СҮНЗЫ БИНФА

0 Сэтгэгдэл бичих:

СҮНЗЫ БИНФА

Бэсүд Ч. Эрдэнэ, Монгол Улсын Соёлын Элч       

           Анхаарч ажаамуу. Эзэнт Их гүрний бахархалт голомт, төв монгол угсаатны төр улсын дотоодод үндэстний эсрэг улстөрийн түвшний ба ахуйн хэрийн хүчин байна уу.

                   Байхыг зарчмын хувьд үгүйсгэх аргагүй учраас л Монгол Улсын төрийн тогтолцоонд Тагнуулын Ерөнхий Газар ажиллаж буй байлтай. Үгүй юмуу. Гэтэл чухам 1996 оноос хүчний байгууллагууд, ялангуяа ТЕГ-ыг санаатай самран бусниулсаар одоо тэр гэх тэмдэггүй болжээ гэхүл надтай зарга үүсгэж болох боловч угтаа санааны гарз биз. Монгол Улсын ТЕГ нь Эрхэм зорилгоо “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг тагнуулын аргаар хамгаална” гэж тодорхойлжээ. Жишээ нь, Хятадын тусгай албадаас Бээжин дэхь манай ЭСЯ-ны албан байрны хананд байрлуулсан сонсох төхөөрөмжийг генерал Жаалхүүгийн Баатар даргын үед илрүүлсэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг одоо ба цаашид хангахад онцгой чухал болов. Манай Элчин сайд, улстөрийн зөвлөхийн өрөөнүүдэд юу яригдахыг хятадын тал олон жил сонсож байсныг таслан зогсоосон хэрэг. Том ялагдал хүлээсэн тусгай албад заавал хариугаа авдаг бичигдээгүй дүрэмтэй. Энэ ёсоор манай сөрөх тагнуулын дарга Бээжинд амь үрэгджээ. Удалгүй генерал Ж. Баатарыг хилс хэргээр эндээ нэн харгисаар тамлан байцааж, олон жилийн шоронгийн ял үүрүүлсэн шүүх хурлыг Монголын шүүгч бус, харин Хятадын төлөөний хүн бүрэн эрхтэй удирдаж даргалсан байх юм. Ийнхүү нөгөө тал хариугаа хангалттай авсан гэж үзэж болмоор.

                     Дээрхи жишээнээс юу харагдана вэ. Урд хөршийн нөлөө маш шууд шулуухан хийгээд нэн хүчтэй тусдаг механизмтай байна. Тэр механизмд ТЕГ ч дөрлүүлсээр ирсэн байна. Хятадын асуудлаар мэргэшсэн тагнуулч генерал Ж. Баатарыг ажиллагаанаас гаргахад хүндрэл учирсангүй. Цаана нь хэн үлдэж, юу хийж буйг хэн мэднэ. Гэтэл монголчууд та бид сошиалаар эцэс төгсгөлгүй элийрч балайрахаас өөр ид шидгүй залуу үетэй сууж байдаг: Ирээдүй бүрхэг байна даа.    

         Түүнчлэн “Энэ хүн монголын нийгмийн эмгэнэл болоод байна шүү дээ” гэсэн зүйл сошиалд олон жил болж буй. Орчин үеийн монголын утгазохиол, сэтгүүлзүй, нийтлэл, нэвтрүүлгийн бүх салбарт ийм тодорхойлолт авсан хүн цорын ганцхан бий. Энэ хүн нь Бэсүд Ч. Эрдэнэ биеэрээ юм.

           Ямар ял зэмтэй хүмүн төрөлтөн бүхэл бүтэн монголын нийхмийн эмгэнэл болдог байна вэ? Үүнийг тодруулахын тул энэхүү өчил өгүүллийг тэрлүүлэв.     

            Нэрээ нуусан тэр тийрэн  тулган шаардлага тавьж ирсний  анхных нь дараахи болно:


                            

Огноог анхаар. Дэлхийн түүхэнд бичигдсэн мөнөөх 9-р сарын 11-нийг тохиолдуулан надад дайн зарлажээ. Терроризм-ыг тийрэнизм гэж монголчлохул онох юм. Оюун санааны тийрэнизм бодит үзэгдэл болж манай нийхэмд хэвшлээ.

                 Үүгээр зогсохгүй. Тээр жил үд дунд таних танихгүй хүмүүс утасдаад уналаа. Та, чи амьд уу, яг одоо хаана байна, яг юу хийж байна гээд байх юм. Би гайхаж хоцорлоо. Босч цонхоор харвал ертөнцийг мэдрээд амьд байгаа юм шиг. Тэгээд сүүлд ирсэн нэг утсаар нь залгаад юу болоод байгааг асуулаа. Намайг алж болно, алаад өгөөч гэсэн уриалга захиалгын зүйл Интернетд цацагдсан гэнэ. Цацсан газрынх нь утсыг өгсөнд залгаад юу байсныг над руу явуул гэсэнд, аа, их айхтар юм байсан, бид сая арилгачихлаа гэв. Би нэг их сүйдтэй юм бодсонгүй тэгээд л өнгөрсөн.

            Гэвч Монгол Улс дахь ерөнхий байдал төлөв тунчиг осолтой талдаа эргээд удаж байна.  Улс төр, нийгмийн зүтгэлтэн С. Зоригийн аллага нь монголын улс төрийн фон дээрхи хар толбо гэж ярьцгаадаг. Гэтэл энэ хар толбо нь цусан улаан зам татуулсаар ирснийг Монголын тєр засаг, түмэн ард мэдэвч мэдээгүй царай эсгэн тэнэгтэж мулгуутсаар эцэст хэзээ, хаана, юунд хүрэх юм бол? Юунд хүрэх ба нэгэнт хүрсэн нь одоо ч тодорхой тухайд дараа тусд нь үзнэ.    

               Миний бие хуучин, шинэ Монголын аливаа амьдрал тэмцэлд гавъяа оролцоотой, төр засгийн ажил үйлсэд тодорхой үүрэг хариуцлага, тусгай статустай ч  явж ирсэн иргэн. Газрын гаваас гэнэт гарч ирсэн мэт бодоод гайтуулах гэвэл үнэндээ горьдсоны гарз. Террор байх бол антитеррор байх нь ёс суртахууны эрх ба үүрэг болсон цаг шүү. Ер терроризм нь олон нийтийг оюун санааны аймшигт автуулан барьцаалах зорилготой. Миний эсрэг алахдаа тулсан оюун санааны террор хийж байна. Террористуудыг жорлонд сууж байхад нь ч өчиггүй устгах олон улсын бодлого хэрэгжиж байгаа шүү.        

          Ингэхэд би ер яачихсан хүн гэхээр үндэсний эмгэнэл болдог, тэгээд наад зах нь Шархадны эмнэлэг рүү ачигдах ёстой, цаад зах нь тааралдсан газраа алагдаж устгагдах ёстой болно вэ?! Учир нь:

  1. Би Монголыг тэжээнэ гэж 20 өмнөөс ам алдсан хүн.

  2. Өнөөдөр би Монголыг урмаар ч, бурмаар ч тэжээх юмтайгаа сууж байгаа хүн шүү.

Ойлгоно уу, ухна уу?!

Оюутолгой, Тавантолгой Монголыг тэжээж чадаагүй байхад чи юутай болохоороо чаддаг хүн юм гэж уншигчийн уур уцаар хүрч гүйцээд, энэ чинь ёстой үндэсний эмгэнэл амьтан бишүү, ядаж ачих, чадвал алах  ёстой этгээд мөн шиг гэж сэтгэж суугаа нь лавтай.

        Тэгээд Эрдэнэ хэмээгч ямар гээч тийм гайхамшигтай юм өвөртөө хийж, гартаа атгасан болохоор Монголыг тэжээх хүртэл томоос том дуугарах болов?

       Дэлхийн шинжлэх ухаан “Final theory of Everything” (Буй бүхний Эцсийн онол)-ыг 100 жил нөр их хүч хөрөнгө зарлагадан эрж хайсаар боловч өнөө хэр олсонгүй мунгинаж ирэв. Харин толхи судлаач молхи хүн миний бие 1998-2020 онд нээж боловсруулан

            WWW.finaltheory.net   

Вэбсайтаар дэлхийн сонорт түгээж ШУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөгдлөө..

                  ШУ-ы эцсийн онолыг Монгол Улсад нээж боловсруулсан маань Танд ямар хүртээлтэй юм? Уншигч Таныг яалт ч үгүй монгол угсаатан гэж төсөөлье. Тэгвэл ШУ-ы эцсийн буюу супернэгдлийн онолын нээлт нь танай монгол угсаатны олон улсын зиндаа чинсааг дэлхийн түүхнээ 1-рт дэвшүүлэн тавьж буй юм. Өөрөө хэлбэл, Чингисийн Монгол дэлхийн тавцанд дахин тодорч, “Санааг нь авбаас бие нь хаа очиж хамраараа газар хатгаж ойчих” хэмээсэн Хиад Боржигин Есүхэйн Тэмүчин-Чингис хааны стратегийн аугаа онч гэрээслэлийг хэрэгжүүлж байгаа юм. ШУ-ы эцсийн онол нь дэлхий дахины санааг даяар нь авах зэвсэг хэрэгсэл юм. Тэгээд Чёрчиллийн зөгнөснөөр “Ирээдүйн эзэнт гүрэн нь оюун санааных байх юм”. Энэ бүхэн монгол хүн Танд хүртээлгүй юү? Монгол хүн зөнгөөрөө гэдэг. Сая дээр хэлснээс Танд зөн төрнө үү, үгүй юү?

              Монголыг урам, бурмаар тэжээх нь наад захын зүйл, даруухан хэллэг. ШУ-ы эцсийн онол нь хүн төрөлхтөний соёл иргэншлийн Авралын гарц юм. Өөр гарц байхгүй.

                       Ийнхүү миний бие Монгол Улс маань улс шиг улс байх ёстой мэт сэтгээд 


PAX MONGOLICA 

Үндэсний даяар төсөл: 

Монголын гарц, дэлхийн Аврал 


номоо хэвлүүлж, Ерөнхиийлөгч Х. Баттулга, Ерөнхий сайд У. Хүрэлсүх нарт тус тус хүргүүлээд хариуг хүлээж цөхрөв. Хамгийн сүүлд бөхдөг нь найдлага гэдэг. Найдвар тасрахыг хүлээсээр үлдлээ.  

              Супернэгдлийн онол нь De Facto тархаж байна. Олон улсын ШУ-ы горим журам, Монгол Улсын Үндсэн хуулийн ёсоор ШУ-ы салбар дахь үндэсний нээлт ололтод De Jure статус олгох эрх, үүрэг, хариуцлага нь Монгол Улсын төр, засагт ногддог юм. Миний бие энэ тухайд Үндсэн хуулиа үг үсэгчилэн ишлэж ухуулаад цөхөрсөн тул товчлоод хэлэхүл, Монгол Улсын иргэний нээлт ололт нь үндэсний баялаг мөн тул төрийн хамгаалалтад авагдах ёстой юм л даа. Гэтэл би ганцаар бүү хэл, түмэн олон ч төр засгаа эрж хайгаад олсонгүй ирлээ бишүү. Эцэст “Улс байхгүй болжээ” гэсэн хэллэг хэвлэл, сошиалд үзэгдэх болсонтой санал нэгдэхээс өөрцгүй.

              Чингээд цохон тэмдэглэх нь, Дээр Тэнгэрээс Монголын гарц, дэлхийн Авралыг зааж өгсөн нь ШУ-ы эцсийн онол. Миний бие зөвхөн тал бичээч нь бөгөөд би гэдэг хүн үүргээ биелүүлсэн. Одоо Тэнгэр нь хаясан төр, засгийн асуудлыг онц ноцтой дав даруй талибахаас аргагүй л дээ гэж түмэн ардынхаа нэгэн адил үзэхээс өөрцгүй.              

    Төр нь иргэнийхээ нээлт ололтыг Үндсэн хуулийн заалт ёсоор хамгаалалтдаа авах ухаан санаа хүрэхгүй бол дайсны зол болно. Том юм том саадтай гэдэг. Монгол үндэстний олон улсын рейтинг чинсааг тэргүүн байр 1-рт хүссэн хүсээгүй де факто тавьж буй нь эцсийн онолын цэвэр математик нээлт. Төр засаггүй завхарсан нөхцөлд монгол үндэстний түүхэн гарамгай ололт, түүнд тулгуурласан өнөө, ирээдүйн эсрэг мөнхүү үндэсний хэмжээний дайсан босч ирэх нь гарцаагүй. Дайсан эхлээд дотоодод төрдөг номтой. Дотоодын дайсан бий болсноор гадаад дайсан өнгөлздөг.

         Олон улсын утгазохиолд нэг үг бий, юув гэвэл, хоол олддог дулаахан газар хоосон орон тоо үлддэггүй гэж. Төр засаг ор сураггүй нөхцөлд тэр орон тоог тэр чигээр нь дайсан бөглөх аюултай. Тэрхүү заналт дайсныг тагнуул, цагдаа эрж сурж сүйд болох хэрэггүй. “Үхэр монгол, өмбүү халх” гэсэн тодорхойлолт бий юү, бий. Монгол угсаатан эрт үед үхэр шүтлэгтэй байсан ба үй олон мянган хадны зураг дүрсийн талаас илүү нь үхэр байдаг юм. Тиймээс үхэр монгол гэх нь үйлсгүй тэнэг гэсэн үг биш, эртний шүтлэгээс уламжилсан үндэсний нэгэн хэллэг. Та дайсныг танихын тулд нэг их ухаан санаа ч хэрэггүй. Таны сайн танилаар барахгүй, бурхангүй газар бомбо болоод биеэрээ тахин шүтэгдсээр шинэ тогтолцооны гучин жилийг элээж яваа нэгэн этгээд бэлхнээ бийг монголын нийхэм оюун санааны багшаа гэж эндүүрэн мунхаглах нь дампуурал.     

          Монголдоо “Мэргэн хүн” нь Баабар гэж Та мэднэ шүү дээ. Ц. Элбэгдоржийн өгсөн албан ёсны тодорхойлолт шүү.  Албан ёсны эх сурвалжаас буюу төрийн дээд түвшний үгийг ишлэж байна шүү. Эртний утгазохиолд “Домогт долоон мэргэн” яригдах боловч хэн хэнийг хэлж байсан нь тодорхойгүй. Фалес, Гераклит, Пифагор, Платон тэргүүтэн багтаж байсан боловуу гэдэг. Дашрамд, супернэгдлийн онол нь тэдний анхдагч логик, философи, математик концепциудыг л хэрэгжүүлж буй юм. Манай нэг үлгэрийн киноны гол баатар Мэргэн ард бий санагдана. Хэвлэл, мэдээллийг тоймлож үзэхүл, АН-ын улстөрийн төв хэвлэл “Өдрийн Сонин”-д “Их сэтгэгч Баабар” гээд дурайтал дармалджээ. Great thinker Baabar, Великий мыслитель Баабар гэхээр даян дэлхийн элэг авч, бөөрийг нь сугалан даяар нь хиаруулах осолтойг Та энүүхэндээ болгоож ажааму. Хэрэв Баабар нь тийм юм бол үлдсэн 3,3 сая нь нь одоо ёстой үхэр монгол, өмбүү халх болж таарна.         

                Ингээд “мэргэн хүн, их сэтгэгч Баабар” нь баастай бурхан болж түмэн олонд шүтэгдэн Төрөөс соёрхогдов. Монголчууд ганцхан Баабарын юу үгүүлснийг уншдаг нь маргаангүй ганц үнэн өнөөдөр байгаа юм. Нэг нөхөр, би ганцхан Баабарыг л уншдаг гэж цээжээ дэлгэн түхийж ихэд бахархалтай хэлэх юм. Би гайхаад, үгүй, дүү минь энэ чинь олон ургальч ертөнц, Баабараас гадуур ганц хоёр юм уншвал бас зүгээршдээ гэсэнд, Баабарын орчуулсныг уу гэж элийрч билээ.

           Чингээд Баабарын эрхшээл нөлөөгүй хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, улс төр, эдийн засаг, сэтгүүлзүй, утгазохиол Монголд байхгүйг хэлэх нь гүтгэж гүжирдсэн хэрэг хараахан болохгүй байх. Тэр эрхшээл нөлөөг нь Төрөөс соёрхсон байхад та нар юу гэх юм. Манай улстєр-бизнесийн хүрээнийхэнд айдас байдаггүй, учир нь хариуцлага яригддаггүй нь сайхан. Гэлээ гээд за, лав Монголын нийхмийн дээд гэдэг давхаргын ганц айдас хүйдэс нь Баабар. Мэргэн хүний үзэгний үзүүрт эвгүй шордуулваас гүйцээ, ямар ч карьер байхгүй, бандан пад болохыг тэд мэддэг.

            Хуучин үед зориулалтын ялааны алуур байсангүй. Сонин хуйлж бариад онож цохивол ялаа алдаг үе. Одоо хятад, солонгос алуур хог шиг болсон. Одоо сонин хэвлэл нь нь хүн алдаг хэрэгсэл болсон. Манай нэг сонин хоёр хүн алсныг би мэдэх юм. Над руу онилсон ч удаатай.   

                 Амьдаар нь алах гэсэн хэллэг бий. Яг яахыг хэлдгийг би сайн мэддэггүй байв. Баабарын мэдлийн хэвлэл, сошиалд намайг амьдаар минь алах гэж олон жил улайран зүтгэснээр би мэдэхийн цаагуур мэддэг болсон. Зай, цаг хэмнэх үүднээс ганцхан  жишээ сорчилж талибав.





       Олонхиороо     орхилгүй уншсан нь мэдээж. “Их сэтгэгч” гэгч хэрээ мэдэж баргаа танихгүй болтлоо догширч дошгирсон дайсан гарчгаа хашилтад авсан нь супернэгдлийн онол гээч юм ерөөс байж болдоггүй байхгүй юү гэсэн мунхаг санаа. Сюпер гэж зориуд бичсэн нь  боловсролоор баазхан лалар болохоо илчилсэн донжтой тохиолдол.  

               Ер нь бол ШУ-д супернэгдлийн онолын асуудал гэх ердийн ШУ-ч асуудал байдаг, тийм онолын төлөө дэлхийн ШУ үзэж тарж явааг мэдэхийн тулд их сэтгэгч мэргэн хүн байх огтхон ч албагүй. Энэ тухай зүгээр хялбаршуулсан өгүүлэл найруулал, сайт майт, ном зохиол Интернетд гэхэд хог шиг байгаа. Тиймээс соёлт орнуудад гудамжинд тааралдах жирийн хүмүүс ч мэдэж байдаг асуудал шүү дээ. Гэтэл Монголын дээд давхарга, баастай бурхан Баабар нь хүртэл мэдэхгүй мөртөө хөгөө дэлгэж яваа нь Баабарын буруу биш, Монголын нийхмийн оюуны хоцрогдол, хомсдол, үндэсний эмгэнэл. Хөөрхий хүн үнэнхүү чардайж бичсэн тэр зүйлийг нь уншаагүй орхисон цөөнхи байх бол олж уншаарай. Саваагүй гөлөг саранд хуцахын үлгэрээр Баабараас хязгааргүй хол өндөр дээд сэдэвт дэмий сарвалзаж ырваатсан байгаа. Тэнэг нөхрөөс ухаантай дайсан дээр гэж эртний мэргэн үг. Баабар чинь ырваа дайсан. Ийм дайсан жинхэнэ заналт дайсан байдаг. Ухаантай дайсантай үг хэлээ хэзээ ч ололцож болно. Тэр тусмаа математик хэлтэй ШУ-д. Ырваа дайсан чинь Таныг адилхан ырваа гэж үзээд Та ч дуртай сайхандаа ырваатаад яваа юм. Үхэр монгол, өмбүү халх л биш юм бол одоо иймхэн тиймхэн юмыг ялгаж салгаж ойлгодог болох хэрэгтэй.   

             Нэг өдөр өглөөгүүр таних мэдэх хүн утасдлаа. Цэнддоо чамайг алаад хаячихаж, харав уу гэх юм. Мэдээж магад болох зүйл тул гайхсангүй. Сониныг нь олж авлаа. Баабар захиалж үхэр буугаа хүч нэмэгдүүлэн тавьсан царай нь л даа. Цэнддоо нь, зайлуул, Төрийн хошой соёрхолд хүрэлцэхүйц чардайн дүлж баасан нь муусайн монголчуудыг хэрхэн яаж сэтгэлзүйгээр тамлан гутааж доромжлохын шилдгийн шилдэг үлгэр жишээ болж монгол хэлний утгазохиолын түүхэнд үнэхээр орохуйц юм. Түүхэнд орохын тул ТВ фельетон туурвисан нь энэ юм.





  Хуучин цагийн Хятадын “Соёлын хувьсгал”-ын ид дунд үед юм. Барууны радиогоор дараахи мэдээ явсныг би зүүн чихээрээ сонссон билээ. “Хунвэйбин” (Улаан хамгаалагч) гэх хятадууд муусайн өвөрлөгчдийг барьж аваад үстэй толгойгоор нь галтай пийшинлүү шургуулдаг заншилтай байжээ. Та нар яаж байгаа чинь энэ вэ гэхээр, “Үхэр монголуудын хөлдүү толгойг гэсгээж байгаа юм” гэдэг байжээ.

             Өмбүү монголуудын хөлдүүс толгойг гэсгээх гадаадын бодлогын өнөө үеийн дотоод үргэлжлэл нь “их сэтгэгч” Баабар, фельетонч Цэнддоо нарын миний судалгааны эсрэг нийтлэл, нэвтрүүлгийн байдаг бүх төрөл жанр ашиглах бүү хэл, байдаггүй ТВ-фельетон  хүртэл зохиох явдал юм.  

                  Дээхнэ үед цөөхөн газар фельетон гэж нэг тийм төрөл жанр байх нь байсан юм. Харин орчин үеийн сэтгүүлзүй, тэр тусмаа ардчилсан сэтгүүлзүйд огт орхигдсон, ёсзүйн талаасаа хориотой нь фельетон. Жишээ нь, би гэж нэг муу судлаач ямар нэг юм судлаад сууж байгаа нь хэнд ямар падлийтай юм. Түүнийг хорлож шоглож, сэтгэлзүй, оюуны санааны террор хийж тийрэнтэхийг ардчилсан дэглэмд хориглохгүй юм бол өөр юуг хориглох юм. Моод Монголоор дуусдаг болохоор даян дэлхийн сүүлчийн фельетонч нь Цэнддоо тул Төрөөс соёрхсон нь огт утгагүй биш ч юмшиг. Ер нь бол баастай ч гэлээ бурхан Баабар чинь Чингисийн одон, Цэнддоо нь Ардын уран зохиолч горилж яваа нь мадаггүй. Зүгээр өгөөд салбал яасан юм гэлтэй.  

           Чингээд нэг хоёр юмыг маш ноцтой анхаар. Төрийн соёрхолтуудын дээрхи хоёр фельетонд Эрдэнэ хэмээгчийн нэр огт байхгүй. Гэхдээ хэнийг хэлж, юунд дайсагнан тууж явааг нь олонхи, дийлэнхи олонхи монголчууд мэдэж байгаа. Мэдэж байхыг нь мань хоёр бас мэдэж байгаа учраас миний нэрийг дурдах шаардлагагүй. Би өөрөө хорхойд хоргүй хүн, тэр хоёрт буруу юм хийсэн нь огтоос үгүй. Надад дайсагнах хувийн шалтгаан тэдэнд ер байхгүй. Тэгвэл яагаад? Хувийнх биш бол өөр ямар шалтгаан тэдэнд байна?

         Миний суурь судалгаа хосмол хоёр чиглэлтэй. Нэгд, монголын түүхийг олон мянган жилээр урагшлуулан үзэж дэлхийн соёл иргэншлийн Монгол-төвт үзэл баримтлалыг томъёолж, загварыг байгуулсан. Хоёрт, Монгол-төвт загварын үнэн худлын шалгуур нь ШУ-ы эцсийн онолыг өнөөгийн Монгол Улсад нээж боловсруулан чадах эсэх асуудал. Тэгээд чадсан байхгүй юү. Дэлхийн түүх Монгол-төвт байсан, байна, байх болно гэдэг бол Таны хүссэн хүсээгүй үнэмлэхүй баталгаатай байгалийн үзэгдэл Тэнгэрийн зарлигаар байгаа юм.

                  ШУ-ы эцсийн онолын нээлт нь Тэнгэрээс заяат монгол үндэстний түүхэн аугаа ялалт де факто буй тул Монгол Улсын зиндаа чинсаа 1-рт бичигдэнэ. Үүнд үхэж хатталаа тэчъядан хорсох нь монгол үндэстний эсрэг эрээ цээргүй шууд дайсагнал.          

                   Хоёрт, Эрдэнэ хэмээгч зөв юм итгэлтэй яриад байна даа гэж сохор боловч совингоороо тэд мэдэрч байгаа. Тэгээд хожим хойно шалны алчуур, жорлонгийн суултуур, хогийн тантан болохгүйн тулд миний нэр дурдахаас болгоомжлох хэрийн ухааны учиг  энэ хоёрт хүрээд байгаа юмшдээ.

                      Зүгээр яахав, наргиа болгож дурдах нь, нэгэнт орхигдсон фельетон төрөл жанрын сүүл мушгигч сайхан дур нь яаж ч болохгүй Бямбажавын Цэнддоо гэгч мөнөөс мөн юмсанж. Худал гэвэл намынхаа ивээлд өссөн энэхүү “сарнай цэцэг”-ийн дараахи магтуу туурвил 1977 оноос өнөөдрийг хүртэл Интернет минтернет, гүүгл мүүгл, фэйсбук мүүк даяар цуурхан алдаршсаар байна.





   

               МУИС-ийн оюутан залуу зохиолч сарнай цэцгийн (гомо юмуу, трансжендер юмуу?!) дээрхи балай тэнэглэлтэй дүйцэх мунхаг мунаглал дэлхийн утга ба уран зохиолд байхгүйг энэ талын соёл ухааныг бага сага нэг муу гадарладаг хүнийхээ хувьд хэлмээр байна. МАН-АН нь  мэдээж Монгол Улсынхаа Төрийн соёрхлыг хїртээсэн. Одоо түүний ТВ фельетон “Цоорхой эрдэмтэн”-д Ардын уран зохиолч өгөх нь дамжиггүй, өгөх ч ёстой. Юув гэвэл, монгол хүн, монголчуудыг муу муухайгаар хэлсэн нь дэлхийн утгазохиолд бишгүй бий боловч харин Цэнддоогийн ТВ фельетон арай хэтэрхий агуу. Ерөөс монгол үндэстнийг оюун санаагаар нь ой тойнд багтахгүй аймшигтай яргалж доромжилсон оргил зүйл. Ер нь бол монгол хүн санаа гутах, сэтгэл гундах юмнаас зайлсхийх заншилтай. Тиймээс Төрийн шагналтны тэрхүү ТВ фельетоныг уншаагүй өнгөрчихсөн бол унших гэх хэрэггүй. Чамайг Цэнддоо алаад хаячихаж гэхээр нь л би уншсан, амьдаараа алуулахыг тэгэж үзсэн. Түүнээс биш, Баабар, Цэндоог уншиж дор орох уншигч арай хараахан биш.   

                    Манай сарнай цэцгийн “Нам минь” туурвил өнөөгийн залуу үед үнэ цэнтэй, үлгэр дууриалтай л байдаг байх. Гэхдээ дэлхийн урлаг, утгазохиолын сонгомол нэг жишээ дурдваас сөгөөтэй заримд нь хэрэг болох юун. МУИС-ийн Цэнддоо илчит нар намаа магтан дуулахтай нэгэн зэрэг узбек залуу Фаррух Закиров нэг дуу зохиож дуулсан юм. Саяхан түүнээс сэтгүүлч, та чинь 5 улсын Ардын жижигчин билэв үү гэсэнд үгүй, 7 улсынхшдээ гэх юм. Хоолой нь бол жирийн, гэтэл дуу нь цуу алдартай. Уч кудук буюу Гурван худаг нь цөлд орших ураны уурхай, боловсруулах үйлдвэртэй хот одоо ч байна. Жингийн цуваа (ард түмэн) балга усны (ялихгүй ч атугай эрх чөлөөний) мөрөөдөл болохдоо өршөөлгүй шарах алтан нарнаас (ЗХУ-ын Коммунист намаас) авраад өгөөч хэмээн гуйж залбирдаг дуу юм. Энэ бол социализмын үед цөөхөн тохиолдсон жинхэнэ улс төрийн эсэргүүцлийн дууны шилдэг нь, гайхамшигтай уран бүтээл. Ер нь бол Юрий Никулины дуулсан домгийн “Трын-трава”, бас хүүхдийн  “Чебурашка” нь цэвэр улстөрийн эсэргүүцлийн дуу юмшдээ.

                 “Уч кудук” одоо ч их дуулагддаг дуу, учир нь ач холбогдлоо алдаагүй. Монголд гэхэд сарнай Цэнддоог цацрагаараа ивээсэн ганц нам байсан бол одоо намууд хогийн ургамал мэт олширсон. Энэ шарилжин дунд эрх чөлөөний балга ус бас л олдохгүй. Ганц “намын ивээлд өссөн сайхан үр” Цэнддоо нь олон намтын үед түрийний бөөс толгойд гарахын үлгэрээр донтож зүгээр нэг муу судлаач иргэн хэдий ч Тэнгэрээс томилогдсон тал бичээч намайг Монгол даяар нүүр хийх газаргүй болгох гэж зүтгэсэн нь жинхэнэ фельетон. Монголчууд дэлхийд нэр нүүрээ дахин олж, үндэсний Сэргэн мандлын түүхэн үйл явц өрнөнө.  Монгол угсаатны дэлхийд дахин тэргүүлэх Сэргэн мандал (National Renaissance)-ын үнэмлэхүй бодит үндэслэл нь миний суурь нээлтүүд. Үгүй гэж Тэнгэрт тэрслэн сохроор мунхаглаваас хар толгойгоо бооцоонд тавьсан  хэрэг болохыг чинь урьдаас сануулъя.    

                Бурхангүй газар бомбо галзуурдаг гэж нэг мэргэн үг монголчуудын аманд хэзээнээс бий. Монголд “мэргэн хүн”, “их сэтгэгч” нэгийн зэрэг байдгийм байх. Лавлаад харахул “Баабар ноёнтон нэг намд биш нийт үндэстэнд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм юм” гэнэ. Нийт үндэстэн нь түүндээ таарсан таар шуудай юмуу, хаашаа юм. Ерөөс “Баабарын нэрийг зоогоод харахад л бусдынх нь сүр хүч хэвтээд өгч байх жишээтэй” гэнэ. Монголчуудын байгаа царай нь энэ байх. Хаана яаж зоохов гэвэл, Ерєнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж яригдаж байгаа “эрхмүүдийн нэрсийг өрөөд ард нь ч бай, урд нь ч бай Баабарыг зооход” л өндийх амьтан олдохгүй  гэнэ.

                   Хэвлэл, сошиал аль солиотохыг тэр гэхэв гээд хэдэн хоног хүлээтэл, еэ, бүү үзэгд, “Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна” гэж Баабар биеэрээ үгүүлэв. 2017.04.12-ны ӨС-д үз. “Баабар ингэж үгүүлэв” гээд л монголчуудын сүр хүчийг хэвтүүлээд өгдгөө мань эр мэдэж байнөө. Гэвч  Баабар нь өөрөө намтайгаа хамт нийхмийн хошин шог хийгээд үндэсний эмгэнэлт жүжгийн гол дүрд тоглож хөгөө хөлдөө чирэхээс татгалзах ухаан хүрсэн нь гайхаад баршгүй. Монгол Улс маш муухай доромжлолоос хэлтэрч, харь хүчнүүдийн дотоод дахь хар савраас энэ удаа амьтай голтой мултарсанд Тэнгэрт талархаад баршгүй.    

                   Баабар чинь эн түрүүнд гадаадын ганц резидент лобби, нөлөөний агент, төлөөний хүн, хөлсний этгээд болохыг монголчууд нэг муу мэддэг байх гэж найдаж байна. Дан ганц түүний үгүүлснийг л уншдаг нь үнэн бөгөөд дээр нь тэнэг биш бол мэдэхгүй гэж золигтоод юухэв биз дээ. Гадаадын лобби байх нь хууль бус биш, хууль ёсны ч бас биш, зүгээр л цаанаасаа цалин харамжтай байдаг л нэг хөлсний ажил.

                Дэлхийн утгазохиолын сонгомол эртний хэдэн номын тоонд “Сүнзы Бин Фа” хэмээгч багтдаг юм. Дайн, тагнуул, төлөөллийн элдэв арга залийг сайтар номлосон түүхнээ анхны ном. Жишээ нь, монголчууд та бүхний тархийг 30 жил идэмхий вокоор угаагаад хээрийн салхинд хорчийтал хатааж амжсан бол одоо яахав? Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлдгийм байгаа биздээ. Энэ мэт бол зүгээр захын Сүнзы Бинфа юм.

               Тэгээд таны тархийг хэрхэн угааж хатаасны нэгхэн жишээ харъя. 2016 он. “ӨС”-ы 1-р сарын 27-ны дугаар. “Баабар ингэж үгүүлэв” булан. Манайхны тэчъядан хүлээдэг, гарчгийг нь харангуут дур тавьж өмдөндөө заваардаг ээлжит лүндэн нь “Их дайны өмнөх дэлхий” байв. Энэ цус чинь одоо олон улсын стратегийн түвшний юм донгосоод уналаашдээ гэж айж гайхав. “Дэлхийн хоёр дайныг өдөөгч нь Герман байсан бол өдгөө дэлхийн III дайн болдог юм гэхэд өдөөгч нь Орос болох” юм гэнэ. За, энэ ч яахав, Барууны суртал нэвтрүүлгийг сармагчлан сурталчлах цалин пүнлүүтэй ажил үүргээ гүйцэтгэж суугаа хэрэг. Харин “Дайн болбол Орос ялагдана” гэж лүндэн буулгажээ.

                   Ер нь бол дэлхийн III дайн болохул цөмийн дайнаас өөр байхгүй, цөмийн дайнд ялна, ялагдана гэсэн ойлголт байхгүй, соёл иргэншил сөнөнө гэсэн математик тооцоотой, физик баталгаатай үнэнийг орчин үеийн олон улсын стратегийн номлолд барьж буйг уншигчид өөрсдөө мэдэх ба Баабарыгаа залруулж унших зориг гаргах байх гэж найдъя.

                 Баабарынхаа ырваатлын аймшигтай нэг жишээг харму. Юув гэвэл, Екатеринбург, Канзас хоёр хот дээр нэг нэг бөмбөг хаялцаж цөмийн сүйрэл болгонгуут АНУ, ОХУ-ын Ерєнхийлөгчид буюу нэг нь Tough guy, нөгөө нь Крутой парень утсаа аваад, за, найзууд аа, дайн маань шоу шиг сайхан боллоо, одоо больцгооё гэх юм гэнэ. Танай энэ цагаан солиот амьтан чинь цөмийн дайны асуудлаар улаан солиот сурталчилгаа явуулж байна шүү дээ. Учир юун гэвэл, цөмийн дайн эхэлвээс түүнийг зогсоох ямар ч логик, ямар ч механизм байдаггүй, байж болдоггүй юмаа. Ерөөс цөмийн зэвсэг буйн жинхэнэ аюул нь энэ гэж үздэг юм.

                 Гэтэл бас болоогүй “ӨС”-ы 2016 оны 2-р сарын 03-ны дугаар. Дахиад л “Их дайны өмнөх дэлхий”. Мань эр монголчууд манийгаа аймшгийн кино зохиолоор мууртал балбах зорилго тавьжээ дээ.  Дахиад л “Дайн болбол Орос ялагдана” гэнэ. Муусайн орос, мордва, чукча, буриад, якут нарыг 7 хоногт 2 удаа ялагдуулж ер яах нь вэ дээ?! Зүүдэндээ мунагтаад сэрж чадахгүй тарчилсан амьтан юмуу, хаашаа юм.

                Мань эр Оросыг 7 хоногт 2 удаа устгаад жаахан амсхийнгүүт 2-р сарын 27-ны сониндоо “Задралын өмнөх Орос орон” гэх бошго буулгав. Мэдээж хэрэг, агуу их умард хөршөөс маань юу ч үлдсэнгүй. Баабар бут авчихаж. Гэхдээ Баабарт муу ч, сайн ч өөрийнх  нь санаа гэх юм байдаггүйг түүний зарим улаан фэн хүртэл эрхбиш ажигласан байналээ. Оросыг задлах Барууны төлөвлөгөөг л хуулсан байналээ. Оросыг задлах Барууны төлөвлөгөө үнэхээр байгаа юм. Тэр төлөвлөгөөг Оросын тусгай албад цаг тухайд нь олж авснаар Сибирийн согтуу бояр Ельцин сая наад цааддахь нарийн учрыг ойлгож хэн ч мэдэхгүй Путиныг гаргаж ирснээр Орос орон эрс өөрчлөгдсөн. Оросыг задлаж, тус тусын хувь газар нутаг, хүн ардыг эзэмших Барууны найдвар мөхсөн. Барууны хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд В. В. Путинд улайм цайм хараал хийж, жатга цацаж хорслоо тайлж байдаг болсоншд. Би Барууны соёл ухаанд гүн хүндэтгэлтэй  ханддаг хүн, тэдний хоёр ч сургууль дамжааг дүүргэсэн анхны монгол. Гэтэл тэрхүү өндөр дээд соёл ухаан нь гэнэт чулуун зэвсгийн үе рүү эргэж буцах болов. Барууны Ертөнц Их Оросын агуу нөөцөд шунахдаа манай тэнэгээс мянга дахин илүү солиорох болсон нь чухамхүү дэлхийн шинэ дайн өдөөгдөх бодит заналхийлэл.

             Дашрамд цухас боловч цохон дурдваас зохих нь, одоо зарим улс орон байгалийн баялаг нөөцтэй үлдсэн нь шудрага ёсонд үл нийцмой гэсэн мэдэгдэл Баруунаас хийгдсэшд. ”Хоноод явахгүй өвчтэй хогшдээ” хэмээн манайхны улстөрийн онигоонд орсон Мадлен авгай тийм ноцтой мэдэгдэл хийсэн нь их Оросыг хүртэл балмагдуулсан юм. Оросыг хэмлээд, Баабар сэгнээс нь зулгаалцах гээд буйн цаад дахь онолын үзэл баримтлал нь ийм. Үгүүлвээс, Оюутолгой, Тавантолгой, Асгат, Мардай, Тамсаг чинь Барууны шудрага ёсонд нийцэхгүй болчихоод байгаа юм. Тэд шудрага ёсоо тогтоохын тулд Баабар мэтийг хөлслөн зарж байна. Ухна уу?

                   Орост “Сөрөг хүчин нь хүчээ улам зузаатгаж хэзээ хэзээгүй дэлбэрэхэд алхам алхмаар ойртсоор”   гэж Баабар зүүдэлсэн байна. Энэ одоо сэрвэл яасан ловш вэ. Энэ тэнэгт би арга ядаад барууны соёлынх нь нэг мухар сүсэг байдгийг хэлж өгье. Юув гэвэл, хүнд ярьсан зүүд биелдэггүй юм гэж.  

                    Оросын сөрөг хүчин гэж үнэндээ үхсэн үлий нь байхав, хэд гурван жүүд голдуу сэхээтэнцэрүүд байх ба сонирхох уншигч Нетд нэвтрээд л нэр хаяг, зураг хөргөөр нь харчих. Нэгийг нь Кремлийн бараа харуулаад буудчихсан л байсан. Энэ чинь их гүрэн, их үндэстэн. Их монгол үндэстний хоёрын хоёр тасархай гэхэд Их Оросын эх орончид, титэм үндэстэн нь. Казахстанд цөлөгдсөн халимаг гэр бүлд нэгэн банди 1951 онд төрсөн нь одоо Оросын цэргийн Гавъяат нисгэгч, ЗХУ-ын Баатар дэслэгч генерал Валерий Очиров байх ба Youtube-д буй түүний ярилцлагуудаас яагаад Орос орон Америкт ялагдахгүй тухай дахь нарийн ширийнийг мэдээд авах бүрэн боломжтойг дашрамд дурдъя.

                  Баабарын балайтлаар  ингэтлээ нурших нь ноцтой шалтгаантай юм. “ӨС” чинь АН-ын төв хэвлэл. Тєр засгийн эрхийг АН барьж байсан үе. Тиймээс “ ӨС ” чинь бидэндээ баасны арчуур байлаа ч гадаад талд албан ёсны хэвлэл гэж харагдах номтой. Тиймээс эндээ “их сэтгэгч, мэргэн хүн” харагддаг Баабар чинь гадаад талд Монгол Улсын албан ёсны хоолой хошного гэж харагддаг юм. Тэгээд Монгол Улс уламжлалт хөрш орон Оросыг дэлхийн дайны өдөөгч гэж үздэг, задарч дэлбэрнэ, дайнд ялагдана, ялагдах болтугай гэж долоон хоног ч алгасахгүй зүүдэлж мөрөөддөг юм байна гэж албан ёсоор ойлгогдоноо доо. Энэ чинь зүгээр л дипломат харилцааны хүрээнд хийгддэг энгийн тооцоо, дүн шинжилгээний зүйл. Энэ нь тэндээ тодорхой дүгнэлтэд хүргэж бодлогод нь нөлөөлнө. Хэвийн харилцааг эмзэг болгох осолтой. Их Оросын статус сэргэж байна. Оросын бодлого чангарч, нарийн тооцоо баримтад тулгуурлах болсон байна. Орост хэн хэрхэн хандаж буйг нарийвчлан тооцох болсон байна. Орос орон найз нөхөд гэж гуйж түүгээд явахгүй гэсэн бодлого барих болов. Тэртэй тэргүй урвагч юмнууд л байдаг юм чинь гэж ил тод хэлж байна.  Орос ерөөс ганцхан холбоотонтой, тэр маань арми, флот гэсэн Цагаан хааныхаа үгийг тэд давтах дуртай болов. Тийм болохыг ч урианхай Сергей Шойгу харуулж байна.

       Баабарын дайсагнал монгол-оросын харилцаанд энд ч нөлөөлнө (дээд давхаргын тархи баригч нь Баабар), тэнд ч зайлшгүй нөлөөлнө. Дотоод дахь дайсны, тэр тусмаа “нийт үндэстнээр хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм” дайсныхаа аюулыг дутуу үнэлвээс стратегийн нөхөж баршгүй ноцтой алдаанд орно шүү. Баабарын балайтахаас өөр оюун санаагүй бүхэл бүтэн нэг залуу үе бэлтгэгдээд одоо хоёрдахь залуу үе эхнээсээ баабаржиж явна. Монгол Улсад болж бүтэх юм нэгээхэн ч байхгүй болсны нэг гол шалтгаан бол энэ. Баабараас өөр юм унш гэхээр Баабарын орчуулсныг уу гэж өмнөөс хуцдаг залуу, дунд үетэй монгол үндэстэнд мөхөл нүүрлэнэ.   

       Одоо 16 нас хүрч иргэний үнэмлэх авснаас эхлээд өтөл буурлууд хүртэлхи хүмүүс нэг юмыг сайтар төсөөлж бод. Баабарын үгүүлснээр болоод дэлхийн 3-р дайн гарч, аугаа Орос орон долоон хоногт хоёр удаа ялагддаг байж. Тэгээд дараа нь хойт хөршгүй Монгол Улс үлдэхүү? Үлдэхгүй! Үлдэх ямар ч шанс байхгүй. 21-р зууныг хятадынх гэж лүндэгнэдэг Баабар тань яг юу зүүдэлж тэчъядан хий тавиад хэвтээг  ухах хэрийн оюун санаа монгол  хүмүн Танд байна уу. Оросын эсрэг үзэл суртлаар стратегийн түвшний хорлон сүйтгэх үйл ажиллагааг ухаанд нь ухна үхсэн та бидний тэнэг толгойгоор дамжуулан хийж байна. Баабараас өөр юм уншдаггүй, мэддэггүй манай залуу, дунд үеийнхэн тархиа угаалгаад Монгол Улсын стратегийн аюулгүй байдлын асуудлаар бараг найдваргүй мунхарч төөрөлдөөд засал авахгүй чигтэй болсон байдал илт ажиглагдаж байна. Аюул үүнд. Монгол залуучууд яагаад Ялалт гэдэг үгэнд дургүй болчихов. Халхын голын алдарт ялалтын ойг ёслон тэмдэглэхэд ихэд дургүйцлээ. Улаанбаатарын тэнгэрт оросын нисгэгчид үзүүлбэр үзүүлсэнд ихэд бухимдан үг хэлээ билүүдэв. Тэгээд хаанахын хэний сөнөөгч бөмбөгдөгч онгоцыг урьж залаад байна вэ?

                         Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Хойт хөршийг Баабар монголчуудын үзэл санаанд мөхөөлөө. Одоо Баабар өмнөд хөршийг хэрхэн сурталчлах нарийн аргаа бодно. Баабарын үгүүлснээр бол хөх толбот монголчууд нь умард хятад угсаатан юм гэнэ. Хөх толботой бараг ганцаарчлан тэмцдэг балар лалар бол Баабар байхгүй, өөр хэн байхав. Тэгвэл хөх толбо гэх мэт онцлог тэмдэг нь удамшлын ямар нэг өөр өвөрмөц шинж чанар гүндээ дагуулдаг гэж генетикийн ухаанд үздэг юм. Тиймээс монгол зөнгөөр Тэнгэрийн тэмдэг гэдэг юм. Тийм тэмдэгтэй учраас монголчууд ШУ-ы эцсийн онолыг нээж боловсруулан дэлхийн түүхнээ эцсийн үнэлмлэхүй ялалт байгуулав. Өөр ялалт дэлхийн түүхэнд дахиад тохиолдохгүй. Баабарын үзэн яддаг хөх толбо маань учиргүй ч биш юмаа гэж монгол хүн ойлговоос ШУ-д ч харшлахгүйгээс гадна түүхэн баталгаатай юм шүү. Монгол хүн биш бол хойт хятадаараа явдгийм байгаа биз. Түүнчлэн танай Баабарынхаар бол манай монгол маань Манж-Чин Хятадын буулган дор дажгүй сайхан байгаад байж болоод байжээ гэнэ. Тиймээс Оросын дараахи Хятадын дэлхийд Монгол маань бас л айлтгүй сайхан ирээдүйтэй гэж бидэнд алсаас нь ухуулаад байнаа даа.  

              Тэгээд Та баабарынхаар сонголтоо хийж болноо, болно, хүний эрх чөлөө.  Харин дараа нь тэнэг хар толгойгоо хятадын илд барьсан Баабарын гараар цавчуулахаа их азтайд тооцох хэрэгтэй болнодоо.





        Учир нь, зүгээр монгол хүн төрснийхөө харгайгаар Та тэнэг хар толгойгоо тасдуулахаас урьд эхлээд амьдаараа махаа шулуулж Баабарынхаа бахыг хангах магадлал бараг 100 хувь. 




   

        Тиймээс Монголын үндэсний эрхэм дээд үйл хэргийн заналт дайсан бол  танай “мэргэн хүн”, “их сэтгэгч” Баабар. Түүнд өчнөөн жил махаа амьдаараа зулгаалгуулж ирсэн иргэний миний хувьд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын стратеги бодлого, гадаад улстөрийн баримжааллын асуудлаар бага сага мэдээлэлтэй, ойр холдоо сэрэмж болгоомжтой хандахыг Танаас хичээнгүйлэн хүсэх байна, болгооно уу. Ахмад үеийг үтэр түргэн далдараасай нь гэж Баабар байнга хараадгийн цаана аливаад туршлагажсан хүн амын тэртэй тэргүй цөөрч яваа цөөнхөөс салж, залуу үеийг хяналтгүй зайдлах гэсэн санаархал явж байна.                     Залуу минь, чи очиж очиж Баабарт мордуулж ямар үхсэн үлийгээ хийнэ вэ. Монгол хүний заяа өөр шүү дээ. Монголын заяа өндөр дээд үзэгдэл, учир нь Их Суу Залийн Ивээлд багтсан хүчин зүйл. Энэ чинь одоо үнэмлэхүй математик баталгаатай болсон үнэн. Үлгэр домог биш. ШУ-ы эцсийн суурь онол энэ номоор дэлхийд тархаж орчин үеийн соёл иргэншлийг ШУ-тай нь зайдалж байна.




   Харамсалтай нь, чиний мэт боловсролгүй, улмаар оюуны унхиагүйн дээр Монголдоо сэтгэлгүй залуу үе төрж гарсан ноцтой шалтгаанаар Монгол Улс, төв монгол үндэстнийг дэлхийд тэргүүлэх байр, зиндаа чинсаанд нь тавих түүхэн үйл явц бяцхан удааширч цаг алдаж байна.  

           Баабарын бодлого нэн ялангуяа манай нийхмийн дээд давхарга, Төр засгийн түвшинд маш нөлөөтэй нь гол аюул. Монгол Улсын Ерєнхийлөгчийн сонгуульд АН нь МАН-тай хамт Баабарын нэрийг дэвшүүлэх магадлал огт багагүй биш байсан. Мань эр Үндсэн хуулийн төсөл маягийн юм хийчихээд дальчигнаж явсан нь огт тохиолдлын биш.  Энэ мэт нь нэг талаас Б. Цэнддоогийн фельетон  шиг балай юм боловч, нөгөө талаар  энэ чинь Сүнзы Бин Фа-д зурагдсан зургаас өөр юм биш.

                   Сүнзы Бин Фа гэж сонгодог эртний ном. Баабартаа сүр хүчээ даруулж, харийн улстөрийн мунаг тачаалаас нь мунхаг таашаал авч дураа тавьцгаах эсэх нь Таны хүний эрхийн хэрэг. Түүнд чинь халдах эрх надад алга. Эх оронч үзэл хэмээх ойлголтын тухайд ер будлиантай, зөрчилтэй, хэрэгтэй үгүй нь эгзэгтэй юмны нэг гэсэн номлолыг Баабар  сурталчилж, эх орон, эх орончид гэдэг үг, ойлголтыг Баабар чинь аль хэдийнэ хараалын үг болгочихсон тул Танд сонголт ч байхгүйдээ тулсан. Гэхдээ хичээ.  

              Баялагийн хараал гэж байх ба тэр нь Монголд хүрчихсэний нэг ноцтой тал нь нарийн царигтай төмөр замын асуудал. Тэгээд мэдээж сошиалд Баабар видеогоо тавьдгийм байгаа биз дээ. Нурууны шар үс босгож дотор хүйт оруулсан тэр аймшигтай бичлэг дээр мань эр ёстой ярзайж өгч байгаа. Учир нь, уг асуудлыг хятадын талд шийджээ гэж ойлгогдохоор нэг тогтоол шиг юм тухайн үед гарсан юмдаг. Муусайн монголчуудыг газар дор ортол доош нь чихэж бахаа ханган баярласан гэж учиргүй. Хятадын нарийн төмөр замаар танкууд орж ирнэ гэж боддог гэхээр монголчууд гэж элэг хөшөөх тэнэг амьтас гэж Баабарт харагдаад байгаа юмуу, эсвэл маниусыг  маниустаа тэгэж харагдуулах гээд байгаа юмуу.

                    Ямар зам хэнд тавьж байгаа вэ гэдэг бол стратегийн бодлого, тооцооны сонгомол асуудал хэзээ ч байсан, байна. Төмөр зам бүү хэл, тэмээн жим стратегийн хүчин зүйл болохдоо болдог юм.  Афганистан төмөр замгүй тулдаа тэсч үлддэг гэж шинжээчид хэлдэг жишигтэй. Япончууд төмөр замаа ойртуулж тавьсан нь Халхын голд манай талыг ихэд хүндрүүлсэн гол нөхцөл гэж шинжээчид үздэг юм. Орос орон замынхаа царгийг сонгохдоо бодолтой хандсан нь дэлхийн дайны үед ач тусаа ихэд өгчээ.

                 Хятадын нарийн төмөр замыг нааш татах нь нутаг дэвсгэрийн интеграцид оруулж буй геополитикийн томоохон алхам болно. Үүний дараа түүнийг дагасан realpolitik нь нүүрлэнэ. Хүссэн хүсээгүй нүүрлэдэг юмыг реалполитик гэдэг юм. Замаа дагасан хүн амын интеграци явагдаж, нутгийн гүнд нэвчинэ.

                       Хятадууд ухаантай учраас танкаа Говь цөл гатлуулан хөлөөр нь явуулнаа гонж. Хятадын хүчирхэг эдийн засгийн нөхцөлд ч зардал нь хүнд тусна. Хоёрт гэвэл, хятадын шинэ загварын танкууд Орост болдог Танкийн биатлонд орохдоо гинж нь тасарч дугуй нь салж унаад байналээ. Металл боловсруулах технологи нь бас л болоогүй байна гэсэн үг. Хол аялаж чадахгүй гэсэн хэрэг. Дөрвөн жилийн өмнөдөө, Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА) танкийн ангиудаа давшуулах том сургууль хийсэн нь оросуудад хүртэл их юм бодогдуулсан удаатай. Хаана юуг танкаар чөлөөлөх тухайд тэдэнд зарчмын ямар нэг  төсөөлөл байхгүй гэх газаргүй нь гео ба реалполитикийн болзошгүй асуудал бөгөөд үүнийг Баабар бантагнуулах гэж улайрч байна. Халтмаагийн Баттулга бантахгүй гэж зүтгэсэн нь одоогоор түүний хэлсэн, хийсэнд ганц зөв нь юм.    

                   Сүнзы Бин Фа. Бандан пад болсон гэж Баабар эндүүрч яваа нь арай эртэдсэн хэрэг.

                       Олон улсын түүхэн үйл явц бол ямагт стратегийн том тоглоом. Том тоглоомд бооцоо мөрий том тавьдаг заншилтай. Дотоодын дайснууд хар толгойгоо тавих болуужин гэж би аль эрт хэлсэн. Тэнгэрт тэрслэнэ үү, байна уу, тэдний эрх чөлөө.  

                      Миний нээлт ололтын эсрэг 9-р сарын 11-нийг тохиолдуулан оюун санааны террор зарласан, алах захиалга хүртэл өгсний эх сурвалж, зохион байгуулагч нь Баабар. Энэ бол ШУ-ы эцсийн онолын нээлтийн үндэсний анхдагч эрхээр бүрнээ хангагдах Монгол Улсын эрхэм дээд эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай бодлого, явуулга.  

                  Одоо тэгээд цагаанд нь гаргаад задгай тавьчих уу, яахав. Терроризмын эсрэг хүч хөрөнгө хайрлахгүй тэмцдэг хоёр их хөрш байгаа тулдаа тийрэнгүүд наашаа орж гарах нь гайгүй бололтой.  Гэтэл хил хязгаарыг хуулийн хэмжээнд сулруулах санаа бодол газар авсан дүр зурагтай. Монгол Улсаас урвах, монгол үндэстний эсрэг үйл ажиллагаа явуулах нь эрүүгийн хуулиас гараад бага сага зөрчлийн гэж харагдах ч бололтой. Цаг үе тун эгзэгтэй тийшээ эргэж байна, 1996 оноос эргээд удаж байна.   

                        Монгол Улсын үзэл сурталчаар хэн гээч тодрохыг би аль 1997 онд хэвлэсэн номондоо тусгайлан хэлсэн. Тодорхой байсан хэрэг л дээ. Тэгээд үнэхээр тодорсон тул Монгол Улс шинэ тогтолцооныхоо 30 жилийн турш Баабарынхаа заасан замаар хэлбэрэлтгүй замнасан. Тэгээд Монголоо эргээд хар л даа.  

                Миний бие хэрээс хэтэрсэн юмаар оролдоод байгалийн шинжлэлийн шинэ суурь ерөнхий онол буюу эцсийн онолын нээлтэд хүрсэн нь Тэнгэр мэдсэн хэрэг. “Эдийн засаг нь хямарч, иргэд нь хэцүүдчихээд байхад Тэнгэрийн зүйл яриад суух хэрэг байна уу?” гэж “ӨС” асуусан удаатай.  

                    Монголоо гэх монголчууд бид Тэнгэрээ л ярина. Өөр бидэнд зүй жам, заяа тавилан байхгүйг миний судалгаанаас өмнөх түүх ч батлана, миний судалгаа ч баталж байна. Тэнгэр нь хаясан юмнууд юугаа шүтэж хар хошногоныхоо өмхий ацаар Баабар мэт унгах нь бидэнд падлийгүй, тэр эрх чөлөөнд чинь халдахгүй.

               Дахин давтан хэлье, Тэнгэр мэдээд үнэмлэхүй мэдлэгийн цогц системийг Монголоор уламжлан Дэлхий гарагийн оюунт хүмүн төрөлхтөнд авралын хүчин зүйл хэмээн цагийг нь олж илгээлээ. Энэ нь Танаас юмуу, танай Баабараас байтугай, надаас асуухгүйгээр болж бүтэж буй байгаль ертөнцийн үйл явц.

                   Гэтэл “Баабар ноёнтон нэг намд биш нийт үндэстэнд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм” тул түүний “нэрийг зоогоод харахад л бусдынх нь сүр хүч хэвтээд өгдөг” хачин жигтэй гажиг солиотой байдлаас Монгол Улсын Төрийн өндөрлөгүүд, тэдний зөвлөх ба ажлын аппаратууд энэ удаа ангижрах шаардлагатай.

                 Танай Баабар бол та бүхний тэнэг мулгуу дээр дагнан  тоглодог бурангүй жүжгийн продюсер этгээд. Би судалж үзээд дүгнэлтээ хэлж байна. Тэгээд “нийт үндэстэн” нь хүлээн зөвшөөрч эрхэмлэдэг нь үнэн ахул тэнэг донгио үндэстэн л байгаа хэрэг. Гэтэл бүхэл бүтэн үндэстэн хэзээ ч тэр чигээрээ тэнэг байдаггүй, байж чаддаггүй. Тэгвэл асуудал, учир жанцан юунд байна вэ? Монголын нийхмийн сэтгэлгээний доройтолд! Монголын нийхмийн сэтгэлгээний эрүүл ахуйн клиникийн онош хурцын хэмжээнд тавиулахуйц алдагдсан байна. Үгүй юмуу? Миний буруу бодсоныг Та зөв унших гэж ядаад байна уу.   

               Дээр хэлсэн бүхнийг Баабарыг орхих, хэлмэгдүүлэх, егүүтгэх утгаар ойлгож хэрхэвч болохгүй. Зуун хавь эсрэгээр, манай тусгай албад, хүчний байгууллагууд чухамхүү Баабарын аюулгүй байдал, эрх чөлөөг энхрийлэн хайрлаж хамгаалах горимд шилжих хэрэгтэй. Олон нийт Баабарын үгүүлснийг улам илүү уншиж, гол нь илүү их анхаарч нягталж уншдаг болох нь зүйтэй. Учир юун гэвэл, Баабарын амаар гадаад талаас Монголд хандсан бодлого, зорилго чөлөөтэй чалчигдаад гардаг маш сайн талтай байхгүй юү. Баабар бол мэдээлэл, тандалтын маш үнэ цэнтэй суваг Монголын хувьд байгаа юм. Өртөг нь яахав дээ, хааяа паалантай төмөр зүүгээд өгчихөд болоод явчихна. Одоо ээлжит нэг юм горилох цаг нь болсон гээд хүлээж суугаа нь мэдээж тул Ерєнхийлөгч нэг юм бодолцох биз. Баабар байхад манайд гадаад улстөрийн тагнуул, стратегийн судалгаа байх хэрэгтэй ч юмуу, үгүй ч юмуу. Жишээ нь, Барууны Ертөнцийн Оросыг устгах ашиг сонирхол, шунал тачаалын гал халуун суртал нэвтрүүлэгч нь Баабар мөнийг дээр бид баримтаар харсан. Орос орон устсан хойно Монгол маань Хятадын харъяанд Манжийн үеийнх шиг сайхан жаргах юм гэж мань эр ухуулаад байна шүү дээ. Тэр ёсоор нь болоосой гэж пялдаганах сдаак  монголууд дээр доргүй цөөнгүй болсон. Баабарын гар хөлийн үзүүрт хөдөлдөг гэх ухаан санаагүй, монголгүй манкурт боолууд нь миний, улмаар Монголын эрхэм дээд үйлсийн эсрэг тэлчигнээд байгаа шүү. Нэгдэхийн тулд эхлээд салах хэрэгтэй гэсэн үг бий. Үгүй ядаж эхлээд дайснаа нэр хаягаар нь тодруулах хэрэгтэй.            

     Монгол мөхөж зүүд мөрөөдөл нь биелсэн тухай Баабарын видео, Цэнддоогийн ТВ фельетоныг зах зээлийн шоу цэнгүүн үзэхгүйдээ, үзэхгүй, бүү эндүүр. Тэнгэр мэднэ.

        Монгол үндэстний ба дэлхийн соёл иргэншлийн хувь заяанд нэн хүртээл бүхий асуудлаар судлаач миний бие Тэнгэрийн өмнө ногдсон үүрэг, хувийн хариуцлага хүлээснийхээ хувьд газар дээр ямар нэг эрх эдлэхдээ эдлэхгүй гэх газаргүйг хэлье. Энэ нь ёс суртахууны эрх. Ёс суртахууны эрхээс илүү дээд эрх хэмжээ гэж байдаггүй юм.

           Ерөнхийлөгч Х. Баттулгын сайн мэдэх жүдо бөхийн тайлбарлагчийн аманд “Хайрцаглуулах” гэж үг ордог. Монгол бөхөд ч байдаг л ойлголт. Хайрцаглуулваас өрсөлдөгчийнхөө дархан мэхэнд ороод ойчих нь гарцаагүй болдог. Манай төр засаг Баабарт хайрцаглуулж баглуулаад өчүүлж боолгуулж удлаа. Ухаан нь балартаж манартаад одоо боль гэсэн дохиогоо ч өгч чадахгүй явна. Монгол Улс ноцтой нөхцөл байдалд нэгэнт орсноо бодитой ухамсарлаж, их бага ухаан зарж мултрах хойшлуулшгүй хэрэгцээ байна.

        Ерөнхий Сайд аа, Баабарынхаа барьцыг задалж барилд. Өөрсдөө задарч барилд. “Мөнх Тэнгэрийн хүчин дор” гэж Ерөнхийлөгч дурдах мөртөө туйлын харамсалтай нь “Их Суу Залийн ивээл дор” хэмээхийг мартчих юм. Гэтэл Их Суу Заль буюу Тэнгэрийн стратеги, байгалийн жамаар Монгол маань дэлхийд ноёрхох ээлж ирдэг юм. Энэ удаа гуравдахь нь. Дэлхийн тавцанд Монгол барилдах стратегийн хүчирхэг үндэслэл, тактиклах тов тодорхой алгоритмыг Дээр Тэнгэр буулгасныг миний бие газар дээр бичиглээд товч тоймыг нь “PAX MONGOLICA. Үндэсний даяар төсөл: Монголын гарц, дэлхийн Аврал” номоор Та бүхний сонорт хүргүүлсэн. Төр засгийн ажлын аппаратууд гэмгүй усан тэнэгүүд юмуу, эсвэл илэрхий гэмт дайснууд биш бол Та бүхний гарт миний ном аль эрт очсон байх ёстой. Тэгээд тоож хараагүй омтгойросон ахул Монгол Улсын эсрэг улстөрийн алдаа, Тэнгэрт тэрсэлсэн алдас болох учрыг даруй ухна уу. Улс үндэстний маань түүхэн том асуудал тулгарч буй учраас асуудлыг хавиргаар нь тавихаас аргагүй болсондоо хүлцэл үл өчсү.

         Орчин цагийн ганц теорем цээжилж мөрдөхийг хичээхүл нэн зохилтой. Эсбөгөөс нэн осолтой. Юув гэвэл, “Удирдлагын түүхий эд нь мэдээлэл”. Мэдээлэл гэж жинхэнэ утгаараа юув? Мэдээлэл гэж таны толгойд орж, санаанд багтахгүй цоо шинэ юмыг хэлдэг юм. Дэлхий дахины өндөр дээд шинжлэх ухааны сэтгэлгээ, төсөөлөлд ч багтаагүй тийм зүүд мөрөөдөл (Steven Weinberg ), үлгэр домгийн  (David Lindley) хэмжээний юмыг супернэгдлийн онол гэх урьдчилсан логиктой юм. Тэр онолыг нээж боловсруулж чадахул эцэстээ нэг л бодгаль бүхлээр нь чадах юм (Roger Penrose), учир нь тэр онолын логик ба математик таагдашгүй, тиймээс дэлхийн ШУ, түүний суут жүүдүүд ч таасангүй ирсэн байна. Тийнхүү эцэст хүн төрөлхтөний танин мэдэхүйн тийм үнэмлэхүй цогц системийг Мөнх Тэнгэрийн мөнөөх Их Суу заль Монголд буулгасан, буулгахдаа бичээчээ бэлтгэж хэрэглэсэн нь танай толхи судлаач молхи ард миний бие болсонд хүлцэл үл өчсү.

                 Монголд Оюутолгой байна, Тавантолгой байна. Аа, бас монгол хүний толгой байна. Тухайлбал, Бэсүд Ч. Эрдэнийн толгой мулгуу нь хоёр, гуравдугаар зэргийн асуудал юм байна. 1-р зэргийн асуудал нь юув гэвэл, Тэнгэр мэдээд үнэмлэхүй мэдлэгийн цогц бүрэн системийг математик хэл, хэлбэр, агуулгаар нь ямар боловч хэн нэгэн монгол хүний тархинд дамжуулах нь цаанаасаа байгалийн өвөрмөц нандин зүй тогтол юм. Чухамхүү үүнд Монголын чинад нууц оршин буй юм.

                   Эцэст тойрохгүй дайрах нэгэн асуудал байна. Энэ нь эрлийз хурлийзын  асуудал. Цус шинжлэх нь надад огт сонирхолгүй сэдэв боловч эцэстээ амьдрал тэр зүгт чингаадаг юм байна. Баабар тань видео бичлэгүүд дээрээ машид давилуун дээрэнхүй харагддаг биздээ. Тэгээд л “бусдынх нь сүр хүч хэвтээд” өгдөг байх юм. Баабар оролцсон бичлэгүүдийг сайн хар, сайтар хадгал. Миний нээлт ололтын эсрэг шууд эрслэн тэмцсэн нэг бичлэг бий. Наана нь ШУТИС-ийн багш нар суух ба тэд өмнө нь зодуулж хаширсан гөлөг аятай зүгээр навталзаж гөлөгнөөд байх юм, хөөрхийс. Монгол руу нулимсан Баабарын давилуун дээрэнхүйн цаана гадаад талын нөр их хүч нөлөө буй учраас тэр юм. Цагийн ороо бусгааны нэгэн зуурт хятадын эрлүүзүүд Монголыг атгахаар зүтгэж магадгүй шүү гэж надад шивнэж хэлсэн хүн бий. 

               Хуучин үед л дээ. Манай байгууллагын орлогч дарга П. Эрдэнэ  гэж хүн Хүрээний нууцын  нэвтэрхий толь байсан ба хэн нь чухам хэн болохыг гарал угсаагаар нь залхтал ярьдаг заншилтай хөгшин байлаа л даа. Би залхаад яриаг нь сонирхдоггүй байсандаа одоо гэмшиж сууна. Ямаатын гудамжны Баабар эрлийз хурлийз мөн биш нь надад угтаа хүртээлгүй. Одоо чинь хятад эцэг эхийн хүүхэд монголын уяач болчихсон тууж яваа тохиолдол бэлхнээ байна. Харин Баабар гар хөлөө болгож миний эсрэг дайчлан давшуулдаг нь эрлийз хурлийзууд болохыг таниж мэдэхгүй суух гэнэн тэнэг хүн би хараахан биш. Энэ мэтээс үүдэн угсаа удмын асуудалд анхаарах явдал амьдралаас урган гарлаа, хүлцэл өчсү. Монгол Улсын хүн амын дотор хятадын эрлийз хурлийзууд тодорхой хувийн жинтэй нь нууц биш. Тэд Монгол Улсын бүрэн эрхт иргэд хэзээ ч байсан, одоо ч байна. Баабар “Эрлийзүүд ба түүний дайснууд” өгүүлэлдээ Монгол Улс эрлийзүүдийг цаг ямагт хавчин гадуурхаж, зовоон тарчлааж ирсэн мэт элдэв долоон юм донгоссон нь огтоос худал юмны нэг. Ер Баабар амьдралд мэдэхгүй юмаа улстөрөөр хэнхэглэхийнхээ хэрээр зохиож хэлдэг гаж донтой ловш шүү дээ. Эрлийзүүүд миний дарга ч байсан, цэрэг ч байсан. Тэд хохироод байсныг би хараагүй, мэдэхгүй.  Харин өнөөгийн нөхцөл байдалд эрлийз хурлийзууд оюун санаа, сэтгэлзүйн хэвшил, соёл заншлаараа  Монголын талд уу, нөгөө талд уу гэсэн асуулт гарахгүй биш бололтой. Баабар нь тэдгээр хүмүүсийг худлаа өмөөрөн хамгаалах аргаар талдаа татах гээд буй нь мөнөөх Сүнзы Бинфагийн чиг шугам мөн.  Монгол Улс хятадуудыг нутагт нь явуулах бодлого барьж хэрэгжүүлэхдээ эрлийз хурлийзийг хөндөж байсангүй. Хичнээн тооны хятад иргэдийг гаргаснаа социалист орнуудын коммунист, ажилчны намуудын жил бүрийн уулзалт дээр илтгэдэг журам байв. Энэ нууц материалыг оросоор орчуулж  байв.

      Дурдууштай хоёр зүйл байна. Богдхаантын үед Хятадын банкны салбар Монголд орж иржээ. Банк нь хятадаар “Инхан”. Тэр Инханы хавьцаа эргэлдэж амьдардаг хүрээ хүүхнүүд олноор бий болсныг янхан гэх болжээ. Тэдгээрийн үрс хойчийг  хуучин үед мэдэхдээ мэддэг, ярьдаг байсан юм. Ийм нэг давалгаа бий. Бас нэг давалгаа нь юув гэвэл, хожим 1960-1070-аад оны үед Улаанбаатарын дээд давхаргын ч гэж болох залуусын дунд хятадын эрлийз, үгүй гэхэд хурлийз хүүхэн авах нь бараг моод байсныг одоо мартахын тулд мартаж болох ч үр нөлөө нь үлдэж л таарна гэх мэтийг дурьдах төдий өнгөрье. Ер нь бол нэгэнт тусгаар үндэстнүүд, улмаар үндэстний төр улсууд оршин буй нөхцөлд үндэсний цэвэр цусны асуудал хар аяндаа босч ирэх нь зүйн доторхи хэрэг. Чеченүүд хэлэхдээ, бид цэвэр цустай үлдсэн ганц үндэстэн гэх нь үнэний хувьтай. Тиймээс чеченүүд халуун цустай, оргилуун буюу пассионар үндэстэн мөнөө болох болохгүй бүхнээр харуулж явна. Монгол үндэстний хувьд манай биологийн удамшлын язгуур цөм яаж ийгээд хадгалагдсан нь илт байгаа юм.Үүнд тулгуурласан пассионар тэсрэлт эхлээд явагдаж байна. Цаашид дэлхийг тэслэж, түүхийн оргилд нь хүрэх хутагт билгийн нигууртай нь математик баталгаатайг дахин уламжлъя.

              Миний багад манай нутагт “Муу Манжийн хойч” гэж нэг сонин хараал байлаа. Сумын төв дээр ирсэн хамаатан хөгшин нэг хүнтэй маргалдах маягтай байснаа орхиод, муу манжийн хойч гэж үглэж хараасаар гүйж явах юм. Энэ хэн гуай чинь манжийн эрлийз юмуу гэж үгэнд дурласанд, “Үлийнийх нь ядаж эрлийз байхав, зориг золбоотой нь Манжийн үед үрэгдээд үлдсэн нь ийм өөдгүй юмнууд байдаг юм” гэсэн билээ. Монгол үндэстний генетикийн нөөц удаа дараа геноцид сүйтгэлд өртөж байсны хар мөр өнөө ч арилаагүй нь тодорхой. Удамшлын доройтол дайрсан нөхцөл бий юү, бий.

        Гэлээ гээд очиж очиж Баабарт дөрлүүлээд илжиг шиг сажилж яваа бол одоо ёстой муу манжийн хойчис гэсэн үг. Өөрчлөгдье гэвэл өөрөөсөө ич гэсэн сургаал бий.

         Баабарыг би шог талаас нь тэрлүүлчих шиг боллоо. Үгүй, тэр бол үнэн аймшигтай этгээд, үе улирсан заналт дайсан. Асуудлыг дахин товч тодруулъя. Нэг монгол хүн математикт цуврал олон нээлт хийж, тэр нь ШУ-ы эцсийн буюу супернэгдлийн онол болчихжээ. Дэлхийн ШУ-ы олон салбарын тэргүүлэх сэтггүүлүүд одоо мань монгол хүнд өгүүлэл захиалаад салахгүй байна. “Advances in Theoretical and Computational Physics” (Онолын ба Тооцооны Физик) сэтгүүл гишүүнээ болгосон нь энэ 2021 оны турш юу дуртайгаа бичих эрхийг надад олгож байгаа юм. Анагаахын сэтгүүлүүд хүртэл өгүүлэл захиалах юм. Супернэгдлийн онолд корона вирус хэрхэн харагдаж буйг сонирхсон хэрэг. Харагданаа, харагдана. Одоо дэлхийн хэвлэлд яриад байгаагаас ч илүү ноцтой үзэгдэл шүү. Чингээд монгол хүн нээлт хийсэн бол сайн л хэрэг гэж монгол хүн бодмоор доо. Гэтэл Баабар эхнээсээ улангасан үгүйсгэж, хамаг хүчээ үүнд шавхан зарцууллаа. Яагаад? Саяхны эрлийз хурлийз бол тэгэтлээ улайрахгүй, тэгэсгээд орхино. Баабарын хувьд үе үеийн үндэсний өс хонзон, өшөө хорсол явж байна. Бүр Хүннүгийн үеэс өртөөлөн ирсэн байхыг ч үгүйсгэхгүй. Чухамхүү энэ нь жинхэнэ Сүнзы Бинфад номлогсон нэгэн зүйл атгаг арга хэрэгсэл. Миний нээлт, онол монгол угсаатныг дэлхийн түүхийн тавцанд үнэмлэхүй ялуулж байгаа юм. ШУ дахь үндэсний анхдагч эрхээс илүү үндэсний баялаг, нэр төр гэж байдаггүй юм. Гэтэл миний бие ямар нэг аргаар супернэгдлийн онолын үндэсний анхдагч эрхийг Хятадын талд шилжүүлж болноо доо. Жишээ нь, би өөрийгөө хятадын эрлийз гэж зарлаваас үндэсний анхдагч эрх нөгөө талд шилжих боломжтой. Хэрэв тиймэрхүү зүйл хийвэл хятадын тал хэдэн тэрбумаар бус, хэдэн их наядаар тооцоо хийе гэсэн санал ирүүлсэн удаатай юм шүү. Холбогдох материал нь хадгалагдаж байна. Эсвэл Баабарын гараар Монголын аугаа их түүхэн үйл хэргийг замаас нь бутцохих, намайг алуулах хүртэл арга хэмжээ авах, үгүй ядахдаа Монголдоо нүүрээ хийх газаргүй болгох. Гэвч нэгд, миний бие муу ч гэлээ монгол хүн юмаа, хоёрт, Тэнгэр мэдсэн юмыг Баабар буцаана гэж үхсэн үлий нь байх вэ.            

           Гэбчү Баабар баастай бурхан болсон хэрээр Монгол суларсан, үндэсний аюулгүй байдал ганхсан зэрэг орчин нөхцлийг харгалзахгүй байж болмооргүй. Нийт байдал түгшүүртэй байна. Геополитикийн цаана Realpolitik гэж бас байна. Аливаад хоёр туйл хослон байна. Монгол маань ШУ-ы эцсийн үнэмлэхүй онолыг нээж боловсруулснаараа дээд туйлд цойлон гарлаа. Гэтэл улс орны маань нийт төлөв доод туйлдаа хоргодож байна. Хэрхэх буй гэж Чингисийн монголууд асуугаад дуугаа хураан хүрлийн сууж хариултыг хүлээдэг асан ажгуу. Болтугай хэмээв.

Улаанбаатар Хот                                                                                  2021..01.26 
"Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн
Өвлийн адаг шарагчин үхэр сарын 

Шинийн 13-ны Хөх Нохой өдөр 

Leave a Reply

Labels