ALT_IMG

Нийтлэл 1

Том бодол тухайн үндэстнийг дайчилдаг, авардаг!“Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс” бүтээлээрээ олны танил болсон сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ саяхан “Бид ялав” номоо уншигчдын гар дээр хүргэлээ. “МОНЦАМЭ мэдээ” сонины сэтгүүлч, уран бүтээлчид түүнтэй уулзаж шинэ ном, судалгаа шинжилгээний ажлынх нь талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.Цааш нь унших......

ALT_IMG

Нийтлэл 2.

Дэлхийн түүхийг судлаад байхаар Монгол руу л төвлөрдөг. Энэ номын эцэст өнгөт зурагтай нэг хэсэг бий. Шамбалын орон гэж домог үзэл бас аль ч соёлд байна. Буддын соёлд Шамбал нэрээрээ байдаг. Христийн соёлд ч, Исламын соёлд ч бий. Тийм нэг аврал эрэх ёстой газар. Цааш нь унших...

Alt img

Нийтлэл 3

БИД ЯЛАВ Монгол-Төвт Үзлийн Угшил ба Оргил (Тэнгэризмийн тайллууд) Их Гурвалжин- ы сэлбэж зассан гутгаар хэвлэл. Залуус та бүхэн энэхүү номыг бүтнээр нь уншиж сэтгэлийн таашаал авч, Монгол үндэстнээрээ бахархах Монгол үндэстнийхээ төлөө зүтгэх сэтгэлийн галыг олж аваасай хэмээн хүснэм... Цааш нь унших...

ALT_IMG

Нийтлэл 4

Эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ Их гурвалжин. Монгол үндэстний оюуны сор болсон эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ гуайн Их гурвалжин номноос... Их гурвалжин ном бол Монгол үндэстнээ, Монгол төр улсаа гэх эх оронч үндэстний үзэлт хүн бүрийн гарын авлага сурах бичиг нь болж чадсан бүтээл юм.Цааш нь унших...

ALT_IMG

Нийтлэл 5

МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР ИХ СУУ ЗАЛИЙН ИВЭЭЛ ДОР. Монгол угсаатны Үндсэн хууль бол энэхүү хоёр мөрт тунхаг. Сэргэн мандлын сайн цаг ирэхээр Монгол Улсын Үндэсн хуулийн 1-р бүлгийн 1-р зүйл ийм байх болно. Тэрт цаг тун холгүй. Цааш нь унших...

БОЛОВСРОЛ ГЭЖ ЮУ БОЛОХ АНУ

1 Сэтгэгдэл бичих:

Бэсүд Ч. Эрдэнэ, Монгол Улсын Соёлын элч


                 Сошиалд мэргэн цэцэн харагдаж, цаагуураа бас нэг муу улстөр горилох санаатай гэнэн балчир залуус аль олон. Нэг юмыг эхлээд анхаар. Юув гэвэл, залуус нь ёс зүй, ёс суртахуун номлож  айлтгаад эхлэвээс тэр үндэстний ерөнхий төлөв тун таагүй талдаа болжээ гэсэн үг гэж эртний сургаалд үздэг юм. Уулгамч чавганц шиг чалчаа залуус сошиалаас эхлээд УИХ-аар дүүрэн. Хуучин үед хамгийн чалчаа үндэстнээр францууд тодордог байсан юм. Одоо бол монголчууд бид энэ талаар найдвартай 1-р байрт орно.  

                   Сайн асуулт хариултынхаа хагас нь  байдаг логик хуультай. Сошиалд дараахи өгүүлбэр харагдлаа. Маш чухал асуулт тавьжээ.



                   Боловсрол гэх мэт суурь ерөнхий ухагдахууныг заавал тайлбарлах шаардлагагүй гэж логикт үзэх ба энэ зарчмыг нилээд баримталдаг юм.

                   Гэвч дэлхийн утгазохиолд нэг сайхан тодорхойлолт байна. “Үзсэн дуулсан,  сурсан судалсан, туршсан ажигласан бүхнээ мартаад үлдсэн нь боловсрол мөн” гэнэ. Үнэхээр ийм л юм. Тэгвэл бүхнийг мартахаар юу үлдэж боловсрол болдог вэ? Сэтгэлгээний соёл тунаж үлддэг. Боловсролтой хүн гэж ердөө л сэтгэлгээний соёлтой, сэтгэх дадал заншилтай хүн. Боловсролтой хүн бодож ярьдаг, боловсролгүй нь зүгээр амаа урдаг.

              Боловсрол гэдэг нь олон талын өргөн дэлгэр, гүн гүнзгий мэдлэг, чадварын тундас. Явцуу боловсрол гээч юм байдаггүй. Жишээ нь, хуульч хүн ердөө л хуульчаас цаашгүй бол боловсролгүй хуульч. Тиймээс цаагуураа маш осолтой этгээд. Энэ учрыг ойлгох нь боловсролын эхний шат. Сайн эмч гэж зайлшгүй өргөн боловсролтон байна.

          Мэргэжил ба боловсролыг ялгаж ойлгох нь хамгаас чухал. Их, дээд сургуульд ямар нэг хэрэгтэй, хэрэггүй мэргэжлийн онол төдийг өгнө. Мэргэжлийг ажил амьдрал дээр жинхэнэ ёсоор олно гэх мэт.

          Тиймээс жинхэнэ боловсрол бол ямагт бие даасан боловсрол байна. Аль олон хэрэгтэй, хэрэггүй юм сонирхон оролдож баймааж мэдлэг, чадвар өргөжиж, ерөнхий суурь эрдэм боловсрол болдог номтой.

            Анхаарах нь, монголд боловсролын систем завхраад боловсрол замхарсан. Үндсэндээ боловсролгүй нэг залуу үе нийхэмд орж ирж бантан хутгахын шилдэг жишээ нь манай сошиал орчин. Одоо  хоёрдахь боловсролгүй залуу үе бэлтгэгдэж байна.

          Жинхэнэ боловсрол зөвхөн бие даасан боловсрол байна. Урьд үед бие даан боловсрох нь хүндрэлтэй юмны нэг байлаа. Харин одоо мэдээлэл, холбооны цахим технологийн дэвшлийн ачаар асар таатай нөхцөл боломж бүрджүхүй. Дийлэнхи олонхи мэргэжлийг Интернетээр бие даан олж болно. Ямар ч багшаас илүү, дээр нь үнэ төлбөргүй. Нисгэгч, эмч зэрэг зарим цөөн мэргэжлийг сургуулиар суралцаж дадлагажих шаардлагатай л даа.

          Зах зээл, ялангуяа хөгжингүй зах зээл дээр диплом, гэрчилгээ мэтийг шаардах нь гуравдугаар зэргийн асуудал. Чи юу мэдэж, чадах вэ л гэж асууна. Чи Интернетээр бие дааж боловсорсон инженер, физикч, математикч байж болно. Тэгээд зүгээр мэддэг, чаддагаа л үзүүлчих, гүйцээ.

          Соёлт ертөнцөд математик сургалтаа “Нэг тэнэгийн чадсаныг нөгөө тэнэг бас чадна” гэсэн аксиомоор эхэлдэг. Монголд болохоор, математик гэж хамгийн хэцүү юмны нэг гэсэн ойлголтоор улиглаад хүүхэд, залуучуудын зүрхийг үхүүлж, сонирхлыг унтраадаг. Түүгээр үл барам, “Математик бол ерөөс тэнэг хүнд таарсан ухаан” гэж үзэх нь бий. Математик нь зөв буруугаа өөрөө газар дээр нь шалгадаг ухаан. Учир нь математик бол хамгийн тодорхой ухаан.Гэтэл, жишээ нь,  20-30 намтай Монголд чи улстөр судлаач байх гээд үз.

          Математик бол хүнийг ухаантай болгодог мэт Монголд мулгуутдаг. Хүн гэж төрсөн ухааныхаа хэр хэмжээгээр тэнэж явсаар дуусдаг амьтан. Харин математик нь сэтгэх цэгц, дэглэм, ерөнхий соёлд сургадаг арга хэрэгсэл.

          Орчин цагт математик сэтгэлгээ тэргүүлэх ач холбогдолтой болсон нэг онцлогтой. Энэ нь чамайг тоо бодоод суучих гэсэн үг хараахан биш. Тоо бодож чадах бол сайн л байна. Гэхдээ гол нь математик маягаар сэтгэх явдал. Том компаниуд чамайг олигтой ажилд авах эсэхээ ярилцлагаар шийдэх байх. Ингэхдээ чиний сэтгэлгээний арга маягийг тодруулах гэж оролдоно. Математик маягийн сэтгэлгээ нь ерөнхийдөө алгоритм сэтгэлгээ юм. Ямар ч асуудлын шийдэл нь ямар нэг алгоритм байна. Оновчтой сэтгэхийн үр дүн нь эцэстээ алгоритм. Жишээ нь, ЖДҮ-үүд байна. Аль ч ЖДҮ дотоод, гадаад зах зээлийг эзлээд авах боломж зарчмын хувьд ямагт бэлэн байна. Харин тухайн ЖДҮ-ийн алгоритм нь?

          Цаашлаад, одоо оршин буй та бидний өнөөгийн төв Монголыг Чингисийн Монголын эн цард хүргэн сэргээн мандуулах зорилго байж болно. Үүний алгоритмыг миний бие зохиосон. Тэгээд уг алгоритмын шийдвэрлэх алхмууд хэдийнэ хэрэгжчихсэн. Эцсийн ганц алхмыг төр засаг хийх ёстой, гэхдээ хийсэн ч,байсан ч онцын ялгаагүй, учир нь зөв алгоритм гэж автоматаар хэрэгждэг юмыг хэлдэг.

          Хүн гэж оюун ухаант амьтан. Логикоор сэтгэдэг амьтан гэхшүү ойлголт. Та бид маань Оюунт Хүмүн (Homo Sapiens) хэмээх нэгэн зүйл дээд сармагчны төрөл дотор байна. Ухаантай, тэр тусмаа шинжлэхүй ухааны мэдлэг эзэмших чадвартай гэх утгаар Homo Sapiens Sapiens гэж сүүлийн үед ярьж бичдэг болсон. Гэвч хүний ухаан үнэмлэхүй хүчин чадалтай эсэх асуудал зайлшгүй яригдаж таарнаа даа. Шинжлэх ухаанд шийдвэрлэвэл зохих ганцхан суурь асуудал үлдсэн. Энэ нь онолын физикийн эцсийн онолыг нээн боловсруулж, улмаар орчлон ертөнцийн бүхий л үзэгдэл юмсыг нэгхэн аксиом буюу учир шалтгаанаар тайлж тайлбарлах асуудал.Энэ асуудлаар дэлхийн суут ухаантнууд ХХ зууны турш оролдсон боловч хүч хүрээгүй өдий хүрсэн юм. Энэ ньхүний оюун ухаан тийм ч үнэмлэхүй бусыг харуулж байна.

          Гэтэл танай хажуу орц, хамар хашааны нэг муу монгол миний бие тэрхүү эцсийн онол буюу супернэгдлийн онолыг нээн олж, 21-р зууны эхний 20 жилийн турш боловсруулан төгсгөсөн сацуу одоо дэлхийн ШУ-ы даяар хүрээнд хүлээн зөвшөөрөгдөөд байна. Хүлээн зөвшөөрөх нь байтугай, миний нээлтүүдийн тухайд чих нь ч хөдлөхгүй суугаа сохор нохой бол Монгол маань. Хоцрогдсон ядуу нийхмийн харгай л даа. Норовын Тэгшбаяр гэдэг хүн сошиалд бичихдээ “Манайд би тийм ч мундаг математикийн нээлт хийлээ гээд яриад явдаг хачин хүмүүс мэр сэр бий. Энэ бол шал худлаа гэдгийг хэлчихье” гэжээ.

          Уншигч та боловсролтой хүн байх. Үгүй ядахдаа та 5-р анги төгссөн. Энэ чинь дангаараа маш том боловсрол. Одоо та эл Тэгшбаярын мундаг мэдэгдлийг үнэлж цэгнэх гээд үзэхүл сайн дасгал болох юм. Молхи ард, толхи судлаач миний бие аймшиггүйеэ үгүүлэх нь: “Тийм ээ, Бэсүд Ч. Эрдэнэ сонгодог цэвэр математикийн салбарт олон их нээлтүүд хийсэн нь супернэгдлийн онолын түүхэн аугаа их нээлтэд хүргэсэн юм”. Эрдэнэ нь үнэхээр ийм л хачин хүн. Ер нь бол өндөр түвшний судлаачид сонин хачин хүмүүс байх нь нэн олонтааг дурдъя. Үй олон тэнэг, элдэв солиотын ертөнцөд ганц юмуу, цөөн хэдэн эрүүл нь хачин харагдахаас өөрцгүй.

          Нөгөө талаас Тэгшбаяр “Энэ бол шал худлаа гэдгийг хэлчихье” гэжээ. Эндээс та ямар нэг учир начиргүй улангассан галзуу солиорол мэдрэхгүй  байна гэж үү? Гэхдээ энэ бол улстөрөөр ухаангүй хийрхдэг манай сошиал сүлжээний ердийн хэм хэмжээ, төрөл жанр шүү дээ. Үүний цаана монголын нийхмийн сэтгэлгээний эрүүл ахуй ноцтой алдагдсан аюул эмчилгээгүй болтлоо урхагшсан дүр зураг тод илэрч буй юм.

            Тэгшбаяр нь математикийн сэдвийг хөнджээ дээ. Дэлхий даяар математикчид математикаар хоол хороож явцгаана. Тэдний эцсийн зорилго нь математикт ямар нэг нээлт хийх. Улмаар түүхэнд орох, хувийн зэрэг зиндаагаа өсгөх, үндэстнийхээ нэр төр, алдар гавъяаг өргөн дэвшүүлэх. Жишээ нь, Аттилын Хүннү, Чингисийн Монголын нэр төр, эрхшээл нөлөөг сэргээн батлахын тулд хэн нэг монгол хүн ШУ, ялангуяа математикт томоохон нээлт хийвээс зорилго бүрнээ хангагдах юм. Харин та бидний монголчууд хэтэрдэг заншлаараа хэтрээд дэлхийн ШУ-д бүр түүхэн хосгүй аугаа их нээлт хийж орхилоо. Иймэрхүү сонин хачин өрнөлийг Тэнгэр мэджүхүй хэмээн хүлцэнгүй хүлээн авахаас өөр зам байдаггүй юм шүү.

             Та 5-р анги төгссөн л бол одоо шүүгч байж маргаан таслах боломжтой, ёстой, эрхтэй, үүрэгтэй. Орчин үеийн соёл иргэншил Танд ШУ-ч боловсролыг албадан эзэмшүүлсэн нь зорилгогүй хийсэн дэмий ажил ч биш шүү дээ.

             Математик бол хүнээс асуухгүйгээр өөрөө өөрийгөө газар дээр нь батлах юмуу, няцаадаг ганц ухаан юмаа гэж та 5-р ангиас мэдэж авсан байх ёстой. Ерөнхий дунд сургуулийн программ гэдэг чинь 500 жил туршигдаж боловсорсон нилээд нарийн утга учиртай юм цаанаа байдаг. Тиймээс математикчид ямар нэг юм ярьж хачин загнаж буй бол үгүй ядахдаа Тэгшбаяраас өмнө ярьж буйнхаа баталгаатай болчихсон байгаа шүү дээ. Тиймээс математикчийн өмнөөс хар сохроор шал худлаа гээдхэлчихье гэж мунагтан мунхаглаж болдоггүй юмаа. Сэтгэлгээний соёлын нэг ийм дүрмийг сайтар мэдэх шаардлагатай. “Тэнэг хүн сар дурандаад суудаггүй” гэсэн үг бий. Заавал тэнэгүүд математикаар оролдоод Тэгшбаярт амьдаараа зулгаалгаад байх албагүйшд.

          Ер зөв сэтгэх тухай асуудал нь логик, сэтгэлзүй, философийн хавсарсан том асуудал. Хүмүн төрөлтөн нь логик сэтгэлгээтэй, аа бас сэтгэлзүйтэй хосмол амьтан. Нарийндаа бол амьтны зөн совин инстинкт ч чухал үүрэгтэй. Цаана нь бас зөн билиг  (intuition) ч байна. Бүүр цаашлаад хутагт билиг(providence) шийдвэрлэх нөлөөтэй.

          Та тэнэг хүн биш учраас цэвэр логикоор сэтгэх чадвартай. Гэтэл таны сэтгэлзүй хажуунаас чинь шивнээд будлиулж гүйцдэг осолтой. Тиймээс дүрэм нь юув гэвэл, зөв оновчтой сэтгэх шаардлагатай тохиолдолдоо сэтгэлзүйгээ switch offболгоход оршино.Монгол нь монголдоо дургүй, муна гадсандаа дургүй гэж эртний үг. Монголчуудын сэтгэлзүйн нэг чухал онцлогийг хэлсэн хэрэг. Тэгшбаярын  Монголдоо дургүй нь түүнийг шал усан тэнэг харагдуулсан юм хэлүүлчихжээ. Угтаа ухаантай л хүмүний үр байх, хөөрхий. Нэн ялангуяа энэхүү монгол нь монголдоо дургүй сэтгэлзүйн уламжлалт гажиг согогыг та өөрөөсөө илрүүлээддаруй таягдан хая.

          Хэн хүн зах зээл дээр мэргэжлээ гурав сольж байж амьдарч үлдэнэ гэдэг. Ийм шаардлага тулгардгийг одоо манайхан мэдэх байх.

             Хүнд үзүүлэх бичиг цаасгүй мөртөө элдэв бусын юм хэр чадлаараа оролдон боловсорсоор нөр их амжилтанд хүрсэн хүмүүс зөндөөн бий. Жишээ нь, Майкл Фарадей гэх банди бага сургууль төгссөн нэр зүүгээд дараа нь ядуучуудын мэргэжлийн сургалтаар хуучин ном хавтаслагч болжээ. Тэгээд сониуч зангаараа алдарт химич Хэмфри Девийн олон нийтэд зориулсан лекцэнд суух зуураа ажилд орох санаагаа хэлсэнд, Деви нь лабораторийн шил шаазан угаах ажилд авсан нь үнэн хэрэгтээ муусайн хуучин номоо хавтаслуулах зорилготой байв. Майкл нь шөнө ном хавтаслах ажилдаа орж, хавтасласан ном бүрийг уншиж дуусгаад байв.

              Тэгсээр мань банди өөрөө туршилт тавих болов. Тэр үед ШУ-д онц чухал сонирхолтой нь цахилгаан-соронзон үзэгдэл болоод байв. Фарадей 11000 гаруй туршилт тавьсны үр дүнд цахилгаан-соронзон индукцийг нээв. Орчин үеийн өндөр дээд соёл иргэншил чинь ердөө л дангаараа ном хавтаслагч Фарадейн нээлтүүдэд тулгуурлаж байгаа шүү дээ. Деви нь, би Фарадейд тусласан энэ тэр юм ярьсанд, ид хүчээ авсан залуу, за хуцаарай, муу төгцөг гэж олны өмнө зандраад дуугүй болгосон түүхтэй. Цахилгаан-соронзон индукцийн нээлт нь зөв, буруу сэтгэхийн заагт болсон маш сонин адал явдалт сургамжтай түүх байдаг боловч энд орхихоос аргагүй.

          Фарадей мэтийн хүмүүсийг Polymath гэх эртний заншилтай. Фарадейн ажлыг математик онол болгосон нь Максвелл гэх боловч Максвеллын зах замбараагүй орхисон зүйлийг эмхлэн цэгцэлж Максвеллын дөрвөн тэгшитгэлийг бичсэн хүн нь үнэн хэрэгтээ цуут полимат Оливер Хевисайд билээ.  

          1990 онд би Англид сураар одов. Очсон даруй Жон Мейжорхэмээгч улстөрийн тавцанд ихэд тодров. 8-р анги төгссөн боловсролтой хүн гэнэ. Сангийн сайд Мейжор түүхэн гайхамшигтай төсөв боловсруулсан гэж хэвлэлд алдаршуулав. Төдөлгүй алдарт The Times сонины маш хүчтэй нөлөө, сурталчилгаагаар Жон Мейжор төмөр хатагтай Маргарет Тетчерыг зүгээр амбаардах маягаар түлхэн унагаад Ерөнхий  сайд болов. Энэ бол ардчилсан нийхэмдэхь хэвлэлийн хүч чадлын гайхамшигтай жишээ байлаа. Мейжор 7 жил ажиллаж, сайн ЕС-ын тоонд ороод байв. 8-р анги төгссөн нь ч эргэлзээтэй хүн гэхэд дажгүй л байлаа. Гэтэл Мейжор нэг өглөө хэвлэлийн хурал дээрээ The Times сониныг нэг үг буруу хэрэглэсэн байна билээ гэж шүүмжлэв. Үлийгээ хийнэ вэ, зургаа зуруулна шүү дээ гэж би энд бодож суулаа. Үнэхээр маргааш нь Таймс сонинд тэргүүн өгүүлэл нийтлэгдэж “Манай сонинд зөв буруу хэрэглэсэн байж магад ганц үг ухаж суух зай завтай Ерөнхий сайд цаашид хэрэггүй болмой” гэж шууд хэлэв. Гүйцээ, бандан пад. ЕС Мейжорыг хийхэд тус сонин нэг жил зарцуулсан байхад түүнийг буулгахад ганц сар хангалттай байсан. Мейжорт эцэстээ ялигүй албан ёсны боловсрол дутчихсан хэрэг л дээ. Тэгэхээр боловсрол гэж нарийн юмны нэг. Манай УИХ-аас сонин сэтгэгдэл төрдөг. Албан ёсны боловсрол нь илүүдэхээс дутахгүй гэж хөөрцгөөдөг.Гэтэл амьдралынх нь туршлагаар тунаж үлдсэн жинхэнэ эрдэм боловсрол нь хомс хүмүүс харагдаад байдаг юм.

          Энд би залуу үеээ жаахан доош нь хийх шиг болов уу, үгүй юү. Гэхдээ ингэх нь хаана ч хэзээ ч байдаг заншил, тийм логиктой. Ахмад нь залуусаа өөрийсөө илүү болгох гээд шүүмжтэй ханддаг. Өнөөгийн Монголын залуу үе бол сайхан буцалсан пассионарууд буюу халуун цустнууд харагдаж байгаа юм. Нийт дунд нь авч үзвэл боловсролын түвшин илт хоцрогдох талдаа болсон нь анхаарваас зохих гол доголдол. МУИС-ийн физикийн ангид уржнан 8 хүүхэд элссэнээс ноднин 4 нь сургуулиа орхисон гэнэ. Энэ жил 1-2 нь үлдсэн үү, үгүй юү.

              Энэ мэттэй холбогдуулан зайлшгүй анхааруулах нэг зүйл байна. Юув гэвэл, ерөөс хоёр соёл байна. 1. Урансайхны соёл, 2. Оюун сэтгэлгээний соёл. Энэ хоёр төрлийн соёлын зохистой харьцааг барихгүйгээр улс үндэстэн хол явдаггүй, мухарддаг. Урансайхны соёлын хувьд монголчууд, манай залуус дэлхийд ижилгүй. Зохиолын дууны үерт автаад живж далд орох нь холгүй байна. Хэн нэгэн зохиолын дуу дуулах төдийд л бусад нь хэдэн зуу, мянга, түмээрээ самсаа нь шархирч, нурууных нь шар үс босоод учиргүй ээнэгшин ухаан нь балартаж нус нулимстайгаа хутгалдан арчаагаа алддаг дүр зураг сошиалаас илт байна. Улмаар нийхмийн ахуй орчинд нэг тийм  эмэгтэйлэг мээнэгтсэн аяс хандлага, зан суртал ноёлж  ирлээ. Энэ нь үндэсний уламжлалд эрс харш. Цаг үргэлж дуу дуулж гэнээртэхийг монголчууд огт таалдаггүй заншилтай. Чи одоо юугаа алдчихсан гэж гасалж ганихраад, хүмүүсийн сэтгэл санааг худлаа гэгэлзүүлээд явдаг амьтан бэ, ухаан санаа чинь зүгээр биз гэж загнадаг. Ер дуунд хэт шимтэх, донтох нь сэтгэцийн согогийн илрэл гэж олон үндэстэн үздэг заншилтай. Түүнчлэн Шарка-баркаг хичнээн тэшлээ гээд, бүр дээрээс нь журай-гэлдэнг нэмж хатирлаа гээд энэ бүхэн чинь Монголыг урагш чирэх хөдөлгүүр, эрчим хүч даан ч биш юм. Урансайхны соёлтой нь сайхан уу, сайхан, гэвч үүгээр өрөөсгөлдвөөс эцэстээ стратегийн нөхөшгүй хохирол амсаж хөгжлөөр нэгмөсөн доройтоно.

             Ер аливаа үндэстэн түүхэн туршдаа зайлгүй дайрч өнгөрөх ёстой юмс үзэгдэл байдаг бололтой. Монголчууд төрөлх хэлээрээ ном зохиол үйлдэх нь маш хязгаарлагдмал үйл хэрэг байв. Одоо хэн дуртай нь юу дуртайгаа хэвлэх нийхмийн эрх чөлөө ч байна, технологийн боломж ч байна. Тэгээд номын соёл сайнтай, муутайгаа тэсрэлтийн хурдаар өрнөлөө. Шүлэг бичих, нийтлэх явдал ховроос ховор юм байв. Одоо яруу найрагчдын тоогоор дэлхийн улс үндэстнүүдийг тэргүүлэх болов гэх мэт. Өөрөөр хэлбэл, монголчууд орхигдсон юмаа нөхөж байна л даа. Тавилан юмдаа. Тэгвэл, шинжлэх ухаан, технологи, техникийг мөнхүү нөхөн хөгжүүлвээс яанав? Тэр тусмаа ШУ-ы эцсийн суурь онолыг Монголд нээж боловсрууллаа. Үүнээс өөр өрсөлдөөний талбар цаашид байхгүй.

                Тиймээс залуу үе маань жолоогоо оюун сэтгэлгээний соёлын чигт эргүүлэх хэрэгтэй болно. Цаг алдан алмайрч болохгүй.

Улаанбаатар Хот                                                2021..01.26 
"Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн
Өвлийн адаг шарагчин үхэр сарын 
Шинийн 13-ны Хөх Нохой өдөр 

Continue reading →

Соёлын Элч

0 Сэтгэгдэл бичих:
Өнөөдөр Ч.Эрдэнэ судлаачид ГХ-ийн сайд Цогтбаатар Соёлын элчид өргөмжилсөн гэрчилгээг нь гардуулан өгөв. Олон жилийн нөр их хөдөлмөр бүтээлээ дэлхийн энгээр түгээн дэлгэрүүлэх, Үндэсний даяар төслийг хэрэгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье. Түүний "Их гурвалжин", "Супер нэгдлийн онолын үндэс", "Чинад нууцын Монгол орон", "Бид ялав" , "PAX Mongolica" зэрэг бүтээл туурвилаар нь Монголчууд андахгүй буй за. Олон мянган залуусыг Оюуны зөв үзэл баримтлал руу чиглүүлэгч Соён гэрээрүүлэгч эл судлаачийг Засаг төрөөс анх удаагаа ийнхүү дэмжиж буйд талархал илэрхийлье. 
Д. Догсмаа
Улаанбаатар Хот 
2019.05.14



Continue reading →

PAX MONGOLICA

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч.Эрдэнэ
PAX MONGOLICA
ҮНДЭСНИЙ ДАЯАР ТӨСӨЛ:
- Монголын гарц, Дэлхийн аврал-
"Санааг ану авбаас
Бие инү хаа холдох
"
-Киад Боржигин Есүхэйн Тэмүчин 
Чингис хааны Гэрээслэл
"Ирээдүйн эзэнт гүрэн болвоос
оюун санааных байх болно
"
- Уинстон Рандольф Чёрчилль
- Улс төрч Нобелийн шагналт...

                   Энэхүү номыг уншигч хэн хүн бээр хар захын тоосонд дарагдаж явлаа ч,  харь гүрний тэргүүнтэй хэлэлцэж суулаа ч өөрийн бахархал арай үлэмж, хараа арай дээгүүр, нуруу арай цэх, сэтгэл арай уужим, санаа арай хол, бодол арай цэлмэг, зориг арай агуу болох болтугай гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барив, зохиогч би...
                   Харьжсан сэтгэлзүй, доройтсон оюун санаа, алдагдсан зөн, буурсан өөрийн үнэлэмж, зээлдсэн үзэл баримтлал, дуураймал үйл ажиллагаа, жижгэрсэн ашиг сонирхол, эл бүх сөрөг тэрслүү, ул сууриар маань идсэн хүчин зүйлүүдийг даван туулж, үндэсний сэргэн мандлыг зөгнөлөөс бодит үйлс болгох тавилан цаанаасаа заяагдсан юмаа гэхэд цагийн хүрдийн тэр гогцооноос зуураад заасан хэмнэлд нь багтан дэвших, даяар өрсөлдөөн, даяарших үйл явцад тэргүүлэх байр суурийн төлөө тэмцэх бяр чадал, хүсэл эрмэлзэл байх нь уу, үгүй юу гэсэн тулгамдсан асуудал бидний өмнө тавигдаж байна...
Өчил
(Prolegomena)
                   Товчдоо, май үүнийг зараад идчих гэж Монгол Улс, түүний төр засаг, түмэн ардад хэлэх юмтай нь танай толхи судлаач молхи хүн ганц миний бие л байгаа юм.
                   Товчдоо, Монгол маань өнөөдөр дэлхийд гартаа юмтай ганц улс, тэр юм нь хүн төрөлхтөний  соёл иргэншлийн хувь заяанд үнэмлэхүй ач холбогдолтойд хамаг учир оршино.
                   Утга зохиолын эртний уламжлалд Prolegomena гэхүл өмнөтгөл, удиртгал байх сацуу чухал нь, өчил, учирлал бас байдаг заншилтай.
                    Зохиогч бээр мэдэх юмаа эргэлзээ мадаггүй мэдээд илэн далангүй хэлж байна гэж эрээ цээргүй урьдчилан анхааруулахыг Prolegomena гэнэ. Тийнхүү би юу хэлнэ вэ, та бүхэн хүлцэн тэвчиж хүлээн авахыг хичээмү, чин сэтгэлээс.
                    Үүгээр PAX MONGOLICA даяар төслийг зарлаж байна. Энэ нь Монголоор ба Монголоос дэлхийг дахин даяарчилж төвхнүүлнэ гэсэн хэрэг. Тийм хүчирхэг үндэслэлийг Дээр Тэнгэрээс гардуулсан болохыг эл товхимолд бүх талаар тодруулна.
                     Хэн хүчирхэг байсан бэ, тэр дахин хүчирхэгжинэ гэж түүхийн философийн логик аксиом.  Аттиллын Хүннү гүрэн, Чингисийн Их Монгол Улсын дараа өнөөгийн та бидний төв монгол үндэстэн, бөмбөрцгийн монгол угсаатан түүхийнхээ эн цард хүрч үндэсний ба дэлхийн нийт соёл иргэншлийн шинэ хувьсгалт дэвшлийг хангах түүхэн болзоо учирлаа, Дээр Тэнгэрээс.
                      Толилуулан буй эл товхимол нь “Чинад Нууцын Монгол Орон” номын 10-ны 1, надад буй мэдээлэл, өгөгдөхүүний 100-ны 1 хувь. Эдийн засаг ийм шахаанд оруулсан нь сайн хэрэг. Учир нь, гүйцэд хийсэн судалгааны үр дүн сайхан товчлогддог онцлогтой.
                      Уншигчид энэ товхимолоос Үндэсний үзэл санааныхаа бодит үндэслэл, логик, философийг мэдлэгтээ нэмэрлэж, урам зоригоо хөгжөөн цэнгэх буйзаа.
Миний мэдүүлэг
                     Толхи судлаач, молхи хүн мунхаг ард миний бие “Би Монголыг тэжээнэ” хэмээн хориод жилийн өмнөөс амлав.
                     Монголд ингэж айхтар ам алдсан нэг ч олигарх улстөрч, банкны эзэн, алтны магнат, мафийн босс, газрын наймаач, сүлжээний шулаач, төсвийн хулгайч, тендерын луйварчин, шилдэг менежер, мянгат малчин, түмэн га-гийн тариаланч, үндэсний хүнд ба хөнгөн үйлдвэрчин байхгүй. Ингээд хэлчих адгийн популист гэхэд УИХ-ын гишүүд төрийн түшээдээс олдоогуй л байхгүй юү.
                      Тиймээс “Би Монголыг тэжээнэ” гэх нь түүхэн хосгүй ховор үг ба үзэгдэл. Хүмүүс гайхдаг алмайрдаг, дур нь гутаж уур нь хүрдэг, эсэргүүцэн тэмцдэг. Зүйн хэрэг л дээ. Гэхдээ бас итгэдэг, хүлээдэг. Юмыг яаж мэдэхэв, монголын заяа их гэж битүүхэн горьддог.
                       Миний бие муу юмнаас ганцханыг тойрсон нь худлаа амлах. Май зараад идчих гэх гартаа бэлэн юмтай хүний хувиар амлаж буй хэрэг.
                      Эрхэмсэг оршихуй байна. Материаллаг оршихуй байна. Харилцан шүтэлцээтэй хосмол үзэгдлүүд. Өгүүлвээс, Монголын өнөөгийн ахуй ядуу байвч монгол үндэстэн хамгийн аугаа эзэнт гүрний үр удам тул монгол хүн чадуу байх ёсгүй.
                       Анхдагч нь Үндэсний Эрхэмсэг Оршихуй. Та монгол хүн мөн болвоосминий судалгааны үр дүнгүүд Таныг урмаар тэжээнэ. Халбагадаж сэрээдээд амруугаа дөхүүлж чадах бол бурмаар ч бас тэжээнэ. Ийм л амлалт.
                        Үндэсний ба дэлхийн PAX MONGOLICA мега төслийн бодит үндэслэл нь Дээр ТНГРИ-н бэлэг, үндэслэлийг хэрэгжүүлэх үзэл санаа нь минийх.
                        Харин гүйцэтгэл нь?!
                        Төр засаг, түмэн олны бодлого, зорилгын хэрэг.
                        Ер нь бол нийт хүн төрөлхтөний хэрэгжүүлэх төсөл.
Учир нь, соёл иргэншил, шинжлэх ухааны цаашдын дэвшил, хөгжил нь зөвхөн ба дан ганц супернэгдлийн онолыг олж нээсэн нөхцөлд боломжтой. Өөр гарц зарчмын хувьд байхгүй.
                        Тиймээс энэ бол зүүд мөрөөдлийн хэмжээнд удтал хүлээгдэн буй глобаль төсөл...


Интернет эх сурвалжаас ишлэх нь:
"If at first the idea is not absurd, then there is no hope for it"- Albert Einstein

"Хэрэв санаа чинь эхнээсээ утгагүй юм биш бол найдваргүй гэсэн үг"-Альберт Эйнштейн.

PAX MONGOLICA үндэсний даяар төслийн
эл товхимол олон уншигчдад эхнээсээ утгагүй юм харагдах магад. 
Тэр тусмаа найдвартай...
Учир нь, хүний санаанд орох бүхэн ороод аль эрт дуусчихсан. Хүний санаанд ороогүй нь:
1. Дэлхийн соёл иргэншлийн түүхийг Монголын өнцгөөс харах.
2. Дэлхийн шинжлэх ухааныг Монгол ухаанаар төгсгөх.
Монголчууд Дээр ТНГРИЗаяат Төрсөн гэж Монголчуудын санаанд ороод бусдын САНАА-нд ороогүйг ТА БИД батлах хувьтай юм байна...

Номын үнэ: 20.000 MNT

Холбогдох дугаар: 91292049

Continue reading →

Ил Захидал: МОНГОЛ СУДЛАЛ

0 Сэтгэгдэл бичих:
Ил Захидал
Сэдэв нь: Монгол судлал

ШУА-н Түүх, археологийн хүрээлэнгийн Захирал,
Олон улсын монгол судлалын холбооны ЕНД
профессор С. Чулуун Танаа

                  Олон улсын Монгол судлалыг 1818 оноос буюу татар түмний нийслэл Казань хотод Азийн музей байгуулагдсанаас эхлэн тоолж 200 жилийн настай гэхүл та бүхний албан ёсны онол, шийдэл тул молхи хүн, толхи судлаач миний бие юу гэх хэдий боловч “Түүхийн эцэг” Херодот Төв Азиас гаралтай нүүдэлчин скиф, сак омгуудын тухай дуурсган дурссан гэх юмуу, эртний хятадын их түүхч Сима Цян, дараа нь грек-ромын их түүхч Прискус нар болвоос ерөөс Дорно, Өрнийн Хүннүгийн түүхийн тухайд үндсэн эх сурвалжууд гэхүл олон улсын монгол судлал өнө эртний уламжлалтайг үгүйсгэх юун.
                 Эн түрүүнд Таны гэгээрсэн анхаарлыг дараахи нэгэн зүйлд хандуулахдаа хүлцэл өчье. Монгол Улс төрийнхөө тогтсон ёсыг “Хүннү”-гээс эхлэн 2227 жилээр тоолов. Эртний аман аялгаа баримталсан сонгомол монгол бичгийн хэлнээ “Хүмүн” байх ба хятад хэлэнд “Хүннү” гэхшүү галиглагдахаас өөрцгүй юм. Европ зүгийн хэл бичигт “Hun”, “Гунн” хэмээн сунжирч зүгширчээ. Хүмүн нартай ойр дөт гүнзгий харилцаатай асан готуудын удмын герман үндэстний хэлнээ “Hune” (аврага хүн) ч бий гэх мэт. “Хүннү”-чүүдийн өөрийн нэр нь монгол хэлний “Хүмүн” байжухуй. Эл “Хүмүн” ба латин “Homo”,улмаар, жишээ нь, англи “Human”, ер Европ зүгийн “Humanism” сэлт нь нэн эртний нэг нэгдмэл язгуураас гарвальтай нь маргах зүйл төдийлэн биш. Чухал нь юунд вэ гэвэл, “Хүннү” нэр нь чухамхүү монгол хэлээр “Хүмүн” хэмээх хялбархан боловч суурь тайлал, тайлбартайд оршино. Хүннүчүүд өвөг эртний монгол хэлээр хэлэлцэж байжээ гэсэн үг. Тюрк төрлийн ямар ч хэлээр “Хүмүн” огт тайлбарлагдахгүй. Гэтэл өнөөгийн тюрк угсаатнууд “Хүннү”-г монгол биш, тюрк гэж булаацалдах ба яван явсаар Чингис хаан ч хиад боржигин монгол бус, тюрк хүн байсан мэт ярьж бичихдээ тулжээ.
             Эрхэм профессор оо,
түүх бол улс төр, стратегийн хүчин зүйл хэмээсэн нийтлэг үзэл баримтлалтай Та бид хоёр санал нийлэхгүй хараахан биш байх. Тиймээс Монгол Улс төрийнхөө өв уламжлалыг нэгэнт Хүннү гүрнээс эхлэн хэлэлцэх болсон ахул энэхүү хятадчилсан үгээр бус, уугуул монгол нэрээр нь Хүмүн гүрэн гэх мэт хэлж бичиж занших эсэх нь түүхчдийн үндэсний ухамсар хийгээд түүх бичлэгийн соёлоос бүрнээ шалтгаална. ШУА-н Археологийн хүрээлэнгээс эрхэлсэн үнэхээр сайхан зурагт ном надад байна. Харамсалтай нь, нэр нь “Treasures of the Xiongnu” юм. Гадаад дотоодгүй заавал хятадаар, тэр тусмаа доромж дүрс бичгийн үгээр нь сурталчилах хэрэгтэй үгүйг Та цаашид болгооно уу. Зүгээр л “Treasures of the Hun” гэвээс англи хэлт дэлхийд илүү ойр дөт ойлгомжтой баймаар юмсан гэх мэт. Монголчууд та бид аливаа нэг юм санах сэдэхдээ гол гогцоог нь заавал хайнга дутуу зангидаж орхиод байх ба энэ нь, жишээ нь, үгүүлэн буй тохиолдолд логик битүүрэх ёстой шинжлэх ухааны хуулийг зөрчиж байна. “Xiongnu” бол “Humun” гэж монгол судлалд мөрдөж тогтвоос үр нөлөө нь тунчиг чамлалтгүй байх учиртай.
             Нөгөөтэйгүүр ер Алтай судлалд монгол ба тюрк хэл, соёл, түүхийн харьцаа хэзээнээс будлиан маргаантай, улмаар нэн сонирхолтой сэдэв. Зарчмын асуудал нь юув гэхүл, аль нь анхдагч, аль хоёрдогч юм бэ гэдэгт оршино. Тюрк үндэстнүүд олон ба одоо тусгаар улсууд болж тодорлоо. Тэдний хүч, хөрөнгө Монголтой харьцуулшгүй их нь тюрк судлалыг үзэл сурталжуулах, зарим талаар улстөржүүлэх хандлагад хүргэж байна. Энэ нь шинжлэх ухааны талаасаа гавьтай шальтай юм биш боловч өнөө цагийн эгзэг ээдрээтэй нөхцөлд стратегийн хор холбогдолгүй ч бас биш юм. Казах-оросын нэрт яруу найрагч Олжас Сулейменовын ба миний судалгааг хавсаргаваас монгол-тюркийн анхдагч, хоёрдогчийн асуудал их сонин шийдтэйг дашрамд цухас дурдъя.      
                    Эрхэм хүндэт профессор оо,
                    Та бээр эл “Open Door”  сонинд “Монгол судлалыг хөгжүүлэх нь хүн төрөлхтөнд оруулж буй хувь нэмэр” хэмээсэн нь мэргэн түргэн сайхан зөгнөл байна. Мөхөс хүн толхи судлаач надад олдсон энэхүү завшаанаар миний бие Таны сонорт гол асуудлаа хүргэюү гэхдээ баахан бэргэх хэдий боловч асуудлуудыг авч хэлэлцэхээс өөр зүй жам, журам горим шинжлэх ухааны салбарт байхгүйг Та харгалзан үзэх буйзаа. Харин гэтэл танай ШУА энэ талын хэв ёс, журам горим, хэрэгцээ шаардлагыг огт мэддэггүйгээр үл барам, маш мугуйд бурангуй бодлого баримталсаар шинж тогтолцооны он жилүүдийг харамсалтайяа барж явааг дашрамд боловч цохон дурдахдаа Танаас өршөөл мянгантаа эрсү, би.
                Эл ялдамд Таны таалалд нийцүүлэн тэмдэглүүштэй нь юув гэвэл, гадаадын судлаачид мөнгө, хөрөнгөтэйгөө уван цуван ирж манайхтай хамсаж буй учраас монголын археологи л ганцаар дэвжиж буй салбар гэж би дангаар бус, олон нийт үзэх талдаа байдаг юм. Монгол судлалд хамаарах миний судалгаа ч монголын археологийн хуучин, шинэ, нэн шинэхэн үр дүнгүүдэд тууштай тулгуурладаг юмаа. Нэрт археологич доктор Н. Сэр-Оджав гуай нэгэнтээ надад (Уучлаарай, ууж идэж суухдаа) хэлэхдээ, “Монголын түүх туушдаа хад чулуундаа бичээстэй байдаг юм” гээд яагаад ч юм над руу ноцтой харж билээ. Хад чулуунд бичээстэй энэ түүхийг дэлхийн энгээр даяаршуулах баримжаа сэжим гаргаж, үзэл баримтлал дэвшүүлсэн нь ШУА-н сурвалжлагч гишүүн, түүхч, археологич доктор Х. Пэрлээ (жинхэнэ нэр нь академич Ц. Дамдинсүрэнгийн бичлэгээр Пэрэнлэй юм) ажгуу.
             Чингээд миний хувьд гол асуудлаа Танаа тун товчхон танилцуулъя. Монголын үндэсний түүхийн түүхэн эх сурвалж маань “Монголын Нууц Товчоон”. Өнөө хэр их муу судлагдсан сурвалж бичиг гэж хувьдаа боддог, хэлдэг нэгэн. Дотоод, гадаадад хийгдсэн хэд хэдэн хөрвүүлэг, орчуулга төдий л байх ба шинжлэх ухаанч өргөн дэлгэр тайлал, гүн гүнзгий тайлбартай хэвлэсэн “МНТ” хараахан нэг ч алга. Нөгөө нэг эх сурвалж “Марко Пологийн Ном”-ыг хуучин үеийн зөвлөлтүүд 370 хуудсаар хэвлэсний 140 хуудас нь тайлал, тайлбар (Научный аппарат) байна гэх мэт жишээтэй. Энэ тухайд профессор Ш. Чоймаагийн шинэ хөрвүүлэг, доктор Б. Сумъяабаатарын ховор том ном сайн эхлэл, зүйтэй санаачлага байгаа юм. Гадаад дахь англи орчуулгаас шинэ хийгээд олон улсын үнэлгээгээр хамгийн сайн нь Кэмбрижийн их сургуулийн Монгол судлалын төвийг үндэслэгч дагуур монгол Онон Өргөнгөө гуайнх. Монголчууд сайхан түүхээ муухай бичиж байна гэж үздэг хүн байсан юм. Ардчилсан хувьсгалын 1990 онд юмдаа, Англид миний бие суралцах үес хөгшин нэг бус удаа ирж уулзаж, гэртээ урьж байв. Нэг удаа би хэллээ, “Онон голоор нутагтайг Онолголынхон гэсээр сунжирч Монгол болчихсон юм” гэж. Онон Өргөнгөө гуай нэг их анзаарсан шинж үзүүлээгүй боловч хожим  номондоо дурдсан бий. Ер их сайхан задгай сэтгэлгээтэй эрдэмтэн байжухуй. Монголд нэг удаа л ирсэн ба буцахдаа хоёр томоохон чемодан ном авчээ. Гааль дээр ачааны төлбөр яадаг билээ гээд зогсож байтал нь нэг орос, би гаалийн хүүхнийг аргалж сатааруулах хооронд араа нь гарчих гэж дохьжээ. Бодвол, хүнд ачаатай настай хүнийг хүндэлсэн хэрэг байх. Үнэхээр тэгэж гараад Москвад буугаад таксинд суув гэнэ. Дайны үеийн Японд их сургууль төгссөн мань хүн орос хэлнээс “Почему нет, бабушка” гэсэн ганц хэллэгтэй, түүнийгээ л жолоочид дахин дахин хэлсэнд нэгэн зочид буудалд хүргэжээ гэнэ.
            “Why not”, “Почему нет”, “Яагаад болохгүй гэж” гэх нь ер зарчмын ерөнхий агуулга бүхий ихээхэн нудгатай хэллэг. Үгүүлвээс, миний бие профессор С. Чулуун Танаа асуудал дэвшүүлж яагаад болохгүй гэж? Өглөө бүр Нар мандаж Дэлхийг тойрсоор жаргадаг. Гэтэл Дэлхий гараг Нар эрхсээ тойрдог байж яагаад болохгүй гэж Николай Коперник асууснаар шинжлэх ухаан орчин цагийн утга чанараараа үүссэн билээ. Улмаар Таны эрхэлсэн Олон улсын монгол судлалд хувьсгал хийж яагаад болохгүй гэж?! Why not?!
                Чингээд Таны оюуныг баахан чилээсэндээ хүлцэл өчих сацуу гол гогцоо асуудалдаа даруй орсу. Айл гэр бүрийн хойморт залагдсан байх ёстой гэсэн Төрийн зарлигтай “МНТ” маань монголчууд та биднийг “Дээр Тэнгэрээс заяат төрсөн” хэмээсэн шууд шулуухан тунхаглалаар эхэлдэг. Яагаад? Хэрхэн ямар учраас? Үүний цаана ямар нэг гүн гүнзгий учир шалтгаан нуугдан байж яагаад болохгүй гэж?! Үүнээс монгол судлал эхлэхгүй бол өөр юунаас.
                    Ерөнхий нэгэн зүйлд Таны анхаарлыг хандуулъя. Юув гэвэл, сэтгэлгээний соёл гэж нэг юм байх ба орчин цагийн сэтгэлгээний соёлд чухамхүү домгийн зүйлд жаахан тулхтай хандах нэгэн дүрэм баримтлах болсон юм. Үлгэрийн гэмээр домгийн цаана заавал нэг учир начир байдаг байна гэж ойлгогдсон хэрэг. Ер бодоод үз л дээ, түүхийн ухаан гэхэд домгоос бусад нь судлагдаад дуусчихсан. Судласугай гэхүл домог л үлдсэн.
                 Ийнхүү “МНТ”-ы тулгуур домгийг цаг хугацаанд урагшлуулан хөөж үзвээс, энэхүү домог 1240 онд зохиогдсон бус, наад зах нь 10000-аад жилийн уламжлалтай нь мөнөөх хад чулууны зургаас дурайтал харагдаж буй юм.
                 Тийнхүү Монголын үндэсний түүхийг дэлхийн бөмбөрцөг дээрхи Их мөстлөгийн дараахи үе буюу 12000 жилээр хөөн үзсэн нь миний “Чинад Нууцын Монгол Орон” ном юм.
                  Энэхүү судалгаанаас Дэлхийн соёл иргэншил хэзээнээс Монгол-төвт байсаар иржээ гэсэн дүгнэлт гарч, Монгол-төвт загвар томъёологддог юм. Даян дэлхийн Монгол-төвт загвартай дангаар нь маргая гэвэл маргаж болно. Гэхдээ хэцүү. Учир нь далд байсан түүхэн баримтуудын логик гинжин хэлхээг няцаах боломж үнэн хэрэгтээ нэн хомс.
              Хэрэв соёл иргэншил Монгол-төвт нь үнэний мөртэй ахул тэр нь чухамхүү өнөөдөр дахин батлагдах ёстой мөчлөг ирж, цаг нь болсон гэсэн математик тооцоо хийгддэг юм. Тэгвэл 21-р зуун, гутгаар Мянганд дэлхийн соёл иргэгншлийн Монгол-төвт Тэнгэрийн хуулийг яаж, юугаар батлах буй гэсэн ноцтойгоо ноцтой асуулт үүсч, асуудал тавигдах нь илт мэдээжийн хэрэг.
                   Бэсүд Зэв өрлөг 90 түмтийн манлайд мордож, Сүбэдэй Баатар гэзэг дарсан цаг буй. Чөлөөлөх дайнд 20000 морьт-механикжсан цэрэг хөдөлсөн цаг үе бас бий. Өнөө үед Монголын Зэвсэгт хүчний рот, батальонууд энхийг сахиулах үйлсэд ханатай ч, бахархалтай ч оролцож л байна. Хуучин үеийн ноцтой мөчид онцгой ганц батальоны 3 жилийн цэрэг миний бие өнөө ч дагаад давхичихмаар хорхой хүрдэг. Үүргэвчээ даахгүй байх л даа, гэхдээ санаа сайн байхад болохгүй юм гэж байдаггүй гэх нэгэн дүрэм сэтгэлгээний соёлын хүрээнд бас байна.
                Гэлээ гээд цаг үе маань үнэнхүү өөр. Ямар шинжлэх ухаан байна, тийм соёл иргэншил байна гэж дэлхийн түгээмэл түүх (Universal history, Всеобщая история)-ээр нотлогдож батлагдсан. Гэтэл шинжлэх ухаан төгсөөгүй байна. Төгсгөхийн тулд шинжлэх ухааны эцсийн суурь ерөнхий онолыг нээж боловсруулах ёстой юм. “Буй бүхний Эцсийн онол” (Final theory of Everything) гэж нийтлэг утгазохиолд хялбар дөхөм хэлж бичдэг. Супернэгдлийн онол гэх нь физик, математикт хамаарах мэргэжлийн нэр томъёо.
                 Чингээд миний бие монгол судлалын хүрээнд Монгол-төвт загварыг түүхэн үндэслэлээр томъёолмогц Дээр Тэнгэр уухайлан шуурч шүүрч аваад сая дээр дурдсан ШУ-ы эцсийн ерөнхий суурь онолыг илгээсэнд миний бие математик хэлээр нь чадан ядан  бичиглээд олон улсад вэбсайтаар түгээж байнам. Энэ нь Монгол-төвтийн үнэмлэхүй баталгаа болно. Монгол хүн зөнгөөрөө гэж эртний үг. Монгол-төвтөд монгол хүн зүгээр зөнгөөрөө итгэчихэд болоод явчихна. Физикийг нь математиктай нь би даах юм, Тэнгэр мэднэ.
              Олон улс дахь монгол судлал бол түүх, угсаатны зүйн ухааны сонгомол салбар хэдий ч зогсонги, мухардмал байдалд орсон нь илт зүйл. Та л сэргээх дэвжээх талаас нь бодож сэтгэж, хичээж зүтгэж байх бололтой. Гол асуудлаа онож харах хэрэгтэй. Монгол судлалын гол хүндрэл нь концепцийн хомсдол. Аттилын Хүннү, Чингисийн Монголын түүх нь концепцийнхаа хувьд үндсэндээ шавхагдаж төгссөн. Харин байгаль, түүхийн ямар зүй жамаар Аттила, Тэмүчин нар төрж тодорсон бэ гэж асуугаад хариуг олвоос цоо шинэ концепци байх юм. Тэр нь Тэнгэрийн зарлигаар миний томъёолсон Монгол-төвт дэлхийн ерөнхий концепци, тодорхой загвар.
                Аливаа ШУ-ыг сэргээн урагшлуулдаг юм ганцхан байдаг. Тэр нь шинэ сэргэг концепци. ШУ-ы энэхүү логикийг доктор, профессор Та сайн мэднэ. Мэдэхийнхээ хэрээр баримтлах нь ч мэдээж буйзаа.
                 Олон улсын монгол судлал цаашид өөрийн эрхгүй өргөжин гүнзгийрч, Таны хэлснээр “Хүн төрөлхтөнд оруулах хувь нэмэр” болох хөрс дэвсгэр, харвах суурь нь шинэ концепци байхаас өөр зам байхгүй. Шинэ концепци нь Монгол-төвт үзэл баримтлал. Энэ концепци Мөнх Тэнгэрийн Хүчин дор, Их Суу Залийн ивээл дор үнэмлэхүй баталгаатайг дээр дурдсан.
                Жүүд үндэстэн “Бурханаас сонгогдсон” домогтой. Судар шаштирт нь бэлхнээ бичигдсэн домог. Еврейчүүд хичнээн үхэж хатаж байлаа ч домогтоо итгэж биширдэг. Бурханаас сонгогдсон нь худал биз гэе гэтэл яавч үнэн байдаг. Дэлхийн бүх салбарт жүүд үндэстнүүд ноёрхож байна. Жишээ нь, бүх салбарт олгогдсон нийт Нобелийн шагналын 26 хувийг еврейчүүд дагнан хүртсэн статистиктай. Бүүр нэг дор орчихсон жүүд “Энэ золигийн Бурхан нь одоо сонголтоо өөрчилж болоогүй юмуу” гэж гомдоллосон гэдэг. Тэгэтлээ итгэж биширдэгт тэдний хүч нөөц, чадал боломж оршино. Бурхан нь сонгосон ахул хүнд хүнд сорилт давуулж турших нь зүйн хэрэг. Бурхан нь амласан ёсоороо жүүд нарыг эх нутагт нь буцаан төвлөрүүлснээр Израиль улс 70 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Олон улсын экспертүүдийн тоймлосноор, Израиль нь өнөөдөр хамгийн өндөр түвшний хөгжингүй орон юм.
              “Дээр Тэнгэрээс заяат төрсөн”  хэмээх бичмэл байтугай, зурмал домогтой угсаатан бас байнаа. Даанч гачлантай нь, үүндээ итгэж биширдэг монгол олдохгүйдээ тулсан. Тэнгэрийн сорил, шагналын зүй жамаар Монголын маань бууралт, өсөлтийн далайц аймшигтай их. Унахдаа байх үгүй нь мэдэгдэхгүйдээ хүрнэ, босохдоо Чингисийн Монголын эн цард хүрч босох заяатай. Дэлхийн тавцанд давамгайлах ээлжит мөчлөг нь тохиож байна.
               Түүхэн өрсөлдөөн зөвхөн оюуны салбарт байна. Чингисийн монголууд бусдаас арай л илүү сөгөөтэй сэргэг сэтгэж байсанд хүчирхэгийн нууц нь оршиж байжухуй гэж дэлхийн ухаанд саяхнаас орж байна. Жүүд нар илүү сэтгэдэг учраас л бүх салбарт, түүний дотор та бидний дагнан сонирхдог санхүү, эдийн засагт ноёрхлоо тогтоожээ. Монгол Улсын гадаад өр гэхэд цэвэр жүүд нарт тавьсан өр. Тиймээс Израилийн зүгээс монголын газар нутгийг нууцхан судлаад яваа мэдээ бий.
          Гэбчү түүхийн төгсгөлд Тэнгэрээс заяат ба Бурханаас сонгогдсон хоёрхон угсаатан халз тулаанд уригдахаас өөр логикгүй. Ийм зүйлийг утгазохиолд Хамбургийн сорил гэнэ. Тулааны талбар нь ШУ-ы эцсийн онолын асуудал. Асуудлын шийдлийг суут жүүд онолчдоос хүлээгээд цөхрөнгөө барсанд Тэнгэр мэдээд та бидний төв монголчуудын гарт үнэмлэхүй аугаа их ялалтыг хүртээн соёрхлоо. Үлдсэн нь үндэсний Сэргэн мандлын стратегийн бодлого, зорилгын хүрээндэхь бага сага тактикийн асуудал.
               Дээр үгүүлсэн маань санал хүсэлт огт бус, аливаад Таныг албадсан нь огт үгүй. Мэддэгт мэргэн цоохор гэлээ ч мэдэхгүйд эрээн цоохор төдий мэдээлэл хүргэж буй хэрэг, болгооно уу.

Хүндэтгэн ёсолсон иргэн
Бэсүд Ч. Эрдэнэ

    

  

      
            
       
          
   
      
Continue reading →

ӨЧИЛ

2 Сэтгэгдэл бичих:

Бэсүд. Ч. Эрдэнэ
Туйлын зорилт маань Ертөнцийн бүрэн 
төгс онол .
Стивен Хокинг
Бодит байдалд хүрэх үнэн зөв замыг олсон гэхэд би итгэшгүй.
 Рожер Пенроуз


                  Товчдоо, “Би Монголыг тэжээнэ” гэж ам алдсан хүн. Олон нийт 20 жилийн өмнөөс мэдэж, хэзээ яахул хэмээн хүлээж буй. Миний бие амлалтаасаа буцаагүй, дахин давтан хэлж сануулсаар ирэв. Чухам юу хийгээд суугааг минь түмэн ардын дийлэнхи олонхи биш гэхэд тал хагас нь таамгаар ч болов зөнгөөрөө мэдэж суугаа. Гэхдээ түүхэн үйл явц удааширч буй сэтгэгдэл нийхэмд байх ба энэ ч зүйн хэрэг. Харин буруутан нь би биш. Гэмтэй    хүн өчиг мэдүүлэг өгдөг, гавъяатай нэгэн нь өчил өчиж үйл хэргээ тайлбарладаг.   
          Дорнодахинд ерөнхийгөөс эхлэж тусгай руу шилжих логиктой. Хамгаас ерөнхий нь юусан билээ гэхүл “Дээр Тэнгэрээс заяат төрсөн” тухай домог, эсвэл тунхаглал. Энэхүү тунхаглал домог 1240 онд МТН-д анх дуурссан биш амсанж. Арваад мянган жилийн настай ч байж магад Алтайн хадны сийлбэр зурагт нэг бол Тэнгэрээс буусан сансарын хүн, нөгөө бол тэнгэртэй харьцдаг хуягласан бөө байна.
 
                                                           


     Алтай-монгол угсаатны анхны хөрөг дүр юм. Энэ өгөгдлөөр хөөн үзвээс монголын үндэсний түүхийг 12000 жилээр буюу Их мөстлөгийн дараахи үеэр туушид нь сэргээн судалж болдог юм. “Монголын Нууц Товчоон”-ы удаахи боть нь миний “Чинад Нууцын Монгол Орон” ном (2015). Хүлцэл үл өчсү. Хүлээн авна уу, байна уу, хэр баргийн тань асуудал. Монгол маань та бидний танин мэдэх байтугай, тааж төсөөлдгөөс ч үлэмж олон дахин илүү нарийн нандин нууцтай юм. Товчдоо, дараахи загвар хүчинтэй.
                                                                  
                Тэнгэр нэрийн дор гадаад орчлон ертөнц, сансар хорвоог бүхий л дотоод ил далд агуулгатай нь ойлгоно. Тэнгэр нь түүнээс заяат төрсөн угсаатандаа хүчирхэгжих хүчин зүйлийг үе үе илгээн ирүүлдэг байна. Хүннү гүрэн, Чингисийн Монголын далд учир шалтгаан ийм. Илгээсэн хүчин зүйлээр нь монгол угсаатан дэлхийг нөмрөн даяарчилж түвхнүүлдэг юм.
                 “Хэн хүчирхэг байсан бэ, тэрбээр дахин хүчирхэгжинэ” гэх нь түүхийн логик ба философийн аксиом юм шүү. Хэзээ, яаж гэсэн асуудал л үлдэнэ. Хүчирхэг байсан нь байгалийн ямар нэг зүй тогтлын зүйл тул цаг нь ирэхээр дахин үйлчлэнэ гэсэн үг.
          Тэмүжинг төрүүлсэн нь Тэнгэр мэдсэн хэрэг. Тэгвэл өнөөгийн бидний Монголыг хүчирхэгжүүлэх ямар арга чарга байх бол? Тэнгэр л мэднэ. Та бид таах аргагүй. Тийнхүү Тэнгэр мэдээд чухам юу илгээн ирүүлж, ямар хүчин зүйл та бидэнд гардуулав?
                   Анхаарахтун! Хүн төрөлхтөний соёл иргэншлийн хөгжил, дэвшлийн гол хүчин зүйл нь шинжлэхүй ухаан (ШУ). Дэлхийн томоохон сэтгэгчид Хокинг, Пенроуз нараас дээр иш татсаныг уншигч абугай бүр зориуд хичээл зүтгэл гаргаад сайн уншаадхаач.  Асуудал юув гэхүл, ШУ өндөр дээд шатанд гарсан боловч танин мэдэхүйн туйлын зорилт хараахан хэрэгжээгүй байна. Орчлон ертөнцийн төгс бүрэн онол алга. Нөгөөтэйгүүр, ерөөс өнөө буй бөгөөд боловсролын бүх шатанд зааж сургадаг  ШУ маань орчлонгийн бодит байдалд хүрэх үнэн зөв арга зам мөн эсэхэд эргэлзэх нь ганц Пенроуз биш, харьцангуй нийтлэг үзэл бодол. Орчин цагийн ШУ гэгч буруу замаар будаа тээсэн учраас буцахдаа хүн төрөлхтөний туйлын зорилтыг хэрэгжүүлээд ирж чадахгүй байна л даа.
                    Чингээд ШУ-чаар танин мэдэх үнэн зөв арга хэрэгслийг нээн олж, туйлын зорилтоо хэрэгжүүлэх асуудлыг утгазохиолд хялбар ойлгомжтойгоор “Буй бүхний эцсийн онол” (Final theory of Everything)-ын гэж нэрлэдэг. Ухваас зохих нь, ШУ-д цорын ганц бөгөөд эцсийн асуудал үлджээ гэж. Энэ нь мэргэжлийн хэлээрээ супернэгдлийн онолын асуудал. Мэдээж хэрэг, дэлхийн ШУ 1920-аад оноос хойш уг асуудлаар нөр их хүч талибан хөрөнгө зарж оролдсоор боловч эцэст мухардаж, итгэл алдарсан байна. Угтаа бол суут жүүд онолчдоос горьдон хүлээсээр байх нь илт мэдээж зүйл.
                  Тэгэхээр хэрэв Дээр Тэнгэр муу Монголоо дахин нэг дайчласу хэмээхүл та бидэнд эцсийн онолын асуудлын суурь шийдлийг хэлээд өгчихөөс өөр арга чарга тунчиг ховор, даанч байхгүй. Тиймийн тул төрөхөөс нь эхлээд тал бичээчээ урьдчилан бэлтгэсэн нь танай судлаач миний бие болох учрыг ухаж ойлговоос уншигч та бээр бүхнийг нэгмөсөн мэдсэнтэй ялгаагүй.
                   Бурханаас сонгогдсон домогтой жүүд үндэстэн байна. Тэнгэрээс заяат төрсөн домогтой монгол угсаатан байна. Өөр ийм донж домогтой гаж үндэстэн байхгүй. Дэлхийн утгазохиолыг би нэг муу гадарлах хүн. Ер дэлхийн утгазохиол гэж үнэнхүү агуу юм бий. Монголын нууцыг би ганцаар одоо мэдээд хэлж буй хэрхэвч биш. “Тэнгэрийн ташуур” нь хүннү-монголчууд гэж дэлхийн түгээмэл түүх, утгазохиолд хэлэгдсээр 1567 жил болж байна. Танин мэдэхүйн туйлын онолыг Монгол газар Э үсгээр эхэлсэн нэр бүхий монгол хүмүн олох юм гэсэн гоц мэргэн жүүд зөгнөл 463 жилийн өмнөх шүү.
                    Чингээд тэрхүү зүүд мөрөөдлийн онол нь цэвэр математик хэлбэр, физик агуулгаараа миний
                WWW.finaltheory.net
вебсайтад саяхан орсон. В5 форматаар 451 хуудас материал бий. Олон зуун томъёо, тэгшитгэл байх нь зүйн хэрэг.    
                    Асар чухал нэг зүйлийг яв цав миний хэлснээр яг таг ухаарч ойлгоод яв, үүнд: хэрэв монгол угсаатан, Монгол Улс яаж ийгээд өнөө байж байгаагүйсэн бол дэлхийн ШУ супернэгдлийн онолыг хэзээ ч нээж олж чадахгүй байсаар төөргөө харж, зургаа зуруулах байсан. Мөнөөх С. Хокингийн ноцтой анхааруулснаар, “Соёл иргэншил хөгжлийнхөө хамгийн осол эрсдэлтэй шатанд шилжээд байна, энэ 21-р зуунд соёл иргэншил даяар сүйрлийг тойрч гарахад туйлын түвэгтэй”.  
            Улмаар эцсийн нэгдсэн онолын асуудал нь дан ганц ШУ-ы төдий биш, харин хүн төрөлхтөний Авралын асуудал юмаа. Монголчууд та бид Авралын замыг нээж оллоо, үлдсэн нь бусдын хариуцлага гэсэн хэрэг. Хэрэв хүсвэл соёл иргэншил цаг үл алдан үнэмлэхүй мэдлэгийн системд суралцан эзэмших замаар хувьсгалт шинэ технологиудад шилжин аврагдах ганц гарц байна. Эс хүсээд даяар сүйрэлд огцом автан бүх нийтээрээ чөтгөр шулам руугаа тонилох магадлал басхүү нэн багагүй. Үүний учир шалтгаан нь дэлхийн албан ёсны ШУ гэдэг үзэгдэлд өөрт нь агуулагдаж байна. Би хэлж буй юм хэрхэвч биш. Миний чацуутан Дональд сонгогдсон даруй АНУ-г бүрхсэн сүрт жагсаалууд болсныг манайд мартсан байх. Тэр жагсаалуудын нэг гол лоозон нь “Шинжлэх ухаан гэж ялзарсан хуйвалдаан биш шүү” байсан юм.

    

   
                        ШУ нь ялзарсан хуйвалдаан болчихсон байна. “Liberal”-ын голч орчуулга нь “Ялзарсан”. Ерөөс “ялзарсан либерализм” гэж тогтмол хэллэг.  
                       “Scientific American” бол олон улсад маш нэр нөлөөтэй том сэтгүүл. Энэ сэтгүүл хүртэл “ШУ-ы амыг бүү хамхиулахтун” (Don’t let science be silenced) гэсэн уриатай гардаг болсон гээд бодчих.   
                        Дэлхийн бүх том хотуудад нэгдсэн уриан дор ШУ-ы төлөө марш болж өнгөрсөн.  

                                                
                    

Хаанахын ч юм бэ нэг жагсаалын нэг буланд харъя.

                              

Юу гэж байна? Шашин нь ЯАГААД, ЯМАР УЧРААС гэж асуудаг гэнэ. Орчлон орших, эс орших магадлал тавь тавин хувь нь энгийн ойлгомжтой. Гэтэл оршин байна, яагаад гэх мэт. ШУ нь ХЭРХЭН ЯАЖ гэж илт харуулах ёстой юм. Танин мэдэхүйн үйл явц хосмол хоёр урсгалтайг Барууны залуучууд мэдэж буй нь сайн хэрэг. Манайд бүх шатны боловсролын систем навс унасны харгайгаар залуу үе аливаад мунгинаж гүйцсэн байна.  FACTS MATTER гэжээ. Ерөөс факт баримтыг баримталдаг юмыг л ШУ гэх. Бодит баримт мөн үү, биш үү гэсэн ганцхан зарчим л ШУ-д хүчинтэй. Баримт нь баримт бол юу ч байж болно. Бурхан байна гэсэн баримт олдохул баримтаараа л явна.
              Тэгвэл та бидний гарт баримт байна уу, байхул ямар баримт байна вэ?
              Логик ба математикийн хувьд бүрэн гүйцэд боловсрогдсон супернэгдлийн онол баримт болоод Интернетэд дэлгэгдэн байж байна. Байж байгаа нь баримт. Харин онол үнэн үү, худал уу нь ШУ дахь баталгаа, нотолгооны асуудал. Супернэгдлийн онол чухам юуг нэгтгэв? Сонгодог цэвэр (хэрэглээний хэрхэвч бус!) математик ба орчин үеийн онолыг физикийг. 218 жилийн өмнө Карл Гаусс байгуулж, математикчдийн хаан цол хүртсэн цэвэр математик ба 331 жилийн их Ньютоны үндэслэсэн онолын физикийг нэгтгэвээс эцсийн онол сая байгуулагдах ёстойг дэлхийн ШУ-д хэн ч сэтгэсэнгүй өдий хүрчээ. Гайхалтай хэрэг. Угтаа ухаангүй тэнэгийн л асуудал. Эйнштейний хэлснээр, хоёр хязгааргүй байна. Нэгд, хүний тэнэг хязгааргүй. Хоёрт, ертөнц бас нэг хязгааргүй. Гэвч ертөнцийн хязгааргүйд эргэлзэж болохгүй гэх газаргүй. Уншигч одоо өөрөө бодоод үз. Дээд сургуульд дээд математик нэрээр заадаг юм бол хэрэглээний математик. Мөнөөх Ньютон 1666 онд тахлаас зугтаж Кэмбрижээс зулраад хөдөө гэртээ гиюүрч суух зуураа зохион бүтээсэн нь хэрэглээний математик. Физикийн ухаан энэ математикаар замнаж ирэв. Гэтэл Ертөнц үүсэхээс өмнө хүний зохиосон математик байгаагүй байлтайяа даа. Тэгвэл Оршихуйгаас урьд юу байсан бэ? Оршихуйгаас өмнөх хийсвэр оршихуйг апирори үзэгдэл гэж философид хэлдэг. Тийм оршихуй нь цэвэр математик юм. Цэвэр математик нь ердөө л тооны онол. Ийнхүү нэгдсэн онол ёсоор та бидний ажиглан мэдэрч буй физик Ертөнц маань угтаа Универсаль Математик машин юм байна. Хардвер биш, софтвер гэсэн үг. Хүн төрөлхтөний түүхнээ аугаа их нээлт хоёрхон байдаг юм. Нэг нь, математик цэгийн тухай Эвклидийн сургаал. Нөгөө нь, Буддха Бурхан багшийн номлосон хоосон чанар буюу зам мөр, шүтэн барилдахуйн философи. Угийн угт хатуу матери төрлийн юм бий гэхүл эцэс төгсгөлгүй логик зөрчилд орчихдог юм. Угийн угт зам мөр төдий ямар нэг хийсвэрлэл буй гэхүл логик зөрчил арилаад тэр зам мөрийг олох ШУ-ны тодорхой асуудал л үлдэнэ. Орчин цагийн хэлээр бол Оршихуйн суурь математик томъёо, тэгшитгэлийг нээж олох асуудал гэж Нобелийн шагналт В. Хайзенберг зөв зүйтэй ойлгосон бараг ганц хүн. Тийм томъёо, тэгшитгэлүүдийг дэс дараалан олвоос эцсийн онол.
           Дээрхи мэт сэтгэмжүүдийн философи хураангуй нь 1987 онд хэвлүүлсэн “Цэг ба Ертөнц” өгүүлэл байсан юм.
           Ийнхүү үнэмлэхүй мэдлэгийн цогцыг Тэнгэрийн захиас даалгавар, дохио зангаагаар энэ газарт буулган бичиглэж чадсан тул Чингисийн тэнгэрлэг онгон Тэмүчин хөвгүүн Бөртэ охиныг буулгасан цогт идэр 13 насныхаа дүрийг сансар огторгуйн гүнээс өнгөт зургаар ирүүлж урамшуулсан нь хүн төрөлхтөний түүхнээ хосгүй гайхамшигт тохиолдол юмаа.
         Түүнчлэн Буддын логик ба философи батлагдсан тул Бурхан багшийн онгон дүр бас бууж ирсэн юм. Ертөнцийн математик машин нь манай үеийн дижитал электроник мэдээлэл-холбооны хэрэгсэлтэй шууд холбогдох боломжтой ба ёстой нь нэгэнт батлагдсан тухайд миний ном болон вэбсайтаас дэлгэрэнгүй тодорхой үзэж болох.        
                  ШУ-ы эцсийн онолын нээлтийн учир холбогдол Монголд хэрхэн тусах тухайд товчдоо:
  1. Монгол Улсын рейтинг чинсаа олон улсын тавцанд 1-рт тавигдана. Чингисийн Монголын Эзэнт гүрний түүх та бидэнд халаасны 50 оноо хадгалуулсан дээр нэмээд 49 оноо зулгааж байгаа юм. Үлдсэн 1-хэн оноог гүйцээн авах эсэх нь харин өнөөдрийн төр засагт ногдох түүхэн том хариуцлага. Дэлхийн хамгийн аугаа Эзэнт гүрний голомтын хувьд Монголын тусгаар тогтнолд халдах хэрийн алдаа ба алдас хийж, нүгэл хилэнц нэгмөсөн хураах хүчин байх ёсгүй. Үүнтэй зэрэгцэн хүн төрөлхтөнд Үнэмлэхүй мэдлэгийн систем авчирснаар соёл иргэншлийн глобаль аюулгүй байдлын гарц нээснийхээ хувьд Монгол Улсын стратегийн аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засаг, ахуй амьжиргааны нэн зохистой орчин нөхцөл үнэмлэхүй баталгаажин хангагдах ёстой.
  2. Улмаар, жишээ нь, Монгол Улсын гадаад өр гэгч зүйл зуун хувь даруй цуцлагдах ёстой. Ингэж хэлэхээр дээр дооргүй харваж хялайхаа урьтал болгох огт хэрэггүй. Хүлээзнэ, жаахан бод. Энэ чинь даяараа зах зээлийн ертөнц. Хүн төрөлхтөний туйлын зорилтыг хэрэгжүүлсэн нээлт, ололт үнэ өртөггүй.  байх уу. Мартагдсан шахам Монгол мэрзийж үлдээгүйсэн бол дэлхийн ШУ эцсийн онолоо хэзээ ч олж чадахгүй соёл иргэншилтэйгээ мөхөх нигууртай байлаа. Эцсийн хугацааг 2060 он гэж их суут Ньютон 300 жилийн өмнө тооцсон бий. Их Ньютоны үндэслэсэн онолын физикийг монголчууд та бид эцсийн онолоор төгсгөн буй юм. Эцсийн онолд 2060 он бас заалттай зоогдчихсон байна. Манай гадаад өр 30 тэрбум ам. долларт тэмүүлж байна. Нарийн яривал хүрчихсэн ч байх. Энэ юу гэсэн үг вэ? Угтаа хялбархаан математик бодлого. Бодлогын хариу нь: Өнөөдөр нэгэнт бий болсон бодит байдалд Монгол Улс өрийн дарамтаас гарахгүй. Улмаар ард нийтийн ахуй амьжиргааны түвшин дээшлэх боломж хаалттай. Монгол Улсын гадаад өрийг цуцлах нь наад захын юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейд шууд тавихад дийлэнхи олонхийн санал хүчээр зулгаах тооцоо байна.   
  3. Цаашлаад дэлхийн соёл иргэншил гэж нэг юм буй нь үнэн ахул Монгол Улс, монголчуудын нээж олсон Авралын замыг урамшуулан шагнах журмаар харамгүй ивээн тэтгэх учиртай. Бэлэн тавьсан бооцоо нь ч байж л байна. АНУ-ын Мянганы Сорилын Сан гэж юув? Даяар хэрэгцээ, шаардлагын шинэ сайхан юм олоод ирвэл бэлэн мөнгийг аманд чинь багтах хэрээр тоолно гэсэн стратегийн бооцоо мөрий шүү дээ. Мянганы сорил нь жинхэнэ утгаараа ШУ-ы эцсийн онолыг олох эсэх ганцхан асуудалд холбогдоно. Конгресс, Сенатын голыг цохиулаад яахав гэх үүднээс эхний ээлжинд 5-хан тэрбумыг одоогоор авъя гээд миний чацуутан Дональд дээр ороход үгүй гэх нүүр их гүрэнд байхгүй юм шүү. Тоглоом хатуу. Тэгээд Их 20-д багтсан гүрэн улсууд тус бүрээс ядаж нэг нэг тэрбум долларын хандив авах ёстой үндэслэл нь эцсийн онол маань.

         Энэ мэт зүй ёсны зүйлийг зөөлхөөн төдий хөндөж хэлэхээр урьдаас үхэж хатна л даа. Учир нь та бид бол муусайн “Манжийн хойч”-ууд. Манай нутагт “Муу манжийн хойч” гэж хараал бий. Бага ангид юмдаа, хамаатны нэг хөгшнөөс асуулаа: Эднүүс чинь тэгээд манжийн эрлийз юмуу гэж. “Ямар ацных нь ядаж эрлийз байхав. Манжийн үед зориг золбоотой, ухаантай овсгоотой бүгдийг хядаад барчихсан юм. Муусайн манжийн хойч нар л үлдэж ургаараа удамшаад яваа юм” гэж билээ. Монгол угсаатан тархсан газар орон бүрт удаа дараагийн геноцид учирсаар 21-р зуунтай золгов. Гэвч миний хувийн ажиглалт, дүгнэлт, тооцоогоор бол монгол угсаатны уугуул язгуур удамшлын цөм хадгалагдан үлдэж чадаад биологийнхоо зүй жамаар сэргэн дэвжих хандлагатай байна. Хуучин тогтолцооны үед манай хүн ам 1 саяас 2 сая болоход 26 жил орсон. Гэтэл 2 саяас 3 сая хүрэхэд бас 26 жил оров. Энэ чинь шинэ тогтолцооны үед ч маш хүнд, асар хохиролтой геноцидад нэрвэгджээ гэсэн үг. Ёстой ямар ацных нь оготнын хамраас цус гаргаагүй хувьсгал байхавдээ. Монголд хүн амзүйн бодлого бүү хэл, тэр талын ойлголт ч алга болсон. Хүн ам, үйлдвэрлэх хүчний идэвхитэй, чадвартай хэсэг нь тэр чигээрээ цагаачлаад гарчихсан. Үлдсэн нь мөнөөх манжийн хойчууд. Хамаг хүндрэл бэрхшээл, гай гамшиг үүнд. Тэнгэр хэмээх Их Суу Залийн монголч бодлого зорилго, стратеги тактикийг манжийн хойчуудад ойлгуулах шиг зовлонтой ажил, гачлантай үйл байдаггүй юм байна.     
              Чингээд Тэнгэрийн өгөгдлөөр уламжилсан миний судалгааны товч хялбар, хямд төсөр тойм нь энэ ном болно.



                                                                     

.  
Үндэсний үзэл санаа (National idea) гэж нэг үндсэн ухагдахуун бий. Хэрэв төв монголчууд эе эвээ хичээж, эвлэлдэн нэгдье гэх нь худал үг, чалчаа солиорол бус, үнэхээр хол ойрын эрмэлзэл, сонирхол ахул үндэснийхээ үзэл санааг нэг нь тодорхой томёолж, нөгөө нь дуртай дургүй мөрдөхгүйгээр бүтэх үйл хэрэг нэгээхэн ч олдохгүй. Энэ байдлаа эрхбиш харж байгаа биз. Монгол үндэстний үзэл санааг ой ухаандаа нилээд ухамсартайгаар агуулж шингээсэн эсэхээс та бие ба  сэтгэл, тархи хийгээд зүрхээрээ Монгол Улсын иргэн, монгол хүн мөн биш нь жинхэнэ ёсоор харагдах болно. Хэрэв хүсвэл, үндэсний үзэл санаа бүхэлдэн тогтох судалгааны суурь үндэслэл нь энэ номонд бүрнээ буй.
                      PAX MONGOLICA гэж Дэлхийг Монголоордаяарчлан  төвхнүүлэх утгатай монгол судлал дахь уламжлалт ойлголт. Цаг нь ирсэн, нөхцөл бүрдсэн байна. Төслийн номоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад илгээсэн. Хэдэн сар өнгөрөхөд хариу алга. Ямар тугийн дор сонгуульд ялснаа Ерөнхийлөгч санавал санахаар. Миний “Бид Ялав” ном 2012 онд гарсан. Тэр даруй инженер, урлаач Ишдоржийн Цогдорж соёмбоор “Монгол Ялав” эвхмэл зохиож, металлд үйлдэн зүүлт хийсэн юм. Энэ зүүлт одоо Польш Улсын Төв Радиогийн үндэсний оркестрын төгөлдөр хуурч, Шемановскийн хөгжмийн Академийн багш миний ач охин Н. Ичинд байгаа.
                      Гэтэл “Монгол Ялав” логотип Ерөнхийлөгчийн сонгуулиар гэнэт мандаад АН-ыг нэр дэвшигчтэй нь гарцаагүй ялуулав. Угтаа бол сонгуульд энэ хэрийн гавъяа оролцоо байсан ахул үнэ өртөг нь тэрбумаар яригдана шүү дээ. Гэхдээ дээр нэр дурдсан бид гурвын дунд гуравхан зуун саяыг хаячихна бизээ гэж бичсэн маань голыг нь цохиулчих шиг боллоо. Уг нь би тоглосон ухаантай юм. Манай нутагт хатуу тоглодог заншилтай нь гай чирлээ. Шинэ цэрэг миний бие хал цэрэг Завханы Цагааннохойн ам руу нүцгэн хөлөө чихчихэж билээ.  Мань эр доод орон дээр хэвтээд учиргүй ам цуурах нь эгдүү хөдөлгөөд тэгсэн юм. Би дээд орон дээр. Шинэ цэргийн шивэртэй хөл гэж хачин юм байгаа. Нэг нь хөлөө татаж чадахгүй, нөгөө нь учрыг олохгүй гацаад уддаг юм билээ. Царайг нь ажаад байтал гайхсан мэлэрсэн байдал нь аяндаа хувьссаар энэ шинэ цэргийг алъя гэсэн бодолд хүрч байх нь илэрхий харагдав. Ротын цэргүүд харж л байгаа, Ардын Армийн түүхэнд үзэгдээгүй явдал байх. Би шүлс болсон хөлөө шүдэнд нь урсан ч суга татаад өвлийн шөнө нүцгэн гараад гүйчихсэн. Бусад рот, батарейгаар орж гарч амиа аргалаад үүрээр буцаж ирсэнсэн.
              Ер нь бол үндэснийхээ бичгээр Монгол ялав гээд зөв уншиж сурваас хэнбугайд ч хэрэг болохгүй гэх газаргүй мэт. Цогдорж бид хоёрын олзуурхсан нь юув гэвэл, зөвхөн Монгол Ялав гэхэд л гайхамшигтай нарийн зохиролтой эвхмэл ерөөлтэй юмшиг үүснэ. Супернагдлийн онолын нээлтээр Монгол аль хэдийнэ ялав. Дэлхийд тархсан 10-хан сая жүүд үндэстэн бүх салбарын Нобелийн шагналын 26 хувийг хүртсэн байдаг юм. Тэднийг давах цорын ганц боломж нь эцсийн суурь онолыг нээх. Бурханаас сонгогдсон жүүд нар хийдгээ хийсэн, авдгаа авсан нь маргах боломжгүй үнэн. Гэвч Тэнгэрээс заяат монгол угсаатны ээлж гэж бас байлгүй яахавдээ.

                                              

   
                 Шинэ цэрэг би хал цэрэг Цагааннохойн аманд хөлөө хийснээ дурдсан нь наргианы төдий бас биш. Дээр Тэнгэрийн зарлигаар монголчууд шивэртэй хөлөө дэлхийн аманд чихэх цаг мөч тооцоо ёсоор ирдэг байхгүй юү. ШУ бол яаж ч болохгүй Өрнийн соёлын үндсэн бүтээгдэхүүн, түүний хүчирхэгийн ноён нуруу. Дорнодахин суурь ШУ-д муугүй гэлээ ч сурагчийн шатандаа байна. Харин Дорно, Өрнийн заагт монголчууд та бид оршин байна. Цаг нь ирлээ л бол Өрнө, Дорно тийш хоёр хөлөө жийж, эрхийгээ хөхүүлээд хэвтэж байх Тэнгэрийн Зарлиг байна.
               Тиймээс Хиад Боржигин  Есүхэйн Тэмүчин-Чингис хаан “Санааг нь авбаас бие нь хаа холдох” хэмээжихүй гэрээслэн захисан нь гоц мэргэн зөн билиг байсан агаад өнөөгийн Монгол Улс ШУ-ы эцсийн онолоор дэлхийг дайлан эзлэх ёстой юм гэнэ. Үүнээс улбаалан 20-р зууны их улстөрч Уинстон Леонард Спенсер-Чёрчиль зөгнөхдөө “Ирээдүйн Эзэнт гүрэн оюун санааных байх болно” гэжээ.
         Чингээд ганц асуулт үлдэнэ: Үндэсний лидер жолоодогч хаана, хэн байна?!.

Continue reading →

Labels