0 Сэтгэгдэл бичих:

Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж 
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж 
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж 
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай! 
Т. Галсан 
Монгол хүмүний зүрхний бичээс 

Би таван ханатай гэрт төржээ
Би таван тивтэй дэлхийд төржээ
Би буурал түүхтэй Монголд төржээ
Би бурхад мэндэлдэг Дорнод төржээ



Бойтогны минь хонх намайг хөлд оруулсан
Ботгон буйлаан намайг хэлд оруулсан
Уухай, гийнгоо надад жигүүр ургуулсан
Уртын дуу надад ухаан цараалсан Чшш... Чимээгүй!

Эвдэрвээс бид хуваахын хүрд шүү!
Эвлэрвээс бид үржүүлэхийн хүрд шүү!
Энэ бол миний зүрхний бичээсээ!
Эвлэсэн цагтаа муу Монгол сайны сайнаас дордохгүй ээ!

Авдар дотроо судар минь багтдаг
Атныхаа нуруунд гэр минь багтдаг
Өргөөн тооноор минь наран багтдаг
Үнхэлцгэн дотор минь орчлон орчдог оо

Би дээрээ нартай тэнгэрийн эзэн
Би дэлхий хэвтэй гэрийн эзэн
Би дээшээ ундрагатай буяны эзэн
Би дээдсээсээ зарлигтай Монголын эзээн Чшш... Чимээгүй!

Эвдэрвээс бид Чин улсын босгоны боол Монгол шүү!
Эвлэвээс бид Чингис Богдийн гүрэн, бүрэн Монгол шүү!
Энэ бол бидний зүрхний бичээсээ!
Эвлэсэн цагтаа цөөн Монгол олны олноос дутахгүй ээ!

http://www.youtube.com/watch?v=2PHljs-HULE

Leave a Reply

Labels