ТӨР ЗАСАГ ТҮМЭН ОЛНОО ӨРГӨН МЭДҮҮЛЭХ МИНҮ

0 Сэтгэгдэл бичих:





                                                                       


Миний судалгааны эргэн тойрны элдэв асуудлыг эрээн алагтай нь хураангуйлан товчилж Монголын нийгэмд хүргэх хэрэгцээ шаардлага туйлаас тулгамдан тулгарлаа.
Сайн цаг Тэнгэрийн ивээлээр ирснийх супернэгдлийн онолын судалгаа эцэслэн цэгцэрч бид
вэбсайтыг Интернет сүлжээнд оруулснаар олон улсад түгэн тархах боломж нээгдлээ. Энэ үйл хэрэгт тусалсан niitlelch.com-д талархлаа илэрхийлье!
Нөгөө талаас, дотоодын харш хар хүчин илтээр толгойгоо өндийлгөн өнөөгийн Монгол Улс сэргэн мандаж, дэлхий дахин дахь нэр нөлөөгөө Чингисийн Эзэнт их гүрний цар түвшинд хүргэх түүхэн аугаа боломж нээгдсэнд тэчъядан хорсохын туйлд хүрэв.
Түмэн олон үйл явцыг итгэл төгс хүлээн буй. Харин төр засаг монголынх уу? Надаас гараагүй, харин надад олонтаа тавьдаг ийм нэг нэн хүндрэлтэй асуултын хариуг харъяалах өндөрлөгүүдээс нь энэ удаа хүсч горилохоос аргагүйд хүрсэндээ хүлцэл өчсү.
Дэлхийн шинжлэх ухаанд хүлээгээд цөхөрчихсөн эцсийн асуудын шийд, түүний Монгол Улсад хойшид холбогдох асуудлын тухай ярихдаа миний бие зах зээлийн ёсоор нэг бол тохиролцоод, эсвэл хохиролцоод эцэслэн шийдэх зорилт энэ удаа тавьлаа. Болгоому.
 - I -
                                    ТӨР ЗАСАГ, ТҮМЭН ОЛНОО
                                     ӨРГӨН МЭДҮҮЛЭХ МИНҮ
Миний бие 1997-2013 онд Superunified theory of quantum fields and fundamental interactions буюу супернэгдлийн онол-ыг боловсруулан төгсгөж, онолын хангалттай дэлгэрэнгүйг саявтар англи, орос хэлээр
вэбсайтад байрлуулав. Саатан морилно уу.
                   Ийм л мэдэгдэл. Мэдэгдэл маань энэ.
                   Энэ мэдэгдлийг хийх ямар шалтгаан нөхцөл байна?
                   Онц ноцтой учир шалтгаан, шаардлага байна!
                   Монгол Улс маань улс шиг улс юм болохул Монгол Улсын эрхэм дээд эрх ашгийн азтай боломж, шинэ шаардлага байна.
                   Шинжлэх ухаан, соёл иргэншил, ер хүн төрөлхтөний туйлын зорилт нь энэ онолыг олж нээх явдал тул дэлхий дахины даяар тулгамдсан эрэлт хэрэгцээ ч байна.
* * *
Ийнхүү асуудлыг аль болох ул суурь, дэс дараа, бараа тулхтай авч үзэхээс өөрцгүй. Үүний тул шинжлэх ухаан (ШУ)-ы 2600 жилийн түүхийг хэдхэн шад мөрд боловч багтаан товчилж хамтран хэлэлцэхэд урьж залъя.




Үүнд, анхдагч нь эртний Домогт долоон мэргэд-ийн нэг Фалес. Ямар нэг мөнхийн хадгалагдаж үл устах үзэгдэл юм оршин байх ба түүний элдэв янзаар хувирсан нь ертөнцийн ажиглагдахуй мөн гээд тэрхүү үндсэн махбод нь ус гэжээ. Энд гоц анхаарвал зохих нь юув гэвэл, Фалес бүүр 2600 жилийн өмнө ерөөс нарийн ШУ (Exact sciences, Точные науки )-ы суурь ганц зорилтыг тодорхойлчихсон хэрэг юм. Тэрхүү мөнхийн хадгалагддаг мөн чанарыг өнөөгийн ШУ-д инвариант хэмээнэ.






- II -
Онолын ухаан ганцхан зорилттой: тухайн үзэгдэл юмсын суурь инвариант буюу мөнхийн мөн чанар, тэгшхэмийг олж тогтоох.
Ертөнцийн инвариант нь юу вэ гэсэн асуултыг Фалес тавьсан нь өөрөө ШУ-ы инвариант асуудал юм. Танин мэдэхүй, ШУ-ы туйлын мөн чанар нь энэ асуултад хариулахад оршино.




Дараа нь Гераклит номлохдоо, буй бүхэн урсан хувьсан өнгөрч буй ба ертөнцийн үүтгэл нь гал гэж ээ.
Натурфилософийн эхлэл нь тун товчдоо ийм.
Гэвч философи бол үг хэл, үзэл санаа төдий.
Ийм тодорхойгүй хөрсөн дээр хүмүүс зохицож зөвшилцөх арга тун хомс. Гэтэл ШУ гэж хүн төрөлхтөн гарцаагүй бүх нийтээрээ хүлээн зөвшөөрдөг, эсвэл няцаадаг юмыг хэлдэг. Тиймээс “Юуг ч үгээр бус” гэсэн уриа аль эрт гарчээ.Тэгвэл юугаар? Үгээр бус бол тооцоогоор, философиор бус бол математикаар. Энэхүү Nullius in Verba зарчмын уламжлалт бэлгэдлийг үзмү. Nothing in words. Ничего словами. Үгээр бус.







Чингээд Пифагор “Буй бүхэн тоо мөн” гэжээ. Энэ бол философи биш шүү, математик теорем. Буй
бүхэн тоо юм болвоос Фалесын
номлосон ертөнцийн инвариант нь
ганц тоо л байх ёстой бөгөөд тэр нь
Гераклитийн өгүүлсэн ёсоор мөнхөд
урсан хувьсан байж таарах юм.
Өөрөөр бодох логик боломжгүй.









Дараа нь домогт Сократын гарын шавь Платон асуудлыг авч үзээд, ертөнцийн материйн язгуур үндэс нь геометрын зөв дүрсүүд мөн гэв.Чингээд дээр д урдсаныг товч дүгнэвээс, та бид бүхэн эрт дээрээс өнөөг хүрч ирсэн суурь тулгуур хос хоёр үзэл баримтл ал, ү нэн х эрэгтээ математик теоремуудыг харж байна.











 - III -




Ийнхүү оршин буй бүхнийг арифметикчлах концепцийг Пифагор, буй бүхнийг геометрчлах концепцийг Платон

нар тус тус дэвшүүлжээ дээ.
Ертөнцийн суурь инвариантын тухай Фалесын концепцийн үүднээс авч үзвэл, тэрхүү инвариант нь нэг талаас тоо, нөгөө талаар дүрс байх ёстой болно.
Энэ ер үнэн үү? Эсвэл эртний мэргэд худал хуцацгаасан уу?
Ээ дээ, үнэн байж мэдэх юм шүү гэж би юмуу, уншигч та хэлбэл өнөө үеийн ШУ-чид дэлхий даяараа инээж ханиаж, хахаж цацаад хиарчих магадлал 99 хувь.
Тэгэж хэлэхвий гээд урьдаас хэд хичнээн дахин үхэцгээгээд байдаг
юм. Тиймээс яг тэгэж хэлэхээ жаахан азнаад ШУ-ч танин мэдэхүйн

түүхээс цааш хэлтэлье.

Орчлон оршихуйн мөнх хадгалагдан буй инвариант тэр тоо, тэр дүрсийг олохын тулд ямар нэг суурь онол цогцолсон байх удиртгал нөхцөл шаардагдана. Чухамхүү үүнийг ухаж ойлгосон Эвклид хэмээгч Грекийн буюу сонгодог геометр-ыг бүхлээр нь эмхэтгэн цэгцэлж туурвисан байна. Үүнийг та бид дунд сургуульд үздэг, судалдаг, тиймээс мэддэг гэж хэлж юмуу, бодож эрхбиш болох.



Зориуд цохон тэмдэглэх нь: Геометрын уламжлалд тэнэгийн гүүр, илжигний гүүр (Pons Asinorum) гэсэн ойлголт байдаг юм. Хамгийн энгийн хялбар теоремыг олж нээж, баталж нотолж чадсан эссэн асуудал. Тэгвэл хүн төрөлхтөн, түүний ШУ, соёл иргэншил Тэнэгийн гүүрийг гаталж ер чадсан юм болов уу?

Хариулт нь хойно хар аяндаа тодроно.
Одоо олигтой багш нар даанч алга.
Махны ченжүүдээс үл ялгагдана. Маний үед муу багш гэж ерөөс байсангүй. Энэ товхимол одоо таны гарт очихын нийгмийн үндэс нь тэр байв. Хуучин сөнөөгч нисгэгч Норпил багш анх геометр заадаг юм. Гайхам гоё гортиг, шугамаараа самбар дээр зөв таван хошуу зурлаа. Яг таг тэгэж зурдаг алгоритм гээч юм байдаг юмсанж. Гайхалтай, миний насан турш гайхаад бардаггүй юм бол энэ. Гортиг, шугам, алгоритм, зөв дүрсүүд. Гэтэл грекүүд зөв 7 өнцөгт байгуулах гээд ядчихсан.

- IY-

Гэгээтэй гавал болгон 2000 жил үүгээр оролдоод цөхчихсөн. 5 өнцөгт болдог, 7 нь болдоггүй, тийм алгоритм олддоггүй.
Ямар гээч гайтай юмуу, эсвэл гайхамшигтай учир жанцан үүний цаана байнаа гээд 18 настай банди Карл Гаусс оролдоод үзтэл асуудал онолын хувьд тодорсон юм. 5 ба 7 нь сондгой тоо, бас анхны тоо.
Гаусс дараахи тэгшитгэлийг

комплекс тооны мужид шийдсэнээр 3, 5, 17, 257, 65537 гэсэн анхны тоонуудаар тодорхойлогдсон зөв олон өнцөгт байгуулах гортигшугамын алгоритм оршин байхыг тогтоосон юм. Энд 17 байхад 7 алга.
Ер нь бол сонгодог геометрт хүүхдийн зугаа гэмээр иймэрхүү юм л яригддаг. Тойргийг тэнцүү 5 хуваадаг алгоритм байхад 7 хувааж болдоггүй нь хэнд ямар падлийтай юм бэ, аан?
Үнэндээ хэнд ч ямар ч падлий байхгүй. Харин гагцхүү Ертөнцийн үүсэхүй, хувьсахуй, оршихуйн хувьд падлийтайгаар барахгүй. Энэ учрыг ухах хэрэгтэй, ухаан хүрвээс. Даруй тодруулсу.


13-р зууны үеийн Библьд буй нэг чимэг зураг. Христийн шашны Бурхан бээр Ертөнцийг байгуулахаар гортигшугамын алгоритм эрж хайж юм уу, хэрэгжүүлж сууна.

Харин ямар алгоритм?
Ертөнц гэж зүгээр дур зоргоор эрээлж сараалаад, хутгаж самраад хаячихсан юм биш нь яаж ийгээд илт мэт. Ертөнц үүссэн, тэгээд амьдрал гэх нандин үзэгдэл цогцолсон сэлтийн цаана нарийн зүй тогтол буюу алгоритм байжээ гэсэн санаа энэ зурагт байна. Тэгвэл тийм алгоритм нь дээр дурдсан Гауссын нээлт ба онолоор тодорхойлогдоно.

Христийн Бурхан зөв 3, 5, 17, 257, 65537 өнцөгт л зурж суугаа хэрэг. Хэрэв Бурхан нь тэнэг биш бол шүү дээ. Яагаад Христийн ба Исламын шашны бүтээгч бурхад (Demiurge) Гауссын онолоор явах албатай юм? Яагаад гэвэл, зөвхөн гортиг-шугамын алгоритмаар байгуулагдсан дүрс, үзэгдэл юмс л логик-математикийн хатуу чанд шаардлага хангана. Улмаар зөвхөн тийм дүрсүүд, үзэгдэл юмс л оршин байна. Бусад бүхэн үл оршино. Геометрын ухаан бол Өрнийн соёлын ориг брэнд бүтээгдэхүүн. Геометрчид нь гортиг-шугамын алгоритмын цаад гүн далд дахь утга учрыг оршихуйн асуудалтай холбон зөв зүйтэй ойлгосноор шашин нь Бурхандаа бүхнийг бүтээгч алгоритм олсон байх шаардлага тулгажээ.

- Y -

Пифагор, Будда нар нэг үеийн хүмүүс, бараг нас чацуутан. Буддын шашинд бүтээгч Бурхан байдаггүй. Ертөнц оршихуйн учир нь өөрөө үүсэн бүтсэн шүтэн барилдах ёс гэдэг. Үүнийг хөрвүүлэх хосмол боломж бий:
  1. Зохирол, 2. Алгоритм. Гүндээ нэг л ойлголт. Христийн ба Буддын шашнууд тус тусын суурь шийдүүд өгсөн байна. Ертөнцийг бүтээсэн ямар нэг алгоритм, зохирлын систем оршин
буй гэсэн шийд. Бүр угийн угаас, язгуураас оршин буй гэсэн санаа.
Чухам ямар алгоритм, шүтэн барилдах ёс хэрэгжсэнийг олж тогтоох нь ШУ-ы үүрэг зорилго болж үлджээ. Шашин ба ШУ угтаа зөрчилгүй, танин мэдэхүйн хосмол талууд гэдгийн учир иймэрхүү.


Эвклидийн 13 дэвтэр нь 3-хэмжээст зөв дүрсүүдийг
байгуулснаар төгсдөг. Платоны биетүүд гэгдэх эдгээр нь зөвхөн 5 байна. Эвклид номондоо тооны онолыг ч авч үзсэн. Тиймээс Пифагор ба Платоны суурь үзэл баримтлалыг илт тодорхой, яв цав хэрэгжүүлж болохуйц ерөнхий суурь онол бүтээх зорилтыг Эвклид тавьж, тухайн үеийн түвшиндээ бүтээсэн ч байна.


Эвклид нь сайн алдар гэсэн үг юм. Эвклидийн геометр нь түүхийн хувьд анхны ба ач холбогдлын хувьд анхдагч суурь онол мөн.Эвклидийн геометрт огторгуйн 3 хэмжээсийг л авч үздэг. Гэтэл физик орчлон ертөнцөд цаг хугацаа гэсэн бас нэг хэмжээс яавч байна. Ертөнц маань 4 хэмжээст бөлгөө. Грекүүд мэдээж үүнийг мэдэж, хэлэлцэж байсан. Гэхдээ цаг хугацаа нь хийсвэр, хуурмаг шинж чанарын үзэгдэл учраас геометрт байгуулагдах албагүй гэж үзжээ. Эвклидийн буюу цэвэр огторгуйн геометрыг Карл Гаусс гүйцээчихсэн. Энэ бол нэг хэрэг.

Чухлаас чухал нь юув гэвэл, Гаусс мөнөөх

тэгшитгэлийг шийдсэн нь тооны онол, алгебр, геометр гэж тус тусдаа байсан гурван салбар ухааныг цэвэр математик гэдэг нэг суурь ерөнхий ухаанд нэгтгэсэн явдал. Энэ бол түүхэн аугаа ололт байв. Бусад нь хэрэглээний математик буюу хүний зохиосон зүйл.

Ерөөс математик гэж юу юм бэ?

Дээр дурдсан бүх асуултуудын угийн угт ийм асуулт байдаг. Агуу асуулт. Эхний ба эцсийн асуулт. Яагаад энэ асуулт урган гардаг вэ? Хариулах албатай юмуу? Уншигч бодож үзээрэй.

- YI -

Эвклидийн геометрт Декарт координатын арга оруулж, аналитик геометрыг бүтээсэн нь хэрэглээний математик хөгжих хөрс дэвсгэр болжээ. Чухам эндээс нэг тэнэг асуулт урган гардаг. Ертөнцийн огторгуй, орон зайд урт, өргөн, өндөр гэсэн 3 хэмжээс илт байна. Декартын координат дээр үзвээс



байна. Гэтэл цаана нь цагийн хэмжээс бас байна. Ерөөс оршино гэдэг нь цаг хугацааны дотор оршихыг хэлдэг мэт. Декарт хэлэхдээ, би сэтгэж байна, тиймээс оршин байна гэсэн. Цаг нь цохихоо зогсчихвол энэ хүн хаашаа харж сэтгэх юм бол. Бүхнийг захирагч нь цаг гэсэн үгтэй.


Тиймээс Декартын координат дээр
цаг хугацааны тэнхлэг татахаас нааш
геометр бүрэн бус. Бүрэн бус геометраар
ШУ хийнэ гэж үлий нь байх вэ дээ.
Харин цагийн тэнхлэгийг дээрхи
зурагт хааш нь яаж чиглүүлж татах вэ?
Тэнэг асуулт. Энэ асуулт миний тэнэг толгойд орсноос хойш яг 50 жил болж байна. Декартын координат дээр яаж ч татаж болдоггүй байхгүй юү. Болдоггүйг мэдэхэд хоёр орой мунгинах хангалттай.Бодвоос, Декарт өөрөө оролдоод болдоггүйг нь харсан биз. Тэгээд эрүүл ухаантай бүхэн цагийн тэнхлэгийн асуудлыг авч хэлэлцэхээ нэгэнт больжээ. Одоо ийм юм яривал ШУ-тай тангараг тасрахаас наашгүй юм болно.Гэлээ гээд, яалаа ийлээ гээд энд анзаарч анхаарваас зохих хоёр сэжим бий.
А. Үйлсгүй тэнэг асуултын хариулт л аугаа их нээлт байдаг жамтай, тийм логик хуультай. Түрүүчийн параграфт би ухаантай юмаа хэлчихсэн. Гэхдээ тэнэг асуултаа дотроо хадгалаад үлдчихсэн.
Б. Байгаль ертөнцөд координат гээч юм байхгүйшдээ.Координатын систем нь Рене Декартын зохиосон зүйл, үгүй яахав, хэрэглээний математикт тооцоо хийхэд ихэд тохиромжтой арга хэрэгсэл. Үүнийг үнэндээ хэн хүнгүй мэднэ.
Чингээд тэнэг асуулт А маань бодит сэжим Б-тэй холбогдоод ирэхгүй гэх газаргүй. Бурхан, Ертөнц нь Декартаас аль амбасын өмнө байсан учраас цаг хугацааны тэнхлэгийг координатын системд бус, ямар нэг өөр аргаар татсан байж таарнаа даа.

- YII -

Ер Гауссаас хойш геометрыг ихэд будилуулсаар өдий хүрчээ. Энэ нь параллель шулууны асуудлыг дагнан чухалчилсантай холбоотой. Параллель шулуун огтлолцохгүй гэж Эвклид хэлэхдээ ихээхэн болгоомжилсон. Бодвоос, параллель хоёр шулуун ертөнцийн хязгааргүйд үргэлжлээд байвал юу болохыг хэн мэдэх. Энэ асуудалд дагнан төвлөрсөн нөхцөлд Лобачевскийн ба Риманы геометрууд байгуулагдана. Энэ нь эквлид бус геометрууд. Геометр нь эвклид бус болохоороо хаашаа харсан юм байх вэ гэсэн тэнэг асуулт гардаг.
Ямар геометр байна, тийм л шинжлэх ухаан байна гэдэг. Орчин цагийн ШУ-ы үндэслэл нь Риманы геометр. Харьцангуйн тусгай онолд хуурмаг-эвклид геометр, харьцангуйн ерөнхий онолд хуурмаг-риман геометр үйлчлэдэг. Бус геометр, хуурмаг геометр. Зүгээр эрүүл ухааны үүднээс солиотой юм харагдаж байна уу, үгүй юү? Үүнийг геометр, улмаар онолын ухаан будилчихсан гэхгүй юм бол өөр юуг?


Их математикч Давид Хильберт бээр Эвклидийн геометрын аксиомын системийг төгөлдөржүүлнэ гээд том ном бичсэний эхний нүүр энэ байна. Хэл, зохиомж нь хүртэл дангаараа герман хэл, утга зохиолын сонгомол үзэгдэл болсон сайхан ном гэдэг.
Гэхдээ Хильбертын ном нь Эвклидийн геометрын хувьд огтоос илүүц ажил, хэрэггүй хүчин зүтгэл.
Геометрын ухааны хувьд ямар ч ач холбогдолгүй. Геометр бол уран зохиол биш. Геометр дутуу юу, дутуу, зарчмын хувьд ноцтой дутуу, тиймээс төгс төгөлдөржих шаардлагатай юу, шаардлагатай.
Дутуу нь цаг хугацааны хэмжээс. Түүнийг л байгуулах хэрэгтэй.Манайхан бөхөө л сайн мэдэх тул сайхан ойлгомжтой нэг жишээ хэлье. Олимпийн том төрөл чөлөөт бөхийн спорт дэлхийд сүүлийн 40 жил замарсаар ирсэн. Эрцаганы үед дүрэм нь жилдээ 2-3 өөрчлөгдөж байлаа. Монголд бол амжилт нь унаад сураггүй болчихсон төрөл. Ингэж замарч будилсны эцэст одоо Олимпийн хөтөлбөрөөс хасах асуудал тавигдаж байна. Энэ нь одоо ч яригдаж байгаа юм биш.


- YIII -

           Яг үүн лүгээ Карл Гаусс огторгуйн геометрыг гүйцээсний дараагаас геометрыг 213 жил самарч будилуулсны эцэст юу болов гэвэл дараахи юм. Өнөөдөр математикийн дээд түвшний сургалтад Бурбаки гэгч нууц нэрийн дор хэсэг бүлэг том математикчдын бичсэн олон боть номыг үндсэн сурах бичиг болгож яваа. Гэтэл эдгээр олон ботид геометр байхгүй. Та ойлгож байна уу? Do you understand what happened? Их сургуулиудын математикийн сургалтын хөтөлбөрөөс геометрын ухаан хасагдсан байна.
          Гэтэл физикийн ухааны хувьд бүхнийг геометржуулахаас өөр зорилт Пифагор, Платон, Эвклидийн үеэс байдаггүй. Нэгдсэн онолын төлөө Эйнштейний программ чинь бүхнийг геометржуулах зорилт. Өөр зорилт байж хэрхэвч болдоггүй. Яагаад ? Яагаад гэвэл, физикт
хамгийн суурь үзэгдэл нь огторгуй ба хугацаа, орон ба цаг. Тиймээс материйг гаргаж авах юм нь орон зай ба цаг хугацаа. Тиймээс эцсийнхээ дүнд зөвхөн геометрын ухаан л байна. Үүнийг би энд одоо хэлж буй юм биш. Геометр гэхээр ерөөс ШУ-ыг бүхлээр нь ойлгодог язгуур уламжлал заншилтай юм.
         Ер 20-р зууны сүүлийн хагаст дэлхийн математик сургалт бурбакичлагдсан юм. Үр дүнд нь математик боловсролын түвшин дэлхий даяар навс уначихсан. Ингээд Кэмбрижийн их сургуулийн баримт бичигт хэлснээр “Би математик мэддэггүй, сонирхдоггүй хүн шүү хөө гэж бардам хэлэх нь орчин цагийн соёлтой хүний шинж болсон” юм. УИХ-д ч шургаад үзсэн нэг лалар надад яг тэгэж хэлж байсан юм. Математик боловсрол навс уначихаар дэлхий даяар нэг тийм ерөнхийдөө хачин маанаг байдал ноёрхох болсныг та бид өдөр цаг дутмын хар шар мэдээллээс харж л байгаа шүү дээ.
        Ингээд дэлхий дахин түргэн авсан. 2000 оныг Дэлхийн математикийн жил болгож эргэлт гаргахыг оролдсон. Гараагүй л байна. 2005 оныг Олон улсын физикийн жил болгосон. Монголд мэдээгүй өнгөрсөн. Физикийн ухаанд зөвхөн миний судалгаа л цоо шинэ математик арга хэрэгсэлтэйгээ амжилттай өрнөж байсан.
        Орчлонгийн эн хязгааргүй орон зай, цаг хугацаанд бага сага матери л энд тэнд цацагдан тархсан байна. Материйг орон-цагаас гаргаж авахаас өөр замгүй. Энэ бол логик хязгаарлалт. Гэтэл огторгуйхугацаа гэж чухам юуг яаж хэлэхээ мэдэхгүй байна шүү дээ. Мэднэ гэдэг нь математик яв цав тодорхойлолт өгөөд түүнийгээ хатуу чанд баталсан байхыг хэлнэ. Бусад нь философи. Хоосон чалчаа буюу схоластик гэж хэлдэг. Материйг огторгуй-хугацаанаас гаргаж авахын өмнө огторгуй-хугацааг математикаас математикаар гаргаж авах ёстойболж байгаа юм.

- IX -

      Дээр миний донгоссоныг ШУ-д ер төдийлэн ойлгож мэдэж, хэлж ярьж ирээгүй юм шүү.Чамаас бусад нь тэнэг юмуу тэгээд гэж учиргүй уурсан асууцгаадаг. Үгүй л дээ.
       Гэхдээ энд дараахи тайлбарууд хүчинтэй.

1. Эйнштейн хэлсэн нь: Ертөнцөд хоёр хязгааргүй байна. Ертөнц өөрөө нэг хязгааргүй,


хүний тэнэг бас нэг хязгааргүй. Гэхдээ ертөнц хязгааргүйд эргэлзэж ч болно гэж.

Хоёр хөлт хохимой толгойтныхоо хувьд Мянганы онолч Эйнштейн ба танай хамар хашаа, хажуу орцны Эрдэнэ хоёрыг ухаан нь бус, тэнэг нь адилтгаж буй юм. Нэгдсэн онол байж болно, байх ёстой гэж Эйнштейн тэнэглэхээр нь би тэнэгтээ дагаж дальчигнаад давхичхаж байгаа юм.

 2. Хамгийн энгийн юм хамгийн сүүлд олддог жамтай гэж Карл Гауссын үг. Бодвоос, хамгийн энгийнийг хамгийн тэнэг нь л олно шүү дээ.

3. Ер ШУ-ы аливаа нээлт ямагт тэнэг асуултын санамсаргүй оносон хариулт байна. Тэнэсэн сум тархинд гэж үг бий. Царцаа Намжилын үлгэртэй яг адилхан үлгэр дэлхийн бүх
үндэстэнд байдаг.

 4. ШУ-ы аливаа нээлт, тэр тусмаа агуу нээлтүүд хүний ухаантайг харуулдаг юм огтоос бус, харин эсрэгээр хүн гээч амьтны үйлсгүй, хязгааргүй тэнэгийг нотлон харуулж байдаг түүхэн жамтай. Нээлт гарсны дараа хүмүүс: пээ, иймхэн юм миний санаанд ордоггүй би ямар тэнэг цус вэ гэж амаа хийтэй хийгүй барьдаг хуультай. Супернэгдлийн онол гэхэд маш энгийн, ердөө л та бидний дунд сургуульд заалгасан хэмжээний математик арга хэрэгсэлтэй л юм байгаа шүү дээ. Иймэрхүү энгийн боловч зарчмын юмыг нэг нь хэлж өгч, нөгөө нь мэдэж санаж авахаас сэтгэлгээний соёл гээч юм эхэлдэг. Энэ тухай хойно тусгайд нь ярина.
           Геометрыг яахав ийхэв асуудал нь хүн төрөлхтөний хоолой дээр хутга тавьсан түүхэн амин чухал асуудал болоод байна. Геометрын буюу нарийн ШУ, байгалийн шинжлэлийн үндсэн асуудлыг шийдэхгүйгээр, супернэгдлийн онолыг нээж олохгүйгээр соёл иргэншлийн цаашдын дэвшил хөгжил бүрмөсөн хаалттай. Нэгдсэн онолгүйгээр ердөө л пард болж түүх төгсөх тооцоо аль эртнийх.
          Эвклидийн эмхэтгэсэн Грекийн геометрыг дан ганц будилуулж самууруулсаар ирсэн нь хараахан үгүй. “Эвклид геометрыг 2000 жилийн дараа л Гаусс нэг хөдөлгөсөн” гэж математикийн түүхийн сонгодог хэллэг ишлэгдэж явдаг. Ингэж хөдөлгөсөн нь геометрт зөвхөн гортиг-шугамын алгоритмаар байгуулагдах бүтэц л оршин байдгийг баталсанд оршино. Хэрэв эндээс суут Гаусс өөрөө “Байгаль ертөнцөд ч бас тийм” гээд хэлчихсэн, сэтгэчихсэн бол ШУ-ы түүх их өөрөөр өрнөх магад байжээ. Эвклид бус геометрууд, түүний дотор орчин цагийн ШУ-ы үндэслэл болж бэдэрч яваа Риманы геометр бол

- X -

ноцтой өрөөсгөлдөл, төөрөгдөл, эцсийнхээ дүнд самуурал. Тухайн үедээ Георг Фридрих Бернхард Риманыг тоохгүй зөнд нь хаяснаар тэрбээр уушигны өвчтэй хэвтэж байгаад 40-хөн насандаа турж хатаж үхсэн түүхтэй. Эвклид бус геометрыг их зориг зүрх гаргаж бүтээсэн Николай Иванович Лобачевский үндсэндээ гуйланчилж төгссөн.
Монгол хүнийхээ хувьд мухар сүсгээрээ бодвол, геометрыг Эвклид бус талруу нь чангаасан хүмүүст тийм тусгүй юм учирсан нь учиргүй ч биш юм шиг санагдаад байх боллоо.

Нэг юмыг нэмэж хэлэх хэрэгтэй. Иоханн Карл Фридрих Гаусс мутрын тэмдгээ их гоё зурдаг нь яахав гэхэд эвклид бус геометрыг Лобачевский, Бойяи нараас өмнө мэдэж байсан боловч энэ талаар дуугараагүй хав дарчихсан.
Риманы геометрыг үүсгэсэн алдарт лекцээ Риман тавихад нь Гаусс сонсож сууснаа таг дуугүй гараад явчихсан гэдэг. Үүнд одоо ч гайхацгаадаг. Угтаа гайхах зүйлгүй, эвклид бус геометрууд нь эцэстээ
нэг л биш гэж зөн совингоороо мэдрээд байсан хэрэг байх.
         Чухал нь “Геометрыг аврагч” хэмээн албан ёсоор алдаршин түүхэнд орсон хүн бас байна.

Геометрыг аврагч нь Харолд Скот Макдоналд Коксетер юм. 96 нас сүүдэр зооглож 2003 онд сайн ертөнцөд одсон хүн. Урт насалж удаан жаргасан нь
учиргүй ч бас биш баймаар. Коксетер яав гэвэл, мөнөөх Платоны биетүүдийн асуудлыг маш тансаг сайхнаар өрнүүлэн судалснаар эвклид систем нь цэвэр онолын шавхагдашгүй нандин үндсэн өв сан болохыг баталсаан.




          Ямар геометр байна, тийм л ШУ байна. Ямар ШУ байна, тийм л соёл иргэншил байна. Ийм логик хууль жамтай. Танин мэдэхүйн цар түвшин геометраар тодорхойлогдоно гэсэн үг л дээ. Өнөөгийн өндөрлөгт Риманы геометр л байна. Энэ геометрыг ашиглаж чадсан ганц хүн нь 2-р Мянганы онолч Альберт Эйнштейн. Гэтэл нэгдсэн онолын асуудалд орохоор Риманы геометр тус нэмэргүйг энэ асуудлаар 30 жил дагнан ажилласан Эйнштейн гашуун туршлагаараа мэдсэн. Тэгээд Эйнштейн бүтцийн геометр хэрэгтэй боллоо гэсэн. 20-р зууны нөгөө нэг суут Анри Пуанкаре хэлэхдээ, геометрыг квантчилах хэрэгтэй гэсэн.

          Энэ хоёр хүнийг 20-р зууны суут гэх нь албан ёсны юм шүү. Эднүүс худлаа хуцаагүй бол ШУ-ы 2500 жилийн түүх бүтцийн квант геометр байгуулснаар амжилттай өндөрлөх ёстой болж байна.
          Гэхдээ Пуанкаре, Эйнштейнээс өмнө Фалес, Гераклит байсан.
Тэдний философийг математикжуулах талаас нь авч үзсэн Пифагор,Платон байсан.

- XI -

 Тэднээс өмнө ч танин мэдэхүйн түүх байсан бөгөөд тэр нь гол төлөв өвөг-алтай монгол хэлээр ярьдаг байсан сэдвийг энд орхие. Пифагорын баримталаар бол ертөнц оршихуйн инвариант
нь тоо байх ёстой. Ганц тоо л байж таарах юм. Түүнийг олъё л доо. Киад Боржигин Есүхэйн Тэмүчин-Чингис Хааны нэг үг эх сурвалжид хадгалагдан үлдсэн нь:

“Үгийн сайн тоо бөгөөтөл


дуустал үл өгүүлэх”


хэмээжүхүй. Маш агуу өгүүлэмж. Ерөөс тоо л оршин байна. Тооны олонлог хязгааргүй. Энд математик континуумын онолыг физик ертөнцийн оршихуйтай уялдуулан хэлжээ. Хамгийн сайн тоо нь юу вэ? Та бидний хувьд сэтгэвээс зохилтой нь: Тооны олонлог хязгааргүй.
Ертөнцийн инвариант нь ганц тоо юм гэвэл түүнийг хязгааргүйн дотроос хэрхэн олох?
              Нөгөөтэйгүүр Платоны баримтлалаар бол ертөнцийн язгуур бүтэц нь Эвклидийн геометрын зөв дүрсүүд болно. Гортиг-шугамын алгоритмаар байгуулагддаг дүрсүүд. Тэдгээрийг бид эрж сураад явалтгүй. Фалесаас эхлээд Коксетер хүртэлхи их геометрчдын ажлууд бэлхнээ байна. Харин яаж тэдгээрээр огторгуй-хугацаа, материйг бүтээх вэ? Тэгэхлээр Пифагор, Платонд итгэх үү, яахав? Итгэлээ гээд ч яах юм. Метафизик түвшний үнэмлэхүй математик зорилтуудыг хэн, хаана хэрэгжүүлж чадах юм? Найдваргүй ажил, хий мөрөөдөл, хоосон зүүд биш үү. Хязгааргүй гүнзгий метафизик логик, үнэмлэхүй математик хийсвэрлэл явж байна шүү дээ.
              Монголчууд хүмүүсийг гэгээтэй, гэгээгүй гэж ерөнхийд нь хоёр ангилах уламжлалт хандлагатай. Оюуны талаас нь авч үзэж буй хэрэг шүү дээ. Нарийн ойлголт. Эн түрүүнд оюунлаг үгүйгээр нь ялгах зан суртахуун, уламжлал заншил ерөөс хүний нийгэмд түгээмэл. Нарийн асуудал. Оюун гэхээр заавал ухаан гэж байгаа ч юм биш. Ухаан нь хаашаа ямар чиглэлтэйн асуудал. Эндээс л оюунлаг үгүй, гэгээтэй гэгээгүйн ялгаа зөрөө үүсдэг. Хэрдээ ухаантай мөртөө цаанаа нэг оюуны нүнжиггүй тийрэнгүүд аль олон. Тэдний ухаан нь заль мэхээс цааш гардаггүй. Заль бол ухаан биш гэж сэтгэлзүйд нэгэн дуугаар үздэг юм. Ямар ч сайхан заль эцэстээ муухай тэнэг зүйл байдаг хуультай. Тиймээс ямар ч тэнэг цагдаа ямар ч зальтай хулгайчийг барьдаг номтойн учир тэр. Ухаан зарах уу, заль гаргах уу гэсэн сонголт
хэн хүний өмнө учирдаг. ШУ-д ухаан зарцуулагдана.
             ШУ-ы хүрээ, эргэн тойрны аливаа асуудлаар ухаан зарах л ганц гарцтайг ойлгох эсэх нь гэгээтэй гэгээгүйг ялгаад өгдөг. Гэгээлэг оюунлаг нь аль ч нийгэмд үнэндээ үнэмлэхүй цөөнхи нь байдаг.

- XII -

             Ямар боловч гэгээлэг төрсөн хүмүүс ШУ-ы үндсийн үндсэн асуудлаар дараахи зүйлийг тусгаад авбаас зохилтой.
             Онолын ШУ-ы язгуур анхдагч сэтгэмжүүдийг Пифагор, Платон нараас хэлсэн юм байна. Хэлэх хэлэхдээ математик арга маягийн өгүүлэмжээр хэлжээ. Тоо, дүрс гэх мэт өгүүлжээ. ШУ-д итгэх итгэхгүй нь хоёрдугаар зэргийн асуудал байдаг. Өнөөгийн ШУ-нд дээрхи хоёр П-д огт итгэдэггүй, учир нь итгэх шалтгаан огт харагддаггүй. Жишээ нь, тооны онол (буюу дээд арифметик, онолын арифметик) ба онолын физик хоёр шиг хоорондоо огтоос холбоо авцалдаагүй ШУ-ууд байхгүй юм. Тиймээс Пифагор “Буй бүхэн тоо мөн” гэхээр хэн итгэх юм? Хүн гэдэг чинь тодорхойлолт ёсоор ухаантай амьтан.
              Нөгөөтэйгүүр, физикийн ухаанд хөөцөлддөг ганц юм нь ямагт тоо. Аливаа физикийн бодлогын шийд тоо л байна. Гүнээс нь авч үзвэл, ажиглалт, туршилтаар физикийн суурь тогтмолууд гэж тоонууд гараад ирдэг. Ертөнц нь эдгээр тогтмолууд дээр оршин тогтож байна.
Жишээ нь, Планкийн буюу квант тогтмол гэдэг 6,62606876 бутархай тоо байна. Энэ тоо өөр байсан бол нэг бол орчлон нь оргүй, нөгөө бол хорвоо нь их өөр юм байх байсан. Тэгвэл яагаад чухам ийм тоо байдаг байнав? Ертөнц гэж угтаа хэдэн тоо л юм биш үү?

              Буй бүхэн тоо л юм бол хүн гээч амьтан бас ганц тооны төдий л амьтас юмуу гэсэн асуулт гарна. Мундаг асуулт. Миний байтугай мууг үзэж мэдэх асуулт. Тэнэг асуулт, ухаантай асуулт.
Зайлшгүй асуулт. Хамгийн чухал нь зөв зүйтэй асуулт. ШУ-д нэг чухал зүй тогтол үйлчлэдэг. Зөв асуулт хариултынхаа хагасыг бэлэн тээж явдаг гэж. Ямар амьтныг хүн гэдэг юм бэ гэж бүүр эртний грек мэргэдээс эхлэн хэлэлцсан асуудал. ШУ-ы хөгжлийн хэрээр хариулт нь яаж ийж нарийвчлагдсаар иржээ. Өнөөгийн өндөрлөгт бол хүн гэж 46 хромосомтой сармагчныг хэлнэ гэсэн суурь тодорхойлолт байна. Ганцхан тоо. 46 нь байдаг л нэг ердийн тэнэг тоо харагдаж байна. Гэтэл хүний тодорхойлолт байдаг. Хүн нь болохоор байгалийн хувьслын эцсийн оргил бүтээгдэхүүн гэгдээд байдаг. Тэгвэл энэ тоо ер бусын шинж чанартай байж болохийм бишүү. Бид л ер бусын болохыг нь мэдэхгүй байна даа. Мэдэх түвшинд ШУ нь хүрээгүй байна даа. Гэж бодож болох уу?
             Капитализм (буюу манай улстөрчид, үзэл сурталчдын ярьдгаар,ардчилал, зах зээл)-д хүн амьтан тус бүртээ бас ганц тоогоортодорхойлогдож байна. Аль ч талаараа холбогдох нэг жишээ хэлье.
             Манай академич Хавтгайн Намсрай бол насаараа онолын физикт тасралтгүй тууштай ажиллан буй бараг ганц монгол. Ямар нэг ач холбогдолтой тоо моо олчих гэж насаараа зүтгэсэн хүн. Олоогүй л

- XIII -

дээ. Гэхдээ дэлхийн түвшинд, түүнээс дээгүүр ч биш, доогуур ч бус ажиллаж чадсан томоохон онолч. Тэгээд 100 000 000 төгрөгийн шагнал авсан. Өгөх ёстой гэж олон нийтэд зориулж бичсэн ганц хүн нь би.Одоо академич маань 100 саятан. Эн түрүүнд тэгэж л харагдана.Физикт мань хүн яасан ийсэн, олсон олоогүй нь хэнд ч падлийгүй нь манай нийгмийн ёс. Х. Намсрай бол 100 саятан. Ийм л тодорхойлолт байна гэх мэт. Энд нэг юмыг бодит байдлаар нь ойлгох хэрэгтэй. Юув гэвэл, онолын физикт Х. Намсрайгаас үлдэх ололт гэж юм байхгүй. Энэ нь мань хүний муугийнх огт биш. Өнөөгийн онолын физикийн ухааны хүрээнд олдох юм байхгүй, олдох нь олдоод аль амбасын үед дуусчихсан юм. Гэлээ гээд энэ хүн 100 саятан болох ёстой.
Шудрага ариун ёсны үүднээс. Учир нь монголчуудаас онолын физикт дэлхийн түвшинд ажиллаж чадах үлгэр жишээг үзүүлсэн үндсэндээ ганц хүн. Харамсалтай нь, тэр түвшнээс үлж, тэр хүрээнээс хальж чадаагүй. Гавъяатай нь, дэлхийн түвшин, физикийн ба математикийн ухааны өнөөгийн хүрээ хязгаараас үлж халих оролдлогууд хийгээгүй биш хийсэн хүн. Оюун сэтгэлгээний эр зоригийн үлгэр жишээ үзүүлж үлдээнэ гэдэг бол үндэстнийхээ өмнө байгуулж буй агуу гавъяа. Оюун сэтгэлгээний эр зориг, эрмэлзэл тэмцэл гэдэг бол хүний түүхнээхамгийн ховор үзэгдэл. Чухам энэ үүднээс академич Х. Намсрай маань байдаг л нэг бараан зүсмийн хээр азраганаас илүү үнэ хүрч тэрбумтан болох ёстой юм, угтаа. Бүх нийтээр бус гэхэд гэгээлэг
төрхийн хүмүүс үүнийг ойлгосноор удаа дараагийн хувьсгалын уламжлалтай Монголд урьд үзэгдээгүй жинхэнэ том хувьсгал гарах боломжтой ба энэ нь ардын ч биш, ардчилсан ч биш, харин Монголын үндэсний Сэргэн мандлын хувьсгал байх юм.
           Юу ярьж байлаа гэхлээр Пифагор, Платоны дэвшүүлсэнсуурь концепцийн тухай. Материйн хувьсал хүнээр төгссөн юм бол 46 гэдэг тоонд учир байнаа даа гэх мэтээр ерөнхий төсөөллөөр ургуулан бодож ухаж төнхсөөр зөн билгийн ямар нэг сэжимд хүрчболох боловч энэ нь их хол зам. Хамгийн ойр дөт нь өгүүлэн буй хоёр П-г бүү хэл, ерөөс ШУ-ыг орвонгоор нь үгүйсгэж мартчихаад цоо шинээр эхлэх явдал. Үүнийг би хэлж сурталчилж арга ядаж яваа юм
биш.   ШУ, түүний түүхэнд ганцхан тийм л зам байдаг.
           ШУ-ыг эхнээс нь шинээр харъя гэвэл дан ганц логикийн асуудал л үлдэнэ. Тэгээд харъя л даа. Логикт дагнан тулгурладаг үзэгдлийг л ШУ гэнэ. Тэгвэл логик гэж юу вэ?
           Хүн толгойтой бүхэн логикоор сэтгэж байгаа. Оюун ухаантай амьтан учраас. Тэгвэл та чухам яаж сэтгэдэг амьтан бэ? Хариулт тийм амар хялбар биш, амаа урьтаж урах хэрэггүй юмны нэг. Гэхээр
- XIY -

томоохон математикчид ч хачин шазав татав болоод явчихдагийг би туршиж мэдлээ л дээ. Ер нь ШУ-нд баримталваас зохих, баримталсаар ирсэн логик зарчмыг Оккамын хутга, Ньютоны 1-р дүрэм гэдэг. Аль аль нь хангалттайгаас илүүг бүү бодож ол гэсэн дүрэм, зарчим, тийм логик. Гэтэл үүнийг баримталсаар ирсэн атал бодит үнэн ганц геометрыг олсонгүй ба улмаар суурь ШУ мухардаж зогсчихоод байна.
            Учир юув? Хангалттайгаас илүүг бүү бодож ол гэж хэлэх нь хангалтгүйнх баймаар. Энэ дүрэм үндсэндээ нэг тийм аядуу сайхан зөвлөмж хэлбэртэй юм. Зөвлөмжийг дагаж ч болно, үгүй ч байж болно. Хангалттай нь эцсийн дүндээ юу байх юм? Юуг илүү гэж үзэх юм гэх
мэт асуулт гарна. Энэ нөхцөлд хариулт нь тов тодорхой байж чадахгүй.
            ШУ-д тов тодорхой, яв цав, яс хатуу чанд тодорхойлолтууд л байх ёстой. Тиймээс логикийн хувьд гэхэд Ньютоны 1-р дүрмийг экстремаль хэлбэрт оруулж тодорхойлолт өгөх хэрэгтэй болно. Ингэе гэвэл, логик гэж хамгийн багаар хамгийн агуу үр дүнд хүрэхийг
хэлнэ гэвэл яахав. Уншигч бяцхан бодоод үзвэл өөрөө ийм л логикийг алхам дутамдаа өөрийн эрхгүй баримтлан хэрэгжүүлж яваа. Усан тэнэг ч бай, ийм логикоор л аж төрж яваа. Сэтгэл мэдрэлийн хүндэрсэн шатны гажиг согогтой биш бүх нөхцөлд ийм.
            Одоо ШУ-ыг эхнээс нь шинээр авч үзье. Хэрэв сая дээр миний бие өгсөн тодорхойлолт худал хуцсан зүйл биш бол түүнийг яс баримтлаад л ШУ-д шийдэгдээгүй бүх том бага асуудлуудыг автоматаар шийдээд явчих ёстой.
            Онолын ухаанд хамгийн бага нь юув? Математик цэг. Энэ бол огт оргүй зүйл. Тэг тоо шиг. Хамгийн агуу нь хорвоо ертөнц бэлхнээ байж байна.
            Энд нэг юмыг цохож хэлэх хэрэгтэй. Юув гэвэл, орчлон ертөнцүүсч хувьсан оршин байгаа нь зах замбараагүй, галзуу солиотой үзэгдэл бус, харин ямар нэг логик учир зүй, эмх цэгцтэй гэх үзэл дээр хүн төрөлхтөний танин мэдэхүй зогсдог. Шашин ч, ШУ ч ялгаагүй.
            Хэрэв тийм аваас та бидний дээр тодорхойлсон логик ёсоор бодохул, математик цэгээс л ертөнц үүссэн байж таарах гээд байна.Бурхан нь тэнэг амьтан биш бол тэгсэн л байж таарах гээд байна.
            Цэг ба ертөнцийн хооронд хязгааргүй зай байнаа даа. Энэ хязгааргүйг манай тодорхойлсон логик гатлан туулж чадсан баймаар.Манай логикийг хэрэгжүүлэх гарын дорхи арга хэрэгсэл нь юу байв?
            Математик! Математик биш байлаа ч өөрөөр бодох сэтгэх гарц боломж онолын ухаанд байдаггүй, өгөгддөггүй юм. Нарийн ШУ-ы зарчмын хязгаарлалт ийм. Хаана, юу, ямар хязгаартайг мэддэг, мэдэх ёстой юмыг ШУ гэнэ. ШУ-д баталгаатай, эсвэл няцаалттай юм ярихын

- XY -

тулд математикаас өөр арга хэрэгсэл байж болдоггүй. Манайханболохоор үгээр зодож, хэлээрээ ороож алчих гээд байдаг. Үүнийгчалчаа философи буюу схоластик гэдэг. Ийм аяс хандлага, заншилзуршил нь үгдэрч хүндрэх замаар сэтгэцийн согог, сэтгэлзүйн эмгэгт хүргэсэн нь нэн цөөнгүй ажиглагдана. Даан ялангуяа манай нийгмийн дээд давхарга гэгчид иймэрхүү үзэгдэл түгээмэл болсон байдалтайг шууд хэлэх шаардлагатай.
               Миний бие 1987 онд “Цэг ба Ертөнц” гэсэн нэг өгүүлэл“Шинжлэх Ухаан, Амьдрал” сэтгүүлд хэвлүүлсэн байдаг. Зүг чиг нь зөв байсан нь одоо харагдах боловч схоластик чалчаа философиос хэтрээгүй зүйл. Учир нь логикийн дээрхи тодорхойлолтыг өгч чадаагүй,математик арга зүйд халдаагүй үеийнх. Тэгсээр 10 жилийн дараа 1997 онд логик тодорхойлолт олдож, улмаар математикт гүн гүнзгий орох боломж бүрдсэн билээ.
                Тэгэхлээр яахав гэхлээр, супернэгдлийн онолын асуудал нь эцсийн, туйлын боловч ер ШУ-д асуудал л байх ба тийм л нэг асуудал.
                Өнөө буй физикийн ШУ-ы үр дүн нь бүхэлдээ доорхи товчхон зургаар илэрхийдэгддэг байна. Кварк, лептон гэх нийтдээ 12 төрлийгсуурь эгэл бөөмс байна. Тэдгээрийн хооронд үйлчлэн хүч дамжуулдаг бозон бөөмс баруун гарт нь байна. Энэ бол ертөнцийн материйн тухай дахь суурь мэдлэг. Гэвч ийм мэдлэг огтоос хангалтгүй. Эдгээр бөөмс,хүчнүүд нь ямар учир шалтгаанаар оршин байна вэ? Логик учир шалтгаан нь ганцхан байх ёстой. Тэр ганц учир шалтгааныг нээж олох нь нэгдсэн онолын асуудал гэгч болж байгаа юм.

 Энэ зураг дээрхийг нэг үндэслэлээр тайлбарлаж, хамгийн чухал нь, тооцож чадваас Grand unification онол байх юм. Гэтэл энд ертөнцийн таталцлын хүч алга байна. Хэрэв энэ зургийг ертөнцийн
таталцлын хүчтэй нэгтгэж чадвал Super unification theory болох юм. Энэ бол надаас хаа хамаагүй өмнө үүссэн албан ёсны нэртомъёо юм шүү дээ. Физикийн ШУ-ы нэр томъёо. Манайхан гэж ШУ-ч боловсрол нь хоцроод, нилэнхүйдээ нэг тийм улстөрийн цагаан солио маягийн сэтгэлгээ нь дэндсэн хүмүүс байх ба энэ Эрдэнэ намуудыг, монголчуудыг, эсвэл дэлхийг нэгтгэх юм яриад байна уу
гэж гайхаж цөхөрдөг. Монголд намууд гэдэг бизнесүүдийг нэгтгэж

Бурхан ч чадахгүй. Харин супернэгдлийн онолын ололт, түүний дагалдах философи, улстөр нь монголчуудыг ч нэгтгэнэ, дэлхийг ч нэгтгэнэ. Гэхээр одоохондоо урьдаас инээж ханиаж, үхэж хатаад

- XYI -

байхаа урьтал болгох албагүй. Ялигүй эртдэнэ. Жаахан харзнах хэрэгтэй. Түүхэн үйл явц гол чиг шугамаараа удахгүй тодроно, цаашид асар хурдацтай өрнөнө. Жаахан ухаан зарж хандваас хохирохгүй.
             Супернэгдлийн онол бол ШУ-ы эцсийн суурь онол байх ёстой, байж ч байна. Байгалийн шинжлэлийн шинэ ерөнхий онол. ШУ-ы шинэ хувьсгал. Соёл иргэншлийн шинэ хүчирхэг хөдөлгүүр.
             Нэгдсэн онолоор олонхи парадигмууд өөрчлөгдөнө гэж ШУ-д төсөөлж байсан. Үнэхээр тэгнэ. Шинэ онол тэгдэг жамтай. Тэр тусмаа энэ удаа тааж төсөөлж байснаас нь ч эрс тэс хурц өөрчлөгдөнө.
             Парадигм гэж бүх нийтээр итгэж үнэмшин тогтсон үнэн ба худлуудыг хэлдэг. Тиймээс ШУ-ы хувьсгал нь ямагт оюун санааны хүнд цохилт байна. 20-р зууны физик буюу ШУ-ы 2-р хувьсгалыг хийлцсэн томчуул өөрсдөө шоконд ороод “Ийм юм болохоос нь урьтаад үхчих минь яав“ гэж байсан юм. Нэгдсэн онолоор парадагмууд туушдаа ба аймшигтайөөрчлөгдөхийн урьдчилсан үндэслэл нь дараахи юм. Юув гэвэл, хүн төрөлхтөн өнөө хэр үнэн хэрэгтээ юу ч мэдэхгүй байсаар байна. Энэ бол ШУ, философийн хүрээндээ нийтлэг хүлээн зөвшөөрдөг үнэн шүү.
               Юу ч мэдэхгүй байх нь бага хэрэг. Гэтэл хамгийн аймшигтай нь энэ биш. Нэрт физикч, математикч Рожер Пенроузын дүгнэж хэлснээр, ерөөс танин мэдэх үнэн зөв арга замаа ч олоогүй яваа гэнэ.
              Тэгэхлээр яахав гэхлээр, супернэгдлийн онол нь эн түрүүнд ШУ-чаар танин мэдэх үнэн зөв арга зам нь юм. Энэ л олдож буй хэрэг. Чухамхүү энэ арга замыг мэдэхгүй байснаар юу ч мэдэхгүй, мэдэж чадахгүй явж иржээ, хүн төрөлхтөн. Тиймээс парадигмууд хуйгаараа өөрчлөгдөхгүй гээд яахав. Парадигм өөрчлөгдөнө гэж юу болохын түүхэн жишээ бэлхэн. Хоёр нүдээрээ өглөө орой бүр харсаар үзсээр байтал Нар нүүж, дэлхий сууж байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ эсрэг болохыг Коперник харуулснаар ШУ орчин үеийн утга чанараараа үүсч, ШУ-ы анхдугаар хувьсгал болжээ. Нэгдсэн онолын хувьд тэр байтугай парадигмууд урваж хөрвөнө.
              Чихэндээ бүү хэл, нүдэндээ ч итгэж болохгүйг Коперникийн хувьсгал баталсан. 20-р зууны хувьсгалаар бол юуг ч, яаж ч ойлгож итгэх аргагүй болоод ирсэн. Онолын ухаанд гүн гүнзгий суурь үндэслэлийн хямрал үүссэн. Учир нь логик ба математик хоёулаа зөрчилд орсон. Энэ удаагийн хувьсгалаар бол харин бүх асуудлууд цэгцрэнэ. Учир нь бүх юм логикоороо ойлгомжтой, математикаараа тооцоотой болно. Өөрөөр хэлбэл, харьцангуй мэдлэгүүд үнэмлэхүй мэдлэгийн системд шилжсэнээр үнэн худлууд шууд ялгагдана. Энэхүү
үнэмлэхүй мэдлэгийг эрүүл саруул ухаан мэдрэлтэй, зохих стандарт

- XYII -

цар түвшний ерөнхий дунд боловсролтой хүн болгон эзэмшиж чадна. ШУ-ы туйлын зорилго ч ийм, энэ л биеллээ олж буй хэрэг. Тэнгэр бурхан хүний хэрээс хэтэрсэн юм хийж худлаа ухаантай царайлаагүй байна. Чухамхүү энгийн оюун ухаанд бүрнээ ойлгомжтой энгийн юм
хийсэн байна. Суут юм энгийн байх жамтай. Тооцооны арга энгийн.
           Суут нь тэгвэл юунд гэвэл, энгийн аргаар олсон хосгүй гайхамшигтай математик шийдүүд. Ингээд 1999 он гэхэд супернэгдлийн онолын үндсэнпостулатууд бий болоод зарим талаар боловсруулалт ч ахиж дөхөөд байв. Эдгээр нь нэг тоо, нэг дүрс төдий зүйл. Энэ л хангалттай, илүү нь хэрэггүй. Хамгийн багаар гэдэг мөнөөх логик зарчим. Тэгээд АНУ
явлаа. Тэндхийн явдлыг тандах зорилго байсан юм. Ер нь бол маш суурь судалгааг асар далд нууц нөхцөлд хийх шаардлагатай байдаг, тэгдэг ч юм. Учир шалтгаан нь олон. АНУ гэж басаж болохгүй газар.
             Гэхдээ тэндхийн ШУ-д шинэ сэргэг гэхээр үзэл санаа үзтэл алга байв.Гэтэл... ер Эрдэнээс өмнө энэ бүхний тухай бодож цэгнэж үзсэн хүн бий юмуу? Эрдэнэ гэдэг монгол тэнэгтээ л ийм юм яриад байгаа байхөө гэвэл бас хараахан тийм биш. Хүн гэж хязгааргүй тэнэг амьтан, гэвч хүн төрөлхтөн гэдэг нь цогц систем үзэгдлийнхээ хувьд тэнэгээ хязгаарлаж чадах талтай. Зөвхөн үүнд дээр л ШУ, соёл иргэншил боломжтой болдог. Аливаа системийн шинж чанар нь тухайн системийн элементүүдийн шинж чанарын нийлбэр ч биш, үржвэр ч биш, чанарын арай өөр юм байх ёстой, байдаг гэдэг теорем бий. Чингээд Вашингтоны Үндэсний галерейн номын мухлагт эргэлдэнгүүт нэг ном барьж аваад сөхөж хартал Европын Сэргэн
мандлын их төлөөлөгч Жиордано Бруно 1591 онд дараахи теоремыг дэвшүүлсэн нь цухас дурдагджээ, үүнд:

“The order of a unique figure and


the harmony of a unique



number give rise to all things.”


               Юу гэж байна вэ?

“Цорын ганц дүрсийн тиг,


цорын ганц тооны дэг



буй бүхнийг бүтээмой.”


хэмээжүхүй.

              Яг юу гэж хэлж байна? Та бид орчлон ертөнцийг ажиглан харж, туршин шинжилж, дотор нь тэнгэр утаад аж төрж, ам хөдөлгөхшүү явна. Гэтэл тэр хорвоо нь эцсийнхээ дүнд цорын ганц тоо, цорын ган дүрс юмаа гэж хэлж байнаа даа.

- XYIII -

             Тархи руу дэлдээд авах шиг боллоо. Тэр нэг тоо, ганц дүрсийг нь би олчихоод, зурчихаад явж байдаг. Гэтэл теоремыг нь хар лам Жиордано Бруно надаас өмнө томъёолчихжээ.
              ШУ-д томъёологдсон хамгийн аугаа ерөнхий үнэмлэхүй суурь теорем болох нь эрхбиш энгийн эрүүл ухааны хүрээнд ч ойлгомжтой байх. Мөнхүү мөнөөх эрүүл саруул ухааны үүднээс бол үзэшгүй галзуу солиотой теорем байна. Туйлын туйлширсан экстремаль үгүүлэмж, экстремист үзэл санаа явж байна. Тиймээс түүнийг 1591 оноос хойш ШУ-д огт авч хэлэлцсэнгүй таг мартаж орхижээ. Тэгээд Александер Рооб хэмээгч 1997 онд “Алхими ба
мистицизмын нууц дүрсийн музей” номондоо зүгээр сонин хачин, гаж донжийн жишээ болгон оруулжээ.
              Математикт нэг хэллэг байдгийм, юув гэвэл, теоремыг суутууд томъёолж, огт ор тас таг бишүүд нь баталдгийм гэж. Пифагор, Платоны математик үзэл баримтлалуудыг Бруно лам бараг 2000 жилийн дараа нэгтгээд хэлчихэж. Бруногоос хойш 400 жилийн дараа танай толхи судлаач теоремыг давтан сэтгэхээр үл барам баталж орхилоо. Супернэгдлийн онол нь ердөө л Жиордано Бруногийн теоремын баталгаа. Энэ теоремыг Грекийн сонгодог соёл үүсгэж,
Европын Сэргэн мандал тодорхой томъёолж, шинэ Монгол Улс баталлаа. Тэгээд юу гэж? Эртний мэргэд ч гэнэн тэнэг, гоомой худалч,энэ Эрдэнэ нь бүр тэнэг дээрээ манийхаа адил залилагч байхөө гэж та бодохул хаанахын хэзээний хэн гээчийг та ухаантай гэх гээд байнаа? Ухаан санаатай нь ганц та байж болно л доо. Хэрэв тийм бол та тэр ухааныхаа цараар энэ мэтийг бодож үзүүштэй юм бишүү. Ухаантай царай эсгэх амархан, ухаан зарах хэцүү гэж хүн төрөлхтөн гашуун туршлагаасаа мэддэг хэлдэг болсон цаг үе шүү дээ. Ер нь бол ганцхан юмыг мэдээд ав. Ухаантай нь яаж ийгээд ойлгох, ухаангүй нь яасан ч ийсэн ч үл ойлгохгүй нэг юмыг мэдээд ав.
               Юув гэвэл, энэ бүхнийг Бэсүд Ч. Эрдэнэ хэмээгч муудаа юмуу, сайндаа хийгээд хэлээд байгаа юм бус. Мэддэг чаддаг эх сурвалжаасаа хийлгээд хэлүүлээд байгаа юм. Монголын түүх ч, дэлхийн түүх ч ийм л замаар хөдөлдөг. Нэгэнт ийм зам мөр илэрсэн ахул түүнтэй аль болохоор зэрэгцэн түүнтэй бараг параллель шулуунаар явбаас өлзийтэй гэж 2-р Мянганы онолч Альберт Эйнштейн захисан байдгаа. Гэхдээ зөрчилдье гэвэл хүний л эрх юм биз.
(Нэгдсэн онолыг үзэж судлъя гэвээс дурдсан вэбсайт болон миний Супернэгдлийн онолын үндэс номыг сонирхоорой. Түүнчлэн Соён гэгээрүүлэгч ТВ-ээр цэвэр сургалтын хичээл явуулах боломж буй боловч нийгмийн эрэлт бий үгүй нь тодорхойгүй.)


- XIX -


Үндэсний анхдагч эрхийн асуудал

             Шинжлэх ухаанд тэргүүн зорилт нь нээлт. Гайхалтай нь ШУ-д хувьсгалт томоохон нээлт гарын таван хуруунаас үлдэг юм гэхэд арван хуруунд өлхөн багтах тооны юмшдээ. Бага дунд гарын нээлтүүд олоон олон. Нээлт бүр түүхнээ аль нэг хувь хүний нэр дээр данстай.
Тэр хүн нь аль нэг улс орны иргэн, аль нэг үндэстний төлөөлөгч байна. 2-р Мянганы онолч А. Эйнштейний иргэн харъяаллын асуудал хүндрэлтэй ч еврей үндэстэн, сионист үзэлтэн байсан. Тэгээд Израиль улс бий болохдоо Эйнштейнд Ерөнхийлөгч болму гэж хүсэлт тавьсанд мань хүн: Улс төр гэж цаг зуурын юм, томъёо тэгшитгэл гэж мөнхийн юм гээд татгалзжээ. Цаадуул нь: Нөгөө хөгшин төгцөг чинь За гэсэн бол мөн алав аа гэсэн гэдэг.
            Супернэгдлийн онол бол Эйнштейнээс 1923 онд анх томъёолж 30 жил үр дүнгүй ноцолдоод хорвоогийн мөнх бусыг үзэхийнхээ өмнө нийтлүүлсэн сүүлчийн өгүүллийнхээ төгсгөлд нэгдсэн онол нь цэвэр алгебр онол баймаар гэж гэрээсэлсэн тэрхүү агуу асуудлын төгс бүрэн шийд юм л даа.
            Миний бие Бэсүд Ч. Эрдэнэ болвоос Монгол Улсынхаас өөр иргэн харъяалалгүй ба БНМАУ, Монгол Улсын болох болохгүйд хэр чинээгээрээ оролцож ирсэн нэгэн төдий болой. Чингисийн Монгол Дорно, Өрнийг даяарчлах их аян дайн эхлэхдээ Бэсүд Зэв өрлөгөө
манлайд мордуулж, Урианханы Сүбэдэй баатараар гэзэг даруулдаг заншилтай байсан юм билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний бахархалын илтгэлдээ Бэсүд Зэв өрлөгийг ганцааранг нь орхигдуулсан нь юу гэсэн хэлийг үл ухаарах боловч төв халх аялгатан үүсэх үндсэн суурь болсон эл Бэсүд овог монголын ба дэлхийн түүхнээ цаашид ч зохих байр суурь, нэр нөлөөтэй байх болов уу гэж бодогдоно.
            Судлаач хүн бусдын адил их бага хувийн амбийцтай. ШУ-ы нэг гол хөдөлгөгч хүч нь хүний амбийц гэдэг. Амбийцлах үндэслэл нь баймааж амбийц төрнө. Хоосон газар үүсдэггүй үзэгдэл. Жишээ нь, пүүс компанийн эзэд УИХ-д сонгогдох амбийцийн үндэслэл нь хөрөнгө мөнгө. Хатгаас нь санхүүгийн боломж. Капитализмд хөрөнгөтнийхөөс өөр ардчилал байдаггүй тул энэ нь хууль зүйгээрээ болж буй хэрэг.
             ШУ-д судлаачийн хувийн амбийц чухал хүчин зүйл бөгөөд хатгаас нь төрмөл, олдмол ямар нэг шинж чанар. Энэ нь бага хэрэг. Хүн гээч амьтны эцсийн нэр хоч нь ямагт үндэстэн байна. Бэсүд Эрдэнэ юмуу, захчин Элбэгдорж юмуу, ялгаагүй монгол гэж сайн

-XX -

муугаар дуудагдах арилшгүй нэгэн хочтой л амьтас. Тиймээс ерөөс жинхэнэ амбийц зөвхөн үндэснийх байна. Үндэсний амбийц бол эн тэргүүний хөдөлгөгч хүч, эцсийн нөөц. Үндэсний үзэлгүйгээр Олимпийн аврага болдоггүй гэж оргүй биш үг.
           Судлаачдын хувьд хувийн амбийц нь үндэсний амбийцаар солигддог, тийм түгээмэл зүй тогтолтой. Аливаа дэвшлийн хөдөлгөгч хүч нь өрсөлдөөн. Дэлхийн түүх бол үндэстнүүдийн өрсөлдөөний түүх. Үнэмлэхүй өрсөлдөөн зөвхөн оюуны салбарт байна. Тиймээс үндэстнүүдийн өрсөлдөөн үнэмлэхүй утга чанараараа зөвхөн ШУ-ы дэвжээ, татами, рингэн дээр өрнөсөөр наад зах нь 500 жил болж байна.
            ШУ, тэр тусмаа математик, физик бол цэвэр Баруун Европын бүтээгдэхүүн. Бараг цаг үргэлж дайнтай, бараг саяхан болтол зарим газраа тархай бутархай феодал ханлигуудтай байсан газар. Гэтэл чухам яагаад тэнд ШУ тэгэтлээ сүрхий хөгжих болов? Үндэстэн хоорондын өрсөлдөөн. Оюуны салбарыг өрсөлдөөний гол талбар гэж сонгосон явдал. Үндэсний амбийцийг оюуны салбарт ивээн тэтгэгч нь хаант засаг байв. Хааны тухайд улс орон, ард иргэн нь хувийн өмч гэж ойлгогдох логик ба сэтгэлзүй үйлчлэнэ. Хааны нэр төр хувийн өмчийнх нь чанар чинсаатай холбоотой. Англи, герман, франц, итали хүний хэн нь илүү ухаантай тухайд өрсөлдөхөөс өөрцгүй. Үнэн худал юм яриад очсон судлаач хэдэн жилдээ хааны ордонд тавтай суугаад авдаг байж. Нэг зальжин нөхөр нисдэг юм хийнэ гэж хэлээд хааны ордонд хоёр жил зүгээр жаргаж суутал нөгөө юм чинь юу болж байгаа вэ гэсэн асуултад оржээ. Мань нөхөр одоо яадаг билээ гэж хоёр орой тааз ширтэж бодоод бөмбөлгийг халуун утаагаар дүүргэж хөөрөх арга бодож олсон түүхтэй. Ерөнхий дүр зураг нь иймэрхүү юм.
            Ерөнхий дүр зураг нь одоо ч иймэрхүүд хамаг учир бий. Би юмуу,та англи хүн байж гэж бодъё. Англид элдэв төрлийн сангууд зөндөөн. Судалгааны ямар нэг сан дээр үнэн худал юм яриад оч. Эхний нэг жилдээ санхүүжилт хялбархаан авна. Энэ нэг жилдээ та овойж оцойсон юм хийх огт шаардлагагүй. Та зөвхөн нөгөө үнэн худал залсан сэдвээ ерөөс судалж болмоор юм, судалж болохгүй юм арай биш шиг байна гэдгийг л батлах ёстой. Тэгээд дараагийн санхүүжилтээ хялбархаан авна. Нэгэнт судалж болмоор юмаа судалж л байгаа дүр эсгээд 2-3 жил өнгөрнө биздээ. Тэгээд эрхбиш нэг тайлан бичих шаардлагатай болно. Та ч эрхбиш нэг тайланшүү юм тэрлүүлэх боломжтой болчихсон байна. Ямар ч шудрага тэнэг тайлангаа
дөвийлгөхөө нэг муу мэддэг. Тайлантай судалгаа хийсэн хүн чинь цаашдаа ногоон гэрлээр нэг бус, олон сангаас санхүүжээд явчихна.

-XXI -

            Ийм л механизм байна. Ингэхээс өөр ч аргагүй. Учир нь ШУ-ы өнөөгийн өндөрлөгт хүний санаанд орох юм дуусчихсан, орохгүй нь үлдсэн. Үйл явц хүндэрсэн, удааширсан. Бэлэн зэлэн үр дүн бариад хүрээд ирэх хүн олдохгүй, тийм боломж хаалттай. Тиймээс ШУ-ы зүйлийг сохроор санхүүлэхээс өөр замгүй.
            Манайд хаант засаг байтугай, нэг муу хохь тайж ч үлдсэнгүй. Нэгдсэн онолын судалгааны 15 жилд надад дутагдсан нь нэг муу хохь тайж. Тэр нь байсан бол би явж очоод, хааны удам таны муу өмч боол би вээр ингэх тэгэх гэж байна гэж үнэн худал залаад та тэр тэр компани дээр очоод мөнгө өгүүлээдхээч гэхэд нөгөө нөхөр гүйгээд л өгнө. Компаниуд буруу харж уйлах боловч татгалзаж чадахгүй, хэд гурван төгрөг хаяна. Хохь боловч тайжтантай харгалдаад хариуг нь хүлээж суух бол хаана ч өндөр эрсдэл байдаг юм. Дээрхи англи жишээг үргэлжлүүлбэл, танд нэг ч сан сарвайхгүй байж болно, тэгвэл та хатан хааны өнөр гэр бүлийн ямар нэг алсын хамаатан дээр яваад оч. Тэр хүн утасны лавлах шар ном харж байгаад дурын компани руу залгаад, энд нэг англи хүн нэг юм судлах гээд явах юм, та бүхэн нэг хоёр жилдээ санхүүжүүлээд үзнэ байгаа, за баярлалаа, та бүхэнд миний бие хожим хэрэг болохул таатай байх болно, бай-бай гэх юм.
              ШУ-ы өмнө ногоон гэрэл уламжлал заншилаараа асаастай байгаад л Барууны стратегийн давуу тал оршин байна. Азийн том бага бар улсууд 1990-ээд оны сүүлчээр шинэ зууны хөгжлийнхөө стратегийг хэлэлцээд суурь ШУ дахь Барууны давуу талыг тэнцүүлэхэд бүх чөлөөт нөөцөө зарцуулахаа зарласан юм. Манайд бол юуг яахаа хэзээ ч үл мэднэ.
              Улс үндэстнүүдийн рейтинг чинсаа ШУ-ы нээлт ололтоороо тодорхойлогддог. Бага, дунд сургуулиуд Папуа-шинэ-Гвинейд ч байна. Тэдгээрийн математик, физикийн сурах бичигт англи, франц, герман, итали хүмүүсийн нэр л байгаа. Алдаг оног ганц хоёр оросын нэр байж
болох. Тэгвэл тэр сурах бичигт нь монголын нэртэй ганц томъёо оруулчих. Тэгэнгүүт та бэсүд, захчинаасаа үл хамааран монгол гэдэг нэр төрөөрөө ШУ-ы сонгодог үндэстнүүдтэй рейтинг чинсаагаараа зэрэгцээд ирнэ. Энэ ойлгогдоно уу? Үүнийг ухна уу?
               Энэ нэгдсэн онол гэдэг маань хэдэн арван мянган томъёо тэгшитгэл юм. Түүнээс бага сургуулийн математикийн сурахад орох хэдэн арав олдоно. Дунд сургуулийн ахлах ангиудад физикийн хичээлээр нэгдсэн онолын үндэслэлүүд орно. Энэ нь хэдэн зуун томъёо, тэгшитгэлийг хамрана. Одоо харьцангуйн ба квант онолын үндэс ордог шиг. Их дээд сургуулийн байгалийн ухааны ангиудад нэгдсэн онол тэр чигээрээ заагдана. Энэ дэлхий үүнээс өөрөөр байж чадахгүй. Геометр гэж яахав ийхэв гэж асуудаг нь биш, захирч

-XXII -

зандардаг нь гэж бүүр Платоны үеийн үг. Дэлхий тэнэг биш болохоор нэгдсэн онолд урьтаж шилжсэнийх нь зол болж, хожимдсоных нь хохь болохоо нэг муу мэдэж таарна. Тиймээс хэрэв Монгол Улс нь улс шиг улс бол энэ бүхнийг амжуулж зохион байгуулахад 1-2 жилээс илүү хугацаа орохгүй л юм.
             Ер нь бол 15 жил намайг хөтлөсөн нь үндэсний амбийц. Хувийн амбийцаар хол явдаггүй, хялбархан шантардаг номтой юм. Суурь онолын түүхэн жишгээр 15 жил бол өчүүхэн богино хугацаа. Квант механик сонгомол хэлбэрээрээ 20 хол гаруй хүний 20 гаруй жилийн
бүтээл байдаг. Квант онол 113 жилийнхээ ойтой одоо золгохдоо дутуу л байна. Дутуу байгаа учраас л нэгдсэн онол шаардагдаад буй юм.
             Намайг удаад байна гээд манай зарим хүмүүс итгэл алдарсан, урвасан шарвасан тал бий байх. Яахав, ШУ-ы түүхийг тэр болгон хүн мэдэхгүй манай нөхцөлд уучлууштай зүйл.
             Нэгдсэн онолын эргэн тойронд таамаг прогнозууд аль эртнээс хийгдэж ирсэн. Ерөөс тийм онол байж болох, үгүй тухай ч ноцтой хэлэлцдэг, хэлэлцэх сэжмүүд ч бий. Наад зах нь гэхэд тийм онол зарчмын хувьд байдаг байлаа ч хүний ухаан хүрэлцэхгүй байж болох.
             Үнэн хэрэгтээ хүрэлцэхгүйгээр ирсэн л байна. Тэгээд Тэнгэрээс чичиж зангах замаар л болж бүтлээ. Бичээч нь муу муу, молхи толхи. Гэхдээ илүү нь олдоогүй юмыг одоо хэн хүн дэмий балай донгосоод юу хийнэ, Тэнгэрт залбирч суувал барав. Энэ хэрийн юмаа ойлгохоо больчихсон монгол байвал... гэж Тэнгэр хилэгнэх магадлал байхгүй гэх газаргүй.
             ШУ судлал гэж ШУ-аа судалдаг салбар бас байна. Үүнд шууд ба дам хамаарах утгазохиол уул овоо шиг. Ерөнхийдөө цоо шинэ үзэл баримтлал хэрэгтэй гэж л хэлдэг. Ийм л захиалга. Соёл иргэншлийн тулгамдсан захиалга. Тэгээд суутууд, амбийцтангууд мундсан биш, тэд цоо шинэ санаа сэтгэж олох гээд л цөхрөнгөө барсаар ирэв. Үнэндээ ийм юманд хичнээн хичээж зориод нэмэргүй юмны нэг. Шинэ санаа гэдэг чинь шал өөр үндэслэл, эх сурвалжтай, өнгөц харсан ч, лав харсан ч тохиолдлын шинж чанартай зүйл. Урьд нэг хаан арга тасраад, морь өгсөн хүнд улсынхаа талыг өгье гэсэн гэдэг.
              Би хэлдэг юм, өнөө цагт шинэ санаа хэлж, шинэ үзэл баримтлал дэвшүүлсэн хүнд хаан нь улсаа бүтнээр нь, дээр нь хувийнхаа эмсийн хүрээлэнг онцгойнхны хамгаалалт дагалдуулан өгөх ёстой гэж.Хамгийн үнэтэй юм бол шинэ санаа болчихсон цаг үе. Шинэ санаа байвал бусад нь өнөөгийн өндөрлөгт техникийн төдий асуудал. 1999 онд АНУ зорчихдоо тагнах тандах ганц зорилго мэдээж тавиагүй. Гол нь үндэсний анхдагч эрхийн зүйлийг эхнээс нь найдвартай баталгаажуулан хамгаалах зорилт байсан. Тиймийн тул мистер Ц. Майдар бид хоёр хол байсан хориотой бүсд нь зөвшөөрөлгүй

-XXIII -

нэвтрээд гар бичмэл (ядаж бичгийн машинаар цохисон, компьютераар шивсэн биш) өгүүллээ Physical Review гэх онолын физикийн гол сэтгүүлийн редакцид биеэр хүргэж өгсөн. Редакци нь хаалттай бүсийн газар дор байсан. Газар дээр бункерын хаалга л харагдана. Хориотой бүсийн хаалттай газар бид хоёр гэж хачин өрвийсөн юм орж очоод хүн амьтныг ихэд айлгаж цочоосон. Хожим бүр цаашаа нүүгээд уул нүхэлж орсон гэсэн. Оюуны ололт, тийм юм байж магад зүйлийг тэгэж хамгаалдаг юм. Дэлхий тэсрээд сөнөсөн ч тэр миний өгүүлэл мэт цааснууд сансарт хийсээд үлдэх ёстой юм гэнэ. Миний өгүүлэл хэвлэгдээгүй, тэр ч мэдээж зүйл. Гэхдээ редакци нь тэр даруй дараахи цаас бичиг гардуулж өгсөн, үүнд:


               Супернэгдлийн онолыг нээсэн Монгол Улсын үндэсний анхдагч эрх олон улсад энэ цаасаар хангагдана, хамгаалагдана. Хэрэв хэн нэгэн өөр этгээд 1999 оны 10-сарын 25-ны өдрийн 14 цаг 39 минут 45 секундээс өмнө мөн тийм утга агуулга, текст, томъёо тэгшитгэл, зураг дүрстэй өгүүлэл PR/D сэтгүүлд юмуу, бас бус албан ёсны хэвлэлд өгөөгүй л бол манай үндэсний анхдагч эрх (National priority) үүгээр хангагдана. Редакцийн электрон цаг нь 04 секундээр алдах стандарт магадлалтайг ч заасан нь чухал, чухал учраас л заадаг байна. Энэ чинь түүхэн үнэмлэхүй уралдаан өрсөлдөөний асуудал. Энэ нь таны анхдагч эрх, учир нь монгол гэдэг танай үндэстний анхдагч эрх. Энэ бол онолын ШУ-ы сүүлчийн суурь онолын анхдагч эрх. Энэ байдлын чухлыг та ойлголоо гээд танаас надад орох орлого ашиг гэж байхгүй. Танд л ашиг орлого, нэр төр, алдар гавъяа нь эн тэнцүү ирнэ. Энэ сацуу тэмдэглүүштэй нь, жалга болгоны тусгай ашиг сонирхол байж болох боловч тэр нь эцэстээ жалга бүгдийг нэгтгэн
захирсан монгол гэдэг үндэстний нийтлэг эрх ашгаар хангагддаг юм.

-XXIY -

                Жалганы үзлээр үндэсний эрх ашигт хамаатах юманд хандаж болохгүй. Монголд сайн бол танай жалганыханд бас сайн.
                Суперонолын дараа дэлхийд ганцхан ухаан үлдэнэ. Дэлхийн гол лавлах ENCYCLOPEDIA BRITANNICA бүрэн шинэчлэгдэнэ. Ерөнхий эрхлэгч нь гэж нэг хятадын утгазохиол судлаач юм Монголд ирэхэд энэ тухай мэдээлэл өгсөн боловч нөгөө хятадч лалар нь таг чиг. Ер нь бол суперонолын бүрэн бичлэг нь ENCYCLOPEDIA MONGOLICA болох тул үүнийг үйлдэхэд ялихгүй сан хэрэгтэй байна. Монголын газар нутаг, түүний хөрсөн дээр ба хэвлийд нь оршсон аугаа баялгыг ёроолгүй сорж цуслагсадын гахай хоншоорыг одоо хойш нь татах цаг эрхбиш болсон баймаар. Монгол Улс даанч дээ, ШУ-ы бэлэн суурь онолын ганц ном бэлтгээд хэвлэчих хэрийн зөн билиг, ашиг сонирхол, чадавхи боломжтой болмоор. Улс шиг улс юм бол үндэсний эрхэм дээд эрх ашиг орхигдож ирсний цаад наад учир чухам юунд байна?


Анхдагч эрхийн талаархи түүхэн маргаан зөрчил

             
 Ийм юм элбэг биш, ховор ч бас биш. Ер ШУ-ы түүх бол хамгийн тодорхой, хамгийн баримттай түүх байдаг. Гэлээ гээд маргаан зөрчил тасардаггүй. Өнөөгийн ШУ-ы үндсэн арга хэрэгсэл нь дифференциал ба интеграл тоолол байна. Дээд математик гэсэн нэрээр заагддаг.                                    Баруунд бол calculus гэж товчхон хэлдэг. Түүнийг хэн нээсэн юм гэхээр Исаак Ньютон,
Готфрид Лейбниц хоёр бүр амьд ахуй үедээ хурц ширүүн маргаж эхэлсэн.Тухайн үедээ Ньютон ялсан байдалтай үлдсэн. Лейбниц гэж нэг муу цусын зүрхийг зүсч чадлаа даа гэж Ньютон бахархсан байдаг. Энэ нь хоёр хүний бус, англи, герман хоёр үндэстний маргаан болж хувирсан. Энэ нь хоёр агуу улс үндэстний ил далд ноцтой зөрчил болсоор дөрвөн зуун өнгөрөөд сүүлийн хорь-гучаад жил аль алиных нь нэрийг дурдаж явъя гэж олон улсын
хэмжээнд дундаас нь тохиролцсон байдаг. Ном зохиолд ч хоёр хүн зэрэг нээсэн, адилхан хувь нэмэр, гавъяа зүтгэлтэй гэж дурдагдах болсон. Гэтэл балай нь юув гэхээр, Ньютон-Лейбницийн гэх юмуу, Лейбниц-Ньютоны гэх юмуу гээд дахиад асуудал босоод ирж байгаа юм. Одоо жишээ нь, та дээд математикийн сурах бичиг үйлдлээ гэхэд юу гэж бичих юм? НьютонЛейбницийн гэвэл германууд нь, аа, муу дүнкүү (Dummkopf) монголууд тэгнээ тэр гэж занана. Эсрэгээр хэлэхээр англичууд нь, энэ монголчууд гэж германуудын хэлдгээр ёстой Urdummheit (Төрөлхийн тэнэг) хогнууд гэнэ.
               Тэгээд сүүлийн үес ямар боловч байдал намжсан мэт байсан боловч бүр сүүлийн үеийн байдлаар харин ч дахин хурцадсан дүр зурагтай.
          Нэгд, ШУ-ы суурь том асуудлаархи анхдагч эрхийн төлөө хоёр их үндэстний үндэсний амбийц арилахгүй. Хоёрт, чухам ийм маргааны үед нэг муухай логик үйлчилдэг юм байна. Хоёр нэрийг адил тэнцүү дурдаад явъя гэхээр ер хүмүүсийн нүдэнд нэг тал нь буулт хийгээд юмуу, эсвэл нөгөө тал нь луйвардсаар байгаад тэнцүүлсэн, түүнээс биш угтаа түүхэнд нэг нь л анхдагч гэж үзсээр байх юм. Хүний мөн чанар гэдэг муухай үзэгдлийн л уршиг байх, гэхдээ энэ мөн чанарыг давж туулна гэж үлгэр. Тийм логик үйлчлэх учраас заавал нэг тал нь ялж үлдэхээр тэмүүлэх нь зайлшгүй байдалтай. Англи ба герман бус судлаачид дундаас нь юм хэлээд нэмэргүй бололтой юм.
            Томоохон судлаачид ч оролцож л байна. Жишээ нь, би гэхэд тэнцүү гэж хэлмээр атал англи, герман талын аль аль нь үзэхгүй. Тиймээс тухайн тодорхой нөхцөл байдалд аль нэг талд нь худал зуйраад явахаас өөрцгүй. Исаак Ньютон ба англи үндэстэн онолын физикийг үндэслэсэн түүхэн анхдагч эрхтэй. Тиймээс ч өнөө та бид англи хэл соёлын нөлөөн дор гэлдэрч явна. Ертөнцийн таталцлын хуулийг би нээсэн гэж Роберт Хук маргасан. Гэхдээ энэ нь үндэстний дотоодын асуудал тул нэг их хурцдаагүй,гэхдээ л мэр сэр яригддаг.

-XXY -

                2 -р Мянганы о но л ч А. Эйнште йний а нх да гч эр х ийн тух айд маргаантай асуудлууд эхнээсээ байсан. Гэхдээ энэ талыг хөндөх нь еврей үндэстний эсрэг антисемит үзлийн илрэл гэж харагдах тул 1950-иад он хүртэл энэ тухай ярихаа бараг больсон.
               Дараа нь нэг үе хүчтэй болж ирээд суларсан боловч сүүлийн үес дахин хурцадсан байдалтай юм байна. Харьцангуйн тусгай онол (ХТО)-ын тухайд Эйнштейний анхдагч эрх гэх юм үнэхээр зарчмын хувьд байхгүй.
                Энэ бол нэг их маргах зүйл огт биш. Гэвч нөгөө талд нь еврей нар гэх 20-рзууны ШУ-ы гол хүч байгаа учраас маргаад л байна. Харьцангуйн тусгай онол гэж ердөө л Лоренцын хувиргалт. Тэр хувиргалтыг Эйнштейн зөв тайлбарласан болохоор л Эйнштейний онол гэж үзэх ёстой гэдэг. Гэтэл Пуанкаре Эйнштейнээс илүү зөв тайлбарласан тухайд том физикчид нэг их андуурахаа больсон гэх мэт. Ер нь бол шудрага нь Лоренц-Пуанкарейн гэх юм. Суут Пуанкаре бол математик дахь өөрийнхөө анхдагч эрхийг ч бусдад найр тавин өгч байсан түүхтэй хүн. Гэтэл яахлаараа ХТО гэнэт Эйнштейных болоод явчихсаныг ойлгоогүй өнгөрсөн. Германд лекц уншихдаа ч Эйнштейний нэрийг дурдаагүй байдаг. Сүүлийн үед заримуудын
бичсэнээр бол үүний цаана Герман, Францийн өрсөлдөөн байсан ба франц үндэстэн Пуанкарегийн зарим ажлаар шинэ релятив механикийн ухаан үүсэх аястай болохоор нь Давид Хильберт үнэндээ тэнэгхэн залуу, 3-р зэргийн түшмэл Эйнштейнийг баригдсан ч гарзгүй юм гэж хөлслөөд хуулуулаад бичүүлчихсэн гэнэ. Энэ ч арай хэтэрсэн антисемит үзэл байх.
              Ерөөс Эйнштейн дандаа бусдаас хулгайлж хуулж ирсэн гэх юмуу, бусдаас математик тусламж үргэлж авч ирсэн мөртөө нөгөө хүмүүсээ дурддаггүй гэх бичлэгүүд ч гарч ирлээ. Энэ тухайд ортой мөртэй баримт сэжмүүд үнэхээр бий боловч Эйнштейний сэтгэгч түвшнийг тэгтэл доош нь хийх үндэслэлгүй.
              Нөгөө талаар Эйнштейн ихээхэн зальжин овсгоотой жүүд байсан нь нэг их
маргах зүйл бас биш. Францууд Пуанкарегийн анхдагч эрхийг хамгаалж үг дуугарахгүй олон арван жил өнгөрсөн. Бусдууд их гайхдаг, их соёлтой үндэстний л зан байх гэж таадаг байв. Гэтэл сүүлийн үед францууд дуугарах болсон байна. Энд үндэснийхээс илүү шудрага ёсны асуудал эцэстээ үйлчлэж эхэлсэн бололтой. Хаанахын хэн нь хамаагүй, шудрага ёс чухал.
              Хэрэв ШУ-д шудрага ёс алдагдаад хэвших юм бол өөр хаана шудрага ёсны тухай ярих билээ гэсэн логик явж байх мэт. ХТО-ын түүхээр Эйнштейний эсрэг судлаачид баримт материал, эх сурвалжид үндэслэх боловч антисемит үзэл нөлөөгүй биш бололтой.
              Харьцангуйн ерөнхий онол (ХЕО) гэж бас байна. Ёстой ганц Эйнштейний онол гэж үзс ээр ирс эн. Гэхд ээ е ртөнцийн таталцлын Эйнштейний тэгшитгэлийг мөнөөх Эйнштейнийг хөлсөлж ХТО-ыг хуулуулсан гэгдэх суут математикч Давид Хильберт Эйнштейнээс 5 хоногийн өмнө илтгэсэн гэж эхнээсээ мэддэг, ярьдаг байсан. Анхдагч эрхийн асуудлаар бол юун бүхэл бүтэн 5 хоног, энэ чинь минутаар ярьдаг болоод 100 жил болж байна. Одоо секундээр ярьдаг болсныг та бид дээр харлаашдээ.
              Гэхдээ Эйнштейн ба Хильбертын асуудлыг нилээд хугацаанд чимээгүй орхисон байсан. Германууд еврей нарыг нэг бол хүйс тэмтрээд,

-XXYI -

нөгөө бол еврейн физик гэж тэмцээд, эсвэл Эйнштейний анхдагч эрхийгүгүйсгээд байхаас санаа зовсон хэрэг байх. Гэтэл сүүлийн үес энэ асуудал их хурц хэлбэрээр тавигдах болсон байна. Энэ нь архиваас олдсон шинэматериал дээр гол төлөв үндэслэсэн нь анхаарал татна. Чухам тэр 5 хоногийн өмнө Хильбертын бичсэн бөгөөд архивт үлдсэн тэр илтгэлийн зарим хуудсын зарим хэсгийг хайчлаад авчихсан нь сонин байгаа юм. Юуг нь ямар зорилгоор хэн устгасан байх вэ? Холбогдох шинэ хуучин баримт материал дээр томоохон судлаачид ажиллаж байх ба энэ маргаанд оролцож юм хэлэхийн тулд тун томоохон физикч байхаас аргагүй юм. Сүүлийн хэдэн жил Эйнштейн-Хильбертын тэгшитгэл гэх нь утгазохиолд нилээд тохиолдох болсон. Одоо заримууд Эйнштейний нэрийг хасах саналтай болжээ.
              Хулгайч, хуулбарлагч энэ тэр байтугай хэллэг хэрэглэгдэх болсон байна. 2-р мянганы онолчоор Эйнштейнийг тодруулсан. Үүнтэй маргах явдал мэр сэр байсан. Жинхэнэ нөлөөтэй онолч бол Поль Дирак байсан гэх нь бий. Үнэндээ маргаангүй ганц суурь тэгшитгэл бол Диракийнх гэх мэт үндэслэлүүд бэлхнээ бий. Гэтэл сүүлийн үес нэг нөхөр, жинхэнэ зуун мянганы физикч бол АНУ-ын Уильям Шокли гэж сурталчилж байна. Энэ Шокли бол илэн далангүй улаан фашист хүн байв. Ингээд энэ хүнийг зуун мянганы гэнэ гэхээр онигоо сонсдож болох. Гэтэл үүний цаана ямар нэг үзлээс илүү ноцтой шалтгаан бас байгаа юм. Юув гэвэл, өнөө та бидний хэрэглээд байгаа бүх өндөр дээд технологийн үндэс нь транзистор. Эхлээд бараг хулганын хэрийн том юм байснаа жоомны дайтай жижгэрээд, сүүлд нүдэнд үзэгдэхгүйбичил болчихсон транзистор. Тэр транзисторыг Шокли зохион бүтээгээдНобелийн шагнал хүртсэн юм. Орчин цагийн соёл иргэншлээ эргээд харвал үндсэндээ дан ганц транзистор дээр зогсож байгаа. Компьютер гэхэд тоо томшгүй транзисторыг баарцаглуулсан л эд. Тиймээс фашист физикч Шокли манай үеийн гол баатар биш гэж хэлэхэд тийм амар биш. Ер нь бол соёл иргэншил маань хуучин ном хавтаслах мэрэгжилтэй, химийн лабораторийн шил шаазан угаах ажилтай Майкл Фарадейн олон жил өдөр шөнөгүй тавьсан 11400 илүү туршлагын үр дүнд нээсэн цахилгаан-соронзон индукцийн үзэгдлийг ашиглан цахилгаан гаргаж авах технологи дээр тулгуурлаж байна.
              Фарадей өөрөө ч цахилгаан генератор гээд нэг юм баарцаглуулчихсан байдаг. Энэ үүднээс Шоклийн эсрэг тавьж болох ганц хүн нь Эйнштейн, Дирак ч биш, Фарадей. Гэх мэтээр бодоод яриад, урагшлуулан ухаад үзээд байвал түүхэн чухал шийдвэрлэх үндэслэл, хүчин зүйлүүд өөрчлөгдөөд ирнэ.
               Тэгэж ухаж үзээд байхаар дэлхийн түүхийг даяарчлан өдөөж сэрээсэн хүчин зүйл нь Чингисийн Монголын байлдан дагуулал болж таардаг учраас энэ түүх олон улсын судлаачдын анхаарлын төвд орж ирлээ. Монголоос ямар нэг юм хүлээсэн хий үзэгдэл, зөн совин дэлхийгээр нэг тэнүүчлэх болов.
                Тэгэхээр энэ 21-р зуун, гутгаар мянганы соёл иргэншил, шинжлэх ухаан, технологийг хаанахын, хэний, юу тодорхойлох тухайд бодож үзэх нь зүйтэй байх. Супернэгдлийн онолыг хаанахын хэн олнов, тэндээс л шинэ түүх эхлэнэ.Хэрэв Монголд монгол хүн олсон бол Та гэрээсээ миний энэ ярьсныг бугуйл бурантаг болгож аятайхан эвхэж бариад гараад явахад

-XXYII -

дэлхийг дөрлөж чирээд хүрээд ирнэ. Нэгдсэн онол бол үнэмлэхүй зэвсэг.
            Үүнээс танд өчүүхэн ч эрсдэл, хохирол учрахгүй. Та л дэлхийн түүхэнд бүлт үсрээд гараад ирнэ. Хэрэв монгол хүмүн бол шүү дээ. Монголчууд гараад ирэхэд гайхах тэнэг дэлхий гэж байхгүй. Дэлхий түүхээ биднээс илүү мэднэ.
            Дээр өгүүлснээ нэгтгэн дүгнэх нь, супернэгдлийн онолын анхдагч эрх нь хүний хувьд зөвхөн надад, улс үндэстний хувьд зөвхөн Монголд ногдох баримтыг сайн тогтоож ав.         Хувийн чинь өмч, үндэсний чинь баялаг энэ л болно. Нэг их сүрхий хэрсүү ухаан зарах гээд, миний зөв буруу, худал үнэнийг шалгах гэж зовоод хэрэггүй. Зүгээр ялигүй хар ухаан зар.

Гадаадад хэрхэн яаж хандах бол?

              Хүмүүс ингэж их асуудаг. Зүй ёсны асуулт. Яах юу байхав, ерөөс хүн гээч амьтан, хүмүүс гээч сүрэг нь суурь шинжлэх ухааны шинэ нээлт, онол номлолд яаж ханддаг юм, тэгэж л хандана.
              Яаж ханддагийг та бид түүхээс сайн мэднэ. Нэгдсэн онол бол Бруногийн томъёолсон теоремын баталгаа юмаа гэж дээр хэлсэн. Ер нэгдсэн онолд ойр хол хамаатах бүхний тухайд хэн хэзээ юу хэлсэн хийснийг бид маш чин шудрагаар хэлэх хэрэгтэй. Миний теоремыг өгөр хар лам Бруно түрүүлээд хэлчих эж. Одоо яая гэхэв, би Эйнштейн шиг хэл аманд орооцолдоод юу хийнэ, хүний анхдагч эрхэнд халдахгүйгээр миний ба манай анхдагч эрх тэртэй тэргүй үнэмлэхүй. Уг нь бол ШУ-д хэн ч, хэзээ ч анзаараагүй ирсэн тэр теоремыг би дурдахгүй байхад буруугүй л дээ.
              Алхимийн элдэв дүрс зурагтай тэр номыг би АНУ-ын нэг мухлагаас олж үзсэн байх ямар албатай юм. Дурдаагүй байхад хэн ч анзаарахгүй л өнгөрөх юм. Гэхдээ булхайтай тоглоомонд би төрөлхийн дургүй. Шатар, хөзөр дээр булхайцаад надад алгадуулсан нь цөөнгүй.
              Гэтэл Бруног яасан билээ, та бид мэдэж байгаа. Түүний теоремыг баталсан намайг бас тэгэж магадыг би гадаадад бус, дотоодод биеэрээ үзсэн. Ёстой санаанд орохгүй юм болсон. Бруног зулын гол болгосон.
              Намайг шатаая гэсэн үг тэгэхэд хараахан гараагүй. Хэрэв гарсан бол МУИСийн хашаанд байсан хог цаас шатаадаг нэг муу пийшин тийш чирээд явахгүй гэх газаргүй юм билээ. Сүүлд алаад өгөөч гэсэн уриалга Интернетээр тарж, хүмүүс их цочирдсон тохиолдол бий. Шар хад руу ачаад өгөөч ээ гэсэн уриалга одоо ч Интернетэд бий. Тиймээс гадаадад хэрхэн яах бол гэхээс илүү дотоодод яах ийх нь илүү сонин асуудал.
              Бруно бээр үзлээсээ татгалзсангүй бардам байсаар дууссан.Галилейг шатаах гэтэл мань хүн буруу зөрүүгээ хүлээсэн мэдэгдэл хийж амиа аварсан. Хэнийх нь зөв буруу болох тухайд өнөө ч маргадаг. Намайг шатаая, алъя, Шар хаданд аваачъя гээд хүрээд ирвэл би яах бол гээд
бодохоор хариу нь тэр болгон тодорхой олдохгүй. Супернэгдлийн онол гэж худлаа хуцсиймаа гээд амиа аварч бүрнээ болох. Галилей тэр мэт амиа аварсныг буруушаах, зөвтгөх үзлийн аль аль нь байдаг. Зүгээр уур хүрээд өөрийн мэдэлтэй мэдэлгүй гүрийгээд дуусах магадлал бас бий. Үнэн гэдэг бол үнэхээр хүчтэй юмны нэг. Юунд ч хүргэж магад эд.

-XXYIII -

               Хамгийн эгзэг эрсдэлтэй нь гадаадынхаас үлэмж илүү дотоодын асуудал болоод байна. Нэгдсэн онолын ойр орчин, эргэн тойронд гадаад талд ямар уур амьсгал үүсч, ямаршуу үйл явц өрнөхийг урьдчилан тооцож болж байна. Харин дотоодыг тооцох бүү хэл, тааж буудах арга алга.
               Угтаа хэрхэн хандах нь бидэндээ падлийгүй асуудал. Хийдгээ хийчихсэн улсад хэн юуг яана ямар хамаатай. Шинэ суурь онол авч хэрэглэснийх нь зол, үгүйнх нь хохь. Ийм л зүй жамтай.
               Асуудлыг дэс дараатай авч үзье. Онолыг түгээн тараах, хүлээн зөвшөөрүүлэх , үүний  үр нөлөөг Монгол Улс хүртэхийн үүднээс Супернэгдлийн онолын өөрийнх нь бодит хүчин зүйл нь юу вэ?

1. Супернэгдлийн онол бол үнэмлэхүй бүрэн төгс баталгаатай онол.Үнэмлэхүй гэж би зориуд цохон хэлж байна шүү. Эйнштейний хэлснээр, жинхэнэ суурь онол нь өөр дотроо төгс чанартай, гадаад талдаа туршилт ажиглалтын бүрэн баталгаатай байх ёстой юм. Ийм онол нь чухам супернэгдлийн онол. Ингэж хэлэхээр миний сайн мууг бодож цэнээд,
хэлэлцэж хэрэлдээд эхлэх нь манайдаа олонтаа. Онол төгс байгаа нь надад бус, миний сайн мууд бус, харин орчлон ертөнцийн оршихуйн математик зохирлын системийн үнэмлэхүй ба төгс чанарт байгаа юм. Энэ байдлыг гадаадын ердийн түвшний мэрэгжилтнүүд олж харахад ердөө нэг хоёр цагийн хугацаа л орно. Үүнд эргэлзэх хэрэггүй.

2. Дэлхийн шинжлэх ухаанд үлдсэн сүүлчийн ганц суурь асуудлын шийд. Дэлхий цөхөрч гүйцээд итгэл алдарсан асуудлын шийд. Хүлээж тэвчээр алдаж хий тавиад байгаа юм нь энэ.

3. Нэгдсэн онолыг олно уу, байна уу, ямар падлийтай юм гэсэн асуудал байхгүй. Энэ нь зөвхөн ШУ-ы ээлжит зорилт, сорилтын асуудал биш. Энэ онол олдох эсэх нь хүн төрөлхтөний соёл иргэншлийн цаашдын хувь төөрөгтэй шууд холбоотой. Хэрэв энэ онолыг олж чадахгүй аваас орчин үеийн соёл иргэншил бүх талын сүйрэлд хүрэхэд их сайндаа 50 жилийн хугацаа л байгаа. Энэ нь стратегийн судлаачдын зөөлрүүлж хэлсэн дүгнэлт.Хэрэв НҮБ-ын зарим бичгийг харвал, ерөөс хугацаа үлдээгүй тооцоо байна.

4. Нэгдсэн онол математик арга хэрэгслийнхээ хувьд маш энгийн, хэн хүн эзэмшихэд асар хялбар дөхөм. Нөгөө талаар хосгүй гайхамшигтай математик шийдүүдийг агуулсан үнэмлэхүй гоо сайхан онол юм. Их физикч Диракийн үг бий, юув гэвэл, бичсэн тэгшитгэлийнхээ үнэн худлыг хянахаас илүү, сайхан муухайг эхлээд хар, сайхан тэгшитгэл үнэн л байгаа гэж.
Супернэгдлийн онол байлаа гэхэд эцсийнхээ дүнд шалгуур нь эстетик байх юм гэж том толгой физикчид нэгэн дуугаар үздэг болсон. Учир нь, орчлон ертөнцийн оршихуй гоо сайхан. Тиймээс хэрэв гоо сайхан математик олчихсон байхад тэр нь худал байж хэрхэвч чадахгүй гэнэ.

5. Дээр дурдсан 4 үндсэн учир шалтгааны улмаас дэлхий дахин нэгдсэн онолыг өнөөдөр барьж аваад маргааш түүний шинэ хувьсгалт технологийн нөөцийг эрж хайгаад эхлэхээс өөр зам, өөр авралгүй юм.
          Энэ 5 хүчин зүйл нь нэгдсэн онолын хүрээний асар хурдацтай өрнөх бодит боломж, урьдчилсан нөхцөл юм. Сайн талаасаа ийм.
Одоо муу талаас нь, сөрөг хүчин зүйлээс нь харъя

-XXIX -

1. Супернэгдлийн онол гэхээр ШУ-ы хүрээнд, хөгжингүй улс орнуудын нийгмийн давхаргуудад итгэл алдарчгүйцсэн байна .Суперхөвчийн гэдэг үзэл баримтлалаар олон олон суут хүмүүс бүхэл бүтэн50 гаруй жил том том амлаж ажиллаад үр дүн өчүүхэн ч гаргаж чадсангүй нь ийм гай чирсэн юм. Тэр суперхөвчийн үзэл баримтлал нь эхнээсээ буруу.

2. Цөхөрсөн, итгэл алдарсан байдлын улмаас эрүүл ухаантай, зохих түвшний боловсролтой хүмүүс супернэгдлийн гэдэг үг сонсоод зүгээр ярвайна. Энэ нөхөр тэнэг байхаа, юугаа донгосоод унаваа л гэж бодно. Би өөрөө их сониуч төрсөн хүн л дээ. Тэр суперхөвчийнхөн олчих байх, олсон даруйд нь олж үзнэ гэж хүлээгээд цөхөрчихсөн. Нөгөө сониуч хүн чинь бусдад цөхөрснөөсөө болоод өөрөө оролдоод эхэлсэн нэг сэжим энэ онолыг олоод одоо ингэж ярьж буйн эхэнд байгаагүй биш байх.

3. Ингээд нэг ухаандаа ухаант хүн төрөлхтөн нэгдсэн онолын нээлт болно гэж итгэхээ больсон тул Интернетэд “Superunified” гэх мэт хаягаар зүгээр сонирхон орж үзэхээ ч больсон байна.
Superunification problem-ын тухайд дэлхийн анхаарлыг дахин татахын тулд багагүй хүчин чармайлт шаардлагатай болжээ гэсэн үг. Гэтэл надад болон миний шадар дотно хүмүүст нэг вэбсайт хийгээд орхихоос илүү өөр боломж, хүч нөөц байхгүй байна.

4. Нэгдсэн онолын асуудал бол ШУ-ы өрсөлдөөний гол талбар. Энэ бол улс үндэстнүүдийн рейтинг чинсааны үнэмлэхүй шалгуур. Өнөөгийнамбийцийн туйл нь нэгдсэн онолыг нээх. Нээсэн нь хүний түүхийн үнэмлэхүй ялалтын эзэн болох юм.
             Гэтэл 20-р зууны ШУ бол еврейн ШУ. Дэлхийн ШУ-ы ноён оргилд жүүд нар зүй ёсоор сууцгааж байна. Одоо суперхөвчийн үзэл баримтлалаар нэгдсэн онолд хүрэх боловуу гэсэн Олимпийн найдварууд нь дан жүүд нар.
             Англи, герман, франц, итали, орос, хятад, энэтхэг, япон үндэстнүүд үнэндээ хэрээ мэдээд хойшоо болчихсон. Бооцоогоо жүүд нар дээр тавьчихсан. Нэгдсэн онолд дөхөх арга замыг туршилтаар эрж бэдрэх зорилгоор 10 тэрбум долларын хурдасгуурыг Европт барьчихсан. Хар хошногоныхоо ацаар л хүрэх байхдаа. Соёл иргэншил гацаж мухардаад ирэхээрээ нэг тийм хэрэггүй мөртөө асар нүсэр юм барьчихдаг, дараа нь сүйрдэг номтой.
             Гэтэл нэг муу монгол???!!! Энэ чинь одоо юу гээч болж байнаа?
Энэ чинь үнэндээ дурыг нь гутааж, цусыг нь харвуулж хялайлгах үйл явдалшүү дээ! Одоо ер яах вэ, юугаа хэлэх вэ, ямар муухай юм бэ, энэ одоо арай дэндэж байнаа, ийм юм гэж байх уу, одоо хүний нүүр яаж харнаа гэсэн асуултууд тэднийг гүн шоконд хэсэгтээ оруулна. Ялангуяа ШУ-ы эрх мэдлийг хаа сайгүй барьж байгаа еврей үндэстнийг.
              2013 оны 3-р сары 27-ны яг энэ мөчид сайтаа нээж харвал, АНУ 54, Орос 10, Канад 12, Герман 11, Япон 7, Их британи 7, MY нэртэй нэг улс 5, Өмнөд Солонгос 5, Польш 4 гэх мэт орсон байна. Франц анх удаа оржээ.Энд орсон хүмүүс нь гол төлөв идэвхитэй ажиллах шатандаа буй онолын физикчид байгаа байх. Нэгдсэн онолын судалгааны гол төв нь АНУ тул тэндээс хамгийн олон хандах нь мэдээж зүйл. Сүүлийн үес Канад ШУыг их төвлөрүүлж буй газар болох нь батлагдаж байна. Герман, Орос, Японы

-XXX -

оролтыг хэвийн гэж болох. Энд нэг оролт нь нэг хүнийх байх албагүй. Лав тал хувь нь бүхэл бүтэн байгууллагууд байх ба тэд хувилж аваад тарааж байгаа гэж таавал нэг их зөрөхгүй. Ердийн үйл ажиллагааны горим ийм.
              Тиймээс онолтой танилцан буй хүний нийт тоо оролтоос илүү олон байх ёстой. Хэрэггүй мөртөө тохиолдлоор орсон хүн байж чадахгүйгээс дээрхи статистик бодитой, цаашид ч үзүүлэлт нь бодитой байх болно. Оюутнуудын хувьд манай сайт огт мэдэгдээгүй нь илт байна.
              Олимпийн найдвар нь АНУ. Тэндхийн Олимпийн найдвар нь жүүд нар. Өнөө үеийн эйнштейнүүд гэж сурталчлагддаг суутууд. 1-р номерын тамирчин нь Эдвард Виттен. Түүхч мэргэжлээр коллеж төгссөн жүүд. Түүний түүхч гэж үлий нь байхавдээ, би харин монголын ба дэлхийн түүх бичлэгт цоо шинэ концепци оруулсан хүн. Виттенээс сурвалжлагч, та түүхийн анги төгссөн төдий мөртөө тэргүүлэгч онолч физикч болсны учир юу байнаа гэж асуусанд, үгүй яахав дээ, америкийн ШУ-ы давуу тал гэж энэ л байхгүй юу гэж хариулсан байдаг. Тэгвэл тэдний тэр давуу тал нь юу юм? Манай Монголын дутуу тал нь юу юм? гэсэн асуулт гарнаа даа. Тэнд болохоор хэн нэгэн түүхч тэргүүлэх онолч байхад гайхаж цөхөж, үхэж хатдаггүй юм байна. Чадаж байгаа юманд арга байхгүй л гэж хардаг байна. Манайд болохоор
ЗХУ-ын сонгодог түвшний их ба дээд сургуульд тэр физик гээчийг зөндөөн үзсэн намайг юу ч мэдэхгүй усан тэнэг дээрээ галзуу солиотой нөхөр, алаад өгөөч, ачаад өгөөч гээд байх. Ийм л ялгаа. Гол саад бэрхшээл, гачлан зовлон бол манай Монголын нөхцөл байдал шүү.
              АНУ-ын Олимпийн найдвар 2-р номер нь Брайан Грин гэх жүүд залуу. Барууны гол томоохон их сургуулиудад физик үзсэн хүн. Би 1999 онд Колумбийн их сургууль дээр түүний семинарт сууж үзсэн. Нөгөө дээр дурдсан сэтгүүлд өгсөн нэг зургаа Гринд харуулангуут “This is something different” гээд царай нь зэвхийрч цайгаад явчихсан. Уг нь мистер Ц. Майдар бид хоёрт нэг муу авдаг авдаггүй эвдэрхий аппарат байх нь байсан боловч тэр удаа орхисноос чухам тэр мөчийн зургийг хальсанд үлдээж чадаагүйдээ Майдар харамсаад бардаггүй юм. Брайан Грин бээр “This is something different” гээд царай нь зэвхийрч цайгаад явчихсан нь үнэхээр суут хүний шинж. Асуудал шал өөр тийшээ эргээд явчихлаа бололтой гэж нэг секундын дотор л ойлгож байгаа юм. Мань нөхөр Майдар бид хоёрыг монголууд гэж мэдээгүй санагдана. Ямар нэг сонин өрвийсөн, өлсөж ядарснаасаа болоод хүн аймаар муухай царайлсан азиуд л харагдсан нь лавтай. Түүнд хүлээлт үүсэх боловч тэгэсгээд мартаж тайвширсан биз. Гэхдээ үгүй л боловуу.
                Оксфордын профессор Рожер Пенроуз (20-р зууны сүүлчийн могикан физикч, математикч хүн л дээ) сүүлийн үед хийсэн прогноздоо, нэгдсэн онолыг эцсийнхээ дүнд нэг л хүн бүхлээр нь хийчихээд бариад ирэх болов уу гэсэн байдаг нь сонин. Чухам ямар үндэслэлээр тийм зоригтой прогноз хийсэн юм, бүү мэд. Гэхдээ нэг монгол нэг юм хийгээд яваа юм байна, тэр нь болж бүтээд дуусчихгүй гэх газаргүй юм байна гэдгийг олж мэдэх боломж Пенроузд байсан. Нөгөөтэйгүүр, асар туршлагатай ахмад том онолчийн түвшинд бол онолын холбогдолтой зарим логик учиршалтгааны улмаас тийм прогноз дүгнэлтэд хүрэх боломж бас бий юм.

-XXXI -

                Одоо эргээд харвал, супернэгдлийн онолыг үнэхээр хэн нэг ганц хүн эхнээс нь дуустал, илтэй далдтай нь бүрэн төгс цогцоор нь хийвэл хийнэ, үгүй бол хэзээ ч үгүй гэсэн байдал л харагдана. ШУ-ы сүүлчийн онол олон онцлогтойн нэг аймаар онцлог нь энэ. Юу нь аймшигтайв гэвэл, хүн төрөлхтөн нэгдсэн онолыг олж нээх магадлал маш өчүүхэн гэсэн үг.         Эндээс дахиад онцлогууд үүснэ. Нэгд, соёл иргэншил өөрийнхөө оюуны хүчээр аврагдах
магадлал тун бага гэсэн дүгнэлт гарна. Хоёрт, тэр нэг хүн нь олдлоо гэхэдхаанахын хэн, ямар учир шалтгаанаар тохиолдох хэрэг вэ гэсэн асуулт гарна.
                 Ер нь бол ШУ судлал гэж байдгийг дээр дурдсан. ШУ судлалд үзэхдээ, ШУ бол Өрнийн соёлын үзэгдэл , тэгээд хөгжлийнхөө явцад үзэл баримтлалынхаа нөөцийг шавхчихсан. Тиймээс нэгдсэн онолд хүрэхүйц ямар нэг өөр үзэл баримтлал Дорнын соёл ухааны уламжлалд үлдсэн байж магад гээд эртний элдэв ном судраас эрж хайх болсон. Тэгвэл Өрнө, Дорнын торгон заагт хэн сууж байгаа юм гэвэл, та бид л. Ерөөс нэгдсэн онол нь маш олон ухаан, учир шалтгааны зааг уулзварт л олдох магадлалтай, учир нь ШУ, танин мэдэхүйн эцсийн синтез байх ёстой гэдэг үзэл хамгийн түгээмэл.
                  Тэгвэл өрнө, дорнын элдэв шалдав хэрэгтэй хэрэггүй бүхнийг хамаа намаагүй
хольж хутгаад, хоосон хоолтой цэцэрхээд сууж байгаа нь монголчууд бид л шүү дээ. Та бидэнд мэдэх юм бага байлаа ч, мэдэхгүй юм бас байхгүй.Чадах юм бага байлаа ч, чадахгүй юм бас байхгүй. Язгуураасаа нэг тийм хачин зэвүүн юмнууд, яаж ч мэдэх балай улс гэж дэлхий дахин монголчуудыг хардгийг буруу гэхэд хэцүү. Гуравт, энэ бүх гаж донж, осол эрсдэлтэй нөхцөл
байд алд Эйнштейний хэл снээр хүн гээч хязгааргү й тэнэг амьтнаас горьдохоос илүү далд дээд ямар нэг хүчинд найдах байдал үүснэ. Дэлхий дахин далд хүчинд хүссэн хүсээгүй найдвараа тавих тийшээ хий үзэгдэл тэнүүчлэх боллоо. Ер нь бол тийм хүчин ажиглагдан буйг Ерөнхийлөгч Рейган аль амбасын үед албан ёсоор зарлачихсан юм шүү дээ.
                Тийм далд хүчийг Тэнгэр гэж монголчууд хэлдэг заншилтай.
Эх сурвалжид үнэмшвээс, Дээр Тэнгэрээс заяат төрсөн ч бололтой,та бид. Би хувьдаа үнэмшдэг. Тэгтэл Бурханаас сонгогдсон үндэстэн нь жүүд нар гэж тэдний эх сурвалжид бий. Жүүд нар зөвхөн ШУ-д бус, дэлхийг тэр чигээр нь ноёлж байна.Еврей нар энэ ноёрхлоо нэг мөр үнэмлэхүй баталж бэхжүүлэхийн тулд супернэгдлийн онолын төлөө бүх хүчээ шавхаж
ирлээ. Гэтэл нэг л болж өгөхгүй хэт удчихлаа. Одоо яахав гэсэн асуудал дэлхийн сионизмын өмнө босч ирэв. Нэгдсэн онолын асуудлаар жүүд нар л толгойлж ажиллаж байна. Найдвар байхгүй биш, байна. Тэр жүүд физикчдийг одоо яамаар юм бэ гэсэн асуулт гарна. Дэлхийн сионизм бүү хэл, би яахыг нь мэдээд хэлээд өгч чадах юм. Тэр физикчдийг зүгээр л аливаа ажил, ахуйгаас нь чөлөөлчих.
                    Цалинтай ажил алба гэж гүйж явахааргүй болго. Жүүд нар ШУ-ы бүх шагналыг түүх боловч тэр чинь шалихгүй мөнгө. Нобелийн шагналын сая доллар гэхэд хөгжингүй капитализмын нөхцөлд байтугай, манай

-XXXII -

өнөөгийн Монголд юу ч биш. Зүгээр манай нэг бага гарын хулгайч цүнхэлж гүйж яваад хорооныхоо цагдаатай мөргөлдчихдөг хэмжээний мөнгө. Том гарын луйварчид нь бол тоож үзэхээ больчихсон мөнгө. Тиймээс оросын жүүд бизнесч Юрий Мильнер өнгөрсөн жил 3 сая
долларын шагнал зарлаж, түүнийг нь мэдээж жүүд физикчид нэгдсэнонолын талаархи хуучин ажлаараа авч байна. Гэтэл нэгдсэн онолоор ажиллах хэрийн жүүд ч цөөхөн. Хоёр жилийн дотор тэдний тоо дуусчихлаа. Шинээр хүмүүс илэрч орж ирэх боломж миний харгайгаар
хаалттай болсон. Асуудал нь шийдэгдчихсэн. Тэгэхээр Мильнерт цаашид айхтар хүндрэл учрана. Надад, нэг муу монголд өгнө гэхээр хэцүү, өгөхгүй гэхээр хүний нүүр яаж харах. Жүүд нар эцсийн ялалтад хүрч чадсангүй дээ, очиж очиж нэг муу монгол гэж бодохоор өөрөө Москвагийн Их сургууль төгссөн онолын физикч мэргэжилтэй Юрий Борисович (угтаа Бенционович) Мильнерын болон мөнөөх жүүд физикчдийн хувьд боож үхэх олс дээсээ хайх хүртэл хэцүү байгаа.
             Ийм юм жүүд физикчдийн дотор тохиолдож байсан түүхтэй. Тиймдээ тулбал тулаг гээд ч би нэрээ дэвшүүлж, ажлаа танилцуулсан юм, шагналын комисст нь. Монголчуудын ойлгох жишээ хэлье. Миний багад манай нутгийн нэг хүн морио уралдаанаас хасууллаа гээд
боомилчихсон юм. Өрсөлдөөн гэдэг бол хортой шартай зүйл.
             Одоохондоо манайхны хор шар адуунаас хэтрэхгүй байна. Засгийн газар хэлэлцээд зохион байгуулсан Эрдэнэтийн уралдаанд морио уяж тод манлай болсон нэгний азраганых нь намтар түүхэнд үндэсний сонин бүтэн нүүр зориулсан байналээ. Гэтэл тэр сонин надад, миний судалгаанд дургүй гэж учиргүй. Уяач гишүүд азрагануудаа 600 сая, 500 сая, 450 сая төгрөгөөр даатгуулсан гэнэ. Үүний дэргэд Мильнер бол жижигхээн харагдана. Мөнөөх Эрдэнэтийн уралдаанд түрүүлсэн морьдийг 5 сая төг-өөр байлаад доошилсоор 50-д давхисанд нь 100 мянган төг. гардуулжээ. Би болохоор монгол хүнийг дэлхийд уралдуулах гээд байдаг, манай Төр засаг хэдэн адуугаа халхын хонхортоо уралдуулахаас өөрийг мэддэггүй. 

СЭТГЭЛГЭЭНИЙ СОЁЛ, УХААНЫ УНХИА

             Төрмөл ухаан, олдмол боловсрол, хүний мөн чанар гурвын зохистой харьцааны зүйл. Оюун ба санаа, логик ба сэтгэлзүй нь нэгдэлтэй ч, зөрчилтэй ч хосмолууд. Үүнийг ялгаж салгаж, хянаж зохицуулж сурахаас бүх юм эхтэй.
             Логик сэтгэлгээг нэг бол сааталд оруулан будилуулж, нөгөө бол урамшуулан тэтгэдэг нь сэтгэлзүй.

-XXXIII -

               Хүнээр хүн хийж буй нь хүн төрөлхтөний хуримтлуулсан туршлага.Ялангуяа шинжлэх ухаан, түүний алдаа онооны түүхэн туршлага хамгийн үнэ цэнэтэй. Үүний ерөнхий тоймыг мэдэж, улмаар зарим тодорхой дүрэм баримтлан явахыг сэтгэлгээний соёл, ухааны унхиа гэнэ. Монголын нийгэмд сэтгэлгээний ерөнхий соёл хоцрогдмол. Олон шалтгаантай. Хөх инээд хүрмээр худлаа ухаантай царай эсгэсэн шог дүр зураг харин хөгжмөл. Ялангуяа манай
өнөөгийн нийгмийн дээд гэгдэх давхаргад.
Сэтгэх нь шинэ юм эрэлхийлэх, шийд гарц эрж хайж бэдрэхтэй холбоотой. Хуучнаар сэтгэнэ гэж тийм юм байдаггүй юм. Хуучнаар тэнэглэдэг.
                Монголын, чухам өнөөгийн Монголын нөхцөлд анхаарах тойм ерөнхий асуудал нь дараахи юм. Нэгдүгээрт, домгоос нь эхэлбэл, “Бүү мэд, мэдсэнийг бүү сонс” гэсэн хар тангадын хараал монголчуудад хүрсэн гэдэг.Ажваас оргүй биш. Монголчуудын оюуныг хурцлах гэж гарсан домог байх.

                 Хоёрт, оюун сэтгэлгээний, уран сайхны гэсэн хоёр соёл байна. Орчин цаг маань оюун сэтгэлгээнийх. Орчин үеийн соёлын, улмаар иргэншлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг, тулгуур багана нь физикийн ухаан, холбогдох философи гэж тодруулж хэлдэг. Уран сайхны соёлын хувьд монголчууд бид хосгүй нэгнүүд. Гэтэл энэ нь өрөөсгөлдөх, оюун сэтгэлгээний соёл орхигдох, улмаар улс орон хоцрогдох шалтгаан болж байна. Хоёр соёлын хооронд өрөөсгөлдөх нь их осолтой хандлага болохыг дэлхий дахин 50 жилийн өмнөөс чухалчлан хэлэлцээд, ноцтой анхаарах болсон. Энэ тухайд та бид анзаарч анхааралдаа авсангүй ирснээ эргэж хармаар, бодож үзмээр, энэ асуудлаар хэрэлдэж хэлцэхдээ ч тулмаар байна. Ниймийн аяс хандлага, бодлого зорилго, төрх төлөв дээрээсээ тодорхойлогддог. Манай Ерөнхийлөгч шүлэг бичдэг, уран илтгэдэг, шоу сонирхдог нь сайн хэрэг. Оросын Ерөнхийлөгч уран биш ч гэсэн шулуухан яриатай хүнээсээ илүү шинэ загварын сөнөөгч-бөмбөгдөгч онгоц жолооддог хүн байх юм. Үүнийг хятадууд ТВ-ээр хараад уйлцгаасан гэдэг. Хуучин социалист лагерийн гурван гол субъект, объект болох Монгол, Орос, Хятадын хувьд өнөөгийн зорилт нь адилхан. Тиймээс орчин цагийн соёл ухаан, ур чадвар, боловсрол бэлтгэлийн цар түвшин, салаа мөчрүүдээр харьцангуй нилээд тэнцвэржсэн үндэсний удирдлагчийн зүүд мөрөөдөл хаана ч байна. Оросууд олж тавьчихаад түүнээсээ салах тун дургүй байна. Тэндээс та бидний анхаарах юм нь энэ болохоос тэнд гарсан “Умдагны бослого” биш. Хятадын удирдлага технократжисаар байна. АНУ-д Обама сонгогдох гол нөхцөл нь хар арьс нь бус, шинжлэх ухаан, боловсролын салбартаа эргэлтийн чанартай хөтөлбөр дэвшүүлсэнд байсан юм. Дээд давхаргад нь энэ л хэрэгтэй
байсан ба сонгодог ардчилсан улсад сонгуулийн дүнг эцсийн дүндээ дээддавхаргынх нь байр суурь тодорхойлдог юм.

                  Гуравт, шүлэг бичиж, дуу дуулж, шоу зохиож байна. Яруу найраг гэхэд тэсэрлээ. Тодорхой цаг мөч, орчин нөхцөлд самбаачлан хоцросноо нөхөх замаар үндэсний хэл соёлоо сэргээн хөгжүүлэх ийм зүй тогтол байдаг. Европын Сэргэн мандал (Ренессанс) яг ингэж эхэлсэн. Дараа нь энэ уран сайхан нь оюун сэтгэлгээний талбарт шилжсэн. Арай хялбар дөхөм нь хэцүү хүнддээ шилжих ёстой. Тэгэхдээ Европ шууд шинжлэх ухаанжаад эхлээгүй. Тийм огцом эргэлт боломжгүй.

-XXXIV -

                  Ид шид, далд ухаан, мэргэ төлгийн үе шат зайлшгүй байна. Энэ нь шашин, ШУ-ы завсарт тохиолддог шилжилтийн үзэгдэл. Манайд ялгаагүй энэ үе шат ид хүчтэй үедээ байна. Энэ нь сайн хэрэг, зайлшгүй үзэгдэл, ирээдүйн удиртгал нөхцөл. Үүнийг мухар сүсэг дэлгэрлээ гэж хялбарчилж ойлгож болохгүй. Яаж ч болохгүй зүй ёсны түүхэн үйл явц. Зөн билиг, далд ухааны ном зохиол шиг элбэг бөгөөд эрэлттэй юм манайд алга. Эрх чөлөө нь байна.
                  Түүхэн хөгжлийн захиалга, зүй тогтол нь байна. Гэвч, гэлээ гээд ноцтой анхаарах нэг зүйл бий. Эдгээр нь манай хувьд өнөө дайрч өнгөрөх ёстой үе шат, бусдын хувьд аль эрт өнгөрчихсөн үе шат. Далд ухаан, схоластик философийн бүх төрөл зүйл, хэлбэр агуулгыг европчууд бүр албан ёсны латин хэлнийхээ үед төгс гүйцээчихсэн. Энд шинэ юм олох арга үлдээгүй, эндээс дэлхийд хэлэх юм олдохгүй. Улс ба нийгмийн бөглүү нөхцөл, явцуу хэл соёлын улмаас төв монголчууд бид дэлхийн өвтэй тэр болгон танилцаж амжаагүйн харгайгаар зөв буруу, илүү дутуугаа тэр болгон дүгнэж цэгнэж чадахгүй явна.
                 Цаг үеийнхээ онцлогыг ухаарах хэрэгтэй. Торгон мэдрэмж чухал. Дэмий тэнэж цаг алдах нь өнөөгийн ханшаар алдас. Онцлог нь гэвэл, монгол хүний оюун санаа эрчимжиж, эрэл хайгуул, эрмэлзэл тэмүүлэл нь илэрхий хурдацтай өсч байна. Энэ нь эргэлтийн үеүдэд нүүдэлчин монголчууд инерци багатай, хөдөлгөөн хурдтай, санаа соргог байдаг шинж чанарын илрэл юм.
                  Гэтэл энэ эрчимжилт хаашаа юунд чиглэв? Оюуны амьдралд ШУ бус, харин эрээвэр хураавар зээлдмэл дууриамал мистицизм, эзотеризм, оккультизм гэх мэтийн холион бантан Европт бүү хэл, Азид дуусчихсан схоластик чалчаа философи ма ягийн зүйлс су рталчла гдан дав а мгайлж байна. Энэ нь хоцрогдонгуй нийгмийн сэтгэлзүйн эрэлтийг зах зээлийн прагматик ашиг сонирхол хангаж буйн илрэл, үр дүн. Үе шатын хувьд энэ зайлшгүй. Аюул нь юув гэхээр чухам Монголын бодит нөхцөлд оюун сэтгэлгээний хоцрогдол улам хуримтлагдсаар эргэлт буцалтгүй болох төлөв нилээд илт боллоо. Элдэв дэмий юмыг нэг хэсэг үзэж туршиж сонирхоод орхичих боловуу гэтэл үгүй байна. Чу хам энэ нь боловсролын нийт хоцрогдлыг харуулах бөгөөд хоцрогдол цаашид гүнзгийрэх төлвийг илтгэж байна. ШУ ярихаар ойлгохгүй,
мэдэхгүйгээ урьдаар анхааруулж хэлэх мөртөө ямар нэг агуу нууц далд ухаан мэддэг чаддаг болоод явчихна. ШУ бол анхан шатны мэдлэг чадвар. Тиймээс суурь тулгуур мэдлэг чадвар. ШУ-ы учир холбогдлыг сайнтай муутай нь маш сайн ойлгох шаардлагатай. Ийм ойлгоц харьцангуй нийтлэг үзэгдэл нийгэмд болохгүйгээр ирээдүй харанхуй. Бүтнээр нь хэлбэл, баталгаат ШУ гэж ярьдаг.
                 Гол шинж чанар нь батлах, эсвэл баталгаатай няцаахдаа. Шашинд баталгаагүй итгэж болно л доо. Тиймийн тулд ч шашин байна. Гэлээ гээд шашин ч өөрийнхөө баталгааг ил далд эрж хайгаад явдаг. Учир нь ерөөс баталгаа гэдэг нь ямар нэг үнэмлэхүй утга агуулгатай ухагдахуун бөгөөд үнэмлэхүйг тойрч гарах аргагүй. Шашин үнэн эсэх баталгаа няцаалтыг ШУ-аас л хүлээнэ. Далд ухаан энэ тэр нь байдаг бол баталгаа нь ШУ-наас л олдоно. Тиймээс ШУ, ШУы онол, туршилтын баталгаа гэдэг ойлголтын туйлын ач холбогдлыг эрхэмлэн дээдэлж сурахаас боловсрол гээч юм эхтэй.
                 Европт ШУ-ч хандлага, сэтгэлгээ бүрдүүлэхэд эртний Грекийн соёл ухааныг сэргээн мандуулсан нь шийдвэрлэх хүчин зүйл болсон. Энд бид Буддын

-XXXY -

шашны түвдийн гэх явцуу хувилбар, тангад номыг сэргээе гээд угтаа үндэсний хөгжлийн ач холбогдол, аливаа нааштай үр нөлөөгөөр тун бага. Монголд Буддын шашныг сэргээх нь язгуур эртний гүн санскрит хэл соёл, уугуул сэтгэлгээнийх нь өвийг дам зуучлагчгүйгээр авч хэрэглэн сэргээхийг хэлнэ байх.
                 Ер манай шашныхан гэж Дээрхийн гэгээн Далай ламаас ч сурч мэддэггүйчүүд
байна. “Нэгхэн атомд багтах ертөнц” хэмээх түгээмэл уншигддаг номыг зохиогч нь Данзанжамц. Энэ бол физикийн философи. Физик ба философи салшгүй болсон нь 20-р зууны ШУ-ы онцлог үр дүн. Далай лам маань Барууны маш том, ер нь бол тэргүүлэх төслийнх нь гол зөвлөх байгаа. Энэ нь хиймэл оюуны төсөл. Яагаад гэдгийн нарийн учрыг энд орхие. Тээр жил намайг олон улсын ээлжит хуралдаа урьсан боловч надад боломж гараагүй. Одоо тэр хиймэл оюуны асуудлын шийдэл нь супернэгдлийн онолд бэлхнээ харагдаж байна.
                    Чингээд зарим чухал дүрмийг товчхоон томъёолбол:

Дүрэм 1. Хоёр хөлтөн, хохимой толгойтон бүхэн хаана ч адилдаа адил, годилдоо годил. Хүмүнлэгийн ухааны байгалийн шинжлэх ухаанч аксиом нь энэ. Тиймээс шинжлэх ухааны шинэ нээлт, ололт хаанахын хэнд ч учирч болно. Магадгүй танд, эсвэл надад.

Дүрэм 2. Тэнэг хүн сар дурандаад суудаггүй гэсэн үгтэй.

Дүрэм 3. Судлаач заавал залилагч байх албагүй. Шинжлэх ухаанд залилан хийх гэх нь бүх дэлхийг хамгийн ухаантай хүмүүстэй нь хамт мэхлэх санаархал байх учраас тэнэг хүний санаанд энэ хэрийн юм орохгүй, тэнэг биш хүн ийм юманд санаархахгүй.

Дүрэм 4. Судлаачдын хувьд зарчмын том алдаа хийх нь байхгүйтэй адил. Энэ нь тухайн хэн нэгэн судлаачийн сүрхий сайных бус, ШУ-ы хөгжлийн логикийн зайлшгүйтэй холбоотой.

Дүрэм 5. ШУ-ы эхний ба эцсийн зорилт нь суурь онол. Суурь онол худал байдаггүй, байж чаддаггүй. Суурь онолыг санаан зоргоор зохиож, найруулж, жүжиглэж болдоггүй, түүнийг зөвхөн олж нээдэг. Учир нь суурь онол гэж байгальд хэрэгжиж буй хуулиудын илрэл.

Дүрэм 6. Юу судлагдаж, судлаач ямар үр дүнд хүрээд юу гэж ярьж бичиж буйг зүгээр мэдээд авах ёстой. Шинэ нээлт ололтыг чимээ сургаар нь эсэргүүцэн тэмцэж болдоггүй. Маргаж мэтгэх, шүүн хэлэлцэх, эсэргүүцэн тэмцэх боломж зөвхөн сурч мэдсэний дараа тань олдоно, урьд нь биш.

Дүрэм 7. Судлаач хаанахын хэн байх нь ШУ-д падлийгүй. ШУ-д зөвхөн судлаачийн нээлт ололт, үр дүн чухал. Шинжлэх ухаан бол дэлхий нийтийн түгээмэл үйл хэрэг мөн. ШУ-ы бодлого зорилго, журам горимд холбогдох олон улсын баримт бичгүүдэд энэ түгээмэл-ийн зарчмыг онцгойлон дурдсан бий. ШУ-ыг англи, герман, франц хүн хийж болно, чадна, харин монгол хүн болохгүй, чадахгүй гэдэггүй. Судлаач гэхээр заавал ШУА-иас цалин авдаг хүнийг хэлдэг юм бас биш. Хэн ч хаана ч, хаанахын хэн ч судлаач байх эрхтэй нь хүний эрхийн маш чухал нандин бүрэлдэхүүн хэсэг.

Дүрэм 8. Судлаач нь аль нэг улс орны хэн нэгэн байдаг. Тухайн судлаачийн нээлт ололт нь тухайн үндэстний үндэсний баялаг, нэр төр, алдар гавъяа байна. Тиймээс олон улсын өрсөлдөөн зөвхөн оюуны талбарт, ялангуяашинжлэх ухааны салбарт байдаг.

-XXXVI -

Дүрэм 9. Шинжлэх ухаанч сонирхол, судлаачийн санаа оноо, хөдөлмөр зүтгэл, хүрсэн үр дүн нь тухайн үндэстний ба дэлхий дахины эрх ашгийн тэргүүлэх хүчин зүйл ямагт байна.

Дүрэм 10. Матери гэж нүдэнд харагддаг, гарт баригддаг юм байна. Хэрэг дээрээ энэ чинь оргүй хоосон гэж Бурхан багш номложээ. Алдарт физикч, Нобелийн шагналт В. Хайзенберг үүнийг хөрвүүлэхдээ, эцсийн эцэст хэд гурван математик томъёо, тэгшитгэл л оршин байна гэжээ. Ер материализм бол үнэндээ тун хямдхан логик алдаа юм шүү . Уншигч бяцхаан болгоож бодоод яагаад алдаа болохын учрыг өөрөө олсугай. Материализм биш бол үлдсэн нь идеализм байхаас өөрцгүй. Физик бус, математик нь оршин буй гэсэн үг.

Дүрэм 11. Ойлгох, мэдэх хоёр бол огт хаа хамаагүй өөр зүйлүүд. Ойлгоно гэж чухам юуг хэлэх нь тэгэтлээ ойлгомжтой биш. Хоёр хоёрын дөрөвгэж бид мэдэхийн цаагуур мэднэ. Харин хоёр хоёрын дөрөв гэдгийг ойлгоно гэж чухам яахыг хэлэх вэ. Мэдэж хэрэглэж байхад л хангалттай. Мэдлэг гэж мэдэж аваад хэрэглээд явахын тулд байна.
                Математик, онолын физик гэж нэг их ухаантай хүнд ойлгогдохоор зориулагдсан юм огт биш. Харин ямар ч тэнэг хичээж базааж сурч мэдэж аваад хэрэглэх зориулалттай. Их математикч фон Нейман лекц уншиж байтал нэг оюутан, хөөе, хүн гуай, таны наад математикийг чинь би ерөөс ойлгохгүй байна гэтэл профессор: Хөөш, банди ээ, математик гэж чамд ойлгогдох гэж байдаг юм биш, чи зүгээр чадвал мэдээд ав гэсэн гэдэг. Алтан дүрэм нь ийм.
                Би ойлгохгүй байна, хэн ч ойлгохгүй байлгүй дээ гэх нь монголчууд та бидний дунд нэн нийтлэг бурангуй мунхаг үзэгдэл. Сүүлийн жилүүдэд бүр газар авсан гамшиг. Тэгэхдээ буруу нь юм ойлгодоггүй тэнэг толгойд нь бус, харин тэр ойлгогдож өгөхгүй байгаа юманд байх мэт аяглана. Шинэ мэдлэг, мэдээлэл танд өгч байгаа нь танд ойлгогдох гэж зорьсных хэрхэвч биш. Танд зөвх өн мэдү үлэх гэж зорьсных. Үнэ өртөггү й олдох ү нэт мэдлэгийг хичээнгүйлэн хүртэж сурах нь шинжлэх ухааны ёс. Өмнөөс нь ярдаглаж ярвайх хэрэггүй. Мэдээд авахын төлөө сэтгэлзүйг оюуны сонирхол гэнэ. Ойлгохтой холбогдох нь товчдоо оюуны чадавхи. Ойлгодоггүй дээрээ мэдээд авах сонирхолгүй нь тухайн хүний л асуудал, бусдад нялзах юм байхгүй.
                Ойлгох эсэх нь таны ашиг сонирхол, хэр хэмжээний асуудал. Та ойлгосноороо судлаач надад нэг их ашиг орлого оруулчих юм шиг ойлгохгүй гэж гэдийгээд байх нь ердөө л тэнэг зан. Судлаачийн хэлж бичсэнийг мэдээд авбал танд л ашиг орлого. Мэдсэнээ ойлгоод авбал бүр сайн.

Дүрэм 12. Шинэ нээлт ололтын өмнө худлаа ухаантай царай эсгэх амархан. Харин бага ч гэсэн үнэн ухаан зарах хэцүү. Ухаан зарах нь хамгийн хэцүү яршигтай үйл. Тиймээс сэтгэлзүйн энэ саадыг давах шаардлага үүсдэг.

Дүрэм 13. Шинжлэх ухаанд тусгайлсан шүүгч байдаггүй, байх ёсгүй, байж болдоггүй. Та хувиараа, жишээ нь, миний нээлт ололтыг сайшаан дэмжинэ үү, буруушаан эсэргүүцнэ үү, хэнд ч ямар ч падлий байхгүй. Шүүгч нь зөвхөн орчлон ертөнцийн үнэн бодит байдал. Нөгөөтэйгүүр, хүн толгойтой болгон шинжлэх ухааны шүүгч байх боломжтой, байх ёстой. Учир нь бүх нийтийн иргэний боловсролын системээр ганцхан зүйл сургадаг. Энэ нь шинжлэх ухаан.

-XXXYII -

Нөгөөтэйгүүр, тухайн тодорхой цаг мөчид хамгийн найдвартай ганц шүүгч нь судлаач өөрөө байх хуультай. Шинэ нээлт ололт, онол номлол гэж тухайн тодорхой цаг мөчид судлаач өөрөө гав ганцаар мэдэж чадаж, шүүж тунгааж чадаж байгаа юмыг хэлдэг. Судлаач нэг их чин шудрага этгээд биш байлаа ч судалгаа гэдэг үйл явцын логикт залилангийн логик яагаад ч юм багтдаггүй. Тиймээс судлаач өөрөө хамгийн хатуу яхир шүүгч, прокурор, өмгөөлөгч нь байна. Тэрбээр шүүн тунгааж ханаж залхаад судалгааныхаа үр дүнг дэлхийн шинжлэх ухааны болон өргөн олон нийтэд барьж байдаг үйлтэй.
Хэн зөвшөөрсөн юм бэ гэсэн асуултыг надад гол төлөв хуучин НАХЯ-ны ахмадууд боловуу гэмээр урвасан хошного царайлсан юмнууд тавьдаг. Үүнд хариулсаар ирсэн, одоо нэгмөсөн хариулъя: Супернэгдлийн онол үнэн зөв, энэ бол дэлхийн соёл иргэншлийн аврал хамгаалал мөн гэж би өөрөө дангаараа, хар (үнэндээ буурал) толгойгоороо хүлээн зөвшөөрч байгаа юм. Би өөрөө улсын яллагч нь, ял өгөх улстөрийн даалгавартай шудрага шүүгч нь, авлига авсан аваагүй өмгөөлөгч нь. ШУ ийм хуультай. Ийм хуульгүйгээр ШУ, соёл иргэншлийн хөгжил дэвшлийн тухай ярилтгүй болно. Хүй нэгдлийн үеийн нэг балай наадуулдаа хэлжээ: Ойн түймэрт шарагдсан амьтны мах дажгүй амттай юмаа. Түймрээс цучил авчирч агуйдаа хадгалаад мах шарж байвал яасан юм, агуйд ч дулаахан болно, энэ манай эмсүүд хөлдөж үхдэгээ болино бишүү гэж. Наадуул нь: Пий паа, шарсан махыг яаж идэх юм бэ, манай нөгөө хэн үхчихсэн нь түүнээс болсон байх, одоо энэ нөхөр биднийг агуйд маань
түймэрдэж алах нь байна шүү дээ, өөрөө тийм дуртай юм бол энэнийг тэр дээр шатаж буй түймэрт аваачаад шатаачихъя гэнэ. Нэг хоолны сав алга болжгэм сайн гээд хүй нэгдэлчүүд нөгөөхөө түймэрт зольж орхино. Энэ бол хүний мөн чанар. Мөн чанар, инвариант араншин учраас өнөө ч тэр хэвээр. Соёл иргэншил аврагдахад хүний удамшлын энэ мөн чанар л гай болно гэж нэрт физикч Стивен Хокинг хэлсэн буй. Энэ мөн чанар нь супернэгдлийн онолын
тухайд ч ажиллахын цаагуур ажиллана. Тиймээс нэгдсэн онолоор нэг бол хүний шинэ гайхамшигт түүх эхлэнэ, нөгөө бол түүх эмгэнэлтэй төгсөх гай учрана. Ер хүн өөрөө түүхээ дуусгачих магадыг хэлэлцэх нь философи, улстөрийн ухаанд нийтлэг.
                 Стандарт маягийн гэж болох иймэрхүү 13 дүрэм. Шинжлэх ухааны уламжлал, түүхэн туршлагатай улс үндэстнүүд сэтгэлгээний соёл, шинжлэх ухаанч хандлагын эдгээр дүрмийг хэлсэн хэлээгүй баримталж дадсан байдаг.
                  Монголын нийгмийн нөхцөлд иймэрхүү энгийн юмыг дээр дооргүй хэлж сануулж өгөхөөс өөр гарцгүй байна. Хүлцэл өчье. Эдгээр дүрэм журам нь ердөө л эрүүл саруул ухаан санааны асуудал. Энд гоц гойд, хүндрэл бэрхшээлтэй юм огт байхгүй. Нийгмийн сэтгэцийн эрүүл ахуйн тулгуур багана нь шинжлэх ухаанч сэтгэлгээ, тийм сэтгэлзүй, аяс хандлага. Нийгмийн сэтгэхүйн эрүүл ахуйн хэм хэмжээ манайд бараг цаашид найдваргүй ч гэмээр аймшигтай ноцтой алдагдсан байна. Үүний цаана ноцтой ша лтгаа нуу д бий. Ардчилсан
хувьсгалын нэг лоозон нь оюуны хомсдолыг арилгах байсан юм шүү. Одоо мартаж. Хэдийвээр удамшлын санд учирса н хохирлын улма ас оюуны хомсдолын үзэгдэл багагүй боловч монгол хүн тэнэгэрчихсэн юм бас хараахан биш.

-XXXYIII -

                   Юу учрав гэвэл, оюуны залхуурал. Харгис дарангуйллын ба ялзарсан либераль ардчилсан нийгмүүдийн аль аль нь үүнд хүргэдэг юм байна. Өнөө үеийн мэдээллийн тэсрэлт, илүүдэл, бохирын үер бол мөхлийн аюултайг бүр компьютер төсөл байх үеэс онолчид анхааруулж ирсэн юм. Оюуны идэвхи, сэтгэлгээний эрчим, сэтгэлзүйн хүчдэл алга. Үүний цааддахь нэг гол шалтгаан нь мэдээллийн илүүдэл. Гарц нь мэдээллийн соёл. Энэ тухай энд орхие.
                   Өнөөгийн нийгмийн үзэл сурталчид прагматизмыг дагнан номлож байна. Прагматизм бол тэнэгтүүлдэг механизм. Учир нь сэтгэх эрхтэн, сэтгэлгээний эх сурвалж, туйлын зорилго нь ходоод хошного болоод явчихдаг. Сайн цалинтай ажил хийхийн тулд боловсрол ол гэж номлож байна. Залуучууд тэгэж ойлгож байна. Энд мэргэжил ба боловсролын ялгааг ойлго. Сайн цалин орлоготой ажил хийхийн тул мэргэжил олж мэргэшил болго. Наагуур нь зүгээр л хүн гээч амьтны сониуч зандаа хөтлөгдөн хэрэгтэй хэрэггүй алив бүхнийг сонирхон үзэж судлан өргөн боловсор. Боловсрол бол хийсвэрлэл, романтик, зүгээр хүн гээч оюун ухаант амьтны ёс, нэг ухаандаа тоймтой тодорхой ашиггүй зүйл. Мэргэжил бол прагматик, амьжиргааны арга хэрэгсэл. Жишээ нь, миний нэг мэргэжил бол өнгөт металлын гүний уурхайн нэвтрэгч. Мэргэшлийн өндөр зэрэгтэй. Герман, орос уурхайчидтай ажилласан учраас. Энэ бол хэзээ ч, хаана ч сайн цалин хөлстэй сайн мэргэжил. Гэхдээ хүнд хүчир ажил.           Гэхдээ энэ ажил мэргэжил маань одоо миний бие онолын физикийн ухааныг дуусгачихлаа
гээд яриад сууж байхад огтхон ч саад болсонгүй. Энэ нь боловсрол. Боловсрол гэж сургуулиар олдоггүй юмыг хэлдэг. Сургуулиар мэргэжил олдог. Ажлаар мэргэшил олдог. Амьдралаар туршлага олдог. Боловсроход юу ч саад болдоггүй. Жинхэнэ боловсрол гэж зөвхөн бие дааж олсныг хэлдэг. Зөвхөнбие даасан боловсрол л боловсрол байна.

ЗАРИМ ТУЙЛЫН БАТАЛГААНЫ ТУХАЙ ТУН ТОВЧХОН

             Дээр хаа нэг газар баталгаа-ны тухай хэлтэлсэн. Уншигч Та, зохиогч би хоёулаа Супернэгдлийн онол (СНО) байна гэж төсөөлье. Тэгвэл энэ онол орчлон ертөнц, оршихуйг хаана, юунд хүртэл тайлбарлах, батлах нотлох бол? гэсэн асуулт гардаг. СНО нь физикийн онол. Тиймээс физикээс цааш гарч,тухайлбал, биологийн буюу амьдралын нарийн нандин үзэгдлийг тайлбарлаж чадахгүй байх гэх нь нийтлэг. Тэгсэн мөртөө Буй бүхний онол гэж   ШУ-ы утгазохиолд хэрэглэгдсээр ирсэн хэллэг. Амьдрал буй учир тайлбарлагдмаар ч юм шиг. СНО нь физик онол учраас Ертөнц гэж ер юу байна вэ гэсэн асуултад эн түрүүнд хариулах ёстой. Нэг ухаандаа хамгийн хялбархан нь энэ. Нэгдсэн онол олон хувилбартай холион бантан байж хэрхэвч чадахгүй. Одоо байгаа хувилбар нь миний олсон л байна. Тэгвэл энэ СНО сая дээр хэлсэн асуултад ингэж хариулна: Орчлон ертөнц бол универсаль инвариантад үндэслэсэн тоон тооцооны математик машин мөн. Энд уншигч хичээж базааж анхаарваас
зохих нь:
              Та бодно, эл Эрдэнэ мэдээж манийхаа адил худалч хулгайч, Баабар мэдээд хэлээд байлгүй яахав. Гэлээ гээд тоон тооцоо чинь угтаа хоёр хоёрын дөрөв мөн бишээс огтхон ч ялгаагүй баталгаатай юмуу, няцаалттай. Тэгвэл энэ Эрдэнийн заль мэх нь, илбэ ховсдол нь чухам юундаа байнаа гэж. Энэ бодол тань маш зөв.

-XXXIX -

           Ингэж л бодох ёстой. Харин хариултыг Та өөрөө өгөх ёстой. ШУ-ы зарчим энэ. Хариултын зөв буруугийн хариуцлагыг Та л хүлээнэ.
За юу ч гэсэн Ертөнц маань Математик машин юмаа гэж нэг хормын зуур төсөөлье. Математик нь оюун ухааны шалгуур, хүнийг ухаантай болгодог маягийн юм та бид цэцэрхэж ярьдгаа даа. Тэгвэл тэр ертөнц чинь матмашин юм учраас ердөө л оюун санаа байхнээ дээ. Тэгээд Ертөнц тэр чигээрээ оюун санаа юм бол Дээд Оюун Санаа байж таарна. Исаак Ньютон онолын физикийг үндэслэсэн суут Байгалийн философийн математик зарчмууд-даа Бурхан бол
Дээд Оюун Санаа (Supreme Intelligence) гэсэн буй. Чингээд үүнийг Ньютоны онолын физик төгсөхдөө баталдаг юм байна. Бурхан гэнэ үү, Матмашин гэнэ үү, Дээд Оюун Ухаан гэнэ үү, нэр томъёоны төдий асуудал. Чухал нь, та бид мэтийн бэрд бөөснүүд энэ машины хараа хяналтаас гадуур гэж бодвол тэнэглэл болно. Математик машин л болжгэм та бид хоёрыг дураар нь сул тавьж гэнэ.
             Үйлийн үр-ийн тухай шашны, ялангуяа Буддизмын ойлголт ингэж үүсчээ. Ертөнцийн машины хардвер (хатуу эд анги загвар) нь хүний уураг тархи юм. Төгс дээд үзэгдлийг харьцангуй сайн загварчилсан учраас та бидний тархинд ямар ч софтвер, программ хангамж суулгах боломжтой байдаг байна. Ингээд Оюунт хүмүн (Homo Sapiens) хэмээх төрөл зүйл сармагчин оршивой.
             Ямар нэг бүтэц өөрийгөө загварчлаад өөрөөсөө шинээр төрүүлэхийн тулд төгс байх ёстой. Энэ тухайд их математикч Янош фон Нойманы судалгаа бий. Амьтан төгс бүтэц учраас тэгэж чаддаг байна. Ертөнцийн загвар нь уураг тархи. Уураг тархины загвар нь тэгвэл юув? Ийм асуулт гарна.
             Хүн бид амьдралынхаа эцэст чухам юу хурааж хуримтлуулсан байдаг вэ? Элдэв дээдийн хөеө ноохой л байгаа. Англид оргож гарсан оросын нэг тэрбумтан саяхан нас барлаа. Мөнгө нь үлдсэн. Гэтэл тийм юмаар байгаль ертөнц, мөнөөх машин тооцоо хийдэггүй. Хийдэг байсансан бол намайг орцноос гарахад боодолтой сая доллар хэвтэж байхгүй хаачихав. Мөнөөх матмашин буюу байгаль ертөнц мэдээлэл-тэй л харьцдаг. Тэр нь тархиндхадгалагддаг. Хүн бидний хурааж хөеөлдөг нь насан турш хүссэн хүсээгүй хуримтлуулсан элдэв бусын мэдээлэл. Машин нь үүнтэй л харьцдаг болохоор түүнийг хадгалах логик үүснэ. Угаас тооцоонд ороод яваад байсан юмаа ор тас алга болгочихгүй. Нийт тооцоо будилаад явчихна. Хүний уураг тархинд хураасан мэдээллийг хадгалахын тулд тархийг нь ямар нэг хуурцгаар загварчлах хэрэгтэй. Тийм загвар нь ердөө л цэг-сингуляр бүтэц байх ба үүний томъёог нэгдсэн онолд хялбархаан бичдэг. Тэрхүү хүний насан туршийн мэдээллийг агуулсан цэг-сингуляр бүтцийг сүнс, онгон гэх мэт нэрлэнэ үү, байна уу, нэр томъёоны асуудал. Чингээд, та бид Бурхан, сүнс, онгон гэж огтоос мэдэхгүй, хэзээ ч сонсоогүй, үзэж хараагүй байлаа ч супернэгдлийн онол маань тиймэрхүү юм байдаг, байх ёстой гэж баталгаатай хэлээд өгдөг юм байна.
              Мөнх Тэнгэр, Их Суу Заль гэдэг нь дээрхи Математик машин ба Дээд Оюун санааг хэлж байна. Хард- ба софтверыг хоёуланг нь зааж байна. Ер нь бол логик нь логик байваас зангилаа нь битүүрдэг логик хуультай юм. Мөнх Тэнгэр, Их суу залийн тухай эртний монголын метафизик систем сургаал нь өнөө молхи монгол би яриад, монголчууд итгэж ядаад, заримууд өмнөөс өмхий тавиад байгаа супернэгдлийн онолоор батлагдсанаар хүн төрлөхтөний танин мэдэхүйн үйл явц үндсэндээ өндөрлөж байна.

-XL -

               Үлдсэн нь бага сага техникийн түвшний ажил байх болно. Ийнхүү байгаль ертөнцийн ба хүний түүх ийн логик аугаа уужим гогцооных оо хоёр ү зүү рийг нийлүү лэн зангидлаа.                Монгол сайн юмуу, муу юмуу, бүү мэд. Мэдэх гэх ч хэрэггүй. Тэнгэрийн, Дээд Оюун санааны сонголтыг энд бид юмуу, бусдууд авч хэлэлцэх боломжгүй. Түүнчлэн эл танай судлаач Эрдэнийн сайн муу нь танд огтоос өчүүхэн ч падлий байхгүй. Энэ чинь бусдын байтугай, миний мэдлээс гадуур сонголт. Ураг бүрэлдэх, эхээс төрөхөөс эхлээд л мань хүнийг бодлогоор, тодорхой сорилт шалгуураар бэлтгэчихсэн байдалтайг, би эргээд харж байна л даа.
                 Супернэгдлийн онолыг цаасанд буулгах үүрэг даалгаврыг нь миний бие яаж ийж биелүүлээд байхад Тэнгэр нь мөнгө өгч харж үзэхгүй байна, та нар муу ажиллаж байна гэж би бөө нарт улайм цайм гомдлоо хэлдэг. Нэгдсэн онолыг дэлхий даяар даруй түгээхийн тулд ялигүй мөнгө хэрэгтэй байна. Энэ нь Монгол Улсаас илүү дэлхийд амин чухал. Миний өмнөөс бөө нарын хэлдгийг тоймловоос, Тэнгэр нь мөнгө мэтийн юмаар тооцоо хийдэггүй (үүнийг ч би нэг муу мэдээд байдаг болсон), тэр мэтийн ахуйн юм чинь хүний ертөнцийн тооцооны хэрэгсэл. Хүний ертөнцөд буян нүглийн үйлээс өөр нь байхгүй ба мөнгө олдохгүй байгаа бол Монгол гэж буянтнаар хомс газар юм бишүү гэх мэт ойлгоц өгч байна. Буянтнууд байна байна. Монгол гэж аливаагаар хоосон газар даанч биш. Буянтнууд, буянтай түмэн олны хүчээр Тэнгэр шүтлэг,бөө мөргөл нь хүн төрөлхтөний танин мэдэхүйн Дээд болжбатлагдах ёстой супернэгдлийн онол цаасан дээр бууж, вэбсайтаар өгөгдлөө.


Иймийн тул Тэнгэр дээрхи хөрөг дүрээ сансарын хязгааргүйгээс ирүүлсэн нь 2 жилийн өмнөх санамсаргүй сонин үйл явдал. Энэ мөчид миний ойлгож буйгаар, энэ нь нэгд, монгол угсаатан үндэстэнд ирүүлсэн Өргөмжлөл. Хоёрт, нэгдсэн онолын зохиогчийн а нхдагч эрх чух ам х а ана, х энд
харъяалагдахыг надад, монголчуудад, дэлхийд анхааруулан самуурч будилахаас сэрэмжлүүлж байна. Гуравт, Тэнгэр нь мөнхийн идэр насны гал цогтой монгол хүвүүн байна. Соёл иргэншлийн гарц, авралыг тань илгээлээ, мунгинаж мунхаглаад байваас самарчихаж бас чадах сахилгагүй ч байж магад.
Яаж самардгийг дэлхий чинь Монголоороо мэднэ, Монгол нь түүхээрээ мэднэ гэсэн мессеж байна. Миний ойлгоц Дээрхийн тал бичээчийнхээ хувьд ийм. Та бүхэн яаж ойлгох нь хүний хэр хэмжээнийх байх уу, Тэнгэрийн эрх дурынх байх уу, би мэдэхгүй.
               Тэгэхээр товчдоо далд ертөнц зэрэгцэн оршиж байна. Тиймээс далд ухаан буй нь зөн таамаг биш боллоо. Энэ талаархи судалгаа, боловсрол нь супернэгдлийн онолын рациональ шинжлэх ухаанч арга зүй, баталгаанд тулгуурлах юм байна. Өөрөөр хэлбэл, ШУ нь танин мэдэхүйн үйлс дэхь суурь байр сууриа баттай хадгалан үлдэж байна.

-XLI -

                Далд ертөнц, далд ухаанд хүрэлцэе гэвэл, ШУ-аа л сайн судал гэсэн үг. Тэр тусмаа нэгдсэн онол гэж ШУ-ыг нэгтгэн синтезлэсэн онол бөгөөд улмаар суралцах үйл явц хялбаржиж, ШУ-ы хүртээмж ардчилагдаж байна. Энэ мөчөөс хойш Кэмбрижийн профессор, монголын малчин хоёр сурч судлахынхаа хувьд яг адилхан, хэн хүнд хялбар дөхөм, тэгэх мөртөө үнэмлэхүй үр дүнтэй онол, аргазүйгээр явахнээ. Үүнийг сайтар тусгаж ойлгох нь иррациональ төрлийн өнгөрсөн баларсан элдэв хог новш энд тэндээс түүж авчираад эндээ хоосон цэцэрхэж, энүүхэндээ зах зээлжиж суух нь мунхагийн мунаглал байх болно. Дахин хэлье, далд ертөнц, далд ухаанд хүрэх зам нь супернэгдлийн онол. Учир нь Тэнгэр, онгод нь байгалийн үзэгдэл, тйимээс ШУ-ы судлагдахуун. Байгальд байгалийн үзэгдлээс өөр юм байхгүй гэж үзэхийг ШУ гэнэ. Далд ертөнцийг ярих нь байгалиас цааш гарсан, ШУаас хэтэрсэн юм хэрхэвч биш. Улмаар шашин, ШУ хоёр нэгдэж, танин мэдэхүй цул нэгдэлд орно. Энэ нэгдэл нь Тенгризм байх болно. Ертөнц гэж нэг нэгдмэл үзэгдэл учраас эцэстээ ганцхан ухаан л үлдэнэ гэж аль эртний философи. Тэр ганц ухаан нь Тенгризм болохнээ гэж зүгээр мэдээд ав. Ажилла, ажилла, ажилла, ойлгоц дараа нь ирнэ гэж физикчид хэлдэг юм.

Понтий, Пилат хоёрын асуудал

                 Төр засаг байна. Түмэн олон байна. Ардчиллын онол номлолд эцсийн эцэст хэлдэг нэг юм бий. Юув гэвэл, төр засаг ба түмэн олон нь бие биедээ оппозици шинж чанартай гэдгийг хаана хаанаа ойлговоос ардчиллыг хүлээн зөвшөөрч байгаа нь жинхэнэ ёсоор тэр гэж.          Манайд бол хаана хаанаа огт ойлгож мэдээгүй явдаг юм билээ. Гэтэл шинэ тогтолцооны өнгөрсөн жилүүдээ эргээд харвал хэрэг дээрээ төр засаг, түмэн олон маань бие биедээ сөрөгцөх оппозици харилцаан дээр л явж ирсэншдээ. Үгүй юмуу? Эсвэл ардчилал байгаагүй юмуу? Байсан л бол тэгсэн байж таарна даа, учир нь байгаль, нийгмийн хууль нь тийм.
                  Миний бие төр засгаас төрөөгүй. Миний судалгаа, үр дүн, дагалдах улс төр нь түмэн олондоо л холбогдох үйл хэрэг. Тиймээс супернэгдлийн онолын ажил үйлсэд төр засаг сөрөг хандаж ирсэнд гайхах зүйлгүй. Гэлээ гээд төр засаг гэдэг субъект буй учраас төрт ёс гэж бас байна. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулиа эргээд нэг харцгаамаар юм шиг.
                  Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заажээ. Энэ бол хэлбэрэлтгүй хэрэгжиж яваа заалт. Ямаа бүр толгой тоолон төсвийн мөнгө хүртсэн. Хонь болгоны чихэнд компьютер
зүүж өгнө гэцгээж байсан, зүүсэн байх. Тэмээг ч төсвөөс татааслах тухай яриа байсан, тэгээ л биз.

-XLII -

 Адуу бол… Хээрийн өвс тоож идэхээ болиод супермаркетуудаас тэжээгдэх болсон амьтан. Түүгээр үл барам нэгэн хээр азрага УИХ-д сонгогдсон. Нөгөөтэйгүүр мөнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлд нэг ийм заалт бас байгаа юм: “Монголын ард түмний… шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж. Яагаад хамгаалах болов гээд хөөн үзвээс, мөн зүйлийн 2-рт зааснаар “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол… Монгол Улсын үндэсний баялаг мөн” юм гэнээ.
                 Иргэн нь эс гэхэд түүнээс шинжлэх ухаанд олсон ололт нь малын нэгэн адил үндэсний баялаг мөн, тиймээс төрийн хамгаалалтад байх учиргүй гэх газаргүй мэт ойлгогдмоор. Энэ тухайд Дээд шүүх чухам яаж тайбарласан юмуу, тайлбарлахыг мэдэхгүй байна. Ямар боловч малын тоо толгойн болон хүний толгой тархины өгөөжийн зүйлийг ав адилхан үндэсний баялаг мөн гэж Монгол Улсын Үндсэн хуульд үзсэн мэт. Үгүй ч байж болно. Дээд Шүүхийн тайлбар л мэднэ.
                 Ямар боловч Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулиа хэрэгжүүлж байна. Жишээ нь, төвийн хэвлэлийн мэдээгээр ЗГ саяхан “Орхон аймагт хаврын хурдан морьдын уралдаан зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр товыг гаргаж” хэлэлцээд даруй зохион байгуулснаар “өнөө жилийн хаврын бүсийн хоёр дахь уралдаан” болж, төвийн хэвлэлүүд айргийн морьдыг олон түмэндээ дэлгэрэнгүй танилцуулнаас үзвэл, жишээ нь, “Эрлийз нас” гэдэгт түрүүлсэн ...аймгийн...сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач...ийн...ийн сартай хээрийн түүх намтар, ололт амжилтыг уншаад уншаад гүйцээж даанч чадсангүй. Тэр тоймгүй их мэдээллээс “Эцэг нь Англи, Оросын Будённый азрага” гэсэн юмтай л хоцорлоо. Түрүүхэнд нь “Дүнжингарав” гэдэгт 16 аймгийн 1200 морь уралдсан гэнэ. Энэ нь “Цэвэр болон эрлийз адууны уралдаан” юмдаг уу. Ер “Улсын наадмын нас насны 30 айраг, түрүүг гурав дөрөвхөн компанийн эздийн морь авдаг” гэсэн албан ёсны эх сурвалжийн мэдээлэл байна. Үгүй тэгээд гурав дөрөвхөн компанийн эзэд л хойно урдаа ээлжлэн ордгийм бол тэр сүрэг олон үзэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд юу нь сонин байдаг байнаа. Морин спортын талаасаа бол мэдээж хэнд ч сонин биш. Гэвч чухам ийм нөхцөлд сонирхолтой болох шалтгаан, болгох арга ганцхан байдаг. Хэн хүнд сайн танил гурав дөрөвхөн морьд дотор тэр цагийн тэнгэрт нь мэдүүлэн ерөнхийдөө нилээд найдвартай бооцоо тавиад явах боломж. Энэ бол Баруунд их хөгжсөн механизм бөгөөд үүн дээр л морин спорт нь тогтдог. Ер нь бол адууны соёлын сонгомол ёс ёмбонд эрлийз адууг албан ёсоор уралдуулдаггүй юмшдээ. Их харш зүйл гэж үздэг.

-XLIII -

                 Басхүү жинхэнэ монгол заншилд сайн морийг нэг хоёр уралдуулаад өөрөө унадаг. Би багадаа нэг уралдуулаад унасан холч хурдан суман улаан зээрд морьтой байсан. Одоо даанч хөнгөн хөлтэй унааны нуруун дээр тогтохгүй болохоос биш, Хэнтийд миний нэг сайн морь байгаа.Үндэсний баялаг адуу мал хуйн тухай дахь Үндсэн хуулийн заалтуудыг төр засаг аятай сайхан хэрэгжүүлж байна. Ярихийм биш. Гэтэл нөгөөтэйгүүр хүн гээч амьтан иргэн гэсэн тодотголтой байх ба хүн байсан цагт асуудал нь дуусахгүй гэсэн үгтэй.
                 Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд мөн зүйлийн 8-д “соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэжээ.
                 Миний бие Монгол Улсын иргэн мөнөөсөө мөн. Шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх ёстой юмшиг байна. Энэ товхимлыг үйлдэж буй маань тийм үйл ажиллагааны нэг онц чухал үе шат гэж би ойлгож байна.
                “Шинжлэх ухаан” гэсэн үг хэллэг Үндсэн хуульд 3 тохиолдох бололтой. УИХ, Ерөнхийлөгчийн тухай бүлэг, зүйл, заалтуудад нь тийм үг алга. Тиймээс эдгээр субъектүүдэд миний яриад байгаа сэдэв сэлт падлийгүй юм байх. Улмаар хүмүүс Ерөнхийлөгч чамтай уулзсан уу, юу гэж байна гэх мэт байнга шахам асуудаг нь эрх зүйн үндэслэлийг мэдэхгүйтэй нь холбоотой юм байна. Миний бие Ерөнхийлөгч Н. Энхбаяр, Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж нартай уулзсан.
                 Миний гуйлт хүсэлт, санаачлагаар биш, тэр хавьд ажилладаг зарим хүмүүсийн сайн санааны санаачлага оролцоогоор. 5-10 минутын товч тодорхой мэдээлэл хийсэн. Ерөнхийлөгч нар юу ч гэж хэлээгүй. Бараг анзаарсангүй өнгөрсөн байх. УИХ-ын гишүүдэд би нэг мэдээлэл хийе гэж харин би хүсэлт тавьсанд, одоо чинь лекц мээкц гэж ярихаа больсоншдээ гэсэн хариу авсан. Энэ ч бас л хууль мэдэхгүй миний буруу байжээ. Тиймээс энэ тухайн байр байдлыг олон нийт зөв ойлгох нь зүйтэй байх. Түүнээс биш, энэ Ерөнхийлөгч чинь одоо яачихсан юм бэ энэ тэр гэсэн үг хэллэг надад гаргадаг. Би ч дуугүй л байдаг.Яачихсаныг нь би яаж мэдэх. Тэр байтугай, танай Ерөнхийлөгчийг бодохоор инээд хүрэх юм гэсэн имэйл гадаадаас ирсэн тохиолдол бий. ШУ-аас мөн их хол хүн юмаа гэсэн санаа байх.
                Чингээд Үндсэн хуулийг үг үсэггүй үг сүггүй уншаад байтал “Монгол Улсын засгийн газар” бүлэгт 38-р зүйлийн 2-р хэсгийн 2-т “Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого...боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх”

-XLIY-


гэсэн заалт байна. Энэ судалгааны эхний жилүүдэд тохиосон хоёр ч ЗГ-т би мэдээлэл хүргүүлж, санал тавьсан удаатай. Нэг нь ор тас дуугараагүй, нөгөө нь миний өгсөн материалыг нэг гитарчинд өгөөд мартсан байсан. Түүнийг нь би яаж ийж мэдээд нөгөө гитарчинаас лавласанд, би яаж ойлгох юм бэ гэсэн. Сүүлд бас нэг ЗГ-т бүр үндэсний хөгжлийн хөтөлбөр болгож хүргүүлсэнд таг талаар болсон. Үр дүнд нь миний судалгаа, үр дүн мөнөөх нэгдсэн бодлого сэлтэд нь падлийтай болсонгүй. Энэ тухайд бол харин хэн хүний инээд байтугай, уур хүрэх.Засгийн газарт өтөлж яваа ганц гитарчин л олддог бол хэлэх юм алга.

Гэтэл цаана нь төрийн төсөвт байгууллага ШУА байгаа. Ингээд миний бие (Үндсэн хуулийн нэр томъёогоор хэлбэл) шинжлэх ухааны бүтээл туурвисанChinggis International Club 2010 онд хэвлүүлж, мөн тэр даруй номын нээлтийн ёслол зохион байгуулахдаа ШУА-ийн Ерөнхийлөгчийг урьж залсан байх тул би нэг номоо түүнд гардуулав. Соёлт олон улсын ердийн хэм хэмжээ, горим журмын л зүйл. Нөгөө Ерөнхийлөгч маань “нүүдэлчид” гэсэн ганц үгтэй л хүн гэдгийг би гадарлах боловч зүгээр массаар нь бодоход 3 кг жин татдаг том ном бүтээл өгөхөөр тэр ШУА-ийнхаа зохих салбар мэргэжлийн хэдэн хүнийг цуглуулж намайг байлган хэлэлцүүлээд ШУ-ы албан ёсны ердийн чиг шугамаар явуулахаа эрхбиш даанч мэдэх байлгүй гэж найдаж байлаа. Гэтэл таг чиг. Яав ийв гэх цаг зав надад ч байсангүй. Тэгтэл хол хөдөөний хүн Дарамзагд хотод орж ирэхдээ сураг ажиг тавьсаар олж мэдсэн нь юув гэвэл, мань Ерөнхийлөгч мөнөөх миний номыг ямар нэг математикийн багшид өгсөн бололтой ба нөгөө багш нь энэ шал худлаа байхөө гэсэн гэнэ. Энэ байдалд юун уур хүрэх, инээд хүрч элэг хөшихдөө тулсан. Манай монголын зарим байдалд инээд хүрсэн нь дээр, уур хүрч явбаас амиа хорлосонтой адил.
               Чингээд Засгийн газрыг Понтий гэвэл ШУА нь Пилат юм. Понтийн асуудлыг Пилатаас нь асуу гэж эртний Ромын уламжлалтай үг байдаг. Пилатын ялыг Понтийгоос нь асуу гэж ч ярьдаг. Ертөнцийн математик хуулиудыг анх нээсэн Иоханн Кеплер хэлэхдээ: “Бурхан нь геометр өөрөө юм” гэжээ. Өрнөдахины шашин, соёл ухаанд ийм үзэл Кеплерээс өмнө ч нийтлэг болохын жишээ нь 13-р зууны үеийн Библийн чимэг зураг геометрч Бурхан юм. Бурхан нь гортиг бариад ертөнцийг зурж байгуулан байна. Чухам ямар зураг болохыг ШУ олж тогтоох ёстой бөгөөд олвоос супернэгдлийн онол автоматаар байгуулагддаг юм.Иисус Христосыг цовдлох шийдвэрийг Ромын шүүгч Понтий Пилат гаргасан түүхтэй юмуу, домогтой.


-XLY -



Үүн лүгээ Христын байгуулсан ба миний бие цагаан цаасан дээр хэвлэлийн хар будгаар сэргээн буулгасан геометрыг манай Засгийн газар ба ШУА бас цовдлох зорилгодоо тууштай байна. Хоёр этгээд хоёулаа нэг хам хэргээр буруутай бол Понтийн хэргийг Пилатаас нь асуу гэдэг юм л даа. Өөрөөр хэлбэл, асуудал тэртэй тэргүй ойлгомжтой, энэ хоёр этгээдийн хооронд асуудал хэлэлцээд нэмэргүй, мухардана, учир нь угтаа ганц Понтий Пилат л байгаа гэсэн үг.

                 Буддын философи, Бурханы шашинд тэгвэл орчлон ертөнцийн үүсэл хувьслын хийгээд өнөөгийн төлвийн асуудлыг хэрхэн яаж шийддэг юм? Өөрөө бүтэх ёс, шүтэн барилдах ёс гэж номлодог. Орчуулж хөрвүүлвээс, өөрөө бүтэх ёс нь алгоритм. Алгоритм гэгч нь тийм юм байгаа байх гэж урьдаас логикоор тааж мэдэж болдоггүй, зөвхөн эвристик арга замаар, гортиг шугам, алгебраа барьж яваад эрж тэмтчиж олдог зүйл. Өөрөөр хэлбэл, алгоритм нь цаанаасаа өөрөө бүтсэн, спонтан үзэгдэл байна. Хамгийн гол учир нь, зөвхөн цэвэр өөрөө өөрийнхөө заяаны зүй тогтлоор, спонтан алгоритмаар, бурхан ч бай бусдын үл оролцоогоор бүтсэн үзэгдэл юмс л оршин байх ба учир нь логик-математикийн хамгийн хатуу чанд шаардлагыг хангасан байна. Шүтэн барилдах ёс нь түгээмэл универсаль математик системийн зохирол гэсэн үг юм. Чухамхүү ийм логик учир шалтгаанаар Будда Шагжмуни бээр аливаа бүтээгч Бурхан буюу Демиургыг үгүйсгээд хоосон чанар, шүтэн барилдах ёсны теоремыг дэвшүүлсэн билээ. Энэ нь Жагар газар тэг тоог нээсэнтэй холбоотой гэж томоохон буддологичид үздэг. Ер хүн төрөлхтөний оюун ухаан бодож олсон, зохион бүтээсэн хамгийн аугаа, үнэмлэхүй фундаменталь хийсвэрлэл нь тэг тоо ба геометрын цэг.
               Тиймээс фундаменталь онолд Ертөнцийг тэг, цэгээр цаасан дээр сэргээн үйлдэхээс өөр арга зам хаалттай, тийнхүү үйлдэж чадваас суперонол сая байгуулагдана. Иймэрхүү бүрэг бараг философи санааг миний бие 1987 онд “Цэг ба Ертөнц” өгүүлэлдээ дэвшүүлснийг дээр
дурдсан. Гэгээтэй зарим хүмүүс үүнийг минь нэгдсэн онолын амлалт гэж хүлээж авсан боловч тийм юм урьдаас амлах тэнэг нь би арай биш юм. Үйл явц зүгээр заяаныхаа алгоритмаар явчихсан хэрэг. Бүүр хожим хөдөөний нэг танихгүй малчин (би томилолтоор явж байгаад замын айлд б уусан хэрэг) тэр өгүүлл ийг х айчил ж аваад хадгалчихсанаа, энэ ер таны л юм болж таарлаа гээд үзүүлж байсан.
                Үгүй, энэ нөхөр энүүгээр үлийгээ хийх нь вэ гэж бодож байлаа. Би өөрөө тэр өгүүллээ мартчихсан яваа байхад. Ертөнцийн үйл гэж иймэрхүү тааж танигдашгүй спонтан зам мөрөөр, тэгэхдээ хатуу чанд зайлбаргүй алгоритмаар шүтэн барилддаг юмаа, хар малуудаа гэж

-XLYI -

би тэр суут гайхамшигт гадаадынханд чинь хэлмээр байна. Харин монголчуудад бол тэр алгоритм чинь Монгол гэдэг нэг хувьсах хэмжигдэхүүнийг л цаг хугацааны тодорхой мөчүүдэд эргэж тойрч явдаг нь эртнээс өнөөг хүртэлхи, бодвол, ирээдүй хойчийг бас хамрах зүй тогтол юм шүү гэж хэлмээр байна.
                Энэ тэр иймэрхүү тиймэрхүү учраас Буддын философи, шашны хоосон чанарын буюу Шунъятын сургаалыг их физикч Вернер Хайзенберг хөрвүүлэхдээ, энэ ертөнц гээд байгаа нь эцэстээ хэдэн томъёо тэгшитгэлээс өөр юу байгаа аж гэсэн юм. Буддын шашин бол ШУ-ч шашин гэж А. Эйнштейн хэлсэн гэж манайхан их ярьдаг. Хэзээ хаана хэлснийг нь би олж үзэж чадаагүй, гэхдээ үнэн байх. Эйнштейн хэрийн сэтгэгчийн толгой Буддын философийн гүн гүнзгий логик гаргалгааг тусгахгүй байна гэж үгүй байх. Нөгөөтэйгүүр, байгалийг бурханчилдаг пантеист буюу иудеизм, тенгризм шашинтай хоёрхон үндэстэн нь жүүд, монгол нар. Тийм тулдаа жүүд нар 20-р зууны ШУыг хуйгаар нь байгуулж эрхшээсэн байх. Тийм тулдаа ШУ-ыг төгсгөх нь газарзүйн хаягаараа Гурван голоос эх сурвалжтай, дайнч алдартай үндэстний Э нэртэй хүмүүн байх болно хэмээн 1555 онд нэгэн жүүд хүн зөгнөхдөө, нөгөө хүн нь ШУ-д еврейн бус замаар явж физикчдийн дунд ихэд ганцаардмой гэсэн ч бий. Тэгээд тэр Э хүн ба түүний үндэстэн дараа нь яах ийх тухай ч тов тодорхой бий. Иисус Христосын дараа хоёрдугаарт бичигдэх жүүд нь хэн юм бол гэсэн сонин асуулт еврейгээс бусад үндэстнүүдэд байсаар ирсэн. Эйнштейн л баймаар гэх боловч цаашид юу болохыг хүлээзнээд байдаг. Эйнштейн бээр мэдээж энэ Е буюу Э үсгийг голчлон анзаарснаас нэгдсэн онолын төлөө 30 жилийн турш өдөр шөнө, өглөө үдэшгүй суусан байдаг.
               Чингээд Эйнштейн зовлон нь барагддаггүй энэ ертөнцөөс илүү сайн оронд зорчин одохынхоо өмнө нийтлүүлж амжсан сүүлчийн өгүүллийнхээ эцэст нэгдсэн онол нь нэг талаас квантчилагдсан геометр, нөгөө талаар цэвэр алгебр байх ёстой гэсэн прогноз үлдээжээ.
               Энэ гэрээслэл Нострадамусын зөгнөл ёсоор биеллээ оллоо. Тиймээс чухам монголчууд бид Нострадамусыг 2-р жүүдэд нэр дэвшүүлж, саналаа 99 хувь өгсөн ч болохуйц. Ер монголын түүхэнд иудаист талаас холбогдох нь Исламын шашинт жүүд алдарт Рашид ад-Дин байсан бол хойшид Католик шашинт их зөнч Мишель Нострадамус дурдагдах учир ургалаа. Христийн шашны геометрч Бурханы шийдийг сэргээн олсон маань нэгдсэн онол. Олох олохдоо католик лам Жиордано Бруногийн томъёолсон метатеоремыг баталж буй юм байна. Ватикан Коперникийн номыг хорионоос гаргасан нь саяхных. Польш хүн хамба байсан-XLI YУлсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” гэсэн заалт байна. Энэ судалгааны эхний жилүүдэд тохиосон хоёр ч ЗГ-т би мэдээлэл хүргүүлж, санал тавьсан удаатай. Нэг нь ор тас дуугараагүй, нөгөө нь миний өгсөн материалыг нэг гитарчинд өгөөд мартсан байсан.
               Түүнийг нь би яаж ийж мэдээд нөгөө гитарчинаас лавласанд, би яаж ойлгох юм бэ гэсэн. Сүүлд бас нэг ЗГ-т бүр үндэсний хөгжлийн хөтөлбөр болгож хүргүүлсэнд таг талаар болсон. Үр дүнд нь миний судалгаа, үр дүн мөнөөх нэгдсэн бодлого сэлтэд нь падлийтай болсонгүй. Энэ тухайд бол харин хэн хүний инээд байтугай, уур хүрэх. Засгийн газарт өтөлж яваа ганц гитарчин л олддог бол хэлэх юм алга. Гэтэл цаана нь төрийн төсөвт байгууллага ШУА байгаа. Ингээд миний бие (Үндсэн хуулийн нэр томъёогоор хэлбэл) шинжлэх ухааны бүтээл туурвисан-д Chinggis International Club 2010 онд хэвлүүлж, мөн тэр даруй номын нээлтийн ёслол зохион байгуулахдаа ШУА-ийн Ерөнхийлөгчийг урьж залсан байх тул би нэг номоо түүнд гардуулав.Соёлт олон улсын ердийн хэм хэмжээ, горим журмын л зүйл. Нөгөө Ерөнхийлөгч маань “нүүдэлчид” гэсэн ганц үгтэй л хүн гэдгийг би гадарлах боловч зүгээр массаар нь бодоход 3 кг жин татдаг том ном бүтээл өгөхөөр тэр ШУА-ийнхаа зохих салбар мэргэжлийн хэдэн хүнийг цуглуулж намайг байлган хэлэлцүүлээд ШУ-ы албан ёсны ердийн чиг шугамаар явуулахаа эрхбиш даанч мэдэх байлгүй гэж найдаж байлаа.
                 Гэтэл таг чиг. Яав ийв гэх цаг зав надад ч байсангүй. Тэгтэл хол  хөдөөний хүн Дарамзагд хотод орж ирэхдээ сураг ажиг тавьсаар олж мэдсэн нь юув гэвэл, мань Ерөнхийлөгч мөнөөх миний номыг ямар нэг математикийн багшид өгсөн бололтой ба нөгөө багш нь энэ шал худлаа байхөө гэсэн гэнэ. Энэ байдалд юун уур хүрэх, инээд хүрч элэг хөшихдөө тулсан. Манай монголын зарим байдалд инээд хүрсэн нь дээр, уур хүрч явбаас амиа хорлосонтой адил.
                 Чингээд Засгийн газрыг Понтий гэвэл ШУА нь Пилат юм. Понтийн асуудлыг Пилатаас нь асуу гэж эртний Ромын уламжлалтай үг байдаг. Пилатын ялыг Понтийгоос нь асуу гэж ч ярьдаг. Ертөнцийн математик хуулиудыг анх нээсэн Иоханн Кеплер хэлэхдээ: “Бурхан нь геометр өөрөө юм” гэжээ. Өрнөдахины шашин, соёл ухаанд ийм үзэл Кеплерээс өмнө ч нийтлэг болохын жишээ нь 13-р зууны үеийн Библийн чимэг зураг геометрч Бурхан юм. Бурхан нь гортиг бариад ертөнцийг зурж байгуулан байна. Чухам ямар зураг болохыг ШУ олж тогтоох ёстой бөгөөд олвоос супернэгдлийн онол автоматаар байгуулагддаг юм.
                 Иисус Христосыг цовдлох шийдвэрийг Ромын шүүгч Понтий Пилат гаргасан түүхтэй юмуу, домогтой. Үүн лүгээ Христын

-XLY -

байгуулсан ба миний бие цагаан цаасан дээр хэвлэлийн хар будгаар сэргээн буулгасан геометрыг манай Засгийн газар ба ШУА бас цовдлох зорилгодоо тууштай байна. Хоёр этгээд хоёулаа нэг хам хэргээр буруутай бол Понтийн хэргийг Пилатаас нь асуу гэдэг юм л даа. Өөрөөр хэлбэл, асуудал тэртэй тэргүй ойлгомжтой, энэ хоёр этгээдийн хооронд асуудал хэлэлцээд нэмэргүй, мухардана, учир нь угтаа ганц Понтий Пилат л байгаа гэсэн үг.
                 Буддын философи, Бурханы шашинд тэгвэл орчлон ертөнцийн үүсэл хувьслын хийгээд өнөөгийн төлвийн асуудлыг хэрхэн яаж шийддэг юм? Өөрөө бүтэх ёс, шүтэн барилдах ёс гэж номлодог. Орчуулж хөрвүүлвээс, өөрөө бүтэх ёс нь алгоритм. Алгоритм гэгч нь тийм юм байгаа байх гэж урьдаас логикоор тааж мэдэж болдоггүй, зөвхөн эвристик арга замаар, гортиг шугам, алгебраа барьж яваад эрж тэмтчиж олдог зүйл. Өөрөөр хэлбэл, алгоритм нь цаанаасаа өөрөө бүтсэн, спонтан үзэгдэл байна. Хамгийн гол учир нь, зөвхөн цэвэр өөрөө өөрийнхөө заяаны зүй тогтлоор, спонтан алгоритмаар, бурхан ч бай бусдын үл оролцоогоор бүтсэн үзэгдэл юмс л оршин байх ба учир нь логик-математикийн хамгийн хатуу чанд шаардлагыг хангасан байна. Шүтэн барилдах ёс нь түгээмэл универсаль математик системийн зохирол гэсэн үг юм. Чухамхүү ийм логик учир шалтгаанаар Будда Шагжмуни бээр аливаа бүтээгч Бурхан буюу Демиургыг үгүйсгээд хоосон чанар, шүтэн барилдах ёсны теоремыг дэвшүүлсэн билээ. Энэ нь Жагар газар тэг тоог нээсэнтэй холбоотой гэж томоохон буддологичид үздэг. Ер хүн төрөлхтөний оюун ухаан бодож олсон, зохион бүтээсэн хамгийн аугаа, үнэмлэхүй фундаменталь хийсвэрлэл нь тэг тоо ба геометрын цэг.
                 Тиймээс фундаменталь онолд Ертөнцийг тэг, цэгээр цаасан дээр сэргээн үйлдэхээс өөр арга зам хаалттай, тийнхүү үйлдэж чадваас суперонол сая байгуулагдана. Иймэрхүү бүрэг бараг философи санааг миний бие 1987 онд “Цэг ба Ертөнц” өгүүлэлдээ дэвшүүлснийг дээр дурдсан. Гэгээтэй зарим хүмүүс үүнийг минь нэгдсэн онолын амлалт гэж хүлээж авсан боловч тийм юм урьдаас амлах тэнэг нь би арай биш юм. Үйл явц зүгээр заяаныхаа алгоритмаар явчихсан хэрэг. Бүүр хожим хөдөөний нэг танихгүй малчин (би томилолтоор явж байгаад замын айлд б уусан хэрэг) тэр өгүүллийг хайчилж аваад хадгалчихсанаа, энэ ер таны л юм болж таарлаа гээд үзүүлж байсан.Үгүй, энэ нөхөр энүүгээр үлийгээ хийх нь вэ гэж бодож байлаа. Би
өөрөө тэр өгүүллээ мартчихсан яваа байхад. Ертөнцийн үйл гэж иймэрхүү тааж танигдашгүй спонтан зам мөрөөр, тэгэхдээ хатуу чанд зайлбаргүй алгоритмаар шүтэн барилддаг юмаа, хар малуудаа гэжби тэр суут гайхамшигт гадаадынханд чинь хэлмээр байна.

-XLYI -

                Харин монголчуудад бол тэр алгоритм чинь Монгол гэдэг нэг хувьсах хэмжигдэхүүнийг л цаг хугацааны тодорхой мөчүүдэд эргэж тойрч явдаг нь эртнээс өнөөг хүртэлхи, бодвол, ирээдүй хойчийг бас хамрах зүй тогтол юм шүү гэж хэлмээр байна.
                Энэ тэр иймэрхүү тиймэрхүү учраас Буддын философи, шашны хоосон чанарын буюу Шунъятын сургаалыг их физикч Вернер Хайзенберг хөрвүүлэхдээ, энэ ертөнц гээд байгаа нь эцэстээ хэдэн томъёо тэгшитгэлээс өөр юу байгаа аж гэсэн юм. Буддын шашин бол ШУ-ч шашин гэж А. Эйнштейн хэлсэн гэж манайхан их ярьдаг. Хэзээ хаана хэлснийг нь би олж үзэж чадаагүй, гэхдээ үнэн байх. Эйнштейн хэрийн сэтгэгчийн толгой Буддын философийн гүн гүнзгий логик гаргалгааг тусгахгүй байна гэж үгүй байх. Нөгөөтэйгүүр, байгалийг бурханчилдаг пантеист буюу иудеизм, тенгризм шашинтай хоёрхон үндэстэн нь жүүд, монгол нар. Тийм тулдаа жүүд нар 20-р зууны ШУыг хуйгаар нь байгуулж эрхшээсэн байх. Тийм тулдаа ШУ-ыг төгсгөх нь газарзүйн хаягаараа Гурван голоос эх сурвалжтай, дайнч алдартай үндэстний Э нэртэй хүмүүн байх болно хэмээн 1555 онд нэгэн жүүд хүн зөгнөхдөө, нөгөө хүн нь ШУ-д еврейн бус замаар явж физикчдийн дунд ихэд ганцаардмой гэсэн ч бий. Тэгээд тэр Э хүн ба түүний үндэстэн дараа нь яах ийх тухай ч тов тодорхой бий. Иисус Христосын дараа хоёрдугаарт бичигдэх жүүд нь хэн юм бол гэсэн сонин асуулт еврейгээс бусад үндэстнүүдэд байсаар ирсэн. Эйнштейн л баймаар гэх боловч цаашид юу болохыг хүлээзнээд байдаг. Эйнштейн бээр мэдээж энэ Е буюу Э үсгийг голчлон анзаарснаас нэгдсэн онолын төлөө 30 жилийн турш өдөр шөнө, өглөө үдэшгүй суусан байдаг.
               Чингээд Эйнштейн зовлон нь барагддаггүй энэ ертөнцөөс илүү сайн оронд зорчин одохынхоо өмнө нийтлүүлж амжсан сүүлчийн өгүүллийнхээ эцэст нэгдсэн онол нь нэг талаас квантчилагдсан геометр, нөгөө талаар цэвэр алгебр байх ёстой гэсэн прогноз үлдээжээ.
               Энэ гэрээслэл Нострадамусын зөгнөл ёсоор биеллээ оллоо. Тиймээс чухам монголчууд бид Нострадамусыг 2-р жүүдэд нэр дэвшүүлж, саналаа 99 хувь өгсөн ч болохуйц. Ер монголын түүхэнд иудаист талаас холбогдох нь Исламын шашинт жүүд алдарт Рашид ад-Дин байсан бол хойшид Католик шашинт их зөнч Мишель Нострадамус дурдагдах учир ургалаа.
               Христийн шашны геометрч Бурханы шийдийг сэргээн олсон маань нэгдсэн онол. Олох олохдоо католик лам Жиордано Бруногийн томъёолсон метатеоремыг баталж буй юм байна.             Ватикан Коперникийн номыг хорионоос гаргасан нь саяхных. Польш хүн хамба байсан тулдаа л тэгсэн. Дарвины онолыг Ватикан хорионоос гаргасан нь бүр саяных. Бруно хориотой хэвээр байх мэт. Иргэний шугамаар бол Римын олон улсын нисэх төв буудлыг Жиордано Бруногоор нэрлэсэн нь хэлмэгдлийг залруулж буйн жишээ юм. Барууны соёлд миний бие маш том түүхэн анхдагч эрхийн зүйлийг олж өгч баталж байна. Христийн шашинтнууд Монгол Улсаар бахархах цаг ирнэ гэж Нострадамус зөгнөсөн бий.
              Буддын шашны хоосон чанар, шүтэн барилдах ёсны сургаал нь логик үндэслэл, математик хэлбэр, физик утгаараа батлагдаж байна. Ер нь бол миний бие 1988 онд Төрийн тэргүүний Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр Бурханы шашны түүхэн дурсгалт гол газруудаар орж үзсэн. Тэр зуур дээр үед хинди хэл ялигүй үзсэнээ эргэн санаад өрөөндөө шил виски
захиалж нөхдийн хамт уучихаад ухасхийсэн ч удаатай. Би вээр Бурхан Будда уулын өвөрт л
төрж өссөн хүн л дээ. Энэ судалгааны явцад Буддын шашны онцгой эрхэм дээд монгол
шүтээн надад олдон хадгалагдаж байгаа. Гэх мэт элдэв үр хөврөл явсаар Буддын философийн эцсийн үнэний баталгаанд хүргэлээ.


 Энэ бүхнийг тэндээсээ

тольдон буй Бурхан Будда хөрөг сэрэг дүрээ манай
гэрт илгээн ирүүлж илт үзүүлэн соёрхлоо. Энэ нь
Будда Шагжмуни түүхэн бодит хүмүн байсны баримтат
ганц баталгаа болж заларлаа. Буддын шашны эхэн
үеийн заншилд Бурхан багшийн хөргийг зурдаггүй
байсан юм.





Хөрөг дүр бүтээх нь язгуур Гандхарын
урлагаас эхтэй ба Гандхар үеийн сонгомол баримал
нь ийм тул харьцуулан харваас зохистой.
Ийн тийн атал манай том толгой хамба нар, тэдний шавь лам
хуврагууд улаан шараа намирууланхан надруу цувсан, миний
судалгаа, үр дүнг сонирхсон нь, дээдийнхээ үнэн мөнд биширсэн нь,
үгүй яахав, монголын заяа завагт залбирсан нь алга. Манай шарын
шашныхан гэж итгэл бишрэлээр сулхан, онол номоор дульхан хүмүүс
бололтой. Манайхаар дүүрэн болсон тэр Христийн шашныхан ч геометрч Бурханыхаа асуудлыг хүндэтгэн сонирхоод хүрээд ирэхгүй л байна. Шашнууд хоцрогджээ. Энэ ч яахав, нийтлэг ойлголт. Тэгээд юугаар хэзээ солигдох бол гэсэн хүлээлт элбэг. Юугаар солигдох тухайд дээрд товч дурдсан.

-XLYIII -


СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫН АСУУДАЛ



               Миний хосмол судалгаа нь: А. Дэлхийн соёл иргэншил эртнээс өнөөг хүртэл ба хойшид ч Монгол-төвт үзэгдэл, үйл явц мөн тухай үзэл баримтлал дэвшүүлж, тодорхой түвшинд боловсруулсан. Энэ нь Mongol-centrist view of world civilization.

               Б. Супернэгдлийн онолын суурь математик постулатуудыг нээж, онолыг бүрнээ ажлын түвшинд боловсруулсан болно. Ажлын түвшинд гэдэг нь цаашид ашиглаж хэрэглээд явахад саадгүйг хэлдэг. Б нь А-г үндэслэлтэй гэж үзэх гол баталгаа болохыг анхаар.
               Эдгээрийг ШУ-ы суурь судалгаа гэдэг юм. Суурь учраас стратегийн түвшний ач холбогдолтой байна.
               Үндэсний түүх бол стратегийн хүчирхэг зэвсэг. Тиймээс түүхээ он цагаар нь улам урагшлуулан судлах, эртний ба нэн эртний уг сурвалжаа олж авах, дэлхийн түүхнээ эзэлж асан байр сууриа мэдэж авахын төлөө улс үндэстнүүд чухам өнөө үед улайран тэмцэх боллоо.                Яагаад? Хувь бодгаль хүмүнүүд, ард нийт хүчтэй байвал зөвхөн үндэснийхээ итгэл бишрэлээр л хүчтэй. Түүхнээ улс үндэстнүүдийн стратегийн өрсөлдөөн л байх ба энэ өрсөлдөөнд хүчний
байр суурь, тийм бололцоо нөхцлөөс өөр хүчин зүйл байдаггүй юмаа.
              Супернэгдлийн онол бол цаашид мөнхийн үйлчлэх монголын стратегийн зэвсэг болно. Үүнээс илүү стратегийн зэвсэг өөр бусад хэнд ч олдохгүй, боломж нь зарчмын хувьд хаагдчихсан. Ингэж хэлэх үндэслэл нь? Өгүүлэн буй онолоор дэлхий дахин цаашид өсч дэвжиж явах болно. Папуа-шинэ-гвинейчүүд хүртэл бага дунд сургуулиасаа үзнэ, судлана. Өөр ямар ч хувилбар ШУ, боловсролд үлдэхгүй. Дэлхий нийтээр Аттилын Хүннү, Чингисийн
Монгол, одоо Ерөнхийлөгч хэн гуайн Монгол гэж үнэхээр байгалийн ямар нэг үнэмлэхүй үзэгдэл юм бишүү, хэрэв тийм юм бол одоо яая гэх вэ гэсэн ойлгоц түгээмэлжинэ. Энэ нөхцөлд, нэгд, Монгол Улсын аюулгүй байдал, эрх ашигт их багаар халдах, харшлах аливаа
санаархал нэг их гарахгүй болно. Хоёрт, гарлаа л бол Монгол Улс тухайн тэр аймшиггүй этгээдийн эсрэг дэлхийг тэр чигээр нь босгохуйц нэр нөлөөгөө ашиглана. Дэлхийтэй тэмцдэг хэрийн этгээд Монголоос өөр түүхэнд байгаагүй, хойшид бүр санахын ч хэрэггүй болно. Ямар
нэг их гүрэн заналхийлдэг юм гэхэд хаа сайгүй утасдаад та нар наад улсынхаа элчин яамны хашааг давуулаад хэдэн гар хийцийн бөмбөг шидээд орхи гэхэд л болох юм.
-XLIX -
 Цагдаад нь хэлнэ, тэр террористуудыг баривчлаад нааш нь онгоцоор аччих, бид энд арга хэмжээ аваад өгье гэх ба ирэхээр нь хэд хоног сайхан амруулаад л буцаачих юм.
              Иймэрхүү юм хэлэхээр хүмүүс, өнөөгийн сайхан ертөнцөд энэ ямар муухай санаатай хүн бэ гэж боддог, бодсоноо өмнөөс хэлэх нь ч бий.
              Өнөөгийн сайхан ертөнц гэж юугаа донгосоод байгааг би мэдэхгүй байна. Террорист маягийн сэтгэлгээ надаас аль өмнө хэвшмэл улс төр болчихсон. Нэгд энэ. Хоёрт, гол нь манай баруунизм, баабаризмын үзэл сурталчид ардчилал, зах зээлийн хамгийн чухал аксиомыг ерөөс
хэлж өгөхгүй байна. Үүний цаана ямар нэг ноцтой далд шалтгаан байхгүй гэх газаргүй. Энэ аксиом нь:
Хамгийн муугаар бод, хамгийн сайн хий гэж.
Би үйлийн лайтайгаараа хамгийн муугаар бодохыг нь бодлоо. Хэрэв Монгол Улс, та бүхэн хамгийн сайнаар хийхгүй бол... Жишээ хэлье. Өнөөдөр дэлхий дахин санхүүгийн глобаль
хямрал сүйрлийн ирмэг дээр дэнжигнэн буйг манай захын наймаачин мэдэж байгаа байх. Тэгвэл дээд түвшний аналитикууд юу гэж байна?Тойрч гарахад тун түвэгтэй гэж байна. Глобаль хямралын магадлал байна гэсэн үг. Хямрал болохул нөөц л хэрэг болдог. Тиймээс хямралд бэлтгэнэ гэдэг нь юуг нөөцлөхөө хэлдэг. Тухайн улс, пүүс компани, жирийн иргэн ялгаагүй. Доллар, алт, шатахуун, металл, хоол хүнс, ер юу ч байж болно. Осолтой нь, аналитикууд хэлэхдээ, энэ удаагийн хямрал учирваас ер юу ч нөөцлөөд нэмэр болохгүй дүр зурагтай гэх хандлагатай байна. Тэд буруу бодож байж болох. Гэхдээ хамгийн муугаар бодож байна. Хамгийн муугаар бодохгүй аваас хамгийн сайнаар хийдэггүй юм. Өөрөөр хэлбэл, стратегийн түвшний дүн шинжээчид хамгийн муу ёрлоод хамгийн сайнаар хийлгэхгүй бол
болохгүй болжээ гэсэн дүгнэлттэй байна. Нөгөөтэйгүүр, хямралд бэлдэнэ гээд элдэв юм нөөцлөөд эхлэхээр хямралаа бүр өдөөж дэмжээд явчихдаг аюултай. Тиймээс тэртэй тэргүй хүнд нөхцөлд ингэж өдөөлгөхгүй байхын тулд аналитикууд ярьж байж болох. Юу ч нөөцлөөд нэмэргүй юм бол юугаа нөөцлөх. Ямар боловч хамгийн муугаар бодохоос илүү сайн бодол байдаггүй юм, энэ ертөнцөд ба стратегийн түвшинд.
                Дэлхийд ганцхан нөөц боломж л хүлээгдэн буй. Тэр нь супернэгдлийн гэх байгалийн шинжлэлийн шинэ суурь онол. Үүнийг дэлхийд нь хүргээд өгчих. Чухам эндээс сайн сайхан бодлууд үүсээд хэрэгжээд явчихна. Ингэснээр Монгол Улс даяар стратегийн санаачлагыг гартаа авах юм. Ойлгоно уу? Ухна уу?

- L -
                 Оюу толгойг хөндөхгүйгээр нэг нь бичсэн, нөгөө нь уншсанболохгүй. Байгалийн баялагийн ерөөл ч байна, хараал ч байна. Бага буурай орныг баялаг нь олон улсын стратегийн
өрсөлдөөний талбарт чирээд оруулчихдаг. Энэ нь осолтой. Хамгийн аюултай хараал нь энэ. Та бид тийм сүрхий тоглогч мөн үү, биш үү.
                 Ер өрсөлдөөн гэгч нь стратегийн санаачлагын төлөө л байна. Бусад бүхэн нь дагавар зүйлүүд. Оюутолгойн гэрээ нь Монгол Улс стратегийн санаачлага алдсан гэрээ. За даа, маргаад хэрэггүй дээ. Ингээд зөрчил үүснэ, үүсэж ч байна, хойшид хурцдах магад. Ийм юм болох байх гэсэн үүднээс миний бие төр засаг, түмэн олонд олонтаа анхааруулж ярьж бичихдээ, эхлээд та бүхэн миний судалгааг бэлэн бариад яв, энэ нь орчин цагийн нөхцөлд даяар цар түвшний стратегийн санаачлагыг автоматаар хоромхон зуур өгнө. Тэгээд стратегийн түвшний гэрээ хэлэлцээрийг хүчний байр суурьнаас хийх боломж нээгдэнэ. Хүний түүхэнд хүчний байр суурьнаас өөр илүү хүчин  зүйл хэзээ ч байдаггүй юм гэсэн билээ.
                 Одоо ч хожимдоогүй. Манай Ерөнхийлөгч сая Польшид айлчилжээ. Махны жин татуулах гэсэн аятай жар далан бизнесмен ачиж явжээ. Уг нь бол надаар нэг тойм өгүүлэл бичүүлж авч очоод “Танай Коперник ШУ-ыг үүсгэсэн гэдэг. Манайд ч хөшөө дурсгалыг нь
босгосон. Гэтэл гайхалтай нь манай нэг юм, би уг нь зүс таних юм, ШУ-ыг төгсгөх ёстой онолыг олчихлоо гээд... Болохгүй нь юу байхав.
                 Хоёр хөлтөн, хохимой толгойтон хаана ч адилдаа адил, годилдоо годил гэж монголчууд бүдүүлэг хэлдэг. Би нэг өгүүлэл бичүүлээд аваад ирлээ. Та бүхэн үзэж хараад тэрний вэбсайтад нь орж онолтой нь танилцаарай. Монгол гэж ердөө л улс шиг улс, юм юм байдаг, түүний дотор мухар сүсэг ч элбэг. Мухар сүсгээрээ бодвол, миний энэ айлчлал нэг иймэрхүү хэл сурагтай ШУ-ы өлгий Польшид ирэх цаанаасаа нигууртай юмшиг. Та бүхэн харин ШУ-аараа харж үзээрэй.
                 Энэ нөхрөөс манайхан айж цэрвэж дөлөөд...Би яахав дээ, монголчуудыг сайнтай муутай нь бэлгэдэх үйлтэй юм болохоор аль юмнаас айж алгын чинээ болохов гээд...Би одоо Давосын форумд очно. Тэнд ч энэ өгүүллийг тараана. Давос чинь дэмий донгосохоос цаашгүй газар болсон гэж дэлхий ярих болсон. Тэгтэл дэлхийн аврал нь супернэгдлийн онол байх ёстой, тэгээд байгаа нь энэ гэж манай нөгөө нөхөр юу яаж зовоогоод болох биш” гэх мэт юу яахад Монгол Улсад гай болохгүй, гавъяа л болох байлаа. Улсын Ерөнхийлөгч маань үндэстний бэлгэдэл, угсаатны удирдагч байхын тулд түүхэн уламжлалт зориг эрмэлзэл, цаг үеийн зөн совин, ялангуяа монгол хүний үнэлэмжтэй байваас чухал юмсан. УИХ-д суугаа төрийн түшээдэд ч хамаагүй биш баймаар.

- LI -


Төрийн эрх тэдэнд байгаа. Үүрэгтнь хэн нэг судлаачийн үр дүнг бариад яв гэсэн заалт байхгүй, гэхдээ хориглоогүй байх. Улс төр гэж амбийц юм шүү. Манай улс төр ба улстөрчдөд үндэсний бүү хэл, хувь хүний амбийц байхгүй юм.



МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОН НИЙТЭД


 Ном зохиолд ганц томъёо л орвол уншигчдын тоо 70 хувиар буурдаг гэж барууныхан ярьдаг нь ортой. Гэхдээ би ганц томъёо бичье, учир нь эл товхимлыг их үсрээд 10-20 хүнд уншуулах, гэхдээ сайн уншуулмаар байгаа юм.

            Супернэгдлийн онол маань олон том бага олон нээлтүүдийн нэгдсэн цогц үр дүн аугаа их нээлт. Энэ мэдэгдлийн магадлалыг энгийн, илт мэдээжийн аргаар одоо тооцьё. Та бидний 6-р ангиас мэдэх Пи тогтмол. Тойргийн урт нь голчоосоо ямагт Пи дахин их байна. Арай ахлах ангиас мэдэх натураль логарифмын суурь e тогтмол бас байна.
            Энэ хоёр нь хязгааргүй бутархай тоо




Ертөнцийн гурав гэж монгол соёл ухаанд уламжилж ирсэн нэг зарчим бий. Тэгвэл гуравдахь нь Алтан огтлолын тогтмол




гэсэн постулат хэлье. Эл Ф-г Гоо сайхны томъёо гэж утгазохиолд нэрлэх нь элбэг.
Одоо энэхүү Ертөнцийн Гурав-ыг нэгэн зэрэг нэг томъёогоор хязгааргүй нарийвчлалтай тооцъё:




Баруун гар талд тун хялбархан бүхэл тоо байна. Гурвын гурван бутархай тогтмолууд дээрхи томъёогоор бүхэл тоонд шилждэг тийм үнэмлэхүй универсаль зохирлын систем математикт оршин байдаг байна. Тийм системийн нэгдмэл үр дүн нь дараахи шинэ универсаль математик тогтмол болохыг та бид олж нээлээ:

X =1185403, 539676801580748319426337...


Энэ шинэ тогтмолын фундаменталь ба универсаль шинж чанарыг дээрхи томъёоноос харж юмуу, тааж болох нь ялихгүй математик маягийн сэтгэлгээ шаардахгүй биш, шаардана.


-LII -


              Яалаа ийлээ гээд суурь түгээмэл шинж чанарт нь мухар сохроор ч болов итгээд цааш ганцхан томъёо бичихэд өнөө буй орчин үеийн онол, туршилтын физикийн хүндрэл бэрхшээл арилаад дуусчихна. Тэгээд шинэ суурь физик буюу супернэгдлийн онолд шилжиж явсаар бас дуусгачихна.

              Бусдыг больёо, би бууж өгье, харш харгис хүчний уриалга, захиалгаар алуулалтай биш, ачуулж Шар хаданд очилтой биш, би зүгээр ганцхан энэ томъёог л нээсэн болъё. Энэ томъёо жилийн дараа дэлхий даяар дунд сургуулийн сурах бичигт Монгол хаягтай ороод явчихна шүү. Үүнийг тааж мэдэхэд заавал ШУА-иас цалин авдаг “эрдэмтэн-мэргэд” байх алба байна уу.              Дунд сургуулийн математикийн сурах бичигт монголын нэг томъёо орсноор Монгол Улс,
монгол хэлтэн угсаатан муудах уу, сайдах уу? Сонгодог цэвэр математикт ганц томъёо оруулах чинь сонгодог их гүрнүүдийн зүүд мөрөөдөл байдаг юмшдээ, таминь. Учир нь, үндэстнүүдийн рейтинг чинсаа суурь шинжлэх ухаан, ялангуяа онолын ухаан, тэр тусмаа цэвэр сонгодог математикийн ололтоор тодорхойлогддог юм. Хаа сайгүй хэн хүний оюун санаанд энэ л үлддэг юм, дунд сургуулиас нь. Та монгол хүн л юм бол Таны олон улсын рейтинг чинсаа ганц энэ
томъёогоор ч дээшээ цойлоод гараад ирэх юм. Супернэгдлийн онол маань Чингисийн монгол Таны түүхэн рейтинг чинсааг ерөөс хүний түүхийн хүршгүй оргилд аваачаад хаячихна. Учир нь нэгдсэн онол нь байсан цагт өөр суурь нээлт ололт ШУ-д тохиолдохгүй гэсэн логик ба
математик хязгаарлалт, хорио цээртэй юм. Та бидний гэж ярихаар манайхан их дургүй. Энэ одоо ямар хам хэрэгт чихэх санаатай хулгайч вэ гэж боддог байх. Урлагт би байдаг, ШУ-д бид байдаг гэдгийм. Дээрхи томъёог би, та олоод буй бус, хүн төрөлхтөн олж байгаа юм шүү дээ.
              Дээрхи томъёог хэн нэгэн олоод түүгээрээ нэгдсэн онол байгуулж чадахгүй бол дэлхийн ШУ, соёл иргэншил зогсоно. Энэ зогсолт ойрын 10, их үсрээд 20 жилийн дотор юунд хүргэхийг төсөөлнө үү. Төсөөлөх бүү хэл, тооцоонууд хоолой дээр тань хутга тавьчихаад байгаа учраас супернэгдлийн онолд туршилтын замаар дөхөх боломжийг мухар сохроор ч болов эрж хайх үүднээс 10 000 000 000 ам. доллараар нэг хурдасгуур бариад ухнадаж байна. Соёл иргэншил зогсож мухардаад ирэхээрээ яг иймэрхүү хий тавилт хийгээд дараа нь сүйрдэг жамтайг түүх хэлээд байгаа. Урьд үед бүс нутгийн, тухайн улс үндэстний соёл иргэншил байсан бол одоо глобаль соёл иргэншил байна. Зогсвол даяараа зогсоод даяараа сүйрнэ. Хамгийн осолтой нь энэ.
             Учир зүй дээрхи мэт тул манай ШУ-ы олон нийт, ялангуяа ШУА-ийн төсвөөс цалин авдагчууд ШУ-ы, тэр тусмаа түүний албан ёсны байгууллагын өдөр дутмын ердийн үйл ажиллагаа гэж нэг юм дэлхий даяар соёлтой байтугай, соёлгүй улсад хүртэл байдгийг санаж
сэрэх арга байхгүй юм болов уу?

-LIII -

 Бусдыг больё, бууж өгье гэж би түрүүнд хэлсэн. Дээр үзүүлж батласан томъёог шал худлаа байхөө гэж хуцдаг ямар гээч математикийн багш байгаад яахлаараа ШУА нь тэрийг заавал оноож олж очдог байх вэ? Энэ нэг юм хэлээд байна уу, үгүй юү? Дунд, дээд сургуулийн математикийн багш нар олноос олон.
               Тэднийг ШУ-ы олон нийтийн нэг чухал хэсэг гэж хаана ч үздэг юм. Чухам тэднээс ШУ нь эхэлдэг учраас тэр. Тэр олон багш нар бараг бүгд нэг муу ноутбук сугавчлаад таваргаж яваа байх. Тэгээд тэр олны дотроос дээрхи томъёог ноутбук-д нь бэлхнээ буй Installed Microsoft
scientific calculator-аар шалгаад үзчих хэрийн бэлтгэл чадвартай нь эрхбиш олонхи байх ёстой. Тэгээд тэр томъёо маань хуучин юмуу, шинэ юмуу гээд лавлаад үзчих хэрийн нь цөөн боловч бас байх ёстой.
               Тэр цөөнхи дотроос, энэ Эрдэнэ хэмээгч иш үндэсгүй биш юм яриад байх шиг байна гэж хэлэх зүгээр жирийн эрүүл ухаантай нь хэд гурав олдож л таарна. Энэ мэтээр л ШУ-ы шинэ нээлт ололт нэвтэрч явдаг жамтай. Тиймээс Понтий, эсвэл Пилатыг, угтаа Понтий Пилатыг энэ Бэсүд Ч. Эрдэнэд нэг хариу хэлээч ээ гэж өргөн олон нийт дуугарвал
яадаг бол гэж саналаа хэлмээр байна. Ингээд Тархи угаагчийн хөрөг хэлсэн үгтэйгээ байна. Нэр бүхий нэгэн олигархийн мөнгөөр зодож гардаг Тойм сэтгүүлд. Баабар Тойм-лохдоо эл Эрдэнэ даанч даруу биш худал ярьдаг хүн гэжээ.


Хүнийг цустай алахаар уриалж захиалах сацуу цусгүй ч гэсэн тамлаж алж үнэн сайхан чадаж байгаа юм шүү. Одоо би хүний нүүр яаж харах юм бэ?! Энэ чинь алуулахаас долоон дор.
Дээрхи мэтийн томъёонд АНУ-ын Математикийн Клей институт сая долларын шагнал амласан юм. Гэж академич Х. Намсрай ӨС-д бичсэн нь худал биш.
Хөөцөлдөх цаг зав, боломж нөхцлийн асуудал. Хэн хүний эрх ашгийг хөндөж байваас хоёр хоёрын дөрөв мөн бишийн тухайд ч маргаан тэмцэл гарна гэсэн үг бий. Тэгээд хоёр 2-ын 4-өөс ялгаагүй дээрхи томъёо хэний ямар эрх ашгийг хөндөх учраас гэмгүй хүнийг цусгүй тамлаж алахдаа тулж байна вэ?
Гадаад дотоод эрх ашгуудын зөрчил. Ганц Баабараа баастай нь бурханчлан уншдаг монголчууд гадаадын ганц гол лобби нь хэн бэ гэдгээ эрхбиш мэддэг юм байгаа биз дээ. Тэгвэл гадаадад нь ямар монгол хэрэгтэй юм бэ? Үнэндээ ямар ч Монгол хэрэггүй.





-LIV -

                  Газар ба баялаг нь хэрэгтэй. Оюутолгойгоо ч борлуулж идэх чадваргүй Монгол л хэрэгтэй. Гэтэл байгалийн шинжлэлийн шинэ суурь онолоор соёл иргэншлийг дэвшүүлэх нэр нөлөө, чадал чинсаа, нөмөр нөөлөг бүхий нэн хөгжингүй Монгол дэлхийн тавцанд бүлт үсэрч гарч ирэхгээд байдаг. Монгол гэнэт бүлт үсрээд гараад ирдэг нь гэм биш зан учраас гадаад нь ийм магадлалд Баабараас урьд итгэж байгаа. Баабар ч итгэж байгаа. Хоёр хоёрын дөрөв, бодоод бодоод бодын шийр дөрөв.
                  Нэгдсэн онол бол ийм л тооцоо. Учир нь ертөнц ийм найдвартай тооцоотой эд.
Манайд ганцхан хүний арчаагүй жижигхээн эрх ашиг маш том юмны хувь заяаг шийдчихдэг тохиолдлууд бий. Учир нь, нийхэм маань дэндүү хялбархан тархиа угаалгачихдагаас тэр. Чухам ийм нөхцөлд олон нийт мянган худалд итгээд, харин ганц үнэнийг хүлээж авах чадваргүй болдог. Яагаад? Худлууд хэн хүний ам, санаа хоёрт амархан багтдаг, харин үнэн нь хүний санаанд орохгүй баймааж сая том үнэн байна.
                  2010 онд миний тэгэж хэлсэн нь үнэн. Одоо 2013 онд бас хэлье: Ертөнц ба материйг цорын ганц учир шалтгаанаар тайлж тайлбарладаг, яв цав тооцдог супернэгдлийн онол бүрэн боловсорч төгсөн дээр дурдсан вэбсайтад хангалттай дэлгэрэнгүй тавигдсан. “Супернэгдлийн онол” нь хашилтад авдаг нэр томъёо биш. Тэгэж тайлж тайлбарладаг, тооцдог онол байваас тэр нь супернэгдлийн онол байх ба тэгэж ч нэрлэх юм гэж аль амбасын үеэс дэлхийн ШУ-нд тогтсон нэр томъёо. Тиймээ тийм, эцсийн суурь онол. Нэгдэл, тэгээд бас супер байдгийн учир нь цорын ганц учир шалтгаандаа юм. Энэ тухай дээр улиг болтол тайлбарласан.
                 Харш хүчин тэнэг биш, тавьсан зорилготой, тооцоотой. Цусгүй алахаа тэд ил тод хийж байна. Түмэн олны тархийг воокдож угааж машинаар мушгиад хорчийтал нь хатаагаад тавьчихсан гэж тэд итгэж байна. Цустай алуулахын тулд тэд Эрдэнэ гэгч эрээгүй худалч, яасан
ч гарзгүй амьтан гэж нийгэмд байж л байдаг янз бүрийн ёс бус, сэтгэл мэдрэлийн согогтой голдуу хүмүүст сэмхэн ятгаж байгаа юм. Одоо намайг Шархад руу ачаад явахад олон нийт, өө, аргагүй, тэгэлгүй яахав гэж бодоод хоцрох юм байна л даа. Энэ бол шинэ ч биш, хуучин ч биш, 20-р зуунд бараг нийтлэг хэрэглэгдсэн арга. Энэ тухай миний “Улс төр ба эрүү” өгүүлэл Ардын Эрх сонинд нийтлэгдсэнээс хойш хорин жил өнгөрөхөд манайд хэрэглэсэн жишээ(нүүд) гараагүй биш шүү. Аюултай арга. Сэрэмж хэрэгтэй. Мэдэж байгаа гэдгээ тэдэнд
анхааруулж хэлмээр байна.

-LV -


                Баабарын сайн мэдэх Барууны утгазохиолд Иисус Христосыг цовдлох шийдвэр гаргасан Понтий Пилатыг угтаа тэгэтлээ буруугүй гэх баримт сэлт ч дурдагддаг. Понтий Пилат нь Иисуст буруу өгөх баталгаа алга гэсээр байтал Иуда тэргүүтэй жүүд нар ятгасаар зорилгодоо хүрсэн гэдэг. Манай Понтий, Пилат хоёрт ятгалга хийгээд яваа Иуда, түүний багийн бүрэлдэхүүн нууц биш.

                Жинхэнэ ёстой яаж ч болохгүй тархи зад угаагч нь супернэгдлийн онол байх болно. ШУ үүнийг л тэсч ядан хүлээж суугаа юм. Тархиа нэгмөсөн угаалгахын тулд л нэгдсэн онол нь зүүд мөрөөдөл байдаг. Гэтэл энэ нь үлгэр домгийн хүндрэлтэй асуудал болж таарсан. Оршин буй бүхний онол-ыг олох нь үлгэр домгийн хэмжээний хүндрэлтэй зүүд мөрөөдөл юмаа. Энд харлуулсан, доогуур нь зурсан нь надаас өмнө физик, философийн утгазохиолд ингээд хэвшчихсэн хэллэгүүд шүү.
                Дахин давтан хэлье: Хүн төрөлхтөн юу ч мэдэхгүй хэвээр байна. Түүгээр үл барам, танин мэдэх зөв арга замаа ч олоогүй явна. Энэ бол миний үг хэл, зарга заалхай, таамаг дүгнэлт хэрхэвч биш. ШУ-ы өөрийнх нь сайтар эцэслэсэн үнэлгээ дүгнэлт. Чухамхүү үүнийг мэдэхээс ШУ-ы талаархи таны төсөөлөл зөв зүг чигээ сая олно.
                Түүнээс биш, ШУ гэж хүрч болшгүй оргилдоо хүрчихсэн эд, үхэр монголчууд энд ярьж хэлэлцэж элэг доог болох хэрэггүй гайхамшиг гэж мунхаглаж, тэр тэнэг мунхаглалаа хаа хамаагүй тунхаглан тулгах нь ердөө л элементар боловсролын дутагдалд автсан оюуны хомсдол, нийгмийн сэтгэцийн гажигийн ноцтой, аюултай илрэл юм шүү.
                Супернэгдлийн онолын гэдэг зүүд мөрөөдлийн асуудлын үлгэр домгийн хэмжээний хүндрэл нь юунд байж вэ гэвэл, ерөөс танин мэдэхүйн үнэн зөв замыг нээж олоход оршиж байжээ. Онолын танин мэдэхүйн зам нь математик. Тэгээд Эрдэнээс өмнө математикаа мэдэж чаддаггүй байсан хэрэг үү, аан? Одоо энэ Эрдэнэ чинь тэгэж хэлэх гээд байнашдээ, тээн? Тэгээд Тойм сэтгүүл буруу яриад байна уу? гэж Тойм-ын мэт залуу сэтгүүлчид чарлаад босоод ирэх байх. Тэдэнд бус, олон нийтэд зориулж дараахи тайлбар өгье. Өнөө үед үлдсэн сүүлчийн асуудлууд нь дан үндэслэлийн асуудлууд байдаг. Физикийг юугаар үндэслэх юм? Математик өөрөө ямар үндэслэлтэй юм? Логик ч ялгаагүй ер юу юм, яахыг хэлдэг юм? гэсэн асуудлууд л үлджээ.
                20-р зууны суут логикчид Курт Гёдель, Самуэл Коэн нарын хоёр баталгаа байдаг юм. Энэ баталгаанууд нь тус бүртээ нэг номын хэмжээний юм. Энэ баталгаануудаас хоёр юм харагдана. Нэгд, математикийн өнөөгийн үндэслэл зөрчилтэй бөгөөд зөрчил нь хэвээр үлдэнэ.

-LVI -

                Тиймээс өөр ямар нэг үндэслэлийн асуудал тавих боломжтой юмуу, ёстой. Хоёрт, тэр өөр шинэ үндэслэл нь та бидний мэдэхээс ялигүй өөр математикт хүргэж болзошгүй. Тэгэхээр супернэгдлийн онол нь математикийн шинэ үндэслэл, ер нь бол та бид бүхний мэдэхээс тун ялигүй өөр математик байж таарах ба ер тийм ч байгаа юм. Хамгийн чухал нь ерөөс математик
гэж юу юм бэ гэдэг хариултгүй байсан асуултад нэгдсэн онол тов тодорхой нэг мөр хариулт өгч байгаа. Чингээд нийт хүн төрөлхтөний тархи угаалт чухам юунаас эхлэх тухайд сая цухас дурдлаа. Геометр албаддаг, асуудаггүй.

            - УГТАХ ХӨГЖИЛ,


                          - СТРАТЕГИЙН ПРОГНОЗ,



                                     - ТУННЕЛИЙН ЭФФЕКТ,



                                                - МЯНГАНЫ СОРИЛТ,



                                                             - ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬ,



                                                                                  - МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ



             Аристотелиос хойш нийгмийн ухаан, философи дуусчихсан, шинэ юм хэлэх боломж хаагдсан байлтай юм. Гэтэл үгүй байна. Доктор Д. Бямбасүрэн 20 жилийн өмнөөс “Угтах хөгжил” гэсэн концепци дэвшүүлэв. Энэ үгийн учрыг би харангуут ойлгосон. Учир

нь, надад Монголын Сэргэн мандлын үзэл санаа хэзээнээс байсан.
             Угтах хөгжлийн үзэл баримтлал нь үндэсний Сэргэн мандлын философийн хүрээнд зайлшгүйг ойлгоход хэцүү биш. Хэцүү нь манай нийхмийн нөхцөл. Сэргэн мандлын үзэл санааг ерөөс хүлээн авдаггүй. Энэ үгийг мэддэггүй. Сэргэн мандахгүй юм бол тэгээд ер яах гэж байгаа юм? Мөхөж сөнөх үү? Бүх улс үндэстнүүд сэргэн мандахын төлөө өдрийн бодол, шөнийн зүүд болж явна. Гачлантай нь, сэргэн мандах түүхэн том үндэслэл, хүчин зүйл,
хөшүүрэг хэрэгтэй. Угтах хөгжлийн логик нь дараахи юм. Жишээ нь, АНУ тэргүүлж яваа учраас хэн нэгнийг угтаж хөгжих хэрэгцээ ч гарахгүй, тийм санаа ч үүсэхгүй. Бусдууд АНУ-г дагаж хөгжиж байна. Ялигүй бүдүүвчилбэл. Харин Монгол дагаж хөгжөөд хаа холдох. Дагаж хөгжих нь мөнхийн хоцрогдол. Мөнхийн хоцрогдлоор сэргэн мандана гэж үлий нь байх.

-LVII -

             Тиймээс үндэсний Сэргэн мандлын философи нь хэрэгжих нигуургүй биш бол угтаж хөгжихөөс өөр арга зам хэрхэвч байхгүй. Өгүүлвээс, дэлхий дахин дэвшлийн даваа өөд мацаж явна. АНУ ч байдаг бүх хог новшоо чирээд тэр өөд аахилж яваа. Тэгтэл Монгол маань даваан дээр аль хэдийнэ гарчихаад тэр өндөрлөгөөс алсын бараа харуулдсан шиг амраад сууж байх юм. Угтах хөгжлийн концепци бол нээлт бөгөөд ерөнхий логик нь миний тайлбараар ийм.
             Социализм унасан даруй ба ер зуун мянган солигдохтой холбогдуулан Барууны стратегийн судалгааны төвүүд, тусгай албад дэлхийн хэтийн төлвийн талаар стратегийн дүгнэлт, прогнозууд хийсэн юм. Нууцлагдсан прогнозууд. Энд Монгол мэт улсуудад холбогдох
прогноз нь дараахи юм. Өнөө нэгэнт хоцорсон ядуу буурай улс орнууд цаашид үсрэнгүй хөгжих ердийн арга зам хаалттай гэж.
             Маш муухай прогноз. Шалтгаан нөхцөл нь олон. Заримаас нь Монголд уже already үйлчлэн буйг бид харъя гэвэл харж бэлхнээ болно. Оюутолгойгоос ашиг хуваана гэхэд л 20 жилийн дараа юм бол үлийнийх нь үсрэнгүй хөгжил байх вэ дээ гэх мэт. Ердийн арга зам
хаалттайн шалтгаан олоон олон. Улс төрч Ц. Элбэгдорж сонгуулийн өмнө “Үйлдвэржье” гэж давхиад л байсан. Тэгээд үйлдвэржээч дээ, хэцүү байхгүй юү. Одоо брэнд бий болгоно гэж овгонож байна. Энэ бүр хэцүү. Брэндээр бөмбөрцгийг булахын тулд эхлээд ганц брэнд
аксиом мэдэж ав: Орчин үед зөвхөн оюуны үйлдвэрлэл байна.
             Ямар ч брэнд байтугай бүтээгдэхүүн оюуны бүтээл байна. Монголд эхлээд оюуны сонирхол бий болго, нийхмийн төрх төлөв, аяс хандлагыг оюунжуул. Үйлдвэржих, брэндээр баах энэ тэр чинь дараагийн асуудал. Нэмүү өртөг гэдэг нь ухаан зарсны үнэ хөлс. Би борцыг дэлхийн брэнд болгоё гэсэн санаа, судалгааг аль хуучин үед дэвшүүлээд, шинэ үед дахин давтан хэлээд одоо болоогүй л байна.
              Энэ нь нэг малын хулгайч үхэр шулаад, ченжүүд нь махны үйлдвэрт зараад, тэр нь хатааж савлах төдий асуудал даанч биш. Үндэсний хэмжээний оюуны нөөц төвлөрсөн, санаанд багтмааргүй оюуны олон шийд олж баймааж сая ямар нэг үр дүнд хүрнэ. Гэх мэт.
              Ердийн зам хаалттай нь үнэн юм. Тэгвэл ер бусын зам байж болохгүй юү. Ер бусын учраас урьдаас эрж хайж, бодож олж чадахгүй. Байвал Тэнгэр мэдсэн л юм байх учиртай гэж монгол ухаанаар хэлж болно. Тэнгэр мэднэ гэдэг нь өнөөгийн ШУ-ы туннелийн эффект, квант үсрэлтийн ойлголтуудтай их ойрхон, бараг давхцана.
              Эдгээр нь байгальд оршин буй түгээмэл үзэгдлүүд. Яахав гэхлээр, нэг төлвөөс нөгөө төлөвт шилжих үйл явц нь тасралтгүй бага багаар үргэлжилсэн бус, харин гэнэтийн үсрэлт байна. Тийм шилжилт болсон зам гэж байхгүй, зүгээр л үсэрчихсэн.

-LVIII -

              Квант үсрэлт нь давшгүй давааг ч давах механизм болдог. Зүтгэсээр давсан биш, зүгээр л үсрээд давчихсан. Үсрүүлээд давуулчихсан. Үүнийг туннелийн эффект гэнэ. АНУ-ын Засаг захиргаа бага Бушийн үед Мянганы сорилт зарласан. Хоцорсон буурай улс орнуудад зориулж. Олигтой юм олоод ирвэл бэлэн мөнгө тоолно гэсэн. Ерөөс 2-р дайны дараа үед АНУ-аас
гарсан зөв стратеги ганц энэ байж тун магад. Мань мэтийн буурай улсуудад, ядуу ард түмнүүдэд нь бэлэн зэлэн байгаа ганц өмч маань бор бодис юм. Монголд гэхэд яаж ийгээд 3 тонн гаруй ийм бодис байх ба энэ нь азаар программ хангамжийн хувьд гайгүй цэнэглэгдсэн гэж үзнэ. Тэгээд та нар толгойгоо ажиллуулаад үз, өөртөө байтугай, хүнд хэрэгтэй юм олоод ирж юу магад, тэр болгонд бэлнээр тоолно гэж л Буш хэлсэн юм. АНУ мөнөөх хонгилын эффектэд найдах болсон хэрэг. Буш бол ийм юм толгойд нь орох хүн биш. Тэнд хүчирхэг аналитик төвүүд ажиллаж байх ба тэдний зааварт л ойлгосон ойлгоогүй үсэг зураад явдаг. Буш ойлгож зурсан байх.
              Харвардын их сургууль байна. Оюутандаа дээр миний хэлсэн хэрийн юм зааж мэдүүлдэггүй газар юмуу даа. Манай хүн тэндээс нүүх үү, суух уу гэсэн хачин марзан яриатай л ирсэн. Уг нь бол Харвард гэж стратегийн судалгааны зүйлтэй нилээд гүнзгийрсэн түвшинд ч
танилцаад авах боломжтой газар л баймаар юм. Улстөрч хүнд өөр хэрэгтэй юм ч юу байхав. Манай хүн тэндээс монголчууд гэж ардчилал  мэддэггүй, цаанаа дургүй ч байж мэдэх балай юмнууд гэсэн ганц боловсролтой л ирсэн мэт.
              Би яахав, өнгөрсөн хүн гэдэг шиг миний асуудал нэг хэрэг. Харин төр, төрийн үйл ажиллагаа гэж санаа зовмоор юм болсныг иргэн би удаа дараа харсан. Манай зарим залуусын таньдаг залуу нь Ерөнхийлөгчийн хавьд ажилтай болж, Эрдэнэ гуайг уулзуулаад өг гэсэнд тэр нь За гэж. Тэгээд намайг яа гэж байна, юу шаардаж байна гэсэнд, өө, тийм юм хэлээгүй гэх юм. Би бодлоо, тэр залуу нь учрыг мэдээд, Ерөнхийлөгчдөө хэлээд, Ерөнхийлөгч нь тэр Эрдэнэ нь үнэн худлаас нь үл хамааран томоохон асуудал ярих гэж байгаа юм байна гэж мэдээд, тусгай цаг гаргаад, үгүй гэхэд 30-40 минут асуулт хариулттай, эргээд ямар нэг болзоотой уулзалт болхийм байх гэж. Нэг өдөр намайг хөтлөөд явлаа. Очлоо. Хаана, ямар байрлалтай, юунд
уулздаг нь улсын нууцад хамаарах магад. Баахан хүн оочерлож байна. Үүнд нь гайхлаа. Хэвлэл мэдээллийнхэн ч байна. Тухтай яриа болох төлөв алга. Ерөнхийлөгч өөрийнхөө хаалгаар орж ирсэн гэнэ. Намайг дуудлаа. Би мэдээлэл хийлээ. 10 минут болсон байх. Үнэндээ ямарч бэлтгэлгүй хүнд нэгдсэн онол, дагалдах улс төр ярихаар чинь зүгээр өвчтэй хүн харагдана биз дээ.

-LIX -

               Тэгээд өвчтэй хүнтэй хэн юу ярих Надад хандаж үг дуугараагүй. Наад хүмүүстээ ямар нэг юм хэлэх шиг болсон. Бодвол, буруушаасан байх. Ийм л юм. Уг нь бол иргэн нь
Ерөнхийлөгчтэй уулзах гэж байхад ажлын аппарат нь асуудлыг урьдчилан бараг мухарлаад танилцуулсан, ямар хувилбараар хандаж болох тухай зөвлөсөн байх ёстой гэх мэт төрийн ажлын журам горим, ёс зүй байдаг. Бас нэг удаа төрийн томоохон дарга ажилтан намайг нэг сайдтай уулзуулахаар тохирсон гэнэ. Хэд хоноод дуудлаа. Очлоо. Нөгөө дарга тэнд байна. Сайд ирлээ гэнэ. Хэсэг хүлээлээ. Туслах нь өрөөнөөс нь гарч ирээд та ор гэж байна. Орлоо. Нөгөө сайд сонин уншаад таг. Ер мэдэж байгаа юм алга. Сайн байна уу гээд цочоолтой биш. Урилгагүй суугаад авалтай биш. Дуугүй зогсоод байлтай биш. Буцаад гаралтай биш. Ёстой сонин байдалд орсон. Тэгэж тэгэж нэг толгой өндийлгөөд амандаа нэг юм бувтнахаар нь би юу гэснээ санахгүй байна. Зүгээр гараад явчихсан. Би өөрөө төрийн ажил алба зөндөөн хашсан хүн. Том дарга нар ч надаас гуйж хүсэх маягаар харьцдаг ажил мэргэжилтэй байсан. Ю. Цэдэнбал, Ж. Батмөнх нартай ч зөндөөн л хамт явсан. Тээр жил дүүргийн дарга дээр түүний намын нэг залуу намайг авч очоод оруулчихлаа. Би яахав нэг иймэрхүү судалгаа хийж яваа гэж 1-2 минут ярилаа. Мань нөхөр ерөөс дуу гардаггүй. Энэ ямар сайн сонсдог хүн бэ гэж бодоод бас 1-2 минут ярилаа. Дуугарах царай алга. Нэг сэтгүүл эргүүлээд суугаад байх юм. Би өмнөх явган ширээн дээр нь байсан сэтгүүлээс эргүүлж хэсэг суулаа. Тэгээд ямар хүний өөрийн тэвчээр шалгах гэж байгаа биш, гараад явлаа. Яаж ч болохгүй нэг ийм ырваа байдал. Хувьсгал, шинэ тогтолцоо, сонгууль мон-гууль, цоо шинэ хүмүүс, төрийн албаны дөр хамаргүй дарга түшмэлүүд. Танил тал, садан төрөл, нам хам, бизнес түншийнхээ хүрээнд л уулзана, ярилцана, аминыхаа ажлыг амжуулна. Бусад бүхэн падлий байхгүй. Ырваатал. Яах ч арга байхгүй.             Тэнэгтэй тэнэгт нь тохируулаад харьцдаг. Ырвааг яах ч арга байхгүй.
                1997 онд миний “Их Гурвалжин” гарсан даруй манай нэг том дипломатч гудамжинд тааралдаад хэлэхдээ, Монгол гэж юм хийгээд урамгүй газар байдаг юм даа гэж билээ. Миний дургүй хүрсэн боловч энэ аймшигтай үг санаанд хоргодоод үлдчихсэн. Үнэн үг юмсанж.
                Гэвч би Монголоос урам авъя гэсэнгүй, харин монголчуудын өмнө үндэсний Сэргэн мандлын түүхэн аугаа боломж нээж урам өгөх гэсэн юм. Миний суурь хоёр судалгааны чин зорилго энэ байсан. Чин зорилго л биелдэг, бусад нь биелдэггүй юм шүү. Юу ярьж байлаа гэхлээр, дээр гарчиг дахь дэс дараалсан таван зүйлийн тухай. Доктор Д. Бямбасүрэнгийн угтах хөгжлийн философи. Олон улсын стратегийн прогноз сэлтэд үсрэнгүй хөгжлийн ердийн арга замыг үгүйсгэсэн нь ер бусын тохиолдолд зай гаргасан хэрэг юм.

-LX -

 Монгол Улс гэнэт дэлхийгээс түрүүлээд гарах буюу угтаж хөгжих хэрийн балай юм хэрэгжих ганцхан болзол нь квант үсрэлт. Үсрэлт бол үсрэлт, их багын асуудал байдаггүй.                Нөгөөтэйгүүр, АНУ-ын Мянганы сорилтын бодлого, зорилго ч гуравдахь ертөнцөд ямар нэг туннелийн эффект учрах магадлалыг үгүйсгээгүйгээр үл барам, түүнд бага боловч найдсан хэрэг.
              Энд цохон тэмдэглүүштэй нь юув гэвэл, нийт соёл иргэншлийн өмнө Мянганы сорилт ганцхан байна. Супернэгдлийн онолыг олох уу, үгүй юү? Ийм л сорилт. Энэ сорилтыг квант үсрэлтээр л давбал давах ганц нөхцөлтэй. Ийм л юм хүлээгдэж байгаа. Туннелийн эффектийг хаанаас, хэнээс хүлээж болох тухайд судлаачид боддог, ярьдаг зүйл. Нэгдсэн онолыг нэг их суут профессоруудаас илүү сонирхогч судлаачдаас хүлээх магадлал бийг дурддаг. Тийм судлаачид хөгжингүй орнуудад бус, гуравдахь ертөнцөд дэмий тэнэж балай яриад, төр засгийнхаа дургүйг хүргээд, түмэн олноосоо гуйж гувшаад явцгааж байдаг. Ийм нөхдүүд нь сайнаар ч хэлсэн, муугаар ч үзсэн polymath төрх төрлийн хүмүүс байна. Элдэв хогийн юмаар оролддог, түүний дотор математикаар ч оролддог хүмүүсийг полимат гэнэ. Төрөхөөс 18 нас хүртлээ тээсэн миний уугуул нэр бол polymath.
              Полиматууд хоосон цээжээр бус, ямар нэг төрмөл олдмол хөрс дэвсгэр дээр оролддог хүмүүс. Юм оролдох эрх чөлөөг өөртөө өөртөө олгосон учраас ямар ч том асуудалд дур зоргоороо хандах амбийцтай байдаг. Полиматууд ерөөс жижиг сажиг юмаар оролддоггүй номтой. Тийм юмаар амжилт оллоо гээд сүүлд нь ашиг гарахгүй. Эрдэнэ гэхэд Эрдэнэ чигээрээ л үлдэнэ. Полиматууд банканд нь тавьж том тоглодог. Энэ нөхдүүд хаа сайгүй л ганц том тоглоомоор нь буюу нэгдсэн онолын асуудлаар л оролдож яваа. Супернэгдлийн онол бол
хамгийн багаар бодоход Монголд Нобелийн шагнал чирээд ирэх их агуу тоглоом. Нобель гэдэг чинь их гүрнүүд улайран тэмцдэг, сүүлийн үес бүр галзууртлаа үзэлцэх болсон эд. Мөнгөний хувьд их үсрээд манай нэг муухан хулгайчийн цүнхлээд гүйж явдаг ганцхан сая доллар. Нөлөө нь бол үндэсний рейтингийг дээш нь квант үсрүүлээд шидчихдэг юм. Иймэрхүү энгийн юмыг манай нийгэм дээр дооргүй мэддэг, төсөөлдөг болмоор байна. Эндээ жалга дов болгон айрагддаг адуутай, аймгийн начинтай болохоор эрмэлзэх нь зүйн хэрэг. Гэтэл үүний цаана Төв Азийн хотгор (газарзүйн ухаанд Монголыг Төв Азийн өндөрлөг ч гэх, хонхор ч гэх ба аль аль нь үнэн зөв тодорхойлолт) гэдэг томоос том жалга довыг эзэмшин сууугаа монгол үндэстний эрхэм дээд эрх ашиг ор тас орхигдлоо.

-LXI -

                Орхигдсоныг ч ажиглаж мэдэх сөхөө алга. Жалганы амбийц бол бэртэгчилсэн ырваатал. Үндэсний амбийц буюу ялигүй ч гэсэн эрүүл ухаантай улс төр чухал байна. Улс төр бол жинхэнэ утгаараа үндэсний амбийц, эрмэлзэл тэмүүлэл, үйл хэрэг.
                Манай улс төр гэж хувийн бизнес. Чингээд квант үсрэлт боллоо, угтаж хөгжлөө, Мянганы сорилт хэрэгжлээ, асуудал Ерөнхийлөгч дээр туллаа. Ийм л юм. Хэрэв би Ерөнхийлөгч байсансан бол... гэж үг бий. Дэлхийн хэвлэлд тийм булангууд үе үе их гардаг. Хэрэв Та Ерөнхийлөгч байсан бол... гэж би өөрчлье. Тэгвэл Та яамаар байна? Яалгамаар байна? Өө, энэ монголууд ингээд л худлаа онгироод хуцаад унадаг байхгүй юү, залилөөн залилан, Баабар мэдээд байх чинь билээ, үгүй ер гээд суугаад байх уу? Хамгийн өндөр магадлалтай хувилбаршдээ.
                Аюулгүй, түвэггүй. Хожим хойчийн өдөр мэргэн цэцнээрээ дуудуулж ч магад. Бусдууд хууртаад та хууртаагүй бол гайхамшиг болно. Гэхдээ Монголд аливаа асуудлыг ойлгох бол мөнгөн ханшаар л ойлгодог. ШУ, онол гэхээр чих нь ч хөдлөхгүй. Мөнгө гээд хэнийг ч, юунд ч босгоод ирж болно. Энэ үүднээс бэлэн зэлэн нэг хувилбар биеэ бэлэн худалдаад байж байна. Юув гэвэл, Та Обамад утас цохи. Хөөе хөө, би даруйхан нэг давхиад очье, чухал яриа хөөрөө байна, манай нэг юмыг дагуулж очоод танай их сургуулиудад лекц уншуулж магадгүй, гэхдээ зардлын нэмэр биз гэж. Хоёрдахь удаагаа сонгогдсон Ерөнхийлөгч шиг
айван тайван, сайхан зантай хүн байдаггүй. Алдах юм байхгүй, оновол харин түүхэнд ортлоо ононо. Улс төр гэж жинхэнэ ёсоороо амбийц юм болохоор мань хүнд Ерөнхийлөгч нь багадаад дэлхийн түүхэнд орчмоор юм олдохгүй юм боловуу гэсэн хараа сонортой сууж байгаа.
               Би бараг саяхан гэж болох үед Обама шиг харуудтай хамт оюутан байсан хүн. Дээр үед ч ялгаагүй. Явж явж харууд чинь харин тун дажгүй хүмүүс юм шүү. Итгээд харьцвал өмнөөс адилхан итгэлтэй харьцдаг ил цагаахан хүмүүс. Цагаан нь болохоор худлаа соёлтой царай эсгээд ойлгогдохгүй. Ер соёл гэж хиймэл юмыг хэлнэ гэсэн тодорхойлолт бий. Шар нь болохоор өмхий санаалаа л, бээгээ л.
               Ийнхүү Обама дээр Та орж очоод, за, хөө, Мянганы сорилт зарласан нь АНУ-ын үнэн гайхамшигт мэргэн бодлого байжээ. Ерөнхийлөгч Та ч ШУ-ы өгүүлшгүй цэцэн хөтөлбөр дэвшүүлсэн. Мянганы сорилт чинь үнэмлэхүй утгаараа ганцхан. Би биелүүлээд аваад ирлээ. Та хувилж олшруулаад цааш нь тараах биз. Гайхахийм байхгүй. Монгол гэж гэнэт гэнэт квант үсэрхийлдэг санамсаргүй балай газар. Миний бие зардал чирэгдэл болоод аваад ирсэн энэ хэдэн хуудас цааснаас өөр үнэтэй юм дэлхийд байхгүй. Гэхдээ АНУ-д бол би үнэрхэхгүй. Мянганы сорилтын сангийн шугамаар 5-хан тэрбумыг бэлэн тоолчиход л одоохондоо болно. Ээ дээ, АНУ бол том амлаж том тоглодог мөн ч аугаа гүрэн юм даа. Сайхаан сайхан. За яахав ээ, бичиг цаасны асуудлыг нь та 2-3 хоногтоо
янзалчих биз. Би энүүгээр бас бус ажил төрөл хөөцөлдсөн царайтай хүлээж л байя гэх мэт аяглахад цаадуул дарамталж байна гэж бодох үндэслэлгүй, эсрэг сөрөг хандах шалтгаан бүү хэл, шалтаг ч олдохгүй. Тоглоомд дуудчихаад бооцоондоо унжвал шившгийг нь дэлхийгээр нэг хутгаад өгөх аюулыг тэд хүлцэж хэрхэвч үл чадна.


-LXII -


Гэх мэтээр олон улсын шатрын хөлөг дээр стратеги, тактикийн хурц нүүдлүүд хийх боломж гарч байх ба тоглох алгоритм нь ч тодорхой.
                Та хэрэв Ерөнхийлөгч байсансан бол... Үгүй гэхэд улсынхаа ерөнхий байдлыг өдөр дутмын сонин гарчиглаад харах байх л даа. Танд юу харагдаж байна? Сүүлийн 2-3 өдрийн ганц хоёр сонин гарчиглаваас хэцүү л харагдаж байна. Оюутолгойнхонтой уулзаж жаал зугаа юм тохирох санаатай атал цаадуул нь хөдлөх янз алга гэнэ. Хуцваа л гэсэн хариу. Энэ тухайд гадаадынхны бичсэнийг харвал, за яахав ээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө янз бүрийн юм яригдах байх, гэхдээ дараа нь хаалттай хаалганы цаана л асуудал шийдэгдэхээс өөр яав гэж гэсэн байналээ. Тавантолгойн нүүрсний бизнес шатаж байна. Ингээд Олимпийн найдвар хоёр толгой маань шилээ шөргөөж худлаа данхалзахаас бус, олигтой ажиллах төлөвгүй гэх мэт. Ойрдоо томоохон шоу ч дуулдахаа больсон нь нэг юм хэлээд байна. Манийгаа тамхиар тасалчихдаг нь тохиолдлын биш. Бухимдахдаа том асуудлуудаас анхаарал хөндийрдэг. Бахархахдаа бас хөндийрдөг, тамхи татуулахгүй байгаа ЗГ-ыг сайн гэхгүй бол өөр хэнийг. Гадаадынхан нь зөвлөсөн үү, манайхан энэ хэрийн улс төрийн туршлагатай болчихсон уу.
                Дэлхийн стратегийн ерөнхий төлөв ба манай геополитикийн тодорхой нөхцөлд Монгол Улс маань Тэнгэр мэт агуу бөгөөд найдвартай стратегийн шүхэртэй болох явдал амин чухал. Тэнгэр мэдээд дээрээс супернэгдлийн онолыг шүхэрлүүлээд буулгачихлаа.
                Өнөөгийн Монгол Улсыг дэлхий дахинд Чингисийн Монголын цар түвшин, нэр нөлөөний хэмжээнд сэргээн мандуулах ногоон гэрэл аслаа. Төр засаг гэж бий нь бий. 99 хувийн гүйцэтгэлтэй ажлын үлдсэн ганц хувийн хувьцаанаас хүртэлцэх ухаан нь хүрэх үү, үгүй юү.

Түмэн олон харин Тэнгэрийн доодхоос атгасан түүхэн аз
завшаанаа тавиад туучихгүй буйзаа гэсэн итгэл хадгалж үлдсү, би.

Асуулт байваас Niitlelch.com
                           Soyongegeeruulegch.com -оор
хариулахад бэлэн.


-LXIII -
Continue reading →

Labels