www.superunified.org
Мөнх тэнгэрийн зарлиг
Монгол түмэнг сэргээлээ
Мөнхөд орших өвгөдийн онгод
Мөнгөн бороо шиг буулаа
Өрх болгоны дээр толгой дараалан бууж
Өнгөт орчлонг улаачаар дамжуулж үзлээ.
Үндэс угсаа минь хэрхэн доройтсныг
Өөрийн нүдээр тольдон харлаа.
Тэнгэрлэг оронд минь манан татаад
Тэнэг хүмүүсээр дүүрсэн байнам
Сүр ихтэй Монгол хүний
Сүлд хиймор доройтсон байн ...
Монгол эх орондоо хайртай хэн бүхэн заавал үзэх ёстой бичлэгүүд байна. Үзээд санал бодлоо үлдээгээрэй!
www.mongolchuudaa.com
www.superunified. ...
Эх орон минь шархадлаа. Энэ шархыг амь нас, эр зориг, оюун ухаан, авъяас билгээрээ нөхөх хөвгүүд нь хаа байна?О.Дашбалбар

www.superunified.org
Дайны эмгэнэлт төгсгөл нь Гунибын уул боллоо. Тэр уулын оргил дээр гэгээнтэн сүүлчийн удаа мөргөл үйлджээ. Мөргөл хийж байхад гарт нь сум тусчээ. Шамиль цочсон ч үгүй, мөргөлөө үйлдсээр байжээ.
Гэгээнтний өвдөг ба зогсож байсан чулууг нь цус буджээ. Шархадсан гэгээнтэн мөргөлөө дуусгаад босоход нь дэргэдэх хүн түүнд “Гэгээнтэн минь та шархаджээ” гэсэнд “Энэ шарх юу ч би ...
Эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ Их гурвалжин

Монгол үндэстний оюуны сор болсон эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ гуайн Их гурвалжин номноос...
Их гурвалжин ном бол Монгол үндэстнээ, Монгол төр улсаа гэх эх оронч үндэстний үзэлт хүн бүрийн гарын авлага сурах бичиг нь болж чадсан бүтээл юм.
Тийм ч учраас энэхүү номноос өөрт таалагдсан хэсгүүдийг бичиж тэмдэглэн авч нийтэлж байна. Залуус та бүхэн энэхүү номыг бүтнээр нь уншиж сэтгэлийн таашаал авч, Монгол үндэстнээрээ бахархах Монгол үндэстнийхээ төлөө ...
Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!

Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд доройтов.Үүний улмаас одоо цагт хэн байснаа хэн болоод байгаагаа ч мэдэхгүй байж архинд хөлчүүрч согтохоороо БИ Чингисийн Монгол хэмээн агсамнагч эр хүний хагас залуус олширов!
Хүний эрх, эрх чөлөө, Ардчилал хэмээн шүлсээ үсэргэн эхнэр хүүхэд, ээж аав, анд нөхөд гэр бүлийнхээ аз жаргалыг булаагч согтуу Монгол ...
Журнайн Нүрзэд: Хөх Монголын сор болсон Соркуктай цэцэн хатан

Судлаач миний бие хоёр жилийн өмнөөс Хөх Монголын сор болсон Соркуктай цэцэн хатны айлдвар болох Журнайн Нүрзэд агсны "Алтан дээд гэрээ" номыг судлах болсон юм. Монголын эзэнт гүрнийг цогцлоон байгуулсан Их эзэн Чингис хааны отгон хүү Толуй эзний гал голомтыг манасан Соркуктай цэцэн хатан өөрийн хуу Мөнхийг 1251 онд Их Монголын хаан ширээнд залах ёслол дээр "Хаантан минь одоо та яах ёстой билээ" гээд:1. Нүүхүйн ухаанаар засаг барихыг мэдэх уу? ...
Монголын Үндэстэний Үзэлтнүүдийн Сонордуулга!!!
www.superunified.org
Бид өнөөгийн Монголчууд 1990 оноос хойшхи Монголын төрийн бодлогыг эргэн харж, бодит байдлыг харьцуулан дүгнэлт хийх цаг нэгэнт болжээ.
Бид ямар үзэл санаагаар удирдуулан, хэнд хөтлөгдөн, хаана хүрэхээр, хичнээн замаар, юу уруу тэмүүлж байна вэ? Бидний хүрэхээр зорьж буй нийгмийг Монгол улсын Үндсэн Хуулинд: Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж заасан байна. Энэ нь ...
Хөх Монголчуудын Шүтээн Эрт ба Өнөө Цагт!

www.superunified.org
Хөх Монголчууд урьд цагт дараахь Гурвалыг
1. Тэргүүн дээрээ орших Мөнх Хөх Тэнгэрээ
2. Эзэн суух Гал Голомтоо
3. Эр хүмүүний Хийморь болох Монгол Морио
шүтэн дээдэлж иржээ! ...
Эх Дэлхийн Домог!

www.superunified.org
Эрт урьдын цагт энэхэн Замбуу тивд үр жимсээр баялаг нэгэн сайхан саглагар мод байжээ. Тэрхүү модон дээр ерэн мянган шувууд үүр юугаан засаж өндөг юугаан дарж аз жаргалтай энэ сайхан модныхоо үр жимсээр хооллон элбэг дэлбэг сайхан амьдарч байлаа. Тэгсэн ч гэсэн сайхан саглагар мод тэд бүгдийг дааж үр жимсээр дутаагаагүй билээ. Гэтэл нэгэн өдөр ганц саарал оготоно тэр саглагар модны ёроолд газар ухан үүр засан амьдарахаар шийдэж ...
Бид амьдралд хайртайдаа тэмцэж байгаа юм

www.superunified.org
Tuesday, June 28, 2011Бид амьдралд хайртайдаа тэмцэж байгаа юм/Ганц худгийн урьдчилан хорих төв болон нийслэлийн баривчлах байранд хоригдож байгаа “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүдээс нийт монголчууддаа хүргэх захидал/Магадгүй зарим хүн биднийг “Хэтэрхий давраад байсан юм. Шоронд нь хатаа!” хэмээн тавлах нь байгаа л байх. Гэхдээ бид хулгай хийж, бусдыг дээрэмдэж, хэн нэгнийг залилж, гэмгүй иргэдийг зодож, амь ...
Тусгаар Тогтносон МОНГОЛ УЛСЫН Ардын Хувьсгалын 90-н жилийн ойн БАЯР НААДМЫН Мэндийг Дэвшүүлье!
Харахад зүс нь Монгол www.superunified.org
Хатгахад цус нь Монгол
Халихад сүнс нь Монгол
Хаа ч явсан бид Монголчуу ...
Архи үүссэн Домог!

www.superunified.org
Эрт урьдын цагт Хурмаст тэнгэрт албин чөтгөрүүд сахиус шүтээдтэй заалдан байж хүн төрөлхтөнг хорлох санааг агуулж нэгэн умдааныг үйлдэж замбууд илгээжээ.Тэрхүү умдааныг архи хэмээх бөгөөд
1. Үхсэн хүний хүүрний мах
2. Сармагчины тархи
3. Галзуу арслангийн зүрх
4. Зааны хүч тэнхээ
5. Эмэгтэй хүний салтааны буртаг зэрэг таван зүйлээс гарган авчэ ...
Abonnieren
Posts (Atom)