот л хүндэт харуулд жагсана. Бригад эхлэн эмхлэгдээд Бригадын орлогч даргаар Монгол Улсын Гарамгай Баатар хурандаа Лодонгийн Дандар ирсэн юм. Угтаа хот хоорондын тээврийн хөгшин жолоочийг л дайчилсан хэрэг шүү дээ. Тийм тулгамдсан үе бас байсан юм шүү. Л. Дандар Баатарын команд ч бас чанга, сүртэй сайхан. Орой бүрэнхийн үе. Ротыг жагсааж гүйгээд команд өглөө. Ангиас нилээд хойно гарч зогслоо. Шөнө боллоо. Жагсаал тарах команд өгдөггүй. Ротын өмнө хурандаа Л. Дандар Баатар, манай батальоны шинэ дарга шуудай хэмээх дэд хурандаа Дандар хоёр л дүүхэлзээд байдаг. Тэд байн байн цагаа харах боловч сайдын бараа байдаггүй. Эд нар одоо сайд хэзээ юугаар яаж ирэхийг мэдэж л байдаг байгаадаа гэж би нөгөө зуны гашуун туршлагаараа бодож зогсов. Шөнө дундаа орлоо. Хоёр Дандар ч уйдав бололтой. Хүндэт харуулын захирал сэлэмтэй, хоёр Дандар ч сэлэмтэй байв. Сайдад бас сүр үзүүлэмз гэсэн бололтой. Цаг нөгцөөхийн тулд хоёр Дандар сэлэм эргүүлж үзүүллээ. Машины гэрлүүд асаалттай. Монголын морин цэргийн домогт дарга нарын хосгүй гайхамшигтай үзүүлбэр байлаа. Батальон дарга шуудай Дандар чинь Чөлөөлөх дайн эхлэхэд хожмын Байтагийн Баатарууд Тэгшээ, Лхагвадорж нартай толгойн тагнуулын группээр хамгийн түрүүнд хил давж, Өвөр Монгол дахь манай тагнуултай анх уулзсан хүн. Тагнуулын албанаас зааж өгсөн тосгоны заасан хашааг шөнө давж ороод Тэгшээ нь, за, та хоёр ор, японууд ирвэл би хусчихна гээд Дегтяровын (бас Олзвой Баатарын ч гэдэг) дугуй магазинтай пулеметаа агсаад зогсож байв гэж нүдэнд харагдтал ярьдагсан. Хоёр Дандарын сэлэм эргүүлэх шиг сүртэй сайхан юм би урьд хожид үзээгүй. Зүгээр ертөнцийн салхи хүнгэнээд явчихдаг юм. Түүнээ хойш би ямар ч циркийг тоохоо больсон. Дандар Баатар сэлэм эргүүлж сум хаадаг гэсэн домог хоосон газар үүсээгүй юм билээ. Шөнө дундаасаа өнгөрлөө. Хойноос Сайншандын зүгээс машины гэрлүүд гялалзлаа. Бэлтгэл командууд өгөгдлөө. БХ-ын сайд Армийн генерал Батын Дорж хүрэлцэн ирлээ. Ямар байдлаар нэг нь ирж, нөгөө нь угтах нөхцлүүдийг аль аль талаасаа ихэд бодолцсон хэрэг. Л. Дандар Баатар Хүндэт харуултайгаа хээр талд угтан авах ёслол түүхэнд ганцхан л тохиолдоно. Сайдад тэр удаа их сайхан сэтгэгдэл төрсөн нь илт байв.
               Хотоос зарим анги, салбар шилжин ирж Зүүнбаянд бригад, хожмын дивиз байгуулагдаж эхлэв. Хурандаа Сэрээнэн гэх согтуу буриад Бригадын даргаар ирэв. Бидний хэдэн цэрэг ангийн ногоо авахаар Төв, Сэлэнгийн САА-нуудаар армийн арын албаны офицер ахлах дэслэгч Бээжингийн хамт баахан явав. Хожим улсын аврага бөх Бээжин л дээ. Ажил, аяллын элдвийг орхие. Сайншандын хар ууланд машины бензин дуусаад би нэг шинэ цэргийг дагуулаад анги руу алхлаа. Оройхон айл таарлаа. Хонь гаргаж байна. Гэдэс идэж гэдэс гараад шөнө алхлаа. 34 км алхсан байдаг. Шөнө дөлөөр ангид ирээд шинэ цэргээ штабт очиж мэдэгд гээд явууллаа. Маргааш нь манайхны ярих нь, бригадын штабын даргаар хурандаа Туваанжав гэх аймаар хүн ирсэн гэнэ. Яасан айхтар хурандаа вэ, турших юм хуна гэж бодлоо. Нөгөөдөр өглөө нь би боссонгүй. Лагерьт л даа. Батальон ч боссонгүй шахам байсан бололтой. Тээр дороос нэг айхтар дуу хадаад босгож эхэлж буй бололтой. Эвлэлийн үүрийн дарга марсаан Тогоо, ротын бичээч би тусдаа майханд ширээ сандалтай, сейф шүүгээтэй байх. Ротын дарга хар Чимид сүр сар хийж орж ирээд босооч гэж хашгиран ширээн дээр байсан хоолны цагааныг минь майханы хаяа руу ширвээд шидчих юм. Би гайхлаа, ротын даргын түвшинд гэхэд насаар ахмад талдаа, орон шоронгоор явахдаа явж их юм үзсэн хүн тэгэж сүрхий сандарч тэвдэнэ гэхэд үнэмшимгүй байв. Би боссонгүй. Ротын дарга гарлаа. Доороос чимээ шуугиан хадаад л байгаа. Айхтар чанга дуутан ойртсоор ороод ирлээ. Урьд огт үзээгүй аймаар түнтгэр улаан хурандаа, бос чи гэж цочиж огло үсэртэл хашгирч байна. Олон хоног ажилд яваад ирсэн, амранаа гэлээ. Хал цэргийн догь мэддэггүй хаагуур явсан хурандаа вэ гэж эгдүү хөдөллөө. Мань хүн улаан дээрээ улаан болоод учиргүй дайрч миний муу одеялыг хуу татахаар тэмцэв. Би зориуд хэсэг чаргууцалдаад босов. Хурандаа буцаж гараад батальон жагсаад команд өгөв. Пижигнээд явчихлаа. Би гараад жагсаалд орлоо. Саяын тэр танхайг жагсаалаас гарга гэж ротын даргад хэлж байна. Би батальоны жагсаалын өмнө гарлаа. Хурандаа бээр армид 30 жил болохдоо ийм танхай балмад цэргийг үзээгүй гэнэ. Батальоны жижүүрийн офицерыг дуудаад, үүнийг сахилгад 20 хоног хий, болохгүй бол дахиад 20 хоног хий, ясыг нь цайтал хий, нохой тавьж махыг нь уруул гэх юм. Би яг үгчлэн ишлэж байна. Манай батальонд нохой байхгүй нь сайхан гэж бодогдож байна шүү. Байлаа ч таньдаг цэргээ урах нохой яаж байх юм. Хал цэрэг иймэрхүү шоу зориуд зохиохоор батальоны хэдэн зуун цэрэг кайф авдаг байхгүй юү. Өөр үзэх юм, зугаа цэнгэл байхгүйшд. Гурван жил гэдэг чинь маш урт хугацаа. Идэр насны бидэнд үнэхээр уйдах мөч байдаг юм. Зүүнбаянд бид хааяа кино үзнэ. Тэр болгонд хурандаа Туваанжав миний хажууд ирээд суучихна. Бүр ёс юм шиг тэгнэ. Хамгийн аюултай цэрэг гэж үнэхээр итгэсэн хэрэг байх. Ардын дуу бүжгийн чуулга нэг удаа очсон юм. Концертын билет нь 3 төг. гэнэ. Би нэг хоосон цаасны тасархай олж бариад дайрчихлаа. Чуулгын бололтой билет шалгагч хүүхнүүд хөндөлсөж зуураад авч байна. Тэгтэл миний түрүүнд орсон огт танихгүй нэг цэрэг, билет нь энэ байхгүй юү гээд өөрийнхөө тасалсан билетийг хүүхнүүдийн нүдний өмнүүр савчуулах зуур би ороод явчихалгүй яахав. Шинэ ирсэн ангийн хал цэрэг байсан биз. Сайхан концерт байсан. Сүглэгмаа дуулдаг юм. Хэд дахиуллаа. Дахиад дахиулах гэтэл гарч ирдэггүй. Нэг цэрэг, хөөе, Сүглэгмаа, гараад ирээч ээ, найз аа гэж орилох юм. Бусад нь бас Сүглэгмаа гэж дуудан шуугих юм. Энэ балай байдал явж явж Ю. Цэдэнбалын чихэнд хүрээд, тэр нөхдүүдэд жилийн турш урлаг соёлын зүйл бүү үзүүл гэж зарлигдсан гэдэг. Үнэхээр үзүүлээгүй. Гэхдээ би ротын дарга, батальоны 10 цэргийн хамт Халхын голын ялалтын 30 жилийн ойг Сайншандын зөвлөлтийн цэргийн гарнизонд тэмдэглэх баярт хүндэт зочноор оролцохоор шагнуулсан (дандаа сахилга амлуулдаг цэрэг биш байхгүй юү) ба тэнд Москвагийн нэрт жүжигчдийн концерт үзсэн. Ёстой сонгодог түвшний концерт байв. Орос ангийн хийлсэн клуб том боловч хороо, дивиз хэрхэн багтах. Ялгаагүй, цэргүүд над шиг дайраад л, офицерууд нь хүч хүрэхтэй үгүйтэй харагдсан. Баярын хурлын илтгэлийг 1939 онд Сайншандын бригадад байсан цэрэг, хожим Берлины тулалдаанд ЗХУ-ын Баатар цол хүртсэн генерал Морозов тавьсан. Тэрбээр хэлэхдээ: “Үе үеийн хүмүүст заавал нэг шалгуур тулгардаг. Бид тухайн үедээ Октябрийн хувьсгал, иргэний дайн өнгөрчихсөн болохоор гавъяа байгуулах боломжгүй азгүй үед амьдарч байгаа мэт боддог байлаа. Гэтэл Эх орны их дайн болсон, бидэнд түүхэн шалгуур давах ээлж ирсэн. Бид давсан. Танай үед ямар шалгуур тохиолдохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ тохиолдоно доо” гэсэн юм. Энэ санаагаа генерал Морозов хэд давтаж хэлсэн нь санаанаас гардаггүй.Бодвол, манай үеийнхний шалгуур нь социализмаас капитализмд шилжих явдал биз.Баянцагааны алдарт тулалдаан яагаад тийм хүнд болсон юм гэхээр чухам Зөвлөлтийн цэргийн Сайншандын бригад замдаа төөрөөд хожимдсоноос болсон гэж генерал Морозов ярьсан нь түүхэнд тэмдэглэгдээгүй түүхэн үнэн байх. Ер утгазохиолд түүхэн үнэн орхигддог, худал гоёчлогддог. Харин дайнд оролцсон хүмүүс цэргүүдтэй ярьж байхдаа л яг үнэнийг хэлдэг. Дэд хурандаа шуудай Дандарын ярьснаар, Чөлөөлөх дайны Баатар С. Дампилын окопонд тунасан борооны ус час улаан болжээ, учир нь мань хүн дизентерийтээд цусаар суулгах тул өмдөө шувталчихаад японы олон галын цэгүүдийг устгаж байжээ.Аяны цэрэгт шалбааг уухаас өөр аргагүй үе тохиолдож байснаас тийм явдал цөөнгүй байсан гэнэ. Дандар Баатар нэг удаа буудлагын дараа бидний хэдэн цэрэгт ярьсан нь: “Дурандаад хэвтэж байгаа японы тагнуулыг алсаас харсан. Морио бариулж, гутлаа тайлаад гэтэж очлоо. Дараад автал ганцхан холбироод дээр гарчихсан. Би бас холбироод хоёулаа босч ирээд нүдэлдчихсэн. Ташаанд буу бий боловч тийшээ гар явах зав байхгүй. Нэг мөчид улаан нүүр нь гялсхийхэд өгчихсөн. Ар тийшээ тэрий хадаад сэлэм нь хуйнаасаа сугарсан, би шүүрч аваад цавь руу нь дүрчихсэн” гэж. Утгазохиолд баатрууд цусаар суулгаад юмуу, хүний цавь руу дүрээд байхгүй шүү дээ.
             Түргэн авах, түгшүүр зарлах бол цэргийн ердийн амьрал. Шинэ цэргүүд тэр дайн нь түргэхэн болоод өнгөрөхийн төлөө сэтгэлзүйтэй.Харин хал цэргүүдийг шаналгая гэвэл, за даа, хятадууд та нарыг халуулахгүй янзтай мэдээ сонсдож байна энэ тэр гэж давслана.Цэргүүд надаас юм их асууна. Зөвлөлт-Америкийн дайн болох уу гэж асууна. Би болохгүй гэж баттай хэлдэг байсан. Учир нь хоёр хэт гүрэн аль аль нь алдах юмтай. Мэдээж, хятад-зөвлөлт-монголын дайн гарах эсэх нь амин чухал асуулт байв. Би мэдээлэлтэй цэрэг байв.Зөвлөлтийн нисэх анги хажууд байх.Цулгүй талд бүх юмаа барих үед нь бид тийшээ очиж ажиллах явдал байв. Офицер, түрүүч нар нь намайг тойрч шалгаана, Монголын тухай мэдээлэл авна. Орос цэргүүд жа нараасаа үнэхээр айдаг. Ер нь бол манайд ч, тэднийд ч жагсаалын дарга нар нь улирсан ахлагч нар байв.Нэг өдөр тэдний хэдэн бага даргатай ярилцаад сууж байтал цэргийн цол формтой хэдэн орос хүүхэн гарч орж гүйлдээд байх юм. Нэг түрүүчид, чи намайг тэдэнтэй танилцуулаадхаач гэтэл, анд аа, чи тэдний салхин доогуур ч гарах хэрэггүй гэдэг байгаа. Нисэх хороо хогоо хаяна. Тэнд нь зөвлөлтийн бүх хэвлэл, нэртэй том сэтгүүлүүд бүрэн байна. Би явж тэр бүхнийг авчраад унших тул тухайн үедээ Монголд хамгийн мэдээлэлтэй хүний нэг би байв. Жинхэнэ 20-р зууны романч бол япон Абэ Кобо. Нобелийн шагналд нэр дэвшиж байсан зохиолч.Түүний романуудыг би тэгэж л уншсан.Тиймээс дайн болох эсэх тухайд анализ хийх боломж надад байсан. Тэр үеийн Хятадад алдах юм байгаагүй нь дайн гарах магадлалыг өсгөж байв. Гэхдээ судлаад байхул арай өөр дүр зураг илрэнэ. Том дайн өдөөхүл нэгмөсөн ялагдахаа маоист Хятад мэдэж байв.Оператив урлагийг тэд одоо ч гавьтай мэдэхгүй. Би хувьдаа ах нартай найраад Бээжингийн цэргийн комендант болж болмоор боддог байв. Ротын дарга хар Чимэдийн толгойд ч тиймэрхүү юм бас орсон бололтой. Бодвол, мань хүн комендатурын арын албаны дарга мөрөөдсөн биз. Тэгээд нэг удаа, чи хятад хэл сурмаар юм гэж билээ.
           Гэтэл нэг удаа их сонин юм болов. Ер нь бол анги нэгтгэл хэзээ яаж түргэн авахыг цэргүүд бид үнэрлэж мэдээд байдаг юм. Дотоодын тагнуулын сувгууд байна.Огт санамсаргүй нэг шөнө түгшүүрийн дохио хангиналаа. 1969-1970 оны өвөл. Эхлэх байранд гарлаа. Хөлдсөн хуягтуудыг асаана гэж маш бэрх. Гэхдээ минутын дотор асаадаг цэрэг бас байдаг. Монголчууд гэж их сонин хүмүүс. Бригад эхлэх байранд гармагц офицеруудыг дуудлаа. Нилээд удаан үүрэг тавигдаад тэд эргэж ирэхдээ хачин царайтай болчихсон байв. Хятадууд Сулинхээр, Замын Үүдээр довтолсон гэнэ. Сайншандын орос ангиуд хөдөлсөн гэнэ. Манай бригад бүх бүрэлдэхүүнээрээ одоо хөдлөх тушаал Жанжин штабаас ирсэн гэнэ. Ийм л өгөгдөл байв. Гэр бүлтэй офицеруудын царай барайв. Хал цэргүүд бид дуугаа хураав. Гайхал шинэ цэргүүдийн нүд сэргэж байх юм. Би ротын даргын холбооны станцийг үүрэх ба түүний доёгор антенна нь түвэгтэй тул авч хаячихаад төмөр утсаар орлуулдаг байв. Бодохнээ нь, тэр антенн аминд орохыг хэн байг гэхэв. Байранд буцаж очиж авлаа. Бригад бүх бүрэлдэхүүнээр жигдэрсэн боловч хөдлөх тушаал хараахан ирэхгүй байв. Үүр цайж өглөө болов. Тэр хооронд дарга цэрэг, хуучин шинэгүй нийтдээ тайвшраад шийдсэн царайтай болчихдог юм билээ. Тэртэй тэргүй л хүлээж байсан зүйл.Офицерууд дахиад дуудагдав. Эргэж ирээд, түгшүүрийг буулга гэсэн тушаал сая Жанжин штабаас иржээ. Түрүүчийн өгөгдөл Жанжин штабаас ирсэн, Бригадын командлал ч урьдчилан мэдээгүй гэж байна гэв. Ихэнхи цэргүүд нэг сум халаасандаа хийсэн байж билээ.
             Санамсаргүй сонин явдал. Түүнээс нилээд хожим, гэхдээ өнөөгөөс олон жилийн өмнө далд эх сурвалжаас миний олж мэдсэнээр дараахи юм. Тэр жилүүд бол олон улсын байдал нийтдээ эрс хурцадсан үе. Израиль-арабын дайн, Чехословакийн үймээн гэх мэт. Цөмийн зэвсгийн салбарт ЗХУ АНУ-тай тэнцүү нөхцөлд хүрсэн боловч америк хүн Саранд анх бууснаар сансарын өрсөлдөөнд анхны том ялагдал хүлээв.Энэ нь зөвлөлтийн том толгой зохион бүтээгчдийн хоорондын өрсөлдөөний уршиг байсан нь одоо түүхийн материалаар илэрч буй юм.Цэргийн эдийн засаг асар өссөн шалтгаанаар иргэний эдийн засаг хүнд байдалд орж эхлэв. Ерөнхийдөө иймэрхүү таагүй төлөвтэй нөхцөлд Хятадыг түрүүлээд цохичих сэтгэлзүй Зөвлөлтийн дээд удирдлагын хүрээнд нилээд газар авсан байна. Ямар боловч Зөвлөлт, Монгол даяар бэлэн байдлыг гэнэт шалгах шийдвэр гарчээ. Тиймээс түгшүүрийн дохио хойноос ирсэн бөгөөд Ю. Цэдэнбал ч урьдчилан мэдээгүй байна. Гэтэл ийм өрнөлийг АНУ-ын ТТГ түншиж мэдээд Хятадад сэрэмжлүүлснээс гадна хэрэв ЗХУ дайн эхэлвээс АНУ төвийг сахих эсэхээ нээлттэй үлдээнэ гэж ЗХУ-д анхааруулсан дүр зурагтай.Өөрөөр хэлбэл, АНУ хятадын талд үйлчлээд миний комендант болох зүүд, манай ротын даргын комендатурын арын албаар хөлжих мөрөөдлийг хаажээ гэлтэй.
             Хэрэв энэ бүхэн үнэн бол түүхийн үргэлжлэлийн асуудал их эгзэгтэй сонин болж ирнэ. Хятад-Оросын стратегийн түншлэл байна уу, байна. Орос нилээд газраа, түүний дотор мөнөөх домогт Даманы арлыг Хятадад өгсөн. Гэтэл Хятад-Америкийн харилцаа нь гүндээ үүнээс ч илүү итгэмжит үндэслэлтэй байхгүй гэх газаргүй байна. ЗХУ танайд довтлох санаархал агуулжээ, худал гэвэл Монголыгоо оролцуулаад бүх зэвсэгт хүчнийхээ бэлэн байдлыг шалгасан баримт байна гэж ТТГ Хятадад мэдээлсэн нь мартагдашгүй маш том дипломат алхам. Энэ нөхцөлд Монгол Улсын гуравдахь хөршийн асуудал бодууштай юмны нэг болно. АНУ маань Монголын төлөө Хятадын зах зээлийн ашиг сонирхлоо золиослох уу. Ерөөс АНУ-ын бодлогын мөн чанарын судалгаа чухал болов. Горбачев, Ельцин хоёр Оросын байдаг бүхнийг АНУ-д өгсөн.
             За, ямар боловч халагдах цаг ирлээ. 1965 оны цэрэг 3 сар илүү хаасан. Тэр оны өвөл татагдсан жолооч цэргүүд 8 сар илүү хаасан. Бид хугацаандаа халагдах уу, үгүй юү. Хугацаандаа гэвэл 6-р сарын 12-нд. Хугацаат цэргийн албаны хугацаа нь нийгмийн амьдралын маш чухал хүчин зүйл. Хаант Орост 15, 25 жил байгаад Зөвлөлтийн үед армид 3, флотод 4 жил болсон. Гэвч 1967 онд 2 жил болсон. Ингээд манайд 2 жил болох уу, үгүй юү гэж лайтай надаас их асуух. Би болохгүй гэж шууд хэлдэг байв. Яагаад гэж мэдээж асууна. Хариултыг хэлвээс нам засгийн эсрэг үг хэл гаргасан ялд унах тул хэлэхэд хэцүү.Манай нам засаг мэдрэмжгүй, үйл явцаас ямагт хожимддог, хөшүүн хойрго, 2 ба 3 жилийн нийгмийн амьдралын ялгааг зөв тооцож чадахгүй гэлтэй биш.Цэргийн газар оны ялгаа байдаг, байх ёстой. Цэрэг арми байх нэг нөхцөл нь энэ. Оны ялгаа муугаар эргэсэн нь миний үеийн дараахи үзэгдэл. Энэ нь, нэгд, чухам хугацаат албаны 3 жилээс эхтэй. Уйдаж гүйцсэн хал цэрэгт зугаа хэрэгтэй. Би гэхэд нэг ухаандаа хурандаа нар, дээд тушаалын офицеруудын эрлэг шахам юм байв.Туваанжав хурандаатай харгалдсан нь ганц жишээ. Сургууль төгсөж ирсэн, учир мэдэхгүй мөртөө их зантай офицеруудаар ч тоглоно.Хоёрт, шоронгоор дамжигсад цэрэгт олноор шилжсэн явдал. Манай ротод шоронгоос ирсэн хоёр хал цэрэг байсан. Шоронжсон хүмүүс уур амьсгалыг эвдэх талдаа ажиллагаатай. Шоронгоос хэзээ ч сайн туршлага авдаггүй, муу туршлага авдаг, тэр нь цэргийн хуарангийн нөхцөлд илрэхдээ хялбар. Маниас хойш тэдний тоо цэргийн эгнээнд олширсон. Энэ нь Монгол шоронжсоны гай байв.Яагаад шоронжсон бэ гэвэл, эдийн засгийн зарим салбарт өртөг зардалгүй хүний нөөц хэрэгтэй болсон. Энэ нь ерөөс Сталины зарчим.
             Нөгөө талаар, цэрэг 3 жил цэрэг байж л цэрэг болдог гэх нь ор мөргүй биш үнэн.Цэрэг болох, цэргийн ямар нэг бэлтгэлтэй болох нь чанарын өөр зүйл.Гэвч заавал дайн хийх зорилго байж болохгүй учраас заавал цэрэг болгох хэрэггүй. хүнээ ба нийгмээ бодолцохгүй бол болохгүй. 2 жил гэвэл дундаж нөхцөл. 1 жилийн цэрэг бол шинэ цэрэг. Дан шинэ цэргээр байлдаж болдоггүй нь дэлхийн түүхэн туршлага. Тиймээс гэрээт буюу мэргэжлийн цэргийн асуудал үүснэ. Энэ мэргэжлийн цэрэг нь орчин үеийн өндөр технологийн шинэ зэвсэг техник сурч эзэмшсэн байж л мэргэжлийн цэрэг байна. Манай цэргийн зэвсэглэл хэр шинэчлэгдэж байгаа бол. Энэ салбар дахь шинэчлэлгүйгээр батлан хамгаалах салбарын тухай яриад ч хэрэггүй тийм цаг үе.
                  Чойбалсан, Зүүнбаян. Манай ангийн хүүхэд шинэ цэргээр ирээд Бригадын штабын бичээч болдог юм. Том албан тушаал. Тамгагүй чөлөөний хуудас түүнд байх. Бидний үед албан ёсны чөлөөгөөр явах явдал огт байхгүй шахам. Миний чөлөөгөөр шагнуулсан хоногийн тоо 30 хүрсэн байсан. Тэгээд тэртэй тэргүй хал цэрэг Зүүнбаянгаас хаашаа юу хийж явах юм. Манай ангийн хүүхэд Сайншандад байхтай тааралдтал, чи чөлөө аваад ирж хэд хонохгүй гэв. Ротод ирээд хэлтэл онжавууд дургүй байна. Биднээс уйдсан биш, үлийгээ хийх юм гэлээ. Гэхдээ чөлөөгүй яваад ирэхийг сонирхогчид мэдээж байна. Би тэр зун намар хэд хэдэн цэргийг тамгатай чөлөөний хуудсаар хот явлууллаа. Тамгагүйг ангийн хүүхэд буюу штабын бичээч Гонгоржаваас авна. Ангийн тамгыг би үйлдэж дарна. Сүлдтэй тамга шүү дээ. Нарийн ажил. Нэг удаа ротын хоёр цэрэг явлаа. Бид арыг нь дааж аргална гэгч болно. Хэлцсэн ёсоор долоо хоноод нэг нь ирлээ. Нөгөө нь вокзал дээрээс комендантын эргүүлд баригдсан гэнэ. Комендант тамгыг нарийн үзэх нь мэдээж. За, ингээд төрийн тамга хуурамчаар үйлдсэн хэргээр…гэж бодогдлоо. Хоёр хоноод нөгөөх маань ирлээ. Яав гэтэл, тамганд сэжиг төрөөгүй, хувцасны зөрчилтэй гээд хоёр хоног суучихлаа гэв.
                Чингээд халагдах цаг туллаа. БХ-ын сайд Б. Дорж Зүүнбаянд хүрэлцэн ирлээ. Дорнодын партизан өвгөн хүүгээ авна гээд бас иржээ. Энэ өвгөн тухайн цагтаа хурандаа генералын дарга нь байсан тул цэрэгтэйгээ уулзаж таарна гээд мань өвгөнд, та цэрэг хугацаандаа халагдах эсэхийг асуугаад ир гэж захилаа. Хугацаандаа хална гэж байна, би хүүгээ долоон хоногийн өмнө аваад явъя гэсэнд Дорж тэг гэж байна гэсэн хэлтэй ирэв. Бригад бүх бүрэлдэхүүнээр жагслаа. Эрдэнэ жагсаалаас гар гэж Штабын дарга хурандаа Туваанжав дуудаад байх юм. Зөвхөн манай батальонд 5 Эрдэнэ байх тул хэнийг хэн мэдлээ. Эцэст би болох нь тодорлоо. Жагсаалаас гарч очлоо. Маргааш 8 цагт штаб дээр бэлэн бай гэж байна. Очлоо. Чамайг офицероор улируулна, маргаан шинэ офицеруудын тушаал гарна гэж байна. Би улирахгүй гэлээ. Маргаан үүслээ. Уурхай ухахаас өөр юм мэдэхгүй, чадахгүй, тэндээ л очиж социалист бүтээн байгуулалтад гар бие оролцоно гэж би донгосоод байв. Хурандаа асч байна, уурандаа бол аймаар хүн шүү дээ. Босоод ирлээ. Улаан нүүр нь тулж ирээд халуун амьсгаа нь цоргиж байна. Шанаадахад нь унаад өгөх үү, тулаад зогсох уу гэхшүү бодогдлоо. Гэтэл хурандаа, чи чинь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүн биздээ, нөхөөр гэж учиргүй хашгирлаа. Бишээ, нөхөр хурандаа гэж би бас хашгиран хэллээ. Штабын даргын өмнөө барих юм дууссан тул нилээд шалчийгаад ширээндээ суулаа. Мэдээж, манай оны, тэр тусмаа ротын онжавуудаас улирах нь улирч хожим дивизийн захирагч хүртэл дэвшсэн армийн шилдэг офицерууд төрсөн.
                Бригадын халагдсан цэргийг Бригадын Штабын дарга хурандаа Туваанжав өөрийн биеэр тэргүүлэн Сайншандаас галт тэргээр хөдөллөө. Замд хоёр ч удаа бүртгэлээ. Эрдэнэ хэмээгч оршин буй эсэхийг хурандаа өөрийн биеэр ойртон ирж үзэх юм. Түүний хувьд би гэгч нэг талаас хамгийн аюултай цэрэг, нөгөө талаар офицер болгох ёстой цэрэг гэхээр би өөрөө ерөөс хэн юм гэсэн асуулт гарна. Хар Усан тохойд ирлээ. Дахиад бүртгэлээ, нэрс дуудлаа. Мөнөөх Эрдэнэ оршин буйг хурандаа биеэр ойртон ирж харлаа. Хурандаа одоо чамайг болимоор юм гэж онжавууд хэлж байв. Нэртэй зүстэй цэрэг байхад сайхан, сайхан. Хожим генерал, дивизийн дарга Туваанжав бээр жинхэнэ монгол цэргийн дарга байсан юм. Би Дандар Баатарын цэрэг гэхээр хүмүүс энэ солиорчиж гээд түргэхэн холддог. Би хоёрын хоёр Дандарын цэрэг. Дандар Баатараар сайшаалгаж ч, шийтгүүлж ч байсан. Хуучин үед 30 000 хувь хэвлэгддэг олон хэлний “Монгол Улс” (Mongolia, Монголия) сэтгүүлийг эрхэлж байхдаа Гарамгай Баатартай уулзаж ярилцлага аваад, том өнгөт зургийн хөрөгтэй нь нийтэлж байв.
                   Халагдсан даруй Ардын армийн Улстөрийн газрын дарга генерал Ендондүйчир тэр Эрдэнэ гэгчийг буцаагаад олоод ир гэсэн байдаг. Би хаанаас олдох, стратегийн металл олборлохоор нэгэнт одсон байв. Жилийн дараа хөдөөнөөс хотод ирээд явтал манай батальоны штабын туслах ахлах дэслэгчтэй БХЯ-ны урд таарсанд, мань хүн намайг шууд хөтөлж оруулж офицер болгох гээд сүйд болсон.
            Маршал Г. К. Жуковын алдарт “Дурсамж ба Бодрол” номыг Москвад хэвлэгдсэний маргааш нь ба Монголд анх удаа уншсан хүн нь би юм. Батальон даргын зөвлөх дэд хурандаа Соловьев амраад буцах өдөр нь тэр ном худалдаанд гарч уншигчид шуурч байжээ. Зөвлөх нэгийг аваад ирэхдээ манай ротын даргад, энэ номыг нөхөр Ю. Цэдэнбал ч хараагүй байгаа, тэр Эрдэнээр хоёр хоногийн дотор уншуулаад цэргүүдэд яриа хийлгэ гэжээ.
                    Дэлхийн байдал дэн дун байна. Олон улсын дүн шинжээчдийн нилээд нийтлэг бодлоор, цэрэг-стратегийн салбар дахь үйл явц цаашдаа хаашаа яаж ч эргэж магад нөхцөл байдал бүрэлджээ.
Хуучин цэргийн энэ мэт маш нууцыг уншаад, устга.






Continue reading →

Сөрөг зурвас

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ

              Хөрөнгө мөнгө гэж юм байна. Төр түмэнд нөлөөтэй юү, нөлөөтэй. Түүнээс чухал нь төрийн нэр хүнд, засгийн нэр төр гэж бас байна.
           Өнөөдрийн УИХ,  Засгийн газарт улс орноо энэ өвөл өл, гал хоёр алдуулахгүй онд оруулаад сонгуультай мэнд золгуулахаас өөр эрхэм зорилго байж болохгүй. Үүнд л төвлөрч, өдөр дутмын ажил албаа гүйцэтгэмэр болохул их юм. Өөр элдэв долоон хий хоосон юм оролдон нэрээ хорлож, нүүрээ баастах хэрэггүй. Ямар элэнцгийнх нь Үндсэн хуулийн өөрчлөлт байх вэ. Хугацааныхаа эцэст Монгол Улсыг самарч орхиод талийж огт болохгүй. Том асуудлыг хугацааныхаа эхэнд хүчилж шийдээд хариуцлагаа хүлээхийн тулд  өөрсдөө туршдаг байхгүй юү. Тэр төсөл нь гэж товчдоо галзуу хүний өдрийн тэмдэглэл гэгч л байна билээ.
           Аливаа чухал шийд аргын хувьд хүнд, билгийнхээ хувьд энгийн байдаг. Нийгэм-улстөрийн түвшин дэхь тулгуур шийдэл өнөөгийн Монголын нөхцөлд ганцхан: энэ нь намын гишүүнчлэлийг хориглох. Хамаг бузар булайн үүр уурхай нь намын гишүүнчлэл гэж дээр дооргүй мэдэж л байгаа. Гэхдээ манайд өнөөдөр ухаан хүрч шийдэх асуудал даанч биш. Асуудлыг тодруулж амны гарз болгоод юүхэв. Ганцхан юм хэлье. Намын гишүүнчлэлийг хориглохгүйгээр Монголд юу ч нэгээхэн ч өөрчлөгдөхгүй. Одоо яая гэхэв, чадахгүй юманд арга байхгүй.
              Монголоо дотоодод нь самарч болохгүй гэх газаргүй. Болно,болно, болохгүй юм гэж байхгүй. Харин гадаад бодлогын салбарт?!
            Гадаад бодлого бол дотоод бодлогын үргэлжлэл гэдэг. Шөнө нь зүүдлээд, өглөө нь гэнэт “Байнга төвийг сахих статус” гэж орилоод босоод ирэхнь үнэндээ сэтгэл мэдрэлийн талаасаа хүнд ноцтой тохиолдол.Энэ чинь Үндсэн хуулиар тунхаглах эсэхдээ хүрэх том асуудал. Энэ чинь тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын дэлхийн тавцан дахь оршихуй, түүний олон улсын үйл ажиллагааны чөлөөний зэрэгтэй холбогдох стратегийн асуудал. “Байнга төвийг сахидаг тусгаар тогтнол” гэдэг ойлголт эхнээсээ логик зөрчилтэй. Хэнд ч хэрэггүй, юунд ч оролцоогүй Монгол Улс байх юмуу.  Дотоод самуурлыг гадаад бодлогод үргэлжлүүлэх албагүй. Нарийн ширийн нь энэхүү   зурвас тэмдэглэлээс үлэмж хэтрэнэ.
                    Хожим хойно санаатай санамсаргүй улс төрийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үнэлэгдэж тун болзошгүй хийрхлээс өнөөдрийн төр засаг татгалзваас өлзийтэй. Өдөр дутмын асуудлууд, мөнөөх хоёр толгойтойгоо ноцолдвол барав. Том асуудлуудын шийдийг удахгүй болох сонгуулиар бүрэлдэх дараагийн төр засагтаа үлдээ.
          Улс орон ядаж байхад АСЕМ-ын уулзалт гээч юмыг толгой дээр авчраад лай хураачихлаа. Ийм байгууллага, иймэрхүү уулзалтаас ямар нэг тоймтой юм дусч гарахаа больчихсон аг үе. Барууны хэвлэлд “doom and gloom” нөхцөл байдал гэж тодорхойлдог болсон. Шийдэх юм байгаад, тэгээд шийдэхдээ хүрвэл Их долоо юмуу, Их найм, Их хорийн дээд хэмжээнийу улзалтуудын асуудал байна.
          Хуучин үед Эвсэлд үл нэгдэх орнуудын үндэсний мэдээллийн агентлагуудын байгууллага (NANAAP) гэж байв. 105 гишүүнтэй. 1992 онд байх, МОНЦАМЭ агентлагийг хуралдаа уриад салдаггүй. Бараг өдөр алгасахгүй телекс ирүүлээд байх. Хурал ньТегеранд болохюм. Зардал мөнгөгүй гээд суугаад байлаа.Тэгтэл Ираны ИРНА агентлаг онгоцны зардлыг нөхөж олгоно гэж шавдууллаа. Явлаа. Хуралдлаа. Гэтэл зардлаа нөхүүлэх гэж хичнээн хөөцөлдөөд бардаггүй. Муусайн персүүд хэзээнээс ийм муухай гэж хор хөдөллөө. Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага (OANA) гэж бас байна. Тэндээ бол МОНЦАМЭ нэр нөлөөтэй, би олон найзтай. Тэднийгээ нэг орой цуглуулаад хэллээ, энэ NANAAP-ын удирдах байгууллагад МОНЦАМЭ сонгогдъё, дараагийн ээлжит хурлыг Улаанбаатарт авъя, та бүхэн зохион байгуулаад ац гэлээ. Ёсоор боллоо. Тэгээд мартчихсан, 1990-ээд онд ямар элэнцгийнх нь 105 орон оролцох хурлыг Монголд хийх юм бэ. НАНААП хурлаа хийхийг хэдэн жил шаардсан. Хурлынхаа зардлыг НАНААП даах юм бол бид бэлэн гээд хэвтчихсэн. Тэгээд ээлжит хурал нь орхигдсоор байгууллага нь сураггүй болсон. Персүүдээс хариугаа ингэж авсан. Муухай л юм. Гэхдээ олон улсын харилцаанд байдаг л практик.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг сенсаац түвшинд хийх боломж бий. Миний мэдээллийг сонсгох. Өнөөгийн төр засагт ухаан хүрэхгүй л дээ. Харин сонгуулийн дараа асуудал хаашаа эргэх бол?!



Continue reading →

Хиад Боржигин Есүхэйн Тэмүчин Чингис хаан

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ


           Их Эзэний алдар нэрийг Хиад Боржигин Есүхэйн Тэмүчин  Чингис хаан хэмээн нэг мөр эцэслэн цэгцлээд хэлж бичиж байхул ямар вэ. Ном зохиол, хэвлэл нийтлэлд зөрөөтэй  бичигдсээр ирсэн нь дотоодын тамын тогооны үлгэртээ тохирдог юм гэхэд гадаад ертөнцийн нүдээр маш соёлгүй бүдүүлэг харагдана. Ямар боловч нэг мөр хэлж бичицгээе. Дээрд дурдсан хувилбар бол зохих судалгааны үр дүн.
           Хааны хөшөө дурсгал босгох төр засгийн үйл ажиллагааны албан ёсны эхлэл нь    1992 оны 1-р сарын 15-нд болсон дараахи үйл явдал. Ерөнхийлөгч П. Очирбат, Ерөнхий сайд  Д. Бямбасүрэн, олон нийтийн нэрт зүтгэлтэн Ц. Лоохууз нар цуглаанд хүрэлцэн ирж, шадар сайд Дорлигжав үг хэлж байна. 


                   Улмаар яваандаа энд тэнд элдэв шийдэл, гүйцэтгэл бүхий хөшөө олон боссоны дотор сүр бараа, санаа сэтгэмжийнхээ зохих цараар Цонжин Болдогийнх онцлог. Яах аргагүй монументаль бүтээл. Цогцолборынх нь хувьд зөв өрнүүлэн үргэлжлүүлж  чадахул хойшид үлдэцтэй төв дурсгал байж болох.
                   Төрийн ордны өмнөх дүр бол сонгодог урлагийн  үүднээс наад захын  зарчим алдагдсан ур дүйгүй  ажил. Тиймээс сэрэл мэдрэл төрүүлэх увидасгүй саарал дундаж үзэгдэл, төр түмний нүдийг хуурсан халтуур. Төрд оюун билиг хомсдохоор манай урчууд хэрд нь тааруулах ба өөр яах юм ч гэлтэй. 
                   Орчин үеийн урлагийн хүрээнд хийсвэрлэсэн нь Даши Намдаковын    “Чингис хаан”. 


                         Уран баримлын төрлөөр дэлхийд тэргүүлж яваа Даши Намдаков нилээд тэнгэрлэг төрлийн дээд түвшний  хийсвэрлэлд  хүрэхээр зорьсон нь илт. Тиймээс Чингис хаан гэж чухам хэн байв гэх оюун санааны цочрол өгөхүйц сонин содон бүтээл болсонгүй гэх газаргүй. 
                        Жинхэнэ том уран бүтээлчид гэж өөр шүү дээ. Чухам тэдний шийдлийг харах хэрэгтэй. Тэдний одоохондоо эгзэгтэй, эрсдэлтэй шийдэл л  ирээдүйд үлдэх нь урлагийн нэг хууль. 
                        Чингис хааны сэдвээр олон кино бий. Хамгийн сайн нь Сергей Бодровын “Монгол” юмаа гэх үнэлгээ дэлхийд нийтлэг харагдана. Том уран бүтээлчийн сэтгэмж,  мэдрэмж гэж өөр юм байдгийг үзүүлсэн бүтээл. Түүхэн үйл явцын эгзэг, ээдрээг Тэнгэрт нь даатгаад домоглон үгүүлсэн нь сайхан шийдэл. Ирээдүйд энэ л үлдэнэ дээ.
                        Манайхан болохоор нэг тийм түүхэн баримтат маягийн мөртөө уран сайхны кино хийх гэж оролдоод байгаа нь угтаа бүтэшгүй зүйл. Түүхийн гол баримт гэвэл эцэстээ ямагт домог үзэл байдаг юм.Хаанахын ямар ч соёлд ийм. Хамаг учир домогтоо байна.Учир шалтгаант тэнгэрлэг холбоосын наад цаадхийг үл ухан мунхаглах нь ямар  ч аюулд хүргэж болно, хүргэж ч байна. Монголууд өвөг тотем дээдэс Бөртэ Чину-аг хүйс тэмтрэн хядаж Хятад руу ачиж байна. Үүнийг хараад ой гутаж, сэтгэл гундаж,  ухаан балартахгүй аваас Монголд ямар ч ирээдүй байхгүй. Сэтгэлзүй ийм хуультай.  Чонын махаар Хятадыг цатгаад баяжих гэх нь үндэсний оюун санааны эсрэг харгис яргалал, терроризм, монгол угсаатны эсрэг дотоодын хүчний улайрсан дайсагнал. 


                    Үр дүнд нь МонголУлс өнөөдөр хил гаальгүй зуун задгай, далан хагархай нутаг дэвсгэр болж хувирсан гэнэ. Хэдхэн өдрийн өмнө хэвлэл, сошиалд нийтлэгдсэн тайлан мэдээнд үз. Гадныхныг мөнгөн аягатай сүү хадагтай барьж угтуулахаар хэдэн хүүхэн тавьсан нь байгалийн жамаар жирэмслээд явсан тул хил гаалиар 195000 хүн бүртгэл хяналтгүй нэвтэрсэн гэнэ. Монголын төр дампуурлаа гээд цааш нь дампуурах газар ч үлдээгүй. 
                    Ер нь бол ёроолдоо тулсан мөчид үндэсний Сэргэн мандал эхлэн өрнөх зүй жамтай. Ренессанс гэдэг түүхэн үзэгдлийн логик нь ийм.
                    Сэлмээ хөндлөн бариад орохуу гэсэн үг уламжлалт хэллэгийн учрыг Сергей Бодров зөв тайлж үзүүлсэн буй.

            Хөндлөн барих хоёр сэлэм нь миний суурь судалгааны үр дүнгүүд.
АНУ-ын “TIME” сэтгүүл  Мянганы хүмүүсийг санал асуулгаар  шалгаруулахад 13-р зууны хүнээр Чингис хаан тодорсон юм. Тэр тухайд америкийн солонгос зураач Парк хөрөг бүтээсэн нь энгийн монголжуу үнэмшилтэй сайхан дүр болжээ.


Хүн төрөлхтөний соёл иргэншил сөнөх төөрөг зурагтай бол энэ 21-р зууны 60-аад оноосцааш гарахгүй. Сэхэх заяа тавилантай ахул ойрын нэг жилд багтаж эргэлт гарах ба үндэслэл нь та бидний гарт байна. Эсбөгөөс хожимдох осолтой. 21-р зуун Монголынх байх учиртайг  Үндэсний Бахархлын энэ өдөр мэдтүгэй хэмээв. 












Continue reading →

Тусгаар тогтнол

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ
Тусгаар тогтнол


            Тусгаар тогтнолыг баталгаажуулах бүх ард түмний санал асуулгын 70 жилийн ой. Их гүрний дараахи үеийн феодалын задрал бутралын харгайгаар монголчууд цэрэг зэвсгээрээ туслах замаар манж нарыг ихэд өндийлгөн хүчирхэгжүүлж эргээд өөрсдөө тэдний цохилтод өртөхдөө эцэст Манж-Чин гүрний хараат улс болжухуй хоёр зуу гаруй жилийн түүхтэй. 
            Гадаад улстөрийн баримжаалал гэсэн үндэсний аюулгүй байдлын стратегийн асуудал эхнээсээ эцсээ хүртэл байна. Энэ тухайд Орост тал татах уламжлалыг Галдан Бошигт хаан анх тогтоосон түүхтэй.Хаан бээр Оросоос цөөн тооны цэрэг гуйж, бид байлдуулахаас түтгэлзэнэ, харин манж нарт жагсааж харууламз хэмээн удаа дараа хүссэн боловч бүтээгүй юм. Монголын ард Орос холбоотон нь байж магад нөхцөлд манжууд төдийлэн эс хөдлөх нь тодорхой байв. Чухам энэ үеэс Орос улс Хятадаас нилээд бэрхшээн аливаа халз тулгаралтаас болгоомжлох сэтгэлзүй тогтсон гэлтэй. Энэ байдал хожим Гурван улсын хэлэлцээр болон бүр 1945 он хүртэлхи ЗХУ”-ын бодлогод ч илэрсээр байв. Энэ нь Хаант ба Зөвлөлийн засагт Орос орон Монголын тусгаар тогтнолын эсрэг байсан хэрэг хэрхэч биш. Тэд төлөө байсан боловч Монголын асуудлаар Хятадтай халз тулгарах эрсдэлээс аль болохоор зайлсхийх бодлогыг бид ойлгож болно, ойлгох ч ёстой.Монголын тусгаар тогтнолын төлөө И. В. Сталин баттай зогсож, улмаар Дэлхийн дайны төгсгөлийн үр дүнг мэргэн оновчтой ашигласнаар манай тусгаар тогтнол эцэслэн баталгаажсан билээ.1960-аад оны эхнээс Зөвлөлт-Хятадын харилцаа туйлдаа хүртэл хурцадсан нөхцөлд БНМАУ умард хөршийн талыг дагнан барив.1967 он. Би гэж шинэ цэрэг. Чойбалсан хот. Зөвлөлтийн дивиз, хороод миний хажууд ирж зогсов. Зөвлөлт, монголын цэрэг бид дайн хэзээ эхлэх тухай л таамаглал дэвшүүлж байснаас дайн болох тухайд эргэлзээ байсангүй тийм хэцүү үе л дээ. Энд нэг сонин асуулт гардаг. Зөвлөлтийн цэргийг оруулаагүй тохиолдолд Монголын байдал хэрхэх, хаашаа эргэх байсан бол? Таах аргагүй. Цэрэг оруулсан нь ЗХУ ба БНМАУ-ын эрх ашиг тавь тавин хувь хангагдсан цэрэг-улстөрийн стратегийн хэрэг байжээ гэлтэй.
           Хятадад хувьсгал ялсан шалтгаанаар 1950-иад оны эхээр БНМАУ хилийн цэргээ татан буулгаж, хуаран байр бүү хэл, хувцас хэрэглэлээ шатаасан байдаг. Энэ тухай хуучуул харамсан ярьдаг байв. Гэтэл чухам 1967 оноос БНМАУ-ын толгойг эдийн засгийн хувьд жинхэнэ өвтгөсөн нь хилийн цэргээ цулгүй газар дахин байгуулах явдал байв. Ардын армийн цэрэг бид ч Чойбалсан, Зүүнбаянд анхны гарнизонуудыг цулгүй газар улаан гараар барьж байгуулсан. Гэтэл монгол, зөвлөлтийн цэргийн хотхонуудаас дахиад л цулгүй цагаан газар үлджээ.
          “Монголын асуудал” гэх нэр томъёо утгазохиолд байсан, зарим талаар байгаа нь Орос, Хятадын завсар дахь Монголын оршихуйн асуудлыг хэлж буйюм. 1910 оны хавар буюу манжийн сүүл үе, Богдхаантын өмнөхөн үед Москвагийн худалдааны экспедици Монголд ирж бүх талын судалгаа явуулсан итлгэл 1912 онд хэвлэгдсэн нь одоо зуун жилийн өмнөх Монголын байдлын нилээд нэвтэрхий толь болж байна. Судалгааны ангийн сонирхол нь үнэхээр орос-монголын худалдаа байсан боловч Урянхайн хязгаар буюу Тува гэж үнэн хэрэгтээ эзэн харъяалалгүй шахам газар байсныг ажиглаад угтаа хар аяндаа Оросынх болох ёстой гэх мэт тэмдэглэсэн бий. Манжийн захиргаа хэвээр байсан боловч монголчууд дээр дооргүй Орост илүү найрсаг хандаж буйг том бага жишээгээр өгүүлсэн бий. 
           Оросын цэрэг-улстөрийн тагнуулч Ю. Кушелев хэмээгч Богдхаантын торгон эхэнд Монголд ирж хөндлөн гулд аялаад “Монгол ба “Монголын асуудал”номоо 1912 онд хэвлүүлсэн байдаг. Монголын асуудал гэдгийг хашилтанд авсан нь сонин хэрэг, бас зүйн хэрэг. Кушелев ихэд нухацтай цохон тэмдэглэснээр, тэр үеийн монголчуудын ганц найдвар нь Орос болсон байжээ. Хожим Богдхаан Ардын намынхны захидалд тамга дарахдаа улаан, цагаан ямар боловч Оросыг тал татах сэтгэлзүйд баригдсан хэрэг байх.
             Бошигт хааны үүсгэсэн уламжлалын өнөө, ирээдүйн асуудал нэн сонин байна. Энэ нь гадаад бодлогодоо Оросыг баримжаалах эсэх стратегийнчиг шугамын асуудал. Цагаан хаант Орос, улаан коммунист Орос аль аль нь Монголын тусгаар тогтнолын стратегийн хүчин зүйл байсантай маргахгүй биз.Өнөөгийн Орос аль аль нь биш, гэхдээ их гүрэн хэвээр байна, цаашид ч байх магадлал өндөр.Шинэ тогтолцооны Монголд Оросын нөлөө бүх салбарт хумигдаж, хятадынх олон салбарт эрс давамгайлсан. Хэн яаж харьцана, түүнтэй тэгэж л харьцана гэсэн үзэл санаа өнөөгийн Оросын төрийн бодлогод давамгайлж байна. Өөрөөр яах юм гэлтэй ч бас тийм биш. Хэрэг дээрээ цагаан, улаан Оросынхоос илүү хатуу хандлага, шулуухан бодлого гэж харагдана.Орост арми, флот хоёроос өөр холбоотон хэзээ ч байхгүй, бусад нь урваад алга болдог гэсэн Александр хааны үгийг оросууд өдөр алгасахгүй дурсаж байна. Оросын төрийн бодлого ч, олон нийтийн сэтгэлзүй ч ийм болсон. Энэ нөхцөлд Монгол маань саяхан хүртэлхи холбоотон Оросоос урвах юмуу, урвасан мэт ойлгогдохуйц ямар нэг үйл хөдлөл хийхээс зайлхийх ёстой болно. Оросууд аливаа асуудлыг шулуухан ба тодорхой тавьдаг болсон.Жишээ нь, Крымын хойг Орост нэгдсэн.Оросуудын логикоор энэ нь Крым хүн амынхаа санаачлага, санал хураалтаар эх орондоо эгэж ирж нэгдсэн зүй ёсны хэрэг. Барууны ойлголтоор энэ нь оросууд Крымыг тусгаар улс Украинаас таслаад авчихсан (Annexation)зүй бус хэрэг. Нэгдсэн, нэгдэгсэн гэх нь хоёр өөр ойлголт. Тэгвэл Монгол Улс юу гэж үзэж байгаа юм? В. В. Путины Орос орон ийм л асуулт тавьж, хариултыг хүлээх нь дамжиггүй. Гэтэл Монгол Улс байр сууриа тодорхойлох, илэрхийлэх нь үнэндээ хүндрэлтэй. Дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг гэдгээр явж буй байх. Гэлээ гээд өнөөдрийн Оросын хувьд энэ ч хангалтгүй. Орост дэмжлэг хэрэгтэй тийм цаг үе. Улс хоорондын дипломат харилцаа бол урт удаан хугацааны нарийн нягт тооцоотой, өгөө аваатай үзэгдэл, үйл явц. 
           Өнөөгийн Орос ерөнхийдөө шудрага бодлого баримталж байна, баримтлахыг хичээж байна. Үүнийгээ стратегийн хувьд алсдаа өгөөжтэй, ирээдүйтэй гэж үзэж байна. Ингэж хэлэх нь Барууны ертөнц шудрага биш гэсэн үг хараахан биш. Их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөний арга хэрэгслүүд олон. 
          “Монголын асуудал”гэгчийг хашилтад авах Кушелевын уламжлалыг бид баримтлах нь зүй боловч монголчууд бид Монголынхоо асуудлаас хаа холдох.“Монголын асуудал” нь орос-монгол-хятадын гурамсан харилцааны асуудал бидний хувьд байсан, цаашид ч байна. Үүнээс цааш гарахаар гуравдахь хөршийн асуудал тавигдана. Гуравдахь хөрш маань АНУ гэвэл Орос, Хятад хоёрын аль алинд оппозици.Иймэрхүү логик зөрчилтэй нөхцөлд “Монголын асуудал” нь манай гадаад бодлогын стратегийн баримжааллын түвшиндээ түвэгтэй болж ирнэ. Гэхдээ энэ түвэгтэй орчин нөхцөлд ч бид гол баримжаагаа сонгож авах, практик дээр баримтлах шаардлагатай болно. Учир нь олон улсын байдал бүхэлдээ нэн түвэгтэй болж ирэв. Оросыг тал татах уламжлалаас татгалзах эсэхээ шийдэх хэрэгтэй болно. Ахмад үеийнхэндийлэнхидээ  асуудлыг ойлгож яваа. Харин залуу үеийнхний хувьд оросууд гэхээр хөл бөмбөг тоглож чаддаггүй рашн гэхээс илүү ойлголт, мэдлэггүй нь дийлэнхи. Их мэдлээ гээд бензинийхээ үнийг бууруулж Монголд тусладаггүй Орос л гэж мэднэ. Монгол юугаар Орост туслачихаад хариу хүсч буй билээ. Гэхдээ гол асуудал энэ мэтхэнд бус.
           Монголын Эзэнт гүрний уламжлал сайн муутайгаа шингэж үлдсэн өргөн уудам бүс нутаг бол Еврази дахин. Жишээ нь,“Алтан Ордын Бат хаан бол Орос улсыг үндэслэгч”гэсэн ном саяхан Орост гарсан л байна.Евразид тохирох нь Ерөнхийлөгчийн засаглал. Улмаар үндэсний томоохон лидер жолоодогчийн мөрөөдөл ба биелэлийн асуудал. Путин, Си Жиньпин, Назарбаев, Карымов, Алиев гэхээр үл барам, Рамзан Кадыров. Монгол дахь либераль ардчилсан тогтолцоо бол энэхүү олон хар хэрээний дунд тохиолдсон ганц цагаан хэрээ. Энэ нь сайхан хэрэг гэлтэй боловч олон улсын харилцааны орчин нөхцөлд харилцагч талуудын дээд удирдлагын хуулийн статус, бүрэн эрхийн зөрөөнд хүргэх зэрэг зөрчлийг агуулахгүй гэх газаргүй.
          Тусгаар тогтнол. Монгол Улс бол шинэ тогтсон тусгаар улс биш, уламжлалт улс. Дэлхийн хэмжээний Эзэнт их гүрний голомт төв байсан Монгол Улсын тусгаар тогтнол нь олон улсын тавцанд автоматаар хангагдаж, илүүц тайлбар сэлтгүй ойлгогдож байх ёстой. Тиймээс Монголчууд өөрсдөө тусгаар тогтнолыг улиглан ярьж хэлэлцэх хэрэгцээ төдийлэн байхгүйг анхаарах хэрэгтэй. Улиглан ярих нь Монголын тусгаар тогтнол гэж ямар нэг эмзэг ээдрээтэй асуудал байдаг мэт сэтгэгдэл олон улсад төрүүлэх осолтой.
         Үлгэрлэвээс, Улаанбаатар дахь Тусгаар тогтнолын ордон-г гаднын хүний нүдээр харахул эднийх тусгаар тогтнолынхоо хувьд тулгамдсан эмзэг асуудалтай юмуу гэх сэтгэгдэл төрдөг байж тун болзошгүй. Хоёр хөршийн хувьд ч эднийх одоо тусгаар тогтноогүй юм шиг юу гэх гээд юу байнаа гэсэн асуулт гарахгүй гэх газаргүй. 
         Тиймээс эл бичээч миний бие хэзээнээс нам бус боловч хуучин үед МАХН-ын ТХ-ны техникийн түвшний ажил хэргийн гүйцэтгэгч чамгүй олон жил байсны хувьд өнөөгийн МАН-ын удирдлагаас хичээнгүйлэн хүсэх нь: дээр дурдсан ордноо Imperial Palace хэмээн даруй шинээр нэрлэмү. Дэлхийн олон нийт монголын түүхээр бахархах нь нийтлэг. Зочид, түүний дотор АСЕМ-н дээд хэмжээний уулзалтынхан хаана ирснээ хараад бахархаг л дээ. Монголчууд бид юмыг томоор нь сэтгэх, гүйцээж бодох чадвар тун дульхан болжээ. Хуучин хотын намын хорооны хоёр давхар байшинг нураахад ахмадууд нь их дургүй байсныг би мэдэх юм. Тэнд би хотын удирдах хүмүүстэй долоон хоног өдөр шөнөгүй сууж оросоор бэлтгэсэн материалыг Б. Алтангэрэл дарга Москва хотын дарга В. Гришинтэй хийх хэлэлцээрт авч орсны үр дүнд 4-р хороолол боссон түүхтэй. Тийнхүү монгол Манхаттен бүрэн цогцолжухуй.Гришин дарга 08 цагт бууна гэж байхад сүүлчийн материалыг би 02 цагт хүргэж өгөхөд Алтангэрэл дарга гэртээ бэлэн хүлээж байв. Одоо тийм дарга цэрэг байдаг ч уу, үгүй ч үү.Манайх тэнд “Ардчилал”-д хүссэн байрандаа орсон. Хотын намын хорооны нэг нөхрийн диссертацийг би орчуулж өгсөн ба яг байр хуваарьлах тэр өдөр мань хүн гудамжинд тааралдаад, чи юун их баяртай явна вэ, хөө гэв. Байр авах боллоо гэтэл, яг ямар байр авахаа хэл, би ороод ирье гэлээ. Дээд давхарт наран талд гээд тэр ёсоор болсон. Тэр үеийн авлига, хээл хахууль, арын хаалга гэмээр юмуу даа. Миний оролцоотой том барилга байгууламж ганц энэ биш л дээ. Тиймээс Imperial Palace-н тухайд би нэг их алдахгүй шүү. Энэ эрхэм нэрийг одоо өмчлөхгүй бол хожим хождоно доо. Empire Building гэж бас болох талтай. Хотын намын хорооны хуучин 2 давхрыг шөнө дөлөөр нууцхан нураагаад аччихсан юм. Түүнлүгээ нэг шөнө хаягаа сольчих. 
          Гадаад бодлогын салбарт “төвийг сахих” гэдэг үг ойлголт яригдаж эхэллээ. Төвийг сахидаг тусгаар тогтнолын асуудал үүсэхнээ гэж томъёолохул эхнээсээ логик зөрчилгүй биш харагдана. Гэхдээ тусдаа асуудал тул энд орхихоос.
         Түүхнээ хамгийн аугаа Эзэнт гүрний уламжлалт Монгол Улсын тусгаар тогтнол бол нийгмийн аливаа хэлэлцүүлэг, илүүц сурталчилгаанаас гадуурбайгалийн хэмжээний үнэмлэхүй үзэгдэл юмаа гэж монголчууд бид өөрсдөө томоор нь сэтгэж сурвал зохино. 

Мөр хооронд хавчуулах нь

                 Ардын эрхэм уран зохиолч

              Ийм цолтон хэд байсныг мэдэхгүй. Лав нэг нь Л. Цэнд-Очир. Түүний охин жүжигчин Ц.Цолмон хэвлэлд ярилцлага өгсөн далимаар мөр хооронд хэдэн үг хавчуулъя. 1984 онд юм. Орос, англи хэлээр гардаг “Монгол Улс” сэтгүүлийг би эрхэлж байв. Бидний Бурханы зураг гэж ярьдаг зүйлийг угтаа танка гэнэ. Буддын шашны урлагийн үндсэн төрөл. Сэтгүүлдээ хэд гурван монгол танка тавьсу гэж санаанд ороод хөөцөлдөж эхэллээ. Намын ТХ-гоор орлоо. Тэндээс Соёлын яамны сайд агсан Дондогийн Цэвэгмид гуай руу илгээгдлээ. Тэндээс мөн Соёлын яамны хэлтсийн билэв үү, тасгийн билэв үү дарга Л. Цэнд-Очир гэдэг хүн дээр очиж шийдүүлэхээр боллоо. Очлоо. Хэрэг зоригоо хичээнгүйлэн тайлбарлахаар ам нээх завдал өгөлгүй мань хүн шулуухан хэлж байна: “За, хүү минь чи бид хоёр маргааш өглөө НАХЯ-ны 3-р хэлтэст дуудагдахад яг бэлэн болоод байна даа”гэж. Өврөөсөө хавтас нь нилээд илэгдсэн бэсрэгхэн тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд дээд газрын тогтоол, заавруудыг нэг бүрчлэн уншиж өглөө.Би шоконд орж нурууны үс босч байна. Хэвлэлд Бурханы зураг тавьж болохгүйг би нэг муу мэдэлгүй яахав, гэхдээ тийм олон тогтоол, заавар холбогдоод ирэх юм гэж хэн мэдлээ. Хэрэв би сэтгүүлдээ музейгээс танка зураг өнгөтөөр татаж тавина гэж зүтгээд, Л. Цэнд-Очир гуай зөвшөөрөхүл НАХЯ-нд дуудагдахаар үл барам тэндээс буцаад гарах найдлагагүй нь тодорхой байлаа. Редакцид эргэж ирээд ийм юм боллоо гэж нэг ахмад хүндээ хэлсэнд, аргагүй ээ, хөөрхий, их хэлмэгдэж явсан хүн шүү дээ, цаадахь чинь гэв.

                Дондогийн Цэвэгмид

          Нэрт зохиолч,  дипломатч түүхэн хүн. Дээр дурдсан тохиолдлоос өмнө юм. Саарал байшин луу намайг дуудаад ямар нэг юм оросоор орчуулах даалгавар өглөө.Орчуулаад туслахад нь өгтөл, даргад өөрөө өг гэв. Өглөө, мань хүн, хүүд нэг юм өгөх гэсэн юмсан гээд ширээгээ онгичоод ихэд удлаа. Би зогсоод байлаа. Хуучин үеийн дарга нарын том ширээний нүднүүдийг нэг бүрчлэн онгично гэж барагдахгүй ажил. Энэ одоо юу өгөх хүн юм бол гэж гайхаад байлаа. Тэгтэл арай гэж олоод над руу сарвайсан нь ганц бохь. Тэр үед ганц бохь гэдэг чинь ховор том бэлэг. Хувааж зажлана, бие биеийнхээ амнаас гуйж авч зажлана шүү дээ. Би их баярлаж билээ, бохинд нь бус, настай хүн хишиг хүртээх гэж тэгэж их санаа талибаж, зүтгэл гаргасанд нь. 
          Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайд Д. Цэвэгмид гуай миний нэр мэдэж, зүс мэдэх болсноор Л. Цэнд-Очир гуайд, наад хүүхэд чинь Бурханы зураг тавина гэж хөөцөлдөөд хэрэгт орохнээ, чи нэгсайн ухуулаач гэж утасдсан хэрэг байх.
          Чухал нь юув гэвэл, мэндэлснийх нь 100 жилийн ойд зориулсан ном саяхан гарчээ. Д. Цэвэгмидийн хувийнх нь тэмдэглэл, дурсамжуудаас бүрдсэн маш сонин сайхан, өнөө үеийнхэнд үлэмж сургамжтай ном байна. Монголын социалист төрийн томоохон зүтгэлтний өв сангаас өнөө цагийн төрийн ажилтан, албан хаагчид суралцууштай. 

                      НАХЯ

                   Бурханы зургийн асуудал бүтсэнгүй тул шинэ сэдэв олох хэрэгтэй боллоо. Цагдаа, аюулаас хамгаалахын илрүүлсэн хуучин хэргүүдийн материалыг архиваас үзэж найруулал бичье гэж бодлоо. Ер нь бол олон улсын хэвлэлд анхаардаг сонирхолтой сэдэв л дээ. Санал тавьлаа. НАХЯ-ны намын хорооны дарга хурандаа Юндэндорж гэдэг хүн аймаар найрсаг хүлээж авлаа. Дэмжиж байна гэж жигтэйхэн. Хотын цагдаагаас нэг офицерыг дуудаж надад туслах үүрэг өгч байх юм. Тэр даруй би ээлжийн амралтаа авлаа. Амраад иртэл намайг ажлаас халчихжээ. НАХЯ-наас хүн ирж явцуу хүрээнд хурал хийлгээд халсан гэнэ. Байгууллагын захиргаа болохоор надгүйгээр бүтэхгүйгээ мэдэх тул ажлаа хийж бай гээд асуудал мартагдаж өнгөрсөн. 
          Түүнээс нилээд өмнө юм, НАХЯ-ы залуу ажилтнуудад орос хэл аах үүрэг авлаа. Долоон хоногт нэг удаа юмдаг. Орос хэлтэй залуус байсан, гэхдээ орос хэлтэй байх, соёлтой, идэвхитэй, бүх талын хэрэглээний орос хэлтэй байхын хооронд хол зайтай. Хичээлийн үед миний ам халж болох болохгүй юм ярих тохиолдол байсан байх. Тэгээд нэг өдөр Бугын Дэжид сайд болиул гэжээ.
          1990 онд Англид сурахаар одлоо. Суралцагсдын дотор Монголын НАХЯ-ны нэг хүн зайлшгүй байхыг сургуулийн багш нар мэднэ. Намайг гэж бодоод, ажиглаад нилээд явсан хэрэг. Монголд байдал ноцтой эргэсэн тул буурал үстэй бурхиа энэ удаа тавьжээ гэж итгэжээ. Гэтэл би гэдэг хүн сэтгүүлч, тэгээд үнэхээр сэтгүүлч л харагдаад байдаг.Жинхэнэ сэтгүүлчийг олон улсад хялбархан таньдаг, сэтгүүлчид ч бие биеэ холоос хараад таньдаг юм л даа. Яваандаа багш нар хэн нь хэн болохыг таниад нэг удаа манай хүнийг шууд чи Монголын Кэй-Жи-Би гэж хуруугаар чичлэн зааж билээ.
        Английн тусгай албад ч маш нарийн ажилладгийг биеэр зарим жишээгээр мэдэх боловч энэ нь тусдаа асуудал.


Continue reading →

Аравдугаар сарын 2

0 Сэтгэгдэл бичих:

Бэсүд Ч. Эрдэнэ



                     Үндэсний эмгэнэл гашуудлын өдөр. “Монголын ардчилал онгоноо хүчиндүүлсэн явдал” гэж Барууны хэвлэлд хэлсэн бий. Ингэхэд яг юу болсон билээ?
                      Тэргүүлэх нэр нөлөө бүхий улстөрийн зүтгэлтэн алагдсан. Улстөрч алагдсан байхад улстөрийн аллагын хэрэг л бүртгэгдэж үүсдэг. Өөр логик огтоос байдаггүй.
                      Улстөрийн зүтгэлтэн алагдсан байхад тухайн тэр үеийн улстөрийн хам нөхцөлбас зайлшгүй хэлэлцэгдэх үндсэн логиктой. Тэгвэл ямар хам нөхцөл байв? Ерөөс хэргийн шалтгаан нөхцөл гэж эн түрүүнд авч үздэг шүү дээ. Мөрдөн байцаалт үүнээс эхэлдэг. Гэтэл Зоригийн аллагын чухам хам нөхцөл нь анхаарлын гадна орхигдсоор ирсний учир юув.
                      Огцорсон Засгийн газрын Ерөнхий сайд Ц. Элбэгдорж үүрэг гүйцэтгэсээр яаж ийж олон сар хүлээлгэсэн. Энэ процесс нь өөрөө их сонин л доо.Да. Ганболдыг долоон удаа нэр дэвшүүлсэн байдаг. Ерөнхийлөгч Н. Багабанди 7 удаа буцаажээ. Хүний янзыг үзэж, төрийн төлвийг түншье гээд ч хоёр удаа л хангалтай шүү дээ. Иймэрхүү нөхцөлд хоёр удаа л хангалттай гэж аль ч улс үндэстний төрт ёсонд үздэг юм. Эсбөгөөс төрөөрөө тоглосон хэрэг болж, түүний учир шалтгаан яригдах ёстой болно. Тэгэж тэгэж эцэст С. Зоригийн нэр цухуйнгуут үтэр түргэн алагдсан. Би С. Зоригийг огт мэдэхгүйтэй адил, аль алиныхаа нүүрийг таних, нэрийг мэдэлцэх төдий. Алагдахаас нь тав орчим сарын өмнө болов уу, түүнтэй халз тааралдаж, тоотой хэдэн үг солилцоод зөрсөн. Бээжинд юм л даа. Үнэндээ мань хүн л хэдэн үг хэлээд алга болсон, би амаа ангайгаад хоцорсон. Яагаад ч юм нилээд жинтэй үг унагасан. Нийт байдал нэг л буруугаар эргэж буйг ухаарсан, эргэлтийн чанартай ноцтой арга хэмжээний талд болчихсон хүн юмаа гэж надад ойлгогдсон.Хурцадсан талдаа сэтгэж, төлөвлөж буй хүн ингэж хаа хамаагүй ярьж явж болохгүйдээ гэж бодсоноо санаж байна. Урьд орой нь төв ТВ-ийн мэдээ харж суутал мах комбинатын өлгөж жагсаасан гулууз мах үзүүлээд салдаггүй. Сэтгүүлзүй, мэдээллийн соёлд чанд хориотой зүйл л дээ. Хаана ч муу ёрын юм, сэтгэлзүйн террор гэж үздэг юм. Сэтгэл нэг л сэвтээд шөнө нь нойр хүрдэггүй.Оройтож бостол ТВ-ээр С. Зориг алагдсан мэдээ явж байв. Ер нь бол эцэст Ерөнхий сайдад С. Зоригийн нэр дэвших байх, тэгэх боломжтой юмуу, ёстой гэсэн ойлголт олон нийтийн дунд байсан юм шүү.Гэтэл энэ хувилбараас зайлсхийх ноцтой хэрэгцээ аль нэг хүчинд байсан л хэрэг. Тэр хүчин урьдаас бэлтгэж, цагт нь гүйцэтгэсэн л хэрэг. Дотоодын, гадаадын, эсвэл хавсарсан аль нэг хүчин. Засгийн газрууд хүчний байгууллагуудаар нэг их оролдоод байдаггүй ерөнхий дүрэмтэй. Осолтой гэж үздэг юм. Жишээ нь, саяхан шинээр суга татагдан томилогдсон залуу хурандаа Д. Мөрөн аллагын орой, шөнө, маргааш өдөр нь нилээд ярвигтай бодолд автана. Цагдаагийн даргын томилгоо нь улстөрийн томилгоо.(Мөрөнгийн тухайд гэвэл Пүрэв генералыг халж хийгдсэн цэвэр улстөрийн томилгоо байв).Улмаар олох ёстой эрүүгийн хэрэгюмуу, олохгүй ёстой улстөрийн аллага юмуу гэсэн улстөрийн шинжтэй ацан шалаа шинэхэн даргын толгойд үүсэхгүй гэх газаргүй болно. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон жил хэлэгдэж бичигдсэнийг тоймловоос, олохгүй ёстой хэрэг байжээ л гэсэн дүгнэлт гарна. Хожим нь цагдаагийн томчуулын ярилцлага ч хэвлэлд бишгүй гарснаас үзвэл хэргийг мөрдөх үйл ажиллагаанд хүч, анхаарал төвлөрсөнгүй, төвлөрүүлэх бодлого ч байгаагүй нь бараг илт.Нэг орой үлгэрийн Оюун, домгийн Бат нарыг шүүрдсэн бололтой байдаг. Хүмүүс санах байх. Манайд цагдаагийн хоёр хүн ирдэг юм. Би ганцаараа байсан. Бүх хүний бичиг баримтыг гаргуулж үзсэн. Тэгээд намайг дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү яваад оч гэлээ. Миний сониуч хөдлөөд яваад очлоо. Дарга нь бололтой хүн сууж байна. Яах гэж явна гэж байна. Танай хоёр хүн яваад оч гэсэн гээд баримт бичгээ үзүүллээ. Мань офицер гайхаад, мэдэхгүй юм, яв яв гэлээ. Би алибитай, учир нь ТВ-ийн оройн мэдээ харсан хүн оройн 10 цагт амжиж олж очоод алаад байх боломж байхгүй л болов уу. Ер ноцтой хэргийн үеэр хэн хүн алибитай эсэхээ мэдэж баймаар юм.Аллагын дараа өдрүүдэд монголчуудын царай нэг хэсэгтээ хөрзийчихсөн, дуу нь намсаж дүнсгэр болсон. Маргааш нь Элбэгдорж л учиргүй малийтаж инээгээд тууж явсан нь нүдэнд содон туссан, ТВ бичлэг нь хадгалагдсан байх учиртай. Тийм бичлэг явсныг санах хүмүүс бий шүү.Ноцтой юм биш л дээ, гэхдээ л анхааралд өртсөн тохиолдол. Миний ЗГ-ын үед ийм айхтар юм болчихлоо, одоо яанаа гэж Ц. Элбэгдоржийн толгойд ороогүй л хэрэг.Ер нь бол Ц. Элбэгдоржийн огцорсон ЗГ-ын үеийн будлиан самуун дунд С. Зориг алагдсан гэдэг яаж ч болохгүй баримтаас одоо өнөөдөр ямар нэг эгзэгтэй дүгнэлт гарах явдлаас онцгой сэргийлэх ёстой ганц хүн, тэр тусмаа ганц улстөрч нь Ц. Элбэгдор ж байх ёстой. Улстөр гээч юм ийм логиктой, зарим асуудлаар нэхэл хатуутай. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Ерөнхийлөгч, улмаар Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн даргын хувь, хувьсгалын нэг гол зорилт нь С. Зоригийн аллагын хэргийг илрүүлэх явдалбайх ёстой. Эсбөгөөс улстөрийн тэрхүү аллага улстөрийн хам нөхцөлтэйгөө яригдсаар байх болно.Гэтэл асуудал мартагдсан, харин аймшиг нь аюултайгаа үлдсэн. Шинэ тогтолцооныМонголд болохгүй юм байхгүйг харуулсан нь аймшиг бөгөөд аллагын зорилго хэний юу байлаа ч үр дагавар нь энэ аймшиг, зүй ёсны хардлага.
                      Хэргийг мөрдөх явцад ямар нэг талаар нэр холбогдогсод амь үрэгдээд дууссан тухай Шаабар баримттай юм бичиж л байсан. Ингэхэд нийтлэлч, басхүү улстөрч Шаабар байгаа л байгаа даа? Чимээгүй болоод удах шиг. Иймэрхүү аймшиг үргэлжилсээр байна. Энэ аймшиг нийхэмд үйлчлэсээр байна.Ц. Элбэгдоржийн“мэргэн хүн”Баабарын нэгэнтээ үзсэнээр, нийхэмд харилцан хардлага нийтлэгтөрүүлсэн энэ аймшигт аллагын хэргийг орхиж мартах нь зүйтэй гэнэ.Энэ чухам юу гэсэн үг юм, яах тухай санаа юм, бүү мэд. Гэхдээ хэрэг мөрдөлтийг орхисон, мартсан.Ц. Нямдорж сайдын үед байх, мэдээлэл өгсөн хүнд 500 сая билэв үү төгрөг амласан. Хаана ч байдаг л практик. Гэхдээ илэрхий эрүүгийн хэргийн нөхцөлд л үр дүнтэй практик. Улс төрийн аллагын нөхцөлд огт хэрэгждэггүй, тиймээс угтаа хэрэглэдэггүй арга.Улс төрийн аллага гэж улстөрийн хүрээнд болдог юмыг хэлнэ. Тэгээд тэр лүү мэдээллээ бариад очих тэнэг хүн олддоггүй байхгүй юү.Тийм хүн олдоогүй нь С. Зоригийн аллага эрүүгийн бус байсны нэг баталгаа юм. Шаабарын бичсэнээр, ямар нэг мэдээлэлтэй нь юмуу, мэдээлэлтэй байж болох нь зүйл дууссан дүр зурагтай. Ортой л байх. Улс төрийн аллагын хэргийн тухайд ердийн үзэгдэл.
                      Ерөнхий сайдад С. Зоригийн нэр цухуйсан уу, үгүй юү гэдэг асуудал тусдаа онцгой ач холбогдолтой. Энэ нь ерөөс С. Зориггэдэг хүнийг алсан уу, аль эсвэл ирээдүйн ЕС-ыг устгасан уу гэсэн асуудалтай холбоотой. Хэвлэлд хэлэгдэж бичигдсэнийг тоймловоос, түүний нэр цухуйсан нь баримт баталгаатай юм. Нэр нь цухуйх байтугай, ер яригдаад байсныг Э. Бат-Үүл ч үгүйсгэхгүй боловч “Зоригийн Ерөнхий сайд болох асуудал албан ёсоор тавигдаагүй юм шүү” гэсэн нь үнэний хувьтай байх. Гэтэл намаас нь албан ёсоор тавих хурлыг төлөвлөөд хойшлуулсан гэсэн сураг чимээ явдаг. Хэн ямар шалтгаанаар хойшлуулав?Ерөнхий сайдыг олох, томилох ньудтал хүлээгдэж тулгамдсан асуудал байсан юм бишүү. Э. Бат-Үүл “Намайг ч яах вэ, Ерөнхийлөгч буцаасан” гэжээ. Тэгсэн, тэгээд үлдсэн нь С. Зориг боллоо гэсэн төсөөлөл нийтлэг байв. С. Зоригийг Э. Бат-Үүл “ажил хэрэгч биш, их хариуцлагагүй, хэнэггүй гэж нэлээн хатуу зэмлэдэг. Ер нь их зэмлэдэг” байсан гэнэ. Хэвлэлд удаа дараа хэвлэгдсэн өөрийнх нь үг. Бас “Зоригийг ойлгоход маш хүнд, хэцүү, хаалттай хүн” гэж дүгнэжээ. Хэн хүн хэн нэгэнд хүнд, хэцүү, хаалттай хүн гэж харагдах, ойлгогдох явдал мэдээж байна. Сэтгэлзүйгээр тохирохгүй, харьцаа зохицохгүй нь хүмүүсийн цар түвшний ялгаа юм. Нэр бүхий энэ хоёр хүний цар түвшин мэдээж ялгаатай. Хэнд нээлттэй, хэнд хаалттай байх чинь хүний ёс.Би С. Зоригийг огт мэдэхгүйтэй адил гэдгээ дээр хэлсэн. Гэхдээ харилцан мэдэлцсэн юм бас байлгүй яахав.Миний мэдэхийн хэрээр хэлбэл, С. Зориг хүнд хэцүү хүн огт байгаагүй. Ардчиллын нэрээр нэр ологсдоос хамгийн энгийн хялбархан нь С. Зориг байсан гэж хэлмээр.Бусад нь бол сонин гаж нөхдүүд гол төлөв байдаг. Чин зорилготой, өөртөө итгэлтэй, юмаа мэдсэн хүн үг цөөнтэй байх нь олонтаа ба хэнтэй ямар байдлаар харьцахаа мэдэж байдаг. Э.Бат-Үүлийн дүгнэлтээр “Зориг чинь өөрийгөө тайлбарлаж нээдэг хүн биш шүү дээ. Өөрөө нэг юм бодчихсон л бол түүндээ бусдыг захируулаад явдаг, эсвэл түүнийхээ төлөө өөрөө зүтгэчихдэг хүн байсан”гэнэ. Зөв дүгнэлт.С. Зориг хурдан сэтгэмжтэй, түргэн мэдрэмжтэй хүн харагдсан. Тийм хүн Бат-Үүлийн ээрч муурч, яраглаж янцаглаж дуустал юмаа тайлбарлаад байхгүй. 1997 онд юм, би түүнд “Их Гурвалжин”номоо 50 ам.доллараар зарсан удаатай. Тэр үед мөнгөтэй хүн гэж нүдний гэм. Ном мэддэг, өндөр боловсролтой хүн ямар ч том номыг нэг сархийтэл эргүүлээд л сайн ном, муу ном гээд ялгачихдаг юм л даа. Мань хүн авна, мөнгө алга гээд дараа ирж аваарай гэж байна. Дараа нь мөнгөө авахаар саарал байшин луу очиж явтал таньдаг хүн таараад Зоригоос номынхоо үнэ 50 доллар авахаар явна гэтэл, Зоригт ямар юмных нь доллар байхавдээ гэсэн боловч хуралтай байсан хүний туслахаар нь дамжуулаад мөнгөө олоод авчихсан. Өртэйгөө мартдаггүй л хүн байж. Бага юм биш. Түүнээс нилээд урьд мань хүн Бүгд найрамдах нам энэ тэр гэж үсэргэж явахдаа надаас Лев Гумилевын номыг авч уншсан юм. 25 жилийн дотор төр засгийн түвшиндэхь хүмүүсээс надаас ховор ном эрж сурж олж уншсан 2-хон хүн бийн нэг нь С. Зориг. Бага юм биш.С. Зориг хангалттай гүнзгий улстөрч, онолын аястай сэтгэгч, чин зорилго бүхийхувьсгалч байжээ гэж бодогдоно. Аливаа хувьсгалын нөхцөлд энэ бол ховор тохиолддог чанар. Дийлэнхи олонхидоо нийгмийн эргэлтийн хий зайгаар хонжоо харж гүйгсэд, аялдан дагалдаж горьдогсод л байна.Тэдэнтэй таарч тохирох хүн нь С. Зориг биш байсан нь нилээд зүйлээс тодорхой. С. Зориг Ерөнхий сайд байх боломжийг Монгол Улс алдсан нь өнөөгийн байдлын нэг эх сурвалж мөн. С. Зориг тэмцэх байсан нь надад тодорхой, харин амжилтад хүрэхгүй ганцаардах байсан нь бас тодорхой болов уу.
                “С. Зоригийн хэргийг илрүүлдэггүй юм гэхэд ил болгооч?!”гэж Э. Энэрэл“ӨС”-д бичиж байна. Илрүүлдэггүй нь харьцангуй нилээд ойлгомжтойг дээр цухас дурдсан. Харин ил болгох гэж яг яахыг хэлснийг сайн ойлгохгүй байна. Хэргийг мөрдөх явцын талаар мэдээлэл алга гэсэн санаа болов уу. Мөрдөх явц нь алга байхад мэдээлэл яаж байхав. Ер цагдаагийнхнаас гарсан бүх мэдээлэл гэвэл, сэжиг, сэжмүүдийг дэс дараалан мухарлаад яваа л гэдэг. Олон жилийн өмнөх үг. Бодвол, намайг дүүргийн цагдаагийн хэлтэст очуулахдаа нэг сэжгээ мухарласан хэрэг байх. Булганыг хугацаа алдаж баривчлаад бас нэг сэжим мухарласан биз. Эрүүгийнхэнтэй холилдож л явсанахуйн туршлагатай Булган хоёр алуурчныг аргалж чадаагүй нь алуурчдад зайлшгүй оноосон том даалгавар байсных. Амиа аваад гарсан эмэгтэй хүн буруугүй л дээ. Э. Бат-Үүлийн мартсан алдарт малгай, хэн нэгэн Булганыд үдэш очоод үүрээр гарсан гэх мэт баримт нь авч хэлэлцэх зүйл биш. Дөчин мянгатынханд бөөр бөгсөөрөө нийлээгүй нь байдаггүй юм.Бат-Үүл атаман байсан л биз, миний бие Цагдан сэргийлэхийн 1-р ангид данстай шахам нэг өвлийг өнгөрөөснийхөө хувьд мэдэлгүй яахав. Бүр дөжрөөд орой Туул ресторан хаах үес цагдаа нар тэндээс чанасан мах, цай авчрах ба би идэлцэж уулцаад даргынх нь ширээн дээр ногоон цэмбэн бүтээлгээр нь хучаад унтахдаа жижүүрийн офицертай нь нэг хэсэг буу халах заншилтай байв.Бүүр хожим нэг том даргыг гудамжинд ноцсон тул баривчлагдаад мөнөөх 1-р ангид хүргүүлэн ирсэнд оны цэрэг нохой хэмээх Магсар дэслэгч цолтой сууж байх юм. Нэг согтуу нөхөр баригдаж ирээд Магсарыг ноцсон тул айхтар элэгдүүлж номхров гэх мэт зугаатай зүйлсийг харж ханаад, за, өвгөн чинь явъя даа гээд явсан. Том дарга хөөцөлдөөд Сүхбаатарын районы шүүх хуралдаж би 25 төгрөгөөр торгуулсан.
                Э. Энэрэл ил болгооч гэхдээ энэ хэргийг нийгэмд ил тод хэлэлцэж байгууштай гэх гэсэн байж тун магад.Уг нь бол улстөрийн аллагын хэргийг мартахгүй хэлэлцсээр байх нь нээлттэй нийгмийн ёс, тийм шаардлага, олон улсын нийтлэг практик. Хэлэлцсээр эцэст олсон ч байна, үгүй ч байна. Гэхдээ хэлэлцэх нь нийгмийнхээ шинж чанар, ерөөс хүний нийгмийн ил далдыг танин мэдэхэд тустай зүйл. Ил тод хэлэлцэх нь осолгүй бас биш. Шаабар байгаа л байгаа даа гэхдээ надад марзганасан зүйл огт алга. Ил тод хэлэлцье гэвэл, эхлээд л хэргийн шалтгаан нөхцлийн ерөнхий асуудал буюу тухайн тэр үеийн улстөрийн нөхцөл яригдана. Ядуу оронд улс төр жинхэнэ утгаараа байдаггүй, байж чаддаггүй. Байдаг нь эдийн засгийн ашиг сонирхол. Тухайн үеийн Ц. Элбэгдоржийн Засгийн газар огцорсон нь банкуудыг идэж дуусаад үлдсэнийг нь хувьчлах эсэх асуудалтай холбоотой байсан санагдах юм гэх мэт.С. Зоригийн аллагын хавтаст хэрэг гэх зүйл хагас бүтэн буй нь дамжиггүй. Ил болгооч гэдгийг прокурор, цагдаагийн ойлголтоор хөрвүүлбэл, хавтаст хэргийг шинэ мөрдөгчид, шинэ бүрэлдэхүүн шинээр уншаад үзээч гэсэн үг юм.Би өөрөө яг Элбэгдоржтой адил зовлонд учирч явсан хүн. Би захирал нь байсан байгууллагын нэг хүн хаалгаа өөрөө түлхүүрдэжгэртээ ороод нойлд ортол араас нь хүнд юмаарцохичихсон байдаг. Гэрт нь гадна дотнын хүн байх учиргүй байсан. Их нууцлаг хэрэг болсон. Нөгөө хүн амьд үлдсэн боловч үлгэн салган юм болох нь мэдээж. Цагдаагийнхан сайн мөрдсөн боловч дүгнэлтэд хүрээгүй. Тэдэнтэй удаа дараа уулзаж шахаж байв. Эмэгтэй хүн цохисон шиг гэж хэлж байв. Эр эмийг нь яаж ялгадаг улс вэ гэж гайхаж л байв. Голлон мөрдөж байсан офицер нэг удаа хэлэхээ,туршлагатай хоёр хүнд хэргийг уншууллаа. Наадахь чинь дотроо болсон хэрэг байна гэлээ гэв. Бараг жил өнгөрсөн байх. Би бодоод л байлаа. Цагдаагийнхан ч бодсоор эцэст захирлын тухай дахь асуудал үүсэх логик гарцаагүй учрана. Хохирогчтой олон жил хамт ажилласан нэг хүн сэжиглэгдээд хэвлэлээр эвгүй балбуулсан тул нас барсан. Хэвлэлээр хүн алахын жишээ ганц энэ биш. Хэргийн мөрдөгчид бүх сэжмээр бодно. Захирал нь гэх нөхөр бахохирогч хоёр олон жил хамт ажилласан хүмүүс байдаг. Тэгээд ч захирал нь гэж дальчигнан орж гарч яваад сүүлд нь отож байгаад цохичихсон байх гэх сэжиг төрнө, тийм сэжиг төрж, сэжгийг мухарлахгүй цагдаа байж болохгүй. Бодсоор байтал нэг өдөр толгойд гялсхийж байна. Юув гэвэл, хохирогчид ганцхан товч асуулт тавиад хариуг авахад л хэрэг бүрэн илрэх нь тодорхой болов. Нөгөө нөхрийг дуудаад асуултаа тавьтал, харин тийм байналээ, би бодсоор байгаад учрыг нь олсон, одоо тэгээд яах ч арга байхгүй гэв. Цагдаагийн офицерыг бас дуудаад хэлтэл, бид учрыг нь олсоон, тэгээд дотроо болсон хэргийг одоо яалтай, танай хүн амьд үлдсэн нь их юм гэв. Үүн лүгээ С. Зоригийн аллагын хэргийн талаар бодсоор байх ёстой хүн нь Ц. Элбэгдорж.
                  Нэг сонин юм гэвэл, миний дурдсан хэргийн хохирогч нь хэтэрхий дэндүү болгоомжтой хүн байв. Олон жил хамт ажилласан нэг үеийн хүн намайг захирал гэхгүй, Эрдэнэ л гэнэ. Би тэдний гэрт нэг л очсон. Идэш авсан, мах чанаад дуудна гээд байсан юм. Нэг өдөр дуудлаа, очлоо, хаалга цохилоо. Хэн бэ гэж дахин дахин асуугаад салдаггүй. Би буцдаг юм билүү гээд эргэтэл хаалгаа онгойлголоо. Миний дууг танилгүй яахав, хажууд нь өөр хүн байна уу, үгүй юү гэж мэдэх гээд байсан болов уу. Болгоомжлох шалтгаан нь түүний нэг цуглуулга (collection) байв. Цуглуулгатайг нь хэн хүнгүй мэднэ. С. Зоригийнх ч гэр орондоо их болгоомжтой, тэр болгон хүн амьтан орж гардаг айл биш байсан гэж мэдэх хүмүүс нь ярьсан байдаг. Болгоомжлохдоо тодорхой арга маяг, дохио зангаатай ч байсан гэдэг. Хоёр алуурчин тэр болгоомжлолыг тойрох аргаа яг олсон байдаг нь сонин.Нарийн ширийнийг мэдээд сайн тооцжээ гэлтэй юм.
                   Хоёр өвөрлөгч ирж С. Зоригийг алчихаад буцсаныг манай тусгай албаныхан хойноос нь очоод алчихсан мэт нэг ном гарсан байсан. Ямар нэг логик сэжимхөөсөн боловчүйл явц нь авцалдаагүй, үнэмшил муутай зүйл байсан. Гэхдээ энэ нь хэргийг ил болгож хэлэлцэхийн нэг жишээ. Хэлэлцэхийн эсрэг Э. Бат-Үүл баттай зогссон байдаг. Нийгмийн зарим асуудлаар ойлгоц муутай хүн юмуу даа. Цагдаагийнхан шоконд орчихсон гэж ярих дуртай хүн. Гэнэн хүний яриа. Аливаа мэргэжилд мэргэжлийн өвчин гэж байна. Энгийн эрүүл бид шоконд ордог, тэгэхэд ч орсон, харин цагдаагийхан шоконд ордоггүй мэргэжлийн өвчтэй болдог юм. Ц. Элбэгдоржийн үүрэг гүйцэтгэгч ЗГ-ын хурлын бичлэг ТВ-д хадгалагдсан байх ёстой. Хавтаст хэрэгт ч орсон байх ёстой. Хэргийг ил болгохын тулд дахиад харахад тун гэмгүй. Тэр хурлаас хэргийг илрүүлэх хүн нь хурандаа Д. Мөрөн юмаа гэж огт харагддаггүй. Нэг тийм мохоо, нөхцөл байдалдаа будилсан хүний дүр харагдсан. Лав надад огт итгэл төрөөгүй. Цагдаагийн зарим хүмүүсийн бодлоор, тэр хурал ч буруу, хурлыг ТВ-ээр дамжуулсан нь ч буруу гэдэг. Нэг тийм өнгөлөн далдлалт болсон гэх нь бий. Хурандаагийн мэргэжлийн ур чадварын талаар цагдаагийн хууччуул санал хуваагддаг. Гайхамшигтай мөрдөгч гэх нь бий. За даа, шалихгүйдээ, том хэрэг дээр ажиллах хүн даанч биш дээ гэх нь бий. Яагаад биш гэж гэхээр, том хэрэг өөр шүү дээ, наад зах нь олон хүний ажил орно, тэр хүмүүст тусгай үүрэг хуваарьлана гэхэд алдаж болдоггүй нарийн ажил гэх мэт хэлдэг. Д. Мөрөнгийн хийсэн халаа сэлгээнүүд үргэлж маргаан дагуулсан, хожмоо сэжиг төрүүлсэн байдаг. Том хэргийг будлиулсан нэг хүчин зүйл бол энэ. Хурандаа бээр олох ёстой нь уу, олдохгүй ёстой нь уу гэсэн улстөрийн шинж чанартай ацан шалаанаас өнөө ч гараагүй байж магад.Угтаа үүнд хувийнх нь буруу гэх юм төдийлэн байхгүй. Миний хувьд Д. Мөрөн мэргэжлийн өндөр түвшний мөрдөгч гэдэгт эргэлздэггүй. Цагдаагийн нэг хүний үг унагасныг нэхэн санавал, хурандаа бээр чухам хуучирсан хэргийг шинээр харах онцлогтой мөрдөгч байж тун магад. Хэн хүний хувийн онцлог гэж чухал юм байдаг. Өгүүлэн буй хэрэг хуучирсан.Хуучин үеийн одоо ахмад хүмүүс бидний нэг зуршил, зовлон байдаг. Юув гэвэл, шаварт унасан шарын эзэн гэх эхнээсээ эцсээ хүртэлхи хариуцлагын тухай ойлголт. Энэ бол төрт ёсны тулгуур ойлголтын нэг. Шинэ тогтолцооны нөхдүүд болохоор төрт ёс, төрийн ажил албаны тухайд дээр дооргүй дөр хамаргүй хүмүүс. С. Зориг алагдсан хэргийн шаварт унасан төр засгийн субъектүүд нь эхнээсээ эцсээ хүртэл дэслэгч Ц. Элбэгдорж, хурандаа Д. Мөрөн. Улс төр гээч юм ийм логиктой. Үүнийг ойлгохгүйгээр төр ч байхгүй, засаг ч байхгүй. Тиймээс хэргийг болохоос нь болохгүйг нь хүртэл мөрдөх улс төрийн чин зорилго үнэхээр байх ахул одоо Ц. Элбэгдор ж нь хэргийг мөрдөн байцаах комиссыг дахин Д. Мөрөнгөөр толгойлуулан томилохоос өөр зам байхгүй. Эсбөгөөс хэн юу бодох нь дурын хэрэг болно. Урьдчилан сэргийлэх ёстой юм маань энэ.
                   Аливаа хэргийг мөрдөхөд нэг аймшиг зайлшгүй учирдаг. Өөрийгөө олоод ирэхвий гэж. Энэ нь олон намт тогтолцооны нөхцөлд улстөрийн аллагын хэрэг замхрах удиртгал нөхцөл. Тиймээс тухай тухайн төр засгаас хүчлэн мөрдөнө гэвэл түвэгтэй. Улмаар хэрэг хэзээ ч илрэхгүйн магадлал өндөр.
                   Э. Энэрэлийн өгүүллээс иш татъя. “Яг ямар хүчин зүйлс, ямар ашиг сонирхлоор хэрэг гацсаныг ил болгох хэрэгтэй” гэжээ. Улс төрийн хүчин зүйл, улс төрийн ашиг сонирхлоор гацсан. Энэ бол эхнээсээ илэрхий зүйл. Эрүүгийн нөхцөл байдлаар нь авч үзвэл Монголын цагдаа 3 хоногийн дотор олоод ирэх хэрийн хялбархан хэрэг байв гэх үзэл энгийн олон нийтэд элбэг. Тиймээс хэргийг худлаа өндөр авахуулахын оронд дүүргийн цагдаад нь орхисон бол цагдаа нь цагдаа шиг ажиллах байсан гэж цагдаагийн хүрээнд ч үзэх нь бий.  .
                   Хэргийн тухайд “Ард түмний үзэл бодол өөрчлөгдөх хэмжээнд хүрээд байна” гэжээ. Хэргийг илрүүлэхийн төлөө буй гэсэн хүлээлт нь хэргийг илрүүлэхгүйн төлөө байжээ, байна гэсэн ойлголтоор өөрчлөгдсөн талтайг үгүйсгэхгүй.
                   “Хуйвалдааны шинж чанар улам дархлагдан хадгалагдаж”, цаашлаад “барьцаанд төрийн өндөрлөгүүд орчихдог” боломж байхыг ч Э. Энэрэл анхаарсан байна. Хуйвалдаангүй улстөрийн аллага гэж ерөөс юу байхав. С. Зоригийн аллагын  тэр хуйвалдаан дархлагдан хадгалагдсаар хаана ч очиж, юунд ч хүргэж болзошгүйд жинхэнэ аюул ба аймшиг нь оршино. Чухам энэ нь асуудлыг дахин ил болгож хэлэлцэх ноцтой шалтгаан юм.
                     Молхи хүмүн толхи судлаач миний бие онолын физик ба цэвэр математикийн ухаанд том гэхэд багадахаар үр дүнд хүрээд дэлхийн 96 улс орны их сургууль, шинжлэх ухааны төвүүдэд хүргээд байна. Тэд үзэж судалж байна. Чи буруу юм хийжээ гэж хэлсэн нь алга. Тэгэж хэлэх боломж ч логик ба математикийн хувьд бүрэн хаалттай юм. Шинжлэх ухаан хэмээх танин мэдэхүйн арга хэрэгслийн эцсийн үнэмлэхүй хүнд асуудлын шийд буюу супернэгдлийн онолын нээлт нь монгол угсаатны өрлөг түүхийн эцсийн бүтээл бөгөөд монголчуудын үндэсний рейтинг чинсааг дэлхийд 1-р байрт тавьж буй юм. Супернэгдлийн онолыг гартаа барьсан Монгол Улс дэлхийн дэвшил хөгжлийг цаашид хөтлөх боломжтой ба ёстой юм. Үүнд өчүүхэн ч эргэлзэх хэрэггүй, учир нь үүний цаад дахь үндэслэл, баталгаа нотолгоо нь 100 биш, 300 хувь гэж ойлго. Нарийн шинжлэх ухааны эцсийн онол тийм найдвартай байх ёстой юм байна л даа.Гэтэл нэр хаяг бүхий ба төрийн шагналтны сүр бараа бүхий дайсагнагч этгээдүүд судлаачийг нэг бол солио галзуу, нөгөө бол усан тэнэг гэж хэвлэл, сошиалаар сурталчлаад салах юм биш. Монгол Улс Олимпийн аврагатай. Энэ бол хүлээгдэж байсан мөрөөдөл. Гуравхан сая монголчууд Нобелийн шагналтантай болохул үлгэрээс давсан домог болж түүхэнд үлдэнэ. Гэтэл онолын шинжлэх ухаанд огтоос холбогдолгүй дайсагнагчид хажуунаас юунд хорсож, ямар ноцтой шалтгаанаар хэрээний хушуугаа дүрээд явна вэ? Шинжлэх ухааны асуудал, үр дүнд хар сохроор хандах нь дээд зэргийн тэнэглэл. Харин дайснууд хэрдээ таарсан ухаан зарж, судлаачийг хэн яасан ч гарзгүй амьтан, үнэ цэнэгүй хүн болохыг нийгэмд ойлгуулахаар чармайж, цаашдын арга хэмжээгээ төлөвлөж, тэр байтугай сошиалаар зааж зааварласан удаатай. Энэ бол наана хэлэхэд тэнэгийн дарангуйлал, үзэл санааны террор, цаана хэлбэл, Монгол Улсын үндэсний эрхэм дээд эрх ашигт санаатай тэрсэлсэн үйл ажиллагаа.
                   Миний бие судалгааныхаа үр дүн, түүний үр нөлөөний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд өнө удаж атал хариугүй таг чиг дарагдсан. Шинжлэх ухааны асуудлаар юуг, ямар учраас, яах талаар Монгол Улсын Үндсэн хуульд тов тодорхой, бүрэн бүтэн заалтууд бий. Тэгвэл ҮАБЗ гэж хаана юу байна гэсэн асуулт тавигдана. Би энд хувьд холбогдох жишээгээр хэлж байна. Гэвч миний асуултыг миний жишээтэй холбогдуулан тавьдаг хүмүүсийн хүрээ өргөжсөн. Ерөөс Монгол Улсад үүссэн асуудлуудыг сөхөж хэлэлцэх нь нийтлэг үзэгдэл, үйл явц нэгэнт болсон. Гэнэт саяхан мэдвээс, ҮАБЗ-ийн зөвлөхийн зөвлөх нь гадаадын тагнуул байхын зэрэгцээ зөвлөх эмэгтэйн нөхөр нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанитай гэнэ. Үнэндээ үүнд гайхах юм алга. Харин цөхөх юм байна, учир нь ашиг сонирхлын зөрчлийн ийм гинжин хэлхээ цаашид хаана очдог, юунд хүргэдгийгтаах аргагүй. За, лавтайяа монгол хүн, тус улсын иргэний шинжлэх ухаанд олсон ололт төр засагт падлийгүй болж таарлаа. Гэтэл энэ чинь шинжлэх ухаан, технологийн эрин, 21-р зуун.Нэр хаяг бүхийбөгөөд хуйвалдааны луйвраар олсон алдар цолоороо халхавчилсаннийтлэлчдийнхувьд монголчууд гэхээр шинжлэх ухаанд хавьташгүй тэнэг амьтас гэж тэд өөрсдөө үнэхээр итгэж явдаг мунхагууд уу, эсвэл бидэнд тийнхүү итгүүлэх захиалга биелүүлж яваа үйлс нь харласан дайснууд уу.
                     Аль нь ч бай, төр засаг, түүний онцгой бүтэц ҮАБЗ-д сонголтууд байх ёстой. Тэгвэл яахлаараа Ц. Элбэгдоржийн тархийг тэргүүлсэн төртэй нь хамт хэнхэгээс цаашгүй хоёр нийтлэлч базчихсан байдаг, харинсудлаач иргэн олсон ололттойгоо ямарваа сонголтын гадуур үлддэг билээ? Би зөвхөн хувьд холбогдох жишээгээр ярьж байна. Нийгэмд холбогдох жишээ нь С. Зоригийн аллага. Хуйвалдаангүй улстөрийн аллага гээч юм уранзохиолд ч байдаггүй юм.Ерөнхий сайдын суудалд удтал үлдэх санаатай Ц. Элбэгдорж захиалсан даруй Э. Бат-Үүл бэлтгэсэн хүмүүсээ явуулж угаасдургүй хүнээ алуулсан биш гэж итгэж юмуу, найдаж болох. Гэхдээ энэ ч баталгаагүй. Баталгаатай болгохын тулдхоёр сонголт байна. Хэргийг “ил болгож” хуйвалдааны асуудлаас эхлэн шинээр сөхөж хэлэлцэх үү, үгүй юү.Үгүй гэвэл улстөрийн хүрээнд гүнзгий далд бугшсан хуйвалдааны голомт яван явсаар түймэр болж Монголыг дампуурлаар тэслэхгүйг хэн мэдэж байнаа.
Аравдугаар сарын 2. Хар өдөр гэж ярьцгаадаг. Д. Төмөр-Очир алагдсан нь Ю. Цэдэнбалын дараахи үед үүсч болзошгүй, гэхдээ магадлал багатай байдлаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээ юм. С. Зориг алагдсан нь тэрбээр шинэ тогтолцооны нөхцөлд үүссэн ерөнхий үйл явцыг нэр нүүр үл харгалзан засч янзлах оролдлого хийх осол нүүрлэхээс урьдчилан сэргийлсэнарга хэмжээ байв гэсэн бодол санаа нийгэмд нийтлэг шахам. Ямар боловч С. Зоригтой улс төр, С. Зориггүй улс төр ялигүй ч гэсэн ялгаатай өрнөсөөр өдий хүрэх байсан нь лавтай хэлж болох зүйл. Миний судалгааны үр дүнг сонирхоод, чи яг юу гээд байнаа гээд ороод ирэх хүн гуйж хүсээд ч төр засгаас олдсонгүй. Харин С. Зоригт хэл дуулгаад шил юм хойш тавихад нэг орой тамхиа баагиулсаар ороод ирэх хүн байсанд итгэж болно. Надад үгүйлэгдсэн шалтгаанаар үүнийг эрээлэв. Олон нийт ч үгүйлээгүй биш дүр зурагтай.
Өнөөгийн ба чухамхүү өнөөдрийн тулгамдсан асуудлуудаар үгээ хэлэх ёс суртахууны эрхтэй, хэлэх ёстой, хэлэх юмтай хүмүүс бүгд хэвлэл, сошиалаар хэлээд тоо нь гүйцсэн шиг. Энэ тухайд дараагийн удаа тоймлон хэлэлцье.

Continue reading →

Хичээлийн сэдэв

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ

         Хичээлийн шинэ жил эхэллээ.Орон даяаранхны ТВ хичээл орох ба Монгол Улсын Ерөнхийлөгч заадаг заншил тогтсон. Эхлээд сэдэв нь “Монголын Нууц Товчоон” байв. Гол хичээл бол үнэхээр үндэсний түүх. Энэ бол боловсролын систем дахь дэлхий нийтийн баримтлал. Монгол үндэстний түүхийн суурь сурах бичиг нь МНТ. Энэ сурах бичиг онолынхоо хувьд ганцхан постулат авч түүх болгон өрнүүлдэг. Энэ постулат нь “Дээр Тэнгэрээс заяат төрсөн” хэмээнэ.
          МНТ-ы нэр үл мэдэгдэх зохиогч 1240 онд ингэж бичсэнийг Хэрлэний Хөдөө Аралд чуулсан Их Хуралдай сайшаан баталжээ. Дээр Тэнгэрээс заяат төрсөн гэхээр өнөөгийн монголууд (зориуд “монголууд” гэмээр байна) та бидэнд их эрсдэлтэй сонсогддог.Улстөрийн үүднээс буруу зөрүү тунхаглал, хоцрогдсон бурангуй үзэл мэт санагддаг. Гэтэл 13-р зууны үеийн монголчуудын хувьд Чингисийн Их Монгол нь дээрхи постулатын баталгаа бэлхнээ харагдах тул эргэлзээ мадаг байсангүй. 
         Дээр Тэнгэрээс заяат төрсөн тухай домгийг МНТ баримтлахдаа олон олон мянган жилийн уламжлалд тулгуурлажээ. Энэ тухай Монгол Алтайн хадны зурагт өгүүлж буй юм.

                    Орчин цагийнхаа нүдээр харвал Тэнгэрээс бууж ирсэн сансарын нисэгчийн бүтэн хөрөг дүр л байна. Энэ дурсгалыг эх сурвалж болгоод цаашид судалваас Монголын түүхийн чинад нууцууд илэрдэг юм. Мөнхүү Дээр Тэнгэрээс ирүүлсэн өгөгдөхүүнээр (Бөө мөргөлчид өгөгдөл гэж ярьдаг)авч үзвэл, Монголын түүх өнөө жил 15804 жилийн настай болж байх ба энэ нь тохиолдлын тоо хэрхэвч биш юм.
           Орон даяар ТВ-ээр явуулдаг анхны хичээлийн сэдэв МНТ-оос өөрчлөгдөмгүй байгаа юм. Надаар наад хичээлээ заа гэж МНТ хэлээд байна л даа. Үүнийг л миний бие уламжлах гэж ядах.Тэр тусмаа Ц. Элбэгдорж энэ жилийн Наадам цэнгүүнийг “Үндэсний үзэл” гэдэг үгээр хаасан билээ. Энэ бол монголын улстөрд анх удаа тохиолдож буй хосгүй үзэгдэл. Үнэндээ аймшигтай үзэгдэл гэж хэлж ч болно. Учир нь өнөө үед үндэсний үзэл ярих нь Politically Incorrect (Улстөрийн талаар буруу зөрүү) гэдэг категорид хамаардаг болчихсон. Дэлхийн улстөрчдийн ганц айдаг юм бол энэхүү political incorrectness. Үүнд өөрөө өртлөө л бол огцордог практиктай. 
             Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний үзэл гэхдээ санаатай хэлэв үү, санамсаргүй алдав уу? Тэгэж хэлснийг ажигласан хүн ч ховор. Наадам тарлаа, гүйцээ. Юмны учрыг ухах хандлагатай хүмүүс олон янзаар бодоцгоож байна. Үгээ өөрөө бичээд уншдаг Ерөнхийлөгч хаана ч байдаггүй юм. Үгийг нь бичсэн туслах нь тэнэгтээд бурчихсан байж болох нэг хувилбар нилээд магадлалтай. Хэрэв Ц. Элбэгдорж өөрөө зориглож хэлсэн бол анхны хичээлээ МНТ-ы сэдвээр зааж, Дээр Тэнгэрээс заяат төржээ бид гэж номлоод л зогсож байх логиктой. Ямар боловч ам алдвал барьж болдоггүй хуультай. Албан ёсоор тэгээд л хэлчихсэн. Монголын Төрийн тэргүүн үндэсний үзэл гэж цохон тэмдэглэснийг олон улсад анзаарсанд эргэлзэх хэрэггүй. Монгол Улс эцсийн эцэст өөртөө нэг дүгнэлт хийх тийшээ явчихав уу хэмээн сэртхийж байгаа. Ер нь бол Дээрээс далд ухамсрын хэмжээнд удирдаад хэлэх ёстой үгийг хэлүүлж, хийх ёстой үйлийг хийлгэдэг зүй тогтолтой. 
             Сонирхолтой нь, politically incorrect гэдэг ойлголтыг еврейчүүд бий болгосон юм. Энэ нь иудаизм ба сионизмыг шүүмжлэхийн эсрэг гаргасан баримтлал. Юув гэвэл, иудаизм ёсоор Бурханаас сонгогдсон нь жүүд үндэстэн. Сионизм ёсоор бол хүн төрөлхтөн жүүд ба гоим гэж хоёрхон хуваагдана. Тэгээд жүүдүүд нь гоимаа даяар нь удирдах нигууртай юм.Наад  сионист үзэл чинь буруу гэхээр антисемитизм буюу еврей үндэстний эсрэг үзэл болчихлоо гэж сионистууд хэлдэг. Ингээд сионизмыг шүүмжлэх нь улстөрийн хувьд буруу зөрүү хэрэг харагдана. Энэ эгзэг зөрчилтэй логикт олон улсын практик бүдэрсээр ирсэн юм. 
             Имэйлээрээ Израиль улсын албан ёсны өдөр дутмын мэдээллийг захиалаад авч болно. Би захиалж авдаг. Олон улсын гол зөрчил жүүд ба гоимын хооронд байсан, байгаа нь огтоос нууц биш улс төр шүү дээ.“Бурханаас сонгогдсон үндэстэн” мөнөө өдөр бүр дахин давтан дурдаж, эх сурвалжуудаар нь ишлэдэг. Messiah буюу Авралын Бурхан нь ирж, Израиль улс дайснуудаа цөм дарна гэж сүүлийн үес ноцтой хэлж байгаа. Израиль улс АНУ-ын Ерөнхийлөгч Обаматай тангараг тасарсан. АНУ-ын Засаг захиргаа нь Израилийг тахианы баас, шувууны сангас гэсэн удаатай.Өнөөдөр хамгийн хөгжингүй улс бол маргаангүй Израиль.Хүсвэл өнөөдөр ч дайснаа дарах хүчирхэгээ өдөр бүр хэлж л байна. 
              Жүүд нар дэлхийд тэргүүлэн зонхилж, бүх салбарт үнэхээр үнэмлэхүй ноёрхонгоимаа удирдан хөтлөсөөр байна. Үүний цаад дахь стратеги, тактик нь “Сионы мэргэдийн протокол”-д нарийн ширийн бүх заалтуудаараа буй. Энэ номыг хэвлэх нь улстөрийн хувьд буруугаар үл барам гэж еврейчүүд ад үздэг, эрс эсэргүүцдэг боловч МОНЦАМЭ агентлаг монгол хэлээр анххэвлэжээ. 
               Сонгодог монгол хэлээр хобрей гэдэг үндэстэн Бурханаас сонгогдсон нь худлаа гэсэн үг хэл дэлхийн утгазохиолд байхгүй юм шүү. Эх сурвалж бичгүүдэд нь тийм постулат байхын сацуу постулат нь батлагдаад яваа юм. 
              Үүнтэй адил Дээр Тэнгэрээс заяат төрсөн тухай эх сурвалжийн заалттай угсаатан нь та бид. Эх сурвалж мэдээлэл нь 15804 жилийн өмнөх байж болохыг дээр дурдсан. Ер нь бол Хойт Цэнхэрийн агуйн зосон зураг 15000 жилийн настай тул түүхэн он цагийн баримжаа тэртэй тэргүй байгаа юм. Дээр Тэнгэрээс заяат төрснөө нэг нь сануулан хэлж, нөгөө нь мэдвээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үндэсний үзэл болно.Санаж сэтгэж мэдэхгүй аваас манкурт болно. Нэг бол өөрийн системтей болно, нөгөө бол бусдын системийн боол болно гэсэн мэргэн үг бий. Монголчууд бид хамгийн өнө эртний өөрийн систем сургаалтай ганц үндэстэн байх атал өөрийн мэдрэл, үндэсний зөнгүй манкуртууд байсаар байж хэрхэвч болохгүй. Манай метафизик сургаалын товч томъёолол нь: Мөнх Тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор хэмээнэ.Энэ үнэн үү? Энэ мөн үү? Ийм асуулт урган гардаг.

“Үнэн” ба “Мөн”-ий асуудал

             Үнэн ба мөн нь монгол хэл, ухаанд ялгаатай. Орос хэлнээ “Правда”ба “Истина”бас ялгаатай. Англи хэлнээ ялгаж чадахгүй “Truth” ганц үгээр илэрхийлдэг нь сэтгэлгээний маш осолтой хязгаарлалт. 
             Иисус Христийг Ромын шүүгч Понти Пилат байцаасан. Чи хөө, юу хийгээд яваа билээ гэсэнд Иисус “Үнэнийг номлохоор ирсэн” хэмээжээ. “Тэгвэл чиний тэр үнэн чинь юу юм бэ” гэсэнд Иисус дуугараагүй түүхтэй. Яагаад дуугарсангүй вэ гэсэн ярвигтай асуулт, ийм айхтар оньсого Барууны шашин, соёлд өнөөг хүртэл шийдгүй байна.Яагаад дуугараагүй юм бол? Гол нь Барууны хэл, соёлд үнэн ба мөнийг ялгахгүйтэй холбоотой. Иисус Христос ертөнцийн үнэнийг хэлэхийн тулд өнөө үед суурь физикийн ухаанд хүлээгдсэн супернэгдлийн онолыг ярих шаардлагатай болно. Энэ нь 2000 жилийн өмнө цаг нь болоогүй асуудал. Энэ үнэнийг ярилаа ч хангалтгүй. Энэ Үнэн-ий цаана Мөн нь бас байх болно.Үнэн нь ертөнцийн математик онол. Мөн нь юув гэвэл, орчлон бүхэлдээ математик машин буюу Дээд Оюун санаа юм. Өөрөөр хэлбэл, байгаль дэлхий өөрөө Бурхан юм. Иудейн шашин үүнийг гадарлах ба үүнийг мэддэг нь Монголын эртний Тэнгэр шүтлэгийн метафизик сургаал юм. Чингээд байгалийг бурханчилдаг пантеист уугуул шашинтай хоёр үндэстэн нь жүүд ба монгол. 20-р зуун дахь Хобрейн давамгайлал, 21-р зуунд Монголын тэргүүллээр солигдоно. Тэнгэрийн эрхшээл ийм. 
               Иисус Христ унаган арамей хэлтэй. Понти Пилат сонгомол латинаар ярина. Аль аль хэл, ухаанд нь үнэн ба мөнийг ялгахгүйгээс Христ хүнд байдалд ороод дуугараагүй байна. Дээр хэлснийг одоо англи хэлтэнд ойлгуулах арга бараг байхгүй. 
               Үнэн мөний асуудлыг Буддха Гаутама иудей-христийн шашнаас 500 жилийн өмнө философид шийдэж номлосон буй. Өнөөгийн өндөр дээд шинжлэх ухаанд мөнхүү асуудлыг Монгол оронд монгол хүн шийдсэн тул Тэнгэр ч, Бурхан багш ч онгон сэрэг дүрээ сансарын холбооны дижитал электроник сувгаар илгээн ирүүлснийг “Open Door” сонинд удаа дараа баримтаар нь үгүүлж үзүүлсэн билээ.
               Жүүд нар Бурханаас сонгогдсоноо өдөр бүр ухуулж байна. Монголчууд Тэнгэрээс заяат төрснөө долоон хоногт нэг удаа ярьж сурцгаах шаардлагатай.
               Израиль улс Messiah-Авралыг хүлээж, он цагаар нь тооцож байна. Майдар бурхан үнэмлэх мэдлэг түгээсээр хэдийнэ дэлхийд ирснийг Монгол Улс мэдэхгүй яваа нь төр засгийн төлөв байдалтай холбоотой. 
               Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдөр манай Баянгол дүүрэг, тухайн хорооноос сонин хэвлэж тараалаа. Яруу найрагч О. Цэнд-Аюуш “Монгол хүн байна гэдэг бусдаас илүү сайхан сэтгэлтэй байхын нэр юм” гэжээ. Үгүй яахав, шүлэгчийн л хэлэх үг. Судлаачийн хүн арай өөр юм хэлэх хэрэгтэй байх. Тамд хүрэх зам сайн санаагаар тавигддаг гэж эртний мэргэн үг бий. Бид сайхан санаж, гоё ярьсаар өнөөдөр Монгол Улс нилээд осолтой байдалд тулчихсан яваа шүү. Сайнаар яривал цагаан цайлган, муугаар яривал гэнэн тэнэг сэтгэлтэйн хувьд монголчууд бид ижилгүй. Гэтэл бусдууд болохоор “Сионы мэргэдийн протокол”-оос огт ялгагдахгүй атгаг хорон үзэл санаа бүхий стратегийн үзэл баримтлал, тооцоо төлөвлөгөөтэй яваатийм глобаль өрсөлдөөний орчин нөхцөлхүрээлэн байна.
                       Сэтгэл зөв бол заяа зөв нь худал биш. Гэхдээ энд түлхүүр үг нь “Зөв”. Оюуны оновчтой сэтгэлгээний асуудал. Сайхан санаа гэж зөв сэтгэхийн нэр юм гэх нь хүмүнлэгийн ухааны постулат юмаа. Зөв сэтгэж сургах нь боловсролын утга зорилго болохыг хичээлийн шинэ жилээр сануулах нь илүүц бус. Эсбөгөөс ухаантай хүүхдийг тэнэг болгодог юмыг сургууль гэнэ гэсэн эртний тюрк мэргэн үг хэрэгжээд явчихдаг. 
               Санаа зөв байхын тулд зөв сэтгэх хэрэгтэй болно. Зөв сэтгэлгээ нь заяагаа тодорхойлно. Сайхан санаж, зөв сэтгэх нь үндэсний үзлийн дайчлан урамшуулагч хүчин чадал, хөрс дэвсгэрт тулгуурлана. Өөр арга зам байдаггүй.
              “Дэлхийд сэтгэж, Ертөнцийг дайлаар мордъё” хэмээсэн уриагаар“Өнөөдөр”сонин хичээлийн шинэ жилийг угтжээ.Би үүнийг л олон жил хэлж ярьж, ухуулж сэнхрүүлж ядаж явна. Түүний дотор “Open Door”сониноор бараг дугаар алгасахгүй тодорхой мэдээлэл өгч байгаа. Дэлхийд сэтгэхийн тулд танин мэдэхүйн цоо шинэ үнэмлэхүй систем хэрэгтэй болно. Өнөө буй системүүдийн нөөц шавхагдаж дууссан.Бидний гарт цоо шинэ, тэр тусмаа шинжлэх ухаанч ба шашинч танин мэдэхүйн эцсийн шатны үнэмлэхүй систем бэлэн болсон. Хүсвэл дайлаар мордоцгоо. Үүний тулд Монголын төрд том толгой жолоодогч хэрэгтэй болно. Түүнийг төрүүлцгээхтүн.


Continue reading →

Labels