Хар Тангадын хараалыг хариулахтун!!!

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ Хар Тангадын хараалыг хариулахтун!!!               "Бүү мэд, мэдсэнийг бүү сонс" гэсэн хар Тангадын хараал монголчуудад хүрсэн домогтой юм. Анзаарч ажиглаад, бодож болгоогоод, үнэлж цэгнээд үз л дээ. Ёрын муу энэ домог ортой мөртэй л харагдаад байгаа юм.                Хараал ч байдаг, хараалыг хариулж ч болдог гэдэг. Бөө мөргөл, Буддын шашин хоёрын ...
Continue reading →

Орос их гүрэн

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ                 В. В. Путины Орос орныг нэг хараад ирье гэж түрүүчийн удаа бичээд хойшоо мордсон билээ. Москваг Кремльтэй нь ба томоохон зочид буудлууд, зоогийн газартай нь би хуучин үеэс мэдэхгүй биш боловч хувьсаж өөрчлөгдсөн, тэлж өргөжсөн нь тунчиг их юмаа.Олон улсын Шереметьево нисэх буудлаас хот ортол нэг цаг шахам зэлүүд ой дундуур давхидаг байсан бол одоо зайгүй шахам барилгажжээ. ...
Continue reading →

Мөнхийн жүүд, жүүд судлал ба еврейн асуудал

1 Сэтгэгдэл бичих:
"Чинад Нууцын Монгол Орон" номын хэсгээс... Олон улсын утга зохиол, ахуйн сэтгэлгээнд “Мөнхийн жүүд” гэсэн уламжлалт, гэхдээ доромж талдаа ойлголт хэзээнээс байна.  Жулиус Штрайхерын “Der Stuermer”сонинд 1937 онд гарсан шог зураг. Улмаар “Жүүдийн асуудал” бодитой байсаар ирэв. Асуудлаас тойрох аргагүй тул жүүд судлал байна. Jew studies, Judiac studies хэмээнэ. Монголчууд бид жүүд гэхээр маш ерөнхий төсөөллөөс цаашгүй. ...
Continue reading →

Мухар сүсэг, сохор итгэл

0 Сэтгэгдэл бичих:
Мухар сүсэг, сохор итгэл Бэсүд Ч. Эрдэнэ ( "Чинад Нууцын Монгол Орон" номоос)          Хүний мөн чанарын зүйл. Үнэн хэрэгтээ гэм хороор багахан шинж чанарын зүйл. Атомын физикийг үндэслэгч Нильс Борын цаашдын үйл ажиллагааг Данийн шар айрагны концерн дэмжих зорилгоорхүрээлэн байгуулж өгсөн нь дэлхийн шинжлэх ухааны нэг сонгомол төв болсон түүхтэй. Барилгыг нээхэд хаалган дээр нь морины тах хадчихсан байжээ. ...
Continue reading →

Labels