Архи үүссэн Домог!

0 Сэтгэгдэл бичих:

www.superunified.org
Эрт урьдын цагт Хурмаст тэнгэрт албин чөтгөрүүд сахиус шүтээдтэй заалдан байж хүн төрөлхтөнг хорлох санааг агуулж нэгэн умдааныг үйлдэж замбууд илгээжээ.Тэрхүү умдааныг архи хэмээх бөгөөд
1. Үхсэн хүний хүүрний мах
2. Сармагчины тархи
3. Галзуу арслангийн зүрх
4. Зааны хүч тэнхээ
5. Эмэгтэй хүний салтааны буртаг зэрэг таван зүйлээс гарган авчээ.
.
Ингээд Архи уусан хүн
1. Царай нь үхсэн хүн лугаа зэвхий даасан байдаг ба,
2. Уусан дороо өөрийн ухаангүй болдог буюу сармагчин мэт бусдыг дуурайдаг
3. Галзуу арслан мэт уур омогтой хүн бүр лүү үсчин агсагнаж байдаг
4. Галзуурсан заан лугаа харснаа хамхчиж байдаг
5. Тэр бузраас болж үйл хэрэг нь дандаа уруудан байдаг болждээ...
Харин шүтээд бол үүнтэй умдааны буртагийг нь одуулж зөвхөн цэнгэлийг нь залдаг учиртай юм билээ...
Тэгэхээр архи сархадыг хүртэхдээ :
"Буяныг нь тогтоож
Буртагийг нь одуулж хайрла" хэмээн сэржимддэг юм гэнэлээ...

Leave a Reply

Labels