ДАЯАР ТЭНЦВЭР БОЛ ХҮЙ НЭГДЛИЙН КОММУНИЗМ

0 Сэтгэгдэл бичих:



Нэгдсэн онол байхгүй байг. Би худлаа хэлсэн болъё. Монгол нэг л өдөр картны бараанд ордог шиг дэлхий нэг л өдөр даяар тэнцвэрт орно. Энэ юу гэсэн үг вэ?
Утаа гаргадаг, хог хяадаг үйлдвэр болгоныг хаана. Үйлдвэрлэсэн жаахан зүйлээ дэлхий нийтээр тэгш хуваана. Нэг хүнд ноогдох хэрэглээ хэдэн хувь, хэдэ дахин биш хэдэн арав дахин хорогдоно. Монголчууд эндээ хэдэн малтайгаа уулын мухарт бүгнэ гэвэл горьдсоны гарз. Махыг чинь хуу хамж аваад жаахан цагаан будаа, элсэн чихэр ирүүлнэ. Газар сайгүй ийм горимд орохоор бослого тэмцэл гаргах гэж оролдоно.
.
Тиймээс Дэлхийн засгийн газар түүхнээ хэзээ ч үзэгдэж харагдаагүй харгис дэглэм тогтоож, айл өрх бүрийн үүдэнд НҮБ-ын буутай цэрэг зогсооно. Түүнийг танайх тэжээх болно. Нөгөөдөх нь зэвсгийнхээ хүчээр булааж идсээр танайхан үлбэрч үхэцгээнэ. Нөгөө цэрэг манах хүнгүй болсноор нормоос хасагдаж бас турж үхнэ. Энэ замаар яван явсаар дэлхийн хүн амаас хэдэн сая юмуу, их сайндаа хэдэн арван сая буутай цэрэг үлдэж, үмх хоолны төлөө хоорондоо алалцсаар эрхбиш нэг хэсэг нь зэрлэгшин үлдэнэ. Гэвч энэ хооронд дэлхий байгаль орчин дахин сэргэж төлжсөн байх болно. Дэлхийн амьдрал гэдэг үзэгдэл аврагдана. Хүн байх эсэх нь дараагийн асуудал. Нөгөө үлдсэн хэд нь бие биеэ үл ойлгох олон хэлтэй усан тэнэг юмнууд байх ба дахиад л чулуун зэвсэгээс хүн төрөлхтөний түүхийг эхлэх болно.
Уншигчийн дургүй хүрч, Данийн шог зураач Херлуф Бэдструпын зураг дээрхи шиг тэсэрч дэлбэртлээ уурлан пөөх паах, энэ одоо ямар муухай хүн бэ, арай ч дээ, одоо энэ цагдаа прокурор нь юугаа харж байна аа гэх нь бараг дамжиггүй.
Их сайндаа арай гэгээтэй нэг нь, тэр болтол ч бас хол байна аа гэж авгай хүүхдээ тайвшруулах байх.
Үгүй шүү.
Дэлхийн эдийн засгийн хямрал хэзээ боллоо?
Тэр үед япончууд Карл Марксын Капиталыг комикс болгоод уншсан нь хамгийн гүйлгээтэй бараа болсон. Германчууд Карл Марксын бүх архив Орост хадгалагдсан хэвээр буй эсэхийг зориуд ирж шалгацгаасан. Ёстой муухай улсууд чинь тэд нар.
Учир нь тэд мэдээлэлтэй, дүн шинжилгээтэй, тооцоотой, прогнозтой. Даяар тэнцвэр гэдэг чинь хүй нэгдлийн коммунизм. Үгүй ядахдаа Марксын коммунизмыг гадарлах шаардлага үүсэж байна.
Дэлхий эдийн засгийн хямрал үргэлжилсээр байна. Бүх төрлийн хямрал цаашид тасрахгүй. Өсөлтийн хязгаар!
Тэгэсгээд сүйрэл нүүрлэнэ. Хугацаа урсаад дуусаж буйг НҮБ албан ёсоор хэлсэн шүү дээ. Би сайхан хүн биш, гэхдээ та нарын боддог шиг муухай хүн бас биш. Супер Нэгдлийн Онол. Энэ бол ганц гарц, аврал. Гэхдээ хугацаа алдан хожимдож амаа хийгүй барьж, дэлхийн дулааралд бүтэж үхэхгүй бол шүү дээ.
Continue reading →

Labels