ЧИНАД НУУЦЫН МОНГОЛ ОРОН

0 Сэтгэгдэл бичих:

 Санааг нь авбаас бие нь хаа холдох.
               Хиад Боржигон Есүхэйн Тэмүчин Чингис хаан
 The empires of the future are the empires of the mind.
                           Sir Winston Leonard Spencer-Churchill
 The ultimate goal is a complete theory of the Universe.
                                                                Stephen Hawking
                Дэлхийн байдал даяаршин буй нь үндэстний улсууд (National states) оршин буй үндсэн баримт, бодит нөхцлийг хараахан хөндөхгүй юм. Үндэстэн угсаатны ялгаварт түшсэн үндэстний тусгаар улс орнууд цаашид ч дэлхийн улс төрийн газрын зургийг тодорхойлсоор л байх магадлалтай. Учир нь, хүн төрөлхтөн гэдэг томоохон систем үзэгдэл цогцоороо оршин тогтнох урьдчилсан нөхцөл нь энэхүү систем өөрөө нарийн нийлмэл дотоод бүтэцтэй, улмаар дотоод зөрчилтэй ч, зохиролтой байхад оршино. Энэ нь системийн онолын үүднээс урган гарсан шаардлага.
                Дэлхий дахин гэж нэг засаглалтай нэг мөрийн нэгдмэл үзэгдэл байх ёстой тухай номлодог нь иудаизм. Энэ үүднээс харвал, Альберт Эйнштейн дэлхийн засгийн газрын тухай санаа сэдэж байсан нь тохиолдлын бус, иудаизмын үндэслэлтэй гэж хэлж болох юм. Ганц туйлтай буюу АНУ туйлт  дэлхийн бодлогын цаана ч сионизмын зорилт нуугдаж байна.

                Хүн төрөлхтөн үндэстэн угсаатнуудаар хуваагдаж байна. Үндэстнүүдийн түүх тус тусын онцлогтой. Монголын түүх ч онцлогтой гэвэл илт мэдээжийн үнэнийг давтан нуршсан хэрэг болно. Харин монгол угсаатны түүх давтагдашгүй ноцтой онцлогтой гэж хэлбэл хэн хүн хүлээж авахын аргагүй сондгой сонсдож тун магад байдал илэрдэг. Ямар боловч миний судалгааны зорилго нь монголын түүхийнөвөрмөц ноцтой онцлог талыг илрүүлэн тодорхойлоход орших тул хүлцэл өчсү.  Хэдийвээр судалгааны эрх чөлөө онолын хувьд байх боловч практик дээр сэтгэл зүй, сэтгэлгээний хэвшлийн үүднээс хүндрэлтэй сэдэл сэдэв, агуулга зорилго шинжлэх ухаанд ямагт тохиолддог учраас л ерөөс шинжлэх ухаан байна. Манай нөхцөлд үүнийг сануулахад илүүдэхгүй байдалтайг туршлагаас харж болно.
               Оюунт хүмүүн ( Homo Sapiens) зүйл амьтны түүхийг 45000 жилийн өмнөөс хэлэлцдэг. Тэгвэл соёл иргэншлийн түүхийг хэзээнээс бодитой хэлэлцэх боломжтой вэ? гэсэн асуулт гардаг. Гэтэл энэ асуултыг тавьсан нь утгазохиолд харагддаггүй юм шүү. Бяцхан гайхалтай хэрэг. Зөв асуулт хариултынхаа хагас нь болдог гэдэг. Миний бодлоор, соёл иргэншлийн түүхийг Их мөстлөгийн дараахь үе (Postglacial period) -д буюу сүүлийн 12000 жилд бараг дагнан хамаатуулваас бүрнээ бодитой мэт. Түрүүчийн 33000 жилийн үйл явцыг түүхийн өмнөх эрин ( Prehistoric era)-д нялзаагаад орхивоос дэлхийн соёл иргэншлийн түүх тэгэтлээ хохирохгүй юм. Ер нь бол Артур Шопенгауерын хэлснээр, эхлээд ямар нэг соёл баймааж, иргэншил үүснэ, өөр замгүй. Хэрэв, өршөөгөөрэй, өнөөгийн Монголын ардчилсан иргэншил хүндрэлтэй харагдах бол соёл дутсаных.
               Түүх судлал, бичлэгт ажил мэргэжилээрээ юмуу, дур сонирхлоороохолбогдох хүмүүс эхлээд зарим ерөнхий зарчмын асуудлаар санал нэгдвээс зохистой мэт. Монголын түүхийг судлах агуулга зорилго нь эцэстээ юу вэ? Миний бодлоор, монголын түүхийн тууш логик ба философийг гарган авч томъёолоход оршино. Хэрэв тийм тууш логик ба философи нь бодитой байдаг, тэгээд судалгааны явцад олдох ахул та бид түүгээр Монгол Улсын өнөө ба ирээдүйг төсөөлөх, тооцох боломжтой болох юм.
                Нөгөөтэйгүүр, монголын түүх нь дэлхийн түгээмэл түүхээс хэзээ ч тасархай юм биш. Тэгвэл, дэлхийн түүхэнд хараахан шийдвэрлэгдээгүй ямар асуудал байна вэ? Анхны хотжсон соёл иргэншил Инд мөрний эхэнд, дараа нь Месопотамид  үүсчээ. Өнөөгийн соёл иргэншлийн үндсэн үзэгдлүүд бүгд энэ хоёр газар үүссэн байдаг. Хотжсон соёл иргэншлийг үүсгэгчид нь хаа нэг газраас тийшээ нүүдэллэн очсон ямар нэг үл мэдэгдэх овог аймаг, үндэстэн угсаатан гэж нийтлэг үздэг юм. Өөрөөр хэлбэл, соёл иргэншлийг хэн үүсгэсэн бэ? гэдэг асуудал огт тодорхойгүй үлдээд буй оньсого юм. Дэлхийн түүхийн энэхүү тулгуур суудал ерөөс байдгийг та бид мэдэж байх ёстой. Хүмүн төрөлтөн сармагчнаас үүссэн тухай Дарвины сургаалийг байж болохгүй биш зүйл гэж Ватикан хүлээн зөвшөөрөөд арван жил болоогүй байна. Хүмүн төрөлтний соёл ба иргэншлийн үүсэл дээрхээс дутахгүй гаж донж замаар шийдэгдэхгүй гэх газаргүй юм. “Үнэн ямагт гаж донж байна” гэх нь ганц К.Марксын үг биш шүү дээ.
               Монгол угсаатны соёл үүслийг, жишээ нь Алтай Таван Богдоос эх авсан Цагаан гол, түүний орчмын хадны зураг дурсгалын аугаа их өв сангаас эхлэн хэлэлцэж болох юм. Энэ тухайд гол эх сурвалж маань В.Д. Кубарев, Д. Цэвээндорж, Э. Якобсон нараас 2005 онд хэвлүүлсэн “Петроглифы Цагаан- салаа и Бага-Ойгура ( Монгольский Алтай)” хэмээх болно. Дашрамд боловч цохон дурдууштай нь юу вэ? гэвэл, доктор Д. Цэвээндорж бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын хэмжээний үр бүтээлтэй археологич, түүхч бөгөөд өөрийнх нь нэгэнтээ дурдатгаснаар “жижиг улсын том эрдэмтэн байхын зовлон” -г амссаар яваа хүн юм.
              “Монголын түүх хад чулуунаа бичигдэж байдаг. Ийм түүхтэй ганц улс бол Монгол” гэж нэрт археологич доктор Н. Сэр-Оджав бүр хуучин үед надад хэлж байсан билээ. Монголын эртний түүхийг дэлхийн эртний түүхтэй холбох үзэл санааг анх дэвшүүлж, анхны оролдлого хийсэн нь нэрт түүхч доктор Х.Пэрлээ болохыг цохон тэмдэглье. Монголын түүх судлалын Монгол сургуулийн хүрээнд миний судалгаацоо шинэ санамсаргүй зүйл бишээ, нэ сургуулийн өв сан, үзэл баримтлалаас эхтэйг хэлье. Бас адагтай байхыг яаравчлан үгүйсгэхгүйг хүсье.
                Цагаан голын хадны зураг дурсгалын тэнгэрийн доорх нээлттэй галареин насыг 12000 жилээр Д.Цэвээндорж нар тодорхойлж байгаа юм. Энэ хэрийн урт хугацаанд тасралтгүй үргэлжлэн бүтээгдсээр өнөө манай үед ирсэн байна. Өөрөөр хэлбэл, монголын соёл тасралтгүй 12000 жилийн түүхтэй гэсэн чухал ач холбогдолтой дүгнэлт хийж болно.
                 Хадны зураг дурсгалыг Монголын түүхэн нутаг буюу үе үеийн газрын зурагт саяхан болтол тэмдэглэгдсэнээр Их Тартар (Tartaria Magna, Great Tartary, Великая Тартария) -ын энгээр тоймлон үзвээс, бүргэд шувууны төрөл бүрийн дүрс гол байр эзэлдэг юм.
                 Хуучин буюу угтаа сонгодог монгол хэлнээ "Дарбид" гэсэн үг буйг Лу. Алтан Товч зэрэгэх сурвалжаас үзэж болно. Энэ нь "Бүргэд" гэсэн үг юм. Монголын түүхэн нутагт анх үүсч тархсан томоохон угсаатан нь өвөг алтай-монгол хэлтэй, бүргэд шүтлэгтэй байжээ. Эхийн эрхт ёс эцгийн эрхтээр солигдох хурц тэмцэлт үйл явцыг тусгасан хадны зургууд байна. Матриархат талынхан уугуул нутгаасаа алслан дүрвэх шаардлага тулгарч их нүүдлийн аянд гарснаа тэмдэглэсэн дурсгал ч байна. Тухайлбал хөвсгөлийн Зүрх уулны хадны зосон зураг. Матриархат Дарбидууд урагш, баруун урагш чиглэн нүүдэллэсээр Такламакан цөлийг тойрч, Каракорумын даваагаар Гималайн уулсыг даваад Инд мөрний эхэн үржил шимт газар суурьшин одоо судлаачид Дравидын гэж нэрлэж, тодорхойлдог хотжсон соёл иргэншлийг байгуулсан нь дэлхийн түүхнээ анхных юм. Энэ тухайд Хараппа ба Мохенжо- Дарогийн дурсгалт газрууд судлагдсаар байна.
                Гэтэл Хараппа, Мохенжо-Даро гэх матриархат хэвшлийн ба үнэндээ өнөөгийн Улаанбаатараас ч илүү соёлжсон байдалтай анхны хотуудад ч Патриархат талынхан боссон боловч хүчин мөхөстөж хөөгдөн далайгаар аялан Персийн булангаар Месопотами буюу Хоёр мөрний сав газарт хүрч суурьшсанаар алдарт "Сүмэр" соёл иргэншлийг цогцлоожээ. Сүмэр нь эртний домогт уул бөгөөд одоо ч орос Алтайн алтай-кижи хэлнээ уул, оргилыг "Сүмэр" гэнэ.
               Өндөр түвшний соёл иргэншилт Дарбид-Дравид-Сүмэрүүд хожим аялал зохиож,  Европыг нэвт гатлан Баруун Европын хойт эрэг газар суурьшин, улмаар Британийн аралд ч хүрсэн байна. Чингэхдээ тэд уугуул Дарбид нэрээ хэрэглэж байснаар Европын түүх, утгазохиолд “Druid” (Друид) угсаатан хэмээн алдаршжээ. Тэдний үлдээсэн гол бүтээл, дурсгал нь Английн өмнөд дэх нэн алдарт аварга чулуун байгууламж Стоунхэнж юм. Друидууд нь цэвэр бөө мөргөлтөн байсан бөгөөд европчуудын анхны багш нь бүх талаар друидууд байжээ гэж судлаачид үзэж байна. Улмаар Их Британид 10-н мянга гаруй гишүүнтэй Друид нийгэмлэг байгуулагдаж, Стоунхэнжид тулгуурлан бөө мөргөлийн зан үйлийг сэргээж байна. Алсдаа дэлхийн бөө мөргөлийн төв нь Стоунхэнж болох түүхэн үндэслэл, бодит боломж байна гэсэн үг.
                Инд мөрний эхэн дравид нутаг руу бүдүүлэг арий омгийнхон умардаас түрж нэвтэрснээр дарбид-дравидууд шахагдан Энэтхэгийн хойгийн урд хагасыг эзлэн суугаад дравид хэлтэн тамиль үндэстэн болжээ. Нэрт философич Радхакришнан зэрэг энэтхэг судлаачдын нийтлэг үзсэнээр, Буддын шашин нь арийчуудын эсрэг дравидуудын эсэргүүцлийн хөдөлгөөнөөр үүссэн байна.
                Төв Азиас Берингийн хүзүүвчээр дамжин Баруун тивд нэвтэрсэн нь мөнөөх алтайчууд байсан боловч дарбид угсаатан төлөвшихөөс өмнөх үеийнх юм. Оросын алтайчууд өнөө ч албан ёсоор алтай-кижи угсаатан юм. Нэн эрт үед алтайчууд Homo Sapiens-ыг Хижи- гөрөөс хэмээж байснаас улбаатай юм. Хойт, өмнөд  Амеркийн индиан омгийн дотроос хамгийн соёлт тэргүүн нь алдарт тууль-түүх "Пополь-Вух" -ыг бүтээсэн Майя-Киче омог байсан, одоо ч байна.
              Тун товчхондоо ийм бөгөөд энэ нь дэлхийн соёл иргэншлийн Монгол- төвт загвар юм. Энэхүү Монгол-төвт үзэл баримтлал, тодорхой загвар маань хүн сармагчнаас үүссэн тухай Дарвины онолоос дутахгүй нэн эгзэгтэй нь илт. Гэвч дэлхийн соёл иргэншлийн түүхийн үндсэн асуудлыг нэг амьсгаагаар шийдэж буй загварын ар талд хангалттай хатуу логик, түүхэн баримт, өгөгдөхүүний чамлахааргүй арвин нөөц бас байна. Зүгээр бодоод үз л дээ, дорно, өрнийн Хүннү гүрэн, Чингисийн Монгол гэдэг аугаа үзэгдэл нь цаад наад ямар нэг учир шалтгаанаар төрсөн л байгаа шүү дээ. Тэр учир шалтгааныг тодруулах үүднээс л түүхийг үлэмж урагшлуулан Алтайд арслан заан амьдарсаар байсан үе хүртэл судлах шаардлага урган гарав. Хойт Цэнхэрийн агуйн зосон зураг чухам тийм үед холбогдох бөгөөд түүнээс хойш монгол угсаатны түүх, соёл тасраагүй явж иржээ.
               “Бодоод үзье” гэж бидний ярьдгийг шинжлэх ухаанд "Thought experiment" гэх ба энэ нь өргөн хэрэглэгддэг шилдэг арга. Хэрэв дэлхийн соёл иргэншил урьд Монгол-төвт байсан нь худал биш бол өнөө ч Монгол-төвт байгаа, хойшид ч байна гэсэн үг. Монгол-төвт логик байгалиас байсан л бол логик өөрчлөгдөхгүй, учир нь логик.
                Тэгвэл Монгол-төвт ёсыг одоо өнөөдөр ч баталж, хэрэгжүүлж болох нь ээ дээ. Хүннү ба Монгол гүрнүүд нь дэлхийг даяарчилсан үзэгдэл байв. Өнөөгийн Монгол Улс ээлжиндээ тийнхүү дахин даяарчилж чадах уу? Эрүүл ухаантай хүний санаанд орохгүй асуулт. Чадна гэвэл юугаар, ямар зэвсэг хэрэгслээр хэрхэн яаж даяарчлах вэ?
                Энэ өгүүлэлд удиртгасан гурван эшлэлийг эргэ харму. Даяарчлах алгоритм нь ердөө л тэр гурван эшлэлд багтжээ. Өнөөдөр бид англи хэлээр ярьж, англи-саксон ноёрхлын дор амь тээж явна. Үүний угт юу байваа?
                Исаак Ньютоны "Байгалийн философийн математик зарчим" хэмээх 1687 онд хэвлэгдсэн ном. Энэ номоор онолын физикийн ухаан үүссэн юм. Физик бол суурь ухаан. Түүний нээлт ололт дээр орчин цагийн соёл иргэншил тогтож байна. Хуучин ном хавтаслах ажил мэргэжилтэй Майкл Фарадей арван жилийн турш 16000 гаруй туршилт тавьж, цахилгаан-соронзон үзэгдлийг нээснээр та бид цахилгаанжиж цахимжсан соёл иргэншилд байна гэх мэт. Гэтэл физикийн ухаан хөгжсөөр төгсгөлийнхөө шатанд шилжээд байна. Одоо ганцхан эцсийн онол л хэрэгтэй. Энэ нь дээр Стивен Хокингийн эшлэлд дурьдсан туйлын зорилт юм. Хүн төрөлхтөний туйлын зорилт шүү дээ. Хэрэв энэ онолыг олохгүй аваас дэлхий дахин энэ 21-р зуунд даяар глобал сүйрлийг тойрон гарахад маш хүндрэлтэй болохыг Хокинг цохон дурьдсан юм.
                Чингээд шинжлэх ухааныы эцсийн суурь онол буюу Супернэгдлийн онол (Superunification theory-энэ бол надаас үл хамаарах албан ёсны нэр томъёо) Монгол Улсад нээгдэж, миний www.superunified.org сайтаар тарж цацагдаж байна. Нэгдсэн онол байж болох юмуу, ёстой тухай асуудлыг Альберт Эйнштеин 1923 онд анх дэвшүүлсэн юм.
                Чингээд дээр удиртгасан гурамсан эшлэлийн агуулга, зорилго биелж байна. Товчдоо, дэлхийн соёл иргэншил Монгол-төвт үзэгдэл болох нь батлагдлаа. Ийм түүхэн үйл явц, даяарчлалын шинэ өрнөл, эриний торгон заагт бид ирлээ.
                Дэлхийн түүх, өнгөрсөн, өнөө, ирээдүйн гол нууц нь Монгол орон, Монгол угсаатан. Ингэж хэлэх нь үлгэр домог биш. Үлгэр домгоос ч хэтэрсэн үнэн. Байгаль ертөнцийн нууцыг огт мэдэхгүй явж иржээ. Дэлгэрэнгүйг удахгүй хэвлэгдэх миний "Чинад нууцын Монгол орон" номоос үзэж болно.
                Байгаль ертөнцийн нууцсыг илрүүлэх нь шинжлэх ухааны зорилго гэж соёлт хүн бүхэн мэднэ. Тэгвэл шинжлэх ухаанаас давсан нууц байж болох уу? Тухайлбал, шинжлэх ухаан ба шашин нэгдэх үү? Болно, нэгдэж тун магад гэж математик логик дахь Курт Гёделийн алдарт теорем баталдаг юм. Өөрөөр хэлбэл, дээр цухас дурьдсан маань санаан зоргын юм огт бус, Гёделийн теоромын гол мөрдлөгөө.
                Үндэсний түүх бол стратегийн зэвсэг. Хүсвэл Монгол улс дэлхийд тэргүүлэх байраа эзлээд ав. Эс хүссэн ч тэргүүлнэ. Үүнийг Тэнгэр мэднэ. Би бичээчээр томилогдсон үүрэг хариуцлагаа л чадан ядан биелүүлж явна. Ялгаж, салгаж ойлгоорой.
                Монголын түүхийн логик ба философи нь монголчууд та бид “Дээр Тэнгэрээс заяат төрсөн”- д оршино. Үндэсний үзэл санаа, эр зоригийн үндсэн теором маань ийм. Бусад бүхэн ялих ялихгүй тодруулгын зүйл. Миний судалгаанд үг хэлээр тодруулсан шинэ зүйл нэлээд буйн товчийг дээр дурьдлаа. Хамгийн чухал нь, үйл хэргээр батласан нь супернэгдлийн онолын нээлт юм. Уг нь дэлхий дахин үүнийг Бурханаас сонгогдсон үндэстэн жүүд суутуудаас хүлээж байлаа. Гэтэл 21-р зуун, 3-р мянган бол Монголын цаг гэж Жүүд суутууд ч зөгнөсөн нь утга зохиолд бий.

       Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд ноён Л.Гантөмөр өчигдөрхөн хэлэхдээ "Бидний мөрөөдөл дэлхийн шинжлэх ухааныг диваажин болгох" гэжээ. Энэ бол одоо мөрөөдөл биш. Өнгөрсөн, одоо, ирээдүйн үйл хэрэг болчихсон. Дэлхийн зөн гүйж байна. Сайд юу хэлснээ мэдэхгүй байх. Дээрээс тэр мэт хачин сонсдох юм хэлүүлчих тохиолдол байдаг. Надаар дамжуулан юу хэлүүлээд буйг би цухас дурьдлаа.
                                                                                           Судлаач Бэсүд Ч. Эрдэнэ

Leave a Reply

Labels