
Нийтлэл 1
Том бодол тухайн үндэстнийг дайчилдаг, авардаг!“Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс” бүтээлээрээ олны танил болсон сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ саяхан “Бид ялав” номоо уншигчдын гар дээр хүргэлээ. “МОНЦАМЭ мэдээ” сонины сэтгүүлч, уран бүтээлчид түүнтэй уулзаж шинэ ном, судалгаа шинжилгээний ажлынх нь талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.Цааш нь унших......

Нийтлэл 2.
Дэлхийн түүхийг судлаад байхаар Монгол руу л төвлөрдөг. Энэ номын эцэст өнгөт зурагтай нэг хэсэг бий. Шамбалын орон гэж домог үзэл бас аль ч соёлд байна. Буддын соёлд Шамбал нэрээрээ байдаг. Христийн соёлд ч, Исламын соёлд ч бий. Тийм нэг аврал эрэх ёстой газар. Цааш нь унших...

Нийтлэл 3
БИД ЯЛАВ Монгол-Төвт Үзлийн Угшил ба Оргил (Тэнгэризмийн тайллууд) Их Гурвалжин- ы сэлбэж зассан гутгаар хэвлэл. Залуус та бүхэн энэхүү номыг бүтнээр нь уншиж сэтгэлийн таашаал авч, Монгол үндэстнээрээ бахархах Монгол үндэстнийхээ төлөө зүтгэх сэтгэлийн галыг олж аваасай хэмээн хүснэм... Цааш нь унших...

Нийтлэл 4
Эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ Их гурвалжин. Монгол үндэстний оюуны сор болсон эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ гуайн Их гурвалжин номноос... Их гурвалжин ном бол Монгол үндэстнээ, Монгол төр улсаа гэх эх оронч үндэстний үзэлт хүн бүрийн гарын авлага сурах бичиг нь болж чадсан бүтээл юм.Цааш нь унших...

Нийтлэл 5
МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР ИХ СУУ ЗАЛИЙН ИВЭЭЛ ДОР. Монгол угсаатны Үндсэн хууль бол энэхүү хоёр мөрт тунхаг. Сэргэн мандлын сайн цаг ирэхээр Монгол Улсын Үндэсн хуулийн 1-р бүлгийн 1-р зүйл ийм байх болно. Тэрт цаг тун холгүй. Цааш нь унших...
Хичээлийн сэдэв
ОЮУН УХААН: ЛОГИК БА СЭТГЭЛЗҮЙН ХАРЬЦАА, ЗӨРЧИЛ
Туйлын ерөнхийн тоонд оюун ухааны асуудал багтахаар барахгүй тэргүүлнэ. Тэгвэл тэр оюун ухаан гэгч нь чухам юу юм? гэхээр тоймтой тодорхой хариулт шинжлэх ухаанд өнөө хэр алга. Бэлэн зэлэн хариулт алга учраас та бид өөрсдөө л энэ тухайд ажиглаж бодолхийлхээс өөр замгүй. Та бид өөрсдөө оюун ухаан санаатай амьтад учраас өөр хэнд, юунд уг асуудлыг даатгах билээ.
Ер нь бол оюун санаа нь уураг тархины бүтээгдэхүүн гэхээс илүү сүрхий сайхан тодорхойлолт олдохгүй. Энэ бүтээгдэхүүн нь хийсвэр сэтгэлгээний зүйлд хамаарна. Улмаар оюун ухааны хэмжүүр нь гол төлөв хийсвэр сэтгэлгээний чадвар бололтой. Уул шугамаараа ийм боловч хүний оюуны чадавхи нь 200 гаруй хүчин зүйл, нарийн ширийн сэжмээр нөхцөлдөн буй дүр зурагтай гэж үзэж байна. Холбогдох судалгааны тойм үр дүн иймэрхүү.
Энэ бол их чухал үр дүн. Оюуны чадавхи нь хэт олон гэмээр сэжим хүчин зүйлээр нөхцөлдөн буй учраас магадлалын тархалтын зүй тогтлоор хүмүүс бидний оюун ухаан дунджаар адилхан нэг түвшнийх болж таарна. Зарим сэжмээр А этгээд давамгай бол бусад сэжмээр Б хүн илүү байна гэх мэт. Эцэст хүний оюун ухаан гэсэн дундаж нэгэн үзэгдэл л оршин байна. Ерөөс лут ухаантан, угаас тэнэг хүн гэх мэт ялгаж салгах нь буруу ойлголт, зөрүү хандлага. Хувь бодгалийн оюуны шинж төлвийн онцлогийн асуудал тэргүүлэх үүрэгтэй нь илт байгаа юм. Жишээ нь, 20-р зууны нэг суут математикч Давид Хильберт гэхэд ердийн нөхцөлд маш дүйнгэ донгио, гайхмаар удаан ойлгоцтой хүн байсан тухай намтарчид нь цохон тэмдэглэдэг. Хүний ухаан гэж ийм зөрчилтэй үзэгдэл юм. Хильберт нь нэг талаар суут, нөгөө талаар тэнэг хүн байжээ. Дунджаар та бидэнтэй л адилхан дундаж нэгэн байсангүй гэх газаргүй. Нэгэнт дүндээ дүн, адилдаа адил годилдоо годил юм бол та бид Хильберттэй математикчийнх нь хувьд ч маргаж мэтгэлцэж болохгүй огт биш үү гэсэн асуулт гарна. Ер математик бол тов тодорхой ухаан, тиймээс үнэндээ тэнэг хүний ажил гэсэн сонин үзэл байдаг нь эцэстээ үнэний ортой ч байж мэдэх. Хэрэв тийм бол та бид Хильбертээс ч илүү ухаалаг математикчид байж бас магад юм биш үү гэж өөрсдийгөө багагүй бодит үндэслэлтэй дөвийлгөн бодож болох.
Дээр өгүүлснээс үзвэл, шийдвэрлэх ач холбогдолтой нь хувь бодгаль хүний оюуны өвөрмөц онцлог байна. Өөрөөр хэлбэл, та бид оюун санааныхаа төрмөл ба олдмол онцлог хүчтэй ба сул талыг ажиглаж мэдэх нь чухал юмаа гэсэн үг.
Уураг тархинаас логик сэтгэлгээ урган гарна. Мөн сэтгэл зүй гээч юм урсан гарна. Хосмолын хууль юм даа. Үндсэн нэгдэл ба зөрчил чухам энд байгаа юм.
Чинад Нууцын Монгол Орон
XXI зууны Дэлхийн супертөсөл (Монголын)
Дэлхийн түүхнээ анхдагч Инд мөрний хотожсон соёл иргэншил (Dravidian civilization), Месопотамийн аугаа Сүмэр соёл иргэншил (Sumerian civilization), Баруун Европын түүхийн анхдагч Друид (Druid) соёлыг бүтээгчид нь өвөг-алтай-монгол хэлтэн Дарбид угсаатны салаа салбарууд юм.
Дэлхийн соёл иргэншлийн уугуул түүхэн төв нь хэзээнээс Монгол орон гэсэн урьдчилсан дүгнэлт гарна.
Үүний дэлгэрэнгүй судалгаа ба гарсан үр дүнгүүд нь
Энэ нь Дэлхийн соёл иргэншлийн нэг төвт (Mono centrist) ерөнхий концепцийн одоогоор хамгийн баялаг баталгаа бүхий үндсэн хувилбар ба шийдэл болох нөөцтэй.
Хэрэв Монгол-төвт үзэл баримтлал үнэн зөв бол Монгол-төвт үзэгдэл нь орчин цагт буюу 21-р зуунд ч бодит илэрч магад.
Өөрөөр хэлбэл, Дарбид-Дравид Сүмэр-Друид угсааны даяар их нүүдэл, Хүннү гүрний даяарчлал, Чингисийн Монголын даяарчлалын дараахи түүхэн үйл явц өнөөгийн Монголд тохиолдох ёстой.
www.finaltheory.net
Иргэний харъялалаа өөрчлөхүл хөрвөх валютыг их наядаар тооцох санал ирж байсан нь Үндэсний анхдагч эрхийн үнэ цэнийг харуулсан жишээ юм. Баримт нь бий.
Монгол хүний хэлж, хийж буй юмны ард амин хувийнх нь жижиг ашиг сонирхол заавал байдаг гэнэ.
Цаг үеийн зарим ноорог
Сүүлийн жилүүдэд "эх орон", "эх оронч" гэдэг үг хараалын үг болоод хэн хүн хэлэхээс ч цэрвэж байна. Нийгмийн хөдөлгөөний санаачлагч, оролцогчдын эсрэг олон жил чиглэсэн зорилгоор явуулсан сурталчилгааны үр дүн ингэж гарлаа.
Ц.Элбэгдоржийн "мэргэн хүн" нь Баабар гэж бага ангийн хүүхэд ч мэдэж байгаа. Таарсан таар шуудайнууд гэдэг шиг Монголын нийгмийн өмдтэй бурхан нь Баабар. Бомбо гэж даруй танихгүй аваас хэцүүдэнэ дээ энэ улс.
Хувийнхаа жижиг сонирхолоор баатарлаг тэмцээд, бодлогыг шүүмжлээд, цаазын хэмжээний ял заалгаад байдаггүй л юм даа. Тэмцээгүй, шүүмжлээгүйн үр дүн нь өрөнд баригдсан Монгол. Төлбөрийн чадвартай болохын тулд цаашид тэмцэх, шүүмжлэх шаардлага зайлшгүй тулгарна.
Одоохондоо эх орон байна. Иргэд нь байна. Эх орныхоо төлөө иргэд нь тэмцэх ёстой. Эсбөгөөс хожимдох осолтой нь илт нөхцөл байдал нүүрлээд байна. Шийдлийн гэх бачимдсан ЗГ( Засгийн газар), шинэ ЕС( Ерөнхий сайд)-ын нүдэнд минерал баялаг, уул уурхайгаас өөр юм харагдахгүй нь мэдээж ба хямралын далимаар Монгол орны газар нутаг, байгаль орчныг зандалчлан самраад сарны гадаргуу болгох чиг шугам тодорлоо.
Ардын аж ахуйтны үе юм даа. Манайд бараг 2 метр урт том цахиур буу байх. Хавар намар хотонд чоно эргээд байхул орой бүрэнхийгээр түүнийг нэг панхийлгэждөхиө өгнө. Дарь, хорголж бэлтгэхээс өгсүүлээд цэнэглэх хүртэл бөөн ажил болно. Эцэст гох дармагц гал манасхийн утаа дэгдэж, тэнгэр ниргэх мэт дуу нь хавь ойрын уул хаданд цуурайтан нүргэлнэ. Хэр баргийн зүрх зоригтой боохойнууд ч сэрэмж авдаг байсан байх. Манай хотонд чоно орсон тохиолдлыг би санахгүй байна.
1921 оны Ардын хувьсгал нь газарзүйн хувьд завсрын бүсийн Монгол орны байгаль орчин нэн эмзэг хэврэг болохыг эхний мөчөөс анхааруулсан байдаг. 1990 оны Ардчилсан хувьсгалын нэг лоозон ч байгаль орчны асуудалд чиглэж байлаа. Гэтэл капиталист анхны хуримтлалын аймшигт шуурга нүүрлэж Монгол орны хөрсийг орвонгоор нь урвуулж, ой хээрийг түймэрдэн устгаж, ан амьтныг хүйс тэмтрэн хядаж дуусгаад байна. Одоо үлдсэнийг авран хамгаалах нь үндэстэн оршихуйн амин чухал зорилт боллоо.
Энэ нөхцөлд наад зах нь урт нэртэй хуулийг цуцлуулахгүйн төлөө хэдэн нөхөд Монгол заншлаар хотны захад буу тавьсан ухаантай болсон юмуу даа. Тэдэнд цаазын хэмжээний ял өгөөд дээд шатны шүүх эрхбиш арай хөнгөлсөн байдалтай. Ямар юмных нь зандалчлах байхав, заншлын дотор л хийсэн үйл. Өнөөгийн шүүх цагдаа үүнийг ойлгохгүй байх нь аргагүй.
Харин эх орон гэж хэн хүний төрсөн өссөн газар нутгаас өөр юм бишийг хаана хаанаа ойлгох ёстой. Хотожсон шалтгаанаар хүмүүсийн сэтгэл зүрхэнд эх орон, төрсөн бууц, өссөн уул тал, хонио хариулж, адуугаа манасан гүвээ дов гэдэг ойлголт сарнин замхарч байна. Эх орон гэдэг ойлголтыг Ц.Элбэгдорж ихэд бузар муухай доромж өнгө аясаар сая хэлж бичээд үүнийгээ Сэтгэлгээний хувьсгал гэж үзсэн байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч гэгчийг энэ асуудлаар харалтгүй.
Харин Монгол Улсын Дээд шүүх одоохондоо хараахан гэмт хэрэг болчихоогүй эх оронч гэдэг ойлголтоор асуудалд хандаж, Ц.Мөнхбаяр нарын буу тавьсан хэргийг дахин хянаж, хэлтрүүлэн үзэхийг иргэн миний биегуйж хүсэх байна. Алтны хэдэн компани, лиценз эзэмшигчдийг эс тооцвол Монголын олон нийтийн үгүй ядахдаа энгийн олонхи гол усны эх булгийг хамгаалагч Ц.Мөнхбаяр нарын асуудлыг тэдний талд шийдүүлэхийн төлөө байна. Ерөнхий сайд мессежээрээ санал асуулга явуулаад үзэж болох.
Орчин үед хамгийн үнэтэй ашигт малтмал ганцхан болсон. Энэ нь ундны цэнгэг ус. Орчин үеийн философид ганцхан шинэ баримтлал бий болсон. Байгалийг ашиглахдаа бус, шүтэхдээ гэж.