Хар Тангадын хараалыг хариулахтун!!!

0 Сэтгэгдэл бичих:
Бэсүд Ч. Эрдэнэ
Хар Тангадын хараалыг хариулахтун!!!

              "Бүү мэд, мэдсэнийг бүү сонс" гэсэн хар Тангадын хараал монголчуудад хүрсэн домогтой юм. Анзаарч ажиглаад, бодож болгоогоод, үнэлж цэгнээд үз л дээ. Ёрын муу энэ домог ортой мөртэй л харагдаад байгаа юм.
               Хараал ч байдаг, хараалыг хариулж ч болдог гэдэг. Бөө мөргөл, Буддын шашин хоёрын анхаарвал анхаармаар нэг юм бол чухам энэ.
               Гэвч өнөөгийн өндөрлөг дэх иргэний нийгмийн нөхцөлд хувь бодгаль хүмүүний боловсрол, мэдлэг, оюун санааны идэвхижил шийдвэрлэх хүчин зүйл байх болно.
               Жүүд нар Бурханаас сонгогдсондоо итгэж биширдэг. Монголчууд бид Дээр Тэнгэрээс заяат төрсөндөө итгэвээс хар Тангадын хараалыг хариулан оюун сэрж, сэтгэл цэлмэж, санаа шинэд тэмүүлж байгаа нь тэр.
               Би мэдсэнээ хэлж байгаа юм шүү!!!
               Сонсохтун!!!
"Чинад Нууцын Монгол Орон" номоос...
Continue reading →

Labels