ALT_IMG

Нийтлэл 1

Том бодол тухайн үндэстнийг дайчилдаг, авардаг!“Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс” бүтээлээрээ олны танил болсон сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ саяхан “Бид ялав” номоо уншигчдын гар дээр хүргэлээ. “МОНЦАМЭ мэдээ” сонины сэтгүүлч, уран бүтээлчид түүнтэй уулзаж шинэ ном, судалгаа шинжилгээний ажлынх нь талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.Цааш нь унших......

ALT_IMG

Нийтлэл 2.

Дэлхийн түүхийг судлаад байхаар Монгол руу л төвлөрдөг. Энэ номын эцэст өнгөт зурагтай нэг хэсэг бий. Шамбалын орон гэж домог үзэл бас аль ч соёлд байна. Буддын соёлд Шамбал нэрээрээ байдаг. Христийн соёлд ч, Исламын соёлд ч бий. Тийм нэг аврал эрэх ёстой газар. Цааш нь унших...

Alt img

Нийтлэл 3

БИД ЯЛАВ Монгол-Төвт Үзлийн Угшил ба Оргил (Тэнгэризмийн тайллууд) Их Гурвалжин- ы сэлбэж зассан гутгаар хэвлэл. Залуус та бүхэн энэхүү номыг бүтнээр нь уншиж сэтгэлийн таашаал авч, Монгол үндэстнээрээ бахархах Монгол үндэстнийхээ төлөө зүтгэх сэтгэлийн галыг олж аваасай хэмээн хүснэм... Цааш нь унших...

ALT_IMG

Нийтлэл 4

Эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ Их гурвалжин. Монгол үндэстний оюуны сор болсон эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ гуайн Их гурвалжин номноос... Их гурвалжин ном бол Монгол үндэстнээ, Монгол төр улсаа гэх эх оронч үндэстний үзэлт хүн бүрийн гарын авлага сурах бичиг нь болж чадсан бүтээл юм.Цааш нь унших...

ALT_IMG

Нийтлэл 5

МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР ИХ СУУ ЗАЛИЙН ИВЭЭЛ ДОР. Монгол угсаатны Үндсэн хууль бол энэхүү хоёр мөрт тунхаг. Сэргэн мандлын сайн цаг ирэхээр Монгол Улсын Үндэсн хуулийн 1-р бүлгийн 1-р зүйл ийм байх болно. Тэрт цаг тун холгүй. Цааш нь унших...

СУПЕРНЭГДЛИЙН ОНОЛЫН ҮЙЛ ЯВЦ

0 Сэтгэгдэл бичих:

 Үндэсний их баяр наадам нь ололт амжилтаа олж харах, дүгнэх цэгнэх, үйл хөдлөлөө цаашид төлөвлөх агуулга зорилготой. Бусад нь бол тогтсон хөтөлбөртэй.
     Супернэгдлийн онолын тухайд ард нийтийн зүгээс томоохон хүлээлт буй ба улмаар үйл явцыг сонирхон буй байх. Оюуны сонирхол ба үндэсний эрмэлзэл бүхий олон нийт дараахи ерөнхий зүйлийг шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийнхээ хүрээнд болон миний нийтлэлүүдээс мэдэж байгаа.
     Үүнд, нэрт физикч Стивен Хокингийн хэлснээр Туйлын зорилт бол орчлон ертөнцийн тухайбүрэн төгс онол. Тэрбээр нэмж хэлэхдээ, хэрэв энэ онолыг олохгүй бол 21-р зуунд даяар сүйрлийг тойрч гарахад нэн хүндрэлтэй байх болно гэжээ. Хүн төрөлхтөний соёл иргэншил ийм ноцтой асуудалтай тулгараад байгаа юм. Хокингийг АНУ-ын Ерөнхийлөгч урьж хоёр цаг лекц уншуулсан сэдэв нь энэ юм.
     20-р зууны онол, туршилтын физикийн гарамгай ололт, нээлтүүд нь супернэгдлийн онолыг нээж боловсруулахад бүрнээ хүрэлцээтэй гэх дүгнэлт ШУ-д давамгайлдаг. Бэлтгэл хангагдсан, гагцхүү өнөөгийн ШУ-ы чухам ямар сэжим нь эцсийн суурь онолын чигт хөтлөхийг олж харж чадахгүй байна гэж үздэг. Бэлтгэл бүрэн хангагдсан нь 1960 он.
Чингээд тэргүүлэх гүрнүүд, ялангуяа, мэдээж, АНУ супернэгдлийн буюу эцсийн онолын шийдэлд хөрөнгө, хүч харамгүй хаясаар хэдэн арван жил өнгөрлөө. Амжилт бүү хэл, ахиц гарсангүй. Яагаад?
Ертөнц өөрөө ямар нэг суурь математик онолд тулгуурладаггүй үзэгдэл байж болно. Эсвэл тэр онол нь хүний оюун ухаанаас давсан зүйл байж болно. Түүнчлэн математик логикт батлагдсан Курт Гёделийн теорем ёсоор орчлон ертөнцийг төгс тайлбарлаж, тооцох онол зарчмын хувьд хориотой гэж үзэх нь ч бий.
Гэлээ гээд бүх тэргүүлэх онолчид ганцхан зүйл хэлж, бичиж байгаа юм, юув гэвэл Ямар боловчямар нэг цоо шинэ суурь сэтгэмж хэрэгтэй боллоо гэж. Гэтэл хамгийн хэцүү юм чинь ямар нэг суурь сэтгэмж хэн нэгний толгойд орох. Гачлантай нь, энд хөрөнгө хүч огт үйлчлэхгүй номтой. Өөртөө Нобелийн шагналын сая доллартай, тэгээд их гүрнүүдийн хязгааргүй нөөцөнд тарвалзсан суутууд бодож сэтгэж, тарчилж зовж суусаар насаа барж байна. Ингээд физикчид, физик сонирхогч хүмүүс ерөөс эцсийн суурь онол байдагт, байлаа ч түүнийг олно гэдэгт итгэл алдарч гүйцсэн байна.
1960 оноос хойш өнөөг хүртэл оролдон буй үзэл баримтлал, суурь сэтгэмжийг суперхөвчийн гэнэ. Энэ үзэл баримтлалаар тэргүүлэх түвшний нэр, хаяг нь илт тодорхой 97 физикч (String theorists) ажилласаар буй нь албан ёсны мэдээлэл. Тэдний дотор Эдвард Виттен зэрэг үнэхээрийн суут хүмүүс олон байна. Тэд амжилтад хүрнэ гэж үнэхээр итгэсэн, удаа дараа амласан. Яагаад ч болсонгүй, чадсангүй. Миний бие 1999 онд АНУ-д энэ талын гол найдварын нэг Брайан Гриний лекц, семинарт тандалтын зорилгоор сууж, түүнтэй зэрвэсхэн үг сольж байсан. Цаанаа ихэд гутарсан хүмүүс харагдсан. Би тэр цоо шинэ суурь сэтгэмжийг нь олчихоод, бас боловсруулалтыг нь бага сага дөхүүлчихээд явж байсан тул монгол хүний өрөвч зангаар тэднийг өрөвдөж л байлаа.
Физикч Петер Войтын Буруугаар үл барам ном бөөн шуугиан тарьж, маргаан мэтгэлцээний бай болоод байна. Их физикч Паули юмаа бариад очсон хүмүүсийг, наадахи чинь буруугаар үл барам юм байна гэж загнадаг заншилтай байснаас энэ үг ШУ-ы түүхэнд орсон юм.
Петер Войт суперхөвчийн онолын оролдлогуудыг бүхий л талаар нэгтгэн дүгнээд, энэ нь онол бишээр үл барам, шинжлэх ухаан ч биш гэжээ. Энэ дүгнэлттэй дийлэнхидээ санал нэгдэж буй байдалтай. Буруу байх нь нэг хэрэг, ШУ-д байдаг л зүйл, харин буруугаар үл барам гэхээр ерөөс шинжлэх ухаан ч биш гэсэн үг л дээ.
Петер Войт болон бусад зарим нэрт физикчид харин ч асуудлыг зөөлрүүлж хэлээд байгаа юм. Үнэндээ бол суперхөвчийн талын тэргүүлэх онолчид хуурмаглах, залилан хийх талруугаа хальтирчихсан юм. Төөрөлдөөд буйгаа ерөнхийдөө гадарлахгүй тэргүүлэх зэргийн физикчид байж чадахгүй. Энэ чинь хялбархан логикийн асуудал. Гэвч АНУ-ын гэхэд ШУ-ы төсвийн томоохон хэсэг нь энэ чигт дагнан зарцуулагдаж байх ба түүнд амташсан хүмүүс түүнээс гэнэт татгалзаж чадахгүй нь зүгээр л хүний мөн чанар. Том амлаж, насаараа оролдсон зүйл нь шал худал болсноор нэр төрд нь үхлийн цохилт учрана. Энэ нөхцөлд амиа хорлох үзэгдэл ч гарч болзошгүй.
Суурь онолын ШУ-ы иймэрхүү нөхцөл байдалд нэгэн монгол хүн Superunified.org вэбсайтаарPrincipia Mathematica нэрийн дор супернэгдлийн онолыг томоохон номын хэмжээгээр оруулаад 6 сар болж байна. Онолын тухайд бол хоёр хоёрын дөрөв гэдэгтэй яг адилхан баталгаа ба няцаалттай юм. Дан тоон тооцоо. Хэнбугай ч тооныхоо машиныг барьж ороод үзэж болно. Учир нь, та бидний орчлон ертөнц гэж харж, мэдэрч байгаа үзэгдэл нь угтаа универсаль математик машин юм. Энэ машин зөвхөн тоон тооцоо л хийж байна. Энэ машины хар аяндаа (буюу спонтан үйл явцаар) хэрэгжүүлэх үзэгдэл нь амьдрал. Амьдралд хамгийн төгс бүтэц нь 46 хромосомтой амьтан байх ёстой нь математикийн нэгэн чухал хууль юм байна. Тэр амьтан нь оюунт хүн (Homo Sapiens).
Чингээд өнгөрсөн хагас жилийн дотор АНУ 147, ОХУ 24 удаа миний сайтад орсон байна. Энэ бол ШУ-ы тэргүүлэх хүч хаана буйг заасан баримт. Канад улс АНУ-д туслах хүчин болох зорилгоор физикт маш их анхаарах болсон тул 20 удаа, Герман улс эрхбиш хуучин бууны хугархай гэсэндээ 19 удаа, томоохон амбийцдаа хөтлөгдөн эрчимжсэн Өмнөт Солонгос 18 удаа орсон зэргийг урьдаас  тааж болно. Их Британи, Япон 17 удаа тус тус оржээ. Сонин нь гэвэл, уламжлал гэж үнэхээр хүчтэй юм байна. Шинжлэх ухааныг орчин үеийн утгаар нь польш хүн Коперник үүсгэж, ШУ-ы анхдугаар хувьсгал хийсэн шүү дээ. Дээр дурдсан улс гүрнүүдийн дараа Польш 9 удаа орсноор 8-р дугаар байрт байна.
Чухал нь, эдгээр тоо баримт маш бодитой. Тохиолдлын хүн товч дараад манай сайтад орохгүй. Дээрхи оролтуудын багаар бодоход 70 хувь нь дээд түвшний физикчид байгаа. Их сургуулиуд, физикийн төвүүд хувилж аваад үзэж суугаа нь тодорхой.
Одоо тэдний, тэргүүлэх физикчдийн, ялангуяа суперхөвчийн онолчдын, тэр тусмаа цохилтын гол хүчин, гол найдвар жүүд суутуудын байранд та өөрийгөө тавиад үз. Дэлхийн оюуны элит Монгол Улс гэж их сайндаа хальт сонссон л төдий. Гэтэл ямар нэг монгол. Хэн юм, юу юм, бүү мэд. Сайтад тавьсан онолыг нь харахаар хоёр хоёрын дөрөв гэдэгтэй яг адилхан баталгаа ба няцаалттай юм. Одоо яах вэ? Юугаа хэлж үхэх вэ? Энэ чинь дэлхийн түүхнээ үнэмлэхүй ялалт шүү дээ. Тийм юмыг бид алдчихлаашдээ. Очиж очиж Монголд. Хятадад бол бас яая гэхэв. Ямар муухай юм бэ, ямар аймшигтай гутамшиг вэ. Энэ Бурхан чинь ёстой балай новш байнашдээ. Бид ямар их хүч зарваа. Яанаа, одоо яах вэ гэсэн гүн гүнзгий шоконд орчихоод байгааг би барим тавим жишээ баримтаар мэдэж байна. Би хувьдаа тэдний байдлыг ойлгож, уучилж байна. Тэд үхлийн цохилт амсаж байна. Тэдэнд шокноос гарах хугацаа хэрэгтэй. Ерөөс онол маань Ертөнцийг бүрэн бичиглэж байгаа учраас хэмжээ дамжаагаар ч том, олон нээлт агуулсан учраас тухтай сууж судлахад ч хугацаа орно. Ямар нэг няцаалт олох гэж их зовно.
Хамгийн чухал нь, хүн төрөлхтөний цаашид аюул осол, сүйрэл мөхөлгүйгээр оршин тогтох ганц гарц нь энэ онол юм. Дээр нь цаг тулгамдсан. Тэд тойрох бүү хэл, удааширч чадахгүй.
Харин гагцхүү монголчууд энүүхэн хооронд итгэл алдах, будилж төөрөлдөх, урваж шарвах хэрэггүй. Хожим хойно өөртөө ичиж үхмээр юм хийх, хэлэх нь хортой, аюултай байдаг юм. Манай гудамжинд ч баяр ирнэ гэж оросууд ярьдаг. Дэлхийн түүхийн хамгийн том баяр Монголд, танай гэрт ирнэ. Ийм итгэл үнэмшил, зориг бахархалтай сайхан наадацгаахтун гэж тухайн үедээ Наадмын Улсын комиссын гишүүн 5 жил байсан танай судлаач ерөөе.
Continue reading →

ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ НААДМААРАА ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ!!!

0 Сэтгэгдэл бичих:
Дравид, Маяа, Сүмэр, Хүннү, Их Монголоос улбаатай Монгол Зон мину...


Найман, Мэргэд, Татаарыг нэгэн туг дор xураав

Нанxиад Зүрчид Тангудын насны нь тоог гүйцээв

Xөx Монголын сэтгэл xанаж нутгийн зүг эгэxдээ 

Xөвчин дэлxийг доргитол xөгжин цэнгэж найрлавай 

Яндашгүй баян талдаа xуурын эгшигэнд биелэв

Ялгуусан иx ялалтын ууxай түрлэг xадаав

Дайны олзоо xувааж баатар зоригтныг xөxиүлэв

Дайчин эрсээс онцгойрсон xүчтний чадлыг тэнсэв

Тод манлай xүлгийнxээ тоосон дунд огшъюу 

Тороxгүй мэргэн xарваачийн сум тавиxад ууxайлъюу

Xөx мөнx тэнгэрийн дор миний Монголчууд найрлаж байна

Xөрст дэлxий ч атаарxам миний Монгол аарxуу байна

Дэнж xотойсон дэлгэр зундаа 

Дээлтэй Монгол xүн та сайxан наадаарай!
Continue reading →

Түүх, Таамаглал, Прогноз

0 Сэтгэгдэл бичих:

              Аливаа мэдлэг, туршлагын гол зорилго нь урьдчилан харах, зөгнөх.
              Шашин шинжлэх ухааны утга учир нь ирээдүйг тодорхойлох ба тайлбарлах.
Дэлхийн хөгжлийн хурдац эрс өссөнөөр аливаа юмс үзүгдлийн 20-иос цаашхи жилийн төлвийг урьдчилан харах боломжгүй гэж судлаачид үзэж байна. Бид жишээ нь, 1970 онд 1990 оны үйл явдлыг тааж байсан уу? Бид  ерөөс социализм нурахыг зөгнөж байсан уу? Би мэдэж байсан гэх хүн лав Монголд олдохгүй байгаа юм. Тэгвэл дээрхи үйл явдлууд зүй тогтолт бус , санамсаргүй тохиолдол байв уу? Зүй тогтолтой байсан бол яагаад бид урьдчилан харж, тооцож чадсангүй вэ? Тохиолдлын юм бол бид хэрэггүй зүйл хийсэн биш биз?
             Гэвч асуудал үүнд бус. Асуудал 2020 оны Монголын төрх төлвийг урьдчилан харах арга зам байна уу гэдэгт оршино.
          Арга зам бий. тийм арга зам олохын тулд бид урьдахаа маш үнэн бодитой шинжлэн, чухам яагаад бид буруу замаар будаа тээхдээ өөрсдөө ч мэдээгүй явсныхаа учрыг олох ёстой юм. Ингэхгүйгээр бүх алдаа дутагдал маань хор хохиролтойгоо хамт давтагдах болно.
             Миний мэдэхээр, Монголд коммунист итгэл, үнэмшилтэй хүн байгаагүй. хараат оронд тулгасан харийн номлолыг жинхэнэ ёсоор судлах, мэдэх шаардлага байсангүй. Судлаж үзээд, худлаа юм байна гэж хэлэх нь хориотой учраас үнэн л байфгаадаа гээд залбирахаас өөрцгүй. Арай амьжиргааны ухаантай нь мэддэг, итгэдэг коммунистуудын дүрд тоглох нь амьдралын хууль. Бүр амины ухаантай нь социализм байгуулцгаа гэж шаарддаг том ажилтай болоод төрөлхийн хөдөлмөрч нэг хэсэг нь үхэн хатан зүтгэж улс орныг үй түмэн залхуучуудтай нь тэжээж байв. Аль ч анги давхрага нь социализм , коммунизм нь ирэх ёстой гээд  Маркс, Ленин заачихсан хойно амь зогоох арга болгоод явж байх нь өлзийтэй гээд аялдан дагалдана. Ядаж хөөрүү романтик сэтгэлээр яваа чин үнэнч ганц коммунистыг би олж хараагүй. Тэгсэн мөртөө социализмын эсрэг үг хэлж, үйл бүтээсэн хүн бас байгаагүй. Бүгд л  нэг их улс төрч, үзэл сурталч дүрийг хичээнгүйлэн эсгэнэ. Өөрөө итгэхгүй юмаа бусдад ятгах урлагийг суртал ухуулга гэнэ гэж Абба Эбан хэлжээ.
              Монголчууд бид аялдан дагалдагчид буюу конформистууд байв. Бид үнэнийг мэдэх , хэлэх бүү хэл, мэдэхийн төлөө бодож үзэхээс ч айдаг конформистууд мөн. Тийм ч учраас бодит байдлыг суртал ухуулгаас бяцхан салгаж бодоод ямар нэг таавар зөгнөл дэвшүүлэх чадвараа бүрмөсөн алдсан байв. Тиймээс ирээдүйн  тухай таамаг, төсөөлөлтэй байхын тулд ардчилалын аялдан дагалдагч байх хүндтэй үүргээс ч бие, сэтгэлээ чөлөөлж, бодитой сэтгэж, чөлөөтэй шийдэж сурах шаардлагатай. Ардчилалын агуулга нь түүнд үнэнчээ илэрхийлэхэд бус, хувь хүн өөртөө үнэнч байх шаардлага ба боломж юм. Зөвхөн үхсэн загас л урсгал дагаж хөвдөг гэсэн үг туйлын сургамжтай. Аялдан дагалдагчид учраас бидэнд өөрийн толгой байсангүй. Бид уураг тархины үйл ажиллагаа, зүрх сэтгэлийнхээ уриа дуудлагыг бүрмөсөн орхигдуулж, хоол боловсруулах эрхтэнийхээ тусын тулд амьдарч ирэв. Гачлантай нь, энэ сүүлчийн эрхтэнээр ирээдүйг таамаглах хийгээд хүссэнийхээ хэрээр байгуулахын аль аль нь боломжгүй байж. Амьтан болгоныг авч явдаг нэг гол эрхтэн бий. Гумбараа матарт араа шүд ба хоолойны хэмжээ нь байдаг. Хүнд бол тэр нь уураг тархи юм. Таны толгой доторхийг урьд ч нийгэмчлээгүй, одоо ч хувьчлаад хүнд өгөөгүй. Уураг тархи бол хүний эрх чөлөөний эрхтэн билээ. Энэ бол эхлээд эрх чөлөөний, хоёрдугаарт оюун ухааны эрхтэн мөн. Энэ учрыг сайтар ойлгох хэрэгтэй. Та хүсэхгүй бол таны толгой доторхийг хэн ч захирч чадахгүй. Хүсэх эсэх нь харин хүн чанарын ба эр зоригийн асуудал юм. Хэрэв хүсээд толгойгоо бариад өгчихсөн бол үүнд нийгмийн, түүний дотор дарангуйллын нийгмийн буруу байхгүй. Тийм нийгмийг та хүссэн, хүлээн зөвшөөрсөн учраас л тэр байсан. Эрх чөлөө гэдэг ойлголт зөвхөн оюуных байдаг. Оюунаа задалж өгөхгүй бол ямар ч ардчилал тусыг үл өгнө. Бид бүхэн оюун сэтгэлгээний эрэлт, эрх чөлөөнөөс хэтэрхий төсөөрч тасарсанаа хүлээх наад захын зориг гаргах хэрэгтэй байна. Бид оюуны салбарт тэргүүлэх ач холбогдол өгөхгүйгээр урагш алхахгүй. Өнөөгийн ба ирээдүйн үйлдвэрлэл, баялаг нь зөвхөн эрдэм мэдлэгт хамаарна.
         Яг энэ цаг мөчид бидний өмнө өрнөн буй ил, далд үйл явцууд ирээдүйн төлвийг тодорхойлно. Бид харж буй бүхнээ үнэн зөв үнэлж, дүгнэж, хэлж чадаж байвал ирээдүйн прогноз таны толгойд хүнээс асуултгүйгээр бүрэлдэж байх юм. Ардчилал нь аваад явчих юм яриад байгаа, байдал хэцүү ч хэлэхээр ад болохын нэмэр гээд суугаад байвал социализмын туршилт тэр чигээрээ давтагдана.
               Онол аргха зүйн хувьд зөн таамаглал нь өнөөдрийн байр байдал, аяс хандлагын яв цав бодит үнэлгээнээс өөр юм бус. Энэ үнэлгээг бид өнөөдөр ч хийж чадна. Өнөөдөр ямар үзэгдэл давамгайлж байна, ирээдүй тийм байна. Тэгвэл өнөөдөр аялдан ба зугуйдан дагалдах араншин хэвээр, хомхойчлон бэлэнчилэх нь хэвээр, урагшгүй залхуу, унхиагүй гоомой нь хэвээр, оюуны эрчим сул, сэтгэлийн цар явцуу хэвээр, хүн доройтож, байгаль сүйрсэн хэвээр, үндэсний үзэл мөлхөж, эрээгүй санаархал хөлхөсөн хэвээр. Тамын тогоо харин хэвийн бус том ангайж байна. Өнөөгийн Монгол нь биеэ мэрсэн өлсгөлөн араатан мэт бөгөөд энэ шугамаар нь авч үзвэл 2020 онд хэдийнээ мэрээд дуусчихсан араг яс нь хэрзийж байхад зайлуулж хаячихаад шинэ эзэд сууна. Энэ прогноз хатуу ч биш, зөөлөн ч биш, ул үндэстэй л таамаглал. Энэ бол олон улсын хэмжээнд хийсч яваа хий үзэгдэл. Энэ бол та бид бүхний толгойд яана даа гэсэн зовнил шаналалын хамт оршин буй нийтлэг таамаглал. Тэгээд таны ч толгойд буй далд таамаглалыг ил гаргаад хэлэхийг нонконформизм буюу аялдан үл дагалдах гэж буй юм.
                 Бидэнд дээрхи мэт зөн таамаг буюу ийм бодит ирээдүй зохисгүй бөгөөд таалагдахгүй нь мэдээж. 2020 оны цэцэглэн хөгжсөн өнө их ирээдүйтэй Монголыг таамаглах байтугай байгуулах хялбархан: бидний цус маханд шингэсэн дээрхи үзэгдэл, хандлагыг таягдан хая. Муу юмыг махтайгаа огтлоод хаясан ч гарзгүй.
                Таамаглал бол алс холын бүрхэг балар зөн биш, өнөөгийн тодорхой шийдэл, эр зориг мөн. Таамаглал бол хүлцэнгүй хүлээх зүйл бус бүтээн байгуулах хувь заяа. Үнэн зөв таамаглалын арга зүй нь: хамгийн муугаар төсөөлөх тиймээс хамгийн сайнаар хийх. Муугаар төсөөлж, сайнаар хийсэн учраас жинхэнэ зөв прогноз хэзээ ч хэрэгждэггүй. Тиймээс худлаа болж буй юм. дээр өгүүлсэн таамаглалыг Монголчууд худлаа болгох оюун ухаан, хүч чадлыг олж чадна. Энэ бол жинхэнэ таамаглал.
                Дэлхийн үйл явц эрчимжсэн нь прогноз, футурологийг (ирээдүйг тоймлон судлах) зарим талаар хялбарчилж буй юм. Түүнчлэн ирээдүй маань түүхэн дотор байж байдаг. Угтаа нэг л хэлхээ холбоотой зүйл. Эл бичээчийн зугаа хообий нь аливаа төрлийн прогноз юм. Чухам энэ шалтгаанаар түүхээр сонирхон оролдсоны зарим үр дүн нь энэ ном.
                Тиймээс хувийн жишээ авахдаа хүлцэл өчсү. Бид социализмд итгэж, шимтэж байгаагүй. Би ч ялгаагүй. Энэ бол дорой ирээдүйгүй нийгэм гэдэг зөн совин, бүх юмыг өөрчлөх хэрэгтэй гэдэг үзэл Монголд жараад оны эхэнд огцом бүрэлдэж, төдөлгүй бут цохигдсон билээ. Тэр үеийн 18-тангууд хүртэл "Бүх юмыг өөрчлөхгүйгээр цаашид явцгүй" гэж яриад сууцгааж байсан юм. Бид социализмын хүрээнээс гадуур бодож сэтгээгүй юмаа гэхэд  заавал социализмын хүрээнд ч бас зөгнөж байсангүй мэт санагдана. Ямар боловч Бүх юмыг өөрчлөх гэсэн хэллэг байв. Энэ бол нэг сэжим. Цааш нь, тавиад онд намайг алс бөглүү нутгийн сургуулийн сурагч байхад цэргээс халагдаж, намын болов уу түр курс төгссөн Д гэгч гоонь залуу намын үүрийн дарга байх. Тэр үед хөзөр анх дэлгэрээд байв. Нэг өдөр Д надад илбэ үзүүлэв. Надаар холиулсан 42-ын багцнаас миний хэлсэн модыг шууд татаад байх юм. Илбээ заагаад өг гээд хэдэн өдөр дагалаа. Эцэст нь хэлж байна: Чи арай сурах болоогүй. Илбэ ч бас шүү. Том болоод сурах биз. "Неконкретная экономика" гэдэг номонд байдаг юм гэв. Монголоор " Тодорхойгүй эдийн засаг" гэнэ. Энэ бол гайхамшигтай илбэ байсан юм. Тэр Д-ын илбийг олж үзэхийн тулд дээрхи номыг 50 жил эрж хайгаад олсонгүй. Гэвч замд нь жишээ нь, Адам Смитийн Үндэсний баялаг-ийг их эрт олоод үзчихэв. 1932-онд байна уу, оросоор гарсан нь номын сангийн нилээд далд байх. Капитал-тай зүйрлэшгүй энгийн яруу логиктой ном. Хүн ийм, тийм болохоор эдийн засаг ба нийгэмд тэгвэл, ингэвэл тийм, ийм үр дүн гарна гэх шүү өгүүлнэ. Энэ логикийг социализм ба марксизм онол, практикаар бут ниргэж хэрэг дээрээ чадахгүйг аажмаар олж харахад хэцүү биш байв. Бүх төлөв байдал социйлизмын талд яавч биш нь явцын дунд илэрхий болж ирэв. Тэгээд хэзээ, яах бол гэдэг аймшигтай асуулт гарна. Түүхээс үзвэл, аливаа нийгмийн ба үндэсний дарлал зайлшгүй төгсгөлтэй байж. Дарангуйлал нь ямар нэг хугацаа эзлэх боловч тэр хугаацаа ямагт богиноссоор иржээ. Тиймээс социализм төгсөнө, түүний нас хэдэн зуу биш, хэдэн арван жил байх магадлал их. Тиймээс би, манай үед төр эргэхийг үзэх юм байна гэсэн найдвар төрнө. Найдварыг итгэл болгохгүй хаалт нь ЗХУ байв. Бодит байдлыг мэдэхийн хувьд, олон үндэсний асуудал огт шийдэгдээгүйг бодолцоод ч энэ гүрэн унах магадлал баг биш юм шиг санагдсаар, хариуг эрсээр байв. Гэтэл цайз дотроосоо бутардаг. Гүрж ардын зүйр цэцэн үг. Огт хэрэггүй юмнаас санаандгүй олж харчихаад би босоод ирж билээ. ЗХУ-ын дотоод аюул нь үндэсний гэх мөнхийн асуудал мөн юм чинь дотроосоо хагарна. Харин хэзээ? Социализм ба ЗХУ нь ерөөс нэг юм чинь дэм дэмэндээ хамт унана. Манай үеийн хүмүүс үзэхүйц ойрын хугацаанд буюу мөнөөх 2000 оны хавьцаа унана. Ийнхүү прогноз маань найдвараас итгэл болов. Тэгээд яахав? Ажлаа сайн хийгээд л сууж бай. Цагийн юм цагтаа. Ер нь ямар ч нийгэмд ажлаас өөр нэмэр хандив байхгүй. Энэ бол ёстой үнэмшил байв. Ажил дээр ахиж, амьдралаа сайжруулахын тулд намын гишүүн баймаар. Байх ёстой зарим ажил үүрэг эрхэлж байсны хувьд шахалт шаардлага бишгүй. Намын гишүүдээс ой дотно нь: Чиний энэ ярьдаг муу юмыг засахын тулд намын эгнээнд байж, дотроос нь засах ганц замтай гэнэ. Социализм ирээдүйгүй гэж хэлж болохгүй учраас засаад юу шалих вэ дээ. Тун ухаалаг хүн ч засаж чадна гэж бодоод намд элссэн нь цөөнгүй. Өнөөг хүртэл чадаагүй явна. Дотно итгэлтэй хүмүүс намд орно гээд гүйхээр нь битгий ор гэж хэлдэг байсан нь миний антисоциалист ганц үйлдэл байв. Тэд гайхна, янз янзаар бодно. Миний сайн анд халамцуудаа: Чамайг ч манай нам тоодоггүй байхаа даа гэсэн удаатай. Би танай намыг тоохгүй цаг ирнэ гэж баттай хэлж байв, ер нь бол намд үл элсэх шалтгааныг: Түүхэн хариуцлагаас мултардаг юм байхгүй. Энэ нам хариуцлага хүлээнэ. Чи зүгээр байж байгаад хүний хариуцлага хүлээж яана вэ гэж тайлбарлана. Бүр их гайхна. Учир нь нам хариуцлага хүлээх нөхцөл үүсэх тухай төсөөлөх аргагүй. ЗХУ социализм чи бидний үед нурна гээд яриад унавал солиорчихож гэж бодох нь тэр цагтаа зөв. Гэвч хариуцлага хүлээх нөхцөл үүсэхийг зөгнөж мөрөөдөж байснаас яг хариуцлага тулгаад яллахын эсрэг байлаа. 1987 оны үес гэхэд социализм унах нь ажиглаж байсан хүнд тов тодорхой байв. Энэ үед намтай тооцоо хийх хувьсгалт сэтгэлгээнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байв. Нам гэдэг чинь тэр үед 100000 хүн. Шүүгээд, буудаад эхлэхийг хэн байг гэхэв. Энэ үүднээс Чойбалсангийн тухай өгүүлэл шинэ үед анх нийтлуулж, түүхэн бодит нөхцөлд ажиллаж асан хүмүүсийн үйл ажиллагааг тэр нөхцөл, өнөөдөр буй үр дүнтэй нь харьцуулж үнэлэх санаа илэрхийлсэн нь хожим талаар болоогүй мэт... Гэх мэт нуршсан улс төрийн ч гэмээр хэсгийг энэ гутгаар хэвлэлд авч хаялаа.
              Асуудал ганцхан: Өнөөдрөө зөв үнэлэх маргаашаа тооцоотой таамаглах. Яг өнөөдөр харах юм бол Монгол маань ноцтой асуудлын зааг завсарт дэнжигнэж байна. Маргаашийг өнөөдөр бүтээх үндэслэлүүд бэлэн байна. Түүхийн салхийг Тэнгэр нааш нь эргүүлчихсэн. Гэтэл газар дээр итгэл бишрэлээр хомсхон, эдийн засгаар ядуухан, эрч хүчээр сулхан 
              Монголчууд та бид л оршин байх ба хэрхэхийг хэн мэдлээ. Ийм л прогноз байна.

 Супер нэгдлийн онол үнэн худал эсэх, үнэн байваас үр нөлөө нь хэзээ, юу байх, яг танд тусах тус нэмэр нь ямар шинж чанартай, хэр хэмжээний зүйл байх гэх мэтийг таамаглуулахын тулд л зах зээл байна. Таамагласан юмуу, тооцсоноо айж бэргэлгүй хэлж ярих нь ардчилсан эрх чөлөөний асуудал.
Continue reading →

Ч.Эрдэнэ "Чинад нууцын Монгол орон"

0 Сэтгэгдэл бичих:

Чинад Монголын нууцыг чи надаас сонс
            Дэлхий Монгол төвт болохыг чи надаас мэд
                          Ертөнцөд тооцогдошгүй зүйл үгүйг чи надаас хар
                                           Хүн Та өөрөө тоо гэдгээ хүрч ирээд мэдэр
                                                                                  Судлаач Ч. Эрдэнэ


"Чинад нууцын Монгол орон" лекц
Чингис зочид буудлын 5-н давхарт
5-р сарын 17-ны 19.00 цагаас
Утас: 99902101




http://www.youtube.com/watch?v=Zn7OsAduOY0
Continue reading →

Миний Мэдүүлэг

0 Сэтгэгдэл бичих:




Миний Мэдүүлэг

Бэсүд Ч. Эрдэнэ, судлаач
 Миний судалгаа хоёр чиглэлтэй. 
                 1. Монгол угсаатны нэн эртнээс өнөөдрийг хүртэлхи түүхийн логик ба философи. Гайхах зүйлгүй. Түүх судлалын гол зорилго нь тухайн үндэстний, цаашлаад дэлхийн түгээмэл түүхийн логик ба философи, байгаль ба нийгмийн зүй тогтлыг нээн илрүүлэхэд оршино. Түүхийн ухаан буйн утга агуулга нь үүнд. Хэрэв монголчууд үндэсний түүхийнхээ зүй жамыг мэдэж авбаас ойр холынхоо ирээдүйг төсөөлж, тэр байтугай, тооцож, улмаар төлөвлөх боломж эзэмших юм. Монгол судлал байна. Төв Азиас гаралтай нүүдэлчдийн тухай анх бичсэн Херодотоос тоолохул 2550 жилийн настай. Монголын түүх хадандаа буй хэмээн доктор Н. Сэр-Оджав надад ярьсныг баримтлаваас, сүүлийн үес доктор Д. Цэвээндорж нараас судалсан Цагаан голын аугаа дурсгалаар Монголын түүх ба түүх бичлэг 12000 жилийн настай болно. Энэ нь Их мөстлөгийн дараахи үеийг бүхэлд нь хамаарч байна. Энэ 2013 онд монгол угсаатны оршихуйн 15804 жилийн их мөчлөг өндөрлөж, Монголын түүх шинээр эхлэх тухай далд эх сурвалжийн мэдээлэл бий. Хүй нэгдлийн хүмүүс Төв Азиас Берингийн хүзүүвчээр бөмбөрцгийн Баруун хагаст нэвтэрсэн үеэс тооцвоос монгол судлалын хамрах цар хүрээ цаг хугацааны хувьд дэлхийн түүхийн туршид уртсаж, газарзүйн хувьд бөмбөрцгийн энгээр өргөжин тэлнэ. Чухамхүү энэхүү гоц онцлог нь монголын түүхийн мөчлөг, өсөлт бууралтын зүй тогтлуудыг нилээд бодитой судлах үндсэн нөхцөл юм. Эдгээр зүй тогтлууд ямар боловч буй бөгөөд энэ нь байгаль ертөнцийн он цагийн мөчлөгөөр нөхцөлддөг тухай онол сургаалыг Лев Гумилев дэвшүүлсэн нь монголын түүхэнд холбогдох миний судалгааны ерөнхий үндэслэл мөн. 

                 Л. Н. Гумилевын онол сургаал нь евразизм үзэл баримтлал, стратеги, улс төрийн бодлогын орчин үеийн үндэслэл мөн гэж хэлж болох.Евразизмын түүхэн үндэслэл, уламжлалыг бүтээгч нь Монголын Эзэнт гүрэн. Евразизм нь монголын өв, манай түүхийн шууд үргэлжлэл. Алтан Орд (Золотая Орда) улсын өвлөгч нь Орос. Оросын түүхийн туршид евразизм ба баруунизм хүчтэй өрсөлдсөөр ирсэн юм. Өнөөгийн ОХУ-д евразизм ялж, стратегийн чиг шугамыг нь тодорхойлж байна. Түрүү үеийн оросын нэрт сэтгэгдчдээс евразизмын философийг цэгцтэй томъёолж, хөгжүүлж өгсөн нь чухам одоо чухал хэрэгцээнд орж байна. Социализмын хүрээ хязгаар нь Монголын Эзэнт гүрний нутаг дэвсгэртэй давхцах тухай доктор Д. Бямбасүрэн ажигласан нь тохиолдлын биш. Өнөөдөр евразийн улс орнууд Монголоос бусад нь Ерөнхийлөгчийн засаглал сонгосон нь Их Монголын уламжлалаар тогтсон хүчирхэг жолоодогч хүсэх менталитетын илрэл юм гэх мэт. Евразизмыг үндэслэгч нь Монголын Эзэнт гүрэн. Үүнийг өнөөгийн Оросын оюуны элит, дээд удирдлагын хүрээнд сайн ойлгодог боллоо. Нэгдсэн Оросыг Алтан Ордны улсаас л эхэлж тоолохоос өөрцгүй. Тэгвэл ОХУ-ын титэм үндэстэн (Титульная нация) нь татаарууд болж таарна. Энэ тухай үзэж судалж, ярьж бичдэг болж байна. Гэтэл “Монголчууд бид дэлхийн түүхнээ ер юу хийчихсэн бэ” гэж асуух оюуны сөгөө та бидэнд дутаж байна. Та бидний санааны мухарт том асуудал багтахаа больсон байна. Ахуйдаа дарлуулж, тулга тойрсон бэртэгчин прагматик үзэл сурталд нэвчиж гүйцлээ.


                   Монгол угсаатны түүхийг дэлхийн дэвсгэр дээр авч үзэх үзэл санааны
анхдагч нь нэрт археологич, түүхч Хөдөөгийн Пэрлээ (уг нь Пэрэнлэй). Монголын түүхийг Дорно, Өрнийн Хүннү гүрнүүдийн эхэн үе хүртэл туушид нь сэргээн судалсан нь доктор Г. Сүхбаатар. Тэгвэл 2200 жилийн өмнөхөөс цаашлуулан нарийвчлан судлах ёстой ба судалсаар ч байна. Эртний судлалын өгөгдөхүүн баяжсаар байна. Үүнийг нэгтгэн дүгнэх үндсэндээ анхны тоймтой оролдлого нь 1989 онд  Э. А. Новгородовагийн хэвлүүлсэн     
 “Эртний Монгол”(Он цагийн ба угсаатны соёлын түүхийн зарим асуудлууд) байв. Монгол угсаатны түүхийг Их мөстлөгийн дараахи 12000 жилийн турш туушид нь урагшлуулсан үзэж судлах боломж нөхцөл бэлхнээ буйг цохон тэмдэглье. Тэгэж үзэж судлах шаардлага зайлшгүй учрана. Ер үндэсний түүхээ эрхэмлэн анхаарах, аль болохоор он тооллоор нь урагшлуулах, тухайн үндэстнээс хүн төрөлхтөний түүх, дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмрийг аль болохоор тодруулах нь үндэстэн угсаатан, улс орнууд, төр засгуудын бодлого, зорилгын төвд хэзээнээс байдаг, дэлхийн даяаршлын өнөөгийн орчин нөхцөлд улам бүр хурц асуудал болон тавигдаж байна. Учир нь тухайн улс орны стратегийн үндэслэл, зэвсэг нь тухай үндэстний түүх юм. Үндэстнүүдийн түүх өөр өөрийн онцлогтой. Монголын түүх нэн онцлогтой. Ер нь бол үлгэр домогт ч баймааргүй онцлогтойг та бид эрхбиш ухаарах ёстой. Модун хааны Дорнын Хүннү, Аттила хааны Өрнийн Хүннү гүрэн, Чингисийн Монгол нь тухай тухайн үедээ дэлхийг даяарчлагч ялагдашгүй хүчнээр товойн гарч байжээ. Энэ тохиолдол байв уу? Эсвэл ямар нэг зүй тогтол цаана нь байв уу?      
                   Дэлхийн түүх гэж тэнэг тохиолдлын золиос төдий явж ирсэн хэрэг үү? Хараахан үгүй л баймаар юм. Тэгвэл байгаль, нийгмийн ямар зүй тогтол яаж үйлчлээд байсан бэ? Ерөөс түүх судлал, тийм шинжлэх ухаан буйн зорилго нь энэ асуултад хариулахад оршино. Эсбөгөөс дэлхий ба үндэсний түүх нь утга чанаргүй зүйл болно биздээ. Түүхийн ухааны нэг аксиом нь: “Хэн хэзээ нэг цагт хүчирхэг байсан бэ, тэр дахин хүчирхэгжинэ” гэсэнд оршино. Төв Азийн нүүдэлчид хоёр удаа хүчирхэгжиж байжээ. Энэ хүчирхэгжилт нь дэлхийг даяарчилж, түүхийг орвонгоор нь эргүүлж байжээ. Тэгвэлгуравдахь удаа дахин хүчирхэгжиж болохгүй юү? Ийм асуулт. Энэ асуултыг зүгээр эрүүл саруул ухаан мэдрэлтэй монгол хүн бүр тавьдаг байх ёстой. Гэтэл тавьдаггүй, ийм асуулт тавьсан хүнд харин учиргүй уурлаж дургүйцдэг. Ухаан мэдрэл нь хаачсан юм бэ? Эсвэл ямар нэг айхтар ухаан цаанаас нь дөрлөж хөтлөөд байна уу? Цаашлаад, Монгол маань дахин хүчирхэгжиж болохгүй бол хорио цээр нь юу вэ? Болох бол үндэслэл, хүчин зүйл, багаж зэвсэг нь юу вэ? гэх мэт асуултууд нарийвчлагдан тавигдана. 
                    Монголын дахин хүчирхэгжилт буюу Монголын Сэргэн мандлын философийг доктор Д. Бямбасүрэн дэвшүүлээд 20 жил болоход үндэсний сэргэн мандал гэдэг нэр томъёо манай улстөр-нийгмийн үгийн санд орсонгүйгээр үл барам, хүн ам нэг бол сонсоогүй, нөгөө бол сонсоод мартчихсан байна. Төр засгийн удирдлагын зүгээс үгүй ядаж манарсан үедээ хэл нь хальтраад сэргэн мандал гээд дуугарчихсан тохиолдлыг би санахгүй байна. За яахав, сэргэн мандаад юухэв, болихгүй юү, хүн амьтны эрх чөлөөний асуудал. Тэгээд сэргэн мандахгүй бол ер яах гэж байгаа юм бэ? Ийм асуулт урган гардаг. Эрүүл саруул ухаан мэдрэлтэй л бол ийм асуулт зайлбаргүй. Тиймээс улс үндэстнүүд, төр засгууд үндэсний Сэргэн мандал (Renaissance)-ын зүүд мөрөөдөл тээж явдаг. 
Сэргэн мандахгүй гээд захдаж зулраад эхлэхээр мөхөж сөнөхдөө л тулна. Логик нь ийм, өөр байдаггүй. Захын жишээ баримт гэвэл, та бид чинь эх захгүй лицензийн наймаагаар газар нутаггүй болчихоо шахсан. Одоо жаал зугаа янзлах санаатай мэт. Сайндаа биш, УИХ-ын гишүүд салхинд гараад явтал газар сайгүй өргөст торон хашаанд тулаад, хар хувцастай монгол залууст буудуулчихгээд болсонгүй тул сая нэг юм сэхээ орсон шүү дээ. Наад хэвлэл мэдээллээ эргээд хар. Заавал эндээ тулж байж сэхээрэх хэрэг байна уу? Өнөөгийн хурдацтай орчин нөхцөлд бүрмөсөн хожимдоод нэгмөсөн баларчих магадлал хамгийн их юм шүү.
                    Гэтэл Сэргэн мандал гэдэг нь хамгийн ховор, хамгийн өчүүхэн магадлалтай үзэгдэл. “Эртний Грекийн гайхамшиг”, Монголын даяарчлал, Европын Ренессанс гэсэн ийм гурван сэргэн мандал л түүхэнд байна. Европын Ренессанс нь монголын байлдан дагуулал, даяарчлалаар өдөөгдсөн үзэгдэл болохыг одоо судлаачид анзаарч эхэлж байна.
                    Чингисийн Монгол бол монгол угсаатны сэргэн мандал байжээ гэж ойлгох нь чухал. Түрүүнд нь өөр өөр нэрээр явж бараг мартагдаад байсан үндэстэн. Энэ өнөөгийн Монгол маань Манжийн буулган дор хэдэн зуун жил мартагдсаны дараа цухуйгаад 100 жил л болж байна. Нөхцөл байдал давтагдаж байна. Доод цэгтээ тулсан, цаашаа буурах доройтох орон зайгүй болсон баймааж Сэргэн мандал тохиолдох логик бий юм. Европын Сэргэн мандал Италиас эхэлсэн. Түрүүнд нь Итали гэж хүн амьтан байж тогтохын аргагүй хэцүү болчихоод байсан. Өнөөгийн Монголд яаж байна? Яаж ч чадахгүй нь үлдээд бусад нь гараад явсан. Баячууд, луйварчид нь үл хөдлөхөө гадаадад бүтээн байгуулж, хөдлөхөө оффшор банканд хадгалуулж тэндээ суурьшаад наашаа улс төрчид гэх марзан маягаар л цухуйдаг болсон юм бишүү. Ганцхан сарын дотор гэмт хэрэг хоёр дахин өсөөд, гэртээ байсан хоёрын эхийг нь алаад нялх хүүхдийг нь дүүжилсэн байна. Хүн амьтан тогтож суухад амаргүй байна. Сэргэн мандлын урьдчилсан нөхцөл нь иймэрхүү л байх ёстой, тэгээд байна. Доошлох зай алга, дээшээ огцом үсрэх ганц боломж л үлдсэн. 
                     Монголын түүхийг Их мөстлөгийн дараахи 12000 жилийн турш авч үзвээс, манай түүх дэлхийн түгээмэл түүхтэй санамсаргүй сонин байдлаар холбогдоод ирж байна. Товчдоо, дэлхийн соёл иргэншил нь монгол-төвт үзэгдэл юмаа гэсэн нилээд нарийн нягт логик загвар үүсэх ба энэ нь түүхэн өгөгдөхүүний хангалттай баялаг үндэслэлтэй. Энэ тухайд нэг их гайхах хэрэггүй. Ерөөс дэлхийн соёл иргэншил нэг төвт үү, олон төвт үү гэсэн суурь асуудал шийдэгдээгүй ирсэн юм. Тиймээс зарчмын хувьд дэлхийн түүхийг нэг төвт буюу моноцентрист, түүний дотор монгол-төвт үзэл баримтлалаар тайлж тайлбарлах орон зай шинжлэх ухаанд сул чөлөөтөй байгаа юм. Энэ цагаан зайг бөглөх оролдлого хийе гэвэл, зөвхөн Төв Ази, алтай-монгол угсаатны түүхээр бөглөх ганц логик боломжтой нь харагдаж байгаа юм. Бусад их бага үндэстэн угсаатнуудад тийм боломж байсан бол аль эрт бөглөж таглаад асуудалгүй болгочихолгүй яахав дээ.
                     Дэлхийн соёл иргэншлийн монгол-төвт үзэл баримтлал, миний судалгаагаар үүссэн загварт хэрхэн яаж хандаж ойлгох вэ? Энэ тухайд логик гэдэг ухааны хамгийн тулгуур, хамгийн гүнзгий теоремыг хэлж өгье. Үүнийг Курт Гёделийн теорем гэдэг. 1934 онд суут логикч Гёдель өөрөө томъёолоод баталсан теорем. Математик логикийн яв цав томъёолол нь энэ миний мэдүүлгийн хүрээнээс халина. Зүгээр логик утга нь гэвэл, батлагдахгүй, бас няцаагдахгүй тийм суурь үнэнүүд оршин байна. Өөрөөр хэлбэл, монгол-төвт концепцийг батлах нь мэдээж хэцүү, хамгийн чухал нь няцаагдахгүй л байх ёстой. Яв цав батлагдахгүй байх нь бага хэрэг, яв цав няцаагдахгүй л бол монгол-төвт загварыг үнэн гэж үзэх ёстой нь шинжлэх ухаан гэдэг логик арга зүйт танин мэдэхүйн хууль юм. Орчин үеийн сэтгэлгээний соёл ерөөс Гёделийн теоремыг сонссон, зарим мөрдөлгөөг ухаж ойлгосон байхаас эхлэнэ. Монгол-төвт концепцийг та заавал батлах гэж чармайгаад, батлаач өгөөч гэж шаардах нь нэг хэрэг. Хаа нэг газраас, хэзээ нэг цагт түүнийг няцаасан нь танд харагдаагүй л бол та монгол-төвтийг үнэн гэж итгээд явах эрх чөлөөг логик гэдэг суурь ухаан танд олгож байгаа юм. Судлаач миний нүдээр харвал, өгүүлэн буй концепцийг няцаах нь батлахаас үлэмж хэцүү байх болно.
                     Харин батлахын тулд яах ёстой байна, яах ёстой байв? Концепцийг үндэслэсэн нь 1997 он. Хүн ард их уншсан, сонирхсон. Хэцүү юм, гурав дахин, гуч дахин уншлаа гэдэг. Ширээний ном ч гэдэг, нойрны эм ч гэдэг. ХХ зуундаа багтаж гарсан хамгийн сайн ном ч гэдэг, хамгийн муу ном ч гэдэг.  Эцэст хүмүүс логик хэлхээг барьж авах ба логик бол сэтгэлд шингэж, санааны мухарт хар аяндаа хадгалагддаг зүйл. Ингээд таних танихгүй хүмүүс Ерөнхийлөгч чамтай уулзсан уу гэж асууцгаах нь нийтлэг. Хүмүүс соёлт ертөнцийн хэм хэмжээгээр бодоод тэгэж асууцгаадаг. Үндэснийхээ түүхийг олон мянган жилээр урагшлуулан суурь шинэ концепци дэвшүүлсэн судлаачийг улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзан санал солилцдог нь соёлт ертөнцийн жам ёс. Учир нь үндэсний түүх бол стратегийн үндэслэл ба зэвсэг. Өнөөдөр манай стратегийн зэвсэг гэвэл, Чингисийн Монголын түүх л байгаа шүү дээ. Түүнийг зарж идэхээ нэг муу мэдээд байгаа нь яана. Тэгвэл миний судалгааны концепци үлэмж илүү хүчирхэг зэвсэг өгөхгүй гэх газар хаана байна? Тиймээс хэрэв Та Ерөнхийлөгч байсан бол ингэж хэлнэ: За даа, монгол-төвт энэ тэр гэхээр итгэл үнэндээ бага байна, гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Болохгүй юм гэж байхгүй гэж танай нутгийн нөгөө хэн хэлээд хэрэгт орсныг санаж байна. Чем чёрт не шутит гэж оросууд ярьдаг. Юмыг яаж мэдэх вэ, чи олигтойхон хоёр оюутан олж дагуулаад тэр хэлсэн замаараа нэг яваад ир. Би ЗГ-ын нөөц хөрөнгөнөөс хэдэн цаас гаргуулахыг бодъё гэж. Эсвэл Та тэгэж хэлэхгүй юү? Аа, муусайн монголчууд ингээд л худлаа хуцаад дургүй хүргээд унадаг байхгүй гэж нэг их хашир ухаантай царай эсгэх үү? Соёлт ертөнцөд ч ийм бодол төрдөг, гэлээ гээд юмыг яаж мэдэх вэ гэдэг талаасаа ханддаг. Учир нь ингэхийг шинжлэх ухааны логик, түүний хөгжлийн логик шаарддаг. Соёлт ертөнц гэхээр хип-хоп, рок-поптой юмуу, авлига, ардчилалтайг хэлдэггүй. Соёлт ертөнц гэхээр хүссэн хүсээгүй шинжлэх ухаанч зарчмаар хандах сэтгэлзүй, зарчимтайг хэлдэг. Иймэрхүү энгийн юмыг ойлгож мэдэхээс “Ирээдүй өнөөдрөөс эхлэнэ” гэх юмуу, “Бид бүгдийг сөнөөнө, бид бүгдийг бүтээнэ” гэж манай багачуулын дуулдаг үйл явц хэрэгжинэ шүү. Энэ бол түүхэн эргэлтийн эхний дуунууд. Одоо мартагдсан. Түүхэн эргэлтийн эхний мөчид л зөн совин гүйдэг байгалийн зүй тогтолтой. Ардчилсан хувьсгалын эхний мөчид дэндүү том сонин нэг зөн совин гүйж, ардчилсан хэвлэлийн хуудаснаа үлдсэнийг надаас өөр ажигласан амьтангүй байх.
                   Дэлхийн соёл иргэншлийн монгол-төвт үзэл баримтлалыг батлах, няцаахад холбогдох асуудлыг хөндсөн, тэр байтугай, зөв зүйтэй хандах үндсэн теоремыг хэлсэн. 
Монгол-төвтийг батлах хэцүү, үнэндээ боломжгүй гэж танд сэтгэгдэж буй нь лавтай. Дахин сануулъя: Чухам үнэн юманд батлах, няцаахын аль аль нь боломжгүй, ач холбогдолгүй гэж л Гёделийн теорем наана цаанаа хэлээд байгаа юм. Тиймээс энэ теоремын анхны мэдэгдэхүүнгүйгээр орчин цагт ямар нэг философи ярих боломжгүй болчихсон. 
Гэлээ гээд монгол-төвтийг батлах нь хамгийн хялбархан байвал яахав? Логик гэж логикоороо үлддэг юмыг хэлдэг. Алга болдоггүй, өөрчлөгддөггүй. Монгол-төвт логик байсан л бол одоо ч байгаа, хойшид ч байх болно. Мөнх үйлчлэнэ. Миний бие буюу соёлт ертөнцөд ярьдгаар, танай судлаач Гёделийн теоремоор халхавч хийн худлаа хуцаж байх магадлал мэдээж үгүйсгэхдэхгүй. Нөгөө талаар, хэрэв монгол-төвт логик байсан л бол тэр нь одоо, магадгүй, яг өнөөдөр илэрч үйлчлэх магадлал бас байна. Бас л үгүйсгэхдэхгүй магадлал. Бүр нөгөөтэйгүүр, логик гэж гогцоогоо битүүрүүлдэг юмыг хэлдэг. Монгол-төвт концепцийн нэг чухал сэжим нь, хүн төрөлхтөний метафизик танин мэдэхүйн үйл явц Алтай, чулуун зэвсгийн үеийн алтайчуудаас эхэлсэн тухай үндэслэл. Тэгвэл өнөөдөр физикийн шинжлэх ухаан төгсөх шатандаа ороод, төгсгөх ёстой нэгдсэн онолыг дэлхий даяар эрж хайж байна. Хүн төрөлхтөнөөс орчлон ертөнцийг танин мэдэх аугаа үйл явц Алтайгаас эхтэй бол тэндээ л танин мэдэхүйн үйл явц төгсөнө. Энэ бол ердөө л логик битүүрэх логикийн хууль.

                     2. Танин мэдэхүйн түүхэн аугаа үйл явц Хан Алтайгаас эх авч Хан буурал Алтайдаа өндөрлөн логик битүүрсэн нь супернэгдлийн онол. Энэ онол миний 
WWW.superunified.org  вэбсайтад номын хэмжээтэй бичиглэгдсэн буй тул дэлхий даяар хаанахын хэн ч ороод олж үзэх боломж нээлттэй болсон. Шинжлэх ухааны хууль дүрэм, журам горим, уламжлал заншил ёсоор, шинэ онол номлолыг олны хүртээл болгож орхиод, өөр олон долоон юм ярих хэрэггүй байдаг. Гэвч манай нөхцөл байдалд дараахийг анхааруулах ёстой. Өнгөрсөн жил ШУТИС-ийн цөөн хэдэн багш нар уулзъя гээд уулзлаа. Нэг багш надаас супернэгдлийн онол гэж юу юм бэ гэж лав зургаан удаа асуулаа. Нэг юм хэлэх гэхээр л дахин дахин босч ирээд асуугаад байх юм. Би асуусан тоогоор нь хариулаад байлаа:1687 онд Исаак Ньютоны үндэслэсэн онолын физикийг төгсгөх ёстой онолыг супернэгдлийн онол гэх ёстой юм гэж физикийн ухаанд нь үздэг юм. Тэгээд тэр онол нь олдлоо гэж. ШУТИС-д ямар нэг техникийн ухаан заадаг гэх тэр багш намайг сорих гээд манай өнөөгийн боловсролын нүүр царайг харуулчихав. Дээр харлуулсан өгүүлбэрт дээд сургуулийн багш ойлгохгүй ер юу байнаа? Манай боловсролын системийн дээд давхарга нь ийм болчихсон юм бол доод шат нь хаашаа харсан юм байх вэ? МУИС хавьцаа нилээд хэдэн оюутан уулзъя гээд уулзлаа. Тэгээд би хэдэн юм хэлэх гэхээр л нэг банди босч ирээд Эйнштейн мейнштейн гээд ер юм хэлүүлэхгүй юм. Энэ одоо манайд нэг суут банди төрчихсөн хэрэг байх гэж бодоод, чи хаанахын ямар сургуулийн оюутан бэ гэж асуулаа. Менежментын ухаан судалж байгаа гэнэ. Ер нь бол арай хямдхан ав, арай үнэтэй зар гэхээс өөр ямар үхсэн үлийнийх нь менежмент байхав дээ гэдгийг манай залуу үе ядаж мэдээд ав. Хэрэв бүр илүү өндөр түвшний менежментын ухаан заалгая гэвэл дараахийг мэдээд ав. Менежмент хийчихмээр юм чинь байгаа юмуу, байхгүй бол бий болго. Ийм дүрэмтэй. Өртөггүй бэлэн олдсон Оюу ба Таван толгойг үнэ хүргэж чадахгүй үй түмэн менежерүүдийг л өнгөрсөн жилүүдэд бэлдлээ. Одоо тэг зардлаар олдсон хязгааргүй үнэ цэнэтэй үндэсний баялаг болох супернэгдийн онолыг манай төр засаг яах бол… Яах ч үгүй байдалтай. Үнэ цэнийг нь мөнгөөр сонирхож байна уу? Супернэгдлийн онолыг нээсэн үндэсний анхдагч эрхийг надаас тэрбумаар биш, их наядаар, нэг их наядаар биш, хэдэн их наядаар, монгол төгрөгөөр бус, дурын хатуу валютаар авъя гэсэн санал ирсэн юм шүү. Валютынхаа дансыг хэлээд өгөөч гэж хэд хэд шаардсан. Баримтууд нь байгаа. Үгүй гэхэд урьдчилагааны сая доллар ороод ирэх байсан биз. Гэтэл энэ онол чинь Монголдоо бол хязгааргүй үнэ цэнэтэй үндэсний баялаг, дэлхийд бол шинэ сэргэн мандлын үндсэн хөрөнгө болох юм. Хүн төрөлхтний туйлын зорилт нь орчлон ертөнцийн бүрэн төгс онол гэж би хэлээгүй юм. Харин тэр туйлын зорилтыг нь та бид хэрэгжүүлчээд сууцгааж байна.
                 Энд ноцтой анхааруулах нь, супернэгдлийн онол зөв буруугийн тухайд сайн санаат хүмүүс эргэлзэж бүү санаа зов. Муу санаат хүмүүс худлаа байгаасай нь гэж бүү горьд. Энэ онол хоёр хоёрын дөрөв гэдэгтэй яг адилхан баталгаатай юм. Энэ нь эл бичээчийн сайн муу, шудрага юмуу, зальжинтай огт холбоогүй. Ертөнц өөрөө үнэмлэхүй баталгаатай математик онолоор бүтсэн юм байна. Би араа даая. Монголд хамгийн үнэ цэнэгүй юм нь үг болж. Мянган худалд хялбархан хулхидуулж сурчихаад ганц үнэнд итгэхгүй болчихож, итгэхээ больчихож. Би араа даая гэж монгол уламжлалд хамгийн үнэтэй үг юм шүү. Манай улс төрд араа даах нь бүү хэл, араа даая гэж хэлэх зориг гаргасан тохиолдол байхгүй шүү. Би араа даая. Ойлгоно уу? Ийм үг мэднэ үү? 
                  Монголчуудын уншдаг ганц хүн Баабар сая бичихдээ: “Хоёр хөрштэй өрсөлдөхүйц нөлөө нөмрөг хайсан Монголын үе үеийн удирдагчдын мөрөөдөл болсон гурав дахь хөршийн бодлого… маш том хөрөнгө оруулалт байх ёстой. Татаж чадах цорын ганц эх үүсвэр гэвэл Монголд ердөө л уул уурхай… 
Хөгжил буурай, хүн ам цөөн, олон жилийн тусгаарлалаас болоод нийгмийн сэтгэлгээ нь дорой хийгээд ертөнцийн тухай ойлголт нимгэн ийм газар өөр юугаараа бусдын сонирхол татах билээ?(би тодотгов)” гэжээ. 
Хөгжил буурай. Хүн ам цөөн. Нийгмийн сэтгэлгээ нь дорой. Ертөнцийн тухай ойлголт нимгэн. Ерөнхийдөө иймэрхүү. Өнөөдрийн тодорхой байдал гэвэл хэвлэлийн мэдээгээр, 2012 онд ГХО 800 сая ам. доллараар буурсан. Тавантолгойн бизнес шатаж байгаа. Зах зээлд 110 доллараар өгдөг нүүрсээ 70 доллараар… Ингэхдээ 350 сая долларын урьдчилгаа авсан… Эрдэнэт 170 сая долларын зээл авсан… Бүтээгдэхүүнийхээ гуравны нэгийг зээлийнхээ хүүнд өгч байна. Хөгжлийн банк 626 сая долларын зээл авсан. Хүүнд нь 2012 онд 24 тэрбум төгрөг төсвөөс гаргасан, одоо 20 тэрбумыг төлнө гэнэ. Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас 250 сая долларын урьдчилгаа авсны дээр тэндээс ашиг хүртэх хүртэл өдийгөөс гадна эцэст ерөөс өртэй үлдэж ч болзошгүй гэх. Чингисийн нэр зээлдээд 1,5 тэрбум долларын өр тавьчихсан. Нөгөө хөгшнийх нь сүнс юу бодож, яаж тарчилж буй бол. 
Ерөнхийлөөд ч, тухайлаад ч байдал нэг иймэрхүү. Өргүй бол баян гэдэг. Монголын эдийн засгийн ухаан гэвэл, ердөө л энэ. Өртэй бид хэзээ баяжихийг мэдэх ёстой институтууд ч мэдэхээ больжээ. 
                  Цорын ганц эх үүсвэр гэвэл ердөө л уул уурхай… Өөр юугаараа бусдын сонирхол татах билээ? Сэтгэлгээ дорой, ойлголт нимгэн та бидний амыг асууж басамжилсан үг. Хөгжил буурай та бидний дийлэнхи нь энэ үгээр бахархаж, Баабараараа бардаж суугаа байх. Гэтэл ердөө л уул уурхай нь, нэгд, “Хөгжье гэвэл шулуул, шулуулахгүй гэвэл хоцрогд” гэж Баабарын  монгол хэлээр орчуулсан дүрэмд захирагдана. Хөгжил ба дэвшлийн зарчмын ялгааг энд орхие. Хоёрт, ердөө л уул уурхай нь нөмөр нөөлөг болохоос юмуу, олохоосоо илүүтэйгээр Монгол Улсыг их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөнд хүчээр татан оруулна, оруулчихаад байна. Энэ осолтой том тоглоомын талаархи дэлгэрэнгүйг энд орхие. Гуравт, ердөө л уул уурхайн дараа Монгол нь өөрөө үлдэх үү, эс үлдэх үү тухай дахь магадлал тавь тавин хувь байх болуужин. Наагуур хэлэхэд ийм. Энэ учрыг 1921 оны хувьсгал эхнээсээ анзаарч, социализм үргэлж анхаарч ирсэн юм. Капиталист хувьсгалд Монголын оршихуй нэг их сонирхолтой асуудал биш бололтой. Гэтэл капитализмын орчин үеийн философид, байгалийг ашиглахдаа бус, тахин шүтэхдээ гэж яг энэ үгээр хэлэх болсныг та бид сэтгэлгээ дорой, ойлголт нимгэний харгайгаар мэдэхгүй явах ба Баабар зориуд мэдүүлэхгүй. Гэхдээ философи нь тэндээ, харин энд бол Монгол маань глобаль капитализмын хувьд үндсэндээ эзэнгүй нөөц газар, түүний хэвлийн баялаг. Хүн ам цөөн. Хөгжил буурай. Сэтгэлгээ дорой. Ойлголт нимгэн. Хэн эзэн байж чадах юм гэж бодоцгоох нь тэдний хувьд буруу биш. 
                     Стратегийн нөмөр нөөлгийн асуудал Төв Азийн нүүдэлчин монголчуудын хувьд бүр Хүннүгийн үеэс эхтэй юм. Шалтгаан нь манай геополитикийн байршил. Баабарын сургуулийн зарим нийтлэлчдийн үгээр бол, юу ч хийж мэддэггүй хэдэн нүүдэлчид шавар ваар, зэс данх, гуулин түмпэн мэтхэнийг олж авах гээд дайрч довтлоод байжээ. Монголын түүхийг ингэж гэнэн тэнэгтүүлэх үйл явцын амь тавих сүүлчийн орилоон нь энэ юм. Тэгэж дайрч довтлоод байсан нь өндөр түвшний металлург дээр тулгуурлаж байсан юм. Төмөр илт, ган сэлмээ өөрсдөө үйлдвэрлэхээс бус, ташуураа далайж очоод булаагаад авахгүй шүү дээ. Монголын металлург нь түүхийн нэг нууц үлдсээр байна.  
Стратегийн нөмөр нөөлөг-ийн асуудал. Гуравдахь хөрш гэж шинэ үг. Газар, түүний хэвлийн баялгаар худалдаж авах хөлсний этгээд юмуу даа. Ийм л логикийг Баабар нэвтрүүлж байгаа. Бусад нь яахав, тархиа бэлэн угаалгаж, хорчийтал хатаалгаад л сууж байцгаана. Үүндээ бас маанаг юм шиг малилзаж баярлацгаахыг яана. Энэ логик нь өрөөл татанхай, хөгжлийн бэрхшээлтэй, цаана осол эрсдэлтэй логик. Энэ бол үндэсний дэвшлийг хааж хорих бодлого. Энэ нь ямар ч тэнэгийн толгойд орох хэрийн бэлэн зэлэн логик. Ийм логик хэзээ ч зөв байдаггүй. Жинхэнэ логик, жинхэнэ үнэн ямагт парадоксаль байна. Жинхэнэ логик шийдэлд жаал зугаа ухаан хэрэгтэй болдог. 
                    Гуравдахь хөршийн бодлогыг их сайн сайхнаар нь бодлоо ч энэ нь хориглох стратеги, амиа тээх бодлого. Эцэст амиа тээхгүй. Гуравдахь хөршийн маань Хятад, Орос дахь зах зээлийн ашиг сонирхлыг Монгол Улс тэнцүүлэх боломжгүй. 
Хамгийн сайн хориглолт бол давшилт. Алтан дүрэм нь ийм, хүний түүхээр бичигдсэн дүрэм. Саяхан болтол цэрэгжүүлсэн улс байсан Монголд олон хүн энэ дүрмийг эрхбиш мэдэж буй байх. Стратегийн хамгийн сайн хориглолт бол стратегийн давшилт. Энэ нь дэлхийг тэр чигээр нь талдаа татаж, эрхшээлдээ оруулах бодлого, зорилго, тийм хүчин зүтгэл. Үүнийг Хүннү анх ойлгож, Чингисийн Монгол хэрэгжүүлсэн юм.
Тиймээс Монгол Улсад стратегийн давшилтын хүчирхэг зэвсэг хэрэгтэй байна. Монголын түүхийн логик ба философийг судлаад үзвээс, тийм зэвсэг олдох магадлал чухам энэ манай үед тохиож байх бололтой. Тэр зэвсэг нь юу байж болох вэ? Өнөө цагт дэлхийг эзлэх хэрийн стратегийн давшилтын зэвсэг гэж ер юу, хаана байх ёстой вэ? 
Мэдээж хэрэг, суурь теоремуудыг дан суутууд дэвшүүлдэг. Мэдээж хэрэг, монголын түүхийн логик, философийг маниас аль өмнө Тэмүчин-Чингис нэгтгэн дүгнээд хэлсэн нь: Санааг нь авбаас, бие нь хаа холдох. Орчин үеийн улс төр, стратегийн үндсэн теорем нь ийм. Теоремаас мөрдөлгөөнүүд гардаг. Ардчилал гээчийн баастай бурхан Уинстон Чёрчилль гол чухал мөрдөлгөө хэлсэн нь: Ирээдүйн эзэнт гүрэн нь оюун санааны эзэнт гүрэн байх болно.  
                     Санааг нь булаан авч, биеийг хүлж дөрлөөд, Эзэнт гүрэн байгуулах зэвсэг зөвхөн шинжлэх ухаанд байж болохыг өнөө үеийн адгийн тэнэг ч ойлгох байх. Гэтэл гайтай нь, тэр шинжлэх ухаан нь өндөр хөгжиж, төгсөх шатандаа орчихоод барьж авах асуудал бараг байхгүй болчихож. Барьцтай ганц асуудал л үлджээ. Энэ нь супернэгдлийн онолын асуудал. Дэлхий дийлсэнгүй явж ирэв. Тэгвэл Тэнгэр тэрийг нь нааш нь ханцуйнаас ханцуйнд сэмхэн атгуулчихаж болохгүй юү. Цаг нь болж, мөчлөг нь ирсэн юм бишүү. Тэгээд тийм л юм боллоо. Маргаж мэтгэлцэх ухааны юм бодох бол тэр Дээшээ очиж заргалд. 
Оюун санааны эзэнт гүрэн байгуулах ажил явдлын 99 хувь нь хийгдчихсэн. Энэ нь ард түмний хувьцаа. Үлдсэн 1 хувийн хувьцааны асуудалд оролцох төр засаг байна уу, үгүй юү? Байхгүй бол миний бие, ер Монгол Улс дэмий найдаж цаг алдмааргүй байна. 
Дэлхий даяаршсан нь худал биш, үнэн үзэгдэл. Онцлог нь, нэгд, дэлхийн нийт байдал монголынхоос дор орчихсон дэнжигнэж байна. Хоёрт, монголын юмуу, бас бусын асуудал гэж тус тусдаа дангаараа байхгүй болчихсон. Зөвхөн даян дэлхийн асуудал л байна. Асуудал нийтлэг ба ганцхан болчихсон. 
Асуудлын асуудал нь юув гэхээр, орчин цагийн соёл иргэншил нь шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн өнөө хүрсэн түвшиндээ цаашид явах юм бол 21-р зуунд глобаль сүйрлийг тойрч гарч чадахгүй. Ийм тооцоо стратегийн судалгааны түвшинд хийгдээд 40 жил болж байна. 
                      Үлдсэн ганц найдвар бол супернэгдлийн онолыг нээж олох явдал. Нэгдсэн онолоос жинхэнэ хувьсгалт шинэ технологиудыг гарган авч, үйлдвэрлэлээ байгаль орчинд аюулгүй болгон шинэчлээд, эдийн засгийн огцом өсөлт хангах замаар л сүйрлийг зайлуулж болно. Сүйрлийн эсрэг сөрөг арга хэмжээ авч эхлэх хугацаа урсаад дуусчихсан тухай НҮБ хэлснээс хойш хэдэн жил байгаа шүү. Энэ юу гэсэн хэл вэ гэвэл, хямралын үйл явц эргэлт буцалтгүй талруугаа шилжиж байна гэсэн үг. Цаг шахаж байна, Тэнгэр шавдуулж байна. Дэлхий маань санхүүгийн хямралын ангал руу өнгийгөөд байна. Шинжээчдийн дүгнэлтийг тоймлон харвал, хэрэв энэ удаа дэлхийн санхүүгийн хямрал болохул урьдаас юу ч нөөцлөөд нэмэр болохгүй тийм хямрал болно гэж хэлэх талдаа байна. Өөрөөр хэлбэл, хямралыг сүйрлийн хэмжээнд тооцохоос аргагүй болжээ гэсэн үг.   
Сүйрлийн эсрэг сөрөг арга хэмжээ авахын тулд ганцхан юм хэрэгтэй, энэ нь нэгдсэн онол. Өөр найдах юм огтоос байхгүй. Өөр аврал байхгүй. Нэгдсэн онол нь авралын зүйл. Хэрэв Та Ерөнхийлөгч байсансан бол саяхны Давосын чуулганд нэгдсэн онол бүрнээ боловсрогдсон, хаанаас үнэ өртөггүй олж үзэж болохыг зарлачих байсан. Тэр мөчөөс Та дэлхийн санааг аваад, оюун санааны Эзэнт гүрэн байгуулаад, эзэн суугаад эхлэх байсан. Харамсалтай нь, Та Ерөнхийлөгч байсангүй.
                        Гэхдээ олон улсад нилээд хүртээмжтэй зарлах боломж байх шиг байна. Энэ 4-р сарын 27-29 нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-ийн ээлжит хурал Улаанбаатарт болж, 70 орон оролцох гэнэ. Монгол Улс Ерөнхийлөгч нь юм байна. Иймэрхүү ээлжит хурал хэлбэр төдий боловч агуулгажуулж болохгүй гэх газаргүй. Ардчиллын жишиг нь Монгол маань болчихсон мэт хэвлэлд бичиж байна. Жишиггүй юмыг ардчилал гэнэ гэсэн үг бий. За, энэ ч яахав. Ардын дипломат гэж манай ардчилсан хувьсгалаас арай өмнө гарсан үг. Ардчиллын нэг сэжим бол ардын дипломатын үйл ажиллагаа явуулах боломж. Заавал хэдэн бүдүүн ноёд хаалттай хуралдаад ардчиллыг хөгжүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Харин дэлхийг аварч чадахгүй юм байна гэж дэлхий даяар сүүлийн 20 жилийн туршлагаас мэддэг болсон, гайхаж хэлэлцдэг болсон. Давосын чуулган гэхэд Doom and Gloom юм болсон Барууны мэдээллийн толгой байгууллагуудын дүгнэлт байна.
                         Ардчилал, авлига хоёр угтаа ихэр юм биш байх. Гэхдээ захын нэг хулгайч сая доллар цүнхэлж бариад гүйж явах юмуу, байдаг л нэг агентлагийн хэлтсийн дарга төдий түшмэл хол ойрын хамаг хамаатнаа тэрбумтнууд болгож амжсан зэрэг нь ардчиллын буян. Социализм 70 жилдээ хоёрхон саятан төрүүлсэн гэж доктор Д. Бямбасүрэн ярьж байналээ. Нэгийг нь би лавтай мэднэ, нөгөөг нь би бараг зөв тааж буй байх. Тэгвэл би тооны машин дээр олон сая үйлдэл хийсний үр дүн нь супернэгдлийн онол. Ийм өгөөж ардчилалд байж болохгүй юү? Болмоор юм, болохгүй нь юу байна гэж олон нийт зөвшөөрвөл би тэр ардчиллын хурал дээр үг хэлмээр байна.
                         Удирдах зөвлөлийнх нь хурал өнгөрсөн жил Улаанбаатарт болоход Билл Клинтоны авгай Хиллари Клинтон хэлэхдээ “Бид бие биеэсээ суралцаж чадна, бид бие биеээ урамшуулж чадна” гэжээ. Монгол Улсын болон тус байгууллагын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн хэлснээр, Хиллари Клинтон биеэр хүрэлцэн ирж оролцсон нь тус байгууллагын гялалзсан ирээдүйн нигуур болсон гэнэ.
                          Тэгэхээр, жишээ нь, энэ байгууллагын 25 гишүүн орны нэг АНУ гэхэд Монголоос суралцахгүй гэх газаргүй мэт. Хүссэн хүсээгүй нэгдсэн онолыг сурч мэдэж, судалж хэрэглэж таарах бөгөөд энэ үйл явцыг түргэхэн эхлүүлэхийг дэлхийн байдал шаардаж байгаа. Хатагтай Клинтоны нэмж хэлснээр, тэд бас бие биесээ харилцан хариуцлагын тооцоотой байлгаж чадах юм гэнэ. Шинжлэх ухаан гэж дэлхийн түгээмэл эрх ашгийн үзэгдэл учраас чухам энэ салбарт тухайн улс орон дэлхийн өмнө хариуцлага хүлээдэг юм. Учир нь, жишээ нь, нэгдсэн онолын үндсэн математик постулат ямар ч суутын толгойд орсонгүй явсаар миний тэнэг толгойд орчихож. Би юмуу, Монгол Улс үүнийг таг дарчихлаа гэхэд дахиад хэн нэгний толгойд орохгүйгээр түүх дуусах магадлал бүрнээ бий. Нэгдсэн онолын осолтой онцлог нь чухам энэ. 
                          Миний энэхүү мэдүүлгийг олон түмэн ойшоон үзэж, ойлгож хандваас, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн албан болон хувийн website, blog, facebook, twitter, шуудангийн хайрцаг, гар хөлийн утас шөрмөс зэрэг бүх боломжтой хэрэгслээр судлаач Бэсүд Ч. Эрдэнэ миний биеийг дээр дурдсан хурал дээр мэдээлэл хийх, хурлын төлөөлөгчдөд бичмэл материал тараах боломжоор хангах талаар санал тавихыг та бүхнээс итгэмжлэн хүсч байна.
Тус ардчиллын нийгэмлэгийн дарга, гишүүн орон Монгол Улсаас ардын төлөөлөгч нэгэн үг хэлье, мэдээлэл хийе гэх юмуу, үг хэлүүлье, мэдээлэл хийлгэе гэхээр хэрэгт ордог ардчилал баймааргүй л гэж би найдаж байна. Гэхдээ хэн мэдлээ. Харахад харин илүүдэхгүй шүү.     
                           Хамгийн сонин нь, үүнийг эрээлэх зуур Google-ийн толгойд байдаг зураг өөрчлөгдөөд ийм болчихож. Хамгийн гайхалтай нь, нэгдсэн онолын үндсэн постулатууд энэ зураг дээрхи сонгодог математик өгөгдөхүүний шууд үргэлжлэл, дараагийн шат нь  эхтэй юм.                               



                                  
Энд баруун доод өнцөгт Эйлерын алдарт тригонометрын томъёо байна. Энэ нь математик гоо сайхны шалгуурлалтад тогтмол 1-р байр эзлэнэ. Зүүн дээд өнцөгт мөн Эйлерын алдарт топологийн томъёо байна. Энэ нь математик эстетикийн үүднээс 2-3-рт гол төлөв бичигдэнэ. 
                          Одоо анхаараарай. Эйлерын тригонометрын томъёо математикчдын санал асуулгаар 10 онооноос 7,5 оноо авчээ. Өөрөөр хэлбэл, математикчдын бодлоор үүнээс ч илүү эстетик үзүүлэлттэй томъёонууд байх боломжтой ба ёстой байна. Нөгөө талаар, энэ зурагт үзүүлсэн бүхэн нь сонгодог цэвэр математикийн хүрсэн оргил нь юм. Тэгвэл үүнээс цааш цэвэр математик гэдэг хамгийн суурь ухаан хөгжих нөөц боломж зарчмын хувьд бий юү, эсвэл математик төгсчихсөн хэрэг үү? Энэ онц чухал асуултын хариу нь супернэгдлийн онол юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн шинжлэх ухаан цэвэр математикийг дуусгаж чадаагүй байж. Гэтэл орчлон ертөнц нь сонгодог цэвэр математикийн бүрэн төгс систем дээр тулгуурладаг юм байж. Тэр бүрэн төгс системийг нээснээр нэгдсэн онол нь автоматаар бий болж байна. Ингээд хосгүй хамгийн уран сайхан математик томъёонууд нэгдсэн онолоос урсан гарч 10 баллын болзол хангаж байна. Чингээд онолын ухаан нэгдсэн онолоор төгсөх ёстой, үнэхээр төгсөж ч байна.   Түүнчлэн Эйлерын томъёогнэгж тойрог дээр үзүүлсэн зураг харагдаж байна. Энэ бол та бидний дунд сургуульд залхталаа үзсэн Эвклидийн геометрт хамаарна. Энэ зургийг ялигүй өөрчлөөд л огторгуй-хугацаа ба материйн үнэмлэхүй геометр үүсч өрнөөд явчихна. 
                       Хэрэв Та Ерөнхийлөгч байсансан бол Community of Democracies-ын хурал удирдаж үг хэлэхдээ: Хатагтай, ноёд оо, ямар шинжлэх ухаан байна, тийм л соёл иргэншил байна. Онолын шинжлэх ухааны эцсийн онолыг супернэгдлийн онол гэх ёстой юм гэнэ. Тэр онолыг манай нэг нөхөр нээж олоод, сүүлийн жилүүдэд боловсруулан дуусгаад одоо вэбсайтдаа оруулчихсан юм байна. Манай судлаачийн та бүхэнд зориулсан тайлбар сэлт 2-хон хуудас юмыг хурлын оролцогч бүрт албан ёсоор тараана. Та бүхэн уншиж ойлгоод тус тусын улс орны шинжлэх ухааны төвүүд, их дээд сургуулиудад WWW.superunified.orgсайттай даруй танилцахыг үүрэгдэх нь даян дэлхийн ардчилал, соёл иргэншлийн цаашдын дэвшлийн тулгамдсан асуудал юм шиг байна. Уг нь ухаантай улс бол хурлын дараа бяцхан саатаад манай судлаачийн лекцийг сонсчихоод, монголын ардчиллын түүхэн өгөөжтэй танилцаад явбал хэн хэндээ тустай байж болох ч та бүхний эрх, эрх чөлөөний асуудал гэх мэт хэлээд өгөхөд Монгол Улс өрөнд орчихгүй, харин бүлт үсрээд гараад ирэх юм.
                        Яг дээрхи мөрүүдийг бичиж суугаад нүднийхээ булангаар сонин харвал, “Нэг муу нүүрэндээ үстэй адгуусаар аархаж байдаг болж дээ. Түүнийхээ оронд “Apple” шиг, ”Samsung” шиг технологи гаргаж, дэлхийд гайхуулж, бас аархаж байхсан” гэжээ. Хэнээс юу хүсээд, шаардаад байгаа юм бэ? Тэгээд тэр аархах юмыг чинь нэг муу монгол хүн л хийвэл хийнэ, үгүй бол үгүй. Тэгээд аархах байтугай юмыг нь нэгэнт хийгээд өгөхөөр гөлөөн пад царайлаад, худлаа ухаантай царай эсгэж тэнэгтээд, эсвэл бүр улайран эсэргүүцээд байх хэрэг байна уу. Нэгд энэ. Хоёрт гэвэл, тэр дурдсан хоёр компани нь байж байхад тэднийх шиг технологи хэрэггүй. Шинэ хувьсгалт технологиуд зөвхөн супернэгдлийн онолоос гарна. Монгол маань дахиад дэлхийн төв болох боломж нээлттэй гэсэн үг. Алгоритм нь их хялбархан, даанч…  







Continue reading →

Labels