ALT_IMG

Нийтлэл 1

Том бодол тухайн үндэстнийг дайчилдаг, авардаг!“Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс” бүтээлээрээ олны танил болсон сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ саяхан “Бид ялав” номоо уншигчдын гар дээр хүргэлээ. “МОНЦАМЭ мэдээ” сонины сэтгүүлч, уран бүтээлчид түүнтэй уулзаж шинэ ном, судалгаа шинжилгээний ажлынх нь талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.Цааш нь унших......

ALT_IMG

Нийтлэл 2.

Дэлхийн түүхийг судлаад байхаар Монгол руу л төвлөрдөг. Энэ номын эцэст өнгөт зурагтай нэг хэсэг бий. Шамбалын орон гэж домог үзэл бас аль ч соёлд байна. Буддын соёлд Шамбал нэрээрээ байдаг. Христийн соёлд ч, Исламын соёлд ч бий. Тийм нэг аврал эрэх ёстой газар. Цааш нь унших...

Alt img

Нийтлэл 3

БИД ЯЛАВ Монгол-Төвт Үзлийн Угшил ба Оргил (Тэнгэризмийн тайллууд) Их Гурвалжин- ы сэлбэж зассан гутгаар хэвлэл. Залуус та бүхэн энэхүү номыг бүтнээр нь уншиж сэтгэлийн таашаал авч, Монгол үндэстнээрээ бахархах Монгол үндэстнийхээ төлөө зүтгэх сэтгэлийн галыг олж аваасай хэмээн хүснэм... Цааш нь унших...

ALT_IMG

Нийтлэл 4

Эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ Их гурвалжин. Монгол үндэстний оюуны сор болсон эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ гуайн Их гурвалжин номноос... Их гурвалжин ном бол Монгол үндэстнээ, Монгол төр улсаа гэх эх оронч үндэстний үзэлт хүн бүрийн гарын авлага сурах бичиг нь болж чадсан бүтээл юм.Цааш нь унших...

ALT_IMG

Нийтлэл 5

МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР ИХ СУУ ЗАЛИЙН ИВЭЭЛ ДОР. Монгол угсаатны Үндсэн хууль бол энэхүү хоёр мөрт тунхаг. Сэргэн мандлын сайн цаг ирэхээр Монгол Улсын Үндэсн хуулийн 1-р бүлгийн 1-р зүйл ийм байх болно. Тэрт цаг тун холгүй. Цааш нь унших...

ЧИНАД НУУЦЫН МОНГОЛ ОРОН

0 Сэтгэгдэл бичих:

 Санааг нь авбаас бие нь хаа холдох.
               Хиад Боржигон Есүхэйн Тэмүчин Чингис хаан
 The empires of the future are the empires of the mind.
                           Sir Winston Leonard Spencer-Churchill
 The ultimate goal is a complete theory of the Universe.
                                                                Stephen Hawking
                Дэлхийн байдал даяаршин буй нь үндэстний улсууд (National states) оршин буй үндсэн баримт, бодит нөхцлийг хараахан хөндөхгүй юм. Үндэстэн угсаатны ялгаварт түшсэн үндэстний тусгаар улс орнууд цаашид ч дэлхийн улс төрийн газрын зургийг тодорхойлсоор л байх магадлалтай. Учир нь, хүн төрөлхтөн гэдэг томоохон систем үзэгдэл цогцоороо оршин тогтнох урьдчилсан нөхцөл нь энэхүү систем өөрөө нарийн нийлмэл дотоод бүтэцтэй, улмаар дотоод зөрчилтэй ч, зохиролтой байхад оршино. Энэ нь системийн онолын үүднээс урган гарсан шаардлага.
                Дэлхий дахин гэж нэг засаглалтай нэг мөрийн нэгдмэл үзэгдэл байх ёстой тухай номлодог нь иудаизм. Энэ үүднээс харвал, Альберт Эйнштейн дэлхийн засгийн газрын тухай санаа сэдэж байсан нь тохиолдлын бус, иудаизмын үндэслэлтэй гэж хэлж болох юм. Ганц туйлтай буюу АНУ туйлт  дэлхийн бодлогын цаана ч сионизмын зорилт нуугдаж байна.

                Хүн төрөлхтөн үндэстэн угсаатнуудаар хуваагдаж байна. Үндэстнүүдийн түүх тус тусын онцлогтой. Монголын түүх ч онцлогтой гэвэл илт мэдээжийн үнэнийг давтан нуршсан хэрэг болно. Харин монгол угсаатны түүх давтагдашгүй ноцтой онцлогтой гэж хэлбэл хэн хүн хүлээж авахын аргагүй сондгой сонсдож тун магад байдал илэрдэг. Ямар боловч миний судалгааны зорилго нь монголын түүхийнөвөрмөц ноцтой онцлог талыг илрүүлэн тодорхойлоход орших тул хүлцэл өчсү.  Хэдийвээр судалгааны эрх чөлөө онолын хувьд байх боловч практик дээр сэтгэл зүй, сэтгэлгээний хэвшлийн үүднээс хүндрэлтэй сэдэл сэдэв, агуулга зорилго шинжлэх ухаанд ямагт тохиолддог учраас л ерөөс шинжлэх ухаан байна. Манай нөхцөлд үүнийг сануулахад илүүдэхгүй байдалтайг туршлагаас харж болно.
               Оюунт хүмүүн ( Homo Sapiens) зүйл амьтны түүхийг 45000 жилийн өмнөөс хэлэлцдэг. Тэгвэл соёл иргэншлийн түүхийг хэзээнээс бодитой хэлэлцэх боломжтой вэ? гэсэн асуулт гардаг. Гэтэл энэ асуултыг тавьсан нь утгазохиолд харагддаггүй юм шүү. Бяцхан гайхалтай хэрэг. Зөв асуулт хариултынхаа хагас нь болдог гэдэг. Миний бодлоор, соёл иргэншлийн түүхийг Их мөстлөгийн дараахь үе (Postglacial period) -д буюу сүүлийн 12000 жилд бараг дагнан хамаатуулваас бүрнээ бодитой мэт. Түрүүчийн 33000 жилийн үйл явцыг түүхийн өмнөх эрин ( Prehistoric era)-д нялзаагаад орхивоос дэлхийн соёл иргэншлийн түүх тэгэтлээ хохирохгүй юм. Ер нь бол Артур Шопенгауерын хэлснээр, эхлээд ямар нэг соёл баймааж, иргэншил үүснэ, өөр замгүй. Хэрэв, өршөөгөөрэй, өнөөгийн Монголын ардчилсан иргэншил хүндрэлтэй харагдах бол соёл дутсаных.
               Түүх судлал, бичлэгт ажил мэргэжилээрээ юмуу, дур сонирхлоороохолбогдох хүмүүс эхлээд зарим ерөнхий зарчмын асуудлаар санал нэгдвээс зохистой мэт. Монголын түүхийг судлах агуулга зорилго нь эцэстээ юу вэ? Миний бодлоор, монголын түүхийн тууш логик ба философийг гарган авч томъёолоход оршино. Хэрэв тийм тууш логик ба философи нь бодитой байдаг, тэгээд судалгааны явцад олдох ахул та бид түүгээр Монгол Улсын өнөө ба ирээдүйг төсөөлөх, тооцох боломжтой болох юм.
                Нөгөөтэйгүүр, монголын түүх нь дэлхийн түгээмэл түүхээс хэзээ ч тасархай юм биш. Тэгвэл, дэлхийн түүхэнд хараахан шийдвэрлэгдээгүй ямар асуудал байна вэ? Анхны хотжсон соёл иргэншил Инд мөрний эхэнд, дараа нь Месопотамид  үүсчээ. Өнөөгийн соёл иргэншлийн үндсэн үзэгдлүүд бүгд энэ хоёр газар үүссэн байдаг. Хотжсон соёл иргэншлийг үүсгэгчид нь хаа нэг газраас тийшээ нүүдэллэн очсон ямар нэг үл мэдэгдэх овог аймаг, үндэстэн угсаатан гэж нийтлэг үздэг юм. Өөрөөр хэлбэл, соёл иргэншлийг хэн үүсгэсэн бэ? гэдэг асуудал огт тодорхойгүй үлдээд буй оньсого юм. Дэлхийн түүхийн энэхүү тулгуур суудал ерөөс байдгийг та бид мэдэж байх ёстой. Хүмүн төрөлтөн сармагчнаас үүссэн тухай Дарвины сургаалийг байж болохгүй биш зүйл гэж Ватикан хүлээн зөвшөөрөөд арван жил болоогүй байна. Хүмүн төрөлтний соёл ба иргэншлийн үүсэл дээрхээс дутахгүй гаж донж замаар шийдэгдэхгүй гэх газаргүй юм. “Үнэн ямагт гаж донж байна” гэх нь ганц К.Марксын үг биш шүү дээ.
               Монгол угсаатны соёл үүслийг, жишээ нь Алтай Таван Богдоос эх авсан Цагаан гол, түүний орчмын хадны зураг дурсгалын аугаа их өв сангаас эхлэн хэлэлцэж болох юм. Энэ тухайд гол эх сурвалж маань В.Д. Кубарев, Д. Цэвээндорж, Э. Якобсон нараас 2005 онд хэвлүүлсэн “Петроглифы Цагаан- салаа и Бага-Ойгура ( Монгольский Алтай)” хэмээх болно. Дашрамд боловч цохон дурдууштай нь юу вэ? гэвэл, доктор Д. Цэвээндорж бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын хэмжээний үр бүтээлтэй археологич, түүхч бөгөөд өөрийнх нь нэгэнтээ дурдатгаснаар “жижиг улсын том эрдэмтэн байхын зовлон” -г амссаар яваа хүн юм.
              “Монголын түүх хад чулуунаа бичигдэж байдаг. Ийм түүхтэй ганц улс бол Монгол” гэж нэрт археологич доктор Н. Сэр-Оджав бүр хуучин үед надад хэлж байсан билээ. Монголын эртний түүхийг дэлхийн эртний түүхтэй холбох үзэл санааг анх дэвшүүлж, анхны оролдлого хийсэн нь нэрт түүхч доктор Х.Пэрлээ болохыг цохон тэмдэглье. Монголын түүх судлалын Монгол сургуулийн хүрээнд миний судалгаацоо шинэ санамсаргүй зүйл бишээ, нэ сургуулийн өв сан, үзэл баримтлалаас эхтэйг хэлье. Бас адагтай байхыг яаравчлан үгүйсгэхгүйг хүсье.
                Цагаан голын хадны зураг дурсгалын тэнгэрийн доорх нээлттэй галареин насыг 12000 жилээр Д.Цэвээндорж нар тодорхойлж байгаа юм. Энэ хэрийн урт хугацаанд тасралтгүй үргэлжлэн бүтээгдсээр өнөө манай үед ирсэн байна. Өөрөөр хэлбэл, монголын соёл тасралтгүй 12000 жилийн түүхтэй гэсэн чухал ач холбогдолтой дүгнэлт хийж болно.
                 Хадны зураг дурсгалыг Монголын түүхэн нутаг буюу үе үеийн газрын зурагт саяхан болтол тэмдэглэгдсэнээр Их Тартар (Tartaria Magna, Great Tartary, Великая Тартария) -ын энгээр тоймлон үзвээс, бүргэд шувууны төрөл бүрийн дүрс гол байр эзэлдэг юм.
                 Хуучин буюу угтаа сонгодог монгол хэлнээ "Дарбид" гэсэн үг буйг Лу. Алтан Товч зэрэгэх сурвалжаас үзэж болно. Энэ нь "Бүргэд" гэсэн үг юм. Монголын түүхэн нутагт анх үүсч тархсан томоохон угсаатан нь өвөг алтай-монгол хэлтэй, бүргэд шүтлэгтэй байжээ. Эхийн эрхт ёс эцгийн эрхтээр солигдох хурц тэмцэлт үйл явцыг тусгасан хадны зургууд байна. Матриархат талынхан уугуул нутгаасаа алслан дүрвэх шаардлага тулгарч их нүүдлийн аянд гарснаа тэмдэглэсэн дурсгал ч байна. Тухайлбал хөвсгөлийн Зүрх уулны хадны зосон зураг. Матриархат Дарбидууд урагш, баруун урагш чиглэн нүүдэллэсээр Такламакан цөлийг тойрч, Каракорумын даваагаар Гималайн уулсыг даваад Инд мөрний эхэн үржил шимт газар суурьшин одоо судлаачид Дравидын гэж нэрлэж, тодорхойлдог хотжсон соёл иргэншлийг байгуулсан нь дэлхийн түүхнээ анхных юм. Энэ тухайд Хараппа ба Мохенжо- Дарогийн дурсгалт газрууд судлагдсаар байна.
                Гэтэл Хараппа, Мохенжо-Даро гэх матриархат хэвшлийн ба үнэндээ өнөөгийн Улаанбаатараас ч илүү соёлжсон байдалтай анхны хотуудад ч Патриархат талынхан боссон боловч хүчин мөхөстөж хөөгдөн далайгаар аялан Персийн булангаар Месопотами буюу Хоёр мөрний сав газарт хүрч суурьшсанаар алдарт "Сүмэр" соёл иргэншлийг цогцлоожээ. Сүмэр нь эртний домогт уул бөгөөд одоо ч орос Алтайн алтай-кижи хэлнээ уул, оргилыг "Сүмэр" гэнэ.
               Өндөр түвшний соёл иргэншилт Дарбид-Дравид-Сүмэрүүд хожим аялал зохиож,  Европыг нэвт гатлан Баруун Европын хойт эрэг газар суурьшин, улмаар Британийн аралд ч хүрсэн байна. Чингэхдээ тэд уугуул Дарбид нэрээ хэрэглэж байснаар Европын түүх, утгазохиолд “Druid” (Друид) угсаатан хэмээн алдаршжээ. Тэдний үлдээсэн гол бүтээл, дурсгал нь Английн өмнөд дэх нэн алдарт аварга чулуун байгууламж Стоунхэнж юм. Друидууд нь цэвэр бөө мөргөлтөн байсан бөгөөд европчуудын анхны багш нь бүх талаар друидууд байжээ гэж судлаачид үзэж байна. Улмаар Их Британид 10-н мянга гаруй гишүүнтэй Друид нийгэмлэг байгуулагдаж, Стоунхэнжид тулгуурлан бөө мөргөлийн зан үйлийг сэргээж байна. Алсдаа дэлхийн бөө мөргөлийн төв нь Стоунхэнж болох түүхэн үндэслэл, бодит боломж байна гэсэн үг.
                Инд мөрний эхэн дравид нутаг руу бүдүүлэг арий омгийнхон умардаас түрж нэвтэрснээр дарбид-дравидууд шахагдан Энэтхэгийн хойгийн урд хагасыг эзлэн суугаад дравид хэлтэн тамиль үндэстэн болжээ. Нэрт философич Радхакришнан зэрэг энэтхэг судлаачдын нийтлэг үзсэнээр, Буддын шашин нь арийчуудын эсрэг дравидуудын эсэргүүцлийн хөдөлгөөнөөр үүссэн байна.
                Төв Азиас Берингийн хүзүүвчээр дамжин Баруун тивд нэвтэрсэн нь мөнөөх алтайчууд байсан боловч дарбид угсаатан төлөвшихөөс өмнөх үеийнх юм. Оросын алтайчууд өнөө ч албан ёсоор алтай-кижи угсаатан юм. Нэн эрт үед алтайчууд Homo Sapiens-ыг Хижи- гөрөөс хэмээж байснаас улбаатай юм. Хойт, өмнөд  Амеркийн индиан омгийн дотроос хамгийн соёлт тэргүүн нь алдарт тууль-түүх "Пополь-Вух" -ыг бүтээсэн Майя-Киче омог байсан, одоо ч байна.
              Тун товчхондоо ийм бөгөөд энэ нь дэлхийн соёл иргэншлийн Монгол- төвт загвар юм. Энэхүү Монгол-төвт үзэл баримтлал, тодорхой загвар маань хүн сармагчнаас үүссэн тухай Дарвины онолоос дутахгүй нэн эгзэгтэй нь илт. Гэвч дэлхийн соёл иргэншлийн түүхийн үндсэн асуудлыг нэг амьсгаагаар шийдэж буй загварын ар талд хангалттай хатуу логик, түүхэн баримт, өгөгдөхүүний чамлахааргүй арвин нөөц бас байна. Зүгээр бодоод үз л дээ, дорно, өрнийн Хүннү гүрэн, Чингисийн Монгол гэдэг аугаа үзэгдэл нь цаад наад ямар нэг учир шалтгаанаар төрсөн л байгаа шүү дээ. Тэр учир шалтгааныг тодруулах үүднээс л түүхийг үлэмж урагшлуулан Алтайд арслан заан амьдарсаар байсан үе хүртэл судлах шаардлага урган гарав. Хойт Цэнхэрийн агуйн зосон зураг чухам тийм үед холбогдох бөгөөд түүнээс хойш монгол угсаатны түүх, соёл тасраагүй явж иржээ.
               “Бодоод үзье” гэж бидний ярьдгийг шинжлэх ухаанд "Thought experiment" гэх ба энэ нь өргөн хэрэглэгддэг шилдэг арга. Хэрэв дэлхийн соёл иргэншил урьд Монгол-төвт байсан нь худал биш бол өнөө ч Монгол-төвт байгаа, хойшид ч байна гэсэн үг. Монгол-төвт логик байгалиас байсан л бол логик өөрчлөгдөхгүй, учир нь логик.
                Тэгвэл Монгол-төвт ёсыг одоо өнөөдөр ч баталж, хэрэгжүүлж болох нь ээ дээ. Хүннү ба Монгол гүрнүүд нь дэлхийг даяарчилсан үзэгдэл байв. Өнөөгийн Монгол Улс ээлжиндээ тийнхүү дахин даяарчилж чадах уу? Эрүүл ухаантай хүний санаанд орохгүй асуулт. Чадна гэвэл юугаар, ямар зэвсэг хэрэгслээр хэрхэн яаж даяарчлах вэ?
                Энэ өгүүлэлд удиртгасан гурван эшлэлийг эргэ харму. Даяарчлах алгоритм нь ердөө л тэр гурван эшлэлд багтжээ. Өнөөдөр бид англи хэлээр ярьж, англи-саксон ноёрхлын дор амь тээж явна. Үүний угт юу байваа?
                Исаак Ньютоны "Байгалийн философийн математик зарчим" хэмээх 1687 онд хэвлэгдсэн ном. Энэ номоор онолын физикийн ухаан үүссэн юм. Физик бол суурь ухаан. Түүний нээлт ололт дээр орчин цагийн соёл иргэншил тогтож байна. Хуучин ном хавтаслах ажил мэргэжилтэй Майкл Фарадей арван жилийн турш 16000 гаруй туршилт тавьж, цахилгаан-соронзон үзэгдлийг нээснээр та бид цахилгаанжиж цахимжсан соёл иргэншилд байна гэх мэт. Гэтэл физикийн ухаан хөгжсөөр төгсгөлийнхөө шатанд шилжээд байна. Одоо ганцхан эцсийн онол л хэрэгтэй. Энэ нь дээр Стивен Хокингийн эшлэлд дурьдсан туйлын зорилт юм. Хүн төрөлхтөний туйлын зорилт шүү дээ. Хэрэв энэ онолыг олохгүй аваас дэлхий дахин энэ 21-р зуунд даяар глобал сүйрлийг тойрон гарахад маш хүндрэлтэй болохыг Хокинг цохон дурьдсан юм.
                Чингээд шинжлэх ухааныы эцсийн суурь онол буюу Супернэгдлийн онол (Superunification theory-энэ бол надаас үл хамаарах албан ёсны нэр томъёо) Монгол Улсад нээгдэж, миний www.superunified.org сайтаар тарж цацагдаж байна. Нэгдсэн онол байж болох юмуу, ёстой тухай асуудлыг Альберт Эйнштеин 1923 онд анх дэвшүүлсэн юм.
                Чингээд дээр удиртгасан гурамсан эшлэлийн агуулга, зорилго биелж байна. Товчдоо, дэлхийн соёл иргэншил Монгол-төвт үзэгдэл болох нь батлагдлаа. Ийм түүхэн үйл явц, даяарчлалын шинэ өрнөл, эриний торгон заагт бид ирлээ.
                Дэлхийн түүх, өнгөрсөн, өнөө, ирээдүйн гол нууц нь Монгол орон, Монгол угсаатан. Ингэж хэлэх нь үлгэр домог биш. Үлгэр домгоос ч хэтэрсэн үнэн. Байгаль ертөнцийн нууцыг огт мэдэхгүй явж иржээ. Дэлгэрэнгүйг удахгүй хэвлэгдэх миний "Чинад нууцын Монгол орон" номоос үзэж болно.
                Байгаль ертөнцийн нууцсыг илрүүлэх нь шинжлэх ухааны зорилго гэж соёлт хүн бүхэн мэднэ. Тэгвэл шинжлэх ухаанаас давсан нууц байж болох уу? Тухайлбал, шинжлэх ухаан ба шашин нэгдэх үү? Болно, нэгдэж тун магад гэж математик логик дахь Курт Гёделийн алдарт теорем баталдаг юм. Өөрөөр хэлбэл, дээр цухас дурьдсан маань санаан зоргын юм огт бус, Гёделийн теоромын гол мөрдлөгөө.
                Үндэсний түүх бол стратегийн зэвсэг. Хүсвэл Монгол улс дэлхийд тэргүүлэх байраа эзлээд ав. Эс хүссэн ч тэргүүлнэ. Үүнийг Тэнгэр мэднэ. Би бичээчээр томилогдсон үүрэг хариуцлагаа л чадан ядан биелүүлж явна. Ялгаж, салгаж ойлгоорой.
                Монголын түүхийн логик ба философи нь монголчууд та бид “Дээр Тэнгэрээс заяат төрсөн”- д оршино. Үндэсний үзэл санаа, эр зоригийн үндсэн теором маань ийм. Бусад бүхэн ялих ялихгүй тодруулгын зүйл. Миний судалгаанд үг хэлээр тодруулсан шинэ зүйл нэлээд буйн товчийг дээр дурьдлаа. Хамгийн чухал нь, үйл хэргээр батласан нь супернэгдлийн онолын нээлт юм. Уг нь дэлхий дахин үүнийг Бурханаас сонгогдсон үндэстэн жүүд суутуудаас хүлээж байлаа. Гэтэл 21-р зуун, 3-р мянган бол Монголын цаг гэж Жүүд суутууд ч зөгнөсөн нь утга зохиолд бий.

       Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд ноён Л.Гантөмөр өчигдөрхөн хэлэхдээ "Бидний мөрөөдөл дэлхийн шинжлэх ухааныг диваажин болгох" гэжээ. Энэ бол одоо мөрөөдөл биш. Өнгөрсөн, одоо, ирээдүйн үйл хэрэг болчихсон. Дэлхийн зөн гүйж байна. Сайд юу хэлснээ мэдэхгүй байх. Дээрээс тэр мэт хачин сонсдох юм хэлүүлчих тохиолдол байдаг. Надаар дамжуулан юу хэлүүлээд буйг би цухас дурьдлаа.
                                                                                           Судлаач Бэсүд Ч. Эрдэнэ
Continue reading →
0 Сэтгэгдэл бичих:

Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж 
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж 
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж 
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай! 
Т. Галсан 
Монгол хүмүний зүрхний бичээс 

Би таван ханатай гэрт төржээ
Би таван тивтэй дэлхийд төржээ
Би буурал түүхтэй Монголд төржээ
Би бурхад мэндэлдэг Дорнод төржээ


Continue reading →

Ил захидал ¹ 4 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танаа Өргөн мэдүүлэх мину:

0 Сэтгэгдэл бичих:


Ил захидал ¹ 4

                                                        Монгол Улсын Ерөнхийлөгч

                                                        Цахиагийн Элбэгдорж Танаа

Өргөн мэдүүлэх мину:

                   Ил захидал ¹ 1, 2, 3-т өгүүлсэн маань супернэгдлийн онол, холбогдох асуудлууд. Энэ онолын тухайд Фалес тэргүүтэй эртний домогт долоон мэргэдээс эхлээд Эйнштейн хүртэлхи их сэтгэгчид бүгд прогноз таамаглал, хүсэл мөрөөдөл, гэрээслэл юугаа хэлсэн байдаг. Энэ бүхний биелэл, тэдний зөвийн баталгаа нь өнөө бэлхнээ буй супернэгдлийн онол. Энэ нөхцөлд шинжлэх ухаанд хоёр сайхан заншил буйг дурдсу. Нэгд, та нартай зөв байснаас тэдэнтэй хамт буруу байх нь нэр төрийн хэрэг гэж хэлдэг. Хоёрт, танай бурхан тэнэг биш бол ийм л математик баримталсан байх ёстой гэж гөрддөг. Алдах онох гэдэг чинь эгзэгтэй нарийн зүйл. Монголын төлөө алдсан улстөрч л түүхэнд үлдэнэ. Өөрийнхөө төлөө үргэлж оносон улстөрч үлдэхгүй. Ерөнхийлөгч Танаас ерөөс алдаа дутагдал гарахгүй нь гачлантай юм. Н. Энхбаяр гурав том алдсан. Их өрийг шийдсэн, Мянганы замыг санаачилсан, гадаадад цэрэг илгээсэн. Алдаа л гээд байсан. Гэмт хэргийн хэмжээнд л яриад байсан. Гэтэл Н. Энхбаярын эдгээр алдаа нь өнөөдөр Монгол Улсын гурван тулгуур түшиг болж байна бишүү.

                 Бүхэлдээ алдаанаас бүтдэг юмыг шинжлэх ухаан гэдэг. Учир нь, алдааг онож хийж гэмээнэ нээлт байдаг. Супернэгдлийн буюу эцсийн онол нь мэдээж хамгийн том алдаа, гэхдээ айхтар онтудсан алдаа. Монгол хүн 335 алдад онтудсан нь Чингис хаан тоож хөшөө дурсгал босгосон ганц түүхэн үйл явдал. Өнөө буй хоёр суурь онол болох квант онол, харьцангуйн онолууд нь том алдаанууд бөгөөд тийм болохыг үндэслэгчид нь өөрсдөө бусдаас түрүүнд мэдэж байсан. Эдгээр том нээлтүүд буюу их алдаанууд 20-р зуунаа туушид нь дааж гарлаа. Тэгээд нэгдсэн онолоор солигдлоо. Манай онол лав 21-р зуунаа өлхөн даагаад цааш харна. Ер нь бол 3-р  мянганаа чирээд гарах байх.

                   Ертөнц хоёр туйлтай, хосмол чанартай. Тэнгэр ч байна, тийрэн ч байна. Тэнгэр мэдэхгүй төр байж болно гэхэд тийрэнгээс бусдыг үл сонсох төр байж хэрхэвч болохгүй. “Өдрийн сонин” (дугаар 230(4245), 2012.09.26) Монголдоо өрсөлдөөнгүй үзэл сурталч Баабарын ””Сюпер нэгдлийн онол”” өгүүллийг нийтэлжээ. (Баабар гарчгаа хашилтад авсан тул би давхар хашилт хэрэглэв. Мөн Баабар сюпер гэж бичихдээ их ухаан зарсан ухаантай юм) Ардчилсан хувьсгаалын улаан цагаан хоолой Баабарын эрээлсэн тоо томшгүй хов жив, хог новшийн нэг нь энэ. Боловсролгүй хоцорчихсон балчруудын баастай бурхан Баабарыг ухааны учиггүй ч биш юм боловуу гэж миний бие таасан үе байсан нь талаар болов. Тийрэн бол тийрэн л байдаг, ухаалаг тийрэн гэж байдаггүй нь илаар болов. Монгол Улсын дээд удирдлагын санаа сэтгэгдлийг Баабар нэгмөр тодорхойлсоор яваа нь илт мэдээжийн хэрэг. Үүнтэй эрхбиш маргахгүй байх.

            Баабарын тэр өгүүллийн цаад наад агуулга зорилго, атгаг хорон санааг манай олон нийтийн оюунлаг хэсэг бүрнээ ойлгож ухаарсныг эн түрүүнд цохон тэмдэглье. Мань хүн Монгол Улс, монгол угсаатны оюун сэтгэлгээний түүхэн аугаа нээлт ололтыг эсэргүүцэн тэмцэж байгаа нь тэр юм, чааваас. Супернэгдлийн онолын сэдэв бол Баабараас хязгааргүй хол давчихсан сэдэв. Улайрсандаа болоод юуны эсрэг юу ярьж буйгаа ухаардаггүй адгуус юм байна.

                    Манай нээлт ололтоор суурь шинжлэх ухааны эцсийн, тиймээс хамгийн хүнд зорилтыг шийдсэнийхээ төлөө монгол угсаатны зиндаа чинсаа дэлхийн түүхэнд үүрд мөнх 1-рт бичигдэх учиртай. Үүнд л энэ тийрэн туйлаас тэчъядан хорсох ба өөрийн эрх нөлөөний зарим хэвлэлийг дайсагналдаа турхиран ашигласаар ирэв. Нөгөөдүүл нь мэдээж таарсан таар шуудайнууд. Боловсролын уналтын уршиг. Мань эр бүр доошоо ороод сэтгэц мэдрэлийн ноцтой согогтой нь Интернетийн ар талаас ч илэрхий банди нарыг хүртэл турхирав. Намайг наад зах нь Шархад руу ачуулах, цаад зах нь алуулахаар санаархсан юм билээ. Урьд нь мань хүн ямар нэг тохиолдлоор тэгэж болгоод, дараа нь цэвэр үлдээд байсан юмдаг уу. Сэжиг төрөхгүй гэх газаргүй л.

                     Католик хар лам Николай Коперник орчин цагийн шинжлэх ухааныг үүсгэхдээ, “худлаа тальтганасан чалчаа тийрэнгүүдийн үгийг үл авч хэлэлцмой” гэж урьдаас сэрэмжлүүлдэг хатуу журам, яхир уламжлал тогтоосон билээ. Эсбөгөөс ШУ, соёл иргэншлийн тухай ярилтгүй шүү дээ.

                     Ардчилал гэж тэнэгийнхээ хэрээр чалчих эрх чөлөө хараахан биш. Ардчилал бол сэтгэлгээний соёл, оюуны чадавхи шаарддаг тогтолцоо. Ардчилал маань, Ерөнхийлөгч өө, авлига-арилжааны феодализмаас Үндсэн хуулийн зорилтот капитализмд дэвшин орох эсэх нь гагцхүү үндэсний оюун сэтгэлгээний нэн өндөр түвшинд түшиглэсэн төр шиг төрийн нөхцөлд л боломжтой. Гэтэл  өнөөгийн монголын нийгмийн сэтгэхүйн эрүүл ахуй алдагдаж гүйцээд байна. Шалиг шоу, налиг улс төрөөс өөр юм алга. Бүр болиод Баабарын тооцоогоор, 76-ийн нэр бүхий 19 нь сэтгэл мэдрэлийн талын гажиг согогтой гэнэ. Энэ ч нэг их нууц биш бөгөөд харин эл байдлын учир шалтгаан, үүр уурхайг тодотгох шаардлагатай. Төр засгийн зарим түлхүүр албан тушаалд зориудаар юмшиг ерөөс удамшлын дебиль юмнуудыг түүж томилох нь харагддаг. Зориудаар ч хийж байгаа ажил болох нь зарим жишээгээр тодордог.  Гэвч асуудал ерөнхийдөө клиникийн түвшний сэтгэцийн согог, мэдрэлийн гажиг гэдэг нейропатологийн үзэгдэлд огт бус. Асуудал улс төрд. Улстөрийн механизмд. Амины ашиг сонирхолтой, хувийн бизнес зорилготой, мөнгөний ганц шалгууртай улс төр байна. Ийм л улс төрөөр УИХ-ын дийлэнхи олонхи бүрддэг. Ийм улс төр, түүнээс төрд зай завсаргүй шахсан хүмүүс нь хар аяндаа улс төрийн цагаан солио өвчин тусцгаадаг. Амьдрах ганц арга нь улс төрийн халхавч болдгоос тэр. Энэ явцуу нүх сүв, нуувчиндаа бөөс хуурс шиг шигдэж шивээлснээр Монгол гэдэг том үзэгдэл ор тас мартагдав. Гадаад гаралтай хөрөнгөтний ардчилсан хувьсгалын партизанууд, аялдан дагалдагчдын үзэл суртал гэвэл, тэдний гадаад эзэд аливаад ялж давамгайлах ёстой гэдэгт оршино. Зөвлөлтийн нөхдүүд ялах ёстой байсан бол одоо америк ноёд. Монгол маань тэдний тооцоонд ордоггүй. Монгол хүний нээлт ололт, монголчуудын түүхэн амжилтад тэдний нүд хорсож заналхийлдгийн шалтгаан нөхцөл нь ийм. Энэ цагаан солио нь улстөрийнх боловч сэтгэцийн согог, мэдрэлийн гажиг болж даамжрах үйл явц илт. Зүй тогтол нь ийм. Нийгмийн сэтгэхүйг эрүүл ахуйн хэм хэмжээнд нь эргэж оруулахуйц эн түрүүний арга хэмжээ нь нэгд, Үндсэн хуульд оруулсан засваруудыг даруй цуцлах, хоёрт, намуудын гишүүнчлэлийг хуулиар хориглох. Сонгогчдын үгүй ядаж энгийн олонхи үүний талд буй боловуу. Энэ тухайд албан ёсны санал асуулга чухал байна.

                   Улс төр бол жинхэнэ утга чанараараа үндэсний амбийц. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийд залрах нь хувийн амбийц. Хувийн амбийц хэрэгжсэн ахул үндэсний амбийц залгамжлах ёстой. Эсбөгөөс Монгол маань улс шиг улс харагдахгүй болж, төр үгүйлэгдэж байна.

                   Эшлэвээс, “Би Монголын түүхэнд сайн нэртэй Ерөнхийлөгчийн хувьд үүрд үлдэхийг хүсч байна” хэмээжүхүй. Хувь хүний л амбийц юм биз. Болохгүй гэх газаргүй, гагцхүү Монголын төрийн босго нэн өндөр. Урьд үеийн түүхээр нөхцөлдсөн хатуу чанд стандарт. Чингисийн Монголын нэр нөлөөг даян дэлхийд дахин сэргээн мандуулахаас наагуур намхан босго өнөөгийн муусайн монголчууд Та бидэнд өгөгдөөгүй. Наагуур бодвоос Таны хэлээр популизм, миний хэлээр шалиг шоу, налиг улс төр л болно. Явбаас өндөр уулыг ч давж, өргөн мөрнийг ч гаталдаг. Монголчуудын үндэсний амбийцийг Тэнгэр тэтгэснээр супернэгдлийн онол иргэн миний гарт орж, улмаар дэлхийн түүхэн шинэ дэвшил Монгол Улсаас бүхэлдээ хамаарах зайлшгүй нөхцөл гарцаагүй бүрдэж байгаа юм. Монголын ба дэлхийн түүхэн бодит үйл явцын төөрөг ийм санамсаргүй мэт боловч урьдаас тооцогдсон эргэлт мөчлөгтэй зурагджээ.  

                    Үндэсний үзэл чухлын тухайд сануулмаар байна. Миний энэ үзэл хуучин үед ч нууц байгаагүй. КГБ-д досье ч байсан. Монголын досьег бүхэлд нь хожим Япон худалдаж авсан мэдээ чимээ бий. Супернэгдлийн онол бол үндэсний үзлийн зөн билгээр бүтсэн үндэсний үзэл баримтлалын дээд хэлбэр. Тиймээс л ардчиллын нэр зүүсэн зарим хүмүүс үүнийг үзэн ядаж үхэж хатаад байгаа юм. Гадаад хувьсгалаар цаад эзэд л солигддог, дотоод хувьсгалаар үндэстэн дэвшдэг. Өгүүлэн буй онол нь зөвхөн ШУ, танин мэдэхүйн бус, хүн төрөлхтөний соёл иргэншлийн хувьсгал болно. Монгол Улсын Ерөнхийлөгч эндээ 2-р хувьсгал хийх эсэх нь нэг хэрэг, харин дэлхийн хувьсгал хийх нигуур Монгол Улсад ногдов. Тэнгэр мэдсэн зүйл, мэддэг гэдгээ дахин баталсан үйл явц.

                     Супернэгдлийн онолыг нээж боловсруулсан нь монгол яс цуст, хэл соёлт угсаатнаас хүн төрөлхтөн, түүний соёл иргэншлийн өмнө байгуулж буй хосгүй гавъяа юм. Дэлхий дахин ингэж үнэлээд, ингэж хэлэхэд тун ялихгүй хугацаа орно. Хэрэв Монгол Улс, түүний харъяат нэгэн ард байгаагүйсэн бол нэгдсэн онолыг нэг бол хэзээ ч олохгүй, нөгөө бол хугацаа хожимдож олох магадлал асар өндөр. Аль ч нөхцөлд соёл иргэншлийн сүйрэл нүүрлэнэ.

             Супернэгдлийн онолыг нээж боловсруулсан нь монгол яс цуст, хэл соёлт угсаатнаас хүн төрөлхтөн, түүний соёл иргэншлийн өмнө байгуулж буй хосгүй гавъяа юм. Дэлхий дахин ингэж үнэлээд, ингэж хэлэхэд тун ялихгүй хугацаа орно. Хэрэв Монгол Улс, түүний харъяат нэгэн ард байгаагүйсэн бол нэгдсэн онолыг нэг бол хэзээ ч олохгүй, нөгөө бол хугацаа хожимдож олох магадлал асар өндөр. Аль ч нөхцөлд соёл иргэншлийн сүйрэл нүүрлэнэ.

            Супернэгдлийн онолоор эн түрүүнд танин мэдэхүйн үнэн зөв арга хэрэгсэл сая нээгдсэн хэрэг юм. Урьдчилан таагдашгүй математик ид шид, ертөнц оршихуй, хувьсахуйн хосгүй уран гайхамшигт шийдлүүд, танин мэдэхүйн үнэмлэхүй үр дүнгүүдийг миний www.superunified.org сайтад орж superunified theory-г нээн үзэж болно.


Өргөн мэдүүлсэн Бэсүд Ч. Эрдэнэ


Continue reading →

Ил захидал ¹ 3 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танаа Өргөн мэдүүлэх мину:

0 Сэтгэгдэл бичих:
Ил захидал ¹ 3

                                                    Монгол Улсын Ерөнхийлөгч

                                                    Цахиагийн Элбэгдорж Танаа

Өргөн мэдүүлэх мину:

                Ил захидал ¹ 1, 2-т хөндсөн нь супернэгдлийн онол, холбогдох асуудлууд. Угтаа Дээр Тэнгэрээс дэлхий дахины өрлөг түүхийг Монголоор өртөөчлөн даяарчлах  ээлжит үйл явцын тухай асуудал. Эх сурвалжийг тод заах нь бичээч миний үүрэг, учрыг ухах эсэх нь бусдын хэрэг.

Хамгийн үнэ цэнэтэй юм ер юу вэ гэвэл, азтай тохиолдол гэж 2900 жилийн өмнө эртний их найрагч Хесиод хариулжээ. Эл цуврал ил захидлуудад өнөөдрийн Монгол Улсад тохиолдон буй аугаа азын тухай өгүүлэн буй. А. Эйнштейн нэгэнтээ санаашран зөгнөхдөө: “Хэрэв хүн төрөлтөн физик, биологи, сэтгэлзүй, нийхэм судлал болон ер бүх шинжлэх ухааны нэгдмэл үндэслэлийг нээж чадваас жинхэнэ гайхамшиг байхсан. Хэдийвээр үүний эсрэг элдэв долоон юм донгосч болох боловч бид чухамхүү ийм зорилтод тэмүүлмой” хэмээжүхүй. Тийм зорилт нь супернэгдлийн онолоор хэрэгжив. Энэ бол үлгэр домог, зүүд мөрөөдлийн хэрийн азтай тохиолдол. Европын Сэргэн мандлын их найрагч Данте ертөнцийн гурван тойргоор аялах зуур тамын оронд зовж зүдэгсэдийг зөндөөн харжээ. Гэтэл бусдаас бүүр дэндүү дор орчихсон хэсэг бүлэг хүмүүс ялгарч  байх юм гэнэ. Гайхсан Данте хөтөч Вергилийд хандан асууваас: тухайн үедээ тэдэнд тааралдсан азтай тохиолдлуудыг огоорсон муусайнууд одоо өөрсөддөө гомдон гутарч суугаа нь энэ гэжээ.

Мөнх Тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор Монгол Улсад түүхэн аугаа аз тохиолоо. Тэнгэр оршин байна. Гэтэл тийрэн бас байна. Ертөнц хоёр туйлтай. Дунд нь түмнээ төлөөлсөн төр нь тэргүүнтэйгээ бас байх ёстой. Гэтэл буй эсэх нь үл мэдэгдэнэ. Тэнгэрт тэтгүүлсэн бус, тийрэнд дөрлүүлсэн энэ төрийн харгайгаар монголчууд азтай тохиолдлыг огоорон тамд унахдаа тулахнээ. Энэ тийрэнг нэр ус, зүс царай, үйл хөдлөлөөр нь ил захидал ¹ 4-т тодрууламз. “Төр гэж гай л болохгүй бол их юм болсон” гэж миний үг биш, Н. Жанцанноровын үг. Супернэгдлийн онол, эргэн тойрны асуудлын үүднээс ба энэ хүрээнд манай төр гай болж байна. Юув гэвэл, нэгдсэн онолын нээлт ололт байна, гадаад ертөнцөд бэлхнээ харж байна. Энэ онол аливаа шүүмж хэлэлцүүлгээс гадуур үнэмлэхүй баталгаатай нь илт байна. Энэ нь Эрдэнэ хэмээгчийн сайн юмуу, мууд бус. Ертөнц гэж үнэмлэхүй баталгаа нотолгоотой математик систем юм. Энэ онолыг өөр бусад улс оронд нээж олсонсон бол зар реклам нь өнөөдөр дэлхийг бүрхээд тэсэлж байгаа. Гэтэл Эрдэнийн ард ямар нэг улс, аливаа нэг төр харагдахгүйд дэлхий гайхаад барахгүй байна.
                “Том төрөөс ухаалаг төр рүү” гэж юуг яая гэсэн хэл болохыг таахад тун бэрх байна. “Smart phone” гэдгээс ургуулан бодсон улс төрийн утгагүй лоозон. Төр маань төсвийн мөнгөөр электронжиж дуусаагүй юмуу, хаашаа юм. Дуусгая гэвэл түншийнхээ компанид тендер өгөөд л болоо бишүү. 9911-ээс өөр дугаараас залгахад дуудлага авдаг болох төр засаг цогцлоно гэсэн үлгэр үү. Эргүүтэж гүйцээд эцэст үгээ олж хэлэхээ ч больчихсон төр байгаа юм бус уу. Төрийн тэнэг, эсвэл гар утасны хэрийн ухаалаг эсэх нь дараагийн асуудал. Эхлээд ерөөс зөвхөн төрийн асуудал оршин байна. Энэ асуудал шийдлээ хүлээсээр цөхөрч байна. Өнөөгийн төрөөс төрийнхөө асуудлыг дэвшүүлсэн түвшин нь С. Цогтбаярын шог зургаас тод харагдаж байна. Төр асуудлаа тоглоом болгож тавьсан нь шоглоомоор үл барам монголын улс төр гэгчийн завхрал, мунхаглалын тунхаглал болов. Асуудлыг бүр эхнээс нь эргэн харж, үндсэн ойлголтуудаа дээр дооргүй цэгцэлж авахгүй бол төлөв байдал замхарсаар эцэст гар утсаар ам таглах, нүүр тахлахдаа тулахнээ.



                 Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид…эх орондоо хүмүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээжүхүй. Улс төрийн сурталчилгааны үг хэл хэрэглэгдсэн учраас дийлэнхи олонхи хүмүүс үүнд төөрөлдөж явдаг. Одоо энэ байгаа чинь нөгөө хүмүнлэг, ардчилсан нь юмуу гэж үнэн голоосоо гайхаж асуудаг. 
Хариулт нь дараахи болно. Нэгд, Үндсэн хууль маань угтаа капитализм байгуулах зорилт дэвшүүлсэн байх. Гэхдээ хэн мэдлээ. Ямар боловч “ардчилал, зах зээл” гэж удирдагчид, улстөрчид яриад явахыг бодоход капитализмыг хэлж байлтай. Хоёрт, одоо цогцлоод буй хүмүнлэг, ардчилсан нь авлига-арилжааны феодализм мөн. Жинхэнэ нэрээрээ. 

Үгийн утгыг үргэлж тодотгож байваас төөрөгдлийн хагасыг арилгана гэдэг. Нэртэй юмыг нэрээр нь нэрлэхийг шинжлэх ухаан (ШУ) гэнэ ч гэдэг. Тодотговоос, Үндсэн хуулийн зорилт бол ШУ-ы нэрээрээ капитализм. Капитализм бол шинжлэх ухаан, үйлдвэрлэл. Үйлдвэрлэл байхгүй учраас арилжааны феодализмаас өөр юм цогцлохгүй. Фердализмд нь ШУ хэрэггүй. ШУ хэрэггүй газар капитализмын үнэр ч тогтохгүй. Ингээд чөтгөрийн тойрог битүүрдэг. Гадаадад сүнсгүй алдаж, дотоодод ичгүүргүй мөлждөг адгийн мулгуу арилжааны феодализм цогцлов. Авлигыг нь нэмвээс, манж маягийн бурангуй феодализм бусармаг дүрээрээ тодорлоо. Гэхдээ Ерөнхийлөгч авлигыг ор сураггүй арилгахаас өмнө утга учрыг нь тодотгож амжих хэрэгтэй. Монгол Улс капиталын анхны хуримтлалын үе шатанд байна. Анхны капитал хуримтлуулах олон арга замын дотор шудрага хөдөлмөр гээч юм багтдаггүй. Мөлжлөг, авлига, луйвар. Ертөнцийн энэ гурваас авлига нь арай нааштай цааштай нь юм.  

Бас зайлшгүй тодруулах ёстой нь ардчилал. Энэ тухайд хүмүүсийн гэнэн төөрөгдөл арилахгүйгээс элдэв дэмий гомдол их гарах юм. Капитализмд хөрөнгөтний ардчилал л байна. Илүү сайхан нь юмуу, үүнээс муу нь байдаггүй. Капитализмд хөрөнгөтнүүд төр барина. Чухал нь, хөрөнгөтний ардчилал ичих нүүртэй, ичингүйрэх ёстой байдаг. Хөрөнгөтний ардчиллын ичих нүүрээ хаах арга нь төлөөллийн ардчилал. Үүний хэлбэр дүрс нь парламент. Түлхүүр үг нь төлөөлөл. Эзэд өөрсдийн лагс бөгсөөр түшээдийн суудал эзлэвээс олигархизм болчихдог. Эзэд мөнгө хаяад төлөөний хүмүүсээ сонгуулна. Төлөөний хүн нь эзнээ сайн төлөөлж дахин дахин сонгогдохын тулд улс орны эрх ашгийн зүйлд дуртай дургүй ч оролцох болдог. Эздийн хувьд элгэн халуун эх оронч үзэл санаа нь пүүс компаниудаараа хязгаарлагддаг. Хөрөнгөтний ардчилалд том компаниуд л төр барина. Төлөөллийн ардчиллын нөхцөлд төлөөлүүлсэн компаний эрх ашиг улс орныхтой өрсөлддөг, ер нь бол тэргүүлдэг. Ердөө л амьдралын хууль. Төлөөлүүлсэн компаниудын өрсөлдөөн дундаас л нийгэм ямар нэг юм олж долоодог. Манай улс төр, нийхэм, хүн ард Үндсэн хуулийнхаа хүрээний суурь ерөнхий ойлголтуудыг үнэн бодитоор нь, жинхэнэ нэрээр нь мэдэж авмаар, тунгаан болгоомоор байна. Эсбөгөөс, нэг нь хуураад, нөгөө нь хууртаад яваа мэт хачин балай, цаашдаа осолтой байдал арилахгүй. Түлхүүр үг маань капитализм. Капитализм бол ангит нийхэм. Капитализмд нийхмийн доод анги давхаргууд хөрөнгөтнүүдийн гарын салаагаар гоожсоноор л амьдардаг байгалийн хууль байна. 

                   Хүний нийхэмд хэрэгтэй хэрэггүй, болох болохгүй юм сонирхон судалдаг шалихгүй нимгэн давхарга зайлшгүй үүсдэг. Хүн гээч амьтны гай ч энэ, гавъяа ч энэ. Дээд ангиудын гарын салаагаар санаандгүй савирсан хэдэн будааны хүчинд өнөөг хүртэл цэцэглэн хөгжсөн үзэгдэл бол шинжлэх ухаан, технологи. Түүхийн туршид авч үзвэл, дэлхий дахин ШУ-д зарцуулсан хөрөнгө гэж хүн үнэмшимгүй жоохон юм байдаг. Чухам жоохон ч гэсэн хөрөнгө оруулалт хамгийн агуу ашиг өгдөг нь ШУ, технологийн салбар. Арав гаруй жилийн өмнө юм, манай нэг магнат цахим калькулятораа миний хөл дор унагасныг би завшчихсан. Үнэ нь 130 ам. доллар л юм. Чухамхүү тэр калькулятораар сая сая үйлдэл хийсний хүчээр л өнөөдөр миний бие супернэгдлийн онол гэдэг Монгол Улсын үндэсний үнэмлэхүй баялгийн тухай Ерөнхийлөгч Танаа өргөн мэдүүлээд сууж байна. Минималь зардлаар максималь ашиг олдог нь ШУ.  Монгол Улсын “Алт” хөтөлбөрөөс Монгол Улсад мөнхийн ашиг болж орсон нь дурдсан 130 ам. долларын өртгөөр тооцож олсон хэдэн томъёо, тэгшитгэл л байх болно. 

                    Гэтэл хөрөнгөтөн ангийн гараас алдрах  дуслууд цөөрсөөр эцэст сураггүй болоод удаж байна. Үүнд дэлхийн санхүүгийн хямрал энэ тэр огт падлийгүй. Яав, юу болов? Монгол шиг их мөнгө зах замбараагүй эргэлдсэн газар өөр байхгүй. Тэр их эргэлтийг хуу ховх  сороод үлдээдэггүй ямар хомхой долоосон тийрэн гараад ирэв ээ? Хариулт нь Монгол Улсын Ерөнхийлөгчид бэлэн байх болуужин гэх үүднээс азнаад дараахийг дурдъя. 

Ид сайхан хуучин үе юм. Танин танихгүй хүмүүс, чи хөө, Бал даргад нэг их сайхан захиа оросоор бичээдхээч гэж шахаад байдаг болвоо. Ер нийгэмд нэг тийм хэрэгцээ хий үзэгдэл мэт бий болсон нь мэдрэгдэж байсан. Хүмүүс юу хэлэх гээд, юу хэлүүлэх гээд байгааг би бүрнээ мэдэж байсан. Их бодлоо. Тэгээд бичээгүй. Учир нь, хүмүүс юу хэлэх гээд буйг Ю. Цэдэнбал бусдаас илүү мэдэж байсан. Социализм бүхэлдээ том том асуудлуудтай тулгарлаа гэдгийг соцлагерийн хүрээнд анх мэдэрсэн ганц удирдагч бол мань хүн юм шүү. Үгүй, тэгээд хэн хэн нь мэдэж байгаа юмыг нэг нь нэгэндээ бичлээ гээд яах юм? Цаана чинь социализм гэдэг хүчирхэг машин системээрээ зогсож байна. Социализмыг социализм чигээр нь сайжруулж болохгүйд л хамаг учир байсан юм. Мэдлээ хэллээ гээд юу ч гарахгүй. Системийн хүрээнд юу ч гарахгүйг мэдсээр байж бичвээс бас адилхан мэдээд байгаа нөгөө хүний дургүй хүрнэ биздээ.

Гэлээ гээд миний бие төрийн дээд удирдлагад нэг юм бичиж хүргэх нигууртай юмдаг уу. Ю. Цэдэнбалд би бичээгүй. Танд бол бичиж байна. Зарчмын ялгаа байна. Хуучин тогтолцоог Ю. Цэдэнбал яаж ч чадахгүй байсан. Харин шинэ тогтолцоог яасан ч Таны бүрэн эрхийн ба дурын хэрэг юм. Зарчмын ялгаа нь энэ. Миний одоо хэлэх гээд байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч надаас олон дахин илүү мэдэж байгаа. Монголд мөнгөнөөс их юм байхгүй. Тиймээс хэрэгтэй юманд зарагддаг мөнгө гэж бас байхгүй. Мөнгөний эргэлтийг ховх сордог хомхой долоосон тийрэн бол манай улс төр. Ядуу оронд хамгийн ашигтай бизнес нь улс төр байдаг хуультай. Тиймээс Монголд улс төр гэж цэвэр утгаараа байхгүйг эрүүл ухаантай болгон мэднэ. Ерөнхийлөгч илүү мэднэ. Мэдэхээ хэрэгжүүлэн “бусармаг бүхнийг арилгах” 2-р хувьсгалд тань олон нийтийн зүгээс өдөөлт сэдэлт хэрэгтэй байж тун магад.    

                      Ерөнхийлөгч Таны сонгуулийн 1-р хугацаа үндсэндээ үр дүнгүй өнгөрчихсөн. 2-р хугацаандаа хийвэл хийх юм их ч биш, олон ч биш. Үнэндээ ганцхан байна. Намуудын хуулиар намын гишүүнчлэлийг хориглох. Хувьсгал хийхдээ тултал бусармагтсаны цаад дахь машин механизм, мотор генераторыг Ерөнхийлөгч зөв олж харж байна уу, үгүй юү. Энэ бол манай намууд гэх мамууд. Асуудал нам гэдэг үзэгдэл юмандаа биш. Парламентын засаглалын нөхцөлд субъект объект нь нам. Аюул ба асуудал нь юув гэвэл, манай намууд гишүүнчлэлтэй. Болдог газар, боловсон нийгэмдээ болдог байхыг үгүйсгэхгүй. Харин манай бодит нөхцөлд Монголыг бусармагтуулж, төрийг устгаж буй машин бол намын гишүүнчлэл гэх хатуу журамлагдаж баримтлагдсан үзэгдэл. Намын том жижиг, нэр нөлөө, жин хэмжээ нь гишүүдийнхээ тоогоор тодорхойлогдоно. Улмаар дараахи байдал товчдоо үүсч, Монголыг төр засаг, түмэн олонтой нь мэрж идэж байна. Д. Сосорбарам хэлсэн байна: “Ардчилсан намд зусар бялдуучид, авлигачид, гэмт хэргээс өөрийгөө авруулах гэсэн хүмүүс шигдчихэж” гэж. Зай завсаргүй шигдээд өгөөч гэж намууд өөрсдөө гуйж гүйдэг механизм нь намын гишүүнчлэл. Том намуудын мөнгөний хэрэгцээ хязгааргүй. Мөнгө нь зусарчид, авлигачид, луйварчдад л байгаа. Гишүүнчлэлээ тэдэнд борлуулах нь санхүүгийн гол эх үүсвэр. Борлуулсан хойноо тэднийг төрийн өндөр шатны албанд чихэх өртэй үлдэнэ. Дээр нь ерөөс бараг бүх гишүүдээ төрийн бүх шатны албанд чихэх хариуцлага намуудад ногддог. Үр дүнд нь төрийн ажлын дөр хамаргүй “том төр” бүх шатандаа нүүрлэв. Ийм механизм хадгалагдсан нөхцөлд “ухаалаг төр” хэзээ ч бий болохгүй. Учир нь намууд гишүүнчлэлтэй, тиймээс гишүүддээ улс төрийн өртэй, гишүүд нь намаасаа ёс суртахууны авлагатай, намд гаргасан хөрөнгө хүчээ төрийн албанаас нөхөх ганцхан болзолтой байхад мэргэжил, туршлага, ерөөс үндэсний боловсон хүчин, түүний нөөц гэх мэтийн тухайд дурсах нь хүний дургүй хүргэхээс цаашгүй илүүц зүйл болж байна. Сайд дарга нар албадаа өөрийн намын өөрийн хүмүүсээр бүрдүүлнэ. Төрийн ажилтан, түшмэлийн толгойд, би намын хүн, даргын хүн гэсэн ганцхан ойлголт байх ба дарга нар ч тэгэж итгүүлж үнэмшүүлэн дарамталснаар төрийн тухай ухагдахуун арилж байна. Ерөнхийлөгчийн ажлын албад гэхэд Ерөнхийлөгчийн намын Ерөнхийлөгчийн хүмүүс л байж таарна. Намын гишүүнчлэлийн нөхцөлд Ерөнхийлөгчид ч намаасаа цааш харах эрх чөлөө байхгүй.

                 Нам төвт төр хол харайхгүйнээ. Эхнээсээ л тодорхой байсан зүйл. Төр төвт Монгол Улсын төлөө цагаан морин жилд нэгдэн жагссан монголчууд Ялгуугсан хөх хэмээх модон морин жилд төр төвтэй тогтолцоотой сая золгох заяа тавилан байна уу, үгүй юү. Системийн хямрал, толтолцооны дампуурал гүнзгийрч, цаашдаа үндэсний сүйрэлд хүргэх магад хандлагууд даамжирч байна.  


                 Өргөн мэдүүлсэн Бэсүд Ч. Эрдэнэ

www.superunified.org


Continue reading →

Ил захидал ¹ 2 Монгол Улсын Ерөнхийлөгч Захчин Цахиагийн Элбэгдорж Танаа Өргөн мэдүүлэх мину:

0 Сэтгэгдэл бичих:


Ил захидал ¹ 2 

                                                 Монгол Улсын Ерөнхийлөгч 
                                           Захчин Цахиагийн Элбэгдорж Танаа


Өргөн мэдүүлэх мину:



         Миний Ил захидал ¹1-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон толилсон байж ч болох, үгүй ч байж болох. Төрийн бүрэн эрхийн асуудал. Монголын төрийн босго өндөр гэдэг. Монгол Улсад гавъяа байгуулах гэсэн биш, гай болох нь олонтаа гэсэн үг. Монгол-төвт үзэл баримтлал, загварыг үүсгэсэн миний ном 1997 онд гарсан даруй манай нэг нэрт дипломатч гудамжинд тааралдаад, шинэ сонин судалгаа байна, за даа, Монголд юм хийх урамгүй байдаг юм даа гэж билээ. Үгүй л дээ, урамтай. Миний хосмол хоёр чиглэлийн суурь судалгаа, үр дүн нь монгол түмний буман буянаар л бүтсэн ажил. Төрийн тухайд хүртээлгүй явж ирсэн нь тусдаа асуудал.  Нөгөөтэйгүүр өгүүлэн буй маань Монгол Улсыг гайхашруулахаас илүү дэлхийг ч дэнслүүлэх нэн эрсдэлтэй онц ноцтой үйл явдал.

                                Шинжлэх ухааны хувьсгал, өнөөгийн үйл явц

                Супернэгдлийн онол (СНО)-ын асуудал 90 жилийнхээ ойтой золгосон мөчид монголчууд бид хүн төрөлхтөний туйлын зорилт тэрхүү асуудлыг шийдсэнээ зарлан тунхаглах түүхэн завшаан тохиолдож байнам.

                СНО-ын асуудлаар уул овоо шиг их утгазохиол хуримталсан. Эцсийн зорилт болох уг асуудал үнэмлэхүй хүндрэлтэй нь энэ 90 жилийн дотор нэгэнт харагдсан. Шийдэл нь үлгэр домог, зүүд мөрөөдлийн хэрэг гэж үзэх болсон. Түүгээр үл барам, СНО ерөөс зарчмын хувьд боломжтой эсэх асуудал ч математик логик гэдэг суурь ухааны үндсэн теоремуудтай холбогдон гардаг юм. Боломжтой байлаа ч хүний оюун ухаан түүнд хүрэлцэх эсэх нь бас л таагдашгүй асуудал. ШУ-нд эхлээд тавьдаг асуудал ганцхан: тухайн асуудал ШУ-ы асуудал мөн үү, биш үү гэж. СНО-ын асуудал бол ШУ-ы ээлжит асуудал, эцсийн зорилт мөн гэдэгтэй маргах нь ховор. Тэгвэл яагаад дэлхийн ШУ түүний шийдэлд хүрсэнгүй 90 жил, ялангуяа онол, туршилтын бэлтгэл бүрнээ хангагдсан сүүлийн 60 жил болов? Наад цаад талаас нь бага сага нуршсу.

               Саяхан миний бие ОХУ-ын Буриадын Улсын их сургуульд хэдэн хичээл заагаад ирлээ. Буриад зон “Эрдэм ухаан” гэж хэлэлцдэг юм байна. “Science” гэдгийн уугуул грек, латин утга агуулгыг монгол хэлнээ хадгалж баримталсан зөв сайхан нэр томъёо байна. Эрдэм нэмэх нь ухаан. Манайд болохоор эрдэмгүй мөртөө элдвийг шүүх, шинжлэх гэж будлиан хутгаад явах нь элбэг. Физик бол суурь тулгуур ухаан. Хүн төрөлхтөн физикт юу мэдэж байна, түүгээр өнөөгийн соёл иргэншлийн эрдэм тодорхойлогдоно. Энэ эрдэм нь орчин үеийн физик дахь Стандарт загвар (СЗ) гэгч юм. Томоохон их сургуулийг онолын физикээр мэргэжиж төгсөнө гэдэг бол үүнийг үзэж судлахыг хэлнэ. Манайд академич Х. Намсрайн СЗ-ын сурах бий. Дашрамд, үндэсний физикч үндэснийхээ хэлээр туурвисан тийм сурахтай улс орон тун цөөхөн. Монгол бол орчин цагийн эрдэм ухаантай улс. 1911, 1921 оны Үндэсний ба Ардын хувьсгалуудын үр дүн. Ерөнхийлөгч болгоовоос, СНО нь дурдсан хувьсгалууд ба 1990 оны Ардчилсан хувьсгалын нэгдсэн үр дүн.

                Хүн төрөлхтөний эзэмшсэн эрдэм нь суурь түвшиндээ СЗ. Гэтэл физикчид, философчидын дүгнэлтээр, хүн төрөлтөн юу ч мэдэхгүй хэвээр тууж яваа юм. Үүнтэй маргадаггүй. Учир нь үнэндээ хялбархан. Материйг судалдаг юмыг ШУ гэнэ. Тэгвэл матери гэж юу вэ? Хариултгүй явж ирсэн асуудал. Тиймээс Барууны физикийн лавлах, толь сэлт ном зохиолд “Matter” гэсэн толгой үг байдаггүй юм. Чухам юу судалж буйгаа мэдэхгүй ШУ байнаа даа. ШУ гэж асар дутуу үзэгдэл болох нь илт. Энэ ч бага хэрэг. Дэлхийн оюун сэтгэлгээний тодорхой түвшинд мэддэг, гэхдээ ил шууд хэлж зүрхэлдэггүй, ёстой жинхэнэ айж гайхмаар нэг үнэн бий ба түүнийг харин нэрт физикч, математикч Рожер Пенроуз физикийн тойм шинэ номондоо дурдатгаж зориглосон байна. Юув гэвэл, ерөөс ШУ танин мэдэх үнэн зөв арга замаа ч олоогүй явна гэж. Энд аймшигтай нь юув гэвэл, өнөө буй ШУ тань буруу замаар шороо тээгээд төөрч, хүн төрлөхтөнийг төөрөгдүүлж явна гэсэн үг. Өөр логик урган гарахгүй.

                 Аймшигтай нөхцөл байдал. Үүнээс гарах гайхамшигтай гарц нь СНО юм байна. Өөрөөр хэлбэл, СНО-ын асуудлын асар хүндрэл нь эцсийн ч бай ямар нэг физик онол олохдоо бус, харин ерөөс ертөнцийг танин мэдэхүйн үнэн зөв зам мөрийг нээн олоход оршин байжээ.

                 Энэ гайхамшгаас урган гарах аймшигт нөхцөл байдал дахиад тохиолдож байна. Учир юун? ШУ-ы эцсийн онол нь ШУ-ы эцсийн хувьсгал байх тухайд үзэл бодол нэгдмэл. Харин тэр онол, холбогдох хувьсгалын шинж чанарыг хэнбугай ч урьдчилан харах боломжгүй. Одоо онол нь бий болсноор хувьсгал тэр чигээрээ харагдаж байна. Юув гэвэл, парадигмууд 180 градус эргэж хөрвөж байна. Худал ШУ-аас үнэн танин мэдэхүйд шилжсэн нөхцөлд өөрөөр байхгүй нь ч эхнээсээ тааж болох логик. Тухайн цагтаа парадигмууд ноёрхоно. Парадигм гэдэг нь та бидний итгэж үнэмшдэг, ардаа ямар нэг баталгаа нотолгоотой үнэнүүд. Гэтэл тийм парадигмууд ядаж 179 градус биш, бүр 180 градус эргэж хөрвөлөө. Дэлхийн соёл иргэншил СНО-ын цоо шинээр тогтоох, урьдчилан хэрхэвч таагдахгүй парадигмуудаар цаашид замнахнээ. Өөр гарц боломж хаалттай, хориотой. Энэ нь ердөө л математикийн хууль юм байна.


                  ШУ-д шинээр үүссэн нөхцөл байдалтай Монгол Улс, дэлхий дахин өнөөдөр учран золгож байна. Хүн, нийгмийн  түүхнээ хамгийн аймшигтай нь ШУ-ы хувьсгал байдаг. Таны мэддэг, үнэмшдэг, биширдэг үнэн бүхэн гэнэт худлаа болоод явчихдаг. ШУ-ыг орчин цагийн утга агуулгаар нь үүсгэсэн хар лам Коперник номоо хэвлэлээс авангуут орон дээрээ нүд аничихсан. Хөөрхий, айсандаа харвачихсан байх. Коперникийн онолыг дэмжсэн Бруног амьдаар нь шатааж, Галилейг бас шорлогдох шахсан. Геометр гэж үндсийн үндсэн суурь ухаан. Геометрын Коперник гэж зүй ёсоор нэрлэгддэг Лобачевский эцэст гуйланчилж нас барсан. Өнөөгийн физик Риманы геометрт үндэслэдэг. Гэтэл их математикч Риман ерөөс өлсөж харангадан талийсан. Өнөөгийн математикийн үндэслэл нь Канторын олонлогийн онол. Канторыг хавчиж хяхсаар байгаад ухаан мэдрэлийг нь солиоруулж дуусгасан. Онолын физикийг үндэслэсэн их Ньютоныг английн хэвлэлд илжгэн чихтэй тэнэгээр зурж сурталчилсан. Суут Гаусс эвклид бус геометрыг нээсэн боловч беотчуудын хараалаас айгаад хав дарчихсан нь оносон байна. Беотчууд нь эртний Грекийн хамгийн ухаан муутай омог байжээ. СНО бол огторгуй-хугацаа ба материйн үнэмлэхүй геометр. СНО бол математикийн шинэ, олонлогийн онолынхоос гадуур үндэслэл. Тэгэхээр ШУ-ы бүх түүхэн гайхамшигт туршлага хамаг аймшгаараа танай толхи судлаач молхи хүн дээр бас  дахин хэрэгжих ёстой юу? Хүний мөн чанар хэмээх аймшиг хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хүний нийгэм Галилейн үеийнхээс огт өөрчлөгдөөгүй гэж үздэг байна. Энэ ч ШУ-ы эргэн тойронд үргэлж харагддаг зүйл.
                                  

                                                      Дотоод орчин нөхцөл



                Монгол угсаатны цөм хэсэг хадгалагдсаар байх ба тэрхүү багахан орчинд монгол-төвт үзэл баримтлал, улмаар СНО-ын нээлт оюун санааны болон бусад талын дэмжлэг авч ирэв. Хүн сармагчнаас үүссэн тухай Дарвины онолыг одоо ч үгүйсгэх нь ховор биш. Ватикан дарвинизмыг байж болохгүй гэх газаргүй зүйл бололтой гэж хэдхэн жилийн өмнө зөвшөөрлөө.                      Соёл иргэншил бол монгол-төвт үзэгдэл, үйл явц гэхээр дарвинизмаас долоон дор юм сонсдоно. Энэ бол парадигмын аймшигтай өөрчлөлт. 



                20-р зууны физик, ер ШУ бол еврей үндэстний бүтээл. Улмаар СНО-ыг жүүд нараас л зүй ёсоор хүлээж буй. Энэ чиглэлээр бараг дан тэргүүлэх зэргийн жүүд физикчид ажилллан буй. Төв нь мэдээж АНУ. Гэтэл ямар нэг монгол. Танай хажуу орц, хамар хашааны нэг муу монгол. Аюмшиг. 


                Гэвч дэлхийн түүхийн өрнөл ямагт үл таагдах замаар явж ирсэн байдаг. Урьдчилан таах арга хэзээ ч байдаггүй. Монголын түүх дэлхийнхтэй холбогдох нь таагдахгүй тохиолдлууд байсан. Дахиад тийм юм тохиолдлоо. Монголын глобаль нөлөө тусгалтай тохиолдлуудын цаана гүндээ зүй тогтол бас байнаа. Тунчиг нарийн нандин учир шалтгаантай, угтаа гайхах цөхөх зүйлгүй үйл явц.

                Нэгэн чухал баримт гол болгон дурдмаар байна. СНО-ын чигт албан ёсоор баримталж ирсэн нь суперстринг гэгчийн концепци. Хэдэн арван жил үүнийг ухнадаад амжилт олсонгүй. Албан ёсны энэ үзэл баримтлал нь эцэст суут онолчдын хий тавилт болохыг физикчид ойлгож, ярьж хэлэлцэж эхэллээ. “Буруугаар үл барам” (Not even wrong) буюу угтаа ШУ-аас гадуур зүйл гэж тодорхойлох боллоо. Стринг-онолчид ямар нэг М-онол гэгчийг амласаар ирэв. Энэ М нь ямар учиртай үсэг вэ гэхээр тэд, юу ч байж болно, masturbation ч байж болно гэдэг. Тиймээс тэргүүн физикчдийн хий дур тавилтын тухай миний бие сая дурдсан нь надаас гарсан маазарал хараахан бус. 

                Эхнээсээ бүтэлгүй, буруугаар үл барам үзэл баримтлалаар дэмий оролдон мастурбаци хийгчдийн тэргүүн нь суут Эдвард Виттен. Надаас цөөн насаар дүү хүн. Мэдээж, АНУ-ын иргэн жүүд хүн. Түүний суутыг нийтээр хүлээн зөвшөөрч, СНО-ыг түүнээс л горьдож суугаа дэлхий байна. Суут жүүд ба үхэр монгол хоёр зүйрлэшгүй ялгаатай нь мэдээж хэрэг. Гэвч адилтгах юм бас байнаа, юув гэвэл, Виттен бээр ямар нэг Брэндайс их сургуулийн түүхийн ангийг төгссөн хүн юм байна. Бас зүүний маягийн улстөрөөр оролдон нийтлэл бичдэг байсан гэнэ.Сонин хэрэг. Түүнээс түүхч мэргэжилтэй та тэргүүлэх онолч-физикч гэгдэх болсны учир юун гэж сэтгүүлч асуусанд, үгүй яахав, Америкийн ШУ-ы давуу тал гэж энэ шүү дээ гэж хариулжээ. Монгол-төвтийн түүхийг томъёолж судалдаг надаас чи одоо бас супернэгдлийн онол гэж юугаа яриад унав гэж ил далд асуудаг, сайшаахаас илүү муушаадаг, үзэн яддаг, алах цөлөхдөө хүрдэг. Хариулт нь: үгүй яахав, Монголын заяа гэж энэ шүү дээ.

                Жүүд нар бол Бурханаас сонгогдсон үндэстэн гэсэн домогтой. Үүндээ итгэж үнэмших явдаг, тиймээс бүх салбарт дэлхийд ноёрхож байна.  Монголчууд Тэнгэрээс заяатай төрсөн гэдэг домогтой. Монголчууд энэ итгэл бишрэлээ алдсан, би тэнэгийнхээ улмаас итгэж биширдэг учраас Монгол Улс улс дэлхийд ноёрхох онолыг олсон хэрэг. Нэгд энэ. 

                Хоёрт, чухал нь, ШУ-д шийдвэрлэх хүчин зүйл нь хүний ухаантай тэнэгийн асуудл огт байдаггүй юм. ШУ-д цорын ганц хүчин зүйл шийдвэрлэдэг. Энэ нь үнэн зөв концепци, үзэл баримтлал. Суут жүүд Виттений концепци буруу, буруугаар үл барам байжээ. Тэнэг монгол миний концепци үнэн зөв болж байна. ШУ-д ухаантай тэнэгийн бус, үнэн зөвийн асуудал л байна. 

                Өгүүлэн буй сэдэвтэй холбогдох эсэхээс үл хамааран Монголын дотоод орчин нөхцлийн хамгийн ноцтой осолтой нь боловсролын түвшин эрс доош навс унасан явдал. Үүнийгээ олж мэдэхийн тулд хариуцсан яам нь 1,5 сая доллараар гадаадын байгууллага хөлсөлж, үнэлгээ гаргуулсан гэнэ. Инээх үү, уйлах уу. Мэдээж, “Монголчууд маш муу дүн авсан” гэнэ. Хуучин үеийн хэллэгээр бол нойлын ногоон тэг гэсэн үг л дээ. 

               ШУА гэж нэг яаж ч болохгүй бусармаг үзэгдэл бас байна. 100 саяын шагналт академич Х. Намсрайгаас ШУА-ийн чуулганд албан ёсоор илтгэж, хэвлэлд нь албан ёсоор нийтлүүлсэн дараахи үг байна: “Бидний нэг гутамшиг бол экспертүүд Монголд байдаггүй” гэж. Байх ёстой газар нь ШУА-шдээ. Хүмүүс хийсвэрлэн бодоод ШУА юу гэж байна гэж их асуудаг. Ер нь бол юм хийсэн хүнээс тэр энэ юу гэж байна гэж асуух, юмаа нэгэнт хийчихсэн хүнд худлаа сайхан зөвлөгөө өгөх шиг дургүй хүргэсэн юм байдаггүй.Юу ч мэдэхгүй хүн л юм хийв гэж дээ. Асуулт байхул юм хийсэн хүнээс өөрөөс нь шууд асуу.      

               СНО-ын эргэн тойрны дотоод орчин нөхцөлд Монголын төр падлийгүй явсаар 16 жил боллоо. Олон нийт гайхаж хэлэлцдэг асуудал бол энэ. Хэлэлцэх шалтгаан нь Монгол Улсын Үндсэн хуульд тов тодорхой заагдсан байдгаас тэр.  Хүмүүс хэд хэдэн сэжим дурддаг. Товч ерөнхийдөө бол шинэ тогтолцооны үед төр гэж хэвээ алдсан. Мэдэхгүй чадахгүй, хүсэлгүй зориггүйгээ өмнөө барьж бардамнасан бусармаг бүтэц болсон. Тусдаа энэ сэдвийг дараа авч үзнэ. 

               Төр олдохгүйд хоосон зай үүсч түүнийг дотоодын дайсан бөглөж байна. Зүй тогтол нь ямагт ийм. СНО-ын тухайд сохроор дайсагнагч явцуухан боловч бүлэг бий болсон. Толгойлогч нь хөлсний хэдэн гар хөлтэйгөө надад бүү хэл, олон нийтэд илэрхий. Толгойлогч тийрэн нь өнөөгийн Монголын өнөөгийн Монголдоо таарсан хамгийн нөлөөтэй хүн гэхээр Ерөнхийлөгч Та шууд нэрлэж чадна. Танд хаалтгүй нөлөөдөг ганц хүн байгаа бол тэр тань. Дайсан этгээд СНО-д тэчъядан хорсох нь юуны учир? Монголоос муу хүн хорвоод байхгүй гэж сурталчилдаг тэднийг үзлийг бутцохисонд. Бурханаас сонгогдсон үндэстэн байдаг бол Тэнгэрээс заяатай нь бас байдгийг баталсанд. Монгол Улсад ШУ-ы эцсийн онолын үндэсний анхдагч эрх гэдэг үндэсний үнэмлэхүй баялгийг олж ирсэнд. Улмаар Монгол угсаатны зиндаа чинсааг 1-рт өргөж өгч байгаад. Монгол Улс, монгол угсаатны дайсан байдаг бол дайсагнахаас өөр замгүй шалтгаан нь эдгээр болно. Дайснууд байна. Төр олдохгүй нөхцөлд тэд айж ичих юмгүй ил гараад ирж байна. Төр олдох нөхцөлд холбогдох заалт нь Үндсэн хуульд буй. Дотоодод дайсан буй нь гадаадад дайсан бий болох үндсэн нөхцөл гэж улстөрийн аксиом.   

                                                      Гадаад орчин нөхцөл

               ШУ-ы хувьсгалын үед хаана, хэзээ, юу, хэрхэн яаж болдог вэ, тэр жамаараа л болж байна. Сайхан муухай, сайн муутайгаа. Дугаар хорооны иргэн миний бие хүрэлцэх хэрийн хэрэгсэл бол Интернет. 2013 оны турш зарим завсарлагаатай ажиллан буй миний вэбсайтад СНО хангалттай дэлгэрэнгүй хэлбэрээр тавигдсан буй. Энэ сайтад тохиолдлоор орох магадлал байхгүй. Зөвхөн нэгдсэн онолын асуудлаар ажилладаг, эсвэл байнга сонирхдог өндөр түвшний физикчид орно. Тиймээс гадаад дахь оролтын статистик нь маш чухал бодат үзүүлэлт. Ер нь бол дампууран буй мөнөөх стринг-онолчид гэж 97 хүний нэрс албан ёсоор байх ба Виттен тэргүүлнэ. Тэргүүлэх зарим хүмүүсийн лекц, семинарт нь миний бие АНУ-д 1999 онд оролцож байсан. 

               2013 оны 12-р сарын 22-ны байдлаар АНУ-аас хамгийн олон 266 оролт буй нь ШУ хаана төвлөрч буйн бодат үзүүлэлт. Дараа нь ОХУ 30 оролттой нь бас л их гүрний зангараг. 3-рт Өмнөд Солонгос 24 оролттой нь суурь судалгааны маш том төв шинээр байгуулсан өндөр амбийцтай улс мөний илрэл. Мөн Герман 24 оролттой нь эрхбиш тааж болох зүйл. Их Британи, Япон, Канад  тус тус 22 оролттой нь тооцож болохуйц магадлал. Норвеги 10 удаа орсон нь чухал жишээ. Польш 9 оролттой нь ШУ-ыг үндэслэгч улсын нэр төрийн хэрэг, ерөөс аливаа уламжлал хүчтэйн сайхан илрэл юм. Бусад том бага улсууд ордог нь мэдээж боловч эхэнд орсон хэдэн улсаар статистикийн хүснэгт хязгаарлагдсан байна. Энэтхэгээс их олон орсон байх магад мэдээлэл бий. Их сургуулиуд, төвүүд нэг оролтоор хуулж аваад хичнээн ч хувь хэвлэн тарааж болно, тэгэж л байгаа. Шинэ онол эхлээд түгээгдэх ёстой. Тэгэж л байна. АНУ-д миний ном товч хэлбэрээр хэвлэгдсэн. Одоо ОХУ-д хэвлэгдэнэ. Монголд ч ялгаагүй удиртгал ном хэвлэгдсэн гэх мэт. Дугаар хорооны сул иргэн миний зүгээс хэр боломжоороо ердийн үйл ажиллагаа л явуулж байна. 

                 Гэвч СНО ба нэг муу монгол хоёр маань глобаль цар түвшний маш хүнд  зөрчил үүсгэх нигууртай ба үүсгэж ч байна. Парадигмууд санаанд оромгүй галзуу солиотой эргэсэн явдал. Эхлээд л жүүд суутуудад залбирч мөргөх парадигм нэг молхи монголд сөгдөх парадигмаар солигдлоо. Хэдэн арван жил худал амлаад хоосон хоцорч буй тэргүүлэх онолчдын хувьд СНО нь үхлийн цохилт юм. Хоолноосоо хагацах нь бага хэрэг, нэр төр нь сүйрч байна. Концепци нь буруугаар үл барам байжээ. Угтаа үүнийг ойлгох нь сүрхий суут жүүд ухаан ч хэрэггүй л хялбархан логик, математикийн асуудал. Гэтэл тэд стринг концепцийг  мунагтан ухнадсан. Энэ нь хүндэтгэн үзэх хоёр шалтгаантай. Нэгд, хүний тэнэг хязгааргүй гэж Эйнштейний үг. Юу гэсэн хэл вэ гэвэл, Виттен, Эрдэнэ хоёрын ухаан зөрөөтэй, тэнэг нь адилхан. Суут Виттен буруу замаар, тэнэг монгол зөв замаар явбал шал өөр өөр үр дүнд хүрцгээнэ. ШУ гэж ийм л ярвигтай хуультай эд. Хоёрт, өөр шинэ үзэл баримтлал гараагүй нөхцөлд байгаатайгаа ноцолдох нь ШУ-ы зарчим. Ноцолдсон нь буруу биш, хөнгөтгөх шалтгаан. 

                 Стринг-онолчдын асуудлыг хүндрүүлэн үзэх шалтгаан бас байнаа. Сүүлийн 20-иод жилийн байдлаар тэд үндсэндээ залилангийн замаар явчихсан юм. Нэр нөлөө, байр сууриа хортойгоор ашиглах зам руу хальтирсан. Би чихээр сонссоноо бус, нүдээр харснаа хэлж байна л даа. Хамгийн том тоглоомд хэт бардаж амласан тэд банкаа тавиад туучихсандаа бантаж шоконд ороод дуугаа хураан сууж байцгаана. Дэлхийд ноёлох еврейн бүлэглэлүүд стринг онолчдыг толгой дараалан 3 сая доллараар гуядаж, ер ялихгүй ч гэсэн ямар нэг үр дүн гаргуулах арга хэмжээ авч байна. Гарахгүй. Хорио цээр нь надад бус, математикт буй. Томоохон физикчид, ШУ-ы олон нийтийн нүдэнд Юрий Мильнерын шагнал эхнээсээ инээдтэй харагдсан. Физик бол хангалттай мафижсан салбар болохыг ярьж эхэллээ. АНУ-д ажиллаж байсан английн физикч Дафф хэлэхдээ, тэд өрсөлдөөнд хоолойгоо хэрчилцдэг, тэдний ШУ-ы хүрээнд ёс зүй гэсэн ойлголт байхгүй гэсэн байна. Шинэ Эйнштейн яагаад төрөхгүй байна гэсэн нийтлэг сонирхдог асуултад мафижсан физик гэж хариулж байна. Товчдоо ийм. Товчдоо танай судлаач физикийн мафийн гол дайсан болох ба Монгол Улс нь СНО гэдэг амин чухал асуудлаар улс шиг улс харагдахгүй нь тэдэнд гайхширал, найдвар зэрэг төрүүлснээр тэд дотоодын дайснуудад захиалгаа өгдөг, дайснууд нь биелүүлдэг, тэгэхдээ төр засгийг нөлөөндөө автуулах, олон нийтийг турхирах арга замыг гол болгож ирлээ. Дайсагнагч нийтлэлчдийн цуцалтгүй явуулгаар эх орон гэдэг ойлголт хараал, эх оронч гэдэг үзэгдэл гэмт хэрэг болж хувирсныг бид харж л байгаа.    

                 Физик ба улс төр нэгдсэн нь 20-р зууны гол үр дүнгийн нэг. Улс үндэстнүүдийн өрсөлдөөн зөвхөн оюуны талбарт байх ба түүний төв цэг нь физик. Танин мэдэхүйн талбар дахь түүхэн үнэмлэхүй ялалтыг зөвхөн СНО-ын асуудал амлав. Урьд юу байсан, хожид юу болох нь ач холбогдолгүй. ШУ бол Өрнийн соёл ухааны бүтэгдэхүүн. Гэтэл эцэст Дорно яллаа. Европын цагаан арьстан арийчууд бус, Азийн шар арьстан монголоидууд яллаа. Хөгжингүй их гүрнүүд бус, буурай ядуу орон яллаа. Бурханаас сонгогдсон жүүдүүд бус, Тэнгэрээс заяатай монголчууд ялалтыг зулгааж чадлаа. Ийм л юм. Даруу бус биш үү. Миний бие төрөлхийн дэндүү номой даруу тул надаас илүү даруу хэлнэ гэж байхгүй. Хоёрт, Тэнгэрийн өгөгдлийг дарж хэлэх эрх надад бүү хэл, Ерөнхийлөгч Танд ч байхгүй. Бид алдаж болно, харин алдас хийх эрх байхгүй. Монголын үндэсний эрхэм дээд эрх ашгийн үүднээс ил цагаан ярьсан нь өлзийтэй.   

                  СНО нь хувьсгалт шинэ технологи, үйлдвэрлэл, дэлхийн засгийн засгийн тогтвортой, хурдацтай өсөлт, улмаар соёл иргэншлийн шинэ дээд дэвшил, авралын зам. Үүнтэй харьцуулахад дээр дурдсан зөрчил тэмцэл нь үнэндээ өчүүхэн зүйл. 
Манай геополитикийн хүрээлэл, хүчний харьцааны нөхцөлд СНО-ын ололт нь Монгол Улсын стратегийн мөнхийн найдвартай хамгаалалт болох юм. “Монгол мөнх оршиг” гэж ерөөх нь Ерөнхийлөгчийн хэрэг. Мөнх оршихийн стратегийн үндэслэл, хамгаалалтыг олж ирэх нь иргэний үүрэг. 

                                                                    Хүндэтгэн ёсолж өргөн мэдүүлсэн 

                                                                           Бэсүд Ч. Эрдэнэ   
Continue reading →

Ил захидал ¹ 1 Монгол Улсын Ерөнхийлөгч Захчин Цахиагийн Элбэгдорж Танаа

0 Сэтгэгдэл бичих:

Ил захидал ¹ 1


                                                Монгол Улсын Ерөнхийлөгч 

                                         Захчин Цахиагийн Элбэгдорж Танаа                                            


Санааг ину авбаас 
бие инү хаа холдох.
                                                                                     Хиад Боржигин Тэмүчин Чингис Хаан 

The empires of the future are 
the empires of the mind. 
                                                                                Sir Winston Leonard Spencer-Churchill


Өргөн мэдүүлэх мину:

Эшлэвээс, Таны бие бээр “Би Монголын түүхэнд сайн нэртэй Ерөнхийлөгчийн хувьд үүрд үлдэхийг хүсч байна” хэмээжүхүй. Ерөөлөөр болтугай. Үүний тул “Би хоёр дахь хувьсгалаа эхлүүлж байна”  хэмээн зарлан тунхагласныг тань ард нийт анхааралдаа авсан буйзаа.

               Ийн сацуу иргэн Бэсүд Ч. Эрдэнэ миний бие монгол угсаатны Сэргэн мандал, үндэсний дэвшлийн хувьсгалын үзэл санааг 1997 онд дэвшүүлж, улмаар тийм боломж нөхцөл, бодит үндэслэл зарчмын хувьд байх эсэхийг судалсаар байна. Үүнд,

              1-рт, монгол угсаатны түүхийг 12000 жилээр урагшлуулан авч үзвээс, дэлхийн соёл иргэншлийн монгол-төвт үзэл баримтлалын нилээд нягт логик загвар бүрэлдэн тогтож, цаашид боловсрох зам мөр нээгдэв.

              2-рт, байгалийн шинжлэлийн эцсийн суурь онол болох супернэгдлийн онолын асуудлыг анх А. Эйнштейн 1923 онд дэвшүүлсэн ба мөхөс миний бие энэ 2013 онд тэрхүү туйлын асуудлыг шийдвэрлэж эцэслэн төгсгөлөө. Нэрт физикч Стивен Хокингоос цохон дурдатгаснаар: “Туйлын зорилт маань орчлон ертөнцийн бүрэн төгс онол”. Монголчууд бид энэхүү зорилтыг нь хүн төрөлхтөнд хэрэгжүүлж өглөө. Энэ бол ар өвөртөө үнэмлэхүй математик баталгаатай үйл хэрэг юмаа.

              Цаашилбал, өнөөдөр огтоос нууц биш болсон хамгийн ноцтой асуудал юув гэвэл, энэ 21-р зуунд дэлхий дахин, түүний соёл иргэншил даяар сүйрлийг тойрч гарахад маш бэрхшээлтэй. Учир нь, өнөө буй шинжлэх ухаан, технологийн нөөц шавхагдлаа. Улмаар өнөөгийн соёл иргэншил өсөлтийнхөө хязгаарт хүрч мухардлаа. Дэлхийн үйлдвэрлэл, хэрэглээ өсөх боломж хаалттай боллоо. Үр дүнд нь бүх салбарт хямралын үйл явц нэгэнт нүүрлэн цаашид глобаль сүйрэл зайлшгүй. Ийм мөч тулгарах тухай тооцоо нь стратегийн судалгаанд аль эрт хийгдсэн зүйл. Цаг урсаад дуусч байна гэсэн дүгнэлт стратегийн судалгааны далд хүрээнээс хэтрээд НҮБ-ын баримт бичигт ил орчихсон шүү дээ.

              Нэн таагүй үйл явцыг эргүүлэх, мухардлаас гарах ганц боломж нь ямар боловч супернэгдлийн онолд хүрэх явдал. Онолын физикийн ухааны албан ёсны үзэл баримтлалууд үр дүнд хүрсэнгүй өдий хүрлээ. Хөгжингүй ертөнц, их гүрнүүд эцсийн арга хэмжээнүүд авч байна. Туршилтын шугамаар ямар нэг сэжим олдох болуужин хэмээн 13,5 тэрбум доллар зарж аврага хурдасгуур барилаа. Тэргүүлэх онолч-физикчдэд толгой дараалан 3 сая доллар олгож эхэллээ. Энэ тухай дахь цаад наад нарийн ширийн учир начрыг дараа тодруулна.

              Ер өгүүлэн буй үйл явцтай уялдуулан бодвоос Харвардын их сургууль нь их муу сургууль юмуу гэсэн хар надад төрөөд байна. 21-р зууны тухайд хийсэн стратегийн гол прогноз нь юув гэвэл, соёл иргэншил цаашид ердийн замаар үсрэнгүй хөгжих боломж нэгэнт хаалттай болжээ гэсэнд оршино. Ердийн зам хаалттай бол ер бусын ямар нэг арга зам олоход найдахаас өөрцгүй. Энэ тухай Харвардын их сургууль монголын тэргүүлэх улстөрч Танд хэлж зааж өгсөнгүй бололтой. Энэ ер бусын нь муу Монголд маань тохиолдохгүй биз гэсэн бодол Та тэндээс тээж ирэх ёстой байсан юм, угтаа. Харин АНУ-ын засаг захиргаа Таны хойноос мэргэн гэж болохуйц нэгэнт шийд гаргасан. Юув гэвэл, хөгжингүй ертөнцөөс ер бусын зүйл гарахгүй нь тодорхой ба тийм шалтгаанууд бэлхнээ бий. Хөгжиж буй гэх ядуу буурай орнууд цаана нь үлдэнэ. Тэнд ашиглагдаагүй, хэрэггүй хэвтэж буй ганцхан нөөц бий. Энэ нь ядуу буурайчуудын уураг тархины бор бодис. Чухам энэ нөөц эцэст үгээ хэлэхгүй гэх газаргүй гэж сэтгэсний үндсэн дээр АНУ-ын төр засаг Мянганы сорилтын сан зарласан. Ер бусын шийдлийн зүйл олоод ирвэл бэлэн мөнгө тоолно гэж шууд хэлсэн. Энэ бол АНУ-аас гармааргүй мэргэн стратеги гэдгийг хэлэх хэрэгтэй. АНУ нэг чухал хүчин зүйлийг маш зөв тооцсон.  Юув гэвэл, 20-р зууны гол гавъяа нь магадлалын тархалтыг дэлхий даяар, улс үндэстнүүдээр жигдрүүлсэнд оршино. Бор бодас хаа сайгүй боловсрол гээч юмаар цэнэглэгдсэн. Худлаа гэвэл, Таны бие өнөөдөр онол, практикийн тэргүүн ардчилагч дэлхийд байна. Үүн лүгээ супернэгдлийн онолыг нэг муу монгол олоод ирэхгүй гэх газаргүй орчин нөхцөл, соёл иргэншлийн тийм түвшинд Та бид амьдарч ажиллаж байна л даа. Магадлалын тархалт гэдэг математик үзэгдэл жигдэрсэн. Үлдсэн нь Тэнгэрийн мэдлийн асуудал. Оюу ба Тавантолгойг Монголоос хүлээх бол геологийн ухааны энгийн мэдлэгийн хэрэг, өндөр магадлалтай зүйл. Монголоос хүний толгой, оюуны нөөц хүлээх нь Америк, Япон, Орос, Хятадаас хүлээхээс илүүгүй, бас дутуугүй магадлалтайг АНУ тооцсон нь алдаа хэрхэвч бишийн учрыг түрүүнд дурдсан.

             Түрүүчийн улаан мөрд дурдсан нь Танд бус, Харвардын их сургуульд хамаатах шүүмж. Стратегийн анализ, прогнозын зүйлийг сургалтандаа орхигдуулдаг байна. Молхи хүн толхи судлаач миний бие ч Барууны сургалтыг дамжаад авсныг Та мэднэ.

             Танаа биечлэн хамаатах шүүмж бас хэлмээр байна. Та Монголын түүхийг тухайлан сайн мэддэггүй, гүндээ ойшоож үздэггүй хүн болох нь ажиглагддаг. Гэхдээ энэ бол нийтлэг үзэгдэл, зарим нийтлэлчдээс захиалгаар нэвтрүүлж хэвшүүлсэн үзэл суртал. Үндэсний түүхээ судлахын учир нь түүний логик ба философийг индуктив аргаар гаргаж авахад оршино. Хүннү гүрэн, Монголын эзэнт гүрэн цогцолсон түүхэн оньсогын цаана ямар нэг логик, шалтгаан нөхцөл буй эсэхийг олж мэдэхийн тулд монгол угсаатны ба дэлхийн түгээмэл түүхийг 12000 жилээр урагшлуулан үзэх шаардлага гардаг. Ингээд үзэхээр дэлхийн соёл иргэншил үүсэл гарвалиараа өвөг алтай-монгол төвт харагдахгүй гэх газаргүй болдог. Ер нь бол хэн хүчирхэг байсан нь дахин хүчирхэгжинэ гэсэн аксиом түүхийн философт бий юм. Монгол угсаатан дахин хүчирхэгжих логик байгалиар нөхцөлдсөн бус уу гэсэн дүгнэлтээс цаашид дедуктив гаргалгаанд шилжих боломжтой. Чингэвээс хэрэв монгол-төвт концепци ул үндэслэлгүй биш бол супернэгдлийн онолыг буюу авралын замыг Монгол Улс олох ёстой теорем урган гарна. Энэ теорем батлагдлаа гэж би үзэж байна. Тухайн цагтаа тухайн судлаач ганцаараа зөв байдаг, зөвөө мэдэж байдаг юмыг шинжлэх ухаан гэнэ.

             Ерөнхийлөгч Таны энэ удаагийн 2-р хувьсгал бол 3-р удаагийн 2-р хувьсгал байх. Үйлдвэржүүлье гэх мэт 2-р хувьсгалууд түрүүнд нь зарлагдаад л байсан. Таны бие хийсэн ба хийх хувьсгалын тухайд зарим шүүмж, санамжийн зүйл хэлмээр байна, хүлцэл гүнээ өчсү. Алсаас нь эхлэж, алгуур үгүүлье. Ардчилсан хувьсгалаас өмнө юм. Өнөө Монгол Улсын Баатар Э. Бат-Үүл над дээр ирж, танай дунд үеийнхэн хувьсгал хий гэж шахаж шаардсан удаатай. Бүхэл бүтэн үе хэрхэхийг хэн мэдэх, харин би хувьдаа эрс татгалзсан. Татгалзсан гол шалтгаан нь  дараахи юм. Гадаад гаралтай хувьсгалуудын ач тус, хор хохирол эцэстээ тэнцдэг дүр зурагтайг Манжаас тулгасан буддист хувьсгал, Оросоос муйхардсан марксист хувьсгалын түүхээс харж эрхбиш болох. Би болохоор биеээ голохгүй цэвэр дотоод өдөөлт сэдэлт, үндэсний хүчин зүйл, угсаатны санаа зоригт дагнан тулгуурласан тийм монгол хувьсгалын талд үзэл бодлоороо нилээд эртнээс зогссон хүн. Гадаад гаралтай хувьсгалаар эзэд л солигдох ба Ерөнхийлөгч Та гэхэд ардчиллаа авлигатай нь АНУ-д илтгэхээ урьтал болгоод эндэхээ нэг их анзаарч ойшоохгүй яваад байх мэт. Ер гадаад өдөөлттэй хувьсгалын зүй тогтол нь ийм, Таны буруу биш.

               Ардчилал байна. Ардчиллаа гээд авдаг оноогоо Та ч авсан, Монгол Улс ч авсан. Одоо монголын ардчилал хэнд ч сонин бус болсон, хувь хувьсгалаар худалдаж идээд дуусчихсан. Одоо ардчиллаа өмнөө барьж улиглаваас хүн амьтны инээд барсан ханиад болно. Одоо ардчилсан Монгол яах ийх нь л сонин болсон. Ардчилал бол нийгмийн дэвшил. Лав Монголдоо. Өөр газар биш ч байж болно. Гаднаас нөхцөлдсөн ардчиллын дотоод зорилго нь юу вэ?  Энэ асуудал тодорхойгүй үлдсээр байна. Ардчиллын төлөө ардчилсаар Монгол маань либераль ардчиллаараа АНУ-аас холоо даваад явчихсан. Эцэс төгсгөлгүй ардчиллаад суултай биш, одоо энэ сайхан ардчиллынхаа эхний ба эцсийн зорилтыг тодорхойлмоор байна. Уг нь төрийн хэрэг, засгийн явдал. Гэхдээ хүний эрх хэмжээнийхээ хүрээнд миний бие хувьдаа: Монгол дахь ардчилсан тогтолцооны эхний ба эцсийн зорилт нь монгол угсаатны шинэ Сэргэн мандал гэж үздэг. Монголын ардчиллын зорилт нь монгол хэл цуст угсаатны Сэргэн мандал байж болохгүй юү? Болохгүй гэвэл энэ ардчиллаар ер чухам юу хийх гэж буй билээ?

              НҮБ-д бүртгэлтэй улс орнууд рейтинг чинсаагаараа жагсаж байгаа. Түүхэн рейтинг ба тухайн энэ мөчийн чинсаа гэсэн хоёр бодат үзүүлэлт байна. Хамгийн аугаа эзэнт гүрнийг байгуулж асан монголчуудын түүхэн рейтинг 1-рт жагсдаг. Үүнтэй маргах ухаантан ч, тэнэг ч өнөөдөр дэлхийд олдохгүй болсон. Харин өнөөгийн энэ манай Монгол Улс маань үндсэн үзүүлэлтүүдээр 90-120-р байрт явна.

              Ерөнхийлөгч Таны ба гудамжны хүн миний өмнө монгол угсаатны түүхэн 1-р зиндаа чинсааг өнөөдөр батлах зорилт зогсож байна. Дэлхийн түүхэнд хэзээ ч тохиолдож байгаагүй үнэмлэхүй хүнд зорилт. Учир нь, Чингисийн монголчууд хэт өндөр босго тавьчихсан. Монголыг сэргээн мандуулна гэхээр Чингисийн Монголын Эзэнт гүрний нэр нөлөөг тэр чигээр нь өнөөгийн энэ өндөр хөгжсөн дэлхий дахинд сэргээнэ гэсэн үг шүү дээ. Үлгэр домгоос ч давсан хэрэг. Гэвч, нэгд, түүхэн логик гэдэг хүчирхэг хүчин зүйл араас түлхэж байна. Хоёрт, таатай нөхцөл, азтай тохиолдол гэж ерөөс хүн, нийгмийн түүхийг бүтээдэг хүчин зүйлүүд байна. Таатай нөхцөл нь дараахи юм. Өнөөгийн дэлхийд шийдвэрлэх хүчин зүйл нь шинжлэх ухаан (ШУ). Сэлэм агссан хэдэн түмэн морьтон бөмбөрцгийн талыг эзлэн давхих хэрэгцээ ч, боломж ч байхгүй болсон үе. ШУ нь төгсөх шатандаа ороод үлдсэн ганц асуудал нь супернэгдлийн онолын асуудал. Бас бус асуудал гээч юм орчин үеийн соёл иргэншилд байхгүй. Түүнийг шийдэхүл түүхэн хосгүй  1-р зиндаа чинсаагаа хосгүй шинэ түүхэн ололтоор баталгаажуулсан Монгол Улсын рейтинг 1-рт мөнх жагсаж байгаа юм. Дахин хэлье, тухайн цаг дор ганцхан хүн зөв байгаад зөвөө мэдээд байдаг юмыг ШУ гэнэ.

               Их монголчуудын түүхнээ “Сэлмээ хөндлөн барьж орох уу” гэсэн нэг сонин үг тохиолддог. Юуг яахыг хэлдэг юм бол гэж эртнээс гайхдагсан. Сергей Бодров үнэхээр том уран бүтээлч, сэтгэгчийнхээ хувьд “Монгол” кинондоо түүнийг тайлсан байналээ. Та тэр эпизодыг зориуд дахин анзаарч хараарай. 21-р зуунд хөндлөн барьж орох сэлэм маань супернэгдлийн онол.

               Чингис хааны хэлснээр санааг нь аваад, Чёрчиллийн хэлснээр оюун санааны эзэнт гүрэн байгуулах үндсийн үндсэн үндэслэлийг танай толхи судлаач бий болгож, Төрийн тэргүүн Танаа барив.  Танд зориг дутаж, хэрэг хомсдож болноо, болно. Гэвч Монгол Улс хүссэн хүсээгүй Тэнгэрийн үйлсэд хөтлөгдөн замнана.

               “Том төрөөс ухаалаг төр рүү” гэж чухам юуг яахаа хэлээд буйг тэр болгон ойлгохгүй байна. Монгол Улсад ердөө төр шиг төр л хэрэгтэй. Үндэсний төр чинсаа зангаргаараа том, оюун санаагаараа хурц, үйл хөдлөлөөрөө давшингуй байх ёстой. Зүгээр ердөө төр л хэрэгтэй. Англид суралцах зуур хуучин номын мухлагт логикийн сурах бичиг олж харлаа. Логик алдаа гэсэн гарчиг байна. Алдааны 1-рт заасан нь: бусад хүн амьтныг сайжруулна гэвэл логик алдаа, хүн өөрөө л сайжирч болно, сайжрах ёстой, логик нь энэ гэжээ. “Бусармаг бүхнийг арилгана” хэмээн Та тунхагласан байна. Бас л нэг утгагүй хоосон лоозогнол болгохгүйн тулд Та өөрөөсөө, төр өөрөөсөө эхлэх ганцхан логиктой.

                Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд миний бие мэдээллээ электрон ба цаасан хэлбэрээр илгээгээд удаж байна. 22 хуудас зүйл. Иргэний зүгээс төрдөө мэдээлэл илгээх бол хаана ч, хэзээ ч төрт ёсны ердийн журам. Тодорхой нөхцөлд тухайн иргэн тухайн асуудлаар төр засаг, төрийн тэргүүндээ илтгэх нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудаар нөхцөлдсөн иргэний үүрэг, хариуцлага байдаг юм. Энэ үүрэг, хариуцлагаа биелүүлэхийн тулд ҮАБЗ-д мэдээлэл илгээсэн хэрэг л дээ. Энэ бол гэмт үйлдэл, наад цаад элдэв дээд санааны зүйл хэрхэвч биш. Миний бие төрд мэдээллээ электрон ба цаасан хэлбэрээр илгээсэн. Манайд ажиллаж буй интернет сүлжээ хангалттай найдвартай ажиллагаатай. Миний имэйл ҮАБЗ-ийн компьютерт нэгэнт орсон гэж компьютер тань хариулж байгаа. Гэтэл төр гэж компьютер биш. Мэдээллээ төрд хүргэх гэж байгаа шүү дээ. Энэ нөхцөлд төр, түүнийг төлөөлсөн ямар нэг түшмэл, үгүй ядахдаа ҮАБЗ-ийн вэбсайтыг хариуцсан оператор “Хүлээн авлаа” гэсэн хоёр үг эргүүлээд чулуудчихад л иргэн миний үүрэг, төрийн хариуцлага хоёр нэгэн зэрэг биелээд явчих юм шүү дээ. Тэр мэдээллийг анзаарч авч үзэх эсэх нь төрийн бүрэн эрхийн асуудал. Харин мэдээллийг ямар боловч хүлээж авснаа мэдээллийн эзэнд мэдэгдэх нь төрт ёсны туйлын энгийн ердийн журам юм. Иймхэн юмыг мэддэг чаддаг нь төрд үгүй болсноор монголчууд, манай төр гэж хаана, юу байна гэж үгүйлэн эрж хайсаар хорь гаруй жил болж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөөсөө эхлэх цаг тулгамдсан. Бусад нь үлгэр аваад сайжраад, ухаажаад явчих байх. Та бээр ЗХУ-д цэргийн талын сургууль төгссөн хүн. Орчлон дэлхийд үнэн бодат ганцхан лоозон байдгийг Та тэнд олонтаа сонссон: “Над шиг хий” гэж. Та ҮАБЗ-ийнхөө компьютер, бичиг хэргийг нягтлаад үз. Миний мэдээлэл байхгүй хаачив гэж. Удирдлагын түүхий эд нь зөвхөн мэдээлэл, өөр нь байдаггүй. Энэ бол удирдлагын ухааны үндсэн ганц аксиом. Үндэсний аюулгүй байдал гэж мэдээлэл авах, боловсруулах, шийд гаргахаас өөр юм биш. Тэгээд өгөөч гэж миний бие шаардахгүй, гагцхүү миний мэдээлэл ҮАБЗ-д хүрсэн эсэхийг мэдмээр байна. Төрт ёсны туйлын энгийн журам дэглэмийн зүйл. Илүү харсан зүйлгүй.

                 Өгүүлэн буй асуудлаар миний бие ҮАБЗ-д мэдэгдэхгүй аваас Монгол Улсын Үндсэн хуулийн зарим тодорхой заалтуутад нийцгүй зүйл, харшилсан хэрэг болох юм. Чухам ямар заалтууд болох тухайд Та өөрөө болгоож үзээрэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Танаа аль ч иргэн, ямар ч асуудлаар хандаж нь зүй бус бус боловч харин Үндсэн хуулийн хичээл заах гэвэл арай хэтэрсэн хэрэг болуужин.

Хүндэтгэн ёсолж өргөн барьсан Бэсүд Ч. Эрдэнэ 

Continue reading →

Шинжлэх ухаан танин мэдэхүйн лекц

0 Сэтгэгдэл бичих:
Танин мэдэхүйн түүхэн аугаа үйл явц Хан Алтайгаас эх авч Хан буурал Алтайдаа өндөрлөн логик битүүрсэн "Супернэгдлийн онол" -ыг боловсруулагч, "Их гурвалжин", "Бид Ялав" номын зохиолч, судлаач Ч.Эрдэнэ гуайн
"Монголын Нийгмийн Гэгээрэл Сэхээрлийн Асуудал"
лекцэнд таныг урьж байна...
Лекц 2013 оны 10-р сарын 12 ны Бямба гаригт 16.00 цагаас Монгол Улсын Филармоний зааланд




                                                      Зохион байгуулагч: Фэйсбүүк дахь
                                                       " Үндэстэний эв нэгдэл"
                                                      "Дайчин Монгол Бүлгэм" ...

                                                      Холбоо барих утас: 99017606
                                                                                        89160623

                                                                                                        Тасалбарын үнэ 9.999 MNT
www.superunified.org

www.mongolchuudaa.com
                                             
www.toonto.mn    

www.horidoimergen.gblog.mn

www.moenhbayar.blogspot.com

http://altaar.blogspot.com



                                                   
Continue reading →

Labels